Thursday, September 29, 2011

Багачууддаа барих 100,000 бэлэг

Залуус өөрсдийн гараар багачууддаа тоглоом хийж бэлэглэн багачууддаа бүтээлч ажлаар үлгэр дууриал үзүүлэх
2011-09-01 - 2011-10-24
Үйл ажиллагааны ерөнхий зарчим нь Бүтээлч залуус 7/30 хөтөлбөрийн хүрээнд залуус 7 хоногийн 30 минутыг хүүхэд багачууддаа өөрийн гараар тоглоом хийж бэлэглэх бүтээлч ажлыг өрнүүлнэ.
"Бүтээлч залуус" клуб ажлын хэсэг


Бүтээлч залуус

 PS: Энэ их гоё санаачлага байна.

Tuesday, September 27, 2011

Ариун агаартай анхны цас

Энэ намрын анхны цас орлоо. 
Сэтгэлд хурсан уур бухимдал муу муухай бүхнийг үлдэн хөөх ариухан цагаахан цас байгаасай. 


Шинэхэн цасны шинэхэн зураг

Я с тобой



Энэ бол хайр

Та стресст-д орсон уу?

Хүн бүр урдаа зорилго тавьж түүнийгээ гүйцэлдүүлэхийн төлөө хичээж байдаг.

Харин хэт их ачаалалтай ажиллах нь таны эрvvл мэндэд хортой. Энэ удаа бид танд хэт их стрессд орж та єєрєє зохицуулж чадахгvй болсон тохиолдолд ямар арга хэмжээ авах тухай єгvvлье.
Стрессд ороход олон хvчин зvйлvvд нєлєєлдєг: хvнд гарз хохирол учрах, салалт, тусгаарлалт, хvvхэд гэрээсээ явах, урт удаан хугацаагаар євчтэй байх, хєдєлмєрийн чадвараа алдах гээд олон зvйлсээс шалтгаалан стресс vvсдэг. Тvvнчлэн хуучин байрнаасаа нvvх, гэрлэлт, шинэ ажил, амралт баярын єдєрєєр ч мєн адил стрессд ихээр ордог байна. Мєн тєлбєрийн эцсийн хугацаа, ямар нэг асуудал шийдэгдэхгvй байгаа зэрэг нь стрессийн шинж тэмдэгийг агуулсан ядаргаа, нойргvйдэлд хvргэдэг байна. Стрессд орсоныг илтгэх шинж тэмдэгvvд:

• Уурлаж бухимдах ихсэх

• Шvvмжлэлийг маш эмзэгээр хvлээн авах

• Ямар нэг зvйлд тvгшиж хумсаа хазах

• Унтахдаа муу болж єглєє эрт сэрэх

• Архи тамхи их хэмжээгээр хэрэглэх

• Ходоод хоол боловсруулж чадахгvй болох

• Анхааралаа тєвлєрvvлж чадахгvй болох 



Ийм vед та таны бие организм болон сэтгэл санаанд чинь нєлєєлєхєєс ємнє эдгээ. Хэрэв таны толгойд иймэрхvv асуудлуудаар дvvрэн байх юм бол амьсгаа ав. Єєр дээр чинь дарамт болж ирдэг ажилаасаа чєлєє авч, гэр орны ажил, гэр бvлээсээ тvр чєлєєлєгдєєд vзээрэй. Зєвхєн алжаалаа тайлж чадах зvйлээ хийгээрэй. Vvний дараа та єєрчлєлт орсоныг мэдрэх болно.


Ажилтай холбоотой стресс:


• Хамтран ажиллагсадтайгаа харилцах харьцаа

• Дэмжлэг vзvvлдэггvй босс

• Хvнтэй зєвлєлдєх, харьцааны дутагдалаас болж

• Нийгмийн, хувийн , гэр бvлийн амьдралдаа асуудалтай хvмvvс

• Хэт их эсвэл бага ачаалалтай ажилладаг

• Дуусгах хугацаа богинотой, хэт их ачаалалтай ажиллах

• Хэт хvнд хэцvv эсвэл хангалттай хэмжээнд чадварыг нь ашиглаж чаддаггvй ажил

• Ажилыг хийх явцад хангалтай хяналт тавиагvй

• Ажилын муу нєхцєл

• Буруу ажил хийх

• Єєрийгєє дутуу vнэлvvлэх

• Ажилгvйдэл, ажилын байраа алдах аюулаар дvvрэн амьдрах зэрэгээс болж vvсдэг.
Ажил ихтэй vед хvмvvс биелvvлэх зvйлдээ улайрч улам ихээр ажилладаг. Тэд єєрийн жинхэнэ хэрэгцээгээ умартан завсарлага авахгvйгээр зvтгэдэг.

Ажилын стрессийг хэрхэн даван гарах вэ?

• Таныг стрессд оруулж байгаа учир шалтгаанаа хамт ажилладаг эсвэл танилтайгаа єєрийнхєє итгэдэг хvнд яриарай.

• Зєвшилдєх ямар дэмжлэг авах арга байна бvгдийг ашигла.
Ажлын тогтмол цагаар ажилла, завсарлага, амрах ёстой амралтын єдєр гээд танд оногдсон бvхий л
эрхийг бvрэн эдэл

• Боломжтой бол хvvхдийнхээ хvсэлд нийцvvлсэн зvйлийг хэт хийж, сандруу яаралтай аялалаар бvv яв.

• Эрvvл хооллож, биеийн тамираар хичээллэ.

• Архи тамхины донтолоос хол бай.

• Алжаалаа техникээс суралц
Ажил дээрээ:

• Ажиллах орчиноо ая тухтай, хэрэгцээг тань хангасан байхуйцаар тохижуулж янзал

• Єєртєє итгэлтэй шургуу байж сур. Энэ нь таныг учир утгагvй хэрээс хэтэрэсэн илvv зvйл єєрєєсєє шаардахаас хамгаална.

• Тулгарсан асуудалаа менежертэйгээ ярь. Хэрэв асуудал шийдэгдэхгvй бол vйлдвэрчиний эвлэлийн тєлєєлєгч єєр бусад хамтрагчтайгаа ярилц.

• єєртэйгєє яаж харьцаасай гэж хvсэж байна тvvн шигээ хамтран ажиллагсадтайгаа хvндэтгэлтэйгээр харьц.

• Арьс єнгєєр гадуурхан vзэгчдтэй харьцахдаа єєрийгєє бэлдэж нухацтайгаар бvv хvлээн аваарай.



Эх сурвалж: www.olloo.mn

Энэ нөхрийг шүүхдэе


Монгол Улсыг Хятадын хэсэг болгож, тусгаар Монгол улсын ерөнхийлөгчийн доромжилсон нэвтрүүлэг хийсэн ABC телевизийг шүүхэд өгье

Wednesday, September 21, 2011

Монитадаа зориулж бичиж байсан шүлэг

Монита Билгүүнд зориулав.
Яамны ганцхан хэлтэсийн
Ёслолын ажиллагааны мэргэжилтэн
Эрхэм ноён Э.Билгүүн таны
Энэ өдрийн амгаланг айлтгая
      Амьдралын энэхэн хэсэгт
      Амттай хошин тоглоомны
      Монита тандаа би
      Мэндчилгээгээ дэвшүүлж, үгээ тэрлэлээ
Өөрт чинь өгсөн бэлгийг минь
Өчүүхэн гэж голов уу та
Үдийн цай гэж даажигнан
Өгсөн сэтгэлийг эгдүүцүүлэв үү та
      Гадаад харилцааны мэргэжилтэн таныг
      Ганган дэгжин соёлтой гэж
      Гайгүй сайнаар үнэлснийг минь
      Гэнэтийн үйлдлээр сарниулав
Гэхдээ би таныг
Удамт их монголын
Уужуу сэтгэлт эр хүн гэдэгт итгэнэм
Ухаант засаг төрийн
Ухаалаг нэгэн түшээ гэдэгт итгэнэм
      Үнэн сэтгэлээсээ ерөөе
      Үргэлж дээшилж өгсөж яваарай
      Үдийн цайны монита намайг
      Үе үехэн дурсаж яваарай

Монитадаа зориулж бичсэн шүлгээ өнөөдөр файл хайж байгаад оллоо. Энд хадгалж орхиё.

Tuesday, September 20, 2011

Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр боловсруулахад анхаарах зүйлс

Давалгаа ТББ-ийн багийн хийсэн судалгааг тавилаа. Ер нь багш нарт л хэрэгтэй  юм байна. Дамжуулж мэдээллээ солилцоорой. Эрх бүхий хүмүүс ч анхааралдаа авна биз. /PS; last time i am good in copy/paste kk/


Сургалтын хөтөлбөрөө боловсруулан хэрэглэхэд цэцэрлэгийн багш нарт вэбсайтаараа дамжуулан дэмжлэг үзүүлэх зорилгоор бид Дорнод, Дундговь,
Орхон, Ховд аймгаас тус бүр 1 цэцэрлэг, нийслэлээс 42 дугаар цэцэрлэгийн багш нарын 2010-2011 оны хичээлийн жилд боловсруулан хэрэглэсэн Сургалтын хөтөлбөрт анализ хийж, холбогдох дүгнэлтийг гаргаад байна.
Үүн дээрээ тулгуурлан бид энэ хичээлийн жилийн турш сургалтын хөтөлбөрөө бүтээлчээр боловсруулан, үр өгөөжтэйгээр хэрэгжүүлэхэд зориулсан онол, арга зүйн материал, авч ашиглаж болох аргачлал, сургалтын хэрэглэгдэхүүн, багш нарын туршлагаас вэбсайтдаа тогтмол тавьж байх болно.
Энэ удаа багш нарт дараах ерөнхий зөвлөмжийг хүргэж байна.

Сургалтын хөтөлбөрт хийсэн анализын дүн

Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрүүдэд хийсэн анализаас үзэхэд  дараах эерэг үзүүлэлтүүд харагдаж байна.


•    Хөтөлбөрийн зорилго, зорилт хүүхдийн бүх талын хөгжлийг хамарсан. Тухайлбал, хүүхдийн эрүүл мэнд, зан төлөв, харилцаа, эзэмшвэл зохих хэвшил дадал,  ойр орчных нь талаарх мэдлэг гэх мэт.
•    Сургуулийн өмнөх боловсрол (СӨБ)-ын стандартад баримжаалсан. Гэвч хүүхдийн нас, насанд буулгахад зорилго, агуулгыг хүнддүүлсэн тохиолдол бий.
•    Сургалтын хөтөлбөрийн сэдвийг хүүхдэд өөртэй нь холбоотой, ойр орчноос нь сонгосон.
•    Жилийн хөтөлбөрийн агуулгын задаргааг улирал, бүлэг сэдвээр гаргаж төлөвлөсөн.
•    Сэдвийн сонголт энгийн, хүүхдэд ойлгомжтой.
•    Зарим цэцэрлэг нэг сэдэв дээр тогтож, нэлээд урт хугацаанд ажиллахаар төлөвлөсөн.
•    Бүлэг сэдвийн хүрээнд үнэлгээ хийхээр төлөвлөсөн (Дорнод).
•    Хичээл болон хичээлээс бусад үйл ажиллагааны зорилгын томьёолол ойлгомжтой.
•    Өдөр тутмын  үйл ажиллагааны цагийн хуваарилалт зохистойгоор төлөвлөгдсөн.
•    Хичээл\үйл ажиллагаанд хэрэглэгдэхүүнийг тухайн насны хүүхдийн онцлогт тохируулан ашиглахаар сонгосон.

Сургалтын хөтөлбөрүүдэд дараах сул тал ажиглагдаж байна.

•    Ямар хүн болгохыг зорьж байгаа нь тодорхойгүй, зорилго, зорилтууд ерөнхий. Цэцэрлэгүүд өнөөгийн байдлаар бага, дунд, ахлах, бэлтгэл гэсэн бүлгүүдтэйгээр ажилладаг. Бүлэг тус бүрт 2, 3, 4, 5 гэсэн насны ялгавартай хүүхдүүд байдаг. Тэгэхээр тэдэнд эзэмшүүлэх чадварууд ялгаатай байх нь мэдээж. Тийм учраас бүлэг тус бүрийн хүүхдэд (адаглаад бага, дунд бүлгийн хүүхдэд-2-3 насныханд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдэд 4-5 насныханд гэж ангилан) энэ хичээлийн жилд ийм, ийм чадвар эзэмшүүлнэ гээд зорилтоо тодорхойлбол багш, эцэг эх хэн бүхэнд ойлгомжтой, тодорхой  байх болно. Ялангуяа багш тэрхүү заасан чадварыг хүүхдүүддээ эзэмшүүлэхийн тулд мэрийн ажиллана, хичээлийн жилийн төгсгөлд үнэлэхэд ч амар байна.
•    Хүүхдийн мэдлэг талыг зорилго, зорилтод түлхүү тусгасан. Хүүхдэд ямар чадвар, хэвшил дадал эзмшүүлэх вэ гэдгээ эхэлж харахгүй, ямар сэдвээр ажиллах вэ гэдэгт төвлөрдөг. Сургуулийг даган дуурайсан, тухайн насны хүүхдийн хөгжлийн онцлогийг бага анхаарсан.
•    Тухайн хичээлийн жилийн сургалтын хөтөлбөр хэр үр өгөөжтэй боловсруулагдсан байв гэдгээ үнэлдэггүй. Ийм байдал бүх цэцэрлэгийн хөтөлбөрт түгээмэл байлаа. Өөрөөр хэлбэл, тухайн хичээлийн жилд боловсруулан хэрэглэсэн сургалтын хөтөлбөр хэр өгөөжтэй байв, дараагийн хичээлийн жилд юуг нь сайжруулах ёстой вэ гэж үнэлж дүгнэдэггүй.  Зүй нь  үнэлгээн дээрээ үндэслэн дараагийн хөтөлбөрийг боловсруулах шаардлагатай.
•    Хүүхдийг үнэлэхдээ заримдаа СӨБ-ын стандарт, цэцэрлэгийн дэвшүүлсэн зорилгоос хүнд дасгал даалгавар өгдөг. Үнэлгээ голдуу дасгал даалгавраар хязгаарлагддаг. Хүүхдийн хөгжлийн ахиц дэвшлийг үнэлэх арга, хэлбэр хомс.
•    Бүлэг сэдвийн зорилго, зорилтыг жилийн хөтөлбөрт баримжаалан төлөвлөөгүй. Зорилго, зорилтын томьёоллын алхам\эрэмбэ нь дутмаг төлөвлөгдсөн (жилийн-бүлэг сэдвийн-хичээл\үйл ажиллагааны), томъёолол хангалтгүй.
•    Зарим хичээлийн агуулга хүндэдсэн, тухайн насны хүүхдэд ач холбогдол багатай. Жишээлбэл, нэгэн аймгийн цэцэрлэг ахлах бүлэгт хэл ярианы хичээлээр “Нийслэл хотын үүсэл хөгжлийн тухай”, УБ хотын боловсрол, соёлын байгууллагын тухай” гэх мэт сэдэвтэй хичээл орохоор төлөвлөжээ.
•    Зарим цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт тодорхой зорилт бүхий 1 сэдэв 1 удаагийн хичээл болон төлөвлөгдсөн. Хичээл бүрээр өөр өөр сэдэв ороод байвал хүүхдэд эзэмшүүлэх үйлийн цаг хугацаа хангалтгүй, үр дүн муутай.
•    Бүлэг сэдвийн хүрээнд хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөлт харагдахгүй байна. Хичээл болон хичээлээс бусад үйл ажиллагааны агуулга энд тэнд, ойлгомж муутай. Сургуультай адил нэгж хичээл гэсэн нэр томъёо хэрэглэж, хэд хэдэн хичээлийг хооронд нь багцалж нэгжилсэн. Гэтэл энэ нь бүлэг сэдэвтэйгээ болон хоорондоо уялдаагүй. Хичээлийг нэгжлэхдээ хүүхдэд эзэмшүүлэх чадварт суурилаагүй, хүчээр жишээлбэл, “5 хичээл нэг нэгж болно” гэж үзсэн. Хичээлийн сэдэв хүүхдэд сонирхолгүй, ойлгомжгүй томьёологдсон.
•    Тухайн хичээл\үйл ажиллагааг ямар аргаар, яаж гүйцэтгэх нь төлөвлөгдөөгүй эсвэл хэт ерөнхий. Сургалтын бүтээлч арга дутмаг. Аргыг төлөвлөлгүй, зөвхөн үйлийг дурьдаж төлөвлөсөн. Жишээлбэл, ярилцана, зураг үзүүлнэ, тоглуулна гэх мэтээр. Эдгээр үйлийг яаж хийлгэх нь харагдахгүй байна. “Ярилцана”, “харилцан ярилцана” гэсэн санаа нэлээд тааралдаж байна. Багш ухуулаад, яриад байлгүй гол нь хүүхдээр өөрсдөөр нь бодуулах, шийдвэрлүүлэх, хийлгэх болон хэрэв ярилцах юм бол тавих асуултаа тодорхой гаргаж өгөх шаардлагатай.
•    Бүх хичээлд хэрэглэгдэхүүн ашиглахаар төлөвлөсөн боловч төлөвлөлтөд хэрэглэгдэхүүнийг хэдийд, яаж ашиглахыг нарийн зааж өгөөгүй. Зарим хичээлд олон том зураг хавсаргасан боловч яг аль алхмыг хэрэгжүүлэхэд хэрэглэх нь ойлгомжгүй байна. Зарим хичээлийн хэрэглэгдэхүүн хэт олон байна.

Багш нарт өгөх санал, зөвлөлгөө

1.    Сургалтын хөтөлбөрийг яаж боловсруулах нь хүүхдэд өгөөжтэй, багш бидэнд ач тустай, ойлгомжтой, нэг зүйлийг дахин давтан бичиж хийгээд байхгүй ачаалал дарамт багатай байх вэ гэдгийг бодож, нийтээрээ ярилцаж байгаад ирж буй хичээлийн жилийн сургалтын хөтөлбөр (киррикюлим)-өө боловсруулна уу.  Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт анализ хийхэд ойлгомжгүй зүйл олон тааралдаж байв. Тухайлбал, цэцэрлэгийн жилийн сургалтын хөтөлбөрт юу байх, хичээл тус бүрээр сургалтын хөтөлбөр гэж байх эсэх, байвал тэр нь жилийн сургалтын хөтөлбөрөөс юугаараа ялгаатай байх, бүлэг тус бүрийн сэдвийн боловсруулалтад юу байх, хэрэв аль нэг сэдвийн боловсруулалтаар хичээл болон хичээлээс бусад үйл ажиллагааны агуулга, арга зүйг нарийвчлан боловсруулсан тохиолдолд өдөр тутмын хичээлийн конспект болон бусад үйл ажиллагааны боловсруулалт гэж хийх үү, үгүй юу гэх мэтээр ярилцаж шийдэх зүйл бишгүй байв. Үүнийг цэцэрлэгийнхээ хүрээнд ярилцаж байж, оновчтой хувилбарыг сонгоно уу.

2.    Цэцэрлэгийн үзэл баримтлал гэдэг бол тухайн цэцэрлэгийн бүх багш, ажиллагсдын хүүхэдтэй ажиллахдаа өдөр тутам анхаарч (хичээл болон бусад үйл ажилалагааг явуулах арга, зохион байгуулалт, агуулгын сонголт, хэрэглэх хэрэглэгдэхүүн, үнэлгээ гэх мэтэд тусгалаа олсон) байх чиглүүлэгч шугам. Тэгэхээр цэцэрлэгийнхээ үзэл баримтлалын дагуу бид өдөр тутмын үйл ажиллагаагаа хэрхэн явуулах, хүүхэдтэй хэрхэн ажиллах вэ гэдгийг багш нар байнга бодож байх шаардлагатай. Ихэнх цэцэрлэг барих тодорхой үзэл баримтлалгүй, байлаа ч үзэл баримтлалынх нь дагуу энэ цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт ямар онцлог зүйл гарч ирэх бол гэхэд анзаарагдах зүйл алга байна. Жишэлбэл, “Хүүхэд бүр дахин давтагдашгүй хувь хүн” гэсэн мөртлөө харин ч тухайн насны бараг нийт хүүхдийн эрэлт хэрэгцээнд нийцэхгүй, хүнд зорилго, зорилтууд зарим бүлэгт ажиглагдаж байгаагийн зэрэгцээ, мэдүүлэх, чадуулах гэсэн  зүйлс нийтдээ багшийн зүгээс л төлөвлөсөн, шийдсэн өнгө аяс харагдаж байна.

3.    Та бүхэнд сургалтын хөтөлбөр боловсруулах, хүүхэдтэй ажиллахдаа барих тодорхой үзэл баримтлалтай болоход тань туслах зорилгоор бид www.davlagaa.mn вэбсайтад бага нас хүүхдийг хүмүүжүүлж хөгжүүлэхтэй холбогдох онол, үзэл баримтлалуудыг тавьж байгаа.  Жишээлбэл, өнгөрсөн хичээлийн жилд “Сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны үзэл баримтлал”, “Фриедрих Фребел”, “Мария Монтессори”, “Вальдорфийн сурган хүмүүжүүлэх ухаан”,   “Сэлестан Фрэнэ” зэрэг материалуудыг тавьсан. Энэ хичээлийн жилд “Рижжиогийн сурган хүмүүжүүлэх ухаан”, “Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах” зэрэг үзэл баримтлалаа боловсруулахад санаа авах материалууд болон үзэл баримтлал ямар ач холбогдолтой, түүнийг хэрхэн боловсруулж бий болгохтой холбогдох цуврал материалыг вэбсайтдаа тавих болно. Эдгээр нь та бүхэн сургалтын хөтөлбөрөө боловсронгуй болгоход зохих хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна.

4.    Энэ хичээлийн жилийн сургалтын хөтөлбөр (киррикюлим)-өө боловсруулахдаа хэрэглэж байгаа нэр томъёогоо цэгцлэх.  Эргэж төөрөхүйц маш олон нэр томъёо хэрэглэж байна. Жишээлбэл, Сургалтын хөтөлбөр, Хичээлийн хөтөлбөр, Үйл ажиллагааны төлөвлөгөө, Хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гэх мэт. Цэцэрлэгт явагдаж буй бүхий л үйл ажиллагаа “хүүхдийг хөгжүүлэх”-д чиглэнэ. Тэгэхээр “хичээл” ч гэсэн хөгжүүлэх үйл ажиллагааны нэг төрөл юм. Тоглоом бол бас л хөгжүүлэх үйл ажиллагаа. “Үйл ажиллагаа” гэдэг бол ерөнхий нэр. Мөн “Бүлэг сэдэв”, “Дэд сэдэв” гэж нэрлэсэн нь хоорондоо уялдаа холбоотой зүйл болов уу. Гэтэл дэд сэдвүүд нь бүлэг сэдэвтэйгээ уялдахгүй тохиолдол байна.

5.     “Сургалтын хөтөлбөр” гэсэн ухагдахууныг зөв ойлгох. Цэцэрлэгээс ирүүлсэн  жилийн “Сургалтын хөтөлбөр” болон хичээл тус бүрийн хөтөлбөрүүд нь явуулах үйл ажиллагааны агуулга /маш товч нэг өгүүлбэрээр бичсэн байсан/, арга зүйн алхмууд, хэрэглэгдэхүүн зэргээ тодорхой төлөвлөөгүй“, явуулах үйл ажиллагааны нэр, хүүхдэд эзэмшүүлэх чадвар, зорилтуудыг л голдуу жагсааж, хугацааг тавьсан “Сургалтын төлөвлөгөө” гэмээр байх юм. Ийнхүү сургалтын хөтөлбөр (киррикюлим)” гэсэн утгаар харахад учир дутагдалтай байна. Нэг сэдвийн дор явагдах хичээл, хийгдэх үйл ажиллагаанууд энд тэнд, эрээвэр хураавар байдалтай тааралдаж байв. Багш нарын нийтлэг анхаарах зүйл бол үйл ажиллагаа тус бүрийн аргачлал (арга зүйн боловсруулалт) –ыг сайн боловсруулах, тэр нь хүүхэд сонирхолтой, хөгжилтэй байх нь чухал юм.

6.    Сургуулийн өмнөх насны хүүхдэд өдөр тутмынх нь амьдралд хэрэгтэй чадвар, хэвшил дадал эзэмшүүлж, орчиндоо эерэгээр хандах хандлагыг төлөвшүүлэх нь чухал. Шинээр батлагдан гарсан “Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт” –д “цогц чадамж” гэсэн үг байхгүй байгааг анхаарах.

“Боловсролын давлагаа” ТББ-ын дэргэдэх судалгааны баг
Эх сурвалж: www.davalgaa.mn

Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2010 оны гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн нийт орлогын бүрдүүлэлт 115.8 хувийн биелэлттэй, нийт зарлага 97.2 хувийн биелэлттэй гарч улмаар төсвийн тэнцэл 40.7 тэрбум төгрөгийн ашигтай тайлагнагдаж байна.
Өнгөрөгч 2010 он Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай байгуулсан “Стэнд Бай” хөтөлбөрт заасан төсөв болон санхүүгийн шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажилласан, дээрх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр эдийн засгийн хямралаас ангижрах алхамыг бүрдүүлсэн, нийгмийн баялгийг иргэдэд тэгшээр хуваарилах ажлыг эхлүүлсэн, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангахыг төсвөөс дэмжиж ажилласан, төсвийн тэнцэл ашигтай гарсан зэргийг онцлох төсөв, санхүүгийн жил боллоо. Мөн эдийн засгийн гол үзүүлэлт болох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2010 оны урьдчилсан байдлаар оны үнээр 8255.1 /үйлдвэрлэлийн аргаар тооцоолсон/ тэрбум төгрөг, 2005 оны зэрэгцүүлэх үнээр 4154.0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос оны үнээр 25.3 хувь, зэрэгцүүлэх үнээр 6.1 хувиар өссөн байна.

А. Нэгдсэн төсвийн орлогын бүрдүүлэлт:
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2010 оны нийт орлого 3,122.5 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөөнөөс 426.4 тэрбум төгрөгөөр буюу 15.8 хувиар давж биелэн, 2009 оныхоос 1,128.5 тэрбум төгрөг буюу 56.6 хувиар өссөн байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 37.8 хувь болж, өмнөх оноос 4.9 пунктээр өссөн байна.
 Төсвийн орлого, түүний ДНБ-д эзлэх  хувь
             Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлийг нэр төрлөөр нь авч үзвэл татварын орлого 86.1 хувь, татварын бус орлого 12.5 хувь, тусламжийн орлого 1.2 хувь, хөрөнгийн орлого үлдэх 0.2 хувийг тус тус эзэлж байна.
 Улсын төсвийн орлого 2,488.5 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 348.0 тэрбум төгрөг буюу 16.3 хувиар давж биелэхэд дараах хүчин зүйлс нөлөөлжээ.Үүнд:
  1. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 8,255.1 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 25.3 хувиар өссөн. Тухайлбал авто тээврийн салбарын засвар үйлчилгээ 23.4 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 11.3 хувь, уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл 6.3 хувь тус тус өссөн нь татварын орлого төлөвлөснөөс давж биелэхэд нөлөөлжээ.
  2. Өнгөрсөн 2010 онд дэлхийн зах зээл дээрх  зэсийн үнэ харьцангуй тогтвортой өсөлттэй байсан нь төсвийн орлого давж биелэхэд нөлөөлжээ. /2010 оны төлөвлөгөөнд зэсийн үнийг 5800 ам доллараар тооцож тусгасан боловч гүйцэтгэлээр 7535 ам.доллар байсан байна/
  3. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 6177.1 сая ам.долларт хүрч, өмнөх оноос 2154.0 сая ам.доллар буюу 53.5 хувиар нэмэгдсэн. Үүний дотор экспортын хэмжээ 1013.8 сая ам.доллар буюу 53.8 хувь, импортын хэмжээ 1140.2 сая ам.доллар буюу 53.3 хувиар тус тус өссөн нь гаалийн  орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс давж биелэхэд  нөлөөлсөн байна.
  4. Татварын өрийг барагдуулахад анхаарч ажилласны дүнд 2010 оны эцэст татварын авлагын үлдэгдэл 86.3 тэрбум төгрөгт хүрч буурлаа. Татварын авлагын 77.5 хувь буюу 66.9 тэрбум төгрөг нь Алтандорнод Монгол, Эм Жи Эйч буюу Олон Овоот Гоулд, Жамп компануудаас авах алтны үнийн өсөлтийн албан татварын авлага байна. Тайлант онд өнгөрсөн онуудын болон шинээр ногдуулсан татварын авлагын 93.0 хувийг барагдуулж ажилласан байна.
            Орон нутгийн төсвийн орлого 360.9 тэрбум төгрөгт хүрч 3.3 хувиар буюу 11.6 тэрбум төгрөгөөр төлөвлөгөөнөөс илүү төвлөрсөн байна. Орлогын албан татварын орлого 7.1 хувиар буюу 10.6 тэрбум, татварын бус орлого 21.3 хувиар буюу 5.9 тэрбум, хөрөнгийн орлого 49.2 хувиар буюу 1.9 тэрбум төгрөгөөр тус тус давж, харин бусад татварын орлого 7.1 хувиар буюу 9.0 тэрбум төгрөгөөр тасарсан байна. Тухайлбал, Орхон аймгийн хувь хүний орлогын албан татварын орлого 2.0 тэрбум, бусад татварын орлого 0.6 тэрбум төгрөгөөр төлөвлөгөөнөөс давж, улмаар аймгийн дүнгээр 3.3 тэрбум, Нийслэлийн хувь хүний орлогын албан татварын орлого 3.6 тэрбум, өмчийн татварын орлого 1.2 тэрбум, татварын бус орлого 3.0 тэрбум, хөрөнгийн орлого 1.6 тэрбум төгрөгөөр давж, улмаар нийт дүнгээр 9.6 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөгөөнөөс илүү төвлөрсөн байна.  Харин Өмнөговь аймгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого 9.0 тэрбум төгрөгөөр тасарсан нь тус аймгийн орлого төлөвлөгөөнөөс 6.0 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрөхөд нөлөөлсөн байна.
            Нийгмийн даатгалын сангийн орлого 575.0 тэрбум төгрөгт хүрч, 9.4 хувиар буюу 49.4 тэрбум төгрөгөөр орлогын төлөвлөгөөнөөс илүү төвлөрсөн байна. Нийгмийн даатгалын санд улсын төсвөөс олгохоор төлөвлөсөн 170.7 тэрбум төгрөгийн татаасыг бүрэн санхүүжүүлсэн байна.
 Гол орлого төвлөрүүлэгч байгууллагын орлогын гүйцэтгэлийн талаар:
Нэг. Гаалийн ерөнхий газар: Гаалийн байгууллага 2010 онд Улсын төсөвт 697.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 875.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, төлөвлөгөөг 125.5 хувиар биелүүлсэн байна. Үүнээс татварын орлогын төлөвлөгөө 630.3 тэрбум төгрөг, гүйцэтгэлээр 798.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, төлөвлөгөөг 26.6 хувиар давуулсан байна.  2009 оны гүйцэтгэлтэй харьцуулбал нийт орлого 71.3 хувиар буюу 364.5 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Төлөвлөгөөний биелэлтийг орлогын төрлөөр нь авч үзвэл өнгөрсөн оны гүйцэтгэлээс импортын архи тамхины онцгой албан татвар 3.0 тэрбум төгрөгөөр, экспортын гаалийн татвар 4.6 тэрбум төгрөгөөр тус тус буурч, импортын гаалийн татвар 81.9 тэрбум төгрөгөөр, автобензин дизелийн түлшний онцгой албан татвар 59.1 тэрбум төгрөгөөр, суудлын автомашины онцгой албан татвар 27.8 тэрбум төгрөгөөр, нэмэгдсэн өртгийн албан татвар 173.3 тэрбум төгрөгөөр, автобензин дизелийн түлшний албан татвар 0.4 тэрбум төгрөгөөр, импортын шар айрагны онцгой албан татвар 1.6 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
Нийт импорт, татвартай экспорт Нийт импорт үнийн дүнгээр 2010 онд 4,431.5 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 49.0 хувиар буюу 1,457.6 тэрбум төгрөгөөр, үүнээс татвартай импорт 69.9 хувиар буюу 1,612.4 тэрбум төгрөгөөр тус тус өсч, татвараас чөлөөлөгдсөн импорт 18.8 хувиар буюу 119.2 тэрбум төгрөгөөр буурсан байна. Татвартай экспорт өнгөрсөн оны мөн үеэс 35.5 тэрбум төгрөгөөр буурсан байна.
 Татварын чөлөөлөлт 2010 онд нийт импортын 11.6 хувь буюу 513.6 тэрбум төгрөгийн бараанд 75.9 тэрбум төгрөгийн татварын чөлөөлөлт үзүүлсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал чөлөөлөгдсөн импорт үнийн дүнгээрээ 18.8 хувиар буюу 119.2 тэрбум төгрөгөөр буурсан байна. Нийт импортын дүнд чөлөөлөгдсөн импортын эзлэх хувь хэмжээ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 9.9 пунктээр буурсан байна.
  • Засгийн газрын шугамаар болон Засгийн газрын бус шугамаар түүнчлэн олон улсын байгууллагын буцалтгүй, хүмүүнлэгийн тусламжаар ирүүлсэн нийт 126.8 сая ам.долларын /169.3 тэрбум төгрөгийн/ бараанд 25.7 тэрбум төгрөгийн;
  • Засгийн газар хоорондын хэлэлцээрээр татвараас чөлөөлөгдөхөөр тохиролцсон гадаад орнууд болон олон улсын байгууллагуудаас олгож буй зээлийн санхүүжилтээр ирүүлсэн 15.3 сая ам.долларын /20.9 тэрбум төгрөгийн/ импортын бараанд 3.2 тэрбум төгрөгийн;
  • Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах талаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тос хайх, олборлох, ашиглах үйл ажиллагааны зориулалтаар болон Засгийн газраас хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын гэрээний дагуу гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн импортоор оруулсан 48.9 сая ам.долларын /64.9 тэрбум төгрөгийн/ бараанд 8.9 тэрбум төгрөгийн;
  • Монголросцветмет, Улаанбаатар төмөр замын хэрэг эрхлэх газрын импортлон оруулсан 90.0 сая ам.долларын /121.1 тэрбум төгрөгийн/ бараанд 17.9 тэрбум төгрөгийн;
  • Монгол Улсын хуулийн татвараас чөлөөлөх бусад заалтын дагуу 100.9 сая ам.долларын /137.4 тэрбум төгрөгийн/ бараанд 20.2 тэрбум төгрөгийн татварын чөлөөлөлт тус тус үзүүлсэн байна. 
Онцгой албан татвартай бараа. Онцгой албан татвартай барааны импортын тоо хэмжээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал:
-Согтууруулах ундаа 69.3 хувиар буюу 8,501.6 мянган литрээр өссөн байна. Үүний дотор  шар айраг 71.9 хувиар буюу 7,859.6 мянган литрээр, дарс 49.2 хувиар буюу 609.7 мянган литрээр архи виски 34.8 хувиар буюу 32.1 мянган литрээр тус тус өссөн,
-Янжуур тамхи 23.0 хувиар буюу 342,513.0 мянган ширхэгээр буурсан, дүнсэн болон задгай тамхи 0.8 хувиар буюу 10.9 тонноор өссөн байна.
-Нефть бүтээгдэхүүн тоо хэмжээгээрээ өнгөрсөн оны мөн үеээс 18.4 хувиар буюу 119,146.5 тонноор өссөн байна. Үүнээс  90-ээс дээш октантай автобензин 789.0 тонноор буурч, 90 хүртэл октантай автобензин 3,796.7 тонноор, дизелийн түлш 116,138.9 тонноор тус тус өссөн байна.
- Суудлын автомашины импорт 115.0 хувиар буюу 13,174 ширхэгээр өнгөрсөн оны мөн үеэс өссөн байна.
 Нефть бүтээгдэхүүний тонн тутмын хилийн дундаж үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 10.8 хувиар өссөн байна. Үүнээс 90 хүртэл октантай автобензин 4.6 хувиар буюу тонн тутамд 45.9 мянган төгрөгөөр, 90-ээс дээш октантай автобензин 12.3 хувиар буюу тонн тутамд 123.4 мянган төгрөгөөр, дизелийн түлш 12.4 хувиар буюу тонн тутамд 118.0 мянган төгрөгөөр тус тус өссөн байна.
Хоёр: Татварын ерөнхий газар: Татварын ерөнхий газраас Улсын төсөв болон Хүний хөгжлийн санд 2010 онд 1,109.5 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээс 1,235.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, төлөвлөснөөс 125.9 тэрбум төгрөгөөр буюу 11.3 хувиар давуулан биелүүлсэн.
Татварын ерөнхий газраас улсын төсөв болон хүний хөгжил санд төвлөрүүлсэн орлого нь өмнөх онтой харьцуулахад 530.2 тэрбум төгрөгөөр буюу 75.2 хувиар өссөн байна.
Хувь хүний орлогын албан татварын орлого: Төсвийн байгууллагын ажиллагсдын цалин 2010 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 30 хувиар нэмэгдсэнтэй холбоотойгоор хувь хүний орлогын албан татварын орлого төлөвлөснөөс 10.6 тэрбум төгрөгөөр давж биелсэн байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого: Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар улсын төсөвт 309.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүлэхээс 390.6 тэрбум төгрөг төвлөрүүлж төлөвлөгөө 81.3 тэрбум төгрөгөөр буюу 126.3 хувиар биелүүлжээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогын гүйцэтгэлийг өмнөх оны төсвийн гүйцэтгэлтэй харьцуулахад 185.2 тэрбум төгрөгөөр буюу 90.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа.
Төсвийн төлөвлөгөөнд дэлхийн зах зээл дээрх 1 тн зэсийн үнийг 5800 ам.доллараар тооцож тусгасан боловч гүйцэтгэлээр 7535 ам.долларт хүрсэн нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого давж биелэхэд гол нөлөөлсөн. Мөн түүнчлэн дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямрал дуусч эдийн засаг сэргэх хандлагатай болж ирсэн нь гол нөлөөлсөн байна. Тухайлбал, өнгөрсөн 2010 онд татвар төлөгч аж ахуйн нэгжийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 5567 нэгжээр, тайлан хүлээн авалтын ирц 0.5 функтээр нэмэгдэж, алдагдалтай тайлангийн тоо 277 татвар төлөгчөөр буурч, татвар ногдуулах орлого 498.4 тэрбум төгрөгөөр, татварын авлага буюу ногдуулалт 101.0 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь орлогын төлөвлөгөө давж биелэхэд нөлөөлсөн байна.
Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлого: Дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн өсөлт нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого давж биелэхэд гол нөлөөлсөн. Эрдэнэт үйлдвэрээс зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлогоор төлөвлөснөөс 99.3 тэрбум төгрөгийн орлого илүү төвлөрүүлсэн байна.
2010 онд олборлон, сорьц тогтоолгосон нийт алтны хэмжээ цэвэр жингээр 5.9 тн байна. Үүнээс “Бороогоулд” ХХК нь 3.6 тн алтанд сорьц тогтоолгосон бөгөөд бусад аж ахуйн нэгжүүд 2.3 тн алтанд сорьц тогтоолгосон байна.
Харин Монгол Улсын эрдэнэсийн санд худалдаж авсан алтны мэдээнээс харахад нийт цэвэр жингээр 1.9 тн алт худалдан борлуулсан мэдээтэй байна. Үүнээс “Бороогоулд” ХХК нь 0.08 тн буюу 76.5 кг алт Монгол Улсын эрдэнэсийн санд тушаасан байна.
Дотоодын барааны НӨАТ-ын орлого: 2010 онд нийт 13975 иргэд, аж ахуйн нэгж нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн байсан бөгөөд  96.2 хувиас нь тайлан авч 207.7 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн нь төлөвлөснөөс 25.5 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн байна.
Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дотоодын барааны нэмэгдсэн өртгийн албан татварын орлогоор улсын төсөвт 216.6 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр тусгасан боловч  хэлэлцүүлгийн явцад 233.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр баталсантай холбоотой юм.
Дотоодын архи, тамхи, пивоны онцгой албан татварын орлого: Онцгой албан татварын орлогоор 2010 онд улсын төсөвт 107.4 тэрбум төгрөг төвлөрөхөөс 91.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрч төлөвлөснөөс 15.8 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн байна. Улсын хэмжээнд 2010 оны байдлаар архи, дарс, пиво, шимийн архи, тамхи үйлдвэрлэгч 136 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаа боловч 66.2 хувь буюу 90 үйлдвэр тогтмол, 15.4 хувь буюу 21 үйлдвэр тогтмол бус, 18.4 хувь буюу 25 үйлдвэр огт үйл ажиллагаа явуулаагүй, үйлдвэрлэл нь бүрэн зогссон байна. Үйл ажиллагаа явуулаагүй үйлдвэрүүдийн архины 19, дарс, пивоны нэг, нэг, спиртын 4 үйлдвэр байна.
Дотоодын архины онцгой албан татварын орлого төлөвлөснөөс 16.8 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрөхөд дараах хүчин зүйлс нөлөөлжээ. Үүнд:
1.Үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл бүхий үйлдвэрлэгчдийн 18,4 хувь нь үйл ажиллагаа явуулаагүй, 15.4 хувь нь тогтмол бус үйл ажиллагаа явуулсан.
2.Архины борлуулалт төлөвлөгөөнд өгөгдсөн хэмжээнээс 10.0 сая литрээр дутуу борлогдсон байна.
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого: Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр 174.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 168.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн нь төлөвлөснөөс 5.8 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн байна.  Энэ нь алтны олборлолтын хэмжээ төлөвөлснөөс буурсантай холбоотой юм.
 Б. Нэгдсэн төсвийн зарлага, санхүүжилт:
             Монгол Улсын нэгдсэн төсвийн 2010 оны нийт зарлага 3,175.7 тэрбум төгрөгөөр батлагдсанаас 3,080.7 тэрбум төгрөгийн буюу төлөвлөгдсөн нийт зардлын 97.0 хувь, улсын төсвийн нийт зарлага 2,423.1 тэрбум төгрөгөөр батлагдсанаас 2,367.2 тэрбум төгрөгийн буюу нийт төлөвлөгдсөн зардлын 94.2 хувийн гүйцэтгэлтэй гарлаа.
 Халамжийн сангаас халамжийн тэтгэвэрт 27.6 тэрбум, ахмад дайчид, ахмадуудад үзүүлэх тэтгэмжинд 14.1 тэрбум, жирэмсэн нярай эхчүүдэд олгох санхүүжилтэд 16.1 тэрбум, алдарт эхийн одонт эхчүүдэд олгох тусламжид 15.7 тэрбум, бусад тэтгэмж, дэмжлэгт 23.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус олгосон байна. Улсын төсвөөс нийгмийн даатгалын сангийн татаасд 170.7 тэрбум, эрчим хүчний алдагдлын татааст 36.5 тэрбум, УИХ-д суудалтай намуудын дэмжлэгт 740.0 сая төгрөгийг олгосон байна.
            Орон нутгийн төсвийн зарлага 358.1 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөгдсөн нийт зардал 96.2 хувийн гүйцэтгэлтэй байна. Хүний хөгжлийн сангаас иргэдэд олгох бэлэн мөнгөнд зориулж 305.1 тэрбум, төр хариуцах иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 10.9 тэрбум төгрөгийг тус тус олгосон байна. Нийгмийн даатгалын сангийн төлөвлөгдсөн зардал 96.6 хувийн буюу 500.6 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна.
 Засгийн газрын зүгээс санхүү, эдийн засгийн хямралын эсрэг эдийн засгийг тогтворжуулах, тэлэх чиглэлээр Монголбанктай хамтран төсөв, мөнгөний бодлогыг уялдуулан хэрэгжүүлж байна. Үүний дүнд хөдөлмөр, ажил, эрхлэлт, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 31.0 тэрбум төгрөгийн санхүүжилт, улаан буудайн тариалан эрхлэгчдэд 12.6 тэрбум төгрөгийн үнийн зөрүүний татаасыг улсын төсвөөс санхүүжүүлсэн. Мөн төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд 80.0 тэрбум төгрөгийн зээлийг Засгийн газрын бондын эх үүсвэрээс, тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор 10.2 тэрбум төгрөгийн зээлийг Тариаланг дэмжих сангаас, хөдөлмөр, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрийг дэмжихэд 12.5 тэрбум төгрөгийн татаас, 7.1 тэрбум төгрөгийн зээлийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлсэн байна.
            Улсын төсвийн нийт зарлагын 22.4 хувийг буюу 529.2 тэрбум төгрөгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, 15.2 хувийг буюу 360.4 тэрбум төгрөгийг Сангийн сайд, 14.2 хувийг буюу 334.9 тэрбум төгрөгийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, 10.6 хувийг буюу 250.3 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн сайдын багцын байгууллагуудын зарлага эзэлж байна.
            Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын гүйцэтгэл 204.6 тэрбум төгрөгт хүрч 44.6 тэрбум, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын гүйцэтгэл 17.6 тэрбум, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын гүйцэтгэл 17.2 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөснөөс дутуу гүйцэтгэлтэй гарсан бол Сангийн сайдын гүйцэтгэл 8.0 тэрбум, Хууль зүй, дотоод хэргийн сайдын гүйцэтгэл 34.2 тэрбум төгрөгөөр төлөвлөгөөнөөс илүү гүйцэтгэлтэй тайлагнагдаж байна.
            Гадаадын зээл болон төсвийн хөрөнгөөр санхүүжих авто замын хөрөнгө оруулалт нийтдээ 35.6 тэрбум, Халамжийн сангийн зарлага 14.0 тэрбум, сургалтын төрийн сангийн зарлага 6.8 тэрбум, боловсролын төвлөрсөн арга хэмжээний зарцуулалт 2.3 тэрбум, боловсролын хөрөнгө оруулалт 2.2 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөснөөс дутуу гүйцэтгэлтэй байгаа нь дээрх сайдуудын багцын төсвийн гүйцэтгэлд нөлөөлсөн байна.
Харин Сангийн сайд болон ХЗДХСайдын нийт зарлагын гүйцэтгэл нь төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийг боловсруулахад одоогийн баримталж байгаа Олон Улсын Валютын сангаас 1986 онд гаргасан Засгийн газрын санхүүгийн статистикийн аргачлалын дагуу зээл олголт, түүний эргэн төлөлтийн зөрүүгээр нийт зарлагад тусгадаг тооцооны аргачлалтай холбоотой байна. Өөрөөр хэлбэл тус сайдуудын 2010 оны нийт зардлын төлөвлөгөөнд тусгасан эргэж төлөгдөх зээлийн барагдуулалтаас орох орлого төлөвлөсөн дүнд хүрээгүйтэй холбоотой юм.
 2010 төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн талаар
Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралтаар 370.9 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг төсвийн ерөнхийлөн захирагчдын багцад хэрэгжүүлэх асуудлын чиглэлээр, 2 дугаар хавсралтаар 76.8 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг бүс, орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр, нийт 447.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тус тус төлөвлөсөн.
            Төсвийн орлогын эх үүсвэрийн байдалтай уялдуулан Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулан төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тодотгол хийж, нийт 530.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг улсын төсвөөс санхүүжүүлэн хэрэгжүүлэхээр хуульчлан баталсан юм.
Өнгөрсөн 2010 онд улсын төсвийн хөрөнгөөр нийт 473.2 тэрбум төгрөгийн барилга байгууламж, төсөл, арга хэмжээг санхүүжүүлсэн гүйцэтгэл гарч байгаа бөгөөд үүнийг 2009 оны гүйцэтгэлтэй харьцуулахад 98.6 тэрбум төгрөг буюу 26.3 хувиар өсч байгаа боловч 2010 оны батлагдсан төлөвлөгөөтэй харьцуулахад 89.1 хувийн гүйцэтгэлтэй байна.
 Тайлант 2010 онд барилга байгууламж барихад 406.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь нийт хөрөнгө оруулалтын 85.9 хувийг эзэлж байгаа бөгөөд төсөвт байгууллагуудын байрны их засварын зардалд 28.2 тэрбум, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл худалдан авахад 38.7 тэрбум төгрөг зарцуулсан нь төслийн нийт хөрөнгө оруулалтын 14.1 хувийг тус тус эзэлж байгаа юм.
 Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ 2009 оныг эс тооцвол тогтмол өсөн нэмэгдэж байгаа боловч төсвийн нийт зардал ба цэвэр зээлийн дүнд эзлэх хувь хэмжээ 2007 оноос хойш байнга буурсан үзүүлэлттэй байна.
 Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний гүйцэтгэл өнгөрсөн оны 88.9 хувийн гүйцэтгэлтэй харьцуулахад 0.5 пунктээр өссөн боловч Монгол Улсын Ерөнхий сайд, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын багц дахь хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний  гүйцэтгэл улсын дундажаас доогуур үзүүлэлттэй гарсан байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын багцын хөрөнгө оруулалтын төлөвлөгөө 66.7 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь Мэдээлэл, шуудан, харилцаа, холбоо, технологийн газрын захиалгатай, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Мэдээлэл, холбооны үндсэн сүлжээний өргөтгөл, шинэчлэл” төсөл хэрэгжих боломжгүй болж, уг төслийн дотоод эх үүсвэрт төсөвлөгдсөн 2.0 тэрбум төгрөг ашиглагдаагүй үлдсэнтэй голлон холбоотой байна.
Түүнчлэн, Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны захиалгаар хэрэгжүүлэх “Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх” төслийн гүйцэтгэгч шалгарч чадаагүйгээс шалтгаалан уг төсөлд төсөвлөсөн 1.0 тэрбум төгрөг ашиглагдахгүй үлдсэн нь төлөвлөгөөний биелэлтэд сөргөөр нөлөөлжээ.
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын багцын хөрөнгө оруулалтын төлөвлөгөө 81.6 хувийн гүйцэтгэлтэй гарч, нийтдээ 34.2 тэрбум төгрөгийг ашиглаж чадаагүй нь төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний биелэлтэд голлох сөрөг нөлөөг үзүүлсэн байна.
Авто зам, гүүрийн байгууламжид хэрэглэгдэж байгаа үндсэн түүхий эд болох битум, арматур, цементийн үнэ гэрээ хийгдэх үеийнхээс 1-2 дахин нэмэгдсэнээс шалтгаалан 7 төсөл, арга хэмжээ батлагдсан хөрөнгөө ашиглаж чадаагүй байна.
Авто замын салбарт ажиллаж буй гадаадын хөрөнгө оруулалттай зарим компаниуд Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноос шалтгаалан хэрэгцээтэй үед хилээр шаардлагатай замын машин механизм, техник, тоног төхөөрөмж, ажиллах хүчээ оруулж ирж чадаагүй байдал нөлөөлжээ.
Өнгөрсөн 2010 онд хийгдсэн улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын 33.3 хувь буюу 157.5 тэрбум төгрөгийг авто зам, тээвэр, барилга хот байгуулалтын салбарт, 9.9 хувь буюу 46.7 тэрбум төгрөгийг эрдэс баялаг эрчим хүчний салбарт, нийт 43.1 хувь буюу 204.2 тэрбум төгрөгийг дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд зарцуулсан байна.
Авто замын салбарт 105.1 тэрбум, авто болон иргэний нисэхийн тээврийн салбарт 20.5 тэрбум, барилга, хот байгуулалтын салбарт 31.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт ьус тус хийж, төлөвлөгөөний биелэлт 81.6 хувьтай гарсан байна.
Өнгөрсөн 2010 онд 401.6 км хатуу хучилттай авто зам, 1379.8 метр урт төмөр бетон гүүр ашиглалтад оруулахаар төлөвлөгдсөн боловч 219.2 км хатуу хучилттай авто зам, 602.3 метр урт төмөр бетон гүүр тус тус барьж дуусгажээ.
Увс аймгийн Улаангом-Тээлийн гүүр чиглэлийн 15 км, Архангайн Хануйн гүүр орчмын 5.2 км, Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн 50 км, Хөшөөцайдам-Өгийнуур чиглэлийн 10 км, Хархорин-Цэцэрлэг чиглэлд 57.5 км, Мандалговь-УБ чиглэлд 16 км хатуу хучилттай авто замын ажлыг барьж ашиглалтад орууллаа.
Аймгийн төвийн авто зам нь орон нутгийн авто замын сүлжээнд хамаарагддаг боловч орон нутгийн авто замын сангийн хөрөнгийн эх үүсвэр дутагдалтай байдлыг харгалзан улсын төсвөөс цөөнгүй аймгийн төвийн авто замын засвар, шинэчлэлийн ажлыг хийсэн байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн төвд 1.9 км, Орхон аймгийн Наран-Шанд багийн хооронд 3.2 км, мөн аймгийн Дэнж, Эрдэнэ баг, Баянцагаан, Эрээнд нийт 5.75 км, Улаангом хотын гэр хорооллын дотор 1.65 км, Алтай хотын төвд 6.7 км, Булган аймгийн төвийн 1-р багийн нутагт 0,292 км, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын дотор 4, 8-р багийн нутагт 0.525 км, Хархорин суманд 0.6 км, Баянхонгор аймгийн төвд 0.64 км, Ховд аймгийн төвд 2 км авто замын засвар, шинэчлэлийн ажлыг дуусгажээ.
Арабын эдийн засгийн хөгжлийн “Кувейтийн сан” болон төсвийн дотоод эх үүсвэрээр Бугна-Уньт чиглэлд 60 км хатуу хучилттай замыг улсын комисст хүлээлгэн өглөө.
Төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Ховд голд 181.8 урт метр, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эгийн голд 162.5 урт метр, УБ хотын Их тэнгэрийн амны Туул голд 258 урт метр төмөр бетон гүүрийг тус тус барьж ашиглалтад орууллаа.
БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Орон сууцны хороолол төсөл”, Дорноговь аймгийн “Замын-Үдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”, АХБ-ны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Хот байгуулалтын салбар” төсөл, “Гэр хорооллыг олон нийтийн оролцоотой хөгжүүлэх” төслүүдийн Монголын талын оролцооны 4.4 тэрбум төгрөгийг санхүүжүүлж, Улаанбаатар хотод Барилгын хийц бүтээц, сорил шинжилгээний лабораторийн барилгын ажлыг эхлүүллээ.
Улаанбаатар хотод улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3.7 тэрбум төгрөг санхүүжүүлэн шинээр баригдах 14-р хорооллын дулаан, цэвэр, бохир усны шугам, өргөлтийн насосны станц байгуулах, 22-р коллекторын өргөтгөл,  Дулааны 12 Б магистраль шугамын өргөтгөл,  3,4-р хорооллын 31-н III  коллекторын бохирын усны шугамын өргөтгөл, Багануур дүүргийн Цэвэрлэх байгууламжийн засвар шинэчлэлт зэрэг ажил гүйцэтгэн 15000 айлын орон сууц шинээр барих нөхцөл бүрдүүлж, Бохир усны Туул-1 коллекторын 34.9 км шугам, нийтийн зориулалттай орон сууцны барилгын цахилгаан шатны шинэчлэл, дээврийн засвар, хөрсний усны түвшин доошлуулах барилга, гэр хорооллын халуун усны барилга, гудамжны гэрэлтүүлэг, дүүргийн хөгжлийн хөтөлбөр зэрэг 27 төсөл, арга хэмжээг Нийслэлийн засаг даргад эрх шилжүүлэн гүйцэтгүүлж, 13.0 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэнээр иргэдийн дулаан, цэвэр усаар хангагдах, амьдрах орчин сайжрах боллоо.
Өвөрхангай аймгийн Хархорин, Ховд аймгийн Алтай сумын инженерийн шугам сүлжээ шинээр байгуулах, Говьсүмбэр аймгийн Хонхор-Сүмбэр хотхоныг холбосон  цэвэр усны шугам, Дундговь аймгийн Олгойн говийн цэвэр усны шугамын шинэчлэлт, Дархан хотын үерийн хамгаалалтын далан зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажилд болон орон нутагт эрх шилжүүлэн гүйцэтгэсэн 31 төсөл, арга хэмжээнийн санхүүжилтэд 8,8 тэрбум төгрөг зарцууллаа. Ингэснээр 5000-20000 хүн амтай аймаг, сумын төвүүдийн орон сууцны болон гэр хорооллын усан хангамж сайжирч, аймгийн төвүүдэд орон сууц барих техникийн нөхцөл бүрдэж байна.
Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт улсын төсвөөс 46.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, төлөвлөгөөний биелэлт 89.4 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.
Дулааны цахилгаан станц, дулааны шугам сүлжээний ажилд 7.4 тэрбум, цахилгаан дамжуулах шугам, дэд станцын ажилд 12.3 тэрбум, сэргээгдэх эрчим хүчний ажилд 0.6 тэрбум, түлшний салбарт 8.2 тэрбум, ашигт малтмалын тоног төхөөрөмжид 0.5 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна.
Салбарын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 5.5 тэрбум төгрөгийг ашиглаж чадаагүй нь Хөвсгөл аймгийн Мөрөн-Могойн голын 110 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станц, Сүхбаатар аймгийн дулааны станц, дулааны шугам сүлжээний шинэчлэл, ХБНГУ-ын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Дарханы дулааны цахилгаан станцын техникийн шинэчлэлийн ажлууд огт эхлээгүйтэй холбоотой байна.
Түүнчлэн, Завхан аймагт суурилуулах 500 кВт чадал бүхий дизель станц, Багуудын цахилгаан хангамжийн 1 фазын шугамын ажил, тоног төхөөрөмж, Архангай аймгийн Эрдэнэбулган, Их тамир, Эрдэнэмандал, Батцэнгэл, Булган, Чулуут, Төвшрүүлэх сумдад тавигдах 0.4 кВт-ын эрчим хүчний шугамын ажлууд гэрээт хугацаандаа ашиглалтад ороогүй нь сөргөөр нөлөөлсөн байна.
УБ хотын 5Б, 6 Б, 6В магистраль шугамын өргөтгөл, шинэчлэл, дархан хотын дулааны салбар шугамын шинэчлэлийн ажил 2010 онд бүрэн дуусчээ.
Төв аймгийн Зуунмод хотын 4-р сургууль, Халдвартын эмнэлэг, Ирээдүй цэцэрлэгийг газрын гүний дулаанаар хангах ажлын тоног төхөөрөмж бүрэн нийлүүлэгдэж, Ирээдүй цэцэрлэгийн дулааны ажил бүрэн дууссан байна. Харин 4-р сургууль, Халдвартын эмнэлгийн газрын гүний дулааны ажил гэрээт хугацаандаа дуусч чадаагүй байна.
Улаанбаатар хотын захын гэр хорооллын өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах, хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжруулах, “Дорнод-2”, “Амгалан” дэд станцын хүчин чадлыг өргөтгөн нэмэгдүүлэх, Хөвсгөл, Баянхонгор аймгуудын 110/35/6 кВ-ын  дэд станцад 6.3 мВА трансформатор нэмж тавих, Улаанбаатар хотын цахилгаан хангамжийн кабель шугамын шинэчлэл, 15 аймгийн 42 сумын төвийн 0.4 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын иж бүрэн шинэчлэлийн ажлуудыг 2010 эхлүүлэн гүйцэтгэсэн.
 Сүхбаатар аймгийн Баруун-Урт-Халзан сумын 35 кВ-ын 64 км ЦДАШ-ын агаарын хөнгөн цагаан утсыг сольж хөндлөн огтлолыг нэмэгдүүлэх, Ховд аймгийн Дарви-Говь-Алтай аймгийн Дарви сумын 35 кВ-ын ЦДАШ, дэд станц, Шивээ-овоо-Халзан-Уул улсын рашаан сувилал хүртэл 30 км 6 кВ-ын ЦДАШ, Баян-Өлгий аймгийн баг сууринд ЦДАШ, дэд станц, нарны үүсгүүр барих, Орхон аймгийн гэр хорооллын эрчим хүчний хангамжийг сайжруулах зэрэг барилга угсралтын ажлуудыг шинээр хийж гүйцэтгэлээ
Өмнөговь аймгийн Нарийнсухайт-Ноён-Сэврэй сумын 15,35 кВ-ын ЦДАШ, дэд станц, Улаанбаатар хотын 6-10 кВ-ын кабель шугамын шинэчлэлийн барилга угсралтын ажлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хийж дуусгажээ.
Баян-Өлгий аймгийн Булган сумаас Говь-Алтай аймгийн Бугат суманд 80 кВт-ын нарны цахилгаан станц шилжүүлэх, Үенч сумын  цахилгаан станцын далангийн засвар шинэчлэлийн ажил бүрэн хийгдэж дууслаа.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт 2010 онд нийт 72.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж төлөвлөгөө 96.5 хувиар биелсэн байна.
Салбарын хэмжээнд нийт 15.3 тэрбум төгрөгийн 68 барилга угсралтын ажил, ажил үйлчилгээ, 9.2 тэрбум төгрөгийн 172 их засварын ажил, 2.6 тэрбум төгрөгийн 37 тоног төхөөрөмж худалдан авах ажиллагааг хуулийн дагуу аймаг, нийслэлийн Засаг даргад эрхийг нь шилжүүлж хэрэгжүүлсэн байна.
Мөн барилга угсралтын ажлын гүйцэтгэл 95.0 хувьтай, их засварын ажлын гүйцэтгэлийн хувь 100.0 хувьтай хэрэгжсэн байна.
Улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд ерөнхий боловсролын 13 сургуулийн хичээлийн байрыг шинээр ашиглалтанд оруулж, суудлын тоог 4668-аар, 9 дотуур байрыг ашиглалтанд оруулж, орны тоог 1045–р, 29 цэцэрлэгийн барилгыг ашиглалтанд оруулж, орны тоог 2640-р, 13 соёлын төвийн барилгыг ашиглалтанд оруулж, суудлын тоог 2890-ээр, 7 спорт заалыг ашиглалтанд оруулж, талбайн хэмжээг 2016 м2-аар тус тус нэмэгдүүлээд байна.
Мөн улсын төсвийн хөрөнгөөр нийт 201 сургууль, цэцэрлэг, соёлын төв, дотуур байр, спорт заалны барилга байгууламжийг шинэчлэн засварлаж, сургалтын болон үйлчилгээний орчинг сайжруулах ажил хийгдлээ. Мөн Азийн хөгжлийн банкны “Боловсролын хөгжлийн хөтөлбөр-3” төслийн санхүүжилтээр 1,323.5 сая төгрөгөөр ерөнхий боловсролын сургуулийн 8 хичээлийн байрыг бүрэн засварласан байна.
Энэ бүхний дүнд цэцэрлэгийн хамран сургалт 3.4 хувиар, бага боловсролын хамран сургалт 0.2 хувиар, суурь боловсролын хамран сургалт 0.1 хувиар тус тус өссөн нь хөрөнгө оруулалтын ажлын нэг гол үр дүн болж байна.
Эрүүл мэндийн салбарт улсын төсвөөс 41.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж төлөвлөгөөний биелэлт 94.9 хувьтай гарсан байна. Салбарын хэмжээнд 24.3 тэрбум төгрөгийг барилга байгууламж барихад, 7.6 тэрбум төгрөгийг их засварын ажилд, 9.2 тэрбум төгрөгийг эмнэлгийн байгууллагуудад тоног төхөөрөмж худалдан авахад тус тус зарцуулсан байна.
Нийт 325 ор бүхий 18 эмнэлгийн барилгыг барьж ашиглалтад оруулсан байна. Тухайлбал, Хөвсгөлийн Төмөрбулаг, Чандмань-Өндөр, Баян-Өлгийн Баяннуур суманд тус бүр 15 ортой, Завханы Идэр, Дорноговийн Замын-Үүд, Увсын Түргэн, Сэлэнгийн Сант, Төв аймгийн Бүрэн, Дундговийн Сайхан-Овоо, Хэнтийн Өмнөдэлгэр суманд тус 10 ортой, Булганы Хишиг-Өндөр, Баян-Өлгийн Ногооннуур, Говь-Алтайн Бигэр, Увсын Өндөрхангай, Баян-Өлгийн Алтай, Бугат сумдад тус бүр 20 ортой, Баянхонгор аймагт 50 ортой хүн эмнэлгийн барилга барьж ашиглалтад орууллаа.
Баян-Өлгий, Төв, Өвөрхангай аймагт 1800 суудал бүхий спорт цогцолборын барилга ашиглалтад орж, хот хөдөөгийн олон эмнэлгийн барилгын ажлыг 2010 онд шинээр эхлүүллээ.
2010 онд 2.0 тэрбум төгрөгөөр Эрүл мэндийн яамны шууд харьяа 9 эмнэлгийн барилгад их засвар шинэчлэлийн ажил хийгдсэн ба нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа  11 байгууллагад 835.0 сая төгрөгийн, хөдөөгийн 17 эмнэлгийн барилгад 1.8 тэрбум төгрөгийн, спортын 7 байгууллагын барилгад 371.0 сая төгрөгийн засварын ажил тус тус хийгдсэн байна
АХБ-ны буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа “Эрүүл мэндийн салбарын хөгжил-3” хөтөлбөрийн санхүүжилт болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын дотоод эх үүсвэрээр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын эмнэлгийн шинэ барилга, Архангай, говь-Алтай, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн их засвар, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Дарьганга, Төв аймгийн Заамар, Баянцогт, Баян сумын эмнэлгийн барилгын засварын ажил, мөн Архангай, Дундговь, Сүхбаатар, Төв аймгуудын нийт 27 сумын эмнэлгийн цэвэр усны эх үүсвэр, гүний худгийн хайгуулын ажил хийгдсэн байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт улсын төсвөөс нийт 34.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, 95.3 хувиар биелсэн байна.
Хөдөөгийн хүн ам, мал аж ахуйн усан хангамжийг сайжруулах ажлын хүрээнд  2010 онд 21 аймаг, отрын бүс нутагт инженерийн хийцтэй 245 худгийг шинээр барьж ашиглалтад хүлээлгэн өгсөн бөгөөд энэ ажилд улсын төсвөөс 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулсан байна.
Баян-Өлгий, Булган, Дорноговь, Дорнод, Өвөрхангай, мнөговь, Хэнтий аймгийн 508 бэлчээрт 499.7 сая төгрөгийн хөрөнгөөр шинээр уст цэг тогтоох газрын доорх усны геофизикийн хайгуулын ажил явуулав. Энэ ажлын үр дүнд 7 аймгийн бэлчээрийн ус гарах магадлалтай нөөц цэгийн тоо 400 гаруйгаар нэмэгдэж байна.
 Төвийн бүсэд төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг, баруун бүсэд малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн өмчлөлийн 6 услалтын системийг шинээр барьж, сэргээн засварлахад улсын төсвөөс 2.9 тэрбум төгрөгийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэн сүүлийн 20-иод жил ашиглалтгүй байсан Говь-Алтай аймгийн “Биж”, Төв аймгийн “Борнуур”-ын услалтын системийн нийтдээ 4.4 сая шоо метр эзлэхүүнтэй усан сан бүхий 2 боомтын барилгыг усалгааны сүлжээний хамтаар иж бүрэн шинэчлэн зассан.
Аж ахуйн нэгжийн өмчлөлийн 23 услалтын системийг шинээр барихад улсын төсвөөс 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс дэмжлэг болгон олгож, 1565.7 га талбайг услах хүчин чадалтай 23 услалтын системийг 9 аймгийн 18 суманд, нийслэлийн 2 дүүрэгт шинээр байгуулав. Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгийн 4 аж ахуйн нэгжийн өмчлөлийн, 730 га талбайг услах хүчин чадалтай 4 услалтын системийг сэргээн засварлахад улсын төсвөөс 380.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын дэмжлэгийг үзүүлэв. Улсын хэмжээнд 10 га хүртэл талбайтай иргэний өмчлөлийн жижиг услалтын системийг шинэчлэх, шинээр барих төсөлд Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Баянхонгор, Хэнтий, Дорноговь, Дундговь, Өвөрхангай зэрэг 8 аймаг, нийслэлээс шалгарсан 22 иргэнд улсын төсвөөс 458.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлсэнээр нийтдээ 152.8 га талбайг услах услалтын системийг ашиглалтад оруулсан байна.
Архангай, Өвөрхангай аймгийн нутаг болон Ховд, Баруунтуруун, Түргэн, Хархираа, Тэс, Хэрлэн, Өлзийт, Баян, Байдраг, Цагаан гол зэрэг 10 голын ус хуримтлуулах 247.8 мянган га талбайд усалгаатай тариалан эрхлэх боломжтой талбайн хайгуул судалгааны ажлыг 296.3 сая төгрөгийн хөрөнгөөр явуулж үүнээс 98.3 мянган га талбайг усалгаатай талбайн фондод бүртгэж авах ажлыг зохион байгуулав.
Улаанбаатар хотод 160.0 га, Хөвсгөлд 30.0 га, Сэлэнгэд 30.0 га, Өмнөговьд 120.0 га, Говьсүмбэрт 50.0 га, Говь-Алтайд 400.0 га, Завхан аймагт  30.0 га, нийтдээ 835.0 га талбайг услах хүчин чадалтай 11 услалтын системийн ажлын зураг төсөл, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Тогтоогийн талын 1650 га, Ховд аймгийн Ховд голын ус хуримтлуулах 1000 га талбайд хөрс-мелиарацийн судалгаа явуулж  ТЭЗҮ-ийг боловсруулаад байна. Тариалангийн усан хангамжийг сайжруулах зорилгоор Ховд аймгийн Буянт голын Бугат хошууны хөндлүүрт ус хуримтлуулах боомт барих ТЭЗҮ боловсруулж, инженер – геологийн  судалгааны ажлыг  хийлээ.
 Газар тариалангийн техник, технологийн шинэчлэлд зориулж, улсын төсвөөс 8.7 тэрбум төгрөг санхүүжүүлэн, 100.0 тонны багтаамжтай босоо төмөр агуулах 60, үр тарианы 29 комбайн, 24 сийрүүлүүр,  29 будаа цэвэрлэгч, 15 будаа ачигч төхөөрөмж,  үрийн буудай ариутгагч, 34 хор, гебицид цацагч төхөөрөмж үр тариа хадгалах агуулах худалдан авч, 284 төрлийн сэлбэг хэрэгсэл нөөцөлж, 15.0 мянган тоннын багтаамж бүхий төмс, хүнсний ногоо хадгалах механикжсан зоорины ТЭЗҮ боловсрууллаа.
Төсвийн зээлийн 2010 оны гүйцэтгэлийн талаар
 Тайлант хугацааны эхэнд өмнөх оноос шилжиж ирсэн зээлийн үлдэгдэл 40.5 тэрбум төгрөг байсан бол 15.2 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдэж нийт 11.5 тэрбум төгрөгийн зээл шинээр олгосноор тайлант оны жилийн эцсийн байдлаар улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгосон зээлийн үлдэгдэл 36.5 тэрбум төгрөг болсон байна.
Тайлант хугацаанд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр нийт 11.1 тэрбум төгрөгийн зээлийг шинээр олгосон байна:
1)     “Иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2010 оны 3 дугаар  тогтоолыг үндэслэн НХХЯаманд хүн бүрт олгох “Хүний хөгжил сан” дэвтэр болон маягт хэвлүүлэх зардалд зориулан 875.4 сая төгрөгийн зээл,
2)     “Төсвийн хөрөнгийг эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр ашиглуулах тухай” Засгийн газрын 2009 оны 373 дугаар тогтоолыг үндэслэн УБЕГазарт Монгол улсын үндэсний энгийн паспорт хэвлүүлсний зардал, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн түр агуулахын хураамжийн зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрт зориулж 240.0 сая төгрөгийн зээлийг,
3)     “Улсын төсвөөс хөрөнгө олгох тухай” Засгийн газрын 2010 оны 71 дүгээр тогтоолыг үндэслэн Хөвсгөл аймгийн ЗДТГазарт орон нутгийн төсвийн зарлагын эх үүсвэрийн дутагдаж байгаа эх үүсвэрийг санхүүжүүлэхэд зориулан 1,481.9 сая төгрөгийн зээлийг,
4)     “Зээл олгох тухай” Засгийн газрын 2010 оны 143 дугаар тогтоолыг үндэслэн Завхан аймгийн Улиастай суманд барьж байгаа “Ахуйн үйлчилгээ, худалдааны төв”-ийн барилгыг барих хөрөнгийг эх үүсвэрт зориулж Завхан аймгийн ЗДТГ-т 500.0 сая төгрөгийн зээлийг,
5)     “Нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлээх тухай” Засгийн газрын 2010 оны 107 дугаар тогтоолыг үндэслэн ТЭХҮ-дийн найдвартай ажиллагааг хангах, өр, авлагыг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор ЭБЭХЯ-нд “Нүүрсний аюулгүйн нөөц” бүрдүүлэхэд шаардагдах 4.9 тэрбум төгрөгийн зээлийг,
6)     “Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай” Монгол Улсын 2007 оны хуулийг үндэслэн хадгаламж зээлийн хоршоодын хадгаламж эзэмшигчдэд учирсан хохирлын 50 хувьтай тэнцэх хохирлыг барагдуулах зориулалтаар ХЗДХЯаманд 3,150.7 сая төгрөгийн зээлийг 2 удаагийн зээлийн гэрээгээр олгосон.
Тайлант хугацаанд дээрх шинээр олгосон зээлүүдээс нийт 7.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн байна.
 ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2010 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТУХАЙ
 Монгол Улсын Хүний хөгжил сангийн тухай хууль, Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын 2009 оны 99 дүгээр тогтоол,  Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 3 дугаар тогтоол, Сангийн сайдын  2010 оны 7 дугаар сарын 23-ний өдрийн 173 дугаар тушаалын 6 дугаар хавсралтын дагуу Хүний хөгжил санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс 110.0 тэрбум төгрөгийн орлого төвлөрөхөөс 117.2 тэрбум  төгрөгийн орлого, хувьцааны ноогдол ашгаар (Эрдэнэт УҮГ) 41,0 тэрбум  төгрөг төвлөрч нийт орлогын гүйцэтгэл 158.1 тэрбум төгрөгөөр буюу 5 хувиар давж биелсэн байна.
Өнгөрөгч 2010 онд Оюутолгой төслөөс урьдчилгаа төлбөрөөр 50,0 сая ам.доллар буюу 68.4 тэрбум төгрөг Хүний хөгжил санд төвлөрсөн байна. УИХ-ын 2009 оны 22 дугаар тогтоол, Засгийн газрын 2009 оны 301 дугаар тогтоолыг үндэслэн  Сангийн сайдын 2009 оны 218 дугаар тушаалаар 115.0 сая долларын нэрлэсэн үнэтэй 100.0 сая долларын хямдруулсан бондын эх үүсвэр болох 141,2 тэрбум төгрөгийг Хүний хөгжил сангийн зарлагыг санхүүжүүлэхэд зарцуулсан.
Монгол Улсын Их Хурлын 2009 оны 99 дүгээр тогтоолоор хүн ам, өрхийн шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харьяаллын зөрчилгүй Монгол Улсын иргэнд 2010 онд Хүний хөгжил сангаас хүртээх хишиг, хувийн хэмжээг 120,0 мянган төгрөгөөр тогтоосоны дагуу 324.0 тэрбум төгрөгийг олгохоор төлөвлөснөөс ХХҮГ-ын ирүүлсэн тооцооны дагуу 305.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосныг аймаг, нийслэлийн халамж халамж үйлчилгээний хэлтсүүдээр дамжуулан Капитал банк, Хадгаламж банк, Хаан банкнуудаар 2.6 сая иргэнд 277.1 тэрбум төгрөгийн хишиг хувь хүртээсэн байна.
Өндөр насны тэтгэвэрт гарсан иргэн, 16 хүртэлх хүүхдийн төрөөс хариуцах эрүүл мэндийн даатгалын хураамжийн зардалд 10,906.1 сая төгрөгийг төлөвлөсний дагуу бүрэн санхүүжүүлсэн байна.
Монгол Улсын Их Хурлын 2009 оны 99 дүгээр тогтоолоор Монгол Улсын иргэнд хүртээх хишиг, хувийн эхний ээлжийн 70.0 мянган төгрөгийг 2010 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгож, үлдэх хөрөнгийг 2010 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сар бүр тэнцүү хуваан олгох, цаашид хишиг, хувийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэхээр шийдвэрлэсний дагуу 8-12 сард сар бүрд хуваан олгосон.
 Нийт тэнцэл, санхүүжүүлэх эх үүсвэр:
            Тайлант үед Монгол Улсын нэгдсэн төсвийн урсгал тэнцэл 822.9 тэрбум, нийт тэнцэл 41.8 тэрбум төгрөгийн ашигтай, улсын төсвийн урсгал тэнцэл 644.8 тэрбум, нийт тэнцэл 122.3 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна.
ОУВСангаас хэрэгжүүлж байгаа “Тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд төлбөрийн тэнцлийг сайжруулах зорилгоор 25.5 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлжих тусгай эрхийг ОУВСангаас Монголбанк дахь улсын төсвийн харилцах дансанд байршуулсны дагуу улсын төсвөөс Монголбанк дахь ОУВСангийн үнэт цаасны дансанд Монголбанкинд Засгийн газрын үнэт цаас арилжаалах замаар дээрхтэй тэнцэх хэмжээний төгрөгийг байршуулсан.
            Тайлант хугацаанд гадаад зээлийн үндсэн төлбөрт 60.2 тэрбум төгрөгийг төлж, гадаад бондын үндсэн төлбөрт 91.1 тэрбум, дотоод бондын үндсэн төлбөрт 170.0 тэрбум төгрөгийг тус тус төлж, 91.2 тэрбум төгрөгийн төслийн зээл, Оюу толгой төслийн 68.4 тэрбум төгрөгийн урьдчилгаа орлого, Засгийн газрын үнэт цаасны арилжаанаас 180.0 тэрбум төгрөгийг тус тус ашигласан гүйцэтгэлтэй байна.
            Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл болох 134.1 тэрбум, нөөцийн шатахууны үлдэгдлийг борлуулсны орлого 34.3 тэрбум төгрөгийг тус тус улсын төсвийн харилцах дансанд шилжүүлэн 2010 оны улсын төсвийн зарлагын эх үүсвэр болгосон.
Дэлгэрэнгүй танилцуулгыг доорх холбоосуудаас татан авна уу.

Эх сурвалж: www.iltod.gov.mn
 ——оОо——-

Төсвийн бодлогогүй зарлага хямрал дагуулсаар...


Төсвийн бодлогогүй зарлага хямрал дагуулсаар...
Засгийн газрын үрэлгэн зарлагаас үүдэн төсвийн тогтворгүй байдал үүсэх эрслүүд ойрхон болоод байна.

Монголын эдийн засгийн өнөөгийн байдал хямралын өмнөх жилтэй яг ижил болоод байгааг Олон улсын валютын сан анхааруулсаар байгаа билээ. 2011 оны хувьд эрх баригчид ДНБ-ний 10 хувьтай тэнцэх алдагдал бүхий үрэлгэн төсвийг батлаад буй. Энэ нь дотоод, гадаадын эдийн засагчдын шүүмжлэлд багагүй өртөж байсан бол эрх баригчид дахин нэг алдаатай шийдвэр хэлэлцэхээр зэхэж байна. Тодруулбал, УИХ-ын намрын чуулганы эхний хэлэлцэх асуудал нь төсвийн тодотгол.

Төсөвт жил дуусахаас ердөө хоёр сарын өмнө Засгийн газар УИХ-д ДНБ-ний 6.4 хувьтай тэнцэх хэмжээний төсвийг тодотгохоор зэхсэн байх юм. Үүнийг ОУВС-гийн Токиогийн бүсийн төвийн дэд захирал Стивен Барнет Монголын хэвлэлийнхэнд ярихдаа “Одоо яригдаж байгаа төсвийн тодотгол нь эдийн засагт байж боломгүй зүйл юм. Өөрөөр хэлбэл эдийн засагт хэт халалт үүсгэнэ гэсэн үг. Яг 2007, 2008 оных шиг инфляци 20, 30 хувьд хүрэх аюултай” гэлээ. Инфляцийн түвшин буюу өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ их хэмжээгээр өсөх нь дунд болон дундаас доош түвшний өрхөд маш их хүндрэл үүсгэдэг.

Хэдийгээр Монголбанк бодлогын хүүг сүүлд 0.25 нэгжээр нэмж 11.75 хувь болгож мөнгөний бодлогыг хатууруулж байгаа ч үүнээс илүү хатуу бодлого барих нь чухал гэж олон улсын эдийн засагчид үзэж байна. Одоо инфляци ес орчим хувьтай байна. Хэрэв Засгийн газраас төсвийн зардалд хумилт хийхгүй бол инфляци оны төгсгөл, дараа жилийн эхээр 20 орчим хувь болж нэмэгдэх магадлалтай гэж Монголбанк үзээд байгаа. Эрчимтэй нэмэгдэж байгаа инфляцийг хязгаарлах ганц зүйл нь Монголбанкны бодлогын хүү юм.

Энэ талаар ноён Стивен Барнетаас сэтгүүлчид хариулт авлаа.

-Монголбанкны бодлогын хүүг ямар түвшинд хүргэх ёстой гэж та үзэж байна вэ?
-Төв банк бодлогын хүүг өөрчилдөг нь инфляцийг өөрийн хяналтандаа байлгахын тулд хийдэг алхам. Бодлогын хүү нэмэгдсэнээр мэдээж дотоодын эрэлт буурна. Улмаар хувийн хэвшлийнхний зах зээл хумигддаг сөрөг талтай. Гэхдээ төсвийн сул бодлоготой байгаа энэ үед мөнгөний хатуу бодлогыг баримтлах нь зайлшгүй зүйл юм. Энэ нь үүсэх эрсдлийг арай зөөлөн давж гарна гэсэн үг шүү дээ.

-Одоо төсвийн бодлогодоо анхаарахгүй бол хямралын өмнөх жилтэй ижил байдалд хүрээд байна гэдгийг тодруулахгүй юу?
-Монголын эдийн засаг гадаад зах зээлд маш өртөмтгий болсон. 2008 он шиг зэсийн үнэ хэд дахин унахад Монголын төсөв эрсдэлд орно. Тэгэхээр алдагдалтай төсөвтэй сууж байгаа эрх баригчид зэсийн үнэ буухад л маш их аюултай байдал үүсэх юм. Тиймээс төсвийг ингэж их тэлэх шаардлагагүй гэж үзэж байна. Эдийн засгийн хэт халалтыг эрх баригчид үүсгэж байна гэсэн үг.

-Манай эрх баригчид Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу мөнгө төвлөрүүлж байгаа. Энэ тус нэмрээ өгөх болов уу?
-Эрсдэл үүслээ гэхэд зөвхөн энэ сангаар даваад өнгөрнө гэж хэцүү шүү дээ.

Олон улсын валютын сан манай эрх баригчдыг ийнхүү шүүмжилж байна. 2011 оны төсөв батлагдахын өмнө ч Дэлхийн банкнаас ийм шүүмжлэл  ирж байсан. Гэвч манай төр засаг мөнгө олохоос илүү үрэх дуртай. Энэ ч нөгөө ард түмэндээ таалагдахын тулд буюу дараа дараагийн сонгуулийн сурталчилгаагаа хийж буй хэрэг. Өнөөдөртөө ядуу буурай Монголчуудад таалагдсан шийдвэр төр засаг гаргасан ч алсдаа гай болох шийдвэрүүд гаргаж байгааг манайхны арай ахиухан хүн ойлгодог болоосой. Үүний хамгийн тод жишээ бол сар бүр иргэн бүрт олгож байгаа 21 мянган төгрөг билээ.

Үнэндээ өнөөдрийн үмх талхнаас илүү бидний ирээдүй хойчид дотоодын үйлдвэрлэл, чанартай боловсрол, баталгаатай эрүүл мэндийн салбар, дэд бүтцийн бүтээн байгуулалтууд хэрэгтэй сэн.

Ч.Болор 
Эх сурвалж: www.news.gogo.mn

Монголд ажил эрхлэгчдийн сарын цалингийн дунджыг салбараар нь гаргажээ

Үндэсний статистикийн хороо энэ оны хоёрдугаар улирлын хөдөлмөр эрхлэгчдийн дундаж цалингийн хэмжээг түүвэр судалгаагаар гаргасан байна. Үүнийг тогтоохдоо нийслэлийн 195, аймаг, орон нутгийн 825, нийт 1020 аж ахуйн нэгж, байгууллагын 150.7 мянган ажилтанг хамруулжээ.

Судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин 2011 оны хоёрдугаар улиралд 427.7 мянган төгрөг хэмээн тогтоогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс 89.1 мянган төгрөг буюу 26.3 хувиар нэмэгджээ.

Харин эрэгтэй ажиллагчдын сарын дундаж цалин 470,2 мянган төгрөг болж, эмэгтэйчүүдийнхээс 81.8 мянган төгрөгөөр илүү дүн гарчээ.



Мөн салбар тус бүрээр цалингийн дундаж хэмжээг гаргасныг сонирхуулъя.


Төрийн удирдлага, батлан хамгаадах нийгмийн даатгалын салбарын ажиллагчдын сарын дундаж цалин 432.2 мянган төгрөг,

Тээвэр, холбоо, агуулахын аж ахуйн салбарынх 468.8 мянган төгрөг,

Уул уурхайн олборлох аж үйлдвэрийн салбарынх 750.2 мянган төгрөг

Санхүүгийн зуучлалын үйл ажиллагааны салбарынх 846.7 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас өндөр байна.

Харин Боловсруулах аж үйлдвэр, цахилгаан, хий үйлдвэрлэл, усан хангамж, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж болон үл хөдлөх хөрөнгө, түрээс, бизнесийн бусад үйл ажиллагааны салбарынх 6.4-91.8 мянган төгрөг,

Зочид буудал, зоогийн газар, барилга , нийгэм бие хүнд үзүүлэх үйлчилгээний салбарынх 119.5-130.4 мянган төгрөг

бөөний болон жижиглэн худалдаа, гэр ахуйн засвар үйлчилгээ болон хөдөө аж ахуй, ан агнуур, ойн аж ахуйн салбарынх 179.8-220.1 мянган төгрөгөөр бага байна.


Аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд,

хязгаарлагдмал хариуцлагатай компани, төрийн өмчит үйлдвэрийн газар болон хувьцаат компанид ажиллагчдын сарын дундаж цалин улсын дунджаас 9.7-52.8 мянган төгрөгөөр илүү байна.

Мөн төсөвт байгууллагад ажиллагчдын сарын үндсэн цалин 407 мянган төгрөг гэсэн дүн гарчээ.


Тэгвэл Хамгийн үнэтэй капитал бол хүн гэж ярьдаг. Тэгвэл хүний хөделмерийг улс орнууд яаж үнэлж байна вэ?


Монгол улсад цалингийн доод хэмжээ сард 144,000 төгрөг байна. Сард дунджаар 22 ажлын едертэй бөгөед өдерт 8 цаг ажилладаг гэж ерөнхийлж тооцвол Монголчууд сард 176 цаг ажилладаг бөгөед цагийн хөдёлмөрийн хөлсний доод хэмжээ 814 төгрөг болно.Үүнийг ам.доллараар илэрхийлбэл цагт 60 цент буюу сарын хөлс ойролцоогоор 110 ам.доллар гэсэн үг юм.


Дэлхийн зарим улс орнуудад цалингийн доод хэмжээ ямар байгааг ам.долларын ханшаар сонирхъё.


АНУ: Холбооны хуулиар цалингийн доод хэмжээг цагийн 7.25 ам.доллар гэж тогтоосон.

Швед:
Цалингийн доод хэмжээ цагийн 70 швед крон / 10 ам.доллар /

Канад: Муж тус бүр нь хоорондоо ялгаатай. Цагийн хөлс дунджаар 8-10 ам.доллар.

Германд: албан ёсоор тогтоосон, мөрддөг цалингийн доод хэмжээ гэж байхгүй

Австри: Албан ёсоор тогтоосон цалингийн доод хэмжээ байхгүй. Гэхдээ цалингийн доод хэмжээ сарын 1,200-1,450 ам.доллар гэсэн албан бус жишиг бий.

Грек: Сарын хөделмөрийн доод хөлс ам.долларт хөрвүүлснээр 842.2 ам.доллар

Кипр: Сарын 920 ам.доллар

Испани: Сарын хөдөлмөрийн хелс 633 евро буюу ойролцоогоор 784 ам.доллар

Ирланд: Цагт 8.65 евро. Ойролцоогоор 10.7 ам.доллар

Франц: Цагт 8.82 евро буюу иойролцоогоор 10 ам.доллар

Их Британи: 21-ээс дээш настай бол цагийн 5.80 паунд буюу 8.73 ам.доллар

Чех: Сард 8,000 чех крон буюу ойролцоогоор 385 ам.доллар

Турк: Сард 638. лира. Ойролцоогоор 405 ам.доллар

Хятад: Шанхай хотын цалингийн доод хэмжээг Хятаддаа хамгийн өндөр доод хэмжээ гэдэг бөгөөд 2010 оны байдлаар Шанхай хотын цалингийн доод хэмжээ сард 1,000 юань буюу 147 ам.доллар байна.

Орос: Сарын цалингийн доод хэмжээ 4,330 рубль. Ойролцоогоор 140 ам.доллар

Япон: Цагт 618-739 иен. Ойролцоогоор 6.91-8.2мам.доллар

ХонКонг: Сард 3,850 Хонг Конг доллар. Ойролцоогоор 494 ам.доллар

Өмнөд Солонгос: Цагт 4,110 вон. Ойролцоогоор 3.42 ам.доллар

Австрали: Долоо хоногийн доод хөлс 570 австрали доллар. Энэ нь өдрийн 100 ам.доллар гэсэн үг

Эх сурвалж: www.mgleuro.com

“100 ЦЭЦЭРЛЭГ” ХӨТӨЛБӨР ДЭВШҮҮЛЬЕ

/нэгэн нийтлэл Эх сурвалж: www.mongolnews.mn /
Бодоод бодоод олсонгүй

Түүнийг ааваас асуувал

Үүлнээс асуу гэх юм...хэмээн 124 дүгээр цэцэрлэгийн жаалууд шүлэг цээжилж байлаа. Багачуудын дуу нийлүүлэн багшийгаа даган шүлэг хэлэх нь цэцэрлэгийн хашаанд тоглож байсан Нандиа охинд цонхны онгорхой салхивчаар тод сонсогдов. Нандиа тоглоомоо орхиод хүүхдүүдийг дуурайн

Дэлгүүрээс авсан

Ээжийн хөвөн шиг үүлийг

Нар халааж хайлуулаад

Нааш нь бороо оруулдаг байна гэж цээжиллээ.

Охины гэр Чингэлтэй дүүргийн VIII хороонд оршдог. Тус дүүргийн VII, VIII, XI, XII хороо цэцэрлэггүй учраас X хорооны 124, IX хорооны 131 дүгээр цэцэрлэгт ойр хавийн хүүхдүүд шаваастай. Даанч нэг ангид дунджаар 25 хүүхэд л авах хүчин чадалтай учраас аав, ээжүүд нь яаж ч хөөцөлдөөд хүүхдээ цэцэрлэгт оруулж чадалгүй гэртээ цоожлоход хүрдэг. Цоожтой хаалганы цаана өдөржин ганцаар хоцорч буй 80 гаруй мянган хүүхдийн нэг нь Нандиа. Таван настай энэ охин хоёр настай дүүтэйгээ гэртээ үлдээд өдөржин гадаа тоглон, хоолтой хоолгүй өнждөг. Хашааных нь айлын эмээ тэр хоёрыг харж үлддэг нэртэй ч хүүхдүүд нүдийг нь хариулж байгаад гарч явахаа сайн мэднэ. Нандиа дүүгээ дагуулан энэ цэцэрлэгийн гадна ирж, гулсуур, дүүжин даажин дээр нь шавайгаа ханатал тоглоно. Хоолны цаг болоход таваг зөөн гүйлдэх багачуудыг шохоорхон харж, дуу дуулах, шүлэг унших, олуул хөгжилдөн тоглох шуугиан, багшийн ярих үлгэрийг цонхны цаанаас сонсоод бяцхан зүрхэндээ “Би яагаад...” гэсэн гомдол тээж, тэрүүхэндээ атаархана.
ХОЁР, ТАВАН НАСТНУУД ГЭРТЭЭ ҮЛДЭЖ БАЙНА

2011-2012 оны хичээлийн жилд улсын хэмжээнд цэцэрлэгт 170 орчим мянган хүүхэд хүмүүжиж байгаа. Гэхдээ Нандиа болон түүний дүүгийн үеийнхэн 3-4 настнуудаас олон бай гаагаас голдуу хоёртой, тавтай нь гэртээ үлдэж буйг нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн учирлав. Өнгөрсөн жил нийслэлийн 275 цэцэрлэгт 56211 хүүхэд хамрагджээ. Үүнийг өмнөх онтой харьцуулбал цэцэрлэг 19-өөр нэмэгдэж, албанд явах хүүхдийн тоо 7414-өөр өссөн байна. Гэсэн ч энэ тоо дэндүү чамлалттай. Аав, ээжүүд бүгд л амин хайртай үрээ цэцэрлэгт явуулж, сургуулийн өмнөх боловсрол олгохыг хичээдэг. Харамсалтай нь цэцэрлэг цөөн тул олон эцэг эх алаг үрсээ айлд үлдээх, хамаатан садныхаа оюутан сурагчаар харуулах, эмээ өвөөд нь хариуцуулах зэргээр аргацааж орхиод ажилдаа явж байна.

Зарим нь бүр аймшиггүйгээр гэртээ цоожилж байгаа гээч. Малчид малаа өдөржин нүд салгалгүй хариулдаг байхад алаг үрсээ бид цэцэрлэг бариад өгчихгүй, арай хатуу хандаж байна. Монголчууд бүгдээрээ амьдралын боломж сайтай биш. Хэчнээн хүсэвч төлбөртэй цэцэрлэгт хүүхдээ явуулах чадалтай айл хэд билээ. Өнгөрсөн жил төрийн өмчит 174 цэцэрлэгт 48417, хувийн өмчит 101 цэцэрлэгт 7794 хүүхэд хүмүүжсэн гэсэн тоог харьцуулаад хараарай. Улсын нэг цэцэрлэгт 278 хүүхэд явсан байхад хувийнхад 77 жаал ногдож байна. Төрийн нэг цэцэрлэгт хувийнхаас дөрөв дахин олон хүүхэд явж байгаа биз. Хүүхдийн цэцэрлэгийн тоо, хүчин чадал хүрэлцээгүйгээс сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих хүүхдийн 34.2 хувь нь эрхээ эдэлж чадахгүй байгаа юм.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвхөн Улаанбаатар хотод наад зах нь улсын 31 цэцэрлэг шинээр нэмж барих шаардлагатай гэсэн судалгаа гаргажээ. Нийслэл рүү чиглэсэн их нүүдлийг сааруулж чадахгүй бол нэмж барих цэцэрлэгийн тоогоо улам л өсгөх хэрэгтэй болно. Үүнээс гадна мэргэжлийн байгууллагууд 1970-аад онд ашиглалтад орсон 51 цэцэрлэгийн барилга наад захын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадваргүй гэсэн таагүй дүгнэлт гаргасан. Хүүхдүүдээ тийм барилгад өдөржин байлгачихаад “Газар хөдлөхгүй байх” гэж найдаж суух биш. Бэхэлгээ хийж, болохгүйг нь яаралтай нураан, шинэчлэх ёстой гэдэгт аав, ээжүүд ч санал нийлэх биз ээ.

ХҮҮХДИЙН ТОО ИХ БАЙГААГААС ӨВЧИН ГАРДАГ

Монгол Улсын хүн амын тал шахам хувь нь Улаанбаатарт амьдарч, тэр хэрээр олон хүүхэд энд байгаа атал улсын нийт цэцэрлэгийн 30, цэцэрлэгийн үндсэн багш нарын 42, нийт ажилтны 41 хувь нь нийслэлд байна. Баянгол дүүргийн XII хороонд гэхэд цэцэрлэгийн насны 536 хүүхэд бий ч 150 нь л хамрагддаг. Чингэлтэйн тавдугаар цэцэрлэг 180 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч жил бүр 240 хүүхэд хүмүүжүүлсээр ирлээ. 39 дүгээр цэцэрлэг 100 хүүхдийн хүчин чадалтай ч жилийн жилд 40 орчим хүүхдээр тоогоо хэтрүүлэхээс аргагүйд хүрдэг. Ийм нөхцөлд цэцэрлэг үүдийн 80 хувь нь хорооныхоо хүүхдүүдийн тавны нэгийг авчихсан хэрнээ хүчин чадлаасаа 1.5-2 дахин их ачаалалтай ажиллахаас яах билээ. Хэрээс хэтийдсэн энэ их ачааллын сүүдэр эргээд хүүхдүүдэд муугаар тусаж, ханиад, гэдэсний халдварт өвчин гарахад хүргэж буйг дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдлийн хүүхдийн эмч нар анхааруулж байна. Үүнийг цэцэрлэгүүдийн багш, эрхлэгч нар ч хүлээн зөвшөөрч сууна. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид гурван жилийн өмнө “Боловсрол” хөтөлбөр баталж байхдаа энэ байдлыг хүлээн зөвшөөрч байв. “Цэцэрлэгүүдийн тоо цөөн, хүчин чадал бага байгаагаас шалтгаалж нэг бүлэгт байгаа хүүхдийн тоо хэтэрч өвчлөл нэмэгдэж сургалтын үйл ажиллагааг хүндрүүлж байна” хэмээн дүгнэжээ. Гар угаах тосгуур, ариун цэврийн өрөөний суултуурыг нормоос давсан олон хүүхэд ашиглаж байгаа нь халдварт өвчин гарахад нөлөөлж байгаа аж. Нэг хүүхэд байх ёстой талбайг хоёр хүүхэд хуваахаар өрөөний агаар, ариун цэвэр муудна. Цэцэрлэгийн хүүхдээс ханиад салдаггүй, байнга “хоёр могой уралдуулж”, мэнгэртэй хөгшин мэт бөгшүүлж явсаар хэдэн жилийн дараа уушги нь ямар болохыг хэлэхэд хэцүү. Ядахад Улаанбаатарын утаа, тоосыг яана.

ЦЭЦЭРЛЭГ БАРИХ ГАЗАР ОЛДОХГҮЙ БАЙНА ГЭНЭ ҮҮ

НИТХ-ын тэргүүлэгчид 2009 оны есдүгээр сарын 23- нд 116 дугаар тогтоолоороо баталсан “Боловсрол” хөтөлбөрт “Цэцэрлэггүй хороодод цэцэрлэг шинээр барих ажлыг үргэлжлүүлж, хүчин чадал багатай цэцэр лэгийг өргөтгөх, зас варлах ажлыг үе шаттай шийдвэрлэх, бие засах газар болон ариун цэврийн өрөөг нь стандартын шаардлагад нийцүүлэх, тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүний хангамжийг сайжруулах, хүүхэд чийрэгжүүлэх танхим, талбайг цэцэрлэг бүрт байгуулах” гэх мэт баярламаар заалтууд тусгасан ч хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа дараа жил дуусах гэж байхад цаасан дээрээс амилуулсан нь тун цөөн байна.

Нийслэлийн 2-5 насны хүүхдийн 70-аас доошгүй хувийг цэцэрлэгт хамруулсан байх, цэцэрлэгийн орны тоог 1600-гаас доошгүйгээр нэмсэн байх зэрэг үзүүлэлтээр уг хөтөлбөрөө дүгнэхээр заасан юм. Энэ намар гэхэд шинээр 20 цэцэрлэг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Тухайлбал, Баянзүрх дүүргийн XIII, XXII хороо, Хонхорт тус бүр 100 ортой, IX, XIX хороонд 75 болон 50 ортой, XII хороонд шинээр цэцэрлэг барина. Сүхбаатар дүүргийн XI хороонд 150, XVI-XVIII хороонд тус бүр 100 ортой цэцэрлэг, Сонгинохайрхан дүүргийн XI хороонд 50, XXIV, XXV хороонд тус бүр 100, XXXI хороонд 50, Чингэлтэй дүүргийн VII хороонд 100, XVII хороонд 50 ортой цэцэрлэг барьж, IX хорооны хуучирсан цэцэрлэгийг буулгаж 150 ортой шинэ цэцэрлэг барих бол Хан-Уул дүүргийн VI хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Эдгээрээс 50 ортой дөрвөн цэцэрлэгийг НҮБ-ын “Хабитат” төслийн хөрөнгөөр барьж байгаа аж. Дэлхийн банкны “Үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл” хөтөлбөрийн хүрээнд ирэх жил 19 цэцэрлэг барих юм. Цэцэрлэгүүдийн 30 хувь нь 1970 оноос өмнө барьсан барилгад үйл ажиллагаа явуулдаг. Нийслэл 132 хороотой ч сургууль цэцэрлэггүй хороо 36 бий. Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Н.Баярмагнай “Нийслэлд шинээр цэцэрлэг барих газар байхгүй. Иймд шаардлагатай тоогоор нь барих боломжгүй байна” гэсэн бол МХЕГ-ын Барилга байгууламж, эрчим хүчний хяналтын хэлтсийн дарга Ц.Ганбат “Нийслэлийн хүн ам ихээхэн нэмэгдэж байгаа. Ийм үед эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёл, спортын зориулалтын барилга байгууламж барих газар олдохгүй, олдсон нь иргэдийн өмч болсон байдаг” гэж ярьсан. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд ч ингэж ярихыг сонсов.

Тухайн газарт нь сургууль, цэцэрлэг барих гэтэл газрын эзэн гэх хүн гарч ирээд нөхөн төлбөр нэхдэгээс ажлаа хугацаандаа эхлэхгүй, дуусахгүй байх бэрхшээл тохиолдсоор. Энэ бүх асуудлыг шийдэх “100 цэцэрлэг” хөтөлбөр дэвшүүлэхийг уриалж байна. Аймгийн төвүүдэд 1-2, бусдыг нь нийслэлд баривал манай улс цэцэрлэгийн асуудлаа шийдэж чадна. “4000 орон сууц” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, одоо 100 мянга болгохоор хөтөлбөр батлуулан хэрэгжүүлж байгааг Монголын иргэд талархан дэмжиж байгаа. Түүн шигээ “100 цэцэрлэг” хөтөлбөр хэрэгжүүлбэл монгол хүн бүр алга ташин баярлана. Алаг үрс маань ч ход ход инээнэ дээ.
Х.Болормаа

Friday, September 16, 2011

Дэлхий бидний талаар CNN цуврал нэвтрүүлэг

Энэ цуврал нэвтрүүлгийг олж үзээрэй.  Өрөөлийн нүдээр өөрсдийгөө харах зүгээр. Бид хаашаа явна вэ?
Бас аврагыгаа бид хүндлэх ёстой, дэлхийд алдартай хүн гэдгийг бас санах ёстой. Харин тэр тамын тогооны үлгэр шиг Мартад хувцас авч өгөхдөө агсам тавьсныг хэдэн сар ярих хэрэггүй юм.




Дэлхий бидний талаар Неонацистууд



Амралтын өдрөөр алс хол суугаа найзынхаа өгсөн мэдээллийг дагуу дээрх мэдээг үзлээ. Хэзээнийх ч юм бүү мэд.
Гэхдээ дэлхийд бидний талаар бас нэгэн ийм мэдээлэл  гарсан юм байна.
Энэ залуусыг ер нь бол эх оронч үзэлтэйн хувьд хальт дотроо л дэмждэг байсан.
Гэтэл ийм мундаг зохион байгууллалтай үйл ажиллагаа явуулдаг, бараг мафи маягийн юм биш үү.
Эх орны төлөө гээд дарамталж мөнгө авдаг, хүмүүсийг дээрэлхдэг бололтой.
Цахиур төмөр одоо уншихад бахархалтай ч үйл хэрэг нь буруу л байсан.
Дээрээ бодлого алдагдаж, зохицуулж чадахгүй байхад хужаагийн уурхайгаас очиж хааяа нэг дарамталж цааш нь яадгийг нь мэдэхгүй ... ямар үр дүнг өгөх вэ?

Хэт давруу үзэл шүүмжлүүлэх дургүй, цөөхөн хэдэн хөөрүү монголчуудад хэрэггүй л юм байгаам да.

За ингээд та өөрөө уншаад нэгийг тунгаагаарай. Миний хувьд цөөхөн үгийн баялагаараа ямар ч байсан ерөнхийд нь ойлгочихлоо кк.

Бодрол -Соёл уу Боловсрол уу

Боловсролтой хүн бүр соёлтой байдаг уу?
Соёлтой хүн бүрийг боловсролтой хүн гэж үзэх үү?
Боловсрол гэдэг өнгийн цаасаар хэвлэж алтан тамга дарсан цаасаар хэмжигдэх ёстой юу? 

Аль нь илүү чухал вэ гэдгийг мэдэхийг хүслээ 
Тэгвэл хамгийн эхлээд соёл гэж юу вэ, боловсрол гэж юу вэ гэсэн ойлголтуудыг мэдэх ёстой юм байна. 


1. Соёл гэдэг үг нь lit. "cultivation" гэсэн Латин үгнээс гаралтай их л олон утга заадаг юм байна. 1952 онд л гэхэд 164 тодорхойлолт байсан гэнэ. Тэхээр одоо энэ хүмүүсийн ярьж байгаагаар хүн бүрийн бодлоор апдйет хийгээд 200 хол давсан биз ээ. гэхдээ түгээмэл 3 ойлголтыг орчуулж харахад

  • Урлаг болон хүн төрөлхтний талаарх өндөр мэдрэмжийг дээд соёл гэх нь /энэ бол нөгөө уран зураг уншаад ойлгочихдог, хунт нуурыг унтахгүй, худлаа сонирхсон царайлахгүй үзчихдэг хүмүүсийн ойлголт юм байна/
  • Байгууллага, нийгэм, тодорхой бүлгийн тогтсон, хэвшсэн зан үйл, чиг хандлага, үнэт зүйл, амжилт болон туршлагыг хэлнэ. /За энэ бол менежментийн үндсэн ойлголтуудыг заалгасан хэн бүхний мэдэх Байгууллагын соёл ойлголт бололтой/
  • Нийгэм болон өөрийн үзэл бодолд үндэслэсэн мэдлэг, итгэл үнэмшил, зан үйлийн тодорхой хэмжээ /Энэ соёлын тухай л би ярих гээд байгаа бололтой. Миний хувьд соёлтой хүн гэж хүнтэй 3 сэдэв ярихад хоёрыг нь хальт, нэгийг нь бүтэн ойлгодог, хүнтэй эвтэйхэн мэндэлчихдэг, гудамжинд шүлсээ хаядаггүй, өмссөн хувцсаа угааж индүүдэж өмсөх ёстой гэдгийг мэддэг  тийм хүнийг би эхний байдлаар соёлтой хүн гэж үзнэ.Өөрөөр хэлбэл хүнтэй эвтэйхэн харьцаатай, цэвэрхэн хувцасладаг, тэгээд сураагүй юм аа гэхэд сонссон мэдлэгтэй хүн байх нь.  
Тэгэхээр соёл гэдэг нь боловсролтой ямар нэг байдлаар холбоотой байж болох юм. Гэхдээ шууд уу урвуу уу эсвэл depending харьцаатай юм уу. Эхлээд боловсрол гэдэг ойлголтыг харья.

Боловсрол -Education хувь хүний сэтгэл зүй, зан араншин эсвэл физиологийн ур чадварын тодорхой нөлөөллийн баримт, үр дүн юм. Үгчилбэл, нийгэм нь нэг үеээс нөгөө үед мэдлэг, ур чадвар болон үнэт зүйлсээ дамжуулах үйл явц юм. Тэгэхлээр боловсрол гэдэг бол сургууль, түүний ширээ сандалтай шууд холбоотой бус харин тухайн хүн амьдралын явцад хүрээлэн буй орчиноос /зорилтот бүрдүүлсэн орчин болох сургууль ч орох юм/ дамжуулж буй мэдээлэл, үйл явц юм. Гэтэл соёл бидэнд төлөвшсөн байгаа. Харин процессыг үр дүнтэй харьцуулах болохгүй биз дээ. Тиймээс мэдлэг гэсэн ойлголтыг сонирхоё 
 
Мэдлэг Knowledge  гэдэг нь боловсрол болон туршлагаар дамжуулан олж авсан хувь хүний мэдээлэл, баримт, төсөөлөл, ур чадвар юм. Энэ нь онолын болон практик /бодит байдал уу?/ ойлголтод аль алинд нь хамаарах юм.
Тэгэхээр төр ард түмнээ, эцэг хүн хүүхдээ мэдлэгтэй иргэн болгохын хүсч байгаа болохоос боловсролтой хүн болгох гэж зорьж байгаа биш. Мэдлэгтэй, зөв төлөвшсөн хүн бол боловсролтой ч соёлтой ч хүн юм байна.

Мэдлэгийг бий болгоход тэгэхээр сургууль цэцэрлэг ч соёлын төв ч үүрэгтэй юм байна" гэсэн дүгнэлтийг харин эндээс гаргаж болж байна.
Харин сургуулийн барилгыг уу, соёлын төвийн барилгыг уу гэдгийг хөнжлийнхөө хирээр хөлөө жийж, бодит байдал дээр дээвэр нь нурж хүн алах гэж байгааг эхэлж засах ёстой болов уу.


Хүүхдээ насан туршид нь эцэг эх тэжээж хувцасладаггүйн адил улсын төсвийн олон тэжээвэрбайгууллагууд өөрсдийн нөөц бололцоог эрэлхийлж хөнжлийн хэмжээг томсгох талаар бас л бодох асуудал.

Тийм боломж байгаа улсын хэмжээнд, жижиг суман дээр ч. харин яагаад хийхгүй байна вэ? энэ бол огт өөр асуудал шүү. Дургүйд хүчгүйн үлгэр энэ л дээ

Тэр талаар бол огт өөр яриа гарах тул энэхүү бодролоо ингээд дуусгая


Ашигласан эх сурвалж: www.wikipedia.org

Wednesday, September 14, 2011

СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭР ГАДААДАД МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ СУРАЛЦУУЛНА

БСШУЯ-ны веб сайтны мэдээлэл:
СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭР
ГАДААДАД МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ СУРАЛЦУУЛНА

"Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам"-ын дагуу гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт суралцах иргэдийг шалгаруулж, Сургалтын төрийн сангийн зээлээр суралцуулна.


Уралдаант шалгалтад тухайн зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавр /докторын сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүс магистр/-аас доошгүй боловсролтой, дипломын сурлагын голч дүн нь 3,25 ба түүнээс дээш байх, мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан, судалгаа шинжилгээний ажлын туршлагатай, тухайн сургуулийн гадаад хэлний шаардлагыг бүрэн хангасан,  гадаад улсын нэр хүндтэй шилдэг их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элссэн, сургуулийн албан ёсны урилгатай хүмүүс /цаашид "шалгуулагч" гэнэ/-ийг оруулна.

 А. Бүртгэл

Уралдаант шалгалтад оролцох хүсэлтэй иргэдийг 2011 оны 10 дугаар сарын 3-наас 7-ны өдрүүдэд 9:00-16:00 цагийн хооронд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн төв номын сангийн 305 номерын өрөөнд бүртгэнэ. Бүртгүүлэхдээ  дараах баримт бичгийг  өөрийн биеэр авчирна. Үүнд:

1.    Өргөдөл-Маягт (Эндээс татаж авна уу (60 KB) );

2.    Олон улсын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элсүүлсэн тухай сургуулиас ирүүлсэн албан захидал (энэ санхүүжилтэд хамруулах гадаадын шилдэг их сургуулиудын нэрсийг дараах хаягаар орж  харна уу

QS World University Rankings - http://www.topuniversities.com/university-rankings/world-university-rankings/2010/results
Academic ranking of world universities - http://www.arwu.org/ARWU2010.jsp

Global Universities rankings - http://www.globaluniversitiesranking.org/index.php?option= com_content&view=frontpage&Itemid=65)

3.    Өөрийн судалгааны ажлын  товч реферат (Уг рефератыг 2000-аас илүүгүй үгэнд багтаан бичсэн байх бөгөөд судалгаа хийж буй чиглэл, эзэмшсэн арга зүй, хүрсэн гол үр дүнгээ илэрхийлсэн байна);

4.    Докторантурт суралцах хүмүүс эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (сурталчилгааны чанартай бүтээл хамаарахгүй);

5.    Ажил байдлын тодорхойлолт (Хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллага,  судалгаа шинжилгээний ажлыг нь сайн мэдэх эрдэмтнээс ажиллаж байсан болон цаашид суралцах бэлтгэл, туршлага, зан төлөвийн онцлогийг нь тодорхойлсон тодорхойлолт, захидлыг битүүмжлэн ирүүлнэ. Тодорхойлолт, захидал бичсэн  хүний  хаяг, утас тодорхой байх шаардлагатай);

6.    Бакалавр, магистр /докторын сургалтад хамрагдах хүсэлтэй шалгуулагчдад хамаарна/-ын диплом, дүнгийн жагсаалт, тэдгээрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
7.     Гадаадын их сургуулийн шаардлага хангасан оноо бүхий хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн тухай баримтын (TOEFL, IELTS гэх мэт) эхийг хуулбарын хамт;

8.      Шалгалтын хураамж 25000 төгрөг.

Материал дутуу, шаардлага хангахгүй иргэнийг бүртгэхгүй.

Б. Шалгаруулалт

Их сургууль, эрдэм шинжилгээний болон мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн шалгалтын комисс нь уралдаант шалгалтыг зохион байгуулна. Уралдаант шалгалтыг ярилцлага хийх, реферат хамгаалуулах хэлбэрээр авна. Шалгалтын агуулга нь шалгуулагчийн өндөр хөгжилтэй орны их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтанд шууд суралцах бэлтгэл хэрхэн хангагдсан, мэргэжлийн ерөнхий мэдлэгийн болон судалгааны ажлын түвшин, нийтлүүлсэн бүтээл, судалгааны ажлын онолын болон практик ач холбогдолын талаар үнэлгээ өгөхөд оршино.

Шалгалтыг 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 14:00 цагаас ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн байранд зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Шалгалтад оролцогч иргэний үнэмлэхтэй ирнэ. Иргэний үнэмлэхгүй иргэнийг шалгалтад оруулахгүй. Уралдаант шалгалтын дүнг 2010 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 18:00 цагт зарлана.

Шалгуулагчдын оноог мэргэжлийн чиглэл тус бүрээр жагсааж, 60-аас дээш оноо авсан хүмүүс дундаас тухайн чиглэлээр хамгийн өндөр оноо авсан 76 хүнийг Зургалтын төрийн сангийн зээлээр суралцуулахаар шалгаруулна. Шалгуулагчдын оноо тэнцвэл бакалавр, магистр /докторын сургалтад хамрагдах хүсэлтэй шалгуулагчдад хамаарна/-ын дипломын голч дүнг харгалзана. Дипломын голч дүн тэнцвэл хэвлүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлийн тоо, чанарыг харгалзана.

Шалгалтад тэнцсэн иргэнийг суралцуулах шийдвэрийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд гаргана. Гадаадад суралцагч нь захиалагч байгууллагатай гэрээ байгуулна. Гэрээнд захиалагч нь сургалтын явцад хяналт тавих, суралцагчийг хугацаанд нь амжилттай төгсгөх, буцаан ирүүлэх, ажлын байраар баталгаатай хангах, зээлийг эргэн төлүүлэх тухай болон захиалагч, суралцагчийн харилцан хүлээх бусад эрх, үүргийг тодорхой тусгасан байна.

В. Суралцах чиглэл, түвшин, захиалагч

Дор дурдсан мэргэжлийн чиглэл, суралцах түвшин, хяналтын тооны дагуу сонгон шалгаруулалтыг явуулна:

СТС-ийн зээлээр магистрантур, докторантур суралцуулах чиглэл

Мэргэжлийн чиглэл
Хүний тоо
Захиалагч
Магистр
Доктор
 Байгалийн ухаан, байгаль орчин
1
Байгалийн хий
1

ШУТИС
2
Хайгуулын аргачлал
1

3
Хайгуулын өрөмдлөг

1
4
Газрын тосны өрөмдлөг, олборлолт

1
5
Газар зүйн мэдээллийн систем ба зайнаас тандах
1

6
Структур геологи, нанотехнологи
1

7
Био-нанохими

1
ШУА
8
Сэргээгдэх эрчим хүч
1

9
Ашигт малтмалын геологи

1
10
Газар хөдлөл судлал

1
11
Голын сав газрын загварчлал
1

12
Ойн болон ландшафтын экологи
1

13
Хөрс судлал
1

14
Ургамлын биотехнологи
1

15
Геомикробиологи
1

16
Тэжээлийн ургамлын үр үржүүлэг
1

17
Байгаль орчны стратеги төлөвлөлт, тогтвортой хөгжил
1

БОАЖЯ
18
Цаг уур, хөдөө аж ахуйн цаг уур
1

19
Хувиргасан амьд организмын хяналт, шинжилгээ, эрсдлийн үнэлгээ
1

20
Ус судлал, гидротехник
1

21
Эко туризм, тогтвортой аялал жуулчлал, байгалийн нөөцийн эдийн засаг менежмент
1

22
Газарзүйн мэдээллийн систем
1

ЗТБХБЯ
23
Геодези, GIS
1

24
Биостатистик
1

ЭМЯ
25
Ашигт малтмалын боловсруулалт
1

МХЕГ
26
Металлург
1

27
Ургамал хамгаалах биологийн арга
1

Инженер технологи
28
Компьютер дизайн
1

СУИС
29
Компьютер урлаг

1
30
Био-информатик

1
МУИС
31
Наноэлектроник

1
32
Хүрээлэн буй орчны инженер
1

ШУТИС
33
Цахилгааны инженер

1
34
Дулааны инженер

1
35
Structural Analysis
1

36
Хөргөлтийн систем
1

37
Хүнсний биотехнологи

1
38
Цацраг идэвхит элементийн боловсруулалт
1

39
Ховор металлын хүдрийн баяжуулалт, боловсруулалт

1
40
Робот ба робот техникийн системүүд
1

41
Металлург

1
42
Цахим сургалтын агуулга, дизайн боловсруулагч
1

МУБИС
43
Гоёл чимэглэл
1

ХХААХҮЯ
44
Хэвлэлийн үйлдвэрлэлийн инженер технологи
1

45
Сүлжмэлийн дизайнер
1

46
Мод боловсруулах үйлдвэрийн механик инженер
1

47
Арьс ширний технологич, инженер

1
48
Хувцасны загвар зохион бүтээлт
1

49
Загвар зохион бүтээх, дизайн
1

50
Сав, баглаа боодлын үйлдвэрлэлийн технологи
1

51
Мод боловсруулах үйлдвэрийн инженер технологи
1

52
Хөнгөн үйлдвэрлэлийн автоматжуулалт
1

53
Уул уурхайн баяжуулалт
1

ЭБЭХЯ
54
Далд уурхайн технологи
1

55
Металлургийн инженер
1

56
Газрын тосны өрөмдлөгийн инженер
1

57
Нүүрсний гүн боловсруулалт
1

58
Эрчим хүчний төлөвлөлт, стратеги
1

59
Ферметацийн технологи
1

ШУА
60
Байгаль орчны инженерчлэл /нөхөн сэргээлт, төлөвлөлт, байгаль хамгааллын дэд бүтэц/
1

61
Нүүрсний боловсруулалтын технологи

1
62
Микробиологи, биотехнологи
1

63
Хүнсний микробиологи

1
64
Төмөр замын зам, барилгын инженер
1

ЗТБХБЯ
65
Аэродром, аэронавигаци
1

66
Хүнд даацын төмөр замын удирдлага, зохион байгуулалт
1

67
Өндөр хурдны төмөр зам
1

68
Тээврийн логистек
1

69
Барилгын инженер
1

70
Авто зам гүүрийн стандарт норм, геодезийн инженер

1
71
Төмөр замын зураг төслийн инженер
1

72
Зам гүүрийн инженер
1

73
Эрчим хүчний инженер
1

74
Тээвэр зохион байгуулалтын инженер
1

75
Авто зам, гүүрийн инженер
1

76
Авто замын материалын инженер
1

77
Хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал судлал
1

ЭМЯ
78
Эмнэлгийн тоног төхөөрөмж
1

79
Цахим засаглал
1

МШХХТГ
80
Сансрын холбоо
1

81
Уулын инженер /JORC/
1

МХЕГ
82
Ургамлын генийн инженерчлэл
1

83
Барилга байгууламжийн газар хөдлөлтөд тэсвэрлэлт
1

Анагаах ухаан
84
Удам зүй
1

ЭМШУИС
85
Дотоод шүүрэл

1
86
Төрөлхийн дүлий болон уруул тагнайн сэтэрхийтэй хүүхдийн сонсгол, хэл яриа засал

1
87
Уламжлалт анагаах ухаан
1

ЭМЯ
88
Анагаах ухааны боловсрол судлал
1

89
Спортын анагаах ухаан
1

90
Удамзүй

1
91
Иммуногемотлоги

1
92
Клиникийн удам зүй

1
93
Үйлдвэрлэлийн трансфузиологи

1
94
Клиникийн трансфузиологи

1
95
Клиникийн дархлаа судлал

1
96
Цитогенетик

1
97
Ерөнхий хор судлаач
1

98
Трансфузиологи

1
99
Клиникийн биохими, кибернетик

1
100
Нян судлал

1
101
Дүрс оношлогоо
1

102
Вирус судлал

1
103
Эс судлал

1
104
Дархлаа судлал

1
105
Эмийн чанарын шинжилгээ
1

МХЕГ
Хөдөө аж ахуй
106
Ургамал хамгаалал, хөрс судлал
1

ХХААХҮЯ
107
Элдэншүүлэггүй технологи
1

108
Хүлэмжийн аж ахуйн
1

109
Үрийн селекц
1

110
Жимс, жимсгэний агрономи
1

111
Мал эмнэлгийн эпидемилоги
1

МХЕГ
112
Малын гоц халдварт өвчний эрсдлийн үнэлгээ, мониторинг
1

113
Малын эм зүй
1

Нийгмийн ухаан
114
Номын сан судлал
1

СУИС
115
Соёлын үйлдвэрлэл
1

116
Сэргээн засварлах
1

117
Хөгжлийн эдийн засаг
1

ЗГХЭГ
118
Криминалистикийн шинжээч

1
ХЗДХЯ
119
Эрх зүй
1

120
Эрүүгийн эрх зүй
1

121
Иргэний эрх зүй

1
122
Бизнесийн эрх зүй
1

123
Удирдахуйн ухаан

1
124
Цагдаагийн удирдлага
1

125
Шинжлэх ухаан, технологийн удирдлага
1

БСШУЯ
126
Сангийн менежмент
1

НХХЯ
127
Соёлын өвийн үнэлгээ
1

МХЕГ
128
Иргэний хамгаалалтын команд штаб-оператив тактик
1

ОБЕГ
129
Галын шинжээч
1

130
Газрын менежмент
1

ЗТБХБЯ
131
Газрын зах зээл, газар дахин төлөвлөлт, нүүлгэн шилжүүлэлт
1

132
Тээврийн зохицуулалт, зохион байгуулалт
1

133
Хөдөлгөөний аюулгүй байдал
1

134
Төрийн захиргаа, хүний нөөцийн удирдлага
1

135
Санхүүгийн менежмент
1

136
Гэрээний эрх зүй
1

ШУА
137
Нийгэм, эдийн засгийн газар зүй

1
138
Аялал жуулчлал, зочид буудлын менежмент
1

БОАЖЯ
139
Логистик менежмент
1

ШУТИС
140
Бизнесийн удирдлага
1

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар
141
Эрүүл мэндийн эдийн засаг
1

ЭМЯ
142
Эрх зүй
1

Монгол улсын их хурлын тамгын газар
143
Төрийн бодлого, удирдлага

1
Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар
144
Эдийн засаг маркетинг
1

145
Олон улсын харилцаа
1

ҮХШХ
146
ОУ-н эдийн засгийн эрх зүй
1

Сангийн Яам
147
Санхүү, эдийн засагч
1

148
Эдийн засагч
1

149
Олон улсын гаалийн эрх зүйч
1

150
Уул уурхайн татвар
1

151
Уул уурхайн эрх зүйч
1

152
Соёлын менежмент
1

БСШУЯ
153
Боловсролын агуулга стандарт
1

154
Сурах бичгийн онол арга зүй
1