Friday, May 13, 2011

Халхын яруу найрагч Р.Чойном танаа

Р.Чойном - Нойртой эрийн тухай 2 бадаг

Дэндүү нойртой эр хүнийг харахаас
Дэлэнтэй баримал шиг санагдах юм
Дэлхийгээс хоол хороох гэж
Дэрийгээд ирсэн сүг шиг бодогдох юм

Жигтэйхэн нойртой эр хүнийг харахаас
Жирэмсэн болсон чавганц шиг л санагдах юм
Жирийн хүний зэвүүг хүргэх гэж л
Жинтүүгээ тэвэрч ирсэн хүү шиг л бодогдох юм

Р.Чойном - Залуу нас
Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сvvдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину!
Амттан бүхний амтыг мэдэлгүй
Асгаж явсан залуу нас минь,
Өнгөтөн бүхний өнгийг бодолгүй
Үрж явсан залуу нас минь.

Зуны шөнийн нойрыг тоолгүй
Зуун гурван учралыг мөрөөсөж
Зураг шиг охидыг, тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь.

Өвлийн есийн жаврыг тоолгүй
Өөр хүний авгайд сэтгэп хаяж
Өрхний үзүүр шиг дэрвэж явсан
Өлчирхөн тэнэг залуу нас минь.

Даанч чи минь удсангүй...
Даавуу хүрэм, савхин бээлий хоёр шигээ,
Дассан салсан годон гэзэгтүүд шигээ
Дардан зам дээр үлджээ — залуу нас минь!

Улаанбаатарын чулуун засмалаар
Урагшаа, хойшоо, баруун тийшээ, зүүн тийшээ
Дотоод үйлдвэрийн хүнд шаахайг
Долоохон хоногт точийлдож явахдаа

Хүний сайн мууг зүүдлээ ч үгүй
Хүүхэд шиг өссөн залуу нас минь.
Хүүхний сайхныг таниа нь үгүй
Хүүрзгэнэ шиг ниссэн залуу нас минь.

Ангарайтсан нөхөдтэй, үдшийн цагаар
Адуу шиг пижгэнэсэн залуу нас минь
Айлын чийдэн хага чулуудаад
Авирлаж явсан залуу нас минь.

Аавын хүүгийн, шүр шиг хацрыг
Алгадаж явсан залуу нас минь,
Адилхан нөхдийнхөө хамрын цусыг
Асгаруулж явсан залуу нас минь.

Үзсэнээ мартаж, дуулснаа тогтоохгүй
Үүрдийн юм шиг дургиж явахдаа
Үймээнт хорвоогоос, дахиад олдошгүй
Үнэнч ханийнхаа дэргэдүүр өнгөрч

Хоног төдий зуурдхан ханилах
Хотын хүүхний өнгөнд хууртаж,
Ариухан цусаа түүний төлөө
Асгаж явсан залуу нас минь.

Оюутан ахуйн дэврүүн шүлгийн
Онгод цадигаар бялхаж явахдаа
Орчлон хорвоогийн нарийн учрыг
Олчихлоо хэмээн төөрч явсан

Ариунаас ариухан залуу нас минь
Арваадхан жилийн ханилгаатай байжээ.
Халуунаас халуун залуухан цаг минь
Хаврын үер шиг хугацаатай юм санжээ.

Аяа хөөрхий, хүний залуу нас гэж
Авч ч болдоггүй, өгч ч болдоггүй
Хэлгүй байгалийн дуугүй зарлигаар
Хэсэгхэн олддог шагнал юм уу даа.

Бусдын лангуунд энэхуу шагналаа
Бутархай мөнгө шиг тарааж хаясаар
Хүйтэн хорвоод нэг мэдэхнээ
Хүмүүний үр нүцгэрдэг байна.

Сайн ханиас хагацсан хойноо
Санан санан гунихардаг шиг
Болоод өнгөрсөн хойно, залуу насаа
Бодон бодон харуусдаг байна.

Баяртай, залуу зандан нас минь,
Барилдсан гэж бодвол, би ойчжээ.
Уралдсан гэж үзвэл, би хоцорчээ
Арилжаа наймаа хийсэн юм санж гэвэл харин
Атархан биеийнхээ эрүүл мэндийг егч
Алдар, шүлэг хоёрыг чинь авчээ!

Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину! Баяртай!

Wednesday, May 11, 2011

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 15 дугаар тогтоол

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 1 дүгээр сарын  20-ны өдөр                                    Дугаар 15                                                  Улаанбаатар хот
            


Төрийн өмчийн дээд боловсролын
сургалтын зарим байгууллагыг 
 өөрчлөн байгуулах тухай


Иргэний хуулийн 31.1, 31.3, Дээд боловсролын тухай хуулийн 5.3, 5.5, 6.3 дахь хэсэг, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14.1-ийг үндэслэн “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн өмчийн дараахь их, дээд сургууль, коллежийн үйл ажиллагааг 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоож, дор дурдсанаар өөрчлөн зохион байгуулсугай:

   а) Улаанбаатарын их сургууль, Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль, Гааль, эдийн засгийн дээд сургуулийг Монгол Улсын их сургуульд нэгтгэх;

   б) Соёлын дээд сургууль, Дүрслэх урлагийн дээд сургууль, Кино урлагийн дээд сургууль, Радио телевизийн дээд сургуулийг Соёл, урлагийн их сургуульд нэгтгэх;

   в) Барилгын коллеж, Дархан-Уул аймаг дахь Техникийн коллежийг Шинжлэх ухаан, технологийн их сургуульд нэгтгэх.

2. Дор дурдсан их сургуулийн харьяа сургуулийг салбар сургууль болгон өөрчилсүгэй:

   а) Монгол Улсын их сургуулийн харьяа Завхан аймаг дахь Эдийн засгийн сургууль, Орхон аймаг дахь сургуулийг Монгол Улсын  их сургуулийн салбар;

   б) Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Орхон, Сүхбаатар, Өвөрхангай аймаг дахь Технологийн сургуулийг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар;

   в) Боловсролын их сургуулийн харьяа Архангай аймаг дахь Багшийн коллежийг Боловсролын их сургуулийн салбар;

   г) Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн харьяа Говь-Алтай, Дорноговь, Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны коллежийг Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн салбар;

   д) Соёл, урлагийн их сургуулийн харьяа Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийг Соёл, урлагийн их сургуулийн салбар;


   е) Боловсролын их сургуулийн харьяа Баян-Өлгий аймаг дахь Багшийн коллежийг Ховд аймаг дахь Ховд их сургуулийн салбар.

3. Хөдөө аж ахуйн их сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуулийн үйл ажиллагааг 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоож, Монгол Улсын их сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуульд нэгтгэсүгэй.

4. Хөдөө аж ахуйн их сургуулийн Ховд аймаг дахь Алтайн бүсийн салбар сургуулийн үйл ажиллагааг 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоож, Ховд аймаг дахь “Хөгжил” Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд нэгтгэсүгэй.

5. Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн Баянхонгор аймаг дахь салбар сургуулийг 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс татан буулгасугай.

6. Үйлдвэрлэл, урлалын сургууль, Монгол-Солонгосын техникийн коллеж, “Улаангом” коллежийг 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болгон өөрчлөн зохион байгуулсугай.

7. Монгол-Солонгосын техникийн коллежийн харьяа Төв аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагааг 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоож       Монгол-Солонгосын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн салбар сургууль болгон өөрчилсүгэй.

8. Улаанбаатарын их сургууль, Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль, Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн Баянхонгор аймаг дахь салбар сургууль, Гааль, эдийн засгийн дээд сургуулийн байр, эд хөрөнгийг Монгол Улсын их сургуулийн; Соёлын дээд сургууль, Дүрслэх урлагийн дээд сургууль, Кино урлагийн дээд сургууль, Радио телевизийн дээд сургуулийн байр, эд хөрөнгийг Соёл, урлагийн их сургуулийн; Барилгын коллеж, Дархан-Уул аймаг дахь Техникийн коллежийн байр, эд хөрөнгийг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн балансад 2010 оны     7 дугаар сарын 1-ний өдрөөс тус тус шилжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд даалгасугай.

9. Дээд боловсролын сургалтын байгууллагуудыг өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай:

   а)  дипломын болон бакалаврын боловсрол эзэмшихээр суралцаж байгаа оюутнуудыг мэргэжлийнх нь дагуу тэдний эрх ашигт нийцүүлэн холбогдох сургуульд  шилжүүлэн суралцуулах ажлыг зохион байгуулалттай, үр дүнтэй хийх;

   б) өөрчлөн зохион байгуулагдсан сургуулийн багш, албан хаагчдыг холбогдох сургуульд шилжүүлэн ажлын байраар хангах, багш нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах;

   в) бүтцийн өөрчлөлтөд хамрагдсан сургуулиудын байр, эд хөрөнгийг шилжүүлэх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий ажлын хэсгүүд томилж ажиллуулах;

   г) өөрчлөн зохион байгуулагдсан дээд боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулсан шийдвэрийг хүчингүй болсонд тооцох арга хэмжээ авах.

10. Зохион байгуулалтын өөрчлөлтөд хамрагдсан сургуулиудын сургалтын орчинг сайжруулах, лаборатори, техник хэрэгслээр хангах, багш нарын мэргэжлийг дээшлүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх, олон улсын байгууллагын зээл, тусламж болон санхүүгийн бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхийг Сангийн сайд С.Баярцогт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нарт үүрэг болгосугай.

11. Цагдаагийн академи, Батлан хамгаалахын их сургууль, Хилийн цэргийн дээд сургууль, Үндэсний тагнуулын академийн хэв шинжийг хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөн зохион байгуулах асуудлыг судлан Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болд нарт даалгасугай.


                               Монгол Улсын Ерөнхий сайд                                      С.БАТБОЛД

                              Боловсрол, соёл, шинжлэх
                               ухааны сайд                                                                     Ё.ОТГОНБАЯР



Хянасан:
Монгол Улсын сайд, Засгийн газрын
   Хэрэг эрхлэх газрын дарга


        Ч.ХҮРЭЛБААТАР

Төрийн өмчит байгууллагуудын 2012 онд бэлтгэх үндсэн хөрөнгийн төлөвлөгөө


“Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11, 14 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн газрын “Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгө бэлтгэх ажлыг журамлах тухай” 2009 оны 234 дүгээр тогтоолын дагуу Төрийн өмчийн хороо нь улсын төсвийн хөрөнгөөр бэлтгэх хөрөнгө оруулалт, их засвар, тоног төхөөрөмжийн захиалгыг өөрийн эрхлэх асуудлын хүрээний яам, агентлаг, харьяа байгууллага бүрээр хөрөнгийн ангиллаар хавсралт маягтаар гаргуулж хянан баталж, улсын төсөвт тусгуулахаар Сангийн яаманд хуулийн хугацаанд хүргүүлж байх, мөн үндсэн хөрөнгө төвлөрүүлэн хангах ажлыг нэгтгэн зохион байгулахад оролцож, хөрөнгийн хөдөлгөөний бүртгэлийг нэгдсэн санд тусгаж байхаар заасан.
Төрийн өмчийн хорооны 2011 оны 1б/811 тоотын дагуу төсвийн эрхлэх асуудлын хүрээний яам, агентлаг, байгууллагуудын 2012 онд шаардлагатай үндсэн хөрөнгийн нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийг худалдан авахад шаардагдах зардлыг төсвийн төслийн хавсралт маягтаар гарган Төрийн өмчийн хороонд хүргүүлэхийг хүссэн байна.
Иймд Боловсрол, соёл, шинжлэх ухааны төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төрийн өмчит байгууллагуудаас өөрийн харьяаны байгууллагуудын хөрөнгө бэлтгэх захиалга, төлөвлөгөөг хавсралт маягтын дагуу хянан, нэгтгэсэн мэдээллийг  2011 оны 05 дугаар сарын 20-ны дотор ирүүлэхийг мэдэгдье.
Захиалга /төлөвлөгөө/-г нэгтгэн албан тоотоор БСШУЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газарт ирүүлэхээс гадна, дараах цахим хаягаар илгээнэ үү.  
Цахим хаяг: munkhorgil@mecs.gov.mn
  Хөрөнгө бэлтгэх захиалга, төлөвлөгөө ирүүлэх тухай



Боловсрол, соёл, шинжлэх ухааны төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төрийн өмчит байгууллагуудын нэрс буюу доорхи байгууллагууд судалгааг хугацаанд нь ирүүлэх ёстой.

Д/д
Байгууллагын нэр Ирүүлсэн эсэх
1
Архангай Газар хөдлөлийн станц NO
2
Баян-Өлгий аймгийн газар хөдлөлийн станц NO
3
Булган Газар хөдлөлийн станц NO
4
Говь-Алтай Газар хөдлөлийн станц NO
5
Завхан Газар хөдлөлийн станц NO
6
Өмнөговь Газар хөдлөлийн станц NO
7
Увс Газар хөдлөлийн станц NO
8
Ховд Газар хөдлөлийн станц NO
9
Хөвсгөл Газар хөдлөлийн станц NO
10
БСШУЯ NO
11
116-р сургууль NO
12
29-р сургууль NO
13
Мэргэжлийн сургалттай биеийн тамирын сургууль NO
14
Шинэ эрин кембрижийн стандартын сургууль NO
15
Албан бус боловсролын зайны сургалтын төв NO
16
Боловсролын үнэлгээний төв NO
17
Төрийн хэлний зөвлөл NO
18
Мэргэжлийн боловсрол сургалтын газар NO
19
Сургалтын төрийн сангийн захиргаа NO
20
Шинжлэх ухааны академийн тэргүүлэгчдийн газар NO
21
Нүүдлийн соёл иргэншлийг судлах төв NO
22
ШУТсан NO
23
Төрийн түүхийн музей NO
24
Байгалийн түүхийн музей NO
25
Дүрслэх урлагийн музей NO
26
Соёл урлагийн хороо NO
27
Соёлын өвийн төв NO
28
Дуурь бүжгийн эрдмийн театр NO
29
Улсын филармони NO
30
Улсын хүүхэлдэйн театр NO
31
Улсын драмын эрдмийн театр NO
32
Үндэсний дуу бүжгийн чуулга NO
33
Үндэсний номын сан NO
34
Уран зургийн галлерей
35
Үндэсний түүхийн музей NO
36
Хүүхдийн номын ордон NO
37
Богд хааны ордон музей NO
38
Чойжин ламын сүм музей NO
39
Театрын музей NO
40
Ар Хөшөө цайдам музей NO
41
Хархорин музейн ашиглалтын өмнөх захиргаа
42
Соёл урлаг хөгжүүлэх сан NO
43
Архангай МСҮТ NO
44
Баян-Өлгий МСҮТ NO
45
Баянхонгор МСҮТ NO
46
Булган МСҮТ NO
47
Булганы ХАА-н МСҮТ NO
48
Говь-Алтай МСҮТ NO
49
Дорнод МСҮТ NO
50
Дорнод ШСТТ коллеж NO
51
Дорноговь МСҮТ NO
52
Дундговь МСҮТ NO
53
Завхан МСҮТ NO
54
Завхан Хөгжим бүжгийн коллеж NO
55
Өвөрхангай ШУТИС NO
56
Өмнөговь МСҮТ NO
57
Сэлэнгэ МСҮТ NO
58
Сэлэнгэ Шаамар МСҮТ NO
59
Сэлэнгэ Зүүнхараа МСҮТ NO
60
Увс Улаангом коллеж NO
61
Ховд МСҮТ NO
62
Ховд хөгжил МСҮТ NO
63
Хөвсгөл МСҮТ NO
64
Хэнтий МСҮТ NO
65
Хэнтий Бор-Өндөр МСҮТ NO
66
Дарханы МСҮТ NO
67
Дарханы Өргөө МСҮТ NO
68
Дархан-Уул технологийн  коллеж NO
69
Орхон МСҮТ NO
70
Орхоны ХАА-н МСҮТ NO
71
Говьсүмбэр МСҮТ NO
72
Налайх МСҮТ NO
73
Үйлдвэрлэл урлалын сургууль NO
74
Барилгын коллеж NO
75
Монгол Солонгосын хамтарсан коллеж NO
76
Хөгжим бүжгийн коллеж NO
77
Дорнод аймгийн Багшийн коллеж NO
78
Ховд их сургууль NO
79
Дархан ХААИС УГТЭШСургууль NO
80
МУИС NO
81
МУБИС NO
82
Дүрслэх урлагийн дээд сургууль NO
83
Радио телевизийн дээд сургууль NO
84
СУИС NO
85
ХААИС NO
86
ШУТИС NO
87
ЭМШУИС NO
88
Анагаах ухааны хүрээлэн NO
89
Хүн судлалын төв NO
90
МУИС ЭШХүрээлэн NO
91
Математикийн хүрээлэн NO
92
Цөм судалгааны хүрээлэн NO
93
Физикийн хүрээлэн NO
94
Информатикийн хүрээлэн NO
95
Одон орон геофизикийн хүрээлэн NO
96
Биологийн хүрээлэн NO
97
Ботаникийн хүрээлэн NO
98
Химийн хүрээлэн NO
99
Газар зүйн хүрээлэн NO
100
Геоэкологийн хүрээлэн NO
101
Палеонтлогийн хүрээлэн NO
102
Геологи эрдэс баялагийн хүрээлэн NO
103
Технологийн инкубатор NO
104
Байгаль шинжлэлийн лаборатори NO
105
Соёл урлагийн хүрээлэн NO
106
Боловсролын хүрээлэн NO
107
Философи социологийн хүрээлэн NO
108
ОУСхүрээлэн NO
109
Түүхийн хүрээлэн NO
110
Хэл зохиолын хүрээлэн NO
111
Археологийн хүрээлэн NO
112
ЭШТөв номын сан NO
113
Уул уурхайн хүрээлэн NO
114
ДТҮЭХ NO
115
Хөнгөн үйлдвэр СХХ NO
116
Эрдэс боловсруулалт ЭШХүрээлэн NO
117
ХААтехникийн корпораци NO
118
УАШУҮТК NO
119
Мал аж ахуйн хүрээлэн NO
120
Мал эмнэлгийн хүрээлэн NO
121
Дархан УГТЭШХүрээлэн NO
122
Ургамал хамгааллын хүрээлэн NO
123
Загас үржүүлгийн хүрээлэн NO
124
Эдийн засгийн хүрээлэн NO
125
Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргаа NO
126
Увс аймгийн МААЭШХүрээлэн NO
127
Дорнод аймгийн МААЭШХүрээлэн NO
128
Өмнөговь аймгийн МААЭШХүрээлэн NO
129
Архангай аймгийн МААЭШХүрээлэн NO


БСШУЯ
СХОГ
А.Мөнх-Оргил

Monday, May 9, 2011

Аугаа их Ялалт танаа зориулав - 2011 оны баярын парад

Аугаа их ялалтын байрын өдөр бол зөвхөн ОХУ төдийгүй дэлхий нийт нацист дарангуйллыг ялсан өдөр гэж би хувьдаа ойлгодог. Иймээс ялангуяа холбоотон байсан орнуудын ард түмэн энэ баярын өдрийг энх тайвны өдөр хэмээн ойлгож хүндэтгэн үзэх ёстой. Хэдийгээр өчигдөр баярын жагсаалыг үзэж чадаагүй ч, сонирхон уншсан мэдээгээ товчлон орчуулж тавьлаа. 

Эх дэлхий амгалан байг.
2009 оны баярт зориулсан орчуулга

Орчуулга:
Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 66 жилийн баярт зориулсан цэргийн баярын жагсаал Москва хотын Улаан талбайд болж өнгөрлөө
Парад Победы - 2011
Өнгөрсөн жилийн буюу 65 жилийн ойд зориулсан баярын жагсаалтай харьцуулахад энэ жилийн баярын жагсаал цомхон болсон бөгөөд 2010 онд 161 техник хэрэгсэл оролцож байсан бол энэ жил 106 оролцсон бөгөөд тэнгэр зөвхөн 5 хан нисдэг тэрэг нислээ. Харин өнгөрсөн жил 127 онгоц, нисдэг тэрэг оролцож байсан түүхтэй. Харин өмнөх жилийн сүрт жагсаалд 10,5 мянган орос, мянга гаруй гадаад цэрэг дайчид оролцсон бол энэ жил энэ тоо 20 мянга хүртэл өссөн байна. Тэд мөн анх удай баярын хувцастай бус энгийн цэргийн хувцас, беретэн малгайтайгаа оролцсон байна.




Парадыг сүүлийн хэдэн жил удирдаж буй генерал хурандаа Валерий Герасимов удирдсан. Урьд нь энэ хүн Москвагийн тойргийн цэргийн удирдагч байсан бөгөөд нийгэм солигдсоны дараа ОХУ-ын цэргийн хүчний жанжин штабын удирдагчаар томилогдсон юм.
Парад Победы - 2011


Парад Победы - 2011

Баярын жагсаалыг ОХУ-ын батлах хамгаалахын сайд РФ Анатолий Сердюков хүлээн авч байна.
Парад Победы - 2011

ОХУ-ын төрийн далбаа болон Ялалтын тугийг авчирсны дараа генерал хурандаа Герасимов батлан хамгаалахын сайдад жагсаалт оролцоход цэрэг дайчид бэлэн болсон тухай илтгэв. Сайд зэвсэгт хүчний ерөнхий командлагч, ОХУ-ын ерөнхийлөг Дмитрий Медведевт жагсаал бэлэн болсныг илтгэсэн. Үүний дараа Ерөнхийлөгч зэвсэгт хүчин болон ахмад дайчидад хандан үг хэллээ.
Парад Победы - 2011
Эх орноо хамгаалах эрхэм үүрэг
 Эх орныхоо төлөө дайтаж, түүний нацизмаас аварсан энэхүү ариун ялалтын баярын өдрийг ОХУ-ын ерөнхийлөгч "ард түмний эр зориг, нэр төрийн өдөр" хэмээн нэрлэв. "Бидний үүрэг бол энэ Ялалтын үр дүнд бий болсон эх орноо хайрлан хамгаалах юм.
Ерөнхийлөгчийн хэлснээр "Өнөө цагийн Орос улсын залуус нь  өөрийн эцэг эх, эмээ өвөө нарынхаа  энэхүү гавьяаны гэрч болох зүйлсийг цуглуулан баримтжуулж, нандигнан хадгалж байна. Энэ нь дараа дараагийн үеийн оросын ард түмэн Аугаа их Ялалтын баатруудын гэгээн дурсамжийг хүндэтгэн дурсахыг илтгэж байна. Шинэ үе Ялалтын энэ баярыг хамтдаа тэмдэглэж байгаа ард түмний хоорондын нөхөрлөл, хамтын ажиллагааг улам бэхжүүлнэ гэдэгт итгэж байна.

Ерөнхийлөгч болон бусад зочин улс орнуудын удирдагчид дайны дурсгал ялалтын бэлэг тэмдэг болсон Георгиевийн туузыг энгэртээ зүүсэн байлаа. .
"Бид дайны хүнд хэцүүг туулж, цөөн хэдэн жилийн дотор аж үйлдвэр, хөдөө аж ахуйн сэргээн босгож, сансарт нисч, боловсрол, соёл, шинжлэх ухааны өндөр амжилт байгуулж эх орноо хөгжүүлж чадсан тэр хүмүүсээр бахархаж байна.
Өнөөдөр ОХУ дэлхий дахинд энх тайван, тогтвортой байдлыг тогтоох үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулж байна."
Ерөнхийлөгч мөн цаашид ч ОХУ зэвсэгт хүчний цэрэг дайчдын хангамжийг сайжруулах, батлан хамгаалах салбарыг шинэчлэх, орчин үеийн техникээр хангагдаж байх тал дээр анхаарч ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Парад Победы - 2011

Ерөнхийлөгч Медведев ахмад дайчид юуны төлөө байлдаж тэдний нөхөд амиа өгснөө хатуу мэдэж байсан гэдгийг онцлон хэлээд "Ямар ч тохиолдолд алдаж болохгүй зүйл гэж байдаг бөгөөд энэ хүний ард түмний эрх чөлөө, эх орны нэр төр болон айл гэрийн амар амгалан юм. Энэ бүхэн биднийг нэгэн бүхэл, хүчтэй ард түмэн болгодог юм"Парад Победы - 2011
"Баярын мэнд хүргэе! Аугаа их Ялалтын баярын мэнд хүргэе! Ялсан ард түмэнд баяр хүрге! Ура!" Дайчид Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид гурвантаа Ура - гаар хариулснаар ОХУ-ын төрийн дуулал эгшиглэв.
Баярын жагсаал
Парад Победы - 2011

ОХУ-ын төрийн далбаа, ялалтын туг, ОХУ-ын зэвсэгт хүчний туг, фронтод байлдаж байсан тугыг залах цэргүүдийн араас бөмбөрийн жагсаал явснаар баярын жагсаал эхэллээ.
Парад Победы - 2011
Баярын жагсаалын нэг хөдөлгөөн 10 эгнээ, эгнээ бүртээ 20 хүнтэй байдаг.
Парад Победы - 2011

Парад Победы - 2011

Улаан талбайд болсон энэхүү жагсаалд ойролцоогоор 20 мянган цэрэг дайчид оролцсон байна. Энэхүү баярын жагсаалд анх удаа оролцогчид "Цифра" буюу  "Пиксель" нэртэй шинэ хувцас, ногоон беретэн малгайтай оролцсон. /орч : дээрээсээ их хөгжилтэй харагддаг малгай байна лээ/. Агаарын нисэх хүчний малгай цэнхэр, усан цэргийнхний малгай хар өнгөтэй. хуурай газрынханы малгай ногоон, сансрын цэргийн малгай оливын өнгөтэй бөгөөд десантууд болон энгийн цэргийн малгай уламжлалт хөх өнгөтэй байсан. Ялалтын баярын жагсаалд анх удаа сансрын цэргийн 200 шилдэг офицерууд оролцсон. Өмнөх жагсаалуудад зөвхөн курсантууд болон цэргийн сургуулийн сансрын ангийн сурагчид оролцож байсан. юм. Улаан талбайд 106 ширхэг байлдааны техник хэрэгсэл оролцсон. /орч: Оросууд сүүлийн үеийн шилдэг техникуудээ явуулсангүй, хуучин техникууд гаргалаа гэж дургүйцэл байна лээ/


Парад Победы - 2011

Парад Победы - 2011

Парад Победы - 2011
   "Бук-М2".  (ЗРС) "С-400" "Триумф" ОХУ-ыг агаараас хамгаалагч техникүүд
Парад Победы - 2011
"Тополь-М", "Искандер-М",  "Смерч", "Панцирь-С", иргэний болон дайны обьектуудыг хамгаалагч
Парад Победы - 2011

Талбайг гэмтээхгүйн тулд дайн байлдааны техникүүдэд тусгай резинэн дугуй өмсгөсөн гэнэ. Үүний дараа тэнгэрт 5 нисдэг тэрэг гарч ирсэн. ОХУ-ын болон Ялалтын бусад зэвсэгт хүчний тугийг хийсгэн явсан бөгөөд өмнөх өдөр болсон сургуулилтаар 7 нисдэг тэрэг нисч байсны 2 нь нөөцний тэрэг байсан.  /орч: Агаарын үүлийг тусгайлан зайлуулсан байсан гэх бөгөөд тийм их ажил болчихоод 5-хан нисдэг тэрэг гэж үү/
Парад Победы - 2011

Бүх ард түмний хайртай марш дуу болох "Прощание славянки" дууг батлан хамгаалахын оркестр тоглосноор энэхүү баярын жагсаалын арга хэмжээг төгсгөсөн. Энэхүү дууг цэргийн хөгжмийн удирдаач хурандаа Василий Агапкин бичсэн бөгөөд 2012 онд марш дууны бичсэний 100 жилийн ой болох гэнэ.Парад Победы - 2011

Парад Победы - 2011


Парад Победы - 2011

Парад Победы - 2011

Парад Победы - 2011

Парад Победы - 2011

Парад Победы - 2011

Парад Победы - 2011

Парад Победы - 2011

Парад Победы - 2011

Парад Победы - 2011

Парад Победы - 2011

Парад Победы - 2011

Парад Победы - 2011

Парад Победы - 2011

Парад Победы - 2011





Парад Победы - 2011

Saturday, May 7, 2011

2011 оны төсвийн санхүүжилтийн хуваарьт өөрчлөлт орлоо.

Монгол Улсын Сангийн сайдын 2011 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “Төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай” 99 дүгээр тушаалаар төсвийн хуваарьт өөрчлөлт орууллаа.


1. Сангийн сайдын 2011 оны 99 дүгээр тушаал
2. 1 дүгээр хавсралт: Төсвийн орлого
3. 2 дугаар хавсралт: Зарлага, санхүүжилт
4. 3 дугаар хавсралт: Орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг
5. 4 дүгээр хавсралт: Нийгмийн даатгалын сан
6. 5 дугаар хавсралт: Хөрөнгө оруулалт
7. 6 дугаар хавсралт: Эрчим хүчний алдагдлын татаас


Сангийн яамны удирдлагуудын зүгээс mөсвийн сар, улирлын хуваарьт улиралд 1 удаа өөрчлөлт оруулж байх чиглэлийг барьж байгаа болно.

Эх сурвалж: www.iltod.gov.mn