Showing posts with label Яруу найраг. Show all posts
Showing posts with label Яруу найраг. Show all posts

Tuesday, August 14, 2012

Бяцхан сургааль Р. Чойном



Тунгааж бодоогvй юуханд ч гэсэн
Туйлын дvгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сvvлд нь дуугаар.

Хvний амьдралд чухаг мөртөө
Хvvхэд хэлдэггvй сургаал гэж бий
Хvй ертөнцөд элбэг мөртөө
Хvvхэнд хэлдэггvй vг гэж бий. 

Өнөө vдэш голсон хоол
Өглөө босоход эрдэнэ болдог
Өсөхийн цагт хайхраагvй янаг
Өтлөхийн vед бурхан гэгддэг.

Зун цагт новш болсон юм
Зудтай євєл аминд орох ч бий
Хот газар булаацалддаг зvйл
Холын хєдєєд хог дээр хэвтэх ч бий.

Хадтай газар хадуур хэрэггvй
Модтой газар савар хэрэггvй
Морьтой хvнд бензин хэрэггvй
Мотоциклтой хvнд ташуур хэрэггvй.

Аргалын эвэр тэмээнд хэрэггvй
Адууны сvvл ямаанд хэрэггvй
Архины лонх шувуунд хэрэггvй
Алтан бөгж сармагчинд хэрэггvй.

Бєєгийн хэрэгсэл ламд гай
Бєхийн зодог эхнэрт лай
Бурхан тахил чєтгєрт дараа
Буу саадаг чавганцад тєвєг.

Байгаль болоод хvний ёсонд
Байх байр зохицох зохицол гэж бий
Амьдрал болоод номын ёсонд
Арцаж болдоггvй орон зай гэж бий.

Хэн бvхэн балчир хvvхдийг єхєєрдєвч
Хээр тааралдвал айж зэвvvцнэм вэ
Хэвтэж байхдаа амьтны яс сонин ч
Хэл ороод босож ирвэл аюул гэдэг тэр.

Ууланд байхад мод гэдэг vзэсгэлэн ч
Унтаад босоход гэрт ургасан байвал ямар вэ ?
Усанд байхдаа загас гэдэг хөөрхөн ч
Уртын замд шөнө морьтой загас таарвал ямар вэ ?

Оронд тэврэхэд бvсгvй хvн тааламжтай ч
Олны газар тэр шалдан харагдвал ямар вэ
Од мичид огторгуйдаа чимэг
Ойчоод тvрвэл нь дэлхий юу болох вэ.


Хөлийн оймсыг гарт өмсөгвөл ямар вэ
Хөхөөний дуугаар нохой донгодвол ямар вэ
Хөхний даруулгыг нvдэндээ зvvвэл яах вэ
Хөрсний анжисаар дээл эсгэвэл яах вэ.

Зохицохгvй юмыг зохицуулах гэвэл
Зовлон болохоос ашиг болохгvй
Зохицох ёсон гэвч дотроо бас
Зориуд тааруулсан єєрийн цагтай.

Yлгэрлэвээс єглєє галлах эхнэр
Yд өнгөрөөж босвол хэрэг юун
Yерхэж явсан нєхєр туслах тусаа
Yхсэн хойно санавал тус юун.

Yелзvvр залууд гоёж явсан гоёл
Yсэн бууралтахад инээдэм тєдий
Yймээний жил тvмнийг аварсан зэвсэг
Yе нь өнгөрөхөд тvvхийн дурсгал тєдий.

Учир иймээс амьд сэрvvн цагтаа
Урьд хойныг нь бодож юм бvхнийг зохицуул
Улс амьтны ёс горимыг дагаж
Ул суурьтай зvйн дотор яв.

Бусдыг хэлэхээсээ өөрийгөө урьтаж шинж
Буруу зєвєє ухаант хvнээс асуу
Цагийн юмыг цаг алдалгvй хэрэглэ.
Цагаас урьтаж элдэвт битгий сvйд. 

Зарим заримдагуудад зориулсан шүлэг


Загатнаагvй ч гэлээ миний гар
Заримуудад зориулж ганц шvлэг бичилгvй горьгvй нь
Замбараагvй дээ биш ч энэ хорвоо
Зарим нэг юмсаар гуа биеэ гутаажээ.


Замбуулин хэдий арвин тусмаа
Заваан юм төдий элбэг болжээ.
Заримдаг гийгvvлэгч ес байтал
Заримдаг хvн ерэн хувийг нь эзлэхэд хvрчээ.

Өөрснийгөө тэд хэзээ ч мэдэж чадахгvй байж
Өрөөл бусдыг тэд хэзээ ямагт
Өөчилж муучилж ховлож амьдрах нь
Өтөг шивхээр хооллогч өт хорхой мэт буюу.

Дөмгvvр ганган явбал дээрд vзэж нударган гэнэ.
Дөнгөж хувцастай явбал доорд vзэж гуйлгачин гэнэ.
Олонтой явбал атаархахдаа завхуул гэнэ
Орь ганцаар явбал аархахдаа зайгуул гэнэ.

Улаан мөнгө өөрөөсөө харамлаад өөрснөө
Ууж чадахгvй явж уусан хvнийг архичин гэнэ
Уу ид гэж зvгээр яваа хvнийг шахаж шахчихаад
Улаандаа гарсан ховдог гэж дэлхий дахинд зарлана.

Авгайгаасаа саллаа гэж өөрөө хаягдсан юм шиг уурлана
Авалгvй ганц бие явбал өөрөө суух албатай юм шиг муулна.
Амар мэндийг нь асуувал ярвалдаад хариу дуугардаггvй байж
Адилхан дуугvй өнгөрвөл их зан гаргалаа гэж уйлчих шахна.

Дориухан алхвал дайрчих шахлаа гэж гомдол тоочно
Доройхон явбал өөрөө дайрчих гээд хөл гар гишгэлнэ.
Мөнгө харуулчихвал гуйж авчхаад эргvvлж өгөхгvй
Мөнгөгvй цагтаа уулзвал нэг нvдээр харахгvй цааш эргэнэ.

Гэтэл энэ маань өөрөө ямар хvн бэ ?
Гэм буруугvй хазгай гишгэдэггvй ариухан амьтан уу ?
Гэвэл бас vгvй ээ ! Энэ хорвоод төрөөд
Гэтэж, тагнаж, ховлож, хутгаж явахаас өөрийг сурсангvй.

Ний нуугvй хэлэхэд булай бvхнийг vйлдээчин
Нийгмийн бөөс болж бусдын талхыг vмхээчин.
Зарим ийм заримдагчуудад зориулж өөрсөн шиг нь
Заваан шvлэг нэгийг бичлээ хайран ч гар минь !

Saturday, April 21, 2012

Таалагдлаа - Хүний өгүүллэг

Бүгдийг худалдаж авна
 
Эх сурвалж: http://tsenher.blog.banjig.net

Хэмжээлшгүй баян нэг нөхрийн машинд араасаа мөргүүлсэнээсээ хойш би гэдэг хүн аз шовойхоо болив. Явган хүний гарцан дээр улаан гэрлээр зогсож байтал, нэг аймаар том ганган жийп араас мөргөөд, муу Соната-гийн минь хойд талыг цөм шаачихдаг байна. Арван жил амрахгүй ажиллаж, цуглуулсан мөнгөөрөө үнэ “зодож” худалдаж авсан өнөөх муу машиныг минь том жийпээрээ явлаагны хайрцаг шиг шамшийлгасан өөх махандаа баригдсан өвөөгийн банхар шиг дуутай нөхөр,

 
-Өө, чааваас Соната-3 байсан юм уу? Миний нэг цагийн дотор олдог мөнгөнөөс бага үнэтэй юм байна гэж дээрэлхэхэд би мөчөөгөө өгөлгүй,
-Хямдхан ч гэсэн энэ машиныг би улсаа “луйвардаж” аваагүй юм гээд тавьчихлаа. Тэгтэл нөгөө махлаг эр түнтийтлээ улайж, бүх биеэрээ өөхөн бөмбөлөг болон хувирч, хариугүй тэсрэх нь үү дээ гэмээр болсоноо шүдээ зуун ,
- Нусан буу минь, сэвстэй гүзээнийхээ бүтэн дээр нүднээс далд орж үз. Чамд би энэ ямбийг чинь хоёр дахин нугалаад төлчихье гэж даналзав. Муу өмхий гахайг харахаас өөрийн эрхгүй нүд хорсоод байсан тул,
-Цагдаа дуудаж учраа олно гээд гүрийлээ.
-Өмсөж яваа хувцасны тамтагыг нь хар даа. Улаан загалмайн тусламжын тамтаг “нөмөрчихөөд” их зантай нусгай байна. Өгөөмөр зангийг минь дуусахаас өмнө хүссэн үнээ хэлээд зайлаад өгөөч гэж  өнөө “мангас” цохиж авахаар гараа далайхад  эрхбиш эр хүссэндээ би түүний ариун “мутрыг” нь амжиж барилаа. Гэтэл түүний дэргэд түрүүнээс хойш муухай хараад зогсож байсан өвлийн идшинд “сүхдчихмээр” байрын булиа  залуу ухасхийн гүйж ирээд намайг шилэн хүзүүнээс заамдаж аваад агаарт хий сарвалзуулах нь тэр.
-Зөрүүдлээд байвал хүзүүгий чинь хуга мушгина шүү. Эзний хэлсэнийг зөвшөөр. Эс тэгвэл дараа нь амаа барина шүү гэж булиа залуу үнэнч албатын ёсоор намайг тавлав. Агаарт дөрвөн мөчөө хий савлан дүүжигнэх хирнээ би алийгаа алдаж, албат боолын жишгээр гөлөг царайлж, бууж өгсөнгүй, аминдаа цагдаа ирэх бол уу гэж сэм горьдон, нохойд бариулсан зурам шиг сарвалзсаар байтал манай хөрш хасаг айл Аллах бурханаа явуулсан уу яасан гэнэт замын цагдаагийн эргүүл бөөнөөрөө “буу”-лаа. Том жийпний эзэн өнөө муу гахай, цагдаа нарыг тосож очоод,
-Хар даа та нар. Америкийн элчинтэй уулзахаар яарч явсан юм. Гэтэл энэ нэг ямбий гай урд салгалж явсанаа гэнэт тоормослоод хамаг ажил баллаад хаячихлаа. Энэ муугийн ямбий ч гайгүй байна. Миний жийп хоёр зуун тавин мянган долларын үнэтэй эд. Урд гупер нь гэхэд арван таван мянган доллар гэж цагдаад “мат”-лаа. Урд гупер нь гэхэд л миний машинаас гурав дахин үнэтэй байна гэж хаашаа харсан тэнгэр вэ? Аллах тэнгэр үү, Ийсүс тэнгэр үү? Манай бурхан л лав биш дэг ээ...Цагдаа нарын нэг нь хамгаалагчын гарт хамаг байдаг улаан загалмайн “гоё” хувцсаа навсайтал ноолуулсан намайг хуруугаараа чичиж,
-Сүүлийн үед иймэрхүү үл бүтэх этгээдүүд муу машинаа “сайжруулах” гэж иймэрхүү арга заль зохиодог болсон нь нууц биш юм. Би ийм этгээдүүдтэй  сүүлийн үед байнга тааралддаг болсон гэхэд том жийпний эзэн цүнхнээсээ боодол мөнгө гаргаж түүнд өгтөл өнөөх цагдаа над руу муухай харж,
-Энэ нөхөр бол тэдний нэг гэдэг нь эргэлзээгүй гэсэнээ түүнд дахин боодол мөнгө харуулахад хоолойгоо зассанаа,
-Үнэнийг хэлэхэд энэ нөхөртэй би гуравдахь удаагаа “халуун цэг” дээр уулзаж байна. Энэ нөхөр иймэрхүү “луйвраар” баяжина гэж дэндүү итгэсэн дуракуудын нэг гэж над руу дайрлаа. Эзэн түүнд харуулсан мөнгөө шидээд,
-Энэ этгээдээ яахаа та нар өөрсдөө мэд. Би та нарт өгдөгөө өглөө. Өөрсдөө үлдсэнийг нь зохион байгуулаарай. Мөн орлогч даргадаа ийм явдал болсоныг сайн ойлгуулаарай. Миний нэрийг хэлэхэд та нарт баяр хүргэнэ гээд явж одлоо...Ингэж би машингүй,  үнэмлэхгүй хоцорсон юм. Шударга ёс гэж байдаг бол эцсээ хүртэл “үзье” гэж бодоод танил өмгөөлөгчтэйгээ уулзлаа. Танилын нүүр халуун болоод тэр үү нөгөөх чинь жаахан тээнэгэлзэж байсанаа хуушуурын гуанзанд надтай хэдэн хуушуур ундаатай ууж идээд, “хөөцөлдөхөөр” болов. Шүүх хурал эхлэхэд миний өмгөөлөгч ирдэггүй. Хожим сонсох нь ээ нөгөө босс түүнийг “дарамталсаар” байгаад “амы” нь барьжээ. Харин шүүх хурал миний өмгөөлөгч  “санаатайгаар” дуудсан цагт “ирээгүй” учир өмгөөлөгчгүйгээр шүүх хурлыг явуулахаар болж, гэмгүй сайхан хүнийг гүтгэж, албаны том дарга төдийгүй алтны уурхайн баян захирлын үнэтэй эд хөрөнгийг гэмтээсэн учир надад гурван жилийн ял өглөө. Арав хоногийн дотор хотын шүүхэд давж заалдах эрхтэй тул хотын шүүгч хамаатантайгаа уулзахаар очвол,
-Намайг ажилгүй болгохыг хүсвэл хотын шүүхээр бүү заргалдаарай гэж уйлагнав. Учир юу гэвэл нөгөө аймаар “босс” миний хамаатан гэдгийг мэдээд түүн рүү төлөөлөгчөө явуулж “заналхийлэл” гэдэг захиран тушаах “тэсрэх бөмбөг”-өөр амь амьдралыг нь ацан шалаанд унагаж дөнгөжээ. Тэгэхэдээ хамаатан маань надтай нэг л адилхан Добу мэргэний “үр сад” болохоор амиа “хоохойлох” гэж ялааны хор ууж, хордлогын төвд хэвтэх хооронд нь миний бие бөх “зүрх” гарган, хотын шүүхээр заргалдсан боловч нөгөө босс хотын шүүхийг цэвэрлэгчтэй нь худалдаж авсан болохоор миний талд төрийн “шударгуу” хууль үл үйлчлэв. Эцсийн вариант дээд шүүх үлдлээ. Өмгөөлөгч нарын холбоон дээр шүүгч авахаар очтол бүх шүүгч нарыг сайхь эр “урхидаж” амжжээ. Аргаа бараад хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагад хандаж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргад өргөдөл бичсэний хүчинд намайг эх орноосоо хол ардчилал жинхэнэ утгаараа хөгжсөн гадаад  оронд эрхийг минь хамгаалан, цагаачлан суурьшуулах шийдвэр гарч би хүний нутгыг зорив... Хаус өглөө. Шинэхэн жийп машиныг дэлгүүрээс хүнсээ авч бай гэж өгөв. Бороогүй өдөр хоёр давхар хаусныхаа гадна талын усан бассейнд орсоныхоо дараа, нуруугаа шаран торгон элсэн дээр хэвтэхэдээ би өнгөрсөн амьдралаа бодоод инээд хүрнэ. Дээд шүүхэд очсон бол яах ч байсан юм билээ. Насаараа хоригдох ял өгөх ч байсан бил юм үү, болохоо байгаад Үндсэн хуулийн цэцэд заргалдсан бол Монгол улсын иргэнээс хасах ч байсан билүү хэн мэдлээ... Сониноос саяхан би нэг бороотой өдөр явж байгаад машинаа араасаа “хусуулчихдаг” байгаа. “Хуссан” нөхөр өөрөө цагдаа, түргэн тусламж дуудлаа. Манайхаар бол бүхэл бүтэн аврах баг л ирэх юм. Доргилтоос гэмтэл авсан уу гээд газар дээр эмнэлгийн мини-автобусанд оруулаад бүх юм шалгалаа. Гэмтэл үгүй боловч заавал эмчийн хяналтанд долоо хоног эмнэлэгт хэвтэх ёстой гэнэ. Харин эмнэлгийн үзлэгээр нутагтаа байхадаа араасаа “шаалгаад” тархи нуруундаа гэмтэл авсаныг минь олж тогтоов. Тархи нурууны гэмтэлтэй хүнийг “мөргөсөн” гээд нөгөө намайг “хусдаг” гадаад иргэн эрхээ хасуулаад зогссонгүй надад бүх насаар минь төлбөр төлөх болсонд би гуйж байгаад болиулсан. Хүнд гэмтэлтэй цагаач иргэнийг мөргөсөн гээд хотын иргэд жагсаал хийж, хотын мэрийг, цагдаагийн даргатай нь огцруулав. Хотын захиргаа надад бүх насаараа тус хотод амьдрах эрхийг өгсөний хажуугаар би сар бүр ослын төлбөр үндсэн тэтгэмж дээрээ нэмж авахаар болов. Миний аз шовойв. Бороотой үед зам хальтиргаатай байдагыг анхааруулсан рекламанд тоглоод би баахан мөнгө саалаа.  Үнэгүй өмгөөлөгч маань надад маргааш шүүх хуралтайг сануулж утастдав. Шуудан зөөгч дугтуйтай захидал авчирч өгсөнийг задалбал маргааш шүүх хуралд дуудсан албан бичиг байх юм. Миний эрхийг зөрчигдөх вий гэж эмээсэн олон нийтийн хүний эрхийг хамгаалах байгууллагууд, шүүх өмгөөлөлийн газрууд мөн олон нийтийн төлөөлөгчид, хэвлэл мэдээлэлийнхэн миний шүүх хуралд оролцох гэнэ лээ. Гадаадаас хүртэл сурвалжлагч нар  ирнэ гэсэн. Монголын сэтгүүлчдийн виз Бээжинд гараасай... Ардчилсан орон гэж ямар байдагыг мэдэг... Нөгөө “мангас” төвийг сахисан, ардчилсан үндсэн хуультай, холбооны засаглалтай энэ улсын элчин сайдыг “худалдаж” аваагүй тохиолдолд шүү...

Tuesday, April 17, 2012

Шүлэг бидэн хоёр

Би чадку ээ шүлэг бичих гэхдээ дуртай
Билэг танхай найрагч биш ч үг холбох дуртай
Бичиж чадаагүй ч бусдын бичсэнийг унших дуртай
Бас болоогүй тэрнийгээ та нартай хуваалцахад бүр ч дуртай

Гуниглах ганцаардах уйтгарын
Гэрэл нь болсон мөрүүд минь
Гэнэхэн ухаажсан сэтгэлийн минь
Гэрч нь болсон мөрүүд минь дээ


Миний блогт элдэв шүлэг бичих орон зай заавал байх ёстой

Tuesday, March 27, 2012

Эх дэлхийн цаг 2012 хөдөлгөөнд нэгдэцгээе


Энэ хөдөлгөөнийг дэмжээд миний хувьд дөрвөн жил болжээ. Харин та ...?


хуучны бичлэгээ сэргээн засварлаж орууллаа.
 
“ЭХ ДЭЛХИЙН ЦАГ - 2012”
Сүүлийн хоёр жилд Монголд энэхүү хөдөлгөөний зохион байгуулалттайгаар явуулж байгаа бөгөөд 2012 оны 3 дугаар сарын 31-ний Бямба гарагийн 20:30 цагаас 21:30 цагийн хооронд НЭГ ЦАГ гэрлээ унтраах юм байна.
Бурхан таны хайртайг сэтгэл зүрхээрээ мэддэгийн нэгэн адил дэлхий таны хайрыг хаанаас ч мэдрэх болно. Иймд та заавал талбай дээр очих хэрэггүй. Хурдтай хөгжиж, хурдтайгаар мөхөл рүүгээ дөхөж буй эх дэлхийнхээ төлөө та хаа байгаа газрынхаа бзх гэрэл цахилгааныг унтрааж нэг цагийг эрчим хүчгүйгээр эх дэлхийд та хэн болчихсон байгаагаа төсөөлөн нэг ажаарай.

Албан ёсны цахим хуудас



Дэлхийн 90 орчим улс орны 4000 гаруй хот, суурингууд уур амьсгалын эсрэг тэмцэхэд эв нэгдлээ илэрхийлнэ
Дэлхийн уур амьсгалын систем бүхэлдээ өөрчлөлтөнд орж, байгалийн онц үзэгдлийн давтамж ихэсч байгаа нь дэлхийн дулаарлаас үүдэлтэй билээ. Дулаарлын хүчин зүйлс нь үйлдвэрлэл үүн дотор эрчим хүчний үйлдвэрлэл, уул уурхай, мал аж ахуй, хог хаягдал, авто машинаас гарч буй хүлэмжийн хий юм.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж, олон нийтийг нэгдэхийг уриалж байгаа билээ.
Иймд энэ оны 3-р сарын 31-ны өдрийн 20 цаг 30 минутаас эхлэн нэг цагийн турш олон нийтэд гэрлээ унтраахыг уриалж байна. Энэхүү уриалгад нэгдснээр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад бага ч гэсэн хувь нэмэр оруулах боломжтой. “Эх Дэлхийн Цаг”-ийн гол зорилго нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, харин уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршино.
Анх 2007 онд Австралийн Сидней хотоос гараагаа эхэлсэн “Эх Дэлхийн Цаг”-т нийтдээ 2.2 сая айл өрх, албан байгууллагууд хамрагдан нэг цагийн турш гэрлээ унтраан оролцож байсан бол 2008 оноос энэхүү уриалга нь дэлхийг хамарсан хөдөлгөөн болон өргөжиж, 2009 онд 88 орны 4000 хотын 800 сая хүнийг хамруулж чаджээ.
Дэлхийн алдартай газарууд болох Сан Франциско дахь Голден гэйт гүүр, Ромийн Колоссейм театр, Сидней дэхь Дуурийн ордон болон Тайм талбайд байрладаг Кока Кола-ын сурталчилгааны самбар энэхүү уриалгыг дэмжиж буйгаа илэрхийлж нэг цагийн турш гэрлээ унтрааж байв.

Энэхүү мэдээг уншиж буй иргэн Та уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг эв нэгдлээ илэрхийлж ГЭРЛЭЭ ганцхан цагийн турш УНТРААГААРАЙ.

Wednesday, February 1, 2012

Хоёрдугаар сарын гэгэлзэл

Өнөөдрийг яруу найрагч Р.Эмүжингээр хөглөлөө.


Зус танихгуй залуу шиг
Зерууд угсийг
Зуг мэдэхгуй салхи шиг
Зерууд аашийг
Зендее удаан хулээлгэдэг
Зерууд намайг
Хайрласан гэж бодохоор
Чи дэндуу зерууд юм

Ооо00оо0

Сайхан эрчуудэд би
Харамгуй дурладаг
Санаа даган сэтгэл бембечеед
Хайртай юм шиг болчихдог
Хажуугаар зерехед нь эргэж хараад
Хачин ихээр гуничихдаг
Халгаж хэлсэн угийг нь сонсоод
Харцаа нуудаг

енге зусэнд минь шунаад
елмийд ойчиход нь
Сэтгэл ханадаг
Тэвэрт нь тэрлэгээ унгуулэн
Тэнэглэж жаргахдаа
Хацар улайчихдаг
Харьж явахдаа харин
Ханиа л санадаг
Сайхан эрчуудэд би
Харамгуй дурладаг

Ооо00оо0

Би тууний суулчийн гуниг
Бишгуурийн хег мэт суулчийн дурлал
Бишуурхээд буцсан хайр болоод хагацал
Биелээгуй мереедлийн эхний цэг
Би тууний хавар болоод намар
Бичиглэж улдээсэн тегс бус сонат
Бусдын емне еертэйгээ хамт шатаасан
Булаахыг хусээгуй гэрэл гэгээ нь
Би тууний унэ цэнэ, хэмжуур
Бийрийн узуурт тороогуй ихэмсэг зан
еереесее харамлахдаа олны хелд гээсэн
едлеегуй шувуухай емчлеегуй сэтгэл нь
Би тууний . . .
Хаяж чадаагуй, авч бас болоогуй
Хамгийн сайхан зовлон

Ооо00оо0


Дурлаад ухэж байна
Дусад дуслаар нэрсэн гунигтаа
Живж ухэж байна
Хайрлаад ухэж байна
Хар хараар нэрсэн шаналандаа
Хагдарч ухэж байна
Энэ дууг минь сонслоо гэвчиг
Эргэж буу хар
Тунирхуу угэнд минь хоргодож
Туулсан замаараа буу алх
Учрахын жаргалыг даалгуй
Учраад, хагацахын зовлонг тэвчилгуй
Ухэж орхино, эргэж буу ир

Ооо00оо0

Хавар шиг урин
Халхлах хувцасгуй намайг
Ханаталаа хар
Энэ хумс дахин
Энгэр цээжийг чинь
Эсгэхгуй
Хусэх, хусэх гэдэг угийг
Хулээх гэж буу ойлго
Хуйтэн хундаганы ирмэгээр
Уруулыг минь буу хайр
есгийн минь содон чимээг
еглее гэхэд чи сонсохгуй
еден дэрэн дээр галбираа улдээгээд
Би, явчихсан байна
Хеерхен хуунууд чамд
Хенген зууш шиг санагдахын цагт
Будаг шунх, гялгар цунх
Бусдаас намайг буу эр
Шенийн уртыг барах гэж
Шуурс алдан гунихад чинь
Энэ буйдан, тэр сар
Элэглэх болно чамайг
Харанхуйгаас намайг
Хайх хэрэггуй
Хайрлаж боломгуй
Харамч ганц шене байсныг
Чи ойлгоно

Ооо00оо0

Цувных хормоыг хаялан бусгуй хун алхах нь
Цэцгийн дэлбээ хийсэн унах шиг
Гуниглуун болоод ихэмсэг
Чулуун замаар тэнуучлэх цуу салхин
Чухам тууний хузуунд алчуур мэт намирах нь
Галбирлаг болоод гангамсаг
Цаа бугын эвэрт цоорын аялгуу зангидах шиг
Цахилдаг улээн гуйж л явсан минь
Уянгалаг болоод анхилхан
Цайгаа самран ижий нь урдээ яарах шиг
Цагийн суудэр бусгуйн гэзгээр оролдох нь
Уйтай болоод атаархуу
Хуухэн хун болж орчлонд салхи зуссэндээ
Хуйтэн чулуун замаар гутлын есгий товшсондоо
Би . . . бардамхан

Ооо00оо0

енеедер би ягаан енгеер
уруулаа будна
ереелийн болсон туунд зориулж
хуруундаа бегж зуунэ
богино банзал, есгийтэй шаахайгаа
тур мартаж
бороотой удшээр хавар шиг
туунд би очино
амраглал нэхсэн он жилуудийг
шуудэр мэт дагуулна
айсан, бишуурхсэн харцаа
елмийд нь дэвсэнэ
унсээч гэж гуйхгуй
гэхдээ унсуулнэ
узэсгэлэнтэй ч бай угуй ч бай
би тууний шутээн

Ооо00оо0

хаврын хаварт л би
дурлачихсан явдаг
хар л нудтэй тэр залууг
саначихсан байдаг
хамгийн гэгэлгэн уедээ
туунд зориулж шулэг бичдэг
хайлаас, одод, унсэлтийн тухай
саяхны юм шиг дурсдаг
бодлогогуй хэлсэн уг бухэн нь
урвах хуслийг теруулдэг
бороотой удшээр туунийг санахдаа
уйлахгуй байхыг хичээдэг
енгерсен он жилуудэд
еерийгее олоогуйдээ харамсдаг
енге менге, шунал хуслээс
ер зурх минь туунийг харамладаг
хаврын хаварт л би
дурлачихсан явдаг аа

Ооо00оо0



унсуулэлгуй юутай удаав
унэндээ уруул минь енчирч байна
улгэр домгийн юм шиг юутай хуучин едрууд вэ
улэмжийн гэгээн сэтгэл минь ганцаардыг тэвчишгуй
ургэлжийн гунигийг хэн надад улдээгээв
унэт эдлэл мэт туунд дурлах нь юув
узэмжийн тедий орчлонг гайхуулж
узэмжийн тедий явъя гэтэл
уурийн гэгээ, удшийн бурий мэт алдуурсан
узтэл залуу насыг яах юм бэ
унэнч бус гэж хэлбэл ч хэлэг
унсуулэлгуй юутай удаав

Ооо00оо0

зевхен еертее зориулж
нэрийг минь хэл
зевхен еертее зориулж
еврийг минь сана
хэзээ нэгэн цагт чинийх байсан
хэлбэрлэг терх, будаггуй уруулд
унаж ухдэгтэйгээ эвлэр
хаврын салхи мэт араншинг минь
халааснаасаа гээсэн зурвас мэт
хаяж чадаагуйдээ гунигла
надаас бусад нь чамд хэн байсныг
надаас элгэмсууг мэдэх угуйгээ
нэрэлхэх юмгуй цэгнэ
навчис унах цагаар
намайг зорьж халамцуухан ир
тэнэглээд ч гэсэн зоригло
тэгээд хэрхэхийг минь хулээ

Ооо00оо0

хэв нь чинийх
хэлсэн нь хунийх
хэзээ энэ захидал
надад ирээв
усэг нь чинийх
уг нь хунийх
нууж халтартсан
нулимс нь минийх
хаягаа улдээж зурхлээгуй
хайр нь тэгээд
хэнийх юм бэ?

Ооо00оо0

заримдаа би хусэл тэмууллээс залхдаг
замын араншин, явуулын салхинаас шантардаг
уйдаж болох бухэнтэй эрт танилцахаас айдаг
уруулын будаг, оо энгэсэгт нуурээ тушаахаас гэрэвшдэг
уучлуулах хэрэг хийн, уйлж гуймаар бодогддог
заримдаа надад цехермеер уйтай санагддаг
хайрлах, дурлах, сэтгэл догдлох
хагацах, учрах, хардах, хардуулахаас ангид
целийн дунд теерсен хар салхи мэт
цаг хугацаа дэндуу удаан араас минь гэлдэрдэг
заримдаа би тэгэхээс тэгэх гэж зерсендее гэмшдэг
захидал ирэх тоолон яарсандаа хуруу минь чичирдэг
еглее болгон тольдохоос бишуурхдэг
етелж байгаагаа мэдрэхээс зугтдаг
хенген зугаа, шунал хусэлдээ шартаж
хурч болох оргилын зуг мацан, чулуу мэт бэлд нь ойчиж
заримдаа би ...

Ооо00оо0

Хэн нэгнийг дахиад л хаяна гэхээс
Хэлсэн уг бухэн минь
Уртаас урт хулээлт болж улдэхээс
Урьдын адил эмээж байна
Хээнцэрлэл, хэтэрхий тансагийг би хусээгуй
Хэсэгхэн ед хэнийх байсныг мэдээгуй
Дурлаж, дурлал минь дурсамж болон хувирч
Дуусашгуй алс аяны шороонд
Дарагдаж хоцроно гэж бодоогуй
Уучлал гуйх зурх надад алга
Уйтай байхыг чинь харах хусэл ч алга
Зурхийг минь шаналдаггуй гэж санаа юу
Зусэр бороонд нордоггуй гэж эндуурээ юу
Ууж, дуулж, ганц сайхан уйлаад л болов
Урагшгуй тэр дурлалыг мартаж орхи
Дахиад л еерийнхеерее дуулахаар
Далавчаа би дэлгэлээ

Ооо00оо0

булшийг минь чимэхийн телее
бусдыг хямдхан хелслехийг
сарнай цэцэгс хавтан чулуун дээр
салхинд хеегден тур хорогдохыг
би хусэхгуй
емсгел сэлт, ус гэзгийг минь
ерееол нэгэн дур мэдэн еерчлехийг
уламжлал болсон хар улааны дунд
урсах нулимс, харууслын дууг
би тэвчихгуй
етлехеес айдаг байсныг минь бодож
енге гялгараас тевегшеедгийг минь санаж
улдэж хоцрох, удуулж мордохоос
ургэлж зайлсхийдэг араншинд минь таацуулж
бурхан, тэмдэгт хешее
бууж удлэх шалтаг
буцах мергуй жим
булшин дээр минь буу улдээг
зевхен газар шороо, газар шороо л
зуй ёсоор намайг телеелег
харин анд нарыг минь
ханатал нь дайлаарай
харих замыг нь гэрэлтуулэх
од нь би байя

Ооо00оо0

Хурууны ормоор
Хуучин даавуу атирахад
Ертенцийн буслуур алдуурч
Ер бусын булээн унэр
Эхэр татах дуун
Энгэрт анирлана
Хурууны ормоор
Хуучин даавуу атирахад
Адгуусны аяг, бусгуй мэдрэмж
Адбиш хуслийн мереер
Арьсны хээ тоолон
Аяар аяар гэтнэ
Хурууны ормоор
Хуучин даавуу хелрехед
Хэлбэр хийгээд терх
Хэн байх нь хамаагуй
Хэзээ ч минийх байгаагуй
Тэр минь

Ооо00оо0

Зад ууя
Задгай салхи шиг
Хаа сайгүй тэнүүчлэе
Тааралдсан эхний хүнээс
Тамхилаач гэж гуйя
Газар дэлхийг гийгүүлэх
Гал өгөөч гэж хэлъе
Согтоод унавал ч унаг
Солиортлоо дурлачихаж гэж
Танилууд минь бодог
Замын унаанд гар өргөн дайгдаж
Зах хязгааргүйн зүг.
Арилж өгъе
Дэмий өнгөрөөсөн өдөр хоногуудыг
Дэгжинхэн зохидог дээлтэйгээ хамт
Тайлаад шидчихъе
Эхлэл мэт төгсгөлийн эрэлд хатан
Эцсийн буудлаас цааш хөдлөхийн цагт
Зогсоол гэж үгүй
Ард үлдсэн мөрийг минь борооны ус дуургэж
Аяны замд ядарсан хэн нэгний
Цангааг тайлаг
Этгээд маягийн дорнын залуу
Энгэрээс минь харцаа салгасангүй
Өдөр өнжив
Эрээн даашинзны хормойд
Эрээгүй шуналаа зүүчихээд үдэш болгов
Хажуугаар зөрөхдөө
Хаврын урь шиг шилбэ төөнөж
Шөнийг дундлав
Хүсэлд нь хөг нэмъе гэж
Хүлээсээр байтал
Үүр цайчихав
Хурууны ормоор
Хуучин даавуу атирахад
Эртөнцийн бүслүүр алдуурч
Эр бусын бүлээн үнэр
Эхэр татах дуун
Энгэрт анирлана
Хурууны ормоор
Хуучин даавуу атирахад
Адгуусны аяг, бүсгүй мэдрэмж
Адбиш хүслийн мөрөөр
Арьсны хээ тоолон
Аяар аяар гэтнэ
Хурууны ормоор
Хуучин даавуу хөлрөхөд
Хэлбэр хийгээд төрх
Хаана байх нь хамаагүй
Хэзээ ч минийх байгаагүй
Тэр минь!

Ооо00оо0

Надад зохидоггүй хуримын даашинз
Навч шарлах цагийг санагдуулан
Өлгүүрт гуниглана.
Энгэрт нь түүний асгачихсан дарс
Эв хавгүй ёслолын дурсамж болж
Энгийн бус хээтнэ.

Ооо00оо0

Дэндүү даруухан загвартай
Дэмий гоёлд нь хэн ч шунамгүй гэлээ ч
Залуухан зүрх минь энэ даашинзны цаана
Залуургүй мэт цохилж байсан.
Төсөөлөх гэж оролдох хэрэггүй
Тэндээс би аль хэдийн
Явчихсан.

Ооо00оо0
 
Дэндvv их хайртайдаа
Чамтай би ханилахгvй
Дэргэд чинь өнгөө гээж
Дээлэнд чинь нулимсаа шингээхгvй

Унаж боссон амьдралд
Уусан байхыг чинь харахгvй
Уруулд чинь духаа наагаад
Учирлаж гуйхгvй
Дэндvv хайртайдаа
Чамтай би ханилахгvй
Хардахын зовлон эдлvvлж
Хажууд чинь би гоёхгvй
Зовлон жаргалын сvvдэрт
Зогдор чинь буухыг vзэхгvй
Өвөрт чинь гандаж
Өөрийг чинь элээхгvй
Дэндvv хайртайдаа
Чамтай би ханилахгvй
Зvсний сайханд хууртаж
Зvрхээ эмтлэхийг чинь мэдэхгvй
Өнчрөлийн гашуунд сэтгэлээ vйн
Өр чинь сэмрэхийг тэвчихгvй
Өтлөхийн vнэнд гvйцэгдсэн
Өндрөөс унахдаа өвдөхийг чинь мэдэхгvй
Дэндvv хайртайдаа чамтай би ханилахгvй

Ооо00оо0

Хориглож байсан ч даашинзийг минь тайч
Чинийх байх эрхээ олох гэж
Минийх гэж чамдаа би очъё...

Хонгор хүү минь чи намайг энхрийл
Хориглож байсан ч даашинзыг минь тайч
Халуу төөнөтөл, бүсгүй бие шаттал
Хагацашгүй янагаар уруул дээр минь үнс
Налж суугаад зөөлөн тэвэр
Надад хайртай гэдгийг чинь мэдрэх гэсэн юмаа
Дуу алдаж, уйлж гиншмээр дурлалд
Дуртмал харц, дулаахан шивнээ хөвж
Шүдний чинь сайхныг, гарын чинь хэнэггүйг мэдэрч
Шүүрс алдан жаргах гэсэн юмаа

Хонгор хүү минь, чи намайг энхрийл
Хориглож байсан ч даашинзийг минь тайч
Бүжин туулайн хэвтэрт бүлээн зөн нуугитал
Бүсгүй сэвлэг ирвэгнүүлэн галзуу юм шиг загна
Бүрэг аашаа гээж, бүүр гөлөг шиг гийнатал
Бүхий л биеийг минь тачаангуйн тэнгэрээр нөмөргө
Хонгор хүү минь, чи намайг энхрийл
Хориглож байсан ч даашинзийг минь тайч
Чимэг зүүлтийг минь чимээгүйхэн тайл
Чинийх гэдгээ мэдрэх гэсэн юмаа.