Tuesday, January 31, 2012

БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлэг - Бакалавр болон магистр

БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР БАКАЛАВР БОЛОН МАГИСТР ОЮУТАН СУРАЛЦУУЛНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хооронд байгуулсан боловсролын салбарт хамтран ажиллах хөтөлбөрийн дагуу Энэтхэгийн Засгийн газраас Монгол Улсын иргэдэд олгох тэтгэлгийн тоо 2012-2013 оны хичээлийн жилд нэмэгдэн 50 хүртэл оюутныг Энэтхэгийн их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцуулах боломжтой боллоо. Энэтхэгийн их, дээд сургуулиуд суралцагчдад англи хэл дээр суралцах чадвартай байх шаардлагыг тавьдаг болно.

 Энэтхэгийн их, дээд сургуулийн бакалавр болон магистрын сургалтад  тэтгэлэгтэй суралцуулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.
 
Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэд бакалаврын сургалтад хамрагдах шалгаруулалтад оролцох эрхтэй бөгөөд 2012 оны 1 дүгээр сарын 26-ны дотор өөрийн суралцаж буй сургуулийн уг асуудлыг хариуцсан ажилтанд бүртгүүлнэ. Сургуулиуд 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 17.00 цагаас өмнө албан ёсоор баталгаажуулсан бүртгэлийн хуудсыг оюутан тус бүрийн шалгалтын хураамж 5000 төгрөгийн хамт БСШУЯ-нд ирүүлнэ.

Бакалавраас доошгүй зэрэгтэй (голч дүн нь 3.0-аас доошгүй) 35 хүртэлх насны Монгол Улсын иргэд магистрын сургалтад хамрагдах эрхтэй бөгөөд 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 10.00-18.00 цагт МУИС-ийн Төв байрны 202 дугаар өрөөнд бүртгэнэ. Иргэний үнэмлэх, бакалаврын диплом, дүнгийн жагсаалт, ажил байдлын тодорхойлолт авч ирэх ба шалгалтын хураамж 10000 төгрөг болно.

Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчдээс англи хэл, мэргэжлийн шалгалт авах бөгөөд шалгалтыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимд зохион байгуулна. Шалгалтанд орохдоо иргэний үнэмлэхээ авч ирэх шаардлагатай.

Англи хэлний шалгалтыг 2012 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 15.00 цагт мэргэжлийн шалгалтыг 2012 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 15.00 цагт тестийн хэлбэрээр авна. Мэргэжлийн шалгалтыг "математик" эсвэл "хими"-ийн аль нэгээр өгөх ба шалгуулагч бүртгэлийн үед өөрөө сонгосон байна. Хоёр шалгалтын нийлбэр онооны дарааллаар жагсаан хамгийн өндөр оноо авсан хүмүүсээс хяналтын тоонд багтаан ярилцлагад оруулна. Тестийн шалгалтын дүнг 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 15.00 цагт МУИС-ийн 2 дугаар байрны зарлалын самбарт гаргана. Ярилцлагыг Элчин сайдын яамнаас 2012 оны 2 дугаар сарын 2 ба 3 дахь долоо хоногт өөрийн байранд зохион байгуулах ба ярилцлага англи хэл дээр явагдана. 

Элчин сайдын яам ярилцлагад тэнцсэн 50 хүртэл хүнийг Энэтхэгийн их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлнэ. Нэр дэвшигчид Элчин сайдын яаманд хандан Энэтхэгийн их, дээд сургуулиудад элсэх гарын авлагатай танилцаж, зөвлөгөө авах боломжтой. Суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах сургууль гаргах ба шийдвэр хүлээн авсан хүмүүст БНЭУ-ын Засгийн газраас сургалтын төлбөрийн  болон амьжиргааны зардлын тэтгэлэг олгоно. Замын зардал болон бусад зардлаа суралцагч өөрөө хариуцна.


МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

ЭНЭТХЭГ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Monday, January 30, 2012

5-р сард төрөгсөд


• Зөрүүд ба чулуун зүрхтэнгүүд
• Сэтгэлийн тэнхээ их
• Ухаан хурц
• Бусдад нөлөөлж хайрыг татах увидастай
• Юмыг гүнзгий мэдэрдэг
• Бие галбир болоод ухаан төгс
• Өөрийн байр сууринд бат зогсдог
• Таныг ятгахад үр дүн бага олдог
• Амархан тайвширдаг
• Дэс дараалалтай юмыг сэтгэдэг
• Мөрөөдөх дуртай
• Зөн совин ихтэй
• Өвчлөл ихэвлэн чих хүзүүгээр авдаг
• Юмыг ургуулан бодохдоо сайн
• Маргалдах чадвар сайн
• Биеийн тамир сайн
• Сулхан амьсгаатай
• Уран зохиол уран зурагт дуртай
• Аялах дуртай
• Урам зориг өгөхөд эрчтэй байж чаддаг
• Үрэлгэн 

Бараг үнэн ч юм шиг кк

Sunday, January 29, 2012

Эрдмийн баярын мэндийг хүргэе

 Боловсролын салбарт хамааралтай хүн бүрт тэр дундаа багш нартаа Монголын Эрдмийн Баярын мэнд хүргэе 
Ингээд багш нартаа хамгийн сонгодог шүлэг нь болох Багш найраглалыг зориулья.

Ш. Сүрэнжав - Багш /найраглал/

Ерийн малчны хотноос
Ертөнцийн дэвжээнд гаргасан
Ерхөг найгасан талаас
Есөн гаригт хүргэсэн
Багш та, хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм.
Багш та, хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм.


Чийгтэй даавуугаар зүлгэсэн
Тод хар самбар дээр
Чихнээ яруу эгшгийг
Цагаан цэрдээр бичсэн
Чимэг болгон хайрлагдсан
Монгол гэдэг нэрийг
Цээжит зүрхний тольтод
Гэгээн гэрлээр сийлсэн
Эрдмийн түлхүүр ч багштайгаа
Эхэлж учирсан минь азтай
Эрдэний хайгуулч танхимдаа
Цэхэлж суусан минь золтой
... Өвлөөр ногоон гацуур
Сүлд модны чимэг гэж
Өнгийн олон амьтад
Сүж түүний дагуул гэж
Хоёр оны солбицол дээр
Цагаан сахалтай өвгөн
Хойчийн олон багачуулд
Захиас бэлэг өгдөг гэж
Аглаг хөдөөгийн сургуульд
Анх багш минь заасныг
Ангайн гайхаж явсан
Алдрай насаа мартаагүй ээ би
Ахмад үеийн багш нарт
Хийхгүй ажил гэж байгаагүй
Хөгжим баривал дуучин
Клубт очвол жүжигчин
Багт гарвал ухуулагч
Байшин барьвал инженер
Бүлээрсэн хүүхдэд эмч
Бүрэлгэсэн дайсанд шүүгч
Хийдийн лам нарт аянга
Нийтийн соёлд уянга
"Цэнд комиссар", "Хөхөө"-д тоглоод
Цэцэглэж явсан нас тэднийх
"Хүмүүн төрөлхтөн", "Задгай цагааны" аянд
Хөл нийлсэн бүжиг тэднийх
Хуучин бүдүүлгийг хална гээд
Зүтгэж явсан үе, тэднийх
Хувьсгалт соёлыг дэлгэрүүлнэ гээд
Шамдаж явсан цаг, тэднийх
Эгшигт хайрцгийн пянзан дээр
Ичинхорлоог дуулуулж байсан юм
Цэрэн хүүхний намтар туужийг
Цэндийн хүүтэй бичилцэж явсан юм.
Агаар буданг нэвтлэн гийгүүлсэн
Багшийн сургуулийг дуудуулж явсан юм
Арван жилийн нэгдүгээр сургуульд
Сурагч Ганбатыг элсүүлж байсан юм
Дайны жил их сургуулийн
Анхны довжоог ивэлцэж явсан юм
Даяарт алдартай шилэн оройд нь
Алтан нарыг залалцаж явсан юм
Ахмад үеийн багш нарт
Очоогүй газар гэж үгүй
Тэнгэр баганадсан Алтайн
Хавцал бүхэн танина
Тэлмэн цэнхэр Хөвсгөлийн
Долгион бүхэн танина
Галбын шаргал манхнууд
Гандирасын зэрэглээндээ тольдоно
Атас Чингисийн нуруу
Аргамаг хулантайгаа тосно
Бор Цонжийн говийн
Болжмор царцаа шаргина
Боргио мөнгөн Орхоны
Босоо хүрхрээ шаагина
Халхын таван өндөр
Харуулдан байж саравчилна
Хан Хэнтийн оргил
Гялбалзан байж өндөлзөнө
Буйрын цэнхэр долгио
Бодол дунд долгилно
Хайрын мянган үгсийг
Хайлан байж торолзоно
Ахмад үеийн багш нарт
Очоогүй газар гэж үгүй
Ахмад үеийн багш нарт
Ороогүй айл гэж үгүй
Хөгшин хөвөө ялгаагүй
Бичиг үсэгт сургаж
Хөдөөгийн уул талаар
Билгийн номыг дэлгэж
Ангайлгаж барьсан хайч шиг
"А" үсгийг сарайлгахад нь
Ацаг шүдий нь зөвтгөж
Арга номд нь оруулсан
Бээрч гүйцсэн гар шиг
"Б" үсгийг муруйлгахад нь
Бэх үзгий нь засаж
Билиг оюун заасан
Өгүүлбэр зүйгээс
Үндэсний соёлд дэвшүүлж
Үржүүлэхийн хүрднээс
Үнэмлэхүй тоололд хүргэж
Түмэн бодис, хувилахуйн ухаан
Түүх, газар зүй, амьтан судлал
Заагаагүй юм гэж багшид үгүй
Заалгаагүй сурагч гэж хаана ч үгүй
Балчир оюуныг нээгдүүлж
Нүд оруулсан шидтэн
Бартаат замыг танилуж
Гэгээ харвуулсан ачтан
Холын далайд зорьсон
Горхи бүхний эх билээ
Хорюоод ургах цэцэгсийн
Гойд үржилт хөрс нь билээ
Бөмбөрцөг дэлхий арвин ч
Бидний оюунд багтсан
Сургуулийн гэгээн цонхоор
Бүхий л ертөнцийг харсан
Зүс үзээгүй найзтайгаа
Энд бид танилцсан
Зүрх сэтгэлээ нээлцэж
Эрдмийн тэнгист сэлсэн
Дүнгийн дэвтрээ нээхэд
Ангийн багш минь санагдана
Дүүрэн ярайсан тооноос
Сургуулийн жил минь ургана
Шинэ үеийн багш нарт
Шимтэхгүй эрдэм гэж байхгүй
Шинэ үеийн багш нарт
Шамдахгүй цаг гэж байхгүй
Орчин үеийн мэдлэгээр
Оюунаа ямагт тордоно
Одонд хүрсэн хөгжлөөс
Ой ухаанаа тольдоно
Антарктид зорчих хайгуулчийг
Энэ л багш нар тодруулсан
Атом цөмийн шинжээчийг
Энэ л багш нар төрүүлсэн
Сансрын баатар нисэгчид
Анхны номыг нь заасан
Сар нартай дэлхийгээ
Газраас эхэлж тольдуулсан
Шинэ үеийн багш нарт
Судлаагүй ухаан гэж үгүй
Эрдэнэтийн зэс, Хөтөлийн цемент
Эрчим хүчний ундраа эднийх
Фосфоритын орд, цагаан тугалга
Болрын уурхайн нөөц эднийх
Бугантын алт, Дугантын хад
Бор Өндрийн жонш эднийх
Булгын аж ахуй, заарт харх
Бутны хармагийн дарс эднийх
Эдийн засаг, бараа судлал
Инженерийн ухаан, барилгын зураг
Инжинашийн роман, Нацагдоржийн найраг
Эх хэлний судалгаа эднийх
Орчин цагийн мэдлэг бүхний
Оньсон хүрдийг эд эзэмшсэн юм.
Одны шинжээч, туйлын судлаач
Оюуны мэргэдийг эд төрүүлсэн юм.
Төгсөлт бүхний ширээн дээрээс
"Арав дахь хаврыг" дуулуулж байгаа юм
Төгөлдөр номын хуудсан дундаас
Алдрын одыг гялбуулж байгаа юм
Жил бүрийн ногоо адил
Хавар болгон залуусыг тодруулна.
Намар бүрийн ургац адил
Билгийн тариа эднээс ургуулна
Өргөн Сэлэнгийн хөвөөгөөр
Холыг зорьсон залуус
Өртөө замыг дайран
Галт тэргээр довтлохдоо
Багш, сургууль хоёроо
Дурсан дурсан дуулна.
Байгаль мөрний долгион дээр
Сэтгэл юугаа сийлнэ
Эрдмийн олон шавь нар нь
Эрдэнэсийг бүтээх үйлчин юм.
Ардын олон багш нар минь
Авьяасыг тордох тариаланч юм
Гэрэлт эрдмийн тэнгэр
Гэгээн оюуны тэнгис
Гэрээс дуудсан хөтөч
Гараас хөтөлсөн замч
Багш гэж дуудахад
Ардын үрсийн оюунд
Түмэн цэцэгс дэлгэрнэ.
Багш гэж нэрлэхэд
Алаг зүрхний гүнд
Төгөлдөр баяр оргилно
Түмэн багшийн
Буман шавь нар
Түүхт орныхоо
Булан бүрд шамдана.
Түмэн багшийн
Буман шавь нар
Түргэлэх хөгжлийн
булаг бүхнийг тэтгэнэ.
Уран гартай инженер
Дуран хараатай эрдэмтэн
Үхлийг буцаадаг эмч
Үзлийг хамгаалдаг элч
Мэргэжилтэн бүхнийг та төрүүлсэн
Мэдлэгийн уурхайг та нээсэн
Жор найруулагчаас
Зохиолчийг хүртэл
Та төрүүлсэн
Жолоочоос
Жолоодогчийг хүртэл
Та төрүүлсэн
Хувьсгалт шинэ соёлын
Гэгээн нарны цацраг
Хувьтай өнөөдрийн үрсийн
Гэрэлт оюуны тайлбар
Багш та
Алган дээр
Од тавьдаг шидтэн
Багш та
Амьдралд оч харвуулдаг хүчтэн
Ус мөрнийг
Далайд үзээд
Байрандаа үлддэг уулс юм
Тус бүтээж
Даяныг тэтгээд
Хариу нэхдэггүй өглөгч юм та.


Харин багш биш боловч сургуульд сурч л байсан юм чинь бүх хүнд эрхэм багшаа, арван жилийн дурсамжаа эргэн нэг санаасай гээд нэргүй шүлгийг зориуллаа. 

Толгой эргүүлсэн алгебр
Томъёонд ороогдсон физик
Давхар байшинтай геометр
Давс граммалсан хими
Хоолой сөөлгөсөн дуу хөгжим
Хөлс асгаруулсан биеийн тамир
Хөөж туусан сургуулийн цэвэрлэгч
Хайрлаж дурлалцсан гэнэн хосууд
Аашилж загнсан багш нар
Сэтгэл сэргээсэн завсралгаа
Инээж эхэлсэн 1-р анги
Уйлж төгссөн 10-р анги
Энэ бүгд нийлээд 10-н жилийн дурсамж,,,,
Үерхэж дассан найз нөхөд
Үймүүлж дуусгасан хичээлийн цаг
Үйлээ үздэг ангийн багш
Хааяа зохиогддог ангийн ажил
Хагацаж салдаггүй найз нөхөд
Уйлж дуулдаг эцэг эх
Ухаарч өгдөггүй миний бие
Энэ бүхэн сурагчийн амъдрал
Эргэж буцахгүй зурвасxан үе