Wednesday, May 15, 2013

Нийслэлийн засаг даргатай байгуулсан санамж бичгийн тухай

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар “80 бага сургууль барих” ажилд хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Нийслэл хотод 80 бага сургууль барих ажлын эхний үе шат болох сургуулиудын байршлыг тогтоох тухай асуудлыг НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэн баталсан. Эдгээр сургуулийг ойрын хугацаанд барих тал дээр Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран ажиллахаар болж, хөрөнгө оруулалтыг 100 хувь шийдэхээр талууд харилцан тохиролцож байгаа юм. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “80 бага сургууль барих ажлыг хурдасгахын тулд газрын асуудлыг шийдвэрлэж, зураг төслийн ажлыг яаралтай хийсний дараа Боловсрол, шинжлэх ухааны яам, Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдэж байгаа. Тиймээс бид нийслэлээс хамааралтай асуудлуудыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ. Мөн цаашид байгууллагуудын дэргэд цэцэрлэгтэй болгох ажлыг бид санаачлан бодит ажил болгох гэж байна.Энэ тал дээр салбарын яамны зүгээс журамд өөрчлөлт оруулах зэргээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Мөн энэ жил боловсролын салбарын бүтээн  байгуулалтын ажилд ихээхэн анхаарал хандуулж байгаа. Жишээ нь 3, 11-р сургуулийн шинэ барилгын ажлыг энэ хичээлийн жилд дуусгана гэдгийг онцолсон юм.  Харин Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Хотын даргыг шинэ ажил санаачлан, эхлүүлж байгаад талархаж байна. Бидний зүгээс 80 бага сургууль болон байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн асуудалд бүрэн дэмжиж, нягт холбоотой ажиллана. Энэ жил ерөнхий боловсролын сургуулиудад физикийн 100 лаборатор байгуулах гэж байна. Үүний 40-өөс багагүйг нь нийслэлийн сургуулиудад байгуулахаар төлөвлөсөн. Цаашид олон ажилд хамтран ажиллах болно” гэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

Sunday, May 12, 2013

Засгийн газрын 2013 оны 146 дугаар тогтоол -Боловсролын газар байгуулах тухай


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 
Дугаар 146 
 Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 


Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. ”Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийн “Байгаль орчин, аялал жуулчлалын газар” гэснийг “Байгаль орчны газар” гэж, “Боловсрол, соёлын газар” гэснийг “Боловсролын газар” гэж, “Биеийн тамир, спортын газар” гэснийг “Соёл, спорт, аялал жуулчлалын газар” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газрын орон тоон дээр Боловсрол, соёлын газрын соёлын асуудал хариуцсан, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлалын асуудал хариуцсан тус бүр нэг мэргэжилтэнг шилжүүлэн Соёл, спорт, аялал жуулчлалын газрыг батлагдсан төсөвтөө багтаан 2013 оны II улирлаас эхлэн зохион байгуулж, ажиллуулахыг аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг-Соёл, спорт, аялал жуулчлалын газрыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд үүрэг болгосугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Соёл, спорт, аялал
жуулчлалын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ




АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

2008 оны 12 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 67


Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Аймгийн удирдлагыг Засаг дарга, Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга байхаар тогтоосугай.

2. Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг дор дурдсанаар тогтоосугай:

-Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс; (Энэ хэсэгт 2011-10-19-ний 296-р тогтоолоор өөрчлөлт орсон)

-Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасаг; (Энэ хэсэгт 2011-10-19-ний 296-р тогтоолоор өөрчлөлт орсон)

-Хууль зүйн хэлтэс /архивын тасагтай/;

-Хөгжлийн бодлогын хэлтэс;

-Нийгмийн хөгжлийн хэлтэс;

-Санхүү, төрийн сангийн хэлтэс;

-Цэргийн штаб.

3. Орон нутгийн онцлог, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засаг, үйлдвэрлэлийн цар хүрээнээс хамааруулан Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрыг 41 хүртэл, Архангай, Булган, Дорноговь, Дундговь, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрыг 37 хүртэл, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрыг 29 хүртэл орон тоотой байхаар тогтоосугай.

4. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд дор дурдсан хэрэгжүүлэгч агентлаг ажиллуулахаар тогтоосугай:

-Байгаль орчны газар (ус, цаг уур, орчны шинжилгээний албатай) /ЗГ-ын 2013-4-20-ны 146-р тогтоолоор өөрчлөлт орсон/;

-Соёл, спорт, аялал жуулчлалын газар /ЗГ-ын 2013-4-20-ны 146-р тогтоолоор өөрчлөлт орсон/;

-Боловсролын газар /ЗГ-ын 2013-4-20-ны 146-р тогтоолоор өөрчлөлт орсон/;

-Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар;

-Гаалийн алба;

-Мэргэжлийн хяналтын газар;

-Нийгмийн даатгалын хэлтэс;

-Онцгой байдлын хэлтэс;

-Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс;

-Статистикийн хэлтэс;

-Татварын хэлтэс;

-Тээвэр, авто замын газар;

-Улсын бүртгэлийн хэлтэс; (Энэ хэсгийг 2011-01-25-ны 20-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).


-Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс;/ЗГ-ын 2012-9-15-ны 32-р тогтоолоор өөрчлөлт орсон/

-Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газар;

-Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс;/ЗГ-ын 2012-9-15-ны 32-р тогтоолоор өөрчлөлт орсон/

-Цагдаагийн хэлтэс (газар);

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба;

-Шүүхийн шинжилгээний алба;

-Эрүүл мэндийн газар (Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх албатай)

-Хөдөлмөрийн хэлтэс/ЗГ-ын 2012-9-15-ны 36-р тогтоолоор нэмсэн/

-Худалдан авах ажиллагааны алба/ЗГ-ын 2012-12-1-ний 144-р тогтоолоор нэмсэн/
5. Хуульд заасан эрх хэмжээний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасаг, Засаг даргын эрхлэх ажлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах газар, хэлтэс, албадын чиг үүргийг тодорхойлон хүргүүлж хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгорт даалгасугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Аймгийн Засаг даргын Тамгын газрын ерөнхий бүтэц, орон тоо, удирдлагын бүдүүвчийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2000 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181 дүгээр тогтоол, “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг батлах тухай” Засгийн газрын 2005 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаар тогтоол, “Төрийн архивын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2007 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 25 дугаар тогтоол, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 318 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

      Монгол Улсын Ерөнхий сайд                                                                                                 С.БАЯР

      Монгол Улсын сайд,

     Засгийн газрын Хэрэг

      эрхлэх газрын дарга                                                                                                                Б.ДОЛГОР

Wednesday, May 8, 2013

Нийслэлийн 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн цэцэрлэгийн элсэлтийн тойргийн хуваарилалт


Хүүхдэд зориулсан уран сайхан, гоо зүйн мэдлэг олгоход баримтлах уран бүтээлийн жагсаалт

Боловсрол, соёл, шинжлэх ухааны
сайдын 2011 оны 06 дугаар сарын 20 өдрийн
228 дугаар тушаалын хавсралт
Хүүхдэд зориулсан уран сайхан, гоо зүйн мэдлэг олгоход
баримтлах уран бүтээлийн жагсаалт
ДРАМЫН ЖҮЖИГ
Сургуулийн өмнөх насны боловсролын агуулгын стандартын түвшинд:
Габбе.Т “Үнсгэлжин”
Михайлков.С “Бардам туулай
Толстой.А “Алтан түлхүүр”
Бага боловсролын агуулгын стандартын түвшинд:
Габбе.Т “Үнсгэлжин”
Михайлков.С “Бардам туулай
Жаргалсайхан.С “Тэмүүжин”
Толстой.А “Алтан түлхүүр”
Суурь боловсролын агуулгын түвшинд:
Андерсон.Х “Лусын дагина”
Данзанравжаа.Д “Саран хөхөө”
Шартолгой.А
Драгунская. А “Онц сурлагатнууд орохыг хориглоно”
Жаргалсайхан.С “Тэмүүжин”
Лхагвасүрэн.Б “Тамгагүй төр”

Бүрэн дунд боловсролын агуулгын түвшинд:
Бирваа.Г “Харц хатан”
Төрбат.Д
Гүрбазар.Ш “Надаар тоглосон хайр”
Галаарид.Б “Шар тэнгисийн тарчлаан”
Данзанравжаа.Д “Саран хөхөө”
Шартолгой.А
Лхагвасүрэн.Б “Тамгагүй төр”
Лхагвасүрэн.Б “Атга нөж”
Лхагвасүрэн.Б “Сарны цагаан цус
Мэндсайхан.Д “Ээжээ”
“Софокль” “Эдип хаан”
Хюго.В “Парисийн дар эхийн сүм”
Шекспир.В “Ромео Жулетта”
Шүүдэрцэцэг.Б “Домогт Ану хатан”
ХҮҮХЭЛДЭЙН ЖҮЖИГ
Сургуулийн өмнөх насны боловсролын агуулгын стандартын түвшинд:
Монгол ардын үлгэр “Болдоггүй бор өвгөн”
Монгол ардын үлгэр “Долоон бор оготно”
Монгол ардын үлгэр “Доголон шаазгайн үлгэр”
Монгол ардын үлгэр “Могжоохон даагатай Жогжоохон хүү”
Монгол ардын үлгэр “Монгол ардын тааварт үлгэрүүд
Монгол ардын үлгэр “Эвтэй дөрвөн амьтан”
Михалков.С “Гахайн гурван тоорой”
Перро.Ш “Гуталт муур”
Перро.Ш “Улаан малгайт”
5 тивийн үлгэрүүд: “Гэрэлтдэн бяслаг”
“Нүцгэн сар” “Матрын нулимс”
“Шидэт үр”
Орос ардын үлгэрүүд: “Азарган тахиа, муур, үнэг гурав”
“Маша баавгай хоёр”
“Өнхрүүш”
“Хун галууд”
Бага боловсролын агуулгын стандартын түвшинд:
Андерсон.Х “Нугасны муухай дэгдээхэй”
Андерсон.Х “Ямх охин”
Аксаков.С “Улаахан цэцэг”
Гауф.В “Том хамарт одой”
Дашдондог. Ж “Алтан хөрш”
Лхагвасүрэн.Б “Согтуу арслан”
Лхагвасүрэн.Б “Үлгэрийн зүүд”
Лхаасүрэн.Л “Сар нуугдсан шөнө”
Оюунбадрах.Д “Хунгийн домог”
Рабедан.В “Бяцхан дагина
Пушкин.А “Алтан загасны үлгэр”
Чойсон.А “Ногоон дар эх”
ЦИРК
Сургуулийн өмнөх насны боловсролын агуулгын стандартын түвшинд
Танин мэдэхүйн чиглэл бүхий циркийн үзүүлбэрүүд. /Циркийн хувьд хөтөлбөр нь харьцангуй хөдөлгөөнтэй учраас тухайн үед нь тогтоож, зохицуулж байх бөгөөд боловсролын түвшингээр нь ахисан үзүүлбэр байна.
Бага боловсролын агуулгын стандартын түвшинд
Циркийн урлагийн анхны мэдэгдэхүүн олгох чиглэлийн үзүүлбэрүүд байна.
Суурь боловсролын агуулгын стандартын түвшинд
Бие бялдарын хөгжилтийг харуулсан үзүүлбэрүүд зонхилох бөгөөд эдгээр нь циркийн урлагийн хувь хүнд нөлөөлөх байдлыг илтгэсэн байна.
УРАН ЗОХИОЛ
Сургуулийн өмнөх насны боловсролын агуулгын стандартын түвшинд
Монгол ардын аман зохиол
Монгол ардын домог үлгэр /эмхт. Д. Цэрэнсодном.,1989
Монгол ардын дуу /эмхт. Ц. Өлзийхутаг.,1989
Монгол ардын ерөөл магтаал/ эмхт. Х. Нямбуу.,1983
Монгол ардын жүжиг наадмын асан зохиол / эмхт.
Х. Сампилдэндэв.,1987
Монгол ардын зүйр цэцэн үг / эмхт. Ш. Дулмаа, А. Шагдарсүрэн., 2006, 2007
Монгол ардын оньсого таавар / эмхт. Г. Ловор, Ц. Өлзийхутаг.,1990
Монгол ардын үлгэр /эмхт. Д. Цэрэнсодном.,1982
Монгол уран зохиол
Арьяасүрэн Ч. “Сүргийн манлай эрэлхэг амьтдын үлгэр”
Буяннэмэх С. “Бор бор болжмор”
Дамдинсүрэн Ц. “Өчүүхэн дөрвөн үлгэр”, “Цэцэн хурга”
Даржаа Д. “Хамгийн хэцүү нь юу вэ?”
Дашдондог Ж. “Аав ээж би” шүлгүүд., 1971
Жамьянсүрэн Т. “Хэн хэлэх вэ? Хэн таах вэ?”
Нацагдорж Д. “Хэнз хурга”, “Хоёр ишиг”
Сундуй О. “Хүүхэлдэйн чинээ ээж” 2008 он
Хорлоо П. “Алт, мөнгө хоёр”
Дэлхийн уран зохиол
Андерсен Г. Х. Үлгэрүүд
Ах дүү Грим Үлгэрүүд
Орос ардын үлгэр “Манжин”
Маршак С. “Муурын байшин”,
Маршак С. “Ихэр гурван тоорой”
Носов Н. “Амилсан малгайт тэргүүт өгүүллэгүүд”
Носов Н. “Үл мэдэх ба түүний нөхөд”
Пушкин А. С. “Алтан загасны үлгэр”
Пришвин М. И. “Цасан доорхи шувуу”
Сутеев Е. “Хоёр үлгэр”
Толстой А. “Алтан түлхүүр буюу Буратиногийн адал явдал”
Хоффмани Это. “Цөмөөхий ба хулганы хаан”
Бага боловсролын агуулгын стандартын түвшинд
Монгол ардын аман зохиол
Монгол ардын домог үлгэр /эмхт. Д. Цэрэнсодном,1989/
Монгол ардын дуу /эмхт.Ц. Өлзийхутаг,1989/ Монгол ардын ерөөл магтаал /эмхт. Х. Нямбуу,1983/ Монгол ардын жүжиг наадмын
аман зохиол /эмхт. Х. Сампилдэндэв,1987/
Монгол ардын зан үйлийн аман зохиол /эмхт.                                      Х. Сампилдэндэв.,1988
Монгол ардын зүйр цэцэн үг /эмхт.Ш.Дулмаа, А.Шагдарсүрэн,2006, 2007/
Монгол ардын оньсого таавар /эмхт. Г.Ловор, Ц.Өлзийхутаг.1990/
Монгол ардын тууль /эмхт. Ц. Өлзийхутаг, 1989/
Монгол ардын үлгэр /эмхт. Д. Цэрэнсодном,1982/
Монгол уран зохиол
Алагсай Ч. “Ирвэст уул”
Батжаргал Д. “Хаан хуруу”
Галсан Т. “Хоёрын хүрд”
Гармаа Д. “Аав цэцэрлэгт орсон нь”
Гармаа Д. “Хөгжөөнтэй туужууд”
Давааням Д. “Ёгт үлгэрүүд”
Дашдондог Ж. “Чулуун домог”
Доржцэрэн Н. “Ойгоос илгээсэн захидал”
Ловор Г. “Жимсний хаяг”
Лодойдамба Ч. “Малгайтай чоно”
Надмид С. “Бордоотой бороо”
Санжаагончиг Ю. “Цоохор найз“
Содномдорж Д. “Норовын намтар”
Соронзонболд Л. “Загас унасан Заяахүү”
Сундуй О. “Зуны нар мөхөөлдсөнд дуртай”
Түдэв Л. “Будаг амилсан нь”
Түдэв Л. “Хорвоотой танилцсан нь”
Түмэнжаргал З. “Голын жараахай”
Цэвэгмид Д. “Хос тогоруу”
Чимэд М. “Ойн зүүд”
Энхбаяр Ш. “Лууванд дуртай жаал”
Дэлхийн уран зохиол
Андерсен Г. Х. Үлгэрүүд
Ах дүү Грим Үлгэрүүд
Бөрнет .ф. “Бяцхан гүнж”
Грахам .К. “Бургаасан шугуйн салхи”
Дефо Д. “Робинзон Крузо”
Ершов П. “Бөгтрөгтэй морьхон”
Кестнер Эрих “Эрхийн чинээ эр”
Киплинг Р. “Зааны тугал”
С.Лагерлеф “Шидэт дэнлүү”
Лофтин .Х. ”Долитл эмчийн аялал”
Михайлков С. “Бардам туулай”
Носов Н. “Мөсөн чихэр”
Распэ Э. “Мянгуужинд тохиолдсон явдал”
Родари Дж. ”Чипполинод тохиолдсон явдал”
Свифт Дж. “Гуливерийн аялсан түүх”
Сухомлинский В. А. “Хөх тэнгэрийн доорхи сургуулийн үлгэрүүд”
Сетон Томпсон “Чин зоригт адгуусан амьтдын үлгэр”
О.Уайльд “Аз жаргалтай хан хүү”
Чехов А.П. “Хүүхдэд зориулсан өгүүллэгүүд”
Чуковский К. “Хулгайлагдсан нар”
Экзюпери Сент “Бяцхан хун тайж”
Суурь боловсролын агуулгын стандартын түвшинд
Монгол уран зохиол
Алагсай Ч. “Ирвэст уул”
Арьяасүрэн Ч. “Сүүлэнхүүд тохиолдсон явдал”
Баасанжав Ө. “Мөнгөн хараацай”, “Алтан хараацай”
Бадарч П. “Есөн эрдэнийн орон”
Барамсай Ж. “Цүнхтэй инээд”
Батжаргал Д. “С+H=247”
Гаадамба Ш. “Багын явдал”
Гал Ж. “Чулуун сарлаг”
Гармаа Д . “Хөөрхийдөө Болдоо минь”
Дамдинсүрэн Ц. “Морь шинжээч Жомбоо хүү”
Дашдооров С. “Дайны жилийн алим буюу сургуулийнзээрд”
Доржсүрэн Б. “Цэцэгт өртөөний найзууд”
Зандраабайдий Х. “Дамиран гайхал”
Лхагвасүрэн Б. “Цагаан тэнхлэг”
Лхамсүрэн Ч. “Хүрэн морь” найраглал
Лодойдамба Ч. “Манай сургууль”
Маам Д. “Тэмээний дууль”
Мөнх Ц. “Банхар минь”
Надмид С. “Жаран дэгдээхий”
Надмид С. “Нийслэлийн замд”
Нацагдорж Д. “Бүрэн зохиол”
Ойдов Д. “Доктор Батаа гайхамшигийг судалсан нь”
Пүрэвдорж Д. “Тусгаар тогтнол”,
Пүрэвдорж.Д “Чингис”
Пэлдэн Д. “Бага насны хун шувууд”
Ринчин Б. “Заан залуудай”
Содномдорж Д. “Навсайдамба ба түүний нөхөд”
Содномдорж Д. “Норовын намтар”
Сундуй О. “Зусланд болсон хачирхалтай явдал”
Сүрэнжав Ш. “Эрин баатрын дууль”
Цэвэгмид Д. “Болд Самбуу хоёр”
Цэндсүрэн О. “Ер бусын учрал”
Чимэд М. “Алтан номын үсэг”
Дэлхийн уран зохиол
Айтамтов Ч. “Далайн хөвөөний алаг хав толгой”
Айтамтов Ч. “Цайран харангдах хөлөг онгоц”
Алкотт .Л.М. “Жаалхан авхай нар”
Аустин .Ж. “Бахархал,бардамнал”
Бөрнет Ф “Нууц цэцэрлэг”
Боудин .Н. “Шидтэний охин”
Верн Ж. “Арван таван наст капитан”
Грин А. “Аранзал дарвуулт хөлөг”
Гринвуд “Ноорхой жаалын үнэн түүх”
Диккинс Ч. “Давид Копперфельд”
Зверев М. “Цагаан буга”
Крылов И.А “Ёгт үлгэрүүд”
Куприн А.И “Амьтдын тухай өгүүллэг”
Кэрэоль Л. “Алиса гайхамшгийн оронд”
По Эдгар “Алтан цох”
Пушкин А.С “Руслан Людмила хоёр”
Линдгрен А. “Урт оймст Пиппи”
Лондон Дж. “Өгүүллэгүүд”
Мацутани М. “Луугийн хүү Таро”
Неру.Ж “Охиндоо бичсэн аавын захидлууд”
Распутин В. “Франц хэлний хичээл”
Ровлинг Ж. “Харри Поттер”
Родари Дж. “Жельсимно худал хуурмагийн
оронд хөглөсөн нь”
Селма Л. “Галуу дагасан гайхамшигт аялал”
Твен М. “Геклберри Финд тохиолдсон явдал”
Твен М. “Жонон гуйлгачин хоёр”
Твен М. “Том Сойерт тохиолдсон явдал”
Щедрин С. “Хэтэрхий мэргэн жараахай”
Бүрэн дунд боловсролын агуулгын стандартын түвшинд
Монгол уран зохиол
Монголын нууц товчоо
Гэсэр
Жангар
Аюурзана Г “Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэй хүүрнэл зохиол”
Ванган Л. “Жүжгүүд”
Гармаа Д. “Чонын үүрэнд”
Дамдинсүрэн Ц. “Түүвэр зохиол”
Дашбалбар О. “Оддын аялгуу”
Жанчив Г. “Нэг ангийнхан”
Жаргалсайхан С. “Хаан түүх”
Лодойдамба Ч. “Тунгалаг тамир”,
” Гарын таван хуруу”
Лувсанцэрэн П. “Хаврын шувуу”
Лхагвасүрэн Б. “Тамгагүй төр”
Лхагвасүрэн Б. “Уянгын тойрог”
Маам Д. “Газар шороо”
Мягмар Д. “Уянгын арван тууж”
Намдаг Д. “Хөгшин чоно ульсан нь”
Норов Д. “Уулын хөх сүүдэр”
Нямаа Д. “Шөнийн талд адуу янцгаана” түүвэр
Нямсүрэн Д. “Сэтгэлийн байгаль”
Очирхүү Т. “Чулууны магтаал”
Өлзийтөгс Л. “Эрх чөлөөтэй байхын урлаг”
Пүрэв С. “Азын цэнхэр уулс”
Пүрэвдорж Д. “Сэгс цагаан богд”
Ринчин Б. “Нууцыг задруулсан захиа”
Түдэв Л. “Оройгүй сүм”
Субашид буюу сайн үгт эрднийн сан
Чойном Р. “Сүмтэй будрын чулуу”
Энхболд Д. “Соёо”
Эрдэнэ С. “Уянгын өгүүллэгүүд”, “Занабазар”
Явуухулан Б. “Дэлхий ”
“Тэхийн зогсоол” түүврүүд
Дэлхийн уран зохиол
Айтматов Ч. “Цаазын тавцан”
Акутагава Р. “Хайраас бусад нь юу ч биш”
Балакаев А. “Гурван зураг ”
Бальзак О. “Гобсек”
Булгаков М. ”Мастер Маргарита хоёр”
Верн Ж. “Усан доогуур 20 мянган бэр аялсан нь ”
Галийдас “Шагундала”
Гамзатов Р. “Миний Дагестан”
Генри О. “Ид шидтэнгүүдийн бэлэг”
Гюго Б. “Шоовдор хүмүүс”
Диккенс Ч. “Оливер Твистэд тохиолдсон явдал”
Достоевский Ф. М. “Гэм зэм”
“Дэлхийн сонгодог уран зохиолын чуулган”
50 ботиос
Илиносоэү И. “Ашгүй, бүх юм дууслаа”
Ли Мүн Ёл “Миний ангийн овгор”
Лу Синь “Акюгийн үнэн түүх”
Молье Ж. М. “Тайж нарыг дуурайж хөглөсөн нь”
Мянга нэгэн шөнийн үлгэр
Набаков В. “Лолита”
Рид М. “Маронууд”
Толстой Л. “Анна Каренина”
Уайльд. Оскар “Кентервилийн хий үзэгдэл”
Хашек Я. “Эрэлхэг цэрэг Швейкийн хөгтэй явдал”
Цвейг. Стеван “Танихгүй эмэгтэйн захидал”
Шармаа. Вишнү “Таван сургамж”
Шекспир В. Жүжгүүд
Шекспир В. “Хошин жүжгийн түүвэр”
Ши Най Анг “Сүн улсын хүйтэн уулын бичээс”
Шолоков М. “Дөлгөөн Дон”
Фолкнер У. “Баавгай” тууж
АРДЫН УРЛАГ
Сургуулийн өмнөх насны боловсролын агуулгын стандартын түвшинд:
Батаа.Г “Ишиг хөөрхөн нэр” дуулалт бүжгэн жүжиг
Бирваа.Ц “Монгол ардын богино болон харилцаа дуу”
Мөнхболд.Б “Жонон хар хуурын татлага”- морин хуурын аяз
Бага боловсролын агуулгын стандартын түвшинд:
Батаа.Г “Ишиг хөөрхөн нэр” дуулалт бүжгэн жүжиг
Бирваа.Ц Монгол ардын богино дуунууд
Мөнхболд.Б
Суурь боловсролын агуулгын түвшинд:
Лхагвасүрэн.Б “Нарны домог” үндэсний бүжгэн жүжиг
Лувсаншарав.Д
Сүхбаатар.С
Лхагвасүрэн.Б “Монгол бөхийн дуулал” бүжгэн жүжиг
Лувсаншарав.Д
Сүхбаатар.С
Лхагвасүрэн.Б “Монгол сурын дуулал” бүжгэн жүжиг
Лувсаншарав.Д
Сүхбаатар.С
Бат-Эрдэнэ.Р “Их хүлгийн туульс” бүжгэн жүжиг
Мэнд-Амар.Ж
Сүхбаатар.С
Бат-Эрдэнэ.Р “Үлэмжийн чанар” цадиг түүхийн дуулалт жүжиг
Болд.Н
Шартолгой.А
Дамдинжав.Ц “Баруун монгол бүжгийн чуулбар”
Бирваа.М “Уйлган шарын явдал” морин хуур, үндэсний их
Довчин.М найрал
Бүрэн дунд боловсролын агуулгын түвшинд:
Лхагвасүрэн.Б “Нарны домог” үндэсний бүжгэн жүжиг
Лувсаншарав.Д
Сүхбаатар.С
Лхагвасүрэн.Б “Монгол бөхийн дуулал” бүжгэн жүжиг
Лувсаншарав.Д
Сүхбаатар.С
Лхагвасүрэн.Б “Монгол сурын дуулал” бүжгэн жүжиг
Лувсаншарав.Д
Сүхбаатар.С
Бат-Эрдэнэ.Р “Их хүлгийн туульс” бүжгэн жүжиг
Мэнд-Амар.Ж
Сүхбаатар.С
Лувсаншарав.Д “Сүнжидмаа” дуулалт жүжиг
Цэрэндолгор.Ё
Дамдинсүрэн.Б “Учиртай гурван толгой”эмгэнэлт дуулалт жүжиг
Сүхбаатар.С
Ариунболд.Д “Ардын дуун цацал” концерт
Бат-Эрдэнэ.Р
Сүхбаатар.С
Бат-Эрдэнэ.Р “Үлэмжийн чанар” цадиг түүхийн дуулалт жүжиг
Болд.Н
Шартолгой.А
Ганболд.Д “Хөөмэйн түрлэгтэй эх орон” концерт
Сүхбаатар.С “Монгол нутаг мину” концерт
Пүрэвхүү.Ц “Монгол цамын бүжиг”
Баярбаатар.Д
Нацагдорж.Ц Нүүдэл” бүжгэн жүжиг
Гомбосүрэн.Д “Хөх монголын эгшиглэн” ардын язгуур урлагийн Баярбаатар.Д концерт
Жанцанноров.Н
Түмэнбаяр.Ц “Мэргэнд буусан чоно” бүжгэн жүжиг
Ариунболд.Д “Ноёдын зун” үндэсний дуулалт бүжгийн жүжиг
Бирваа.М
Лхагвасүрэн.Б
Соронзонболд.С
Сүхбаатар.С
Монгол ардын уртын дуу “Энх мэндийн баяр”
“Уяхан замбуу тивийн наран”
ДУУРЬ, БАЛЕТ
Сургуулийн өмнөх насны боловсролын агуулгын стандартын түвшинд:
“Хүүхдэд зориулсан концерт”
“Сонгодог бүжгийн цоморлиг”
Чайковский.П.И “Шелкунчик” балет
Бага боловсролын агуулгын стандартын түвшинд:
Дашдондог.Ж “Дэлхий ээжийн төрсөн өдөр” дуурь
Пүрэвдорж.Г
Делиб “Цэнхэр нүдэн бүсгүй” балет
Чайковский.П.И “Шелкунчик”
Чулуун.Ж “Уран хас” балет
“Сонгодог бүжгийн цоморлиг” концерт
Суурь боловсролын агуулгын түвшинд:
Дамдинсүрэн.Б “Учиртай гурван толгой” дуурь
Моцарт.А “Увидаст лимбэ” дуурь
Мэнд-Амар.А “Үйлийн гурван толгой” балет
Чайковский П.И “Хунт нуур” балет
Чайковский П.И “Нойрссон гүнж” балет
Чойдог. Э “Чойжид дагина” балет
Шарав.Б “Чингис хаан” дуурь
Бүрэн дунд боловсролын агуулгын стандартын түвшинд:
Адан.А “Жизель” балет
Асафьев.А “Бахчисарайн оргилолт булаг” балет
Бизе.Дж “Кармен” дуурь
Билэгжаргал.Х “Ламбугайн нулимс” дуурь
Делиб “Цэнхэр нүдэн бүсгүй” балет
Дамдинсүрэн.Б “Учиртай гурван толгой” дуурь
Моцарт.А “Увидаст лимбэ” дуурь
Минкус.Л “Дон Кихот” балет
Мэнд-Амар.А “Үйлийн гурван толгой” балет
Пуччини.Дж “Чио Чио Сан” дуурь
Россини.Дж “Севилийн үсчин” дуурь
Римский Корсаков “Шехеразада” балет
Чайковский П.И “Евгений Онегин” дуурь
Чайковский П.И “Хунт нуур” балет
Чайковский П.И “Нойрссон гүнж” балет
Чойдог.Э “Шарилжин дундах цэцэг” балет
КИНО
Сургуулийн өмнөх насны боловсролын агуулгын стандартын түвшинд:
Виктор. Ф “Маргад эрдэнэ хотын шидтэн
The Wizard of Oz /1939 он, Америк/
Гари.Т, Кирк.В “Үзэсгэлэнт охин жонон хоёр” хүүхэлдэй
Beauty and the Beast /1991 он, Америк/
Гэндэн.С “Ховдгийн гай” /1964 он, Монгол/
Дэвид.Х, “Цасан гоо ба долоон одой” хүүхэлдэй
Виллиам.К Snow White and Seven Dwarfs /1937он, Америк/
Дэвид. Х, “Бэмби” хүүхэлдэй 1, 2-р ангиуд
Брайн.П Bambi 1, 2 /1942, 2006 он, Америк/
Лассатер.Ж “Тоглоомын түүх” 1-3
Toy Story 1-3/1995,1999,2010 он Америк/
Рожер. А, “Араатны хаан арслан” хүүхэлдэй 1-р анги
Роб. М Lion King 1/1994 он, Америк/
Роберто. Б “Пиноккио” хүүхэлдэй
Pinocchio /2002 он,Итали, Америк/
Клайд. Ж “Үнсгэлжин” ххүхэлдэй
Cinderella /1950 он, Америк/
Крис.Н, “Бэйб” 1, 2-р ангиуд
Жорж. М Babe 1, 2 /1995,1998 он, Авсртали, Америк/
Жон.Л “Тоглоомын түүх” хүүхэлдэй 1-3 анги
Ли.А Toy Story 1-3 /1995,1999, 2000 он Америк/
Хоган П,Ж “Питер Пэн”
Piter Pan /2003 он, Австрали, Америк/
Хаяао. М “Тэнгэрийн орны шилтгээн” хүүхэлдэй
Castle in the Sky /1986 он, Япон/
Хаяао. М “Чихирод тохиолдсон ер бусын адал явдал”
Spirited away /2001он, Япон/
Хаяао. М “Хоулын шидэт цайз” хүүхэлдэй
Howl’s moving castle /2004 он, Япон/
Штефэн. А, “Винни Пух”
Дон. Х Winnie the Pooh /2011 он, Америк/
Бага боловсролын агуулгын стандартын түвшинд:
Аббас. К “Найзын маань гэр аль вэ” /1987он, Иран/
Where is the Friend’s Home?
Агнешка.X “Нууц цэцэрлэг” /1993 он, Англи/
Secret Garden
Андрей.К “Цөмөөхэй” /2010 он Унгар, Англи/
The Nutcracker
Бартон.Т “Алиса гайхамшгийн оронд” /2010он Америк/
Бадар-Ууган.Б “Шинэ үсгийн багш” /1999 он, Монгол/
Бямбасүрэн.Д “Шар нохойн агуй” /2005 он, Герман/
Дэнни. Б “Саятнууд” /2004 он Англи/
Millions
Доржпалам Р, “Алтан өргөө” 1961 он, Монгол/
Кольдитц Г
Дамдин .Х Зуслангийн найзууд” /1977 он, Монгол/
Жан. Ж. А “Баавгай” /1988 Франц/
The Bear
Жигжид.Д “Хөдөөгийн баясгалан” /1974 он Монгол/
Жафар. П “Цагаан бөмбөлөг” /1995 он Иран/
The White Balloon
Жон. С “Рон Айнишийн нууц” /1994 он Америк, Ирланд/
The Secret of Ron Inish
Кэрол. Б “Үүрээ орхисон нь” /1996 он Америк/
Fly away Home
Кояама С “Үнэнч нохой Хачи” /1987 он, Япон/
Hachi-Ko
Спилберг.С “Харийн гийчин” E.T: /1982 он, Америк/
Extra Terrestrial
Мажид М “Хурмастын хүүхдүүд” /1997 он, Иран/
Children of heaven
И Моу.Жан “Нэг нь ч дутах ёсгүй” /1999 он, Хятад/
Not one less
Рэйнэр. Р “Бэр болсон гүнж” /1987 он, Америк/
Ники К “Халим хөлөглөгч” /2002 он, Шинэ Зеланд/
Whale Rider
Род .Х, “Робинзон Крузо” /1997 он, Америк/
Жорж Т. М Robinson Crusoe
Роб.Р “Бэр болсон гүнж” /1987 он Америк/
Princess Bride
Уранчимэг.Н “Аргамжаа” /1992 он Монгол/
Уранчимэг.Н “Алаг мэлхийн хонх” /1910 он, Монгол/
Цогзол.П “Бушхүүгийн үлгэр” /1979 он Монгол/
Суурь боловсролын агуулгын түвшинд:
Альбер Ламорис “Улаан шаар” /1956 он Франц/
The Red Balloon
Балжинням.Б “Мандухай цэцэн хатан” /1988 он Монгол/
Бямбасүрэн.Д “Ингэн нулимс” /2003 он, Герман/
The story of the Weeping camel
Балжинням.Б “Гарын таван хуруу” /1983 он, Монгол/
Б Нямгаваа.И
Баттулга.С “Ийм нэгэн дурлал” 1,2 /2007, 2008 он Монгол/
Жеймс Камерун “Аватар” /2009 он Америк/
Avatar
Жан И М “Аз жаргалтай мөчүүд” /2000 он Хятад/
Happy Times
Жон С “Эрэлхэг долоо” /1960 он Америк/
The Magnificent Seven
Жузеппе. Т “Диваажин кино театр” /1988 он, Итали/
Cinema Paradiso
Жигжидсүрэн.Г “Амин мөр” /1991 он, Монгол/
Казуюуки И “Дуулах хүслэн” /1999 он Япон/
Amateur Singing Contest
Ласс Х “Нохой шиг амьдрал минь” /1985 он, Швед/
My life as a Dog
Мажид М “Эцэг” /1996 он Иран/
Father
Никола Ф “Оршихуй ба олохуй” /2002 он Франц/
To be and to have
Рай.С “Бяцхан харгуйн дуу” /1955 он Энэтхэг/
Pather Panchali
Спильберг.С “Юрийн галавын цэцэрлэг” 1, 2-р ангиуд
Jurassic Park 1, 2 /1993, 1997он, Америк/
Стифэн Далдри “Билли Элиот” /2000 он, Англи/
Коламбус.К “Харри Поттер” 1-8-р ангиуд /2001- 2011 он Англи, Америк/
Harry Potter
Куарон.А “Кин Конг” /2005 он, Шинэ Зеланд, Америк/
Ньювилл.М King Kong
Иэтс.М
Жэксон.П
Сэлэнгэсүрэн.Ж “Мартагдсан дууль” /1989 он Монгол/
Питер. Ж “Бөгжний эзэн” 1-3-р ангиуд /2001-2003 он, Америк/
Lord of the Rings 1-3
Томас Балмес “Алаг үрс” /2010 Франц/
Babies
Тарич.Ю.В “Цогт тайж” /1945 он, Монгол/
Такеши Китано “Кикужиро” /1999 он, Япон/
Чаплин.Ч “Хүүхэд” /1921 он, Америк/
Kid
Бүрэн дунд боловсролын агуулгын стандартын түвшинд :
Адриан.Л “Лолита”
Lolita /1997 он Америк/
Андрей.Т “Иваны бага нас” /1962 он Орос/
Иваного детсво
Болд.З “Сайн уу амьдрал минь” /2008 он Монгол/
Hello my life
Бямбасүрэн.Д “Чингисийн хоёр загал” /2009 он Герман/
Two horses of the Chinggis khan
Баз. Л “Ромео Жульетта хоёр” /1996 он Америк/
Romeo and Juliet
Бодров.С “Монгол” /2007 он, Орос, Герман, Казахстан/
Mongol
Балжинням.Б “Би чамд хайртай” /1985 он Монгол/
Смит.Ж “Аюултай санаанууд” /1995 он, Америк/
Dangerous Minds
Ганбат.Ц “Миний муу аав” /2010 он Монгол/
Poor my father
Ганзэл. Д “Давалгаа” /2008 он Герман/
The Wave
Дэнни. Б “Борчуудын хорооллын саятан” /2008 он Англи/
Slumdog millionaire
Дэ Сика “Дугуй хулгайлагч” /1948 он, Итали/
Bicycle Thief
Доржпалам.Р “Тунгалаг тамир” /1970-1973 он, Монгол/
Жан. И. М “Гэр хүрэх зам” /1999 он Хятад/
Road Home
Жан. И. М “Удвал цэцгийн хараал” /2006 он, Хятад/
Curse of the Golden Flower
Жон. Л. Х “Нөгөө тал” /2009 он, Америк/
The Blind Side
Жон. М “Дурласан Шекспир” /1998 он Англи-Америк/
Shakespeare in Love
Жон.С “Аюултай санаанууд” /1995 он Америк/
Danjerious minds
Курасава.А “Үймээн” /1985 он Япон/
Ran
Кэн Лоуч “Кэс” /1969 он, Англи/
Kes
Николас. Р “Аялал” /1971 он Англи/
Walkabout
Рон. Ф “Барака” /1992 он, Америк/
Baraka
Питер. Б “Хадаг” /2006 он Бельги/
Khadak
Франсуа.Т “400 цохилт” /1959 он, Франц/
The 400 blows
Фрэнсис. Ф.К “Бүтэлгүйчүүд” /1983 он Америк/
The Outsiders
Санжай. Л.Б “Харанхуй” /2005 он, Энэтхэг/
Black
Сүхбат.Х “Агшин” /1992 он, Монгол/
Маш.Г
Төрмөнх.Д, “Нохой орон” /1998 он, Монгол, Бельги/
Питер. Б State of Dogs
Энтони. Х “Наймдугаар сар” /1996 он, Америк/
August
Тарсэм. С “Уналт” /2006 он, Америк/
Fall
Тим. Б “Хайчин гарт Эдвард” /1990 он, Америк/
Edward Scissorheads
СОНГОДОГ ХӨГЖИМ
Сургуулийн өмнөх насны боловсролын агуулгын стандартын түвшинд
Баатарсүх.С “Хөгжилтэй зугаалга”
Григ.Э “Өглөө” /Пер Гюнт сюитийн I /
Гончигсумлаа.С “Монгол бүжиг” төгөлдөр хуурт зориулсан аяз
Гончигсумлаа.С “Ёохор” төгөлдөр хуурын бүтээл
Мусоргский.М “Үзэсгэлэнгийн зурагнууд” Одой хүн
Мусоргский.М “Үзэсгэлэнгийн зурагнууд” өндөгнөөс хагараагүй
дэгдээхэйнүүдийн бүжиг
Наранбаатар.Б “Ятганд зориулсан хүүхдийн аяз”
Сен-Санс.К “Амьтдын наадам” – Арслан
“Амьтдын наадам” – Загас
“Амьтдын наадам”- Илжиг
“Амьтдын наадам”- Тахиа
Сангидорж.Ч “Хүүхдэд зориулсан симфони аяз”- Баавгай
“Хүүхдэд зориулсан симфони аяз”- Туулай
“Хүүхдэд зориулсан симфони аяз”- Үнэг
“Хүүхдэд зориулсан симфони аяз”- Хэрэм
“Хүүхдэд зориулсан симфони аяз”- Чоно
Чайковский.П “Хүүхдийн цомог” төгөлдөр хуурын цуврал бүтээл
Чайковский.П “Хунт нуур” бүжгэн жүжгийн “Бяцхан хунгийн бүжиг”
Чулуун.Ж “Уран хас” бүжгэн жүжгийн 12 жилийн бүжиг
Бага боловсролын агуулгын стандартын түвшинд
Алтангэрэл.Х “Аргамаг хүлгийн хурдаар” морин хуур, ятгын хоршил
Батаа.Б ”Ишиг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт бүжгийн жүжиг
Гончигсумлаа.С “Бодол” төгөлдөр хуурын аяз
Гончигсумлаа.С “Прелюди” төгөлдөр хуурт зориулсан аяз
Дамдинсүрэн.Б “Хэнтийн өндөр ууланд”
Жанцанноров.Н “Сэтгэлд шингэсэн говь”
Жанцанноров.Н “Монгол аялгуу” морин хуурын чуулга
Жигжидсүрэн.Д “Хөдөө нутгийн үзэсгэлэн”
Мендельсон.Ф “Хуримын марш”
Моцарт.В.А “Рондо” төгөлдөр хуурын 11-р сонатын 3-р анги
Мөрдорж .Л “Ээрэнцэг” бүжгийн ая
Мэнд-Амар.А “Аялгуу” Хуучирт зориулсан аяз
Намсрайжав.Ц “Хувьдай ишигний паян” симфони өгүүлэмж
Норсонжав.М “Гурван тамирын уянга” вальс
Нацагдорж.Ц “Хөдөөгийн сайхан чуулбар”- Тэмээчдийн уралдаан Нацагдорж.Ц “Хөдөөгийн сайхан чуулбар”- Өглөө
Сен-Санс.К “Амьтны наадам”-Хун шувуу
Сен-Санс.К “Амьтны наадам”-Төгөлдөр хуурчид
Свиридов.Г “Шуурга” киноны вальс
Чулуун.Ж “Уран хас” бүжгэн жүжгийн вальс
Чулуун.Ж “Уулын горхи” хийлийн чуулга Чулуун.Ж “Бугын бүжиг”
Чайковский.П “Жилийн дөрвөн улирал” төгөлдөр хуурын зохиолууд
/№1,3,5,6,7,12/
Чойдог.Э “Бэсрэг аялгуу” хийлд зориулсан аяз
Шарав.Б “Баярын уянга” хийлийн чуулга
Штраус.И “Цэнхэр дунай” вальс
Прокофьев.С “Петя, чоно хоёр”
Суурь боловсролын агуулгын түвшинд
Бетховен.Л.В “Оргилуун” сонат №8
Бетховен.Л.В “Сарны сонат” №14
Бетховен.Л.В “Эгмонт”
Бах.И.С “Бранденбургийн I концерт”
Билэгжаргал.Х “Төгөлдөр хуурын концерт”
Вивальди.А “Дөрвөн улирал” Зун
Глинка.М “Руслан Людмила хоёр”
Глинка.М “Камаренская”
Григ.Э “Төгөлдөр хуурын концерт”
Гончигсумлаа.С “Оргилуун гурвал”
Дамдинсүрэн.Б “Хасбаатар” симфони найраглал
Дебюсси.К “Тэнгис”
Жанцанноров.Н “Ятгын концерт”
Жанцанноров.Н “Цагаан суварга” морин хуурын чуулга
Лист.Ф “Паганини сэдэвт уран сэтгэмж”
Моцарт.В.А “Фигорийн хурим”
Мөрдорж.Л “Манай эх орон” симфони №1
Намсрайжав.Ц “Говь гурван сайхан”
Намсрайжав.Ц “Баярын жавхаа”
Рахманинов.С “Төгөлдөр хуурын II концерт
Равель.М “Паванна”
Корсаков. Р.Н “Шехеразада” симфони сюит
Свиридов.Г “Гурвалсан морьд”
Свиридов.Г “Цаг үе урагшаа”
Сметана.Б “Моя родина”
Чулуун.Ж “Ардын хоёр дууны хувилбар аяз”
Чойдог.Э “Найрамдал” удиртгал
Шостакович.Д “Баярын удиртгал”
Шуберт.Ф “Аве Мария”
Шарав.Б “Сэтгэлийн эгшиг”
Шарав.Б “Сэрсэн тал” удиртгал
Хангал.З “Салхит шувуу”
Бүрэн дунд боловсролын агуулгын стандартын түвшинд
Алтангэрэл.Х “Ятгын концерт”
Бетховен.Л.В “V симфони”
Бетховен.Л.В “IX симфони” 4-р анги
Брамс.Й “Симфони №1”
Гончигсумлаа.С “Сэртэнгийн яргуй IY симфони”
Жанцанноров.Н “Морин хуурын концерт”
Моцарт.В.А “Симфони №40”
Мөрдорж. Л “Ардын наадам” симфони №3
Мөрдорж.Л “Цэнгэлийн эгшиг”
Нацагдорж.Ц “Өргөөний баяр наадам”
Нацагдорж.Ц “V симфони”
Хангал.З “Хийлийн концерт”
Хангал.З “Төгөлдөр хуур, найрал хөгжмийн концерт №2”
Хангал.З “Морин хуурын концерт”
Хатанбаатар.М “Ганга нуур”
Чайковский.П “Төгөлдөр хуурын концерт №1”
Чайковский.П “Симфони №6”
Чайковский.П “Хийлийн концерт”
Чойдог.Э “Монгол сайхан орон”
Шостакович.Д “Симфони № 5, 7, 10”
Шарав.Б “II симфони”
Шарав.Б “Замбуу тивийн наран” магтуу
Шарав.Б “Хэрлэнгийн домог” найраглал