МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ОЮУТНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 102  | Боловсролын тухай хуулийн 43.2.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: |
 | 1. Оршин суудаг газраасаа 500 километр болон түүнээс хол байршилтай их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элсэн суралцагсдын өвлийн амралтаар орон нутаг руугаа явсан, ирсэн 2 талын зардлыг холбогдох баримтыг нь үндэслэн авто тээврийн хэрэгслийн тарифаар тооцож Сургалтын төрийн сангаас нөхөн олгож байсугай. |
 | 2. Дээрх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын төсвийн багцад жил бүр тусган санхүүжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай. |
 | 3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Оюутны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2004 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 21 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. |
 | Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД |
 | Сангийн сайд С.БАЯРЦОГТ |
 | Боловсрол,соёл,шинжлэх |
 | ухааны сайд Ё.ОТГОНБАЯР |
No comments:
Post a Comment