Saturday, April 30, 2011

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаал

Ер нь салбарын мэргэжилтнүүд, нэгжийн нягтлангууд ч гэсэн хүний цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой тогтоол, тушаал шийдвэрийг сайн бүрдүүлж ашиглаж, судалж байх хэрэгтэй шү.



МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

ЗААВАР, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ээлжийн амралт олгох/
2000 оны 6 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 166

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ТУШААХ нь:
1.            “Ээлжийн амралт олгох заавар”-ыг 1 дүгээр, “Ээлжийн амралтын олговор тооцох журам”-ыг 2 дугаар хавсралтын ёсоор баталсугай.
2.            Энэхүү тушаал гарсантай холбогдуулан “Заавар батлах тухай” Хөдөлмөрийн сайдын 1991 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 218 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


САЙД                                     С.СОНИН


Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны
166 тоот тушаалын 1 дүгээр хавсралт

ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ ЗААВАР
1.            Ажил олгогч нь ажилтанд ээлжийн амралт олгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйл, холбогдох бусад хууль тогтоомж болон энэхүү зааврыг удирдлага болгоно.
2.            Ажил олгогч нь бүх ажилтныг ажлын жил бүр ээлжийн амралтаа заавал биеэр эдлэх болоцоогоор хангаж, эдлүүлнэ.
3.            Ажил олгогч нь ажилтнуудын ээлжийн амралтын хуваарийг тэдний саналыг үндэслэн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зохицуулж, календарийн жилийн эхний улиралд багтаан гаргах ба баталсан хуваарийн дагуу энэ зааврын 1 дүгээр хавсралтаар баталсан ээлжийн амралт олгох мэдэгдлийг санхүү болон ажилтанд олгоно.
4.            Ажилтны ээлжийн амралтыг ажлын жилээр нь тооцон олгоно. Ээлжийн амралт олгох ажлын жил нь ажилтан, аж ахуйн нэгж, байгууллагад анх ажилд орсон өдрөөс эхлэн тооцогдоно. Тухайлбал, ажилтан 1999 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нэг байгууллагад ажилд орсон бол түүнд анхны амралтыг 1999 оны 4 дүгээр сарын 15-наас 2000 оны 4 дүгээр сарын 15 хүртэлх нэг ажлын жилийн хугацаанд, дараагийн амралтыг 2000 оны 4 дүгээр сарын 15-наас 2001 оны 4 дүгээр сарын 15-ныг хүртэлх ажлын жилийн хугацаанд гэх мэтчлэн тус тус тооцож олгоно.
5.            Ажилтан ээлжийн амралтаа тухайн ажлын жилдээ багтаан хэсэгчлэн эдлэхийг хүсвэл ажил олгогч нь түүний хүсэлтийг харгалзана. Тухайлбал, ажилтан 1999 оны 11 дүгээр сарын 1-нээс 2000 оны 11 дүгээр сарын 1 хүртэлх хугацааны ажлын жилийн ээлжийн амралтыг 2 хувааж, эхний хэсгийг 2000 оны 2 дугаар сард, үлдсэн хэсгийг 9 дүгээр сард эдлэхээр авч болох жишээтэй. Энэ тохиолдолд ээлжийн амралтын олговрыг бөөнд нь эхний удаад амралт эдлэхэд тооцож олгоно.
6.            Ажил олгогч нь 18 насанд хүрээгүй ажилтан болон эмнэлгийн байгууллагын дүгнэлт, магадлагаатай хүмүүсийг өөрсдийнх нь хүсэлт, рашаан сувилал, эмчилгээний газарт явах шаардлагыг харгалзах, жирэмсний болон амаржсаны амралт, тусгай чөлөөг ээлжийн амралттай нь зохицуулан өгөх зарчмыг баримтлан ээлжийн амралтыг ажилтантай тохиролцож олгоно.
7.            Ажил олгогч нь ажилтныг ямар хугацаагаар ажиллуулсны дараа хэдийд ээлжийн амралт олгох, хоёр амралтын хоорондох хугацаа болон хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд олгох нэмэгдэл амралтын хугацааг хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулна.
8.            Зайлшгүй ажлын шаардлагаар аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн жигд үйл ажиллагаа зогсоход хүрвэл ажилтнуудыг нийтээр нь буюу цех, тасаг, хэсгээр нь амрааж болно.
9.            Цэргийн жинхэнэ алба хаасан, тэтгэмжтэй чөлөөтэй байсан, техникийн мэргэжлийн сургуульд суралцсан, 6 сараас дээш хугацаагаар мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхээр суралцсан хугацаанд ээлжийн амралт олгохгүй.
10.         Ээлжийн амралтын үргэлжлэх хугацаанд жирэмсний болон амаржсаны амралт, хөдөлмөрийн чадвар түр алдсан, ажил олгогчоос албан ёсны чөлөөтэй байсан хугацааг оруулахгүй.
11.         18 насанд хүрээгүй ажилтан амралт эдлэх ажлын жилийн дотор насанд хүрсэн бол түүний амралтын хугацааг тодорхойлохдоо 18 насанд хүрэхийн өмнөх амралтын хугацаа болон насанд хүрсний дараах ажилласан хугацаанд ногдох амралтын өдрийг тус тусад нь тооцож гаргана. Ингэхдээ 18 насанд хүрсэн сарыг 18 насанд хүрэхийн өмнөх амралтын хугацаанд оруулж тооцно. Тухайлбал, 1999 оны 10 дугаар сарын 1-нээс 2000 оны 10 дугаар сарын 1 хүртэлх ажилласан хугацааны ээлжийн амралтаа 2000 оны 8 дугаар сарын 1-нээс эдлэх ажилтан 2000 оны 7 дугаар сарын 7-нд 18 насанд хүрсэн гэвэл түүний амралтын хугацаа нь 19.17 [(20/12*10)+(15/12*2)] өдөр байна.
12.         Нэг аж ахуйн нэгж, байгууллагаас нөгөөд шилжин ажиллах ажилтан урьд ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллагын ажил олгогчтой ээлжийн амралтын тооцоог заавал хийж дуусгасан байна. Харин ээлжийн амралтаа биеэр эдлээгүй тохиолдолд дараагийн ажил олгогч амралтын тооцоог үндэслэн тодорхой хугацааны дараа түүнд ээлжийн амралтыг олгож болно.
13.         Ажил олгогч нь ажилтанг ажлаас халагдахаас бусад тохиолдолд болон хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол биеэр эдлээгүй ээлжийн амралтын оронд мөнгөн олговор олгож болохгүй.
14.         Хэрвээ ажилтан ажлаас халагдах тухай асуудал тавигдаагүй байгаа бол түүний ээлжийн амралтыг ажилласан хугацаанд нь ногдуулж биш ажлын бүтэн жилээр тооцож олгоно. Тухайлбал, ажилтан нэг байгууллагад 2000 оны 6 дугаар сарын 1-нд ажилд ороод 8 дугаар сарын 1-нээс ээлжийн амралтаа эдлэх болбол түүний ажилласан 2 сард ногдох амралтыг биш, тэрээр цаашид үргэлжлүүлэн ажиллах нь тодорхой, тэгээд ч уг ажилтантай ажлаас халагдах тооцоо хийгээгүй байгаа бол, түүнд 2000 оны 6 дугаар сарын 1-нээс 2001 оны 6 дугаар сарын 1 хүртэлх ажлын жилийн хугацааны ээлжийн амралтыг бүрэн тооцож олгоно.
15.         Ажилтан ажлаас халагдах үед ажил олгогч нь түүнтэй ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ.  Ээлжийн амралтын тооцоог дор зааснаар хийнэ. Үүнд: а/ ажилтанд ажилласан хугацаанд нь ногдох амралтын тооцооны дагуу мөнгөн олговор олгох, б/ ажилтнаас суутгал тооцох. Энэхүү 2 хэлбэрийг жишээгээр тайлбарлая. Үүнд:
Жишээ 1.
Ажлын 20 өдрийн ээлжийн амралт авах ажилтан 1999 оны 7 дугаар сарын 1-нээс 2000 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацааны ажлын жилийн ээлжийн амралтыг 2000 оны 9 сард эдлэж, 11 дүгээр сарын 1-нээс ажлаас халагдсан гэвэл түүний амралт эдлэх ёстой 4 (2000 оны 7 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 1 хүртэлх) сарын хугацаанд ногдох ээлжийн амралтын 6.67 (20/12*4) өдрийн тооцоог хийж, мөнгөн олговор олгоно. Энэ тохиолдолд энэхүү журмын 2 дугаар хавсралтаар баталсан ээлжийн амралтын тооцоо хийх хуудсыг хэрэглэнэ.
Жишээ 2.
Ажлын 20 өдрийн ээлжийн амралт авах ажилтан 1999 оны 7 дугаар сарын 1-нээс 2000 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацааны ажлын жилийн ээлжйнхээ амралтыг 2000 оны 3 дпугаар сард эдлээд, мөн оны 5 дугаар сарын 1-нээс халагдсан гэвэл амралтаа урьдчилан эдэлсэн 2 (5,6 дугаар сар) сард ногдох 3.33 (20/12*2) өдрийн амралтын олговрын мөнгийг уг ажилтнаас суутгаж тооцно.
16.         Ажилтны ээлжийн амралтын нэг сард ногдох өдрийн тоог гаргахдаа тухайн ажилтны ээлжийн амралтын нийт хугацааг 12 сард хувааж гаргана.
17.         Ээлжийн амралтын зарим хугацааны нэг сард ногдох өдрийн тоог хүснэгтээр харуулбал:
Ээлжийн амралтын хугацаа
(ажлын өдрөөр)
Нэг сард ногдох амралтын хугацаа
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
гэх мэт
1.25
1.33
1.42
1.50
1.58
1.67
1.75
1.83
1.92
2.00
2.08
2.17
2.25
2.33
2.42
2.50
2.58
2.67
2.75

Ээлжийн амралт олгох зааврын
1 дүгээр хавсралт

ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ ТУХАЙ МЭДЭГДЭЛ

20... оны ... дугаар
сарын ... –ний өдөр                                    Дугаар

____________________________________ажилтай _________________ овогтой _______________________________-нд 20 ... оны ... дугаар сарын ... –ний өдрөөс 20 ... оны ... дугаар сарын ... –ний өдөр хүртэлх ажлын жилийн ээлжийн амралтыг 20 ... оны ... дугаар сарын ... –ний өдрөөс 20 ... оны ... дугаар сарын ... –ний өдөр хүртэл ажлын .... өдрөөр олгов.




________________________________________________
(Байгууллагын бүтэн нэр)
Боловсон хүчний алба, хэсэг, тасгийн дарга, эрхлэгч(менежер)
__________________________..............................................
(ажилтны овог, нэр)


Ээлжийн амралт олгох зааврын
2 дугаар хавсралт

ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ТООЦОО

_________________________ овогтой _______________________ нь __________________________________________________ ажилтай байхдаа 20 ... оны ... дугаар сарын ... –ний өдөр хүртэлх ажилласан .... сарын хугацаанд ногдох ... ажлын өдрийн ээлжийн амралтын олговорт ногдох__________ төгрөгийг авсан бөгөөд уг амралтын хугацаанаас .... ажлын өдрийг биеэр эдлэж, .... ажлын өдрийг биеэр эдлээгүй байгаа болно.


__________________________________
(байгууллагын бүтэн нэр)
Боловсон хүчний алба, хэсэг, тасгийн
дарга, эрхлэгч (менежер)
 











Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын
сайдын 2000 оны 166 тоот тушаалын
2 дугаар хавсралт

ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ОЛГОВОР ТООЦОХ ЖУРАМ

1.            Ажилтны ээлжийн амралтын олговрын хэмжээг Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу тодорхойлоход энэхүү журмыг баримтлана.
2.            Ажилтны ээлжийн амралтын олговрыг ээлжийн амралт эдлэхээс нь өмнө урьдчилан олгосон байвал зохино.
3.            Ээлжийн амралтын олговрыг уг ажилтны ээлжийн амралт эдлэхээс өмнөх ажлын нэг жилийн хугацааны дундаж цалин хөлсийг үндэслэн тодорхойлно. Тухайлбал, ажилтан 2000 оны 7 дугаар сарын 1-нээс ээлжийн амралтаа эдлэх гэж байгаа бол түүний ээлжийн амралтаа эдлэхээс өмнөх ажлын нэг жилд 1999 оны 7 дугаар сарын 1-нээс 2000 оны 7 дугаар сарын 1 хүртэл хугацааг авч үзнэ.
4.            Ээлжийн амралтын олговрыг тодорхойлохдоо амралт олгохын өмнөх 12 сарын цалин хөлсний нийлбэрийг 12-т хувааж нэг сарын дундаж цаин хөлсийг гаргах бөгөөд гарсан тоог байгууллага, нэгжид мөрдөж буй ажлын өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцож гаргана. Нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилтны ээлжийн амралтын өдрөөр үржүүлэн ажилтанд олговол зохих ээлжийн амралтын олговрын хэмжээг тодорхойлно.
5.            Ажилтны ажилласан хугацаа 12 сар хүрээгүй бол түүний ээлжийн амралтын олговрыг ажилласан хугацааны дундаж цалин хөлсөөр тооцно. Тухайлбал, ажилтан байгууллагад 1999 оны 11 дүгээр сарын 1-нд ажилд ороод 2000 оны 7 дугаар сарын 1-нээс ээлжийн амралтаа эдлэхээр болсон бол түүний нийт ажилласан 8 сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тодорхойлно.
6.            Ажилтны ажилласан хугацаа нь нэг сараас доош бол түүний авсан цалин хөлсийг ажилласан өдрүүдийн тоонд хувааж дундаж цалин хөлсийг тодорхойлох замаар ээлжийн амралтын олговрыг тооцно.
7.            Тухайн ажлын жилийн ээлжийн амралтын олговрыг тодорхойлохдоо өмнөх ажлын жилийн ээлжийн амралтын олговрыг тооцоход оруулсан хугацааны дундаж цалин хөлсийг давхардуулан оруулж тооцохгүй.Хэрэв өмнөх ажлын жилийн ээлжийн амралтын хөлсийг тооцоход оруулсан саруудын дундаж цалин хөлс орохоор байвал уг хугацааг хасч, үлдсэ хугацааны дунджаар тооцно. Тухайлбал, 2000 оны 7 дугаар сарын 1-нээс амрах ажилтны ээлжийн амралтын олговрыг тооцох ажлын жил нь 1999 оны 7 дугаар сарын 1-нээс 2000 оны 7 дугаар сарын 1 хүртлэх хугацаа боловч, тэрээр өмнөх амралтаа 1999 оны 10 дугаар сард эдэлсэн бол түүний ээлжийн амралтаа эдэлж ажилдаа орсноос хойш (1999 оны 11 дүгээр сараас ажилдаа орсон гэж үзье) 2000 оны 7 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд ажилласан 8 сарын цалин хөлсний дунджаар тодорхойлно.
 

Friday, April 29, 2011

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 102 дүгээр тогтоол

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ОЮУТНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хот


Дугаар 102

Боловсролын тухай хуулийн 43.2.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Оршин суудаг газраасаа 500 километр болон түүнээс хол байршилтай их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элсэн суралцагсдын өвлийн амралтаар орон нутаг руугаа явсан, ирсэн 2 талын зардлыг холбогдох баримтыг нь үндэслэн авто тээврийн хэрэгслийн тарифаар тооцож Сургалтын төрийн сангаас нөхөн олгож байсугай.
2. Дээрх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын төсвийн багцад жил бүр тусган санхүүжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Оюутны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2004 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 21 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. 
                          Монгол Улсын Ерөнхий сайд                                  С.БАТБОЛД 
                        Сангийн сайд                                                                С.БАЯРЦОГТ 
                       Боловсрол,соёл,шинжлэх 
                               ухааны сайд                                                            Ё.ОТГОНБАЯР

Sunday, April 24, 2011

БСШУЯ-ны талаар товч мэдээлэл


 Хаяг Монгол Улс Улаанбаатар хот Засгийн газрын III байр. Бага тойруу-44
            Baga toiruu-44, Gov.bld III. Ulaanbaatar-210620 a Mongolia


Цахим хаяг: http://www.mecs.gov.mn
Мейл хаяг: mecs@mecs.gov.mn


-Төрийн өмчийн хорооны маягт бөглөх гэх мэт ажилд дээд байгууллагын регистрийн дугаар их хэрэг болдог байх аа. Нягтлан бодогч нар их асуудаг юм. БСШУЯ-ны регистрийн дугаар - 9131981

БСШУЯ-ны албан хаагчдын утасны жагсаалт

 


Овог, нэр Албан тушаал Өрөө Утас И-Мэйл
1 Ё.Отгонбаяр Сайд 407 323158   263158 otgobayar@mecs.gov.mn
2 Ч.Куланда Дэд сайд 204 318131 chkulanda@mecs.gov.mn
3 Б.Мишигжав Төрийн нарийн бичгийн дарга  424 323589 mishigjav@mecs.gov.mn
 Нэг. Ерөнхий боловсролын газар
1 Д.Эрдэнэчимэг Ерөнхий боловсролын газрын дарга  419 262424 erdene@mecs.gov.mn
2 Г.Батбаатар Ерөнхий боловсролын сурах бичгийн болон сургалтын орчны бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн 212 260409 batbaatar@mecs.gov.mn
3 Ш.Цэрэннадмид Сургуулийн өмнөх боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн tserennadmid@mecs.gov.mn
4 Р.Балжинням Ерөнхий боловсролын хөгжлийн төлөвлөлт, хөтөлбөр, төслийн бодлого, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн baljinnyam@mecs.gov.mn
5 С.Болормаа Албан бус боловсрол, зайны сургалтын бодлого, зохицуулалт, газрын дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн sbolormaa@mecs.gov.mn
6 Н.Намчинсүрэн Бага боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн 211 266698 namchinsuren@mecs.gov.mn
7 Ч.Ганцэцэг Ерөнхий боловсролын үнэлгээний бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн gantsetsegch@mecs.gov.mn
8 Ц.Чимэдлхам Суурь, бүрэн дунд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн 203 266297 chimedlkham@mecs.gov.mn
9 Ж.Мягмар Ерөнхий боловсролын суралцагчийн хөгжил, төлөвшил, тусгай боловсролын бодлого, зохицуулал хариуцсан ахлах мэргэжилтэн jmyagmar@mecs.gov.mn
10 Н.Нэргүй Ерөнхий боловсролын хүний нөөцийн бодлого, зохицуулалт, менежмент хариуцсан ахлах мэргэжилтэн  nergui@mecs.gov.mn
Хоёр. Мэргэжлийн боловсролын газар
1 М.Баасанжав Мэргэжлийн боловсролын газрын дарга 416 263646 baasanjav@mecs.gov.mn
2 Д.Баяр Дээд боловсролын хөгжлийн төлөвлөлт, хөтөлбөр, төслийн бодлого, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн 404 263449 bayar@mecs.gov.mn
3 Б.Баднайнямба Дээд боловсролын хүний нөөцийн бодлого, зохицуулалт, дотоодод суралцагчийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн badnainyamba@mecs.gov.mn
4 Х.Батсайхан Дээд боловсролын чанарын удирдлагын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн batsaikhan@mecs.gov.mn
5 П.Батринчин Дээд боловсролын агуулга, стандарт, үнэлгээний бодлого, зохицуулалт, дотоод асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн 402 266428 batrinchin@mecs.gov.mn
6 Ч.Шинэбаяр Дээд боловсролын гадаадад болон гадаадаас суралцагчийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн shinebayar@mecs.gov.mn
7 Ө.Ганболд   Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын бодлого, төлөвлөлт, зохицуулалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн 112 264531 ganbold@mecs.gov.mn
8 Т.Сарантуяа Дээд боловсролын сургалтын байгууллагын тусгай зөвшөөрөл, улсын бүртгэл, ангиллын асуудал хариуцсан мэргэжилтэн saraa@mecs.gov.mn
Гурав. Соёл, урлагийн бодлогын газар
1 Б.Наранзун Соёл, урлагийн бодлогын газрын дарга 202 265696
2 Ц.Жаргалсайхан Орон нутгийн болон уламжлалт соёл, салбарын хүний нөөцийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн 210 266588  266294    jargalsaikhan@mecs.gov.mn
3 Н.Мөнхзул Хөгжмийн урлагийн бодлого, соёл, урлагийн боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн  munkhzul@mecs.gov.mn
4 З.Оюунбилэг    Музей, соёлын өвийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн  oyunbileg@mecs.gov.mn
5 Б.Баяраа Номын сан, ном хэвлэлийн бодлого, газрын дотоод асуудал  хариуцсан мэргэжилтэн  bayaraa@mecs.gov.mn
6 З.Баянзул Тайз, дэлгэцийн урлагийн бодлого, соёл, урлагийн маркетинг хариуцсан мэргэжилтэн  bayanzul@mecs.gov.mn
7 Г.Ичинхорлоо гэрээт ажилтан ichko@mecs.gov.mn
Дөрөв.Шинжлэх ухаан, технологийн газар
1 Ө.Сүхбаатар Шинжлэх ухаан, технологийн газрын дарга 205 260721 sukhee@mecs.gov.mn
2 Б.Лхагвадорж Инноваци, шинжлэх ухаан, технологийн үр дүнгийн нэвтрүүлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн 206 263663 lkhagvadorj@mecs.gov.mn
3 Т.Сувдмаа Шинжлэх ухаан, технологийн хөтөлбөр, тэргүүлэх чиглэл, бодлого, газрын дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн suvdmaa@mecs.gov.mn
4 Ж.Тогтох Хамтарсан төсөл, судалгаа, гадаад хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн togtokh@mecs.gov.mn
5 М.Дэлэгмаа Шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн харилцаа, мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ахлах мэргэжилтэн 207 267791 delegmaa@mecs.gov.mn
6 Ж.Цэвээндорж Шинжлэх ухаан, технологийн менежмент хариуцсан ахлах мэргэжилтэн tseveendorj@mecs.gov.mn
7 Д.Одгэрэл Шинжлэх ухаан, технологийн төсөл, сэдэвт ажлын судалгаа хариуцсан мэргэжилтэн odgerel@mecs.gov.mn
8 Х.Цоохүү Шинжлэх ухаан технологийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга tsookhuu@mecs.gov.mn
Тав.Санхүү, хөрөнгө оруулалтын газар
1 С.Наранцогт Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга 418 263284 ntsogt@mecs.gov.mn
2 Х.Ганцэцэг Төсвийн ерөнхий нягтлан бодогч бөгөөд төсвийн бүртгэл, тайлан тэнцэл, дээд боловсролыг төсөв, манхүүжилт хариуцсан ахлах мэргэжилтэн 213 266752 gnatsetseg@mecs.gov.mn
3 Ж.Отгонбат Соёл урлагийн салбар болон мэргэжлийн боловсролын төсөв, эдийн засгийн шинжилгээ хариуцсан мэргэжилтэн otgonbat@mecs.gov.mn
4 Т.Мөнхгэрэл Шинжлэх ухааны салбарын төсөв, эдийн засгийн шинжилгээ, салбарын үйл ажиллагааны стратеги төлөвлөлт, үндсэн чиглэл, дотоод ажил  хариуцсан мэргэжилтэн 208 260657 munkhgerel@mecs.gov.mn
5 Т.Жигжид Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын зээл тусламжийн бодлого, зохицуулалт хариуцсан ажилтан jigjid@mecs.gov.mn
6 М.Энхээ Ерөнхий боловсролын болон харьяа байгууллагуудын төсөв, эдийн засгийн шинжилгээ хариуцсан мэргэжилтэн enkhee@mecs.gov.mn
7 Г.Алтанцэцэг Салбарын тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн 115 263495 altaa@mecs.gov.mn
8 Д.Совд Салбарын барилга, их засварын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, нэгтгэл хариуцсан мэргэжилтэн sovd@mecs.gov.mn
9 Б.Лхагва-Очир Худалдан авах ажиллагааны зохицуулалт, санхүү, хөрөнгө оруулалтын нэгдсэн мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн  lkhgvaochir@mecs.gov.mn
10 Б.Доржготов Салбарын хөрөнгө оруулалтын бүртгэл, тооцоо мэдээлэл хариуцсан мэргэжилтэн dorjgotov@mecs.gov.mn
11 А.Мөнх-Оргил Төсвийн нэгтгэл, сургуулийн өмнөх боловсролын төсөв, эдийн засгийн шинжилгээ хариуцсан мэргэжилтэн 208 260657 munkhorgil@mecs.gov.mn
Зургаа. Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар
1 А.Цолмон Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга 414 260816 tsolmon@mecs.gov.mn
2 А.Пүрэвжал Дээд боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухааны статистикийн мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн 201 263727 purevjal@mecs.gov.mn
3 О.Дүнжиннамдаг Мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтэн namdag@mecs.gov.mn
4 Г.Долингор Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэл, удирдлагын үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн 267495 dolingor@mecs.gov.mn
5 О.Янжмаа Дээд, мэргэжлийн боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухааны хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн yanjmaa@mecs.gov.mn
6 Ю.Алтантуяа Ерөнхий болон мэргэжлийн боловсролын статистикийн мэдээлэл хариуцсан мэргэжилтэн 210б 263855 altantuya@mecs.gov.mn
7 Д.Алтанцэцэг Ерөнхий боловсролын хяналт-шинжилгээ, үнэлгээ, газрын дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн altantsetseg@mecs.gov.mn
8 Л.Зоригт Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ажилтан 411 267445 zorigt@mecs.gov.mn
Долоо. Төрийн захиргааны удирдлагын газар
1 Л.Цэдэвсүрэн Төрийн захиргааны удирдлагын газрын дарга 412 263600 tsedevsuren@mecs.gov.mn
2 Ш.Сарантуяа Яамны хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн 420 267066 sarantuya@mecs.gov.mn
3 Ц.Мягмар Яамны үйл ажиллагааны төлөвлөлт, тайлагнал хариуцсан ахлах мэргэжилтэн 260387 myagmar@mecs.gov.mn
4 Г.Амирда Салбарын шагнал, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн amirda@mecs.gov.mn
5 Д.Наранзул мэргэжилтэн naranzul@mecs.gov.mn
6 Б.Жавзанжаргал Боловсролын болон худалдан авах ажиллагааны эрх зүйн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн 410 266295 javzanjargal@mecs.gov.mn
7 С.Мөнхөөлэй Соёл, шинжлэх ухааны салбарын эрх зүйн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн munkhuulei@mecs.gov.mn
8 Б.Эрдэнэбаатар Сайдын зөвлөл, үндэсний хороо зөвлөлийн үйл ажиллагааны зохицуулалт хариуцсан ажилтан бөгөөд сайдын туслах 407 262480 erdenebaatar@mecs.gov.mn
8 Л.Мөнхтуяа Өргөдөл, гомдлын барагдуулалт хариуцсан мэргэжилтэн бөгөөд дэд сайдын туслах 204 260613 munkhtuya@mecs.gov.mn
9 М.Уранзул Тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын туслах 422 262003 uranzul@mecs.gov.mn
10 Б.Бадамханд Нягтлан бодогч 122 266282 badamkhand@mecs.gov.mn
11 Б.Батбаяр Аж ахуйн нярав, үйлчилгээ хариуцсан ажилтан 116 263180 batbayar@mecs.gov.mn
12 О.Мөнхжаргал Албан бичгийн стандарт, бүртгэл, хяналт хариуцсан мэргэжилтэн 110 262227 munkhjargal@mecs.gov.mn
13 Б.Баярхүү Архивч-бичээч bayarkhuu@mecs.gov.mn
14 Г.Батбуян гэрээт ажилтан batbuyan@mecs.gov.mn
15 Б.Золзаяа Хэвлэлийн ажилтан 411 267445 zolzaya@mecs.gov.mn
Найм. Гадаад хамтын ажиллагааны хэлтэс
1 Ч.Наранцогт Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга 409 262917 narantsogt@mecs.gov.mn
2 Б.Баярмаа Соёлын гадаад харилцаа, хэлтсийн дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн 208б 326752 bayarmaa@mecs.gov.mn
3 О.Оюунбилэг Шинжлэх ухааны гадаад харилцаа, салбарын гэрээ хэлэлцээрийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн 120 262467 oyunbilegoirov@mecs.gov.mn
4 Э.Билгүүн Боловсролын гадаад харилцаа, ёслол протокол хариуцсан мэргэжилтэн 206 323663 bilguun@mecs.gov.mn
5 С.Болор Боловсролын гадаад харилцаа хариуцсан ажилтан bolor@mecs.gov.mn
6 Ц.Дашдорж ЮНЕСКО-гийн асуудал хариуцсан ажилтан dashdorj@mecs.gov.mn