Wednesday, August 15, 2012

NEWS.MN сайтад гарсан ярилцлага

Та хүүхдээ цэцэрлэгт өгөхөд бэлэн үү?

Хичээлийн шинэ жил эхлэхэд хоёр долоо хоногийн хугацаа үлдээд байна. Сургуулийн сурагчдын хувьд сурах бичиг, дүрэмт хувцас, дэвтэр, бал гэх мэт сургуулийн бэлтгэл хийхэд толгой эргүүлэх зүйл байдаггүй. Харин хүүхдийг цэцэрлэгт өгөхөд олон янзын сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгсэл шаардлагтай болдог. Иймээс энэ асуултад болон, нийслэлийн цэцэрлэгүүд хэзээнээс эхлэн хүүхэд бүртгэх тухай толилуулъя.

Энэ сарын 22-ноос бүртгэл эхэлнэ


Цэцэрлэгийн хүүхдүүдийг хэзээнээс бүртгэж эхлэх тухай Нийслэлийн боловсролын газрын Сургуулийн өмнөх боловсролыг хариуцсан ажилтан З.Болормаагаас тодрууллаа.


-Цэцэрлэгийн хүүхдүүдийг хэзээнээс бүртгүүлж эхлэх вэ?


-Боловсролын тухай хуулинд зааснаар тухайн цэцэрлэгийн эрхлэгч нь хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах эрхтэй гэж заасан байдаг. Энэ бол цэцэрлэгийн эрхлэгчийн бүрэн эрхийн асуудал. Гэхдээ Нийслэлийн боловсролын газрын дарга хүүхдийн бүртгэлийг хийх тухай зөвлөмж хийсэн байх ёстой гэсэн зөвлөмжийг бүх цэцэрлэгүүдэд хүргүүлсэн. Энэ зөвлөмжид хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийг жил бүрийн наймдугаар сарын дөрөвдүгээр долоо хоногийн сүүлийн гурван өдөрт хийдэг.

-Бүртгэл гурван өдөр үргэлжилнэ гэсэн үг үү?

-Урьд жилүүдэд цэцэрлэгүүд өөр өөр хугацаанд бүртгэл хийж иргэдийг төөрөлдүүлдэг байсан. Тиймээс бүртгэлийн үйл ажиллагааг цэгцэд оруулахын тулд дээрхи захирамжийг гаргасан. Энэ жилийн хувьд энэ сарын 22,23,24-нд цэцэрлэгт элсүүлэх бүртгэл явагдана. 

-Нийслэлд нийт хэдэн цэцэрлэг ажиллах вэ?

-Өнгөрсөн жилийн тоо баримтаа хэлнэ. Учир нь энэ хичээлийн жилийн статистик мэдээ ирэх есдүгээр сарын сүүлийн хоногуудад гарна. Өнгөрсөн хичээлийн жилд нийслэлд 308 цэцэрлэг бүртгэгдсэн. Үүний 128 нь төрийн бус өмчийн цэцэрлэг юм. Цэцэрлэгүүд ачааллаа дийлэхгүй шахам ажилладаг. 2011 онд хүчин чадлаа 21 хувиар хэтрүүлэн хүүхдүүдийг бүртгэн авсан байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн жилийн байдлаар төрийн өмчийн цэцэрлэг хүчин чадлаараа 41183 хүүхэд авах ёстой байсан. Гэвч нийт 170845 хүүхдийг хүлээн авч хүмүүжүүлсэн байна.

-Энэ жил нийт хэдэн хүүхдийн суудал бий болсон бэ?


-Төрийн болон хувийн өмчийн нийтдээ 2625 хүүхдийн суудал нэмэгдсэн. Хэдийгээр нэг багшид дээд тал нь 25 хүүхэд оногдох ёстой байтал одоогоор энэ тоо 50 гараад байна.

-Цэцэрлэгт бүртгүүлэхэд ямар нэг хэмжээгээр мөнгө төлөх үү?

-Хүүхдүүдийн сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалтыг нэг удаа бэлтгэнэ. Үүнээс өөр эцэг эхчүүд нэг ч төлбөр төлөхгүйгээр хүүхдээ бүртгүүлэх эрхтэй.

-Цэцэрлэгийн багш нар хандив аваад байдаг. Энэ жил хандив авах болов уу?

-Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 14.2.5.өөрийн ажил, мэргэжлийн онцлогийн дагуу цэцэрлэгийн үйл ажиллагаанд оролцож, дэмжиж туслах мөн 14.2.6-д хүүхдэд сурч хүмүүжих, хөгжих сургалтын таатай орчин бүрдүүлэхэд тусалж болно гэж заасан байгаа. Энэ хуулийн дагуу эцэг, эхчүүд хандив тусламж үзүүлж болно гэсэн үг. Гэхдээ хуулинд дээрхи хандивын мөнгийг нийтийг хамран, албадлагын шинжтэйгээр тэгшитгэн хураахыг хориглосон байгаа. Жишээлбэл, хандив цуглуулахдаа бүх эцэг эхчүүдийг 30 мянган төгрөг гэж мөнгөн дүнг зааж хураах нь хууль бус үйлдэл. Хандив гэж нэг сая төгрөг өгөх эцэг эх ч байна, 100 төгрөг өгөх ч хүн байна шүү дээ. Мөн заавал мөнгө бус материаллаг зүйлээр хандив өргөж бас болно.
Шаардлагатай хичээлийн хэрэглэл, ариун цэврийн хэрэгсэл


 Тоо хэмжээ  


 Ердийн цэцэрлэг  
24 цагийн цэцэрлэг   
 №
Жагсаалт  
 Бага, дунд бүлэг 
Ахлах, бэлтгэл бүлэг   
Бага, дунд бүлэг 
Ахлах, бэлтгэл бүлэг   
 Сургалтын хэрэглэгдэхүүн      
Балын харандаа    
 2ш 
 2ш
2ш 
 2ш 
 2
Будгийн харандаа
 1 ком
(4 өнгөтэй)
1 ком
(6-12 өнгөтэй)  
1 ком
(4 өнгөтэй) 
 1 ком
(6-12 өнгөтэй)  
 3
Пламастер
1 ком  
1 ком   
1 ком 
1 ком  
 4
Зургийн дэвтэр  
3 ш 
4 ш 
4 ш   
5 ш 
 5
Ватман цаас     
1ш 
1ш  
1ш 
1ш 
 6
Бийр (Бүдүүн, нарийн)
2ш  
 2ш    
2ш 
2ш 
 7
Өнгийн цаас
2 ком  
3 ком  
2ком  
3 ком  
 8
Баримлын шавар
1 ком  
1 ком  
1 ком 
 1 ком    
 9
Цаасны хайч
1 ш 
 1ш  
1 ш   
1ш  
 10
Цавуу
2ш  
3ш  
3ш  
 4ш
 11
Скоч (өргөн, нарийн)
 2ш
2ш  
2ш   
2ш 
 12
Дэвтэр (дөрвөлжин, элемент)
=
 
Тус бүр 4ш  
=  
Тус бүр 4ш  
 13
Усан будаг
1ш  
2ш   
2ш 
3ш  
  Ариун цэврийн хэрэгсэл     
 14
Гарын саван
4ш  
4ш    
6ш 
6ш  
 15
Шүдний сойз
 1ш
1ш 
 2ш   
2ш 
 16
Шүдний оо (80гр)
2ш  
2ш  
4ш   
4ш 
 17
 Ариун цэврийн цаас    
 3ш 
3ш 
5ш 
5ш 
 18
Амны цаас
 3 боодол
3
боодол  
6 боодол  
 6
боодол 
 19
Барааны саван     
1ш 
3ш 
 3ш


Бүрдүүлэх материал, өгөх шинжилгээ


Хүүхдийнхээ төрсний гэрчилгээ, хоёр хувь цээж зураг, эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбарын хамт харъяа дүүргийн цэцэрлэгт бүргүүлэх юм байна. Дээрхи материалуудаас өөр ямар нэгэн мөнгө, төгрөг шаардлагагүй гэнэ. Улсын  болон хувийн цэцэрлэгүүд хүүхдийг бүртгэхдээ цагаан хорхойн болон шээсний шинжилгээ өгсөн байхыг шаарддаг. Хувийн эмнэлэгт дээрхи шинжилгээг өгөхөд нийт 6000 төгрөг болдог. Хэдийгээр улсын эмнэлэгүүд энэ шинжилгээнүүдийг эрүүл мэндийн паатгалаар үнэгүй авдаг хэдий ч өглөөний 06.00 цагаас эхлэн хүүхдээ тэврэн урт дараалалд зогсох шаарлагатай болдог. Тэгвэл энэ жилээс эхлэн есдүгээр сарын эхээр дүүргийнхээ цэцэрлэгүүдээр явж хүүхдүүдийн шинжилгээг нэгдсэн журмаар авах ажээ.

Tuesday, August 14, 2012

Бяцхан сургааль Р. Чойном



Тунгааж бодоогvй юуханд ч гэсэн
Туйлын дvгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сvvлд нь дуугаар.

Хvний амьдралд чухаг мөртөө
Хvvхэд хэлдэггvй сургаал гэж бий
Хvй ертөнцөд элбэг мөртөө
Хvvхэнд хэлдэггvй vг гэж бий. 

Өнөө vдэш голсон хоол
Өглөө босоход эрдэнэ болдог
Өсөхийн цагт хайхраагvй янаг
Өтлөхийн vед бурхан гэгддэг.

Зун цагт новш болсон юм
Зудтай євєл аминд орох ч бий
Хот газар булаацалддаг зvйл
Холын хєдєєд хог дээр хэвтэх ч бий.

Хадтай газар хадуур хэрэггvй
Модтой газар савар хэрэггvй
Морьтой хvнд бензин хэрэггvй
Мотоциклтой хvнд ташуур хэрэггvй.

Аргалын эвэр тэмээнд хэрэггvй
Адууны сvvл ямаанд хэрэггvй
Архины лонх шувуунд хэрэггvй
Алтан бөгж сармагчинд хэрэггvй.

Бєєгийн хэрэгсэл ламд гай
Бєхийн зодог эхнэрт лай
Бурхан тахил чєтгєрт дараа
Буу саадаг чавганцад тєвєг.

Байгаль болоод хvний ёсонд
Байх байр зохицох зохицол гэж бий
Амьдрал болоод номын ёсонд
Арцаж болдоггvй орон зай гэж бий.

Хэн бvхэн балчир хvvхдийг єхєєрдєвч
Хээр тааралдвал айж зэвvvцнэм вэ
Хэвтэж байхдаа амьтны яс сонин ч
Хэл ороод босож ирвэл аюул гэдэг тэр.

Ууланд байхад мод гэдэг vзэсгэлэн ч
Унтаад босоход гэрт ургасан байвал ямар вэ ?
Усанд байхдаа загас гэдэг хөөрхөн ч
Уртын замд шөнө морьтой загас таарвал ямар вэ ?

Оронд тэврэхэд бvсгvй хvн тааламжтай ч
Олны газар тэр шалдан харагдвал ямар вэ
Од мичид огторгуйдаа чимэг
Ойчоод тvрвэл нь дэлхий юу болох вэ.


Хөлийн оймсыг гарт өмсөгвөл ямар вэ
Хөхөөний дуугаар нохой донгодвол ямар вэ
Хөхний даруулгыг нvдэндээ зvvвэл яах вэ
Хөрсний анжисаар дээл эсгэвэл яах вэ.

Зохицохгvй юмыг зохицуулах гэвэл
Зовлон болохоос ашиг болохгvй
Зохицох ёсон гэвч дотроо бас
Зориуд тааруулсан єєрийн цагтай.

Yлгэрлэвээс єглєє галлах эхнэр
Yд өнгөрөөж босвол хэрэг юун
Yерхэж явсан нєхєр туслах тусаа
Yхсэн хойно санавал тус юун.

Yелзvvр залууд гоёж явсан гоёл
Yсэн бууралтахад инээдэм тєдий
Yймээний жил тvмнийг аварсан зэвсэг
Yе нь өнгөрөхөд тvvхийн дурсгал тєдий.

Учир иймээс амьд сэрvvн цагтаа
Урьд хойныг нь бодож юм бvхнийг зохицуул
Улс амьтны ёс горимыг дагаж
Ул суурьтай зvйн дотор яв.

Бусдыг хэлэхээсээ өөрийгөө урьтаж шинж
Буруу зєвєє ухаант хvнээс асуу
Цагийн юмыг цаг алдалгvй хэрэглэ.
Цагаас урьтаж элдэвт битгий сvйд. 

Зарим заримдагуудад зориулсан шүлэг


Загатнаагvй ч гэлээ миний гар
Заримуудад зориулж ганц шvлэг бичилгvй горьгvй нь
Замбараагvй дээ биш ч энэ хорвоо
Зарим нэг юмсаар гуа биеэ гутаажээ.


Замбуулин хэдий арвин тусмаа
Заваан юм төдий элбэг болжээ.
Заримдаг гийгvvлэгч ес байтал
Заримдаг хvн ерэн хувийг нь эзлэхэд хvрчээ.

Өөрснийгөө тэд хэзээ ч мэдэж чадахгvй байж
Өрөөл бусдыг тэд хэзээ ямагт
Өөчилж муучилж ховлож амьдрах нь
Өтөг шивхээр хооллогч өт хорхой мэт буюу.

Дөмгvvр ганган явбал дээрд vзэж нударган гэнэ.
Дөнгөж хувцастай явбал доорд vзэж гуйлгачин гэнэ.
Олонтой явбал атаархахдаа завхуул гэнэ
Орь ганцаар явбал аархахдаа зайгуул гэнэ.

Улаан мөнгө өөрөөсөө харамлаад өөрснөө
Ууж чадахгvй явж уусан хvнийг архичин гэнэ
Уу ид гэж зvгээр яваа хvнийг шахаж шахчихаад
Улаандаа гарсан ховдог гэж дэлхий дахинд зарлана.

Авгайгаасаа саллаа гэж өөрөө хаягдсан юм шиг уурлана
Авалгvй ганц бие явбал өөрөө суух албатай юм шиг муулна.
Амар мэндийг нь асуувал ярвалдаад хариу дуугардаггvй байж
Адилхан дуугvй өнгөрвөл их зан гаргалаа гэж уйлчих шахна.

Дориухан алхвал дайрчих шахлаа гэж гомдол тоочно
Доройхон явбал өөрөө дайрчих гээд хөл гар гишгэлнэ.
Мөнгө харуулчихвал гуйж авчхаад эргvvлж өгөхгvй
Мөнгөгvй цагтаа уулзвал нэг нvдээр харахгvй цааш эргэнэ.

Гэтэл энэ маань өөрөө ямар хvн бэ ?
Гэм буруугvй хазгай гишгэдэггvй ариухан амьтан уу ?
Гэвэл бас vгvй ээ ! Энэ хорвоод төрөөд
Гэтэж, тагнаж, ховлож, хутгаж явахаас өөрийг сурсангvй.

Ний нуугvй хэлэхэд булай бvхнийг vйлдээчин
Нийгмийн бөөс болж бусдын талхыг vмхээчин.
Зарим ийм заримдагчуудад зориулж өөрсөн шиг нь
Заваан шvлэг нэгийг бичлээ хайран ч гар минь !

Saturday, August 11, 2012

Торт хийх энгийн заавар

Тортик на гостинчик. Готовим с ребёнком
Өөрийн гараар хийсэн амттанаар зочноо дайлах нь гэрийн эзэгтэй нарт сайхан байдаг байх. Иймд нээх гоё зурагтай торт хийх арга зааж өгий кк. Дамжуулж өгий гэхийм үү. 
Миний хувьд аль 7 дугаар ангидаа л нарийн боов, торт хийх курсад сурч байж. Гэвч одоо бараг идэхээс хэтрэхгүй болж дээ. Охин хүүхэдтэйгээ уг нь хамт амттан хийх нь бууз чимхэхээс илүү таатай л бдын. Бас ганц удаа ингэж зураг хөрөгтэй нь бүтээлээ тавьж байсангүй. Хүмүүсийг судалж байгаад өөрийн хийсэн тортны зургаа тавина аа. Мөн үүнийг уншиж буй бүсгүй та өөрийн хийсэн амттан, хоол, цайны зургаа надаар дамжуулан тавиулах бол дуртайяа хүлээж авна. 
Гэхдээ бүсгүйчүүлээ өглөө гэр бүлээ цайгаараа уядаг, өдөр ирсэн зочинг халуун цайгүй угтдаг гэрийн эзэгтэй хамгийн муу эзэгтэй шүү. Тэрний дараа харин тортны асуудал ... ккк. 
/Жич: Блогийг хувийн тал руу давуу хөгжүүлэхээр шийдээд байгаа ш дэ. Юмыг яаж мэдэх вэ кк/
Сонгодог найрлагаар хийх торт. Өндөг, сахар бас гурил орно. 28 см-ын диаметртэй торт хийхэд 5-6 өндөг шаардлагатай. Мөн нэг стакан сахар, ижил хэмжээтэй гурил хэрэгтэй.
Тортик на гостинчик. Готовим с ребёнком
Эхлээд өндөгний цагаан шар хоёрыг ялгаж, шарыг сахартай холино. Миксертэй бол амар бдгын.
Тортик на гостинчик. Готовим с ребёнком
Бэлэн болсон зуурмагийг гурилтайгаа холино.
Тортик на гостинчик. Готовим с ребёнком
Цагааныг мөн ингэж хөөтөл нь миксердэнэ.
Тортик на гостинчик. Готовим с ребёнком
Хамгийн хэцүү зүйл бол хөөсийг аль болох буулгахгүйгээр өмнөх зуурмагтай үүнээгээ холих.Хэрвээ хамаагүй хольчих юм бол таны торт пиццаны гурил шиг л болчихно.
Тортик на гостинчик. Готовим с ребёнком
Ингээд хэвэндээ гурилаа хэвэндээ хийнэ. Хэвээ пергаментаар бүрээд тосолчихдог юм байна. Миний хувьд зүгээр тослоод л хийчихдэг юм. 180 хүртэл халаасан духовканд 20 минут жигнэнэ. Духовканыхаа хаалгыг нээж болохгүй тул хийхээсээ өмнө шилийг нь сайтар угаагаад харах боломжтой болгоорой. /Хувийн туршлагаас кк/
Тортик на гостинчик. Готовим с ребёнком
Энэ хооронд кремээ бэлтгэнэ. Энд бол бананатай крем бэлдсэн байна.2-3 ширхэг банана, хагас лимон, 1/3 стакан сахарны пудр, 80-100 г масло, 150 г цагаан шоколад орно.
Тортик на гостинчик. Готовим с ребёнком
Эхлээд шоколадаа жижиглэж халаана. Халаах савны ёроолд бага зэрэг ус хийвэл наалдахгүй. /Бага насандаа сахар халаагаад модон чихэр хийж идэх гэж шанаганд наалдуулдаг байсан хүмүүс энд байна уу кк/ .
Тортик на гостинчик. Готовим с ребёнком
Энэ хооронд банан, лимон, сахарын пудрыг блендэрээр холино.
Тортик на гостинчик. Готовим с ребёнком
Үүнд дээоээ масла сахараа нэмнэ.Дахиад блендэрэнэ. Ер нь бол хуучны сонгодог крем бол сахар масло хоёрыг л хольж хийдэг байсан. Эсвэл шоколад халааж нэмэх. Одоо жимстэй ямар крем хийхэд иймэрхүү загвараар хийчихэж болох юм байна.
Тортик на гостинчик. Готовим с ребёнком
Зөөлөн амттай крем болох бөгөөд түр хугацаанд саванд хийгээд хөргөгчинд тавьж болох юм.Тортик на гостинчик. Готовим с ребёнком
Ингээд 20 минутын дараа тортны кексийг болсон эсэхийг шалгана. Ер нь ямар ч төрлийн жигнэж байгаа гурилан бүтээгдэхүүнд модон савх гол хүртэл нь /хамгийн найдвар муутай хэсэгт кк/ дүрээд үзэхэд мод хуурай байвал болсон гэсэн үг.Ингээд гаргаж ирж хэсэг хугацаанд хөргөөд бүтээлийн харагдах байдалд анхаарах үүднээс болгоомжтойгоор хэвнээсээ салгаарай. 
Тортик на гостинчик. Готовим с ребёнком

За тэгээд харин яаж чимэглэх нь таны сонголт. Торт идэж байхдаа анзаарч байсан байх. Голоор нь хуваагаад хөрстэй талыг нь дотогш нийлүүлж кремээ түрхдэг юм шүүү дээ хонгорууд минь.
Тортик на гостинчик. Готовим с ребёнком 
Зураг болон жорыг www.nnm.ru Гэхдээ орчуулга бол бараг хийсэнгүй. Өөрийнхөөрөө буудчихлаа кк. Сайхан амраарай.

Хүүхдэд заавал байх ёстой тоглоомууд


Хүүхдэд заавал байх ёстой тоглоомууд 
Эх сурвалж: www.news.gogo.mn
 
Хүүхдэд хамгийн чухал хэрэгцээтэй тоглоомуудыг мэргэжилтнүүд тодруулжээ. Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр, орчин үеийн хүүхдийн тоглоомны 80 гаруй хувь нь хэрэгцээнд нийцэхгүй, харин 10 хувь нь хүүхдийн сэтгэхүйд аюултайгаар нөлөөлөх, тодруулж хэлбэл хүүхдийг ууртай, түрэмгий болгон сэтгэхүйд нь "юм хийхээр" тоглоомууд байгаа аж.

"Зөв" тоглоомуудыг одооны энэ үй олон тоглоом дотроос олж сонгох тийм ч амаргүй. Эцэг эхчүүдэд зөв сонголт хийхэд нь туслах зорилгоор "Оны тоглоом" шалгаруулж байхаар болсон байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гаргасан шалгаруулалтын дүнгээс танилцуулъя.

Цаашид шалгарсан тоглоомуудад "Хүүхдийн сэтгэл зүйчид зөвлөж байна" гэсэн нэгэн маягийн чанарын тэмдэг зүүх гэнэ. Москва хотын тоглоом сэтгэл зүй, хүмүүжилд нөлөөлөх нөлөөллийг шинжлэн судлах төвийн тэргүүн, сэтгэл зүйн ухааны доктор, профессор Елена Смирнова:

-Хүмүүс бодохдоо, унших бичих гэх мэтэд сургадаг тоглоомуудыг хамгийн сайн нь гэж боддог. Энэ нь буруу юм, яагаад гэвэл, хүүхэд бэлэн мэдлэгийг хүлээж авах болон сурсан юмаа сайжруулан дадлагажих явцдаа хөгждөг юм биш, харин аливаа асуудалтай тулгарч түүнийгээ өөрөө шийдэх явцдаа хамгийн ихээр хөгждөг юм. Тиймээс, хамгийн сайн тоглоомууд бол хүүхдийн сэтгэн бодох идэвхийг болон бусадтай харьцах, хайрлан догдлох сэтгэлийг өдөөх чиглэлийн тоглоомууд байдаг. Мэдээж, тоглоом хүүхдийн насанд тохирсон байх нь чухал.

НЯЛХАСЫН ТОГЛООМ

-Тоглоом хэдий тодорхой бус байна, төдий чинээ түүгээр тоглох хувилбаруудыг хүүхэд сэтгэн олдог сайн талтай. Ийм универсал тоглоом хүүхдийн идэвхи болон сониуч занд маш их түлхэц өгдөг. 0-12 сартай хүүхдэд заавал байх ёстой тоглоомууд гэж бий.

*Шажигнуур тоглоом. Хөдөлгөөний эвсэл, анхаарал төвлөрүүлэлт, юмыг хараагаараа болон сонсголоороо хүлээн авах чадварыг нь хөгжүүлдэг.

* Хүүхдийн ор болон тэргэнд, дээрээс нь унжин эргэлддэг тоглоом. Ийм тоглоом харааг нь идэвхжүүлж өгч тод юман дээр хараагаа тогтооход сургадаг. Тойргоор эргэдэг тоглоом нь хараанаасаа алдалгүй дагуулан харах дасгал болдог.

* Унтдаггүй хүүхэлдэй. Бүлтийсэн том нүд бүхий хөгжилтэй царайтай энэ хүүхэлдэй үе үеийн хүүхдийг "өсгөсөн", одоо ч унэ цэнээ алдах болоогүй. Яаж ч хөдөлгөсөн дон дон хэмээн дуугарч босч ирэх нь хүүхдийг маш их баясган хөөрүүлдэг бөгөөд нэг хэсэгтээ хүний "орлогч" болдог.

Сэтгэл зүйчид зөвлөж байна: "Дуугардаг өнхрүүшнүүд" бол хамгийн жижиг ч гэлтгүй нэлээд том хүүхдүүдийн ч дуртай тоглоом болдог. Өнхрүүшүүдийг өнхрүүлж болно, хооронд нь мөргөлдүүлж болно, сэгсэрч дуугаргаж болно. Энэ бүхнийг хүүхдүүд судлан нээж, идэвхтэй ашиглан тоглодог. Заавал өнхрүүш биш, янз бүрийн хэлбэртэй байж болно. Тоглоомнуудаа өөр өөрөөр дуугарч байгааг нь анзаарч жиших, ижил дуугарч байгааг нь хослуулан ялгах, хамгийн чанга дуугарч байгаагаас нь эхлээд дарааллуулж тавих гэх зэргээр олон зүйл сэдэх боломжтой бөгөөд энэ бүхэн нь хүүхдийн сэтгэхүйг их сайн хөгжүүлдэг.

АНХНЫ АЛХМУУД-АНХНЫ ЧАДВАРУУД


Ирина Орлова, Тоглоомын Төвийн мэргэжилтэн, сэтгэл зүйч:
1-3 ойтой хүүхдийн хувьд тоглоом бол өөрийгөө болон эргэн тойрноо судлан нээж эхэлдэг үе юм. Урьдын танил юмтайгаа ч шинээр харьцаж болох шинэ аргуудыг нээнэ. Ингэснээр, өөртөө итгэлтэй болох, өөрийгөө бие даасан, юунаас ч хараат бус хүн гэдгээ мэдэрч эхэлдэг.

1-3 настай хүүхдийн үндсэн тоглоомууд:
*Пирамид-уламжлалт, сонгодог тоглоом. Хүүхдийн сэтгэхүйг ихээхэн хөгжүүлж өгөхөөс гадна хөдөлгөөний эвсэл, анхаарал төвлөрүүлэх, юмыг өнгө, хэлбэр дүрс болон хэмжээгээр нь ялгаж сургадаг. Дүрслэн бодох чадварыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Сэтгэл зүйчид зөвлөж байна: "Хөгжилтэй пирамид"  тоглоом нь хуучны зөвхөн цагирагнуудыг бодвол хавьгүй хэцүү тоглоом. Деталиуд нь өөр өөр хэлбэртэй болсноор тоглох боломж нэлээд нэмэгдсэн. Хүүхдийн хийх хөдөлгөөн ч маш олон янз болон нэмэгдэнэ гэсэн үг.

Шоонууд - Хүүхэд шоотой анх танилцахдаа түүнийг шидэх, өнхрүүлэх гэж үзэх, гартаа барьж эргүүлж тойруулан сайтар харах зэрэг "судалгаа шинжилгээний ажлаас" эхэлдэг. Дараа нь шоонуудыг дээр дээрээс нь тавьж өрж болохыг сэтгэнэ, цаашдаа барилга байшин барьж тоглох гол тоглоом нь болдог.

Машин /хөвгүүд/ - хүүхдийн хөдөлгөөний эвслийг хөгжүүлэхээс гадна дүрслэн бодох чадварыг нь өдөөн идэвхжүүлдэг. Цаашид ч зохиомжит тоглоомуудынх нь гол хэрэгсэл болдог. /тоглоомныхоо баатруудыг зөөх, өөрөө жолоочийн дүрд тоглох г.м./

Хүүхэлдэй /охидууд/ - хүнийг төлөөлдөг тоглоом учраас охидуудын зохиомжит тоглоомонд байнга оролцдог. Хүүхэлдэйгээ хайрлах, ярилцах гээд охидуудад тоглох хязгаар хүүхэлдэйны хувьд байхгүй гэж болно.

СУРГУУЛИЙН ӨМНӨХ НАС

Сургуулийн өмнөх буюу 4-7 нас гэдэг бол хүүхдийн цаашдын хөгжлийг тодорхойлдог чухал үе. Хүүхэд өөрийнхөө бие даах чадварыг аль хэдийн мэдэрсэн, үүнийгээ хэрэгжүүлэх гэж ихээхэн зүтгэдэг нас.

4-7 насанд голлох тоглоомууд:
Эвлүүлдэг тоглоом. Төрөл бүрийн байгууламж барих нь сургуулийн өмнөх насны хүүхдэд маш чухал үйл ажиллагаа байдаг. Ийм тоглоомны тусламжтайгаар хүүхдийн ургуулан бодох чадвар дээд зэргээр хөгжих боломжтойгоос гадна маш олон зүйлийг хүүхэд тань судлах, турших, ойлгож авах ач холбогдолтой.

* ОХУ-д үйлдвэрлэгдсэн, барилгын иж бүрдэл. Энэ, гарт нэн тааламжтай мэдрэмж өгөхүйц модон иж бүрдлээр бүхэл бүтэн үлгэрийн хот барих боломжтой. Бат бөх ханатай цайз, шилтгээ, тансаг хийцийн сүүдрэвч гээд маш олон эд ангитай. Үүгээр тоглоход хүүхдийн анхаарал болон логик сэтгэлгээ хөгжихөд их нэмэр болох нь дамжиггүй. Ганцаараа ч тоглож болно, хоёулаа ч тоглож болно. Тоглосныхоо дараа бүх иж бүрдлээ хайрцаганд нь буцааж хийх нь бас нэгэн, зөв хүмүүжлийн чухал момент болно.

*Хамтын тоглоомны иж бүрдэл нь хүүхдийг бусадтай харьцах харьцаанд сургах, шийдвэр гаргах, нэгэндээ бууж өгөх, хамтын үйлдэл хийх г.м. олон чухал зүйлд сургадаг ач холбогдолтой.

* Германд үйлдвэрлэсэн "Доктор Зараа" тоглоом. Бусад, хүүхдүүдийг хооронд нь өрсөлдүүлдэг тоглоомоос тэс өөр. Тоглож байгаа хүүхдүүдийн зорилго нь нэг. Зараа эмч бусдад эм тариа аваачиж өгөх гэж яваа, хүүхдүүд хамтын хүчээр түүнд тусалснаар бүгд зорилгодоо хүрэх учиртай. Энэ тоглоомоор тоглосноор хүүхдүүд хоорондоо тохиролцох, нэг нэгийнхээ үгийг сонсох зэрэг харьцаанд суралцах юм.

*Дүрт тоглоомууд. Үүнд хүн ба амьтны дүртэй бүхий л тоглоом орно. Хүүхэд ийм тоглоомтойгоо, яг л амьд амьтантай харьцаж байгаа мэт ярьдаг. Өөрийнхөө амьдралд олж авсан туршлага болон харсан мэдсэн зүйлээ тоглоомон дээрээ хэрэгжүүлэн бэхжүүлдэг,

*ОХУ-д үйлдвэрлэгдсэн "Өмбүү" тоглоом. Өхөөрдөм жаахан, харваас халамж шаардсан энэ амьтан хүүхдийн энэрэн хайрлах сэтгэлийг төрүүлэх нь дамжиггүй.

Эвлүүлдэг тоглоом /пазл/. Орон зайн сэтгэхүйг хөгжүүлнэ. Өмнөө тавигдсан зорилгыг үечлэн хувааж хэрэгжүүлэх сургалт болохоос гадна, анхаарал төвлөрөлт, нэг юмыг удаан хугацаагаар нухан, тогтон суух зэрэгт сургана.

*ОХУ-д үйлдвэрлэгдсэн "Манжин" - эвлүүлдэг тоглоом. Энэ тоглоом нь эвлүүлдэг пазлаас гадна зохиомжит тоглоом юм. Хүүхэд зүгээр нэг хоорондоо тохирох хэсгүүдийг сонгох бус, дуртай үлгэрээ бүхлээр нь амилуулах давуу талтай. Энэ үлгэрийн баатрууд бусад зохиомжуудад ч хэрэглэгдэх боломжтой.

ХҮҮХЭД БА ӨСВӨР НАС

Тоглоомын төвийн мэргэжилтэн, сэтгэл зүйч Мария Соколова: Сургуулийн бага нас, өөрөөр хэлбэл 7-10 нас хүүхдүүд бусдаас ичиж зоволгүйгээр өөрийнхөөрөө сэтгэн тоглодог эцсийн хугацаа. Энэ насныхны гол тоглоом нь хүүхдийн ургуулан бодох сэтгэлгээг хөгжүүлэхэд туслахуйц тоглоомууд байх ёстой.

*Эвлүүлдэг. Маш олон архитектурын болон ландшафтны элементтэй, хүн амьтантай, амьдралд байдаг олон явдлыг үзүүлэх бололцоотой том том иж бүрдлүүд.

*ОХУ - д үйлдвэрлэгдсэн "Хивсэн дээрх хот" гэсэн нэртэй модон конструктор нь 65 детальтай бөгөөд, хүүхэд өөрийнхөө фантазийг өөртөө байгаа боломжтойгоо жишин зохицуулж сурахад маш тохиромжтой тоглоом.

*Зохиомжит тоглоомны иж бүрдэл. /Бага насны хүүхдүүдийнхээс өөр/: бага насныхаан тоглоомны дүрүүдэд өөрийгөө оруулдаг байсан бол энэ насны зохиомжит тоглоом нь хүүхэд найруулагчийн байрнаас процессыг удирдах юм. Ингэснээр, бие даах, өөртөө хариуцлага үүрэх зэрэг харьцаанд суралцана.

Сэтгэл зүйчид зөвлөж байна: Германд үйлдвэрлэсэн "Гэр бүлийн далбаат онгоц" тоглоом. Тоглоомны хамгийн шилдэг чанар болох - сэтгэн бүтээх, ургуулан бодох чадварыг хөгжүүлэх хязгааргүй боломжийг агуулсан шилдэг тоглоом.

*Хамтын тоглоом. Шатар, даам, далайн тулаан гэх мэтийн хамтаар тоглодог тоглоомнууд нь үйл явдлыг таамаглах, өөрийн үйлдлийг хамтран тоглогчийн үйлдлээс хамааруулан төлөвлөх, өөрчлөх, дүгнэх, хожих стратеги боловсруулах гээд маш их зүйлд сургадаг.

АиФ-аас орчуулав. Ё.Одончимэг

Saturday, August 4, 2012

Цахим номны талаар

Өнөөгийн нийгэм өдөр өдрөөр хувьсан өөрчлөгдөж бидний өмнө нь огт хэрэглэж байгаагүй үгс өдөр тутмын үгсийн санд нэвтрэн орох болжээ. Хүмүүсийн цахим хэрэглээ ихсэж хоорондоо нүүр тулж уулзахаас мессенжерээр ярьсан нь амар байх үе ч тохиох юм. Ганц ярихаас ч биш бусад хэрэглээ бүгд цахим хэлбэрт шилжиж амар хялбар болж байна.
Өчигдөрхөн өчнөөн олон цаастай зууралдаж байхад "Бүгдийг цахимд оруулсан бол" гэх үгс нэгийг санагдуулна.

Иймд та бүхнийг цахим номны ертөнцөд хөтөлж сонирхуулья. Гэхдээ миний хувьд өөрт хэрэгцээ гарсан тохиолдолд уран зохиолоос бусад цахим номыг хайж олж уншдаг. Харин уран зохиолын номыг хуудсыг эргүүлж, цаасыг нь үнэрлэж, дэрлэж, тэвэрч байж үнэр амтанд нь ордог юм. Тиймээс цахим ертөнц, цахим ном тэр мэдрэмжийг орлож бол чадахгүй ээ.

Ингээд хэрхэн хайх вэ?
сайн хайлт хийх тухайд бол түлхүүр үгээ л зөв ашиглах хэрэгтэй шүү дээ, би өөрийн чадахаар л хэлье.
Хамгийн эхэнд инглиш дээр бол цахим ном үнэгүйгээр олох боломж 99 хувь даа. Шинэхэн номуудыг хүртэл тавьчихсан л байдаг юм.

1. хамгийн түрүүнд гоогле ээс хай. гэхдээ ард нь хайж буй номын нэр + free download, гэх эсвэл номын нэр + pdf, djvu, epub, mobi гэх мэт

2. томоохон шэйр сайтуудаас хайлт хий. rapidshare, 4share, mediafire, hotfile, uploading гэх мэт сайтуудын хайлтууд бий, эсвэл хайж буй номын нэр + шэйр сайтын нэр,

3. и-номны тусгай сайтууд дээр байж мэдэх л юм, тэдгээрээс шагайгаад үз. gutenberg гэх мэт

4. торрент сайтуудаас хай. torrentz.eu thepiratebay.se kat.com гэх мэт эсвэл demonoid, rutracker гэх мэт торрент сайтуудад бүртгэлтэй бол, rutracker лав 100мб ээс доош хэмжээтэй зүйлийг бүртгэлгүй татаж болдог. эсвэл бүр хайж буй номын нэр + torrent гэх болох юм.

5. scribd docstoc энэ тэр дээр байж магад.
Монголоос хэвлэмэл байдлаар олох бол

6. багшийн дээд, урт цагааны, хай-фай рекордс /хуучин 50-р дэлгүүр/-ийн урдах монгол ном гэх мэт хуучин номын худалдаачдаас асуу, жоорны жоорны юм бас байна шүү.

7. УИД-ийн Мажестик, Интерномын төв дэлгүүр, Мир номын төв дэлгүүр зэрэгээр ор, том дэлгүүрүүдийн бусад салбаруудаас ном хайгаад хэрэггүй тэнд зөвхөн их борлуулалттай номнуудыг л тавьсан байдаг юм. тэгээд бас ганц хоёр жижиг мөртөө чамин дэлгүүрүүд байна.

8. Том хэвлэх газаруудын үйлдвэрийн/оффисын дэргэдэх худалдаанаас авбал дэлгүүрийн үнээс даруй 10-15% хямд байдаг.

9. За тэгээд монгол хэлтэй цахим номнууд намайг залуу байхад /цахим хэрэглээ бага байхад/ нүдний гэм байсан дөө. Одоо бол блог, форумууд хөгжөөд мэдээлэл, ном зэргийг монгол хэл дээр олоход илүү олдоцтой болсон байна лээ. Хамгийн эхний, хамгийн сайн эх сурвалжийн нэг бол Асуулт форум шүү. /Гэхдээ танд форумдах цаг байгаа бол .../

Ингээд хэн нэгэнд нь хэрэгцээтэй байж болох хэдхэн ном. Цаашид өөрт хэрэгцээт номоо хайж олоод сурчихна биз дээ.

Дейл Карнеги Алтан дүрмүүд

Англи хэлний дүрмүүд

Англи хэлний өгүүлбэр зүй

Оюунгэрэл Америкт суралцсан тэмдэглэл