Monday, January 31, 2011

Сар шинийн мэнд дэвшүүлье

Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй
Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурамсан баяр
XVII жарны Илжиг хэмээх төмөр туулай жилийн
Сар шинийн мэнд дэвшүүлье
Хамаг бурхад авран нигүүлсч
Хотол түмнээрээ амгалан жаргаж
Ам цагаан хулгана жилдээ
Ач буян нь арван зүгтээ дэлгэрч
Аз хийморь дүүрэн байхыг ерөөе
Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй
САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ 



Зурхайн зурлагад морлин ирж буй XVII жараны "Илжиг"хэмээх Төмөр Туулай жилийн өнгө, ерөнхий төлөв байдалийн буужээ. Үхэр нь цагаан толгойтой, ногоон омруутай. Эвэр, сүүл,чих,ходоод,дөрвөн шийр нь бас ногоон. Амаа хамхиад сүүлээ баруун тийш нь шарван яваа бөгөөд үхэр хариулаач нь өвгөн хүн байна. Үхэр хариулаач нь шар дээлтэй, улаан бүстэй, олсон шилбүүр барьж явна. Чихнийх ньараар үс ньхийсч, баруун гутлаа өмсч, зүүн гутлаа бүсэндээ хавчуулж, үхрийнхээ зүүн талд алхаж явна.
Үхрийн бие ньногоон өнгө зонхилсон тул энэ жил салхи ихтэй байх ба цэцэг ногоо дэлгэрнэ. Үхрийн толгой цагаан учир жилийн эхэн болон дөрвөн улирлын эхээр бороо цастай. Омруу ньногоон тул жилийн эхээр салхи ихтэй байхын шинж юм. Дөрвөн шийр нь ногоон байгаа нь жилийн сүүлээр салхи ихтэй байх ажээ.
Үхэр хариулаач нь өвгөн хүн байгаа нь өвгөдөд амгалан, залууст ширүүн, нялхаст машид ширүүн байх нигууртай. Өвөлдөө хүйтэн салхитай, хүн малын өвчин их гарах нь олонтаахэмээн зурхайн зурлагад буужээ.
Шинийн 1-ний өглөөзүгмөрөө гаргах
(ус суудалд суусан хүмүүс хар нохойн ам таарсан тул гарах зүгийг солисон) 
Суудап
Зүгмөрөө гаргах
Цээр гаргах /тарни
Төрсөн он
Гал
Зуүн урд зүг гарч урд зугээс ирнэ
Ум               базар
паддагийний хум мамабнзъяа суухай
Эр
1923,1931,1939,1947,1955,1963.1971,1979.1987,1995,2003,2011
Эм
1919,1927.1935,1943,1951,1959.1967,1975,1983,1991,1999,2007
Шороо
Баруун зуг грач баруун урдаас ирнэ
Ум бадмадагийний хум  мама  бизъяа
суухай
Эр
1922,1930.1938,1946.1954.1962.1970,1978.1986.1994.2002.2010
Эм
1920,1928.1936,1944.1952.1960,1968,1976,1984,1992,2000,2008
Төмөр
Баруун урд зуг гарч баруунаас ирнэ
Ум            радиаа
дагийний хум мама бизъяасуухай
Эр
1921,1929,1937,1945,1953,1961,1969,1977,1985,1993.2001.2009
Эм
Огторгуй
Зуун хойд зүггарч баруун хойноос ирнэ
Ум раднаа дагийний хум  мама  бизъяасухай
Эр
1920,1928,1936,1944,1952,1960.1968,1976,1984,1992,2000.2008
Эм
1922.1930.1938.1946,1954,1962.1970,1978,1986,1994,2002.2010
Ус
Урд зуг гарч зуун урд зугээс ирнэ
Ум пагмадагийний хум мама  бизъяа
суухай
Эр
1919,1927.1935,1943.1951,1959.1967,1975,1983,1991,1999.2007
Эм
1923.1931.1939.1947.1955,1963.1971.1979,1987,1995,2003,2011
Уул
Баруун хойд зуг гарч зуун хойноос ирнэ
Ум будда дагийний хуммамабизъяа
суухай
Эр
1918,1926.1934.1942.1950,1958.1966.1974,1982,1990.1998.2006
Эм
1916.1924,1932,1940.1948.1956.1964.1972,1980,1988,1996.2004
Мод
Хойд зуг гарч зуун зугээс ирнэ
Ум базардагийний хум     мама  бизъяасуухай
Эр
1917.1925.1933,1941,1949,1957,1965(f^)l981,1989,1997,2005
Эм
Хий
Урд зуг гарч зуун урдаас ирнэ
Ум базар пад дагийнийхум мамабмзъяа суухай
Эр
1916,1924,1932,1940,1948.1956.1964,1972,1980,1988.1996.2004
Эм
1918,1926,1934
 Эх сурвалж: www.asunews.mn

Wednesday, January 26, 2011

Багш танаа

Багш та - Хормойноос нь адис авмаар эрдмийн хишигтэн
Багш та - Хоёр үгнээс нь арван эрдэм цацардаг гүн ухаантан
Багш та - Хорвоог гийгүүлэхээр тэнгэрт ургасан наран саран
Багш та - Хойчийн тулд ирээдүйгээс айлчилсан номун элчин билээ.
 
 Оюутан сурагчдаа эрдмээрээ гийгүүлэгч, амьдралд хөтлөн чиглүүлэгч нийт багш нартаа багш нарын баярын мэндийг хүргэе!
 
Багш танаа
Багш та
Аргыг зааж мөрийг чиглүүлэгч од билээ
Арвин эрдмээр бороо асгаруулах үүл билээ
Амьдралд тэмүүлэн догдлон мөрөөдөх оюутан, сурагчдаа
Алсын ирээдүйд хөлөглөн хөтлөгч өглөгч билээ

Багш та
Эрдмийн цацрагаар гэрэлтэх наран билээ
Эрлийн замыг дөтлөгч газарч билээ
Энгүй уудмыг нээгч хаалгач билээ
Ээж, ааваас дутуугүй ачтан билээ

Багш та
Оньсыг нээгч түлхүүрийг атгасан шидтэн билээ
Олон хүнийг диваажинд хөтлөгч бурхан билээ
Оюутан сурагчдаа хайраараа энхрийлэх ээж, аав билээ
Оргилох хүслийг дэвжээн асаагч салхи билээ

Багш та
Улс орны хөгжлийг атгагч хэргэмтэн билээ
Угтан тосох ирээдүйг зурах зураач билээ
Шинийг тайлах ухааныг чиглүүлэгч мөрч билээ
Шөнийн тэнгэрт гялалзах алтан гадас билээ






“Миний нутгийг” сэтгэлд зурсан их зохиолч Нацагдорждоо
“Би хаана төрснийг” зүрхэнд мэдрүүлсэн Дорнын их Явуу найрагчдаа
“Уулын үерээр” ухааныг минь тэлсэн ардын зохиолч Түдэв тандаа
“Тэнгэрийн хаяа руу” тэмээгээ өгч жонжуулгасан сэтгүүлч Нямаа гуайдаа
Эх монгол хэлийг тархинд минь шивсэн их эрдэмтэн Ренчин гүүшдээ
Сэгс цагаан Богдоос захиа дайсан “Улаан гэрийн хоригдол” Пүрэвдорж гуайдаа
Сэр сэр салхитай Дорнын талаас “Ерэн баатарыг” алдаршуулсан Сүрэнжав найрагч тандаа
Номоороо дамжуулан бурханлиг оюунд хүргэгч энэ дэлхийн агуу зууч, Багш та бүхэндээ



Ажил тань өөдрөг бүтэмжтэй, шавь нар тань агуу ихийг бүтээж эх орноо хөгжүүлэх үнэнч шударга, мэдлэгтэй, соёлтой иргэд болохын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг дэвшүүлье!


Багшийн талаар багахан дурсая:


Бага ангийн багш

Багш гэдэг нэрийг дуудаад
Багагүй хугацаа өнгөрч дээ
Таван жил хичээл заалгахад
Таалагдаагүй зүйл нэгч байсангүй
Одоо ингээд таниас салаад
Ондоо багш дээр очно гэхээр
Орчлон ертөнц арай дэндүү хатуу юм шиг санагдна
Болдогсон бол би таныхаа зүрхэн дээр
Би тандаа хайртай шүү багшаа гэж
Баллавч арилахгүй бичих юмсан


БАГШ
Ерийн малчны хотноос
Ертөнцийн дэвжээнд гаргасан
Ерхөг найгасан талаас
Есөн гаригт хүргэсэн
Багш та
Хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм
Багш та
Хүсэл долгилсон ирээдүйн
замын эх юм
Чийгтэй даавуугаар зүлгэсэн
Тод хар самбар дээр
Чихнээ яруу эгшгийг
Цагаан цэрдээр бичсэн
Чимэг болгон хайрлагдсан
Монгол гэдэг нэрийг
Цээжит зүрхний тольтонд
Гэгээн гэрлээр сийлсэн
Эрдмийн түлхүүрч багштайгаа
Эхэлж учирсан минь азтай
Эрдэнийн хайгуулч танхимдаа
Цэхэлж суусан минь золтой
…Өвлөөр ногоон гацуур
Сүлд модны чимэг гэж
Өнгийн олон амьтад
Сүж түүний дагуул гэж
Хоёр оны солбицол дээр
Цагаан сахалтай өвгөн
Хойчийн олон багачуулд
Захиас бэлэг өгдөг гэж
Аглаг хөдөөгийн сургуульд
Анх багш минь заасныг
Ангайн гайхаж явсан
Алдрай насаа мартаагүй ээ би
Ахмад үеийн багш нарт
Хийхгүй ажил гэж байгаагүй
Хөгжим баривал дуучин
Клубт очвол жүжигчин
Багт гарвал ухуулагч
Байшин баривал инженер
Бүлээрсэн хүүхдэд эмч
Бүрэлгэсэн дайсанд шүүгч
Хийдийн лам нарт аянга
Нийтийн соёлд уянга
“Цэнд комиссар”, “Хөхөө”-д тоглоод
Цэцэглэж явсан нас тэднийх
“Хүмүүн төрөлхтөн”, “Задгай цагааны” аянд
Хөл нийлсэн бүжиг тэднийх
Хуучин бүдүүлгийг хална гээд
Зүтгэж явсан үе, тэднийх
Хувьсгалт соёлыг дэлгэрүүлнэ гээд
Шамдаж явсан цаг, тэднийх
Эгшигт хайрцгийн пянзан дээр
Ичинхорлоог дуулуулж байсан юм
Цэрэн хүүхний намтар-туужийг
Цэндийн хүүтэй бичилцэж явсан юм
Агаар буданг нэвтлэн гийгүүлсэн
Багшийн сургуулийг дуудуулж явсан юм
Арван жилийн нэгдүгээр сургуульд
Сурагч Ганбатыг элсүүлж байсан юм
Дайны жил их сургуулийн
Анхны довжоог ивэлцэж явсан юм
Даяарт алдартай шилэн оройд нь
Алтан нарыг залалцаж явсан юм
Ахмад үеийн багш нарт
Яваагүй зам гэж үгүй
Ахмад үеийн багш нарт
Очоогүй газар гэж үгүй
Тэнгэр баганадсан Алтайн
Хавцал бүхэн танина
Тэлмэн цэнхэр Хөвсгөлийн
Долгион бүхэн танина
Галбын шаргал манхнууд
Гандирасын зэрэглээндээ тольдоно
Атас Чингисийн нуруу
Аргамаг хулантайгаа тосно
Бор цонжийн говийн
Болжмор царцаа шаргина
Боргио мөнгөн Орхоны
Босоо хүрхрээ шаагина
Халхын таван өндөр
Харуулдан байж саравчилна
Хан Хэнтийн оргил
Гялбалзан байж өндөлзөнө
Буйрын цэнхэр долгио
Бодол дунд долгилно
Хайрын мянган үгсийг
Хайлан байж торолзоно
Ахмад үеийн багш нарт
Очоогүй газар гэж үгүй
Ахмад үеийн багш нарт
Ороогүй айл гэж үгүй
Хөгшин хөвөө ялгаагүй
Бичиг үсэгт сургаж
Хөдөөгийн уул талаар
Билгийн номыг дэлгэж
Ангайлгаж барьсан хайч шиг
“А” үсгийг сарайлгахад нь
Ацаг шүдий нь зөвтгөж
Арга номд нь оруулсан
Бээрч гүйцсэн гар шиг
“Б” үсгийг мурийлгахад нь
Бэх үзгий нь засаж
Билиг оюун заасан
Өгүүлбэр зүйгээс
Үндэсний соёлд дэвшүүлж
Үржүүлэхийн хүрднээс
Үнэмлэхүй тоололд хүргэж
Түмэн бодис, хувилахуйн ухаан
Түүх газар зүй, амьтан судлал
Заагаагүй юм гэж багшид үгүй
Заалгаагүй сурагч гэж хаана ч үгүй
Балчир оюуныг нээгдүүлж
Нүд оруулсан шидтэн
Бартаат замыг таниулж
Гэгээ харвуулсан ачтан
Холын далайд зорьсон
Горхи бүхний эх нь билээ
Хорвоод ургах цэцэгсийн
Гойд үржилт хөрс нь билээ
Бөмбөрцөг дэлхий арвин ч
Бидний оюунд багтсан
Сургуулийн гэгээн цонхоор
Бүхий л ертөнцийг харсан
Зүс үзээгүй найзтайгаа
Энд бид танилцсан
Зүрх сэтгэлээ нээлцэж
Эрдмийн тэнгист сэлсэн
Дүнгийн дэвтрээ нээхэд
Ангийн багш минь санагдана
Дүүрэн ярайсан тооноос
Сургуулийн жил минь ургана
Шинэ үеийн багш нарт
Шимтэхгүй эрдэм гэж байхгүй
Шинэ үеийн багш нарт
Шамдахгүй цаг гэж байхгүй
Орчин үеийн мэдлэгээр
Оюунаа ямагт тордоно
Одонд хүрсэн хөгжлөөс
Ой ухаанаа тольдоно
Антрактид зорчих хайгуулчийг
Энэ л багш нар тодруулсан
Атом цөмийн шинжээчийг
Энэ л багш нар төрүүлсэн
Сансрын баатар нисэгчид
Анхны номыг нь заасан
Сар нартай дэлхийгээ
Газраас эхэлж тольдуулсан
Шинэ үеийн багш нарт
Судлаагүй ухаан гэж үгүй
Эрдэнэтийн зэс, Хөтлийн цемент
Эрчим хүчний ундраа эднийх
Фосфоритын орд, цагаан тугалга
Болрын уурхайн нөөц эднийх
Бугантын алт, Дугантын хад
Бор өндрийн жонш эднийх
Булгын аж ахуй, заарт харх
Бутны хармагийн дарс эднийх
Эдийн засаг, бараа судлал
Инженерийн ухаан, барилгын зураг
Инжинашийн роман, Нацагдоржийн найраг
Эх хэлний судалгаа эднийх
Орчин цагийн мэдлэг бүхний
Оньсон хүрдийг эд эзэмшсэн юм
Одны шинжээч, туйлыг судлаач
Оюуны мэргэдийг эд төрүүлсэн юм
Төгсөлт бүхний ширээн дээрээс
“Арав дахь хаврыг” дуулуулж байгаа юм
Төгөлдөр номын хуудсан дундаас
Алдрын одыг гялбуулж байгаа юм
Жил бүрийн ногоо адил
Хавар болгон залуусыг тодруулна
Намар бүрийн ургац адил
Билгийн тариа тэднээс ургуулна
Өргөн Сэлэнгийн хөвөөгөөр
Холыг зорьсон залуус
Өртөө замыг дайран
Галт тэргээр довтлохдоо
Багш сургууль хоёроо
Дурсан дурсан дуулна
Байгаль мөрний долгион дээр
Сэтгэл юугаа сийлнэ
Эрдмийн олон шавь нар нь
Эрдэнэсийг бүтээх үйлчин юм
Ардын олон багш нар минь
Авъяасыг тордох тариаланч юм
Гэрэлт эрдмийн тэнгэр
Гэгээн оюуны тэнгис
Гэрээс дуудсан хөтөч
Гараас хөтөлсөн замч
Багш гэж дуудахад
Ардын үрсийн оюунд
Түмэн цэцэг дэлгэрнэ
Багш гэж нэрлэхэд
Алаг зүрхний гүнд
Төгөлдөр баяр оргилно
Түмэн багшийн
Буман шавь нар
Түүхт орныхоо
Булан бүрд шамдана
Түмэн багшийн
Буман шавь нар
Түргэлэх хөгжлийн
Булаг бүхнийг тэтгэнэ
Уран гэртай инженер
Дуран хараатай эрдэмтэн
Үхлийг буцаадаг эмч
Үзлийг хамгаалдаг элч
Мэргэжилтэн бүхнийг та төрүүлсэн
Мэдлэгийн уурхайг та нээсэн
Жор найруулагчаас
Зохиолчийг хүртэл
Та төрүүлсэн
Жолочоос
Жолоодогчийг хүртэл
Та төрүүлсэн
Хувьсгалт шинэ соёлын
Гэгээн нарны цацраг
Хувьтай өнөөдрийн үрсийн
Гэрэлт оюуны тайлбар
Багш та
Алган дээр
Од тавьдаг шидтэн
Багш та
Амьдралд
Оч харвуулдаг хүчтэн
Ус мөрнийг
Далайд үдээд
байрандаа үлддэг уулс юм
Тус бүтээж
Даяныг тэтгээд
хариу нэхдэггүй өглөгч юм та

Saturday, January 22, 2011

Сангийн сайдын 2010 оны 39 дугаар тушаал


САНГИЙН САЙДЫН ТУШААЛ.

Журам шинэчлэн батлах тухай.
             
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 8.1.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

Нэг. “Төсвийн байгууллагад мөрдөгдөх кассын ажиллагааны журам”-г хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
Хоёр. Батлагдсан журмыг төсвийн байгууллагуудад хүргүүлж, өдөр тутмын үйл ажиллагаанд нь мөрдүүлэх зохион байгууллалтын арга хэмжээг авч, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг Төрийн сангийн газар /Х.Пүрэвсүрэн/-т даалгасугай.
Гурав. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 123 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан  “Төсвийн байгууллагад мөрдөгдөх мөнгөн кассын ажиллагааны журам”-ыг хүчингүй болгонд тооцсугай.
  
САЙД                          С.БАЯРЦОГТ
           
 Сангийн сайдын 2010 оны 39-р тушаал

Сангийн сайдын 2007 оны 326 дугаар тушаал


САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙягтлан бодох бүртгэлийн дансны заавар /

2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр                                                            
Улаанбаатар хот
Дугаар 326 
"Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай" хуулийн 8.1.4 дүгээр заалт болон "Засгийн газрын санхүүгийн тайланг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу гаргах" гэсэн 9.1.5 дугаар заалтын дагуу УСНББОУ-н тунхаглалын гарын авлагын УСНББОУС 1 "Санхүүгийн тайлангийн толилуулга"-ыг үндэслэн ТУШААХ нь:
1.          Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн бүрэлдэхүүн болох Засгийн
газрын шугамаар авч, ашиглаж буй хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжийн
хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, засгийн газрын тусгай санд мөрдөх
нягтлан бодох бүртгэлийн дансны зааврыг 1 дүгээр хавсралтаар, санхүүгийн тайлан,
тодруулгын  маягтуудыг 2 дугаар хавсралтаар,  санхүүгийн тайланг бэлтгэж гаргах аргачлалыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.    Энэ тушаалыг 2008 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн төсөл, хөтөлбөр, тусгай
сангийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарт, энэ талаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэл, хяналтын газар /Ж.ч/хэртар/, Төрийн сангийн газар /Х.Пүрэвсүрэн/, Төсвийн бодлого зохицуулалтын газар /Б.Батжаргал/, Зээл тусламжийн нэгдсэн бодлого, зохицуулалтын газар /О.Эрдэмбилэг/-т тус тус үүрэг болгосугай.
3.    Энэ  тушаал   гарсантай  холбогдуулан   "Журам   батлах тухай"  2002  оны
114 дүгээр тушаалыг хүчингүйд тооцсугай.

САЙД                                     Н.БАЯРТСАЙХАН

Сангийн сайдын 2006 оны 388 дугаар тушаал


САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ  /Төсөвт  байгууллагад   мөрдөх   нягтлан   бодох   бүртгэлийн  дансны   заавар/

2006 оны 11 дүгээр сарын  27 -ны өдөр
Улаанбаатар хот                
Дугаар 388                          
"Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай" хуулийн 9.1.1 дүгээр заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. Төсөвт  байгууллагад   мөрдөх   нягтлан   бодох   бүртгэлийн  дансны   зааврыг
1    дүгээр    хавсралтаар,    санхүүгийн    тайлан,    тодруулгын    маягтуудыг    2  дугаар
хавсралтаар,  санхүүгийн тайланг бэлтгэж гаргах аргачлалыг 3 дугаар хавсралтаар,
бүтээгдхүүний өртөг тооцох зааврыг 4 дүгээр хавсралтаар, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайлан гаргах журмыг 5 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.  Энэ тушаалыг 2007 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн төсөвт байгууллагын үйл
ажиллагаанд   нэвтрүүлэх   зохион   байгуулалтын   арга   хэмжээ   авахыг   бүх   төсвийн
ерөнхийлөн захирагч нарт, энэ талаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж хяналт
тавьж    ажиллахыг    Төрийн     сангийн     газар    /Х.Пүрэвсүрэн/,     Төсвийн     бодлого
зохицуулалтын газар /Б.Батжаргал/, Нягтлан бодох бүртгэл, хяналтын газар /Ж.Үхэртар/-т
тус тус үүрэг болгосугай.
3.   Энэ тушаал  гарсантай холбогдуулан  "Төсөвт байгууллагын нягтлан бодох
бүртгэлийн тогтолцоог шинэчлэх тухай" Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 253
тоот тушаал болон "Журам батлах тухай" 2002 оны 364 дүгээр тушаалын 1 дүгээр
хавсралтыг тус тус хүчилгүйд тооцсугай.

САЙД                         Н.БАЯРТСАЙХАН




Friday, January 21, 2011

Гэгээн өглөө сайн байна уу

Өнөөдөр өглөө зөндөө өгүүллэг орууллаа.
Ингээд мессенжерийн нэгэн үл таних хүний толилуулсан шүлгээр өглөөг эхлэе.

Гэгээн монгол М.Билэгсайхан

Сүрэг цагаан зээр шүүдэр гишгэн цаглаж
Сүрлэг өндөр яндан тэхийн эвэр сэрвийж
Монгол гэрийн гаднаас малын үнэр ханхиалж
Моринд хайртай сайн эр уртын дууг аяалж
Үүрийн гэгээтэй уралдан өрхний хошуу даялаж
Өндөр борхон бүсгүй аргал хормойлон галлаж
Өтгөн шаргал цайг тоон өргүүлэн сарамч
Өүлэн эжий минь удам тэнгэрт цацал өргөж
Өөдрөг хөдөө нутагт минь өглөө болж байгаа нь тэрээ.
Үдийн нарны сүүдэр хөлөн тушаа нуугдаж
Өртөө газрын юмс зэрэглээнд бүжиглэж
Малын хишигтэй хүүхэд хонио усанд оруулж
Манай танайхан бүгдээрэй борцтой цай аягалж
Гэр дүүрэн буурал тамхи нэрэн хуучилж
Гэргий хүүхдийн хооронд цаггүй ажил хөглөрч
Нар унасан газраас ногооны үнэр ханхалж
Манчид нэрсэн айлаас охийн аагь сэнгэнэж
Зулзаган жаахан богширго нисэн бууж жиргээд л
Зунтай жилийн өдрүүд тиймэрхүү л байдагсаан
Өдөржин бэлчсэн мал задгай газар хотолж
Үдшийн буурал гэгээ толгод дамнан хүүшилж
Өнөө болсон явдлыг ам дамжин хуучилж
Үүр шөнийн болзоог залуухан хосууд товлож
Цүү хаях наадамд үеийнхэн голцуу цугларч
Цуутын цагаагч гүүг өвөө багачуулд ярьж
Сарны гэрэлтэй салхийг зэлний үхэр хэвж
Саалийн хувинтай сүүнд түүхий цөцгий хөвж
Орон монгол хөдөө минь орой болж байгаа нь тэрээ.
Мичид долоон бурхан тооно нарлах цагаар
Мэндийн гурвалжин өрх дөрвөлжин болох шөнөөр
Амрагийн болзоотой бүсгүй сэрүүхэн байх тохироонд
Армаг хүлгийн хазаар айлын шон дээр шаргиваа
Үзэхээс ихийг үзсэн өндөр настай эжий
Үүр тэмдэгрэх үеэр өрхөө даллаж явахдаа
Хүлэг эзгүй шон дээр нойтон хомоолын үзчихээд
Хүргэнтэй болох нь ээ манайх гэж хүүхэн насаа дурсваа
Азын тэнгэртээ гэгээн монгол минь айл нэмэх гэж байгаан тэрээ.


Sunday, January 9, 2011

БСШУ-ны салбарын харьяа байгууллагуудын 2011 оны санхүүгийн тайлан хүлээн авах хуваарь

Та бүхэн доорхи хуваартай танилцан өөрсдийн саналыг өгнө үү. 
Байгууллагууд доор заасан хугацаанаас хоцрохгүй тайлангаа өгсөн байх ёстой бөгөөд хугацаанаас өмнө өгөх боломж байвал холбоо барьж өөрчлүүлнэ үү.

Ажлын амжилт хүсье

Хүндэтгэсэн, 
Мөнх-Оргил
БСШУЯ, СХОГ
260657


1/17/2011 Даваа  9.00 am -11.00 am Хүүхдийн номын ордон / 116-р сургууль
11.00 am - 13.00 am Театрын музей / Соёлын өвийн төв 
11.00 am - 13.00 am Хоринесдүгээр сургууль
16.00 am - 18.00 am Мэргэжлийн боловсролын сургалтын газар / МСБТСургууль
1/18/2011 Мягмар  9.00 am -11.00 am Богд хааны ордон музей / Уран зургийн галарей
11.00 am - 13.00 am Монгол Энэтхэгийн хамтарсан сургууль
14.00 am - 16.00 am Соёл урлаг хөгжүүлэх сан
16.00 am - 18.00 am Чойжин ламын сүм музей / Албан бус боловсролын зайны сургалтын төв
1/19/2011 Лхагва  9.00 am -11.00 am Улсын дуурь бүжгийн эрдмийн театр
11.00 am - 13.00 am Шинжлэх ухааны академи / Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга
14.00 am - 16.00 am Байгалийн түүхийн музей / Дүрслэх урлагийн музей
16.00 am - 18.00 am Үндэсний номын сан /Хархорин музей
1/20/2011 Пүрэв  9.00 am -11.00 am  
11.00 am - 13.00 am БСШУЯ
14.00 am - 16.00 am Дорнодын багшийн коллеж
16.00 am - 18.00 am Төрийн хэлний зөвлөл /Боловсролын үнэлгээний төв
1/21/2011 Баасан  9.00 am -11.00 am Үндэсний түүхийн музей /Төрийн түүхийн музей
11.00 am - 13.00 am Сургалтын төрийн сан/Сургалтын төрийн сангийн захиргаа
14.00 am - 16.00 am Улсын драмын эрдмийн театр
16.00 am - 18.00 am Нүүдлийн соёл иргэншлийг судлах ОУ хүрээлэн / Дэлхийн өв
1/24/2011 Даваа  9.00 am -11.00 am МУИС
11.00 am - 13.00 am ЭМШУИС
14.00 am - 16.00 am Улсын филармони / Улсын хүүхэлдэйн театр
16.00 am - 18.00 am Ховд их сургууль
1/25/2011 Мягмар  9.00 am -11.00 am МУБИС
11.00 am - 13.00 am Төв аймгийн Заамар МСҮТ
14.00 am - 16.00 am Монгол солонгосын коллеж / Баянчандмань МСҮТ
16.00 am - 18.00 am ХААИС
1/26/2011 Лхагва  9.00 am -11.00 am Соёл урлагийн хороо / Барилгын коллеж
11.00 am - 13.00 am Хөгжим бүжгийн коллеж
14.00 am - 16.00 am Налайх МСҮТ
16.00 am - 18.00 am ШУТИС
1/27/2011 Пүрэв  9.00 am -11.00 am СУИС
11.00 am - 13.00 am Үйлдвэрлэл урлалын сургууль
14.00 am - 16.00 am ШУТСАН / Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд
16.00 am - 18.00 am  

Wednesday, January 5, 2011

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 90 дүгээр тогтоол


ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРИМ АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГИЙН НЭМЭГДЛИЙН ТУХАЙ

2001 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр                                                                                                                                                                         Улаанбаатар хот


Дугаар 90

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 болон 8 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Аймаг, сумын эмнэлэг, аймаг, нийслэлийн өрхийн эмнэлгийн ажилтнуудад олгох цалингийн нэмэгдлийг 1 дүгээр, аймаг, сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төвийн ажилтнуудад олгох цалингийн нэмэгдлийг 2 дугаар хавсралт ёсоор баталж 2001 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Төрийн албан хаагчийн цалингийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 1998 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 52 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын хоёрын 2 дахь хэсгээс “...хөдөөгийн сум, өрхийн их эмч, багийн бага эмч” гэснийг тус тус хассугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                        Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд                                                          Ч.УЛААН
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд                                       Ш.БАТБАЯР



Засгийн газрын 2001 оны 90 дүгээр
тогтоолын 1 дүгээр хавсралт


АЙМАГ, СУМЫН ЭМНЭЛЭГ, АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ӨРХИЙН ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДАД ОЛГОХ ЦАЛИНГИЙН НЭМЭГДЭЛ
¹Албан тушаалСарын нэмэгдлийн       хэмжээ (хувиар)
1










2




3
Аймгийн төвийн эмнэлгийн ерөнхий эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, эмчилгээ, чанарын хяналтын менежер, их эмч, бага эмч, лаборант, эх баригч-бага эмч, рентген техникч, шүдний техникч, ерөнхий сувилагч, сувилагч, дүн бүртгэгч их эмч, ариутгагч, түргэн тусламжийн жолооч

Өрхийн сувилагч; сумын эмнэлгийн сувилагч, лаборант, жолооч

Өрхийн эмч; сумын эмнэлгийн эрхлэгч эмч, их эмч, бага эмч, багийн бага эмч
10



15


20




Засгийн газрын 2001 оны 90 дүгээр
тогтоолын 2 дугаар хавсралт

АЙМАГ, СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, СОЁЛЫН ТӨВИЙН АЖИЛТНУУДАД ОЛГОХ ЦАЛИНГИЙН НЭМЭГДЭЛ
¹Албан тушаалСарын нэмэгдлийн хэмжээ (хувиар)
Аймгийн төвийн  сумандХөдөөгийн
суманд
1Боловсрол, соёлын төвийн захирал, ерөнхий боловсролын сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, нийгмийн ажилтан, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч, соёлын төвийн эрхлэгч, музейн эрхлэгч, номын сангийн эрхлэгч1015
2Ерөнхий боловсролын сургуулийн багш, хичээлийн туслах ажилтан (лаборант), номын санч, дотуур байрын хүмүүжүүлэгч багш; хүүхдийн цэцэрлэгийн багш, туслах багш, дуу хөгжмийн багш; соёлын төвийн дуу, хөгжим, бүжгийн багш, кино механикч, номын санч; музейн тайлбарлагч, арга зүйч, сан-хөмрөгийн эрхлэгч; боловсрол, соёлын төвийн арга зүйч810