Friday, February 11, 2011

Гэгээн хайрын баярыг угтаж хийсэн бичлэг


Image


Ганцхан чи л надаас хайр гуйгаагүй болохоор

Гараас минь атгах гэж үдшийн болзоонд дуудаагүй болохоор

Гэрэвшингүй ширтэх харцыг минь ажаагүй болохоор

Гэнэхэн итгэлдээ би чиний нэрийг сийлчихсэн юм

Нээрээ л чи намайг дурлалын ертөнцөд уриагүй болохоор

Найрсаг зан гаргаж хоосон жүжиг тавиагүй болохоор

Нимгэн гуниг хөглөсөн төрхөө надаас нуугаагүй болохоор

Нууцхан сэтгэлдээ би чиний харцыг мөнхөлчихсөн юм

Зөвхөн чи л намайг хайрын тангод уриагүй болохоор

Зөрүүд сэтгэлд минь янагийн үгсийг хэлээгүй болохоор

Замын цэцэгсийг тасдаж гэрийн минь үүдэнд хүргээгүй болохоор

Зүрх сэтгэлээрээ би үнэн төрхөнд чинь дасчихсан юм




Аяа энэ хорвоод хавар ирчихэж, хайр дуудчихаж

Image
Хавар ирчихэж дээ хайрт минь шувууд жиргээд л

Хацар норгох нь ч нулимс биш бороо байна

Хатсан навчисны цаанаас жижигхэн нахиа харагдаж

Хөрсөн доороос яргуйн үндэс цухуйж байна

Аяны шувууд ирчихэж нуурын хөвөө туяаран байна

Анхны бороо шивэрлээ алгандаа тосоод мэндчилье

Амраг чиний зүг сэтгэл яаран тэмүүлэх чинь

Аяа энэ хорвоод хавар ирчихэж, хайр дуудчихаж

/Эрхэмцэцэг хэмээх найрагчийн шүлэг байлаа./

Thursday, February 3, 2011

Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоол

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

1995 оны 6 дугаар сарын 14-ний өдөр                                                                                                                                                                     Улаанбаатар хот
Дугаар 96

Төрийн албаны тухай Монгол Улсын хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, 4-т болон 7, 8-дзаасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1 ."Төрийн захиргааны албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-ыг 1 дүгээр хавсралтын, "Төрийн захиргааны албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам"-ыг 2 дугаар хавсралтын, "Төрийн албан хаагчид эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл олгох журам"-ыг З дугаар хавсралтын, "Төрийн үйлчилгээний албаны албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам"-ыг 4 дүгээр хавсралтын, "Төрийн үйлчилгээний албаны албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох нийтлэг журам"-ыг 5 дугаар хавсралтын, "Төрийн албан хаагчид шагнал, урамшил олгох журам"-ыг 6 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2.Төрийн үйлчилгээний албаны зарим албан хаагчид олгох нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээг 7 дугаар хавсралтын ёсоор баталсугай. /ЗГ-ын 1998 оны 52 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
3. Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох бүх төрлийн нэмэгдлийн нийт хэмжээ нь:
-төрийн захиргааны болон тусгай албаны албан хаагчийн хувьд түүний албан тушаалын сарын сарын цалин, бүх төрлийн нэмэгдэлийн дүнгийн;
-төрийн үйлчилгээний албаны албан хаагчийн хувьд түүний албан тушаалын сарын цалин, нэмэгдэл хөлсний дүнгийн тус тус 40 хувиас хэтрэхгүй байхаар тогтоосугай. /Засгийн газрын 1996 оны 90 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/
4.Төрийн албан хаагчид олгосон нэмэгдлүүдийг тэдний ээлжийн амралтын цалин, жирэмсний ба амаржсаны болон хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацааны тэтгэмж олгоход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний бүрэлдэхүүнд оруулан тооцож байсугай.
5.Төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулсны үндсэн дээр тэдэнд нэмэгдэл олгох тухай журмуудыг мөрдөж ажиллахыг сайд, тусгай газрын дарга, бүх шатны Засаг дарга, төрийн өмчийн болон төсөвт байгууллагын эрх баригч нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                                       П.ЖАСРАЙ
Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд                                                         Э.ГОМБОЖАВ
Сангийн сайд                                                                                             Э.БЯМБАЖАВ

Засгийн газрын 1995 оны 96 дугаар
тогт оолын 1 дүгээр хавсралт

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД АЛБАН АЖЛЫН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
1.Төрийн  захиргааны  албан хаагчид төрийн бодлого боловсруулах, түүнийг  хэрэгжүүлэх  ажлыг  зохион байгуулах, хяналт тавих нэн хариуцлагатай үүргийг гүйцэтгэснийх нь төлөө тухайн албан тушаалыг  хашиж байх  хугацаанд нь албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгоход энэ журмыг мөрдөнө.
2.Төрийн захиргааны  албан  тушаалын ангилал, зэрэглэлийн тэргүүн түшмэл,  эрхэлсэн  түшмэл,  ахлах түшмэлд хамаарагдах албан тушаалтанд онцгой нөхцөлийн нэмэгдлийг олгоно.
З.Төрийн захиргааны албан хаагчид олгох албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг  тухайн  албан  хаагчийн  албан тушаалын сарын цалингийн 0 хувиар бодож олгоно /Энэ заалтад Засгийн газрын 2007 оны 239 дүгээр тогтоолор өөрчлөлт орсон/.
4.Төрийн захиргааны албан хаагчид олгох албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн байгууллагын төсвөөс олгоно.
5.Албан  ажлын  онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох бэлтгэлийг хангасны үндсэн  дээр  энэ  журмыг  1996  оны  1 дүгээр сарын 1-нээс мөрдөнө.

Засгийн газрын 1995 оны 96 дугаар
тогтоолын 2-р хавсралт

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД ТӨРИЙН АЛБА ХААСАН ХУГАЦААНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
1.Төрийн  захиргааны  албан  хаагчдыг  тогтвор суурьшилтай ажиллуулах, төрийн мэргэшсэн албыг бэхжүүлэх зорилгоор төрийн албан  хаагчид  төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгоход энэ журмыг мөрдөнө.
2.Төрийн  алба  хаасан хугацааны нэмэгдлийг тухайн ажилтны төрийн байгууллагад ажилласан хугацааг харгалзан түүний албан тушаалын  сарын үндсэн  цалингаас  дор  дурдсан  хувиар бодож олгоно:
Төрийн алба  хаасан хугацаа (жилээр)                                            Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээ (хувиар)                                               
5-10 5
11-15 10
16-20 15
21-25 20
26 ба түүнээс дээш 25
З.Төрийн  захиргааны  албан  хаагчийн  төрийн  алба хаасан хугацаанд дараахь хугацааг оруулж тооцно.Үүнд:
а)төрийн албанд ажилласан;
б)төрийн албанд ажиллаж байх хугацааныхаа дундуур мэргэжил, мэргэшлээ   дээшлүүлэх,  дахин  мэргэших, шинээр мэргэжил  эзэмших дамжаа болон магистрантур, аспирантур, докторонтурт суралцсан;
в)төрийн  албанд ажиллах хугацаандаа жирэмсэн, амаржсан болон хууль  тогтоомжийн  дагуу  нэмэгдэл  чөлөөтэй  байсан;
г)төрийн байгууллагын дотоод дүрэмд заасны дагуу чөлөөтэй  байсан;
д)төрийн  албанд  ажиллах  үедээ ажлаас үндэслэлгүйгээр халагдсаны улмаас  ажилгүй  байсан болон энэ тухай хэргийг нь шүүхээс хэрэгсэхгүй болгосон, цагаатгагдсан хүмүүсийн мөрдөгдсөн  ба ял эдэлсэн (өршөөлөөр суллагдсан хүмүүс үүнд хамаарахгүй).
4.Төрийн алба хаасан хугацааг байгууллагын боловсон хүчний асуудал эрхэлсэн нэгж буюу ажилтан тодорхойлж, тухайн байгууллагын  эрх баригчийн тушаалаар нэмэгдэл олгох хувийг тогтоож байна.
5.Төрийн  албанд  ажилласан хугацааг тогтоох үндсэн баримт нь хөдөлмөрийн буюу нийгмийн даатгалын дэвтэр болно.
6.Төрийн  алба хаасан хугацааны нэмэгдэлд шаардагдах зардлыг байгууллага жил бүрийнхээ төсөвт тусгаж олгоно.
7.Энэ  журмыг  төрийн  албан  хаагчийн төрийн байгууллагад ажилласан хугацааг нарийвчлан тогтоож, нэмэгдэл олгох бэлтгэл ажлыг  хангасны  үндсэн  дээр 1996  оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөнө.

----оОо----


Засгийн газрын 1995 оны 96 дугаар
тогтоолын 3-р хавсралт

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ЭРДМИЙН ЗЭРЭГ, ЦОЛНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ

1.Төрийн  албыг  оюуны өндөр мэдлэгтэй, ажлын баялаг туршлагатай боловсон  хүчнээр бэхжүүлэх, төрийн албан хаагчид эрдэм боловсролоо  ямагт дээшлүүлж байх сонирхлыг хөхүүлэн дэмжих зорилгоор төрийн албан  хаагчид эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл олгоход энэ журмыг мөрдөнө.
2.Их,дээд сургууль,коллеж,тусгай мэргэжлийн дунд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд сургалт, эрдэм шинжилгээ,  туршилтын ажил эрхэлдэг, эрдэм шинжилгээний байгууллагад болон судалгаа шинжилгээ, туршилтын   үндсэн үйлдвэрлэл  дээр ажиллаж  байгаа  эрдмийн зэрэг, цолтой төрийн албан  хаагчид албан тушаалын сарын цалингаас  дор  дурдсан  хувиар бодож сар бүр нэмэгдэл олгож байна:
Эрдмийн зэрэг, цол                                             


Албан тушаалын сарын цалингаас бодох хувь                                                 
Доктор зэрэгтэй бол 20
Профессор цолтой бол 10
Дэд доктор зэрэгтэй бол
15
Дэд профессор цолтой бол 5
З.Эрдмийн  зэрэг,  цолны  нэмэгдлийг нэг хүнд давхардуулан олгож болно.
4.Энэ  журмын 2-т зааснаас бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа докторын зэрэгтэй төрийн албан хаагчид албан тушаалын  сарын  цалингийн  15 хувиар, дэд докторын зэрэгтэй төрийн албан хаагчид албан тушаалын сарын цалингийн 10 хувиар тус тус тооцож нэмэгдэл олгоно.
Харин профессор, дэд профессор цолны нэмэгдлийг зөвхөн энэ журмын  2-т  дурдсан ажил, үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид олгоно.
5.Эрдмийн  зэрэг, цолны  нэмэгдлийг  тухайн албан хаагчийн албан тушаалын үндсэн ажил үүрэг эрхлэн гүйцэтгэсэн хугацаанд нь бодож олгоно.
6.Эрдмийн   зэрэг, цолны нэмэгдлийг тухайн байгууллага жил бүрийнхээ төсөвт тусгаж олгоно.
---OOO---

Засгийн газрын 1995 оны 96 дугаар
тогтоолын 4-р хавсралт
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ АЛБАН ХААГЧИД УР ЧАДВАРЫН НЭМЭГДЭЛ ОЛГОХ НИЙТЛЭГ ЖУРАМ
1.Төрийн  үйлчилгээний  албаны  албан  хаагчид ур чадварын нэмэгдэл олгоход энэхүү нийтлэг журмыг мөрдөнө.
2.Эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг буюу бусдаас илүү дэвшилтэт арга барилаар ажиллаж өндөр амжилт гаргасан,  эсвэл  гоц авьяастай  ажилтанд  ур  чадварын  нэмэгдэл олгоно.
З.Ур чадварын нэмэгдлийн доод хэмжээ нь тухайн албан хаагчийн  албан тушаалын сарын цалингийн 10 хувь байна.
4.Ур  чадварын  нэмэгдлийг  олгох, олгож байгаа нэмэгдлийн хэмжээг нэмэгдүүлэх,  бууруулах,  хасах  асуудлыг энэ журмын 2; 8-д  заасан шалгуурыг үндэслэн тухайн байгууллагын эрх баригчийн тушаалаар шийдвэрлэнэ.
5.Ур  чадварын нэмэгдлийг зөвхөн тухайн албан тушаалыг эрхэлж буй хугацаанд,жинхэнэ ажилласан цагт ноогдох албан тушаалын  цалингаас  тооцож сар тутам олгоно. Ажлын үр дүн буурсан нөхцөлд ур чадварын нэмэгдлийг олгохгүй.
6.Ур  чадварын нэмэгдлийг тухайн салбар, байгууллагын үндсэн  үйл ажиллагааг эрхлэн явуулдаг мэргэжлийн албан хаагчид олгоно.
7.Ур  чадварын нэмэгдэлд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төсвөөс санхүүжүүлэх  бөгөөд  хэмжээ  нь  тухайн байгууллагын нийт цалингийн сангийн 0,2 хувиас хэтрэхгүй байна. (1995 оны 186 дугаар тогтоолоор хүчингүй болгосон)
8.Ур  чадварын нэмэгдэл олгох салбар, мэргэжлийн онцлогийг харгалзсан шалгуур үзүүлэлтийг Сангийн яам, Хүн амын бодлого, хөдөлмөрийн яамтай хамтран төрийн захиргааны тухайн төв  байгууллага баталж мөрдүүлнэ.
9.Энэ  журмыг бэлтгэл ажлыг  хангасны үндсэн дээр 1995 оны 10 дугаар сарын 1-нээс мөрдөнө.


----OOO----

Засгийн газрын 1995 оны 96 дугаар
тогтоолын 5-р хавсралт

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ АЛБАН ХААГЧИД МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ НИЙТЛЭГ ЖУРАМ
1.Төрийн  үйлчилгээний   албаны  албан  хаагчийн   ажил гүйцэтгэх чадвар,   мэргэшлийн   түвшинг дээшлүүлэх зорилгоор мэргэшлийн  зэргийн нэмэгдлийг  олгоход  энэ  нийтлэг  журмыг баримтална.
2.Энэ  журмыг  үндэслэн  төрийн үйлчилгээний албаны тухайн салбарын ажлын онцлогийг харгалзан мэргэшлийн  зэрэг,  зэргийн нэмэгдэл  олгох шалгуур үзүүлэлтийг тогтоосон журмыг харьяалах төрийн  захиргааны  төв байгууллага Хүн амын бодлого, хөдөлмөрийн  яам, Сангийн яамтай хамтран батална.Энэ журмыг баримтлан төрийн  албан хаагчид мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох асуудлыг  тухайн байгууллагын эрх баригчийн тушаалаар шийдвэрлэнэ.
З.Мэргэшлийн  зэргийн  сарын нэмэгдлийн доод   хэмжээг  төрийн албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн хэмжээнээс дор дурдсан хувиар тогтооно:
Мэргэшлийн зэрэг   Мэргэшлийн зэргийн нэмэгдлийн хэмжээ /хувиар/
I 15
П 10
Ш 5
4.Төрийн үйлчилгээний  албаны  албан хаагчийн мэргэшлийн зэргийг 5 жил тутам шинэчлэн тогтоож байна.
5.Төрийн  үйлчилгээний  албаны  албан  хаагчид  мэргэшлийн зэргийн нэмэгдлийг  зөвхөн  тухайн мэргэжлээрээ ажиллаж байгаа хугацаанд нь олгоно.
6.Мэргэшлийн  зэргийн нэмэгдэлд зарцуулах хөрөнгийн хэмжээ нь  тухайн байгууллагын  нийт  цалингийн  сангийн  З,5 хувиас хэтрэхгүй байна. (Засгийн газрын 1995 оны 186 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/)            
7.Эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл авдаг төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдлийг давхардуулан  олгохгүй.
8.Энэ  журмыг шинээр нэвтрүүлэх салбарт бэлтгэл хангах ажлыг 1995  оны 10 дугаар сард багтаан зохион байгуулж, мөн оны 11 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөнө.

----OOO----

Засгийн газрын 1995 оны 96
дугаар тогтоолын 6-р хавсралт

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ШАГНАЛ, УРАМШИЛ ОЛГОХ ЖУРАМ
1.Төрийн  албан  хаагчийн  ажлын  үр  дүн, бүтээлч байдлыг тогтмол дүгнэж,  сайн ажилласан хүмүүсийг хөхүүлэн дэмжих зорилгоор  "Төрийн албаны  тухай  хууль"-ийн  З1  дүгээр зүйлд заасан шагнал, урамшлыг олгоход энэхүү журмыг баримтална.
2.Албан  тушаалын  үүргээ  бүрэн  биелүүлж,  өндөр  амжилт гаргасан төрийн  албан  хаагчид ажлын үр дүнг нь үнэлж төрийн байгууллагын захиргаа, эрх бүхий албан тушаалтан дараахь шагналаар  шагнаж урамшуулна:
а)мөнгөн шагналаар шагнах;
б)эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах;
в)улирлын  ажлын  дүнгээр  болон  онцгой чухал буюу онц түвэгтэй албан  даалгавар  биелүүлсний  төлөө  мөнгөн урамшил олгох;
г)ажлын  үр  дүн,  гаргасан  амжилтыг нь нийтэд мэдээлж алдаршуулах,  хүндэт  дэвтэрт бичих, жуух, баярын бичгээр шагнах,  тэргүүний ажилтан цол олгох;
д)дээд  шатны байгууллагын шагналд тодорхойлох.
З.Сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын  үндсэн болон  дэд бүтцэд ордог тусгай газрын дарга, сайд нар эрхэлсэн  ажилдаа онцгой идэвх, санаачилга гаргаж бусдаас илүү үр бүтээлтэй  ажиллаж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан төрийн албан хаагчийг мөнгөн шагналаар шагнаж болно.
4.Энэ  журмын  З дугаар зүйлд заасан албан тушаалтны олгох мөнгөн шагнал дор дурдсан хэмжээтэй байна:
а)сум,  дүүргийн  Засаг  дарга 15 хүртэл албан хаагчийг тус бүр 25000 хүртэл төгрөгөөр;
б)аймгийн  Засаг дарга 12 хүртэл албан хаагчийг тус бүр 50000 хүртэл төгрөгөөр;
в) нийслэлийн Засаг дарга 20 хүртэл албан хаагчийг тус бүр 100000 хүртэл төгрөгөөр;
г)Засгийн  газрын  үндсэн болон дэд бүтцэд ордог тусгай газрын дарга нар 10 хүртэл албан хаагчийг 100000 хүртэл төгрөгөөр;
д)Монгол  Улсын  сайд  10 хүртэл албан хаагчийг тус бүр 150000 хүртэл төгрөгөөр.
5.Төрийн байгууллагын захиргаа нь мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачилга гарган  албан үүргээ тогтмол чанартай сайн  биелүүлж,  ажлын өндөр  амжилт  гаргасан,  албаны болон төрийн  албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг  эрхэмлэн дээдэлж,  мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлж байгаа төрийн албан хаагчид улирлын ажлын нь үр дүнгээр албан тушаалын  сарын  цалингийн  40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал олгож болно.Албан хаагчийг тийнхүү шагнаж урамшуулах   үзүүлэлт, журмыг төрийн тухайн байгууллага боловсруулж хэрэгжүүлнэ.
6.Төрийн байгууллагад тогтвор суурьшил, үр бүтээлтэй, олон жил  (10-аас доошгүй жил) ажилласан төрийн албан хаагчид насны ой,тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан болон гэр бүл болоход нь байгууллагын  захиргаанаас 50000 хүртэл төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дурсгаж болно.
7.Төрийн албан хаагчийн ажлын амжилтыг нь үнэлж төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын хүндэт дэвтэрт бичих буюу жуух болон баярын бичгээр шагнан урамшуулж, Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдэг олгоно. Хүндэт дэвтэрт бичигдсэн, жуух, баярын бичгээр шагнагдсан болон салбарын тэргүүний ажилтан цол авсан хүмүүст олгох мөнгөн шагналын хэмжээг Засгийн газар тогтооно.
8.Байгалийн  гамшиг  (газар  хөдлөх, усны үер болох зэрэг) болсон, үйлдвэрлэлийн  осол,  техникийн  ноцтой аваарь сүйрэл гарсан,  халдварт өвчин  тахал  хэлбэрээр гарсан үед хор уршгийг  нь арилгах зэрэг нэн түвэгтэй албан даалгаврыг иргэний эр зориг  гарган  гүйцэтгэсэн,  түүнчлэн улс орны болон салбарын хэмжээний  тулгамдсан  зорилтыг шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой   төсөл, хөтөлбөр, эрдэм шинжилгээний бүтээл боловсруулж түүнийг  гардан  хэрэгжүүлж  бодитой  үр  дүн гаргасан, урлаг, соёлын гарамгай бүтээл туурвисан төрийн албан хаагчдад  250000 хүртэл төгрөгийн урамшлыг төрийн төв байгууллага, аймаг, нийслэлийн  Засаг даргын саналыг үндэслэн Засгийн газрын шийдвэрээр олгоно.
9.Энэ журмын 4, 8 дугаар зүйлд заасан болон тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдгийг дагалдах мөнгөн шагналд зарцуулах хөрөнгийг улсын төсвөөс, 5, 6 дугаар зүйлд заасан шагналд зарцуулах хөрөнгийг тухайн байгууллагын төсвийн хэмнэлт, өөрийн орлогоос тус тус гаргана.

----OOO---

/Засгийн газрын 1995 оны 93, 1997 оны  52 дугаар тогтоолоор орсон өөрчлөлтийш тусгав/