Monday, November 29, 2010

БСШУ, Сангийн сайдын хамтарсан тушаал "Итгэлцүүр батлах тухай"


БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД,
САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2007 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 
Дугаар 306/237
Улаанбаатар хот
                                               
Итгэлцүүр батлах тухай
Монгол улсын Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах заалт, Нэгдсэн төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3,  Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтын тухай хуулийн  8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн  ТУШААХ нь:
1. Ерөнхий боловсролын сургуулийн нэг сурагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээг тооцох итгэлцүүрийг нэгдүгээр, цэцэрлэгийн нэг сурагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээг тооцох итгэлцүүрийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэ тушаалыг  2007 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөхийг ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн ерөнхий менежер нарт үүрэг болгосугай.
3. Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү, эдийн засгийн газрын дарга /Ц.Даваасүрэн/, Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газрын дарга /Б.Батжаргал/ нарт даалгасугай.
БОЛОВСРОЛ, СОЁЛ,                                                                   САНГИЙН САЙД
ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД       
                             
Ө.ЭНХТҮВШИН                                                                               Н.БАЯРТСАЙХАН



Sunday, November 28, 2010

ТЭМДЭГЛЭЛТ ӨДРYYД [Бүртгэл,санхүү, эдийн засгийн ажилтны өдөр]

ТЭМДЭГЛЭЛТ ӨДРYYД [Бүртгэл,санхүү, эдийн засгийн ажилтны өдөр]

Засгийн газрын 2004 оны 163 дугаар тогтоолын 1 дvгээр хавсралаар хэзээ ямар тэмдэглэлт өдөр болдог талаарх мэдээллийг үзнэ үү. Нийт 51-н тэмдэглэлт өдөр байдаг ба Санхүү, эдийн засагчдын өдөр-12 дугаар сарын 2 дахь Ням гарагт болдог юм байна. Нийт санхүүчиддээ санхүүчдийн баярын мэнд хүргэе
1. Багш нарын өдөр-жил бүрийн 2 дугаар сарын эхний Ням гараг; 2. Хөдөлмөр, нийгмийн хангамжийн ажилтны өдөр-2 дугаар сарын хоёр дахь Ням гараг; 




3. Хэвлэл, мэдээллийн ажилтны өдөр- З дугаар сарын 6;
4. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдөр-З дугаар сарын 15;
5. Наурызын баяр-З дугаар сарын 22;
6. Усны өдөр-З дугаар сарын 23;
7. Хөнгөн аж үйлдвэрийн өдөр-З дугаар сарын 26;
8. Театрын өдөр-З дугаар сарын 27;
9. Мод тарих өдөр-4 дүгээр сарын хоёр дахь Ням гараг;
10. Бүжгийн өдөр-4 дүгээр сарын 29;
11.Бурхан багшийн их дүйцэн өдөр-билгийн тооллын зуны эхэн сарын 15;
12.Үндэсний бичиг үсгийн баяр-5 дугаар сарын эхний Ням гараг;
13.  Музейн өдөр-5 дугаар сарын 18;
14.Газрын тосны салбарын ажилтны өдөр-5 дугаар сарын 4 дэх Ням гараг;
15.Иргэний агаарын тээвэрчдийн өдөр-5 дугаар сарын 4 дэх Ням гараг;
16.Хуульчдын өдөр-6 дугаар сарын 4 дэх Ням гараг;
17.Хоршоологчдын өдөр-7 дугаар сарын эхний Ням гараг;
18.Цагдаагийн болон Дотоодын цэрэг, Тагнуулын байгууллагын өдөр-7 дугаар сарын 19;
19.Авто тээвэрчдийн өдөр-7 дугаар сарын З дахь Ням гараг;
20.Холбоочдын өдөр-7 дугаар сарын 4 дэх Ням гараг;
21.Төмөр замчдын өдөр-8 дугаар сарын эхний Ням гараг;
22. Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр-8 дугаар сарын хоёр дахь Ням гараг;
23. Эрчим хүчний ажилтны өдөр-8 дугаар сарын З дахь Ням гараг;
24. Соёл, урлагийн ажилтны өдөр-9 дүгээр сарын 2 дахь Ням гараг;
25. Аялал, жуулчлалын өдөр-9 дүгээр сарын 27;
26. Үндэсний татварын ажилтны өдөр-9 дүгээр сарын 2 дахь Ням гараг;
27. Байгаль хамгаалах өдөр-5 дугаар сарын 2 дахь Ням гараг;
28. Тамирчдын өдөр-6 дугаар сарын 4 дэх Ням гараг;
29. Мэдлэгийн өдөр-9 дүгээр сарын 1;
30. Барилгачдын өдөр-9 дүгээр сарын эхний Ням гараг;
31. Хилчдийн өдөр-9 дүгээр сарын 17;
32. Хөгжмийн өдөр-10 дугаар сарын 1;
33. Оюутны өдөр-10 дугаар сарын 5;
34. Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний ажилтны өдөр-10 дугаар сарын 2 дахь Ням гараг;
35. Гаалийн ажилтны өдөр-10 дугаар сарын 20;
36. Геологичдын өдөр-10 дугаар сарын 3 дахь Ням гараг;
37. Авто замчдын өдөр-10 дугаар сарын 4 дэх Ням гараг;
38. Хөдөө аж ахуйн ажилтны өдөр-11 дүгээр сарын 2 дахь Ням гараг;
39. Шинжлэх ухааны ажилтны өдөр-11 дүгээр сарын 4 дэх Ням гараг;
40. Архивчдын өдөр-12 дугаар сарын 5;
41. Санхүү, эдийн засагчдын өдөр-12 дугаар сарын 2 дахь Ням гараг;
42. Хүнсний аж үйлдвэрийн ажилтны өдөр-12 дугаар сарын 2 дахь Ням гараг;
43. Уурхайчдын өдөр-12 дугаар сарын 25;
44. Худалдааны ажилчдын өдөр-12 дугаар сарын 3 дахь Ням гараг;
45. Киноны өдөр-12 дугаар сарын 28;
46. Дипломат албаны өдөр-12 дугаар сарын 29.
47.Газрын харилцааны ажилтны өдөр-5 дугаар сарын эхний Ням гараг;
48.Онцгой байдлын албаны өдөр-6 дугаар сарын 20;
49. Шуудангийн ажилтны өдөр-10 дугаар сарын 9;
50. Стандарт, хэмжил зүйн ажилтны өдөр-10 дугаар сарын 14.
51. Иргэний нийгмийн өдөр-1 дүгээр сарын 31." /2008 оны 22 дугаар тогтоолоор нэмсэн/

Эх сурвалж: www.sanhuu.mn

Saturday, November 27, 2010

Нэг хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхээс бэлтгүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалт

МОНГОЛ УЛСЫН
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ТУШААЛ

2004 оны 12 дугаар сарын 28-ны өдөр                                Дугаар 85                                  Улаанбаатар хот


Жагсаалт шинэчлэн батлах тухай

Монгол улсын Засгийн газрын 2001 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан "Сургуулийн өмнөх боловсрол-2" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүүхдийн цэцэрлэгийн сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн хангамж, чанарыг сайжруулах зорилгоор ТУШААХ нь:

          1.Нэг хичээлийн жилийн хугацаанд цэцэрлэгийн хүүхдийн эцэг, эхээс бэлтгүүлэн хэрэглэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалтыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.

          2.Тушаалыг хэрэгжүүлэх ажлыг 2005 оны 8 дугаар сараас эхлэн зохион байгуулахыг цэцэрлэгийн эрхлэгч нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дарга нарт тус тус үүрэг болгосугай.

          3. Хүүхдийн эрүүл мэнд, эрүүл ахуйн шаардлагыг хангасан, чанартай сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгсэл бэлтгэж өгөхийг эцэг эхчүүдэд үүрэг болгосугай.

          4.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Жагсаалт шинэчлэн батлах тухай" Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайдын 2002 оны 21 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


                                                          САЙД                                                           П.ЦАГААН


Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм

МОНГОЛ УЛСЫН
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ТУШААЛ

     2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр                                       Дугаар 68                                 Улаанбаатар хот

     
                                                                                Дүрэм батлах тухай
       

   Монгол улсын “Боловсролын тухай” хуулийн  28.1.2  дахь заалт,  “Сургуулийн өмнөх боловсролын тухай” хуулийн 8.5 дахь заалтыг тус тус  үндэслэн ТУШААХ нь:

 1.  “Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм”-ийг хавсралтын ёсоор  баталсугай.

       2.  Тушаалыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг төрийн ба төрийн бус өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дарга нарт тус тус даалгасугай.

       3.  Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Ардын  Боловсролын яамны сайдын 1987 оны 46 дугаар тушаалаар баталсан “Цэцэрлэгийн хүүхдийг элдэв осол гэмтлээс хамгаалах дүрэм“-ийг хүчингүй болсонд тооцсугай.


 
                               САЙД                                         Ё. ОТГОНБАЯР




Tuesday, November 16, 2010

Улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшил олгох журам

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
   
           2008 оны 12 дугаар                                                                                                         
           сарын  10-ны  өдөр                                       Дугаар 54                                          
Улаанбаатар  хот

Улирлын ажлын үр дүнгээр мөнгөн
урамшил олгох тухай

       Төрийн албаны тухай хуулийн 31.3, Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

    1. Төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшлыг үндсэн цалингийн 10-15 хувиар сар бүр тооцож, 2009 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн улирал тутам олгож байсугай.

    2. “Улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшил олгох журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.

    3. Улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшил олгоход шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт нарт үүрэг болгосугай.


                             Монгол Улсын Ерөнхий сайд                                                 С.БАЯР

                             Боловсрол, соёл, шинжлэх
                             ухааны сайд                                                                        Ё.ОТГОНБАЯР

                              Сангийн сайд                                                                     С.БАЯРЦОГТ


Засгийн газрын 2008 оны 54 дүгээр
           тогтоолын хавсралт
  ТӨРИЙН ӨМЧИТ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ,
 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, БУСАД АЛБАН
ХААГЧИД УЛИРЛЫН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭР
МӨНГӨН УРАМШИЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг зүйл
1.1. Боловсролын шинэ стандартыг хэрэгжүүлэх, ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлэх шинэчлэлийн хэрэгжилтийн чанар, түвшинг үндэсний хэмжээнд жигдрүүлэх, хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэн боловсролын үр ашиг, үр өгөөжийг дээшлүүлэхэд “Боловсролын шинэчлэлийн улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшил” (цаашид “улирлын урамшил” гэх)-ын зорилго оршино.

1.2. Боловсролын шинэчлэлийн үр дүн гэж сургалтын ажил эрхэлдэг багш, түүний үйл ажиллагааг удирддаг, дэмждэг бусад албан хаагчийн ажлын төлөвлөлт, хэрэгжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээний шинэ арга барилын цогц үр дүн болж илрэх суралцагчдын эзэмшсэн хэрэгцээтэй мэдлэг, бүтээлч чадвар, эерэг зан үйл, хүмүүнлэг ёс зүй, шинжлэх ухаанч хандлага болох цогц чадамжийг ойлгоно.

1.3. Улирлын урамшлыг төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг, Гэгээрлийн төв (цаашид “сургалтын байгууллага” гэх)-ийн багш, удирдах болон мэргэжлийн албан хаагч, нийт ажилтанд тус тус олгоно.

1.4. Улирлын урамшлыг тухайн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг, үйл ажиллагааг гүйцэтгэх хүрээнд боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэн бодитой ахиц гаргаж (боловсролын стандарт, 11 болон      12 жилийн сургалтын шинэ төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тавигдах шалгуур, үзүүлэлтийг хангаж) ажилласны төлөө олгоно.

1.5. Улирлын урамшлын хэмжээг энэхүү журмын 2.4-т заасан үнэлгээг харгалзан тухайн жилийн төсөвт дээрх урамшилд зориулан тусгасан хөрөнгийн дүнд багтаан энэхүү журмын 2.9, 2.11-т заасан шийдвэрийг үндэслэн албан хаагчийн үндсэн цалингаас Засгийн газраас тогтоосон хувь хэмжээгээр сар бүр тооцож, улирал тутам олгоно.

Хоёр. Улирлын урамшил олгоход баримтлах шалгуур, үнэлгээ

Сургалтын байгууллагын багш, албан хаагчид улирлын урамшил олгохдоо дараахь зорилтот бүлгүүдийн албан тушаалын чиг үүргийн онцлогт тохирсон шалгуурыг баримталж, энэхүү журмын хавсралтад заасны дагуу ажлын үр дүнг үнэлэх аргачлалыг ашиглана. 

2.1.1. Сургалтын байгууллагын багшид улирлын урамшил олгохдоо дараахь шалгуурыг баримтална:

2.1.1.1. нэгж хичээлийн хөтөлбөрийн төлөвлөлт, боловсруулалт;

2.1.1.2. сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, сайжруулалт;

2.1.1.3. сургалтын хэрэглэгдэхүүний боловсруулалт, ашиглалт, сургалтын үйлийн болон сэтгэл зүйн орчин бүрдүүлэлт;

2.1.1.4. суралцагчдын хөгжил, төлөвшилд гарсан өөрчлөлт.

2.1.2. Сургуулийн сургалтын менежер, хүүхдийн цэцэрлэгийн арга зүйчид улирлын урамшил олгохдоо дараахь шалгуурыг баримтална.

2.1.2.1. сургалтын байгууллагын сургалтын төлөвлөгөө, бүх анги, бүлгийн бүх хичээлийн хөтөлбөрийн төлөвлөлт, боловсруулалт;

2.1.2.2. сургалтын байгууллагын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилт, сайжруулалт;
 
2.1.2.3. сургалтын байгууллагын сургалтын хэрэглэгдэхүүний ашиглалт,  сургалтын үйлийн болон сэтгэл зүйн орчин бүрдүүлэлт;

2.1.2.4.  багш, суралцагчдын хөгжил, төлөвшилд гарсан өөрчлөлт.

2.1.3. Сургалтын байгууллагын захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчид улирлын урамшил олгохдоо дараахь шалгуурыг баримтална.

2.1.3.1. сургалтын байгууллагын хөгжлийн бодлого, төлөвлөлт;

2.1.3.2. сургалтын байгууллагын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэрэгжилт, сайжруулсан байдал,          хяналт-шинжилгээ;

2.1.3.3. сургалтын байгууллагын материаллаг орчин бүрдүүлэлт, ашиглалт, үр өгөөж,  хамт олны сэтгэл зүйн орчны бүрдүүлэлт;

2.1.3.4. суралцагчдын хөгжил, төлөвшилд гарсан өөрчлөлт.

2.1.4. Сургуулийн нийгмийн ажилтанд улирлын урамшил олгохдоо дараахь шалгуурыг баримтална.

2.1.4.1. хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийг халамжлах бодлого, төлөвлөлт;

2.1.4.2. хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийг халамжлах бодлого, төлөвлөлтийн хэрэгжилт, хяналт-шинжилгээ;

2.1.4.3.  хүүхдэд ээлтэй орчны бүрдүүлэлт;

2.1.4.4. суралцагчдын хөгжил, төлөвшилд гарсан өөрчлөлт.

2.1.5. Сургуулийн дотуур байрны багш, хүүхдийн цэцэрлэгийн туслах багшид улирлын урамшил олгохдоо дараахь шалгуурыг баримтална.

2.1.5.1.  хүүхдийг асран хамгаалах ажлын төлөвлөлт;

2.1.5.2. хүүхдийг асран хамгаалах ажлын төлөвлөлтийн хэрэгжилт;

2.1.5.3. хүүхдэд ээлтэй орчны бүрдүүлэлт;

2.1.5.4. суралцагчдын хөгжил, төлөвшилд гарсан өөрчлөлт.

2.1.6. Сургуулийн номын санчид улирлын урамшил олгохдоо дараахь шалгуурыг баримтална: 

2.1.6.1. багш, сурагч, бусад үйлчлүүлэгчид шаардлагатай ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хэрэгцээ, нийлүүлэлтийн судалгаа;

2.1.6.2.  багш, сурагчдын ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн ашиглалтын төлөвлөлт, хяналт-шинжилгээ;

2.1.6.3.  ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний төрөл, хүртээмжийн нэмэгдүүлэлт;

2.1.6.4. ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний сурталчилгаа, мэргэжлийн зөвлөгөө.

2.1.7. Сургууль, хүүхдийн цэцэрлэгийн эмчид улирлын урамшил олгохдоо дараахь шалгуурыг баримтална.

2.1.7.1. багш, суралцагч, албан хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан байдал, эрүүл мэндийн судалгаа;

2.1.7.2. эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, мэргэжлийн зөвлөгөө өгсөн байдал;

2.1.7.3. сургууль, цэцэрлэг, дотуур байрны эрүүл ахуйн орчны стандартын хяналт-шинжилгээ, үнэлгээ;

2.1.7.4. сургуулийн үдийн цай (хоол) болон дотуур байр, хүүхдийн цэцэрлэгийн хоолны хүртээмж, чанарын хяналт-шинжилгээ, үнэлгээ.

2.1.8. Сургалтын байгууллагын нягтлан бодогч, нярав, тогооч, сантехникч, цахилгаанчин, мужаан, манаач, үйлчлэгч, галч зэрэг бусад албан хаагчид улирлын урамшил олгохдоо дараахь шалгуурыг  баримтална:

      2.1.8.1. Боловсролын шинэчлэлд оруулсан бодит хувь нэмэр, дэмжлэг туслалцаа.

2.2. Улирлын урамшлын шалгуурыг албан хаагчийн тухайн жилийн ажлын төлөвлөгөөнд тусгасан бүтээгдэхүүнд үндэслэн тоо, чанарыг  оноогоор тооцож, хувиар үнэлнэ.

2.3. Үнэлгээний шалгуур, үзүүлэлт тус бүр нь адил ач холбогдол бүхий ижил хувь хэмжээтэй байна.

2.4. Албан хаагчийн ажлын үр дүнг “А”, “В” гэж үнэлж, улирал бүр дүгнэнэ.

2.5. Ажлын үр дүнг үнэлэхдээ шалгууруудын биелэлтийн чанарыг дараахь хувьд харгалзуулан тооцно:
Бүх шалгуурын биелэлтийн хувь
  Ажлын үр дүнгийн үнэлгээ


90-100
А
71-89
В


2.6. Үр дүнгийн шалгуурын биелэлт 71-ээс доош хувьтай үнэлэгдсэн тохиолдолд тухайн албан хаагчид улирлын урамшил олгохгүй.

2.7. Сургалтын байгууллагын багшийн ажлын үр дүнг сургалтын менежер, арга зүйч (арга зүйчгүй тохиолдолд хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч) үнэлэн сургууль, хүүхдийн цэцэрлэгийн Заах аргын нэгдлийн хурлаар хэлэлцүүлж, дүгнэнэ.

2.8. Сургалтын байгууллагын багшаас бусад албан хаагч, ажилтны улирлын ажлын үр дүнг сургалтын байгууллагын захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч үнэлэн хамт олны хурлаар хэлэлцүүлж дүгнэнэ.

2.9. Улирлын урамшил олгох шийдвэрийг сургууль, хүүхдийн цэцэрлэгийн Заах аргын нэгдэл, хамт олны хурлын дүгнэлтийг үндэслэн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч гаргана.

2.10. Сургалтын байгууллагын захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын үр дүнг сургууль, хүүхдийн цэцэрлэгийн зөвлөлөөс томилсон ажлын хэсэг үнэлж, аймаг, нийслэлийн Боловсролын газар дүгнэнэ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багш, эцэг эхийн төлөөлөл 60-аас доошгүй хувь байна.

2.11. Сургалтын байгууллагын захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчид улирлын урамшил олгох дүгнэлтийг тухайн албан тушаалтныг томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр баталгаажуулна.




Monday, November 15, 2010

УИХ-д өргөн барьсан 2011 оны төсвийн төсөл

Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.1-д “Улсын Их Хурлаас баталсан Засгийн газрын бүрдүүлэн, зарцуулах төсвийг улсын төсөв гэнэ” гэж, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн   32.1-д “Засгийн газар улсын төсвийн төсөл, төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн төсөл холбогдох бусад баримт бичгийг 10 дугаар сарын       1-ний өдрийн өмнө Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж, 33 дугаар зүйлийн 33.1-д “Улсын Их Хурал Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн баримт бичиг, хуулийн төслийг хэлэлцэж батална” гэж тус тус заасны дагуу 2011 оны төсвийн төслийг боловсрууллаа.
Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран богино хугацааны тогтворжуулалтын хөтөлбөр болох “Стэнд бай” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дуусч байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд 2011 оны төсвийн зарлагын дээд хязгаарыг 3250 тэрбум төгрөг байхаар тогтоосон билээ. Энэхүү хязгаарт багтаан 2011 оны төсвийн төслийг боловсруулсанаар 2010 онд Дэлхийн Банк, Азийн хөгжлийн банк, Японы Засгийн газраас нийт 70 сая ам.доллартай тэнцэх зээлийн хөрөнгийг улсын төсөвт авч ашиглах нөхцөл бүрдэх болно.

Эх сурвалж: www.iltod.gov.mn


















Sunday, November 14, 2010

Сангийн сайдын2010 оны 48 дугаар тушаал

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ  
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2010 оны 03 дугаар сарын 09-ний өдөр                                                                           Улаанбаатар хот
Дугаар 48

            "Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6,.1.3 дахь заалт, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2009 оны 27 дугаар тогтоолын 1.2 дахь хэсэг, "Монгол Улсын төсвийн орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээний ангиллыг батлах тухай" Засгийн газрын 2009 оны 99 дүгээр тогтоолын 4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн тухай журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, бүлгийн дүнгээр хяналт тавих бараа үйлчилгээний зардлын бүлэглэлийг 2 дугаар хавсралтаар, эдийн засгийн ангилал тус бүрээр хяналт тавих зардлын зүйлийг 3 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

Хоёр. Батлагдсан журмыг төсвийн эрх захирагч нарт болон аймаг, нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтэсүүдэд хүргүүлэн мөрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Төрийн сангийн газар /Х.Пүрэвсүрэн/-т үүрэг болгосугай.

Гурав. Батлагдсан журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Д.Баттөр/-д даалгасугай.

Дөрөв. Энэ тушаал гарсантай холбогдуулан Сангийн сайдын 2009 оны 6 дугаар сарын 22-ний өдрийн 147, 2009 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 224 дугаар тушаалаар батлагдсан "Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн тухай журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.


САЙД                                      С.БАЯРЦОГТ



Wednesday, November 10, 2010

Education Finance and Decentralisation in Asia /семинарын танилцуулга/


Тайланд улсын Банконг хотод 2010 оны 11 дүгээр 
сарын 3-5 ны өдрүүдэд ЮНЕСКО-гийн Банконг
салбарын зүгээс зохион байгуулсан Бүс нутгийн 
бодлогын семинар болох "Азийн боловсролын 
санхүүжилт болон төвлөрлийг сааруулах нь" сэдэвт 
семинарт оролцоод ирлээ. Нийт 14 улс орны боловсролын 
салбарын шийдвэр гаргах түвшний байгууллагуудын 
төлөөлөгчид болон Юнескогийн Банконг дахь салбарын 
ажилтанууд болон олон улсын байгууллагуудын зөвлөхүүд 
оролцсон.
Тус семинар нь бүс нутгийн орнуудын боловсролын 
системийн өнөөгийн байдал, төсвийн төвлөрлийг сааруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар туршлага солилцон, Дэлхийн банк болон олон улсын зөвлөхүүдийн хамт харилцан зөвшилцсөн сургалт, судалгааны ач холбогдолтой болсон.


Та бүхэнд сонирхуулах зорилгоор тус семинарт оролцсон төлөөлөгчдийн танилцуулж хэлэлцүүлсэн презентацийг та бүхэнд хүргүүлж байна.


Танилцуулга болон ерөнхий мэдээлэл










Непал

Hope you will find useful from these.

Good luck

Tuesday, November 9, 2010

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ ХӨДӨЛМӨРИЙН САЙД,САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ


2010 оны 08 дугаар  сарын 16-ны өдөр
Дугаар  362/112/183
Улаанбаатар хот



Шалгуур үзүүлэлт батлах тухай

            “Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох журам батлах тухай" Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан "Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам"-ын 8 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.   "Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт"-ийг хавсралтын ёсоор  баталсугай.


2.   Шалгуур үзүүлэлтийн дагуу сургалтын байгууллагын тухайн жилийн цалингийн сангийн ур чадварын нэмэгдлийн санд багтаан багш, ажилтанд нэмэгдэл олгож байхыг ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгосугай.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД          Ё.ОТГОНБАЯР
НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД      Г.ГАНДИ
САНГИЙН САЙД                                                                  С.БАЯРЦОГТ