Sunday, January 15, 2012

НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ХҮРЭЭЛЭНГИЙН /СОРОСЫН САН/ БОЛОН БУСАД ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРҮҮД


Магистр, докторын түвшин дэх тэтгэлэгт хөтөлбөрүүд:
11    
Төв Европын Их Сургууль
Унгарын Будапешт хотод байрлах тус сургууль нь Америк болон Унгарт магадлан итгэмжлэгдсэн, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сургууль бөгөөд бүх хичээл нь англи хэлээр явагддаг онцлогтой. Та бүхнийг нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр тус сургуулийн магистр, докторын сургалтанд бүтэн болон хагас тэтгэлгээр суралцахыг урьж байна. Хөтөлбөрийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг www.earcmn.org болон www.ceu.huхаягаар орж авна уу.
Өргөдөл авах эцсийн хугацаа: 2012 оны 1 дүгээр сарын 25.
Тус хөтөлбөрийн талаар Даваа-Баасан гаригт 15.00 цагаас дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

222Английн Уорвикийн их сургууль
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвөөс Нээлттэй Нийгэм Хүрээлэн, Уорвикийн их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт та бүхнийг оролцохыг урьж байна. Тус хөтөлбөрт шалгарснаар Их Британи улсын Уорвикийн их сургуульд 2012-2013 оны хичээлийн жилд дараах чиглэлээр магистрын зэрэг олгох сургалтанд бүтэн тэтгэлгээр суралцах боломжтой.
Үүнд: Олон улсын хөгжлийн хууль болон хүний эрх, Уран бүтээлийн болон хэвлэл мэдээллийн байгууллага, Дэлхийн хэвлэл мэдээлэл болон харилцаа холбоо, Олон улсын соёлын бодлого болон Менежмент, Жендер болон олон улсын хөгжил, Нийгмийн судалгаа тус тус орно.  
Хөтөлбөрийн талаархи дэлгэрэнгүй мэдээлэл болон холбогдох материлыг www.earcmn.org хаягаар орж авна уу. Мөн сургуулийн талаархи мэдээллийг http://www2.warwick.ac.uk/study/postgraduate хаягаар авна уу.
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа 2012 оны 1 сарын 30-ны 16 цаг
Тус хөтөлбөрийн талаар Баасан гараг бүрийн 16.00 цагаас танилцуулж байна.

Багш нар, судлаачдад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр:
333Сургалтын хөтөлбөр бололвсруулах богино хугацааны сургалтууд
Унгарын Будапешт хот дахь Төв Европын их сургуулийн Сургалтын Агуулга Боловсруулах Төв нь нийгмийн ухааны багш нарын мэргэжил дээшлүүлэх, сургалтын хөтөлбөр, агуулгыг боловсронгуй болгох зорилгоор богино хугацааны сургалт зохион байгуулдаг бөгөөд энэхүү сургалтанд хичээлийн хөтөлбөрөө шинэчлэхийг эсвэл сургалтын хөтөлбөр боловсруулахад тулгардаг асуудлыг хэлэлцэхийг хүссэн Монголын их, дээд сургуулийн нийгэм хүмүүнлэгийн ухааны багш, судлаачдыг оролцохыг урьж байна:
  1. Хичээлийн хөтөлбөр шинэчлэх сургалт
  2. Тэнхимүүдэд зориулсан хичээлийн хөтөлбөр боловсруулах сургалт
Манай төвөөс хэрэгжүүлж буй дээрхи тэтгэлэгт хөтөлбөрүүдийн ихэнх нь дараах үндсэн 3 шалгаруулалтаас бүтнэ:
  1. Өргөдлийг нягталж үзэх
Бүх өргөдлийг Англи, Унгар дахь их, дээд сургуулиудад илгээдэг бөгөөд тэдгээр өргөдлийг холбогдох мэргэжлийн шинжээчдээс бүрдсэн элсэлтийн комисс нягтлан үзэж шалгаруулдаг.
  1. Англи хэлний түвшин тогтоох бичгийн шалгалт
Эхний шалгаруулалтанд өргөдөл нь тэнцсэн хүмүүс англи хэлний Institutional TOEFL, SAT, IELTS зэрэг шалгалтуудын аль нэгийг үнэ төлбөргүй өгнө. Тухайн хөтөлбөрт шаардагдсан оноог авсан хүмүүс ярилцлаганд ордог.
  1. Ярилцлага
Ярилцлагыг ихэвчлэн тухайн сургуулиас ирсэн мэргэжилтнүүд авдаг.

Манай хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, оюутны гудамж, МКМ 24-р байр
Утас: 319016 Факс: 326941 Э-шуудан: sayamaa@earcmn.org, odonchimeg@earcmn.org
Вэб:
www.earcmn.org

No comments:

Post a Comment