Wednesday, July 27, 2011

Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 96 дүгээр тогтоол

"Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох журам батлах тухай" Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаар тогтоол

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ


1995 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот
Дугаар 96


Төрийн албаны тухай Монгол Улсын хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, 4-т болон 7, 8-дзаасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1 ."Төрийн захиргааны албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-ыг 1 дүгээр хавсралтын, "Төрийн захиргааны албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам"-ыг 2 дугаар хавсралтын, "Төрийн албан хаагчид эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл олгох журам"-ыг З дугаар хавсралтын, "Төрийн үйлчилгээний албаны албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам"-ыг 4 дүгээр хавсралтын, "Төрийн үйлчилгээний албаны албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох нийтлэг журам"-ыг 5 дугаар хавсралтын, "Төрийн албан хаагчид шагнал, урамшил олгох журам"-ыг 6 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Төрийн үйлчилгээний албаны зарим албан хаагчид олгох нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээг 7 дугаар хавсралтын ёсоор баталсугай. /ЗГ-ын 1998 оны 52 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

3. Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох бүх төрлийн нэмэгдлийн нийт хэмжээ нь:
-төрийн захиргааны болон тусгай албаны албан хаагчийн хувьд түүний албан тушаалын сарын сарын цалин, бүх төрлийн нэмэгдэлийн дүнгийн;
-төрийн үйлчилгээний албаны албан хаагчийн хувьд түүний албан тушаалын сарын цалин, нэмэгдэл хөлсний дүнгийн тус тус 40 хувиас хэтрэхгүй байхаар тогтоосугай. /Засгийн газрын 1996 оны 90 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/

4.Төрийн албан хаагчид олгосон нэмэгдлүүдийг тэдний ээлжийн амралтын цалин, жирэмсний ба амаржсаны болон хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацааны тэтгэмж олгоход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний бүрэлдэхүүнд оруулан тооцож байсугай.

5.Төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулсны үндсэн дээр тэдэнд нэмэгдэл олгох тухай журмуудыг мөрдөж ажиллахыг сайд, тусгай газрын дарга, бүх шатны Засаг дарга, төрийн өмчийн болон төсөвт байгууллагын эрх баригч нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.ГОМБОЖАВ
Сангийн сайд Э.БЯМБАЖАВ





Засгийн газрын 1995 оны 96 дугаар

тогт оолын 1 дүгээр хавсралт


ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД АЛБАН АЖЛЫН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ

1.Төрийн захиргааны албан хаагчид төрийн бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих нэн хариуцлагатай үүргийг гүйцэтгэснийх нь төлөө тухайн албан тушаалыг хашиж байх хугацаанд нь албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгоход энэ журмыг мөрдөнө.

2.Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийн тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэл, ахлах түшмэлд хамаарагдах албан тушаалтанд онцгой нөхцөлийн нэмэгдлийг олгоно.

З.Төрийн захиргааны албан хаагчид олгох албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн 0 хувиар бодож олгоно /Энэ заалтад Засгийн газрын 2007 оны 239 дүгээр тогтоолор өөрчлөлт орсон/.

4.Төрийн захиргааны албан хаагчид олгох албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн байгууллагын төсвөөс олгоно.

5.Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох бэлтгэлийг хангасны үндсэн дээр энэ журмыг 1996 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөнө.



Засгийн газрын 1995 оны 96 дугаар

тогтоолын 2-р хавсралт


ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД ТӨРИЙН АЛБА ХААСАН ХУГАЦААНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ

1.Төрийн захиргааны албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, төрийн мэргэшсэн албыг бэхжүүлэх зорилгоор төрийн албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгоход энэ журмыг мөрдөнө.

2.Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн ажилтны төрийн байгууллагад ажилласан хугацааг харгалзан түүний албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодож олгоно:

Төрийн алба хаасан хугацаа (жилээр)
Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээ (хувиар)
5-10 5
11-15 10
16-20 15
21-25 20
26 ба түүнээс дээш 25
З.Төрийн захиргааны албан хаагчийн төрийн алба хаасан хугацаанд дараахь хугацааг оруулж тооцно.Үүнд:

а)төрийн албанд ажилласан;

б)төрийн албанд ажиллаж байх хугацааныхаа дундуур мэргэжил, мэргэшлээ дээшлүүлэх, дахин мэргэших, шинээр мэргэжил эзэмших дамжаа болон магистрантур, аспирантур, докторонтурт суралцсан;

в)төрийн албанд ажиллах хугацаандаа жирэмсэн, амаржсан болон хууль тогтоомжийн дагуу нэмэгдэл чөлөөтэй байсан;

г)төрийн байгууллагын дотоод дүрэмд заасны дагуу чөлөөтэй байсан;

д)төрийн албанд ажиллах үедээ ажлаас үндэслэлгүйгээр халагдсаны улмаас ажилгүй байсан болон энэ тухай хэргийг нь шүүхээс хэрэгсэхгүй болгосон, цагаатгагдсан хүмүүсийн мөрдөгдсөн ба ял эдэлсэн (өршөөлөөр суллагдсан хүмүүс үүнд хамаарахгүй).

4.Төрийн алба хаасан хугацааг байгууллагын боловсон хүчний асуудал эрхэлсэн нэгж буюу ажилтан тодорхойлж, тухайн байгууллагын эрх баригчийн тушаалаар нэмэгдэл олгох хувийг тогтоож байна.

5.Төрийн албанд ажилласан хугацааг тогтоох үндсэн баримт нь хөдөлмөрийн буюу нийгмийн даатгалын дэвтэр болно.

6.Төрийн алба хаасан хугацааны нэмэгдэлд шаардагдах зардлыг байгууллага жил бүрийнхээ төсөвт тусгаж олгоно.

7.Энэ журмыг төрийн албан хаагчийн төрийн байгууллагад ажилласан хугацааг нарийвчлан тогтоож, нэмэгдэл олгох бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр 1996 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөнө.



----оОо----



Засгийн газрын 1995 оны 96 дугаар

тогтоолын 3-р хавсралт


ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ЭРДМИЙН ЗЭРЭГ, ЦОЛНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ


1.Төрийн албыг оюуны өндөр мэдлэгтэй, ажлын баялаг туршлагатай боловсон хүчнээр бэхжүүлэх, төрийн албан хаагчид эрдэм боловсролоо ямагт дээшлүүлж байх сонирхлыг хөхүүлэн дэмжих зорилгоор төрийн албан хаагчид эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл олгоход энэ журмыг мөрдөнө.
2.Их,дээд сургууль,коллеж,тусгай мэргэжлийн дунд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд сургалт, эрдэм шинжилгээ, туршилтын ажил эрхэлдэг, эрдэм шинжилгээний байгууллагад болон судалгаа шинжилгээ, туршилтын үндсэн үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа эрдмийн зэрэг, цолтой төрийн албан хаагчид албан тушаалын сарын цалингаас дор дурдсан хувиар бодож сар бүр нэмэгдэл олгож байна:

Эрдмийн зэрэг, цол



Албан тушаалын сарын цалингаас бодох хувь
Доктор зэрэгтэй бол 20
Профессор цолтой бол 10
Дэд доктор зэрэгтэй бол

15
Дэд профессор цолтой бол 5
З.Эрдмийн зэрэг, цолны нэмэгдлийг нэг хүнд давхардуулан олгож болно.
4.Энэ журмын 2-т зааснаас бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа докторын зэрэгтэй төрийн албан хаагчид албан тушаалын сарын цалингийн 15 хувиар, дэд докторын зэрэгтэй төрийн албан хаагчид албан тушаалын сарын цалингийн 10 хувиар тус тус тооцож нэмэгдэл олгоно.
Харин профессор, дэд профессор цолны нэмэгдлийг зөвхөн энэ журмын 2-т дурдсан ажил, үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид олгоно.
5.Эрдмийн зэрэг, цолны нэмэгдлийг тухайн албан хаагчийн албан тушаалын үндсэн ажил үүрэг эрхлэн гүйцэтгэсэн хугацаанд нь бодож олгоно.
6.Эрдмийн зэрэг, цолны нэмэгдлийг тухайн байгууллага жил бүрийнхээ төсөвт тусгаж олгоно.

---OOO---



Засгийн газрын 1995 оны 96 дугаар

тогтоолын 4-р хавсралт

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ АЛБАН ХААГЧИД УР ЧАДВАРЫН НЭМЭГДЭЛ ОЛГОХ НИЙТЛЭГ ЖУРАМ

1.Төрийн үйлчилгээний албаны албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгоход энэхүү нийтлэг журмыг мөрдөнө.

2.Эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг буюу бусдаас илүү дэвшилтэт арга барилаар ажиллаж өндөр амжилт гаргасан, эсвэл гоц авьяастай ажилтанд ур чадварын нэмэгдэл олгоно.

З.Ур чадварын нэмэгдлийн доод хэмжээ нь тухайн албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн 10 хувь байна.

4.Ур чадварын нэмэгдлийг олгох, олгож байгаа нэмэгдлийн хэмжээг нэмэгдүүлэх, бууруулах, хасах асуудлыг энэ журмын 2; 8-д заасан шалгуурыг үндэслэн тухайн байгууллагын эрх баригчийн тушаалаар шийдвэрлэнэ.

5.Ур чадварын нэмэгдлийг зөвхөн тухайн албан тушаалыг эрхэлж буй хугацаанд,жинхэнэ ажилласан цагт ноогдох албан тушаалын цалингаас тооцож сар тутам олгоно. Ажлын үр дүн буурсан нөхцөлд ур чадварын нэмэгдлийг олгохгүй.

6.Ур чадварын нэмэгдлийг тухайн салбар, байгууллагын үндсэн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг мэргэжлийн албан хаагчид олгоно.

7.Ур чадварын нэмэгдэлд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төсвөөс санхүүжүүлэх бөгөөд хэмжээ нь тухайн байгууллагын нийт цалингийн сангийн 0,2 хувиас хэтрэхгүй байна. (1995 оны 186 дугаар тогтоолоор хүчингүй болгосон)

8.Ур чадварын нэмэгдэл олгох салбар, мэргэжлийн онцлогийг харгалзсан шалгуур үзүүлэлтийг Сангийн яам, Хүн амын бодлого, хөдөлмөрийн яамтай хамтран төрийн захиргааны тухайн төв байгууллага баталж мөрдүүлнэ.

9.Энэ журмыг бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр 1995 оны 10 дугаар сарын 1-нээс мөрдөнө.



----OOO----


Засгийн газрын 1995 оны 96 дугаар

тогтоолын 5-р хавсралт


ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ АЛБАН ХААГЧИД МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ НИЙТЛЭГ ЖУРАМ

1.Төрийн үйлчилгээний албаны албан хаагчийн ажил гүйцэтгэх чадвар, мэргэшлийн түвшинг дээшлүүлэх зорилгоор мэргэшлийн зэргийн нэмэгдлийг олгоход энэ нийтлэг журмыг баримтална.

2.Энэ журмыг үндэслэн төрийн үйлчилгээний албаны тухайн салбарын ажлын онцлогийг харгалзан мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийг тогтоосон журмыг харьяалах төрийн захиргааны төв байгууллага Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам, Сангийн яамтай хамтран батална.Энэ журмыг баримтлан төрийн албан хаагчид мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох асуудлыг тухайн байгууллагын эрх баригчийн тушаалаар шийдвэрлэнэ.

З.Мэргэшлийн зэргийн сарын нэмэгдлийн доод хэмжээг төрийн албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн хэмжээнээс дор дурдсан хувиар тогтооно:

Мэргэшлийн зэрэг
Мэргэшлийн зэргийн нэмэгдлийн хэмжээ /хувиар/
I
15
П 10
Ш 5
4.Төрийн үйлчилгээний албаны албан хаагчийн мэргэшлийн зэргийг 5 жил тутам шинэчлэн тогтоож байна.
5.Төрийн үйлчилгээний албаны албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдлийг зөвхөн тухайн мэргэжлээрээ ажиллаж байгаа хугацаанд нь олгоно.
6.Мэргэшлийн зэргийн нэмэгдэлд зарцуулах хөрөнгийн хэмжээ нь тухайн байгууллагын нийт цалингийн сангийн З,5 хувиас хэтрэхгүй байна. (Засгийн газрын 1995 оны 186 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/)
7.Эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл авдаг төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдлийг давхардуулан олгохгүй.
8.Энэ журмыг шинээр нэвтрүүлэх салбарт бэлтгэл хангах ажлыг 1995 оны 10 дугаар сард багтаан зохион байгуулж, мөн оны 11 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөнө.


----OOO----


Засгийн газрын 1995 оны 96

дугаар тогтоолын 6-р хавсралт


ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ШАГНАЛ, УРАМШИЛ ОЛГОХ ЖУРАМ

1.Төрийн албан хаагчийн ажлын үр дүн, бүтээлч байдлыг тогтмол дүгнэж, сайн ажилласан хүмүүсийг хөхүүлэн дэмжих зорилгоор "Төрийн албаны тухай хууль"-ийн З1 дүгээр зүйлд заасан шагнал, урамшлыг олгоход энэхүү журмыг баримтална.

2.Албан тушаалын үүргээ бүрэн биелүүлж, өндөр амжилт гаргасан төрийн албан хаагчид ажлын үр дүнг нь үнэлж төрийн байгууллагын захиргаа, эрх бүхий албан тушаалтан дараахь шагналаар шагнаж урамшуулна:

а)мөнгөн шагналаар шагнах;

б)эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах;

в)улирлын ажлын дүнгээр болон онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсний төлөө мөнгөн урамшил олгох;

г)ажлын үр дүн, гаргасан амжилтыг нь нийтэд мэдээлж алдаршуулах, хүндэт дэвтэрт бичих, жуух, баярын бичгээр шагнах, тэргүүний ажилтан цол олгох;

д)дээд шатны байгууллагын шагналд тодорхойлох.

З.Сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын үндсэн болон дэд бүтцэд ордог тусгай газрын дарга, сайд нар эрхэлсэн ажилдаа онцгой идэвх, санаачилга гаргаж бусдаас илүү үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан төрийн албан хаагчийг мөнгөн шагналаар шагнаж болно.

4.Энэ журмын З дугаар зүйлд заасан албан тушаалтны олгох мөнгөн шагнал дор дурдсан хэмжээтэй байна:

а)сум, дүүргийн Засаг дарга 15 хүртэл албан хаагчийг тус бүр 25000 хүртэл төгрөгөөр;

б)аймгийн Засаг дарга 12 хүртэл албан хаагчийг тус бүр 50000 хүртэл төгрөгөөр;

в) нийслэлийн Засаг дарга 20 хүртэл албан хаагчийг тус бүр 100000 хүртэл төгрөгөөр;

г)Засгийн газрын үндсэн болон дэд бүтцэд ордог тусгай газрын дарга нар 10 хүртэл албан хаагчийг 100000 хүртэл төгрөгөөр;

д)Монгол Улсын сайд 10 хүртэл албан хаагчийг тус бүр 150000 хүртэл төгрөгөөр.

5.Төрийн байгууллагын захиргаа нь мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачилга гарган албан үүргээ тогтмол чанартай сайн биелүүлж, ажлын өндөр амжилт гаргасан, албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлж байгаа төрийн албан хаагчид улирлын ажлын нь үр дүнгээр албан тушаалын сарын цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал олгож болно.Албан хаагчийг тийнхүү шагнаж урамшуулах үзүүлэлт, журмыг төрийн тухайн байгууллага боловсруулж хэрэгжүүлнэ.

6.Төрийн байгууллагад тогтвор суурьшил, үр бүтээлтэй, олон жил (10-аас доошгүй жил) ажилласан төрийн албан хаагчид насны ой,тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан болон гэр бүл болоход нь байгууллагын захиргаанаас 50000 хүртэл төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дурсгаж болно.

7.Төрийн албан хаагчийн ажлын амжилтыг нь үнэлж төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын хүндэт дэвтэрт бичих буюу жуух болон баярын бичгээр шагнан урамшуулж, Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдэг олгоно. Хүндэт дэвтэрт бичигдсэн, жуух, баярын бичгээр шагнагдсан болон салбарын тэргүүний ажилтан цол авсан хүмүүст олгох мөнгөн шагналын хэмжээг Засгийн газар тогтооно.

8.Байгалийн гамшиг (газар хөдлөх, усны үер болох зэрэг) болсон, үйлдвэрлэлийн осол, техникийн ноцтой аваарь сүйрэл гарсан, халдварт өвчин тахал хэлбэрээр гарсан үед хор уршгийг нь арилгах зэрэг нэн түвэгтэй албан даалгаврыг иргэний эр зориг гарган гүйцэтгэсэн, түүнчлэн улс орны болон салбарын хэмжээний тулгамдсан зорилтыг шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой төсөл, хөтөлбөр, эрдэм шинжилгээний бүтээл боловсруулж түүнийг гардан хэрэгжүүлж бодитой үр дүн гаргасан, урлаг, соёлын гарамгай бүтээл туурвисан төрийн албан хаагчдад 250000 хүртэл төгрөгийн урамшлыг төрийн төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн Засгийн газрын шийдвэрээр олгоно.

9.Энэ журмын 4, 8 дугаар зүйлд заасан болон тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдгийг дагалдах мөнгөн шагналд зарцуулах хөрөнгийг улсын төсвөөс, 5, 6 дугаар зүйлд заасан шагналд зарцуулах хөрөнгийг тухайн байгууллагын төсвийн хэмнэлт, өөрийн орлогоос тус тус гаргана.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 148 дүгээр тогтоол

2010 оны 6 дугаар Улаанбаатар
сарын 9-ний өдөр Дугаар 148 хот


Тогтоолд өөрчлөлт оруулах тухай


Төрийн албаны тухай хуулийн 28.9-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
¬
1. “Боловсролын салбарын албан хаагчдын нэмэгдэл хөлсний хувь хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 219 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн “...боловсрол, соёлын газрын арга зүйчид...” гэснийг “албан бус боловсролын багш, сургуулийн сургалтын менежер, цэцэрлэгийн арга зүйчид” гэж, мөн тогтоолын 2 дугаар хавсралтын нэрийг “Цэцэрлэгийн багш, арга зүйч, ерөнхий боловсролын сургуулийн багш, сургалтын менежер, албан бус боловсролын багшид олгох багшийн мэргэшлийн зэргийн нэмэгдэл” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Энэ тогтоолыг “Боловсролын салбарын албан хаагчдын нэмэгдэл хөлсний хувь хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 219 дүгээр тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай.





Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД


Боловсрол, соёл, шинжлэх
ухааны сайд Ё.ОТГОНБАЯР

Sunday, July 24, 2011

Дэлхий бидний тухай: Тэд одоо нүүдэлчид биш боллоо.


  
Тэд одоо нүүдэлчид биш боллоо.
Тал нутаг шинэ баялгийнхаа төлөө тэмцэж байна.

/Эх сурвалж; www.economist.com Уншсан нэг нийтлэлээ хуваалцмаар санагдаад жоохон орчууллаа. мэргэжлийн, нийтлэлийн түвшиний юм биш шү. 

Дэлхий бидний талаар юу бодож байгааг мэдээсээ л гэж. Угаасаа хаана ч очсон Монголыг Чингис биш уул уурхай гэж хүлээж авдаг болсон бна лэ Бодох л асуудал. Орч/

Саяхныг хүртэл Монголчууд өөрсдийгөө "Алтан дээр суусан гуйлгачин" хэмээн дүрсэлдэг" байлаа.  Монгол улс их хэмжээний, нээж задлаагүй байгалийн баялагтай. 
Өнөөг хүртэл цалингийн хэмжээ бага, ажилгүйдэл их байсан.  Нийслэл Улаанбаатар хотод худалдан авалт нь шударга бус зах зээлийн түүхий мах, ногоо болон үслэг малгайгаар хязгаарлагдаж байсан.

 
Харин уул уурхайн хэд хэдэн томоохон төсөл бүхий зоогоор шилжилтийн урсгал эхэлсэн. Энэ нь засгийн газарт эдийн засгийн гэнэлтийн тэсрэлтийг байгалийн орчиноо сүйтгэхгүйгээр эдийн засаг, төлөвшиж байгаа ардчиллыг тогтворжуулах төрөл бүрийн асуудлууд үүсгэж байна. 
Өсөлт нь дараах эргэлзээг төрүүлж байна. Олон улсын валютын сан эдийн засгийн өсөлтийг 2 оронтой тоонд орж, дотоод нийт бүтээгдэхүүнийг 4 дахин өсч 2018 онд ойролцоогоор нэг хүнд 2000 ам.доллар оногдохоор урьдчилан тооцоолсон. Монголын баруун говийн хоёр том уурхай их хэмжээний баялаг нийлүүлэхээр хүлээгдэж байгаа бөгөөд үүний нэг нь Оюу толгой хэмээх өнгөрсөн жил ногоон гэрлээр гарсан бөгөөд нийт 40 сая тонн нүүр болон алт олборлох бол нөгөө нь хуучин үйл ажиллагаа явуулж байсан Таван толгой бөгөөд хүчин чадлаа бэхжүүлж өөрийн гол хэрэглэгч болох Хятад /???/ улстай замын болон төмөр замаар холболт хийсэн.
Засгийн газар Оюу толгой компаний гуравны нэг хувийг эзэмшсэнээр /Канадын Ivanhoe компан үлдсэн хэсгийг эзэмшдэг/ тэсрэлтээс их хэмжээний ашиг олох юм. Саяхан Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж "Хэрвээ бид илүү их хэмжээний орлого, их ашгийг муу засгийн газрын муу засагтай байхдаа олох юм бол Монгол улс хүнд байдалд орно" гэж хэлсэн байна.  
Монголын улс төрчид үүндээ эрдэж аль хэдийн бэлэн их, олон сайхан амлалтыг сонгогчдод  амлаад байгаа юм. Swollen government coffers could exaggerate these bad habits. /Орч: хэт даварсан төрийн хувалзнууд нь энэ муу зуршлыг бүр ч дэвэргэж ч болох юм. гэж орчууллаа. Өөрөө л ингэж ойлголоо. яг үгчилж бол мэдкум бна эсхүл би буруу ойлгож байна./ Авилгал ч мөн 1990-ээд онд ЗСБНХУ-ын сүүдрээс гарч ардчиллыг зарласны дараа төрийн эзэмшлийн үйл ажиллагааг яаруу тэвдүү хувьчилж байх үеийн адил өсч магадгүй юм. Түүнчлэн, уул уурхайд олон томоохон албан тушаалтнууд хутгалдаад байна. Мөн сайн санаат төрийн зардлууд нь инфляцийг өсгөх хүчин зүйл болж байна. 
залхуу хүрлээ дараа нь үргэлжлүүлнэ ээ.
An economy hooked on a handful of commodities is also vulnerable to price shocks. A new fiscal stability law has been adopted, setting indices for commodity prices for budgeting purposes. When prices go above the index, excess revenue will be stored in a “stability fund”. If prices fall, the government can tap the fund to cover its costs.
Other precautions are being taken. New anti-corruption legislation has been passed. And Mr Elbegdorj vows to help boost investments in non-mining sectors, including tourism, finance and outsourcing. He says that mining’s contribution to output should shrink from 70%, its current level, to around 20% within two decades.
That sounds unlikely. Yet there is hope that Mongolia’s current leaders, who are better educated than their predecessors, do at least understand the dilemmas involved in managing the coming riches and the rising expectations they will bring. “It’s a question of whether we become Nigeria or Chile,” says a senior government adviser, in a country accelerating away from its sleepy nomadic past.

Nomads no more

A steppe-land struggles with new riches


Gouging the grasslands
MONGOLIANS were until recently wont to describe themselves as “beggars sitting on a huge pile of gold”. The country has vast but largely untapped mineral deposits. Until recently wages were low and jobs scarce. Shoppers in Ulan Bator, the capital, were not spoilt for choice—unless they were in the market for dried meat, vegetables or furry hats.
But with the recent launch of several big mining projects, a transformation looms. It will present the government with a different set of problems: how to manage a promised economic boom without devastating the environment or destabilising either the economy or the nation’s fledgling democracy.
Few doubt that the boom is coming. The IMF foresees a double-digit annual-growth rate for years to come; and a quadrupling of GDP per head—currently a measly $2,000—by 2018. Two mines in Mongolia’s southern Gobi region are expected to provide much of the new wealth. One, called Oyu Tolgoi, which was given the green light last year, will tap an estimated 40m tonnes of copper and also gold. The other is an existing coal mine, Tavan Tolgoi, to which new capacity has been added, including road and rail links to its main customer, China (surprise, surprise).
Mongolian politics is already based on patronage, with politicians invariably offering cash and other goodies for votes. Swollen government coffers could exaggerate these bad habits. Corruption could also thrive—as it did in the 1990s, on the back of a hasty privatisation of state-owned businesses soon after the country emerged from the Soviet Union’s shadow and introduced democracy. Indeed, the involvement of many senior officials in mining makes this likely. And even virtuous public spending may push up inflation.
An economy hooked on a handful of commodities is also vulnerable to price shocks. A new fiscal stability law has been adopted, setting indices for commodity prices for budgeting purposes. When prices go above the index, excess revenue will be stored in a “stability fund”. If prices fall, the government can tap the fund to cover its costs.
Other precautions are being taken. New anti-corruption legislation has been passed. And Mr Elbegdorj vows to help boost investments in non-mining sectors, including tourism, finance and outsourcing. He says that mining’s contribution to output should shrink from 70%, its current level, to around 20% within two decades.
That sounds unlikely. Yet there is hope that Mongolia’s current leaders, who are better educated than their predecessors, do at least understand the dilemmas involved in managing the coming riches and the rising expectations they will bring. “It’s a question of whether we become Nigeria or Chile,” says a senior government adviser, in a country accelerating away from its sleepy nomadic past.

Сангийн сайдын 2011 оны 132 дугаар тушаал /дотоод томилолт/

Сангийн сайдын 2011 оны 6 сарын 14-ний өдрийн 132 дугаар  тушаалаар Дотоод томилолтын зардлын хэмжээг шинэчлэн тогтоолоо. Дэлгэрэнгүйг доорх холбоосоос татан авна уу.

эх сурвалж: www.iltod.gov.mn

Соёл урлагийн төсөвт байгууллагын үйл ажиллагааны нэмэлт орлогыг төвлөрүүлэх, зарцуулах журам

Сангийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 159/267 дугаар хамтарсан тушаалаар баталсан Соёл урлагийн төсөвт байгууллагын үйл ажиллагааны нэмэлт орлогыг төвлөрүүлэх, зарцуулах журмыг доорх холбоосоос татаж авна уу.



http://www.iltod.gov.mn/wp-content/uploads/2011/07/2011.07.10_153-267.pdf

Эх сурвалж www.iltod.gov.mn

Friday, July 22, 2011

Монгол улсын 2012 оны төсвийн хязгаар

Улсын Их Хурлын 2011 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар “2012 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай” хуулийг баталсантай холбогдуулан түүнд суурилсан төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2012 оны төсвийн хязгаарын төслийг боловсруулан бичгээр хүргүүлсэн.
Төсвийн хязгаар нь суурь түвшинд үндэслэсэн төсвийн хязгаар бөгөөд бодлогын нөөцийн хуваарилалтын асуудлыг 2012 оны төсвийн төслийг боловсруулах явцад шийдвэрлэх болно.
Мөн Засгийн газрын 2008 оны 256 дугаар тогтоолын дагуу төсвийн ерөнхийлөн захирагч нар 8 дугаар сарын 15-ны дотор төсвийн хязгаарт суурилсан дараа жилийн төсвийн төслөө боловсруулан Сангийн яаманд хүргүүлэх ёстой. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын2012 оны төсвийн хязгаар Засгийн газраар батлагдаагүй боловч цаг хугацааны давчуу байдлаас шалтгаалантөсвийн ерөнхийлөн захирагч нарын 2012-2014 оны төсвийн төсөл бэлтгэх удирдамжийг мөн энд нийтэллээ.


Төсвийн хязгаарын төсөлд суурилан төсвийн төсөл бэлтгэх удирдамжийн дагуу 2012 оны төсвийн төсөл, 2013-2014 оны төсвийн төсөөллийг боловсруулан 2011 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор ирүүлэхийг анхаарна уу.

Төсвийн хязгаарын холбогдолтой материалуудыг доорх холбоосуудаас татан авна уу:
Төсвийн төсөл бэлтгэхэд холбогдох хавсралтуудыг доорх холбоосуудаас татан авна уу:

Эх сурвалж: www.iltod.gov.mn

Thursday, July 21, 2011

Наргиа шү кк

Хэрэв та ажлаа удаан хийвэл, та муу ажилтан
Хэрэв дарга чинь ажлаа удаан хийвэл, тэр нарийн нямбай хүн


Хэрэв та ажлаа хийхгүй байгаа бол, та залхуу
Хэрэв дарга чинь ажлаа хийхгүй байгаа бол, тэр завгүй байгаа 



Хэрэв та алдаа гаргавал, та тэнэг
Хэрэв дарга чинь алдаа гаргавал, хүн л юм чинь алдаа гаргаж л таараа шүү дээ
Хэрэв та нэг ажлыг хэнд ч хэлэлгүйгээр хийвэл, та эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн
Харин дарга чинь ингэвэл, энэ бол санаачлага

Хэрэв та нэг зүйл дээр тууштай зогсвол, та зөрүүд нэгэн
Харин дарга чинь ингэвэл, тэр тууштай хувирашгүй сайн дарга

Хэрэв та ёс зүйн хэдэн дүрэм зөрчвөл, энэ нь танхайрал
Хэрэв дарга чинь хэдэн дүрэм зөрчвөл, энэ нь анхных

Хэрэв та даргаасаа юм гуйвал, та зусар бялдууч
Харин дарга чинь даргаасаа юм гуйвал, энэ бол хамтын ажиллагаа

Хэрэв та ажлын цагаар гадуур явж байвал, та гадуур тэнэж байгаа
Харин дарга чинь ажлын цагаар гадуур явж байвал, тэр ажил хөөцөлдөж байгаа

Хэрэв та нэг өдөр өвдвөл, та байнга л өвддөг шүү дээ
Харин дарга чинь өвдвөл, тэр үнэхээр хүндээр өвдсөн байж таараа

Хэрэв та ажлаасаа гарах гэж байгаа бол, та ярилцлаганд орж яагаад гарах болсноо тайлбарлах ёстой
Харин дарга чинь ажлаасаа гарах гэж байгаа бол, энэ нь хэт их ажлын ачааллаас болсон байж таараа.

Thursday, July 7, 2011

БСШУ-ны төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагуудын 2011 оны эхний хагас жилийн тайлан хүлээн авах хуваарь

7/9/2011
Баасан
 9.00 am -11.00 am
 116-р сургууль/Соёлын өвийн төв /Улсын филармони / Улсын хүүхэлдэйн театр
11.00 am - 13.00 am
Улсын дуурь бүжгийн эрдмийн театр / БСШУЯ
11.00 am - 13.00 am
Хоринесдүгээр сургууль / Шинжлэх ухааны академи / Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга
16.00 am - 18.00 am
МСБТСургууль / Хүүхдийн номын ордон /
7/10/2011
Бямба
 9.00 am -11.00 am
Богд хааны ордон музей / Уран зургийн галарей
11.00 am - 13.00 am
Монгол Энэтхэгийн хамтарсан сургууль / Байгалийн түүхийн музей / Дүрслэх урлагийн музей
14.00 am - 16.00 am
Соёл урлаг хөгжүүлэх сан /Хархорин музейн АӨЗахиргаа /Үндэсний номын сан /
16.00 am - 18.00 am
Чойжин ламын сүм музей / Албан бус боловсролын зайны сургалтын төв
7/18/2011
Даваа
 9.00 am -11.00 am
Төрийн хэлний зөвлөл /Соёл урлагийн хороо
11.00 am - 13.00 am
Архангай Хөшөө цайдам
14.00 am - 16.00 am
Сургалтын төрийн сан/Сургалтын төрийн сангийн захиргаа
16.00 am - 18.00 am
/Боловсролын үнэлгээний төв
7/19/2011
Мягмар
 9.00 am -11.00 am
Үндэсний түүхийн музей /Төрийн түүхийн музей
11.00 am - 13.00 am
Театрын музей
14.00 am - 16.00 am
Улсын драмын эрдмийн театр
16.00 am - 18.00 am
Нүүдлийн соёл иргэншлийг судлах ОУ хүрээлэн / Дэлхийн өв
7/20/2011
Лхагва
 9.00 am -11.00 am
МУИС /СУИС
11.00 am - 13.00 am
ЭМШУИС /ШУТИС
14.00 am - 16.00 am
Дорнодын багшийн коллеж
16.00 am - 18.00 am
МУБИС
7/21/2011
Пүрэв
 9.00 am -11.00 am
ХААИС
11.00 am - 13.00 am
Ховд их сургууль
14.00 am - 16.00 am
Дарханы Технологийн сургууль
16.00 am - 18.00 am
ШУТСАН / Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд