Monday, October 31, 2011

Палестин ЮНЕСКО-гийн гишүүн боллоо.

Хойноос ирээд хот минийх, хотонд ирээд хонь минийх гэгчийн үлгэрээр нутаг зааж байгуулсан Израйлын эрхшээлд орж өөрийн шашны ариун шүтээнд мөргөхийн тулд  харь орны нутагт зөвшөөрөл аван зорчих болсон энэ улсын ард түмний хувьд тусгаар тогтнол эрх чөлөөний найдвар асаасан энэхүү үйл явдалд үнэхээр баярлаж байна. 

7 тэрбум хүрээд баярлаж байгаа дэлхийн хүн ам ижил тэгшхэн боломж, эрх чөлөөг хүртдэг  бол сайхан байхсан. Магадгүй энэ нь утопи хүсэл ч байж болох юм. 

Ингээд www.unesco.org дээр тавигдсан мэдээллийг копидлоо.

General Conference admits Palestine as UNESCO Member State

© UNESCO/Dou Matar

UNESCO’s General Conference today voted to admit Palestine as a Member State of the Organization.

For its membership to take effect*, Palestine must sign and ratify UNESCO’s Constitution which is open for signature in the archives of the Government of the United Kingdom in London.
Palestine’s entry will bring the number of UNESCO’s Member States to 195.
The vote was carried by 107 votes in favour of admission and 14 votes against, with 52 abstentions.
Admission to UNESCO for states that are not members of the United Nations requires a recommendation by the Organization’s Executive Board and a two thirds majority vote in favour by the General Conference of Member States present and voting (abstentions are not considered as votes).
The General Conference consists of the representatives of the States Members of the Organization. It meets every two years, and is attended by Member States and Associate Members, together with observers for non-Member States, intergovernmental organizations and non-governmental organizations (NGOs). Each Member State has one vote, irrespective of its size or the extent of its contribution to the budget.
The General Conference determines the policies and the main lines of work of the Organization. Its duty is to set the programmes and the budget of UNESCO. It also elects the Members of the Executive Board and appoints, every four years, the Director-General.  

Sunday, October 30, 2011

Алчуурыг минутын дотор зүүх 25 арга

Love this video and style

Wednesday, October 26, 2011

Цэвэлийн Монгол хэлний тайлбар толины онлайн хаяг

"Өсөхөөс сурсан үндсэн хэл мартаж болшгүй соёл"

Хүний соёлын нэгэн хэмжүүр бол яах аргагүй тухайн хүний хэл ярианы соёл. Тэгвэл монгол хүн таны хэл ярианы соёлыг илэрхийлэх Монгол хэлээрээ та хэр зөв зөв ярьж, өөрийн бодол санаагаа илэрхийлж байна вэ?

Хэл соёл гэдэг цаг үеэ даган байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Цаг хугацааны машин байгаад бид 800 жилийн өмнөх Чингисийн байтугай саяхны Богд хаант Монгол Улсад очиход л харь хүн мэт ярьж ойлголцоход хүндрэл учирна.
Мэдээж одооны дутуу алсан гэдэг шиг дутуу хагас англи хэлтэй хүмүүсийн хэлдгээр "Ярихаар нь ойлгоод байх юм, даанч өөрөө ярихаар нэг л болдоггүй" гэдэг л болно.

Гэтэл тэр ид шидэт цаг хугацааны машины ч хэрэггүй зүгээр л алсхан нэг суманд очоод үеийн залуустай ярихад хүртэл нэг л өөр үг хэллэг хэрэглэж, нэг болсон явдалд тэд инээхэд бид инээдэггүй.

Тэгэхээр ийм хэл соёлын ялгаатай байгаа үед бид монгол хэлээрээ зөв ярьж, зөв ойлголцох нь чухал болж.
Мэдээж эргээд заавал Цэвэлийн толинд заасан үгийг хэрэглэснээр бид Монгол хүн болох уу? Одооны залуус үгүй л гэнэ. Глобалчлагдаж байгаа эрин зуунд амьдарч байгаа гэх залуус заавал тэр үг хэллэгийг мэдэж хэрэглэх ёстой юм уу.

Мэдээж хүн бүр энэ толины дагуу ярих ёсгүй. Гэхдээ монгол хэлний үгийн утга санааг зөв ойлгож, хэрэглэж, бичиж байх нь зайлшгүй юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрч байгаа хүний хувьд та бүхний хэрэгцээнд тус толины онлайн хувилбарыг танилцуулж байна.

http://toli.query.mn/
Мөнх-Оргил.А

Monday, October 10, 2011

Friday, October 7, 2011

Сангийн сайдын 2011 оны 129 дүгээр тушаал - Төрийн сангийн журам

МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ


Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай, Нэгдсэн төсвийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлан боловсрууллаа.
Төсвийн орлогын бодлого нь 2012 онд төсвийн тэнцвэрт харьцааг хадгалах хэмжээнд орлогын боломжит эх үүсвэрийг бүрэн дайчлах, нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтыг биелүүлэх, төсвийн орлогын тогтвортой бааз суурийг өргөжүүлэх, татвар хураалтыг эрчимжүүлэх, төсвөөс санхүүжүүлэх хөтөлбөр арга хэмжээг жигд хэрэгжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх зарчмыг баримтална.
Сүүлийн жилүүдэд эдийн засаг эрчимтэй сэргэх шатанд орж, улмаар уул уурхайн салбарын өсөлтийг дагасан хувийн хэвшлийн үйл ажиллагаа эрчимжихийн хэрээр ард иргэдийн зарим хэсгийн орлого, хэрэглээ эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан татварын бодлогоор дамжуулан орлогын тэгш шударга зарчмыг хангах зорилгоор хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Манай улсын хувьд ашигт малтмалын бүтээгдэхүүний экспорт 2002 оны байдлаар нийт экспортын 50 орчим хувийг эзэлж  байсан бол өнөөдөр 90 орчим хувийг эзэлж байна. Цаашид ч энэхүү хандлага хэвээр хадгалагдахаар байгаа бөгөөд стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийн бүтээн байгуулалтын үе шат дуусч олборлолтын үйл ажиллагаа эхэлснээр ашигт малтмалын бүтээгдэхүүний экспорт манай улсын нийт экспортын 98 хүртэл хувийг эзлэх хандлагатай байна.
Иймд ашигт малтмалын нөөцийг урт удаан хугацаанд үр өгөөжтэй ашиглах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор уул уурхайн салбарын татварыг оновчтой түвшинд тогтоох, татварын бодлогоор дамжуулан уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжин экспортод гарч буй зарим нэр төрлийн уул уурхайн бүтээгдэхүүнд экспортын татвар ногдуулахаар хууль эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

2012 онд Татварын байгууллага нь бодлогын хүрээнд татварын тогтолцоог орчин үеийн эдийн засгийн харилцаа, өөрийн орны онцлогт тохируулан улам боловсронгуй болгож, өөрчлөн шинэчлэх, мэдээллийн технологи, мэдлэгт суурилсан дэлхийн жишигт нийцсэн цахим татварын алба болох зорилтод хүрэх тогтолцоог бий болгон хэрэгжүүлнэ.
Татвар төлөгчийн бүртгэлийн системийг сайжруулах, бэлэн мөнгөний урсгалыг хянахтай холбогдуулан хууль эрх зүйн орчныг бий болгох, татварын эрсдлийн удирдлагын тогтолцооны эрх зүйн зохицуулалтыг бий болгон хөгжүүлэх, татвар ногдуулах, тайлагнах үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэн, хэрэгжүүлэх болно.
Эрсдэлтэй татвар төлөгчид болон татварт хамрагддаггүй аж ахуйн нэгж, байгууллага, орлого бүхий иргэдийг татварт хамруулах талаар олон улсад ашиглаж буй татварын хяналт, шалгалтын арга, хэрэгслүүдийг судалж, нэвтрүүлнэ. Төсвийн бүрдүүлэлтийг хангах, татвараас зайлсхийх үзэгдэлтэй тэмцэх, нуугдмал орлогыг ил болгоход татварын хяналт шалгалтын үйл ажиллагааг чиглүүлж, далд эдийн засаг дахь татварын эрсдлийг тооцож, татварын хяналт шалгалтанд ашиглаж хэвшинэ.
Татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээнд мэдээллийн шинэ систем, орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан цахим үйлчилгээ, “Хүн төвтэй татварын үйлчилгээ”-ний хэв загвар бүхий нэг цонхны үйлчилгээг бүрэн нэвтрүүлнэ.
2012 онд Гаалийн байгууллага бодлогын хүрээнд гадаад худалдааг хөнгөвчилж, бизнес эрхлэгчдэд учирч байгаа саад бэрхшээлийг арилган цаг хугацаа, зардлыг хэмнэж, гаалийн байгууллага зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг улсын хилээр түргэн шуурхай нэвтрүүлэх, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэхийн сацуу үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенцоор хүлээсэн үүргийг ханган биелүүлэхэд гаалийн хяналтыг чиглүүлж үр дүнтэй, шуурхай арга хэлбэрийг нэвтрүүлэх замаар улсын төсвийн төлөвлөгөөг бүрэн төвлөрүүлэх зарчим баримтлана.
Гаалийн хяналтын уламжлалт арга барилаас татгалзаж гадаад худалдааны талаар мэдээлэл цуглуулах, боловсруулах замаар эрсдлийн түвшинг тодорхойлон, биет үзлэгээс аль болох татгалзаж, эрсдлийн менежментийн арга барилыг гаалийн хяналтад нэвтрүүлж эхлээд байна. Үүний сацуу гаалийн хяналтад орчин үеийн рентген тоног төхөөрөмж болон эрэлч нохойг ашиглаж байгаа нь ачааг буулгах, задлахгүйгээр шалгах боломжийг бүрдүүлж хилээр нэвтэрч байгаа бараа, тээврийн хэрэгслийг шуурхай нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж байна. Гадаад худалдаа эрхлэгчид гаалийн байгууллагад барааг үнэн зөв мэдүүлсэн эсэхийг нягтлан шалгах бүрдүүлэлтийн дараах шалгалтыг өргөн хүрээнд зохион байгуулж байгаа нь гаалийн үйл ажиллагааг шуурхай болгох бас нэгэн хөшүүрэг болж байна.
Гаалийн байгууллагын хувьд оюуны өмчийн зөрчил, хар тамхи, мансууруулах бодис, химийн хорт бодис зэрэг нийгэм, эдийн засагт хор хохирол учруулж байгаа хууль бус үйлдэлтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх бодит шаардлага байгаа бөгөөд дэлхий нийтийг хамарч буй байгаль экологийн сүйрэл, ховордсон ан амьтан, ургамлыг хамгаалах, цаг уурын дулааралтай тэмцэх арга хэмжээг дэмжихийн зэрэгцээ улс орны эдийн засгийг хөгжүүлэх, хөнгөн шуурхай гаалийн үйлчилгээг нэвтрүүлэн “Ногоон эдийн засаг”–ийн бодлогыг дэмжиж “Ногоон гааль”-ийг төлөвшүүлэн гаалийн байгууллагын шинэчлэлийг улам төгөлдөржүүлэх болно.
Эрдэс баялгийн үнийн тооцоо
Монгол Улсын 2012 оны төсвийн төсөлд ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн төсөөллийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн холбогдох заалт болон ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн төсөөлөл хийдэг олон улсын банк, санхүүгийн байгууллагын гаргасан төсөөлөлд тулгуурлан хийлээ.
Монгол Улсын төсвийн орлого нь дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн өсөлт, бууралтаас ихээхэн хамааралтай болж байна. Энэ оныг хүртэл зэс, алтны борлуулалтаас төвлөрөх орлого төсвийн орлогын дийлэнх хувийг бүрдүүлж байсан бол 2011 оноос эхлэн нүүрснээс төвлөрөх орлого голлох хандлагатай болж байна. Энэ нь экспортод гаргаж буй нүүрсний биет хэмжээ болон дэлхийн зах зээл дэх нүүрсний үнэ өссөнтэй холбоотой юм.
Зэсийн үнэ 2008 онд огцом буурч сүүлийн 7 жил дэх хамгийн доод үнэ болох 3070 ам.долларт хүрч байсан хэдий ч санхүүгийн хямралын дараах дэлхийн эдийн засгийн сэргэлтийг даган 2010 оны 12 дугаар сард 9600 ам.доллар хүртэл өсч байсан. Гэвч түүнээс хойш зэсийн үнэ бага зэрэг буурах хандлагатай байна. Дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн хэлбэлзлийг даган манай улсын төсвийн орлого хэлбэлзэж байна. Үнийн хэлбэлзэлтэй холбоотой эрсдлийг бууруулах зорилгоор 2010 онд УИХ-аас баталсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу 2011 оноос эхлэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцож, Тогтворжуулалтын санд тодорхой хэмжээний хуримтлалыг бий болгоод байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу 2012 онд төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцож, Тогтворжуулалтын сангийн хуримтлалыг тооцлоо.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар тухайн жилийн нэгдсэн төсвийн орлогын гурав ба түүнээс дээш хувийг бүрдүүлж байгаа тухайн төрлийн эрдэс баялгийг “гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн орлого” гэдэгт “зэс” болон “нүүрс”-нээс төвлөрөх орлого хамаарч байна. 2012 оны хувьд төсвийн орлогын гурав ба түүнээс дээш хувийг бүрдүүлэх, гол нэр төрлийн эрдэс баялаг болохын тулд доод тал нь 200.0 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэх ёстой юм. Зэс, боловсруулсан нүүрсний хувьд ОУВС-аас гаргасан үнийн мэдээллийг, харин коксжих, чулуун болон хүрэн нүүрсний хувьд Хятадын зах зээлийн үнийн мэдээлэл болон “Bloomberg” мэдээллийн эх сурвалжаас авсан  нүүрсний үнийн төсөөллийг ашиглалаа.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу тэнцвэржүүлсэн үнийн хувьд зэсийн үнэ 6663.5 ам.доллар, боловсруулсан нүүрсний үнэ 166.58, коксжих нүүрсний үнэ 102.60, чулуун нүүрсний үнэ 72.40, хүрэн нүүрсний үнэ 57.20 ам.доллар байхаар тооцлоо. 2012 онд олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагаас зарладаг үнийн төсөөлөлд үндэслэн алтны үнийг 1723.75 ам.доллар байхаар тооцлоо.
Монгол Улсыннэгдсэн төсвийн нийт зарлагын гуравны хоёр буюу 4.2 их наяд төгрөгийг төсвийн урсгал зардалд зарцуулна. УИХ-аас баталсан 2012-2014 оны Төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтүүдийг суурь болгон, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг  хангахад  төсвийг чиглүүлэх бөгөөд зарцуулах хөрөнгө нь 2011 оны төсвийн төлөвлөгөөтэй харьцуулахад  1.7 их наяд  төгрөгөөр буюу 55.7 хувиар нэмэгдэж байна.
2012 онд урсгал төсвөөр хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээг тоймлон дурдвал:
  • Нийгмийн хамгааллын тогтолцоог төгөлдөржүүлж, нийгмийн эмзэг хэсгийг ядууралд өртөхөөс сэргийлэх механизмыг олон улсын тэргүүн туршлагад нийцүүлэн нэвтрүүлнэ. Олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжих эхний алхам болгож Нийгмийн суурь тэтгэврийн тогтолцоог бий болгохын зэрэгцээ Нийгмийн даатгалын санд хуримтлагдсан тогтолцооны гажгийг засах алхмуудыг хэрэгжүүлж эхэлнэ.  Ядуу иргэдийг онилсон нийгмийн халамжийн тогтолцоог бүрдүүлэн хэрэгжүүлнэ.
  • Цалин, тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэхийн зэрэгцээ иргэдэд Хүний хөгжил сангаас хүртээх хишиг хувийг нэмэгдүүлнэ.
  • Орон нутгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор орон нутаг өөрөө бие даан хуваарилах хөрөнгийг нэмэгдүүлнэ.
  • Төрийн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх ажлын хүрээнд хүнд суртал, чирэгдэл дарааллыг бууруулах зорилгоор иргэдэд хүрч ажилладаг төрийн үйлчилгээний байгууллагуудад иргэдэд үйлчлэх ажлын байрыг зохистой хэмжээнд нэмэгдүүлнэ.
  • Монгол улсын үндсэн баялаг болсон иргэд, ялангуяа хүүхэд залуусын боловсрол, эрүүл мэндэд онцгой анхаарч, үйлчилгээг шинэ түвшинд хүргэнэ. Боловсролын тогтолцоог өндөр хөгжилтэй орны жишигт хүргэх стандартыг боловсруулан дуусгаж, Кембрижийн ерөнхий боловсролын тогтолцоог хэрэгжүүлж эхэлнэ. Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэхийн зэрэгцээ “Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
  • Бүртгэлийн болон сонгуулийн төгөлдөршлийг бүрэн хэрэгжүүлэх суурь болох иргэний цахим үнэмлэхийг нэвтрүүлж дуусна.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч төсөв, орон тоог нэмэгдүүлнэ.
  • Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн дагуу Их, дээд сургуулийн оюутанд тэтгэлэг олгож эхэлнэ.
  • Байгаль орчныг хамгаалах хөрөнгийг эрс нэмэгдүүлнэ.
  • Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад шаардагдах хөрөнгийг санхүүжүүлнэ.
  • Хөдөө аж ахуйн салбарт олсон амжилтыг бататгаж, цаашид тоо хэмжээнээс чанар ба экспортод чиглэсэн үйлдвэрлэлд шилжих стратегийг хэрэгжүүлнэ. Мал аж ахуйг эдийн засгийн идэвхитэй эргэлтэд оруулах арга хэмжээг хэрэгжүүлж эхэлнэ.
  • Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих замаар эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлж, эдийн засгийн бодит салбарын өсөлтийг хангахад илүү үр дүнтэй төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх,  хөдөлмөр эрхлэлтийн сангийн зарцуулалтыг сум, орон нутгийн хөгжлийг дэмжих, ажлын байр бий болгоход чиглүүлнэ.
Урсгал зардлын талаар баримтлах бодлогод нийцүүлж Улсын төсвийн урсгал зардлын хэмжээг 2012 онд  3,273.1  тэрбум төгрөг байхаар тооцов. Энэ нь 2011 оны төсвийн төлөвлөгөөтэй харьцуулахад  1,321,2  тэрбум төгрөгөөр буюу 59,6 хувиар  нэмэгдэж байна. Түүнчлэн ирэх  2012 онд Нийгмийн даатгалын сангийнурсгал зардлын хэмжээ 867.2 тэрбум төгрөгт, Хүний хөгжил сангийн  урсгал зардал 892.1 тэрбум төгрөгт тус тус хүрч байна.
Монгол Улсын 2012 оны төсвийн төслийг боловсруулахад Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.1, 6.1.4–дзаасан тусгай шаардлагуудыг хангах ёстой тул ирэх оны төсвийн төсөлд уг тусгай шаардлагууд хэрхэн хангагдаж буйг дэлгэрэнгүй тайлбар байдлаар авч үзвэл:
1/”Нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх тусгай шаардлагын тухайд:
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “тухайн жилийн нэгдсэн төсвийн орлогын гурав ба түүнээс дээш хувийг бүрдүүлж байгаа тухайн төрлийн эрдэс баялгийг “гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн орлого”-д хамааруулахаар заасны дагуу тооцон үзэхэд “зэс” болон “нүүрс”-нээс төвлөрөх орлого хамаарч байна. Зэс, боловсруулсан нүүрсний хувьд ОУВС-аас гаргасан үнийн мэдээллийг, коксжих, чулуун болон хүрэн нүүрсний хувьд Хятадын зах зээлийн үнийн мэдээлэл болон “Bloomberg”-ээс авсан  нүүрсний үнийн төсөөллийг ашиглалаа.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу  тооцоход тэнцвэржүүлсэн зэсийн үнэ 6663.5 ам доллар, боловсруулсан нүүрсний үнэ 166.58, коксжих нүүрсний үнэ 102.60, чулуун нүүрсний үнэ 72.40, хүрэн нүүрсний үнэ 57.20 ам.доллар байхаар байна. Ирэх 2012 оны алтны үнийн төсөөллийг тооцохдоо олон улсын нэр хүнд бүхий санхүүгийн байгууллагуудаас зарладаг үнийн төсөөлөлд үндэслэн алтны үнийг 1723.75 ам.доллар байхаар тооцлоо.
 2/”Уул уурхайн салбарын гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн дүрмийн санд хувь оруулах зориулалттай бөгөөд тухайн хуулийн этгээдийн ирээдүйн ашгаас эргэн төлөгдөх нөхцөлтэй байгуулсан гэрээний дагуу авсан Засгийн газрын зээл, эсхүл гэрээний энэхүү нөхцөлөөр гаргасан Засгийн газрын баталгааг хамааруулахгүйгээр тооцсон улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байх  тусгай шаардлагын тухайд:
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу  2012 оны хувьд улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь дотоодын нийт бүтээгдэхүүний 60.0 хувиас хэтрэхгүй байх ёстой бөгөөд энэ дүн 47.7 хувьтай тэнцүүбайхаар байгаа нь уг хуулийн 6.1.4-д заасан тусгай шаардлагыг хангаж байгаа болно.
3.1  Нэгдсэн төсвийн үр дүнгийн үзүүлэлт
 Дээрх бодлогын баримт бичгүүд, шалгуур үзүүлэлтүүдийг баримтлан Монгол улсын 2012 оны төсвийн төслийг боловсруулахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6,352.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 35.3 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 7,093.1тэрбум төгрөг буюу ДНБ-ий 39.4хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 740.9 тэрбум төгрөг буюу  ДНБ-ий -4.1хувь болохоор байна.
Үүнээс, Улсын төсвийг авч үзвэл 2012 оны Улсын төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 5,102.2 тэрбум төгрөг, нийт зарлага 5,588.0 тэрбум төгрөг, улсын төсвийн нийт тэнцэл485.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарахаар байна.
Харин Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн нийт орлого 477.9 тэрбум төгрөг, нийт зарлага 892.1 тэрбум төгрөгт хүрч Хүний хөгжил сангийн нийт алдагдал 414.2 тэрбум төгрөг болохоор байна.


Эх сурвалж: www.iltod.gov.mn

МОНГОЛ УЛСЫН 2011 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ТӨСӨЛ


 1.      Төсвийн өнөөгийн байдал
 Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 3,304.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 42.2 хувь, нийт зарлага 4,084.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 52.1 хувь, төсвийн алдагдал 779.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувийн үзүүлэлттэйгээр УИХ-аар батлагдсан.
 Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2011 оны эхний 7 дугаар сарын гүйцэтгэлээр 400.1 тэрбум төгрөгөөр, улсын төсвийн орлого 248.8 тэрбум төгрөгөөр, орон нутгийн төсөв 36.9 тэрбум төгрөгөөр, Хүний хөгжлийн сан 27.9 тэрбум төгрөгөөр, нийгмийн даатгалын сангийн орлого 48.6 тэрбум төгрөгөөр тус тус давж биеллээ.
 Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл  2011 оны эхний 7 сард 1,083.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 69.3 тэрбум төгрөг буюу 6.8 хувиар өссөн нь төсвийн орлого нэмэгдэхэд голлон нөлөөлсөн байна. Энэхүү өсөлтөд зэсийн баяжмал, металл агуулгаараа, газрын тос, нүүрс, төмрийн хүдэр зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.1 хувиас 78.2 хувь, талх, ган төмөр хийц, самнасан ноолуур, сүү, хиамны зүйл, жүүс, одон медаль, сүлжмэл эдлэл, архи, амтат ус, ундаа, зүсмэл материал, цемент, хивс, шар айраг, тамхи, бетон зуурмаг, цахилгааны утас зэрэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.3 хувиас 8.6 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
 Мөн нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 2,576.3 сая ам.доллар буюу 80.3 хувь, үүнээс импортын хэмжээ 1,773.2 сая ам.доллар буюу 2.1 дахин, экспортын хэмжээ 803.1 сая ам.доллар буюу 52.2 хувиар өссөн нь нөлөөлсөн байна. Түүнчлэн нийт импортод эзлэх татвартай импортын хувь хэмжээ олон жилийн дунджаас 8 орчим функтээр нэмэгдэн 91 хувь болсон зэрэг нь төсвийн орлого давж биелэхэд гол нөлөө үзүүлсэн байна.
 Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого төлөвлөснөөс давж биелсэн  нь дэлхийн зах зээл дэх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ эхний 7 сарын гүйцэтгэлээр төлөвлөсөн хэмжээнээс тогтвортой өндөр байсантай холбоотой юм. Энэ оны эхний 7 сарын байдлаар уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүд төсөвт 793.8 тэрбум төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлсэн байна. Үүнээс 194.9 тэрбум төгрөг нь нүүрсний экспортоос, 352.8 тэрбум төгрөг нь зэсийн экспортоос, 24.5 тэрбум төгрөг нь төмрийн хүдэр, баяжмалаас тус тус төвлөрсөн байна.
 Уул уурхайн бүтээгдэхүүний талаарх мэдээллийг харуулбал дараахь байдалтай байна.
Орлогын бүтцийг авч үзвэл Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого татварын орлогоор 88.1 хувь, татварын бус орлогоор 11.6 хувь, хөрөнгийн орлогоор 0.4 хувь тус тус бүрдсэн байна.


 Тогтворжуулалтын сан
 Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогоос нийт 40.7 тэрбум төгрөгийг тогтворжуулалтын сангийн орлогод төвлөрүүлсэн байна.
             Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар
 Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогоор улсын төсөвт 220.3 тэрбум төгрөг оруулах төлөвлөгөөтэйгөөс 284.1 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөө 63.7  тэрбум төгрөгөөр буюу 128.9 хувиар давж биеллээ. Эхний хагас жилийн татварын тайлан хүлээн авалтын урьдчилсан дүнгээс харахад аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 251.0 тэрбум төгрөгийн татвар ногдуулсан байна. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад дээрх татварын ногдуулалт 63.8 хувиар буюу 97.8 тэрбум төгрөгөөр өссөн байна. 2011 оны эхний 7 сарын байдлаар аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 76.9 тэрбум төгрөгийн өрийг хураан барагдуулж 27.9 тэрбум төгрөгийн татварын авлагын үлдэгдэлтэй гарсан байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын авлагын үлдэгдэл 27.9 тэрбум төгрөгийн 8.9 тэрбум төгрөг буюу 31.9 хувийн өрийг нь Алтандорнод Монгол ХХК-ийн өр эзэлж байна.
Хувь хүний орлогын албан татвар
Хувь хүний орлогын албан татварын 80 гаруй хувийг цалин, хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татвар эзэлдэг. Цалингийн түвшин болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 30 хүртэл хувиар нэмэгдсэн нь эхний 7 сарын байдлаар хувь хүний орлогын албан татварын орлогоор 114.3 тэрбум төгрөг төвлөрч төлөвлөсөн хэмжээнээс 19.4 тэрбум төгрөгөөр давж биелэхэд нөлөөлсөн байна.
Нэмэгдсэн өртгийн албан татвар
Дотоодын бараа ажил үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын орлогоор 2011 оны эхний 7 сард 154.0 тэрбум төгрөг оруулахаар төлөвлөснөөс 179.9 тэрбум төгрөг төвлөрч төлөвлөгөө 25.9 тэрбум төгрөгөөр буюу 16.8 хувиар давж биеллээ. 
            Энэ оны эхний 6 сарын байдлаар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч 15823 аж ахуйн нэгжийн 93.8 хувиас нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан авсан бөгөөд нийт татвар төлөгчийн 24.1 хувь буюу 3586 татвар төлөгч үйл ажиллагаа явуулаагүй Х тайлан өгсөн байна.
 Импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн албан татвар
 Импортын нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн албан татварын орлого нь нийт импорт болон түүнд ногдох татвартай импортоос шууд хамаардаг. Нийт импорт үнийн дүнгээр 2011 оны эхний 7 сард 4,489.0 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 101.4 хувиар буюу 2 260.0 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.
 2011 онд нийт импорт 4,964.3 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны гүйцэтгэлээс 26 орчим хувиар өснө гэж тооцсон. Гэвч эдийн засаг гадаад худалдааны хурдтай өсөлт нь нийт импортын жилийн төлөвлөгөө 2011 оны эхний 7 сарын байдлаар 95 хувьтай биелж хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийт импорт төлөвлөсөн хэмжээтэй харьцуулахад 50 орчим хувиар өсөх хандлагатай байна. Харин Америк долларын төгрөгтэй харьцах ханш төлөвлөсөн хэмжээнээс 70 орчим төгрөгөөр доогуур байгаа нь энэхүү өсөлтийг сааруулах нөлөөлөл үзүүлэхээр байна.
 Түүнчлэн нийт импортод эзлэх татвартай импортын хэмжээ 91.4 хувьд хүрч, татвараас чөлөөлөгдсөн импорт олон жилийн дунджаас 8 орчим хувиар буурсан зэрэг нь гаалийн албан татвар болон импортын нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын гүйцэтгэл төлөвлөсөн хэмжээнээс 25-30 хувиар давж биелэхэд голлон нөлөөлжээ.
                     Онцгой албан татвар
           Онцгой албан татварын орлогоор эхний 7 сард улсын төсөвт 126.6 тэрбум төгрөг төвлөрөхөөс гүйцэтгэлээр 165.2 тэрбум төгрөг төвлөрч төлөвлөгөө 30.4 хувиар давж биелсэн байна. Дотоодын пивоны онцгой албан татварын орлогын төлөвлөгөө 625.8 сая төгрөгөөр давж, дотоод архи, тамхины онцгой албан татварын орлогын төлөвлөгөө 1.5 тэрбум төгрөгөөр буюу 2.9 хувиар тасарч гарлаа. Өмнөх оны төсвийн гүйцэтгэлтэй харьцуулахад онцгой албан татварын орлого 0.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
 Дотоодын архи, дарсны онцгой албан татварын ногдуулалт 31.2 тэрбум төгрөг, пиво 6.4 тэрбум төгрөг, спирт 6.3 тэрбум төгрөг, тамхи 12.8 тэрбум төгрөг гарсан бөгөөд архи, тамхи, спирт, пивоны онцгой албан татвараар нийт 48.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.
 Онцгой албан татвартай барааны хувьд тоо хэмжээний өөрчлөлтөөс орлогын гүйцэтгэл хамаардаг бөгөөд 2011 оны эхний 7 сард импортлосон барааны тоо хэмжээг өмнөх оны мөн үетэй харьцуулбал согтууруулах ундаа 10.1 хувиар, янжуур тамхи 83.7 хувиар, нефть бүтээгдэхүүн 44.4 хувиар, суудлын автомашины импорт 128.7 хувиар тус тус өсч хэрэглээ мэдэгдэхүйц нэмэгдсэн нь орлогын гүйцэтгэлд нөлөөлжээ.
 Нефть бүтээгдэхүүний хилийн үнээс хамааруулан дотоодын зах зээл дэх жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах зорилгоор онцгой албан татварыг Засгийн газраас сар бүр өөрчлөн тогтоож байна. 2011 оны эхний саруудад газрын тосны бүтээгдэхүүний үнэ харьцангуй хямд, татвар өндөр байсан нь нефть бүтээгдэхүүний онцгой албан татварын орлогын гүйцэтгэлд мөн нөлөөлсөн байна.
 Энэ оны эхний 7 сарын байдлаар нийт 26,007 ширхэг суудлын автомашин импортлосон нь өмнөх оны мөн үеэс 11,372 ширхэгээр буюу 78 хувиар нэмэгдсэн байна. Суудлын автомашины онцгой албан татварын орлогоор улсын төсөвт 56.8 тэрбум төгрөг төвлөрсөн нь төлөвлөсөн хэмжээнээс 125 хувиар давж биелээд байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 112 хувиар илүү байна. Суудлын автомашины импортын 74 орчим хувийг 4–9 жил ашигласан хуучин автомашин /үүнээс 41 хувийг 1000-1500см3, 23 хувийг 1501-2500см3 хөдөлгүүрийн багтаамжтай автомашин/, 11 хувийг 10-аас дээш жил ашигласан автомашин эзлэж байна. Гэвч суудлын нэг автомашинд ногдох онцгой албан татварын хэмжээ эхний 7 сарын байдлаар төлөвлөсөн хэмжээнд буюу дунджаар 2.2 сая төгрөг байгаагаас үзвэл орлогын гүйцэтгэлд тоо хэмжээний өсөлт дангаар нөлөөлсөн байна.
Хүснэгтээс харахад, 2011 оны эхний 7 сарын байдлаар 26 мянган суудлын автомашин импортлосон байгаа нь өмнөх жилүүдийн дундаж үзүүлэлтээс өндөр байна.
 Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар
Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсон боловч 2011 оны төсвийн тухай хуульд зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын өмнөх оны өрийг барагдуулж 73.9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр тусгасан юм. Энэ оны эхний 7 сард 55.6 тэрбум төгрөгийн зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын өрийг барагдуулж улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүний 54.4 тэрбум төгрөг нь Эрдэнэт үйлдвэрээс 0.5 тэрбум төгрөг нь Олон овоот гоулд компаниас төвлөрсөн байна.
Газрын тосны орлого
Газрын тосны орлого 2011 оны 7 дугаар сарын гүйцэтгэлээр 24.0 тэрбум төгрөгт төвлөрч, орлогын төлөвлөгөө 0.5 тэрбум төгрөгөөр буюу 2.1 хувиар давж биелж, 2010 оны мөн үеийнхээс 7.1 хувиар буюу 1.6 тэрбум төгрөгөөр өссөн бөгөөд 2011 онд 2,986.0 мянган баррель газрын тос экспортлохоос 7 сарын байдлаар 1,208.5 мянган баррелийг экспортлосон байна.
Тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлого
Монгол Улсын “Нэгдсэн төсвийн тухай” хууль, “Ашигт малтмалын тухай хууль”, “Цөмийн энергийн тухай” хуулийг тус тус үндэслэн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоор 2011 онд 29.0 тэрбум төгрөг улс, орон нутгийн төсөвт төвлөрөхөөр тусгасан. 2011 оны  эхний 7 сарын гүйцэтгэлээр 20.3 тэрбум төгрөг улс, орон нутгийн төсөвт төвлөрч, орлогын төлөвлөгөө 5.6 тэрбум төгрөгөөр буюу 38.1 хувиар давж биелсэн байна. Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 71 лиценз ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, 126.0 мянган га-аар талбайн хэмжээ өссөн нь орлогын төлөвлөгөө давж биелэхэд нөлөөлжээ.
Ногдол ашгийн орлого
Өмнөговь аймгийн орон нутгийн 50 хувийн өмчит “Таван толгой” ХК-ий 2010 оны үйл ажиллагааны орлого төлөвлөсөн хэмжээнээс давж, үйл ажиллагааны зардал буурснаар, компаний цэвэр ашгийг өсгөн, тайлант үеийн цэвэр ашгаас тооцдог хувьцааны ногдол ашгийг нэмэгдүүлсэн нь орон нутгийн ногдол ашгийн орлогын төлөвлөгөө давахад нөлөөлсөн байна.
Хүний хөгжлийн сангийн орлого
 Хүний хөгжлийн санд 2011 онд ашигт малтмалын нөөцийн төлбөр, өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрөөр нийт 257.2 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс эхний 7 сарын байдлаар 237.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр 115.8 тэрбум төгрөг, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрөөр 121.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна.
 2.      Төсвийн тодотголын өөрчлөлтүүд
 ТӨСВИЙН ОРЛОГО
 Монгол Улсын төсвийн орлогын эхний 7 сарын гүйцэтгэл, эдийн засгийн нөхцөл байдалд үндэслэн, нэмэгдэх боломжит орлогыг бүрэн тооцон энэ оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлийг тооцоход нэгдсэн төсвийн нийт орлого 651.2 тэрбум төгрөгөөр, тогтворжуулалтын сангийн орлого 35.8 тэрбум төгрөгөөр, төсвийн тэнцвэржүүлсэн орлого 615.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна. Иймд төсвийн орлогын нэмэлт эх үүсвэр бий болж байгаатай холбогдуулан 2011 оны батлагдсан төсөвт тодотгол хийх шаардлагатай болж байна.
 Төсвийн тодотголын төсөлд төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 615.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцож байна. Үүнд:
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого 90.7 тэрбум төгрөгөөр;
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 330.2 тэрбум төгрөгөөр;
  • Онцгой албан татварын орлого 55.2 тэрбум төгрөгөөр;
  • Гаалийн албан татварын орлого 104.5 тэрбум төгрөгөөр;
  • Төсөвт байгууллагын өөрийн орлого 39.3 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэхээр байна.
 Орон нутгийн төсвийн орлого болох орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ эрхэлсний албан татварын орлогыг 7.8 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцлоо. Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний уурхайн үйл ажиллагаа эхлээгүй тул ашигт малтмалын нөөцийн төлбөр болон өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийн орлогыг 4.8 тэрбум төгрөгөөр бууруулан тооцлоо. Мөн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын эх үүсвэрийг 19.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцлоо.
 Нэмэгдэх орлогын талаар
  1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогыг 90.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн тооцлоо.  Бодит салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэж байгаагаас үүдэн аж ахуйн нэгж байгууллагуудын ашиг орлого нэмэгдэж, 2011 оны эхний 7 сарын байдлаар аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 251.0 тэрбум төгрөгийн татвар ногдуулсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 63.8 хувиар буюу 97.8 тэрбум төгрөгөөр өссөн байна. Эдийн засгийн нөхцөл байдал болон төсвийн орлогын төлөвлөгөөний хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн улсын төсөвт төвлөрүүлэх аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогыг 2011 оны батлагдсан төсвөөс 90.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн тооцлоо.
  1. Дотоодын барааны нэмэгдсэн өртгийн албан татварын орлогыг 66.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн тооцлооДНБ оны үнээр 2011 оны эхний хагас жилд 4762.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 29.1 хувь буюу 1073.5 тэрбум төгрөгөөр өссөн байна. Мөн аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2011 оны эхний 7 сард 1083.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 69.3 тэрбум төгрөг буюу 6.8 хувиар өссөн байна. Энэхүү өсөлттэй холбогдуулан улсын төсөвт төвлөрүүлэх нэмэгдсэн өртгийн албан татварын орлогыг 66.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн тооцлоо.
  1. Импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татварын орлогыг 227.7 тэрбум төгрөгөөр, гаалийн албан татварын орлогыг 104.5 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн тооцлоо. Нийт импорт үнийн дүнгээр 2011 оны эхний 7 сард 4489.0 тэрбум төгрөгт хүрч жилийн төлөвлөгөө 95 хувьтай биелж хүлээгдэж буй гүйцэтгэл төлөвлөсөн хэмжээтэй харьцуулахад 50 орчим хувиар өсөх хандлагатай байна. Түүнчлэн, нийт импортод эзлэх татвартай импортын хувь хэмжээ олон жилийн дунджаас 8 орчим функтээр нэмэгдэн 91 хувь болсон зэргээс шалтгаалж 2011 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татварын орлогыг 227.7 тэрбум төгрөгөөр, гаалийн албан татварын орлогыг 104.5 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн тооцлоо.  
  1. Импортын барааны онцгой албан татварын орлогыг 49.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн тооцлоо.Энэ оны эхний 7 сард импортлосон барааны тоо хэмжээг өмнөх оны мөн үетэй харьцуулбал согтууруулах ундаа 10.1 хувиар, янжуур тамхи 83.7 хувиар, суудлын автомашины импорт 128.7 хувиар тус тус өссөн нь улсын төсөвт төвлөрсөн онцгой албан татварын орлогын гүйцэтгэлд нөлөөлжээ. Иймд эхний 7 сарын онцгой албан татварын орлогын гүйцэтгэлд үндэслэн энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлийг тооцоход импортын архи, тамхины онцгой албан татварын орлого 5.2 тэрбум төгрөгөөр, суудлын автомашины онцгой албан татварын орлого 44.0 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөсөн хэмжээнээс нэмэгдэхээр байна.
  1. Дотоодын пивоны онцгой албан татварын орлогыг 6.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн тооцлоо.Дотоодын пивоны онцгой албан татварын орлогоор улсын төсөвт 2011 оны эхний 7 сарын гүйцэтгэлээр 6.4 тэрбум төгрөг төвлөрсөн байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ 2010 оны мөн үеэс 39.2 хувиар өссөн бөгөөд 2011 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр дотоодын пивоны онцгой албан татварын орлогоор улсын төсөвт 21.0 тэрбум төгрөгийн орлого төвлөрөхөөр байгаа тул онцгой албан татварын орлогыг 6.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн тооцлоо.
  1. Төсөвт байгууллагын өөрийн орлогыг 39.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн тооцлоо.   Үүнээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд Засгийн газрын 2010 оны 79 дүгээр тогтоолоор ажлын байрны төлбөрөөс чөлөөлөгдөх иргэдийн хамрах хүрээг багасган “Улсын хэмжээний томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, барилга байгууламж барих” гэсэн заалтыг хассантай  холбоотойгоор ажлын байрны төлбөрийн орлого энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 30.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна. Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн орлого хүлээгдэж буй гүйцэтгэлээр 5.1 тэрбум төгрөгөөр, бусад орлого 4.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна.
  1. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн орлогыг 500.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэн тооцлоо. Энэ онд бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд 2.5 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр батласан. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу тус санд нийт 480 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшигч хөрөнгө төвлөрүүлэхээс энэ оны 8 дугаар сарын байдлаар 280 байгууллагын татварын баталгаажсан тайланг хүлээн авч тооцоог нийлснээс 160 байгууллага 1.8 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн бөгөөд 30 гаруй байгууллагаас 1.2 тэрбум төгрөгийн авлагатай байна. Иймд энэ оны үлдэх хугацаанд харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудаас 1.2 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулахаар тооцож, тус санд төвлөрүүлэх орлогыг 500.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэн тооцлоо.
Буурах  орлого 
  1. Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн орлогын албан татвар: Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч хууль бусаар ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааг зохицуулах боломжгүй байсан тул Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан, УИХ-аар хэлэлцүүлж, батлуулсан. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуультай хамт орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдсанаар хувиараа ашигт малтмал олборлогч иргэнээс сар бүр тогтмол 53.0 мянган төгрөгийн албан татвар авахаар хуульчилсан. Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас Засгийн газар, УИХ-д танилцуулсан хувиараа ашигт малтмал олборлогчдын тоонд үндэслэн орон нутгийн орлого болох орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын төлөвлөгөөнд нэмж тусгасан болно.
               Хувиараа ашигт малтмал олборлогчдын тоо болон төвлөрөх орлогын мэдээлэл
/төгрөг/
Д/д
Үзүүлэлт
Иргэдийн тоо
 Нийт татварын орлого
2011
2011*
2011
2011*
1
Архангай
127
-
33,655,000.0
-
2
Баянхонгор
1463
137
387,695,000.0
36,305,000.0
3
Баян-Өлгий
25
-
6,625,000.0
-
4
Булган
138
-
36,570,000.0
-
5
Говь-Алтай
3581
-
948,965,000.0
-
6
Дархан-Уул
160
-
42,400,000.0
-
7
Дорноговь
516
-
136,740,000.0
-
8
Дорнод
153
20
40,545,000.0
5,300,000.0
9
Завхан
15
-
3,975,000.0
-
10
Өвөрхангай
19200
200
5,088,000,000.0
53,000,000.0
11
Өмнөговь
548
-
145,220,000.0
-
12
Сэлэнгэ
1710
-
453,150,000.0
-
13
Төв
702
-
186,030,000.0
-
14
Ховд
548
-
145,220,000.0
-
15
Хөвсгөл
649
-
171,985,000.0
-
16
Хэнтий
120
-
31,800,000.0
-
17
Налайх
97
-
25,705,000.0
-
Нийт
29752
357
7,884,280,000.0
94,605,000.0
Орон нутгийн орлогын төлөвлөгөөнд орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогыг нэмж тусгасан боловч хууль батлагдсаны дараа аймгуудын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нараас удаа дараа албан хүсэлт ирүүлж, тус орлого төвлөрөх боломжгүй талаар мэдэгдээд байна. Ашигт малтмал олборлогч иргэд нь хууль тогтоомжид заагдсан тодорхой шаардлагуудыг биелүүлэхгүй, улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан болон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эзэмшиж буй талбай, эсвэл гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар, усан сан бүхий газар ашигт малтмал ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон дээрх газруудад ашигт малтмал олборлож байгаа тул цаашид ашигт малтмал олборлох үйл ажиллагааг таслан зогсоож, үйл ажиллагаа эрхлэхийг эрс эсэргүүцэн, Монгол Улсын дархан цаазат тусгай хамгаалалттай газрыг хамгаалах зэрэг асуудлууд хөндөгдөж байгаа тул хувиараа ашигт малтмал эрхлэгч иргэдийн төвлөрүүлэх орлогоос нийт 7.8 тэрбум төгрөгийн орлогыг бууруулахаар тооцлоо.
  1. Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.1-д илүү төлсөн, эсхүл хуульд заасан бол нэмэгдсэн өртгийн албан татварыг албан татвар төлөгчид буцаан олгохоор, хуулийн 15.3-т буцааж олгох нэмэгдсэн өртгийн албан татвар нь тухайн сар, улирал, жилд улсын төсөвт төвлөрүүлэх тухайн төрлийн татварын 15 хувиас хэтрэхээргүй байхаар тус тус заасан ба өмнөх жилүүдийн гүйцэтгэлээс харахад буцаан олголтын нийт хэмжээ улсын төсөвт төвлөрсөн тухайн төрлийн орлогын 14-15 орчим хувь байсан байна.
Харин Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 41.3 тэрбум төгрөг байхаар төсөвлөсөн нь төсөвт төвлөрүүлэхээр тооцсон нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын 12.0 хувь байгаа юм.
Улсын төсөвт төвлөрч буй нэмэгдсэн өртгийн албан татварын орлого нэмэгдэж байгаатай холбогдуулан нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий болоод байна. Иймд хуульд заасан хэмжээтэй уялдуулан нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын эх үүсвэрийг 19.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцлоо.
  1. Ховд аймгийн орон нутгийн төсвийн орлого болох өсөн нэмэгдэх болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого: 2011 оны төсвийн тухай хуульд Ховд аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг “МоЭнКо” ХХК-ийг Хөшөөтийн уурхайгаас 800.0 мянган тонн нүүрс олборлон, экспортлохоор тооцон нийт 4.8 тэрбум төгрөгийн орлогыг өсөн нэмэгдэх болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр төвлөрүүлэхээр тооцсон.  Үүнээс хүний хөгжлийн санд 3.4 тэрбум, орон нутгийн төсөвт 1.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрнө гэж төлөвлөсөн.
Гэвч, Ховд аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг “МоЭнКо” ХХК нь 2011 онд үйл ажиллагаа явуулаагүйгээс болж орон нутгийн төсөвт хүндрэл учирч байгаа талаар Засаг даргаас удаа дараа албан хүсэлт ирүүлээд байгаа бөгөөд үйл ажиллагаа зогсонги байдалд орох болсон шалтгааны талаар дараахь тайлбарыг ирүүлсэн. Үүнд:
  • “МоЭнКо” ХХК нь хатуу хучилттай замаа бүрэн хийж дуусгаагүй;
  • Булган сумын Ярантын боомтонд хяналтын талбайгаа байгуулаагүй;
  • Ярант боомтоор хил гарах зориулалтын хатуу хучилттай замаа тавиагүй, энгийн иргэдийн зорчиж буй замаар нүүрсээ түр гаргасан зөрчлүүд байгаа учир улсын болон аймгийн мэргэжлийн хяналтын байцаагч нарын актаар тус компанийн үйл ажиллагааг түр зогсоосон;
  • Орон нутагтай анх байгуулсан гэрээгээр дулааны цахилгааны станцыг байгуулахаар болсон боловч одоо хүртэл станцаа бариагүй байгаа, үүнээс үүдэн боловсруулсан нүүрс экспортлох гэрээг зөрчиж байгаа зэрэг зөрчил дутагдлуудаас үүдэн тус компанийн үйл ажиллагаа хэвийн явагдахгүй байгаа нь Ховд аймгийн төсөвт хүндрэл учруулж байгаа болно.
Иймд Ховд аймгийн 2011 оны төсвийн орлогод тусгасан өсөн нэмэгдэх болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого 1.4 тэрбум төгрөгийг Ховд аймгийн орлогоос бууруулахаар тооцлоо.
Тогтворжуулалтын сангийн талаар
Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийн эрсдлээс хамгаалах, төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор УИХ-ын 2010 оны хаврын чуулганаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан билээ. Хуулийн 6.1 дүгээр хэсэгт төсөвт тавигдах тусгай шаардлагыг тогтоосон бөгөөд 6.1.1 дэх заалтад нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлж тооцохоор заасан. Ингэхдээ хуулийн 4.1.2, 4.1.5 дахь заалтад заасны дагуу тухай жилийн төсвийн орлогын гурав ба түүнээс дээш хувийг бүрдүүлж байгаа ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийг олон жилийн дундаж үнээр тооцож, төсөвт тусгахаар хуульчилсан. Үүний дагуу Монгол Улсын 2011 оны батлагдсан төсөвт зэс, нүүрсний үнийг олон жилийн дунджаар, тэнцвэржүүлэн тооцож, тэнцвэржүүлсэн үнээс давсан зах зээлийн үнийн бодит гүйцэтгэлд ногдох орлогыг Тогтворжуулалтын санд хуримтлуулж байна.
2011 оны батлагдсан төсөвт зэсийн тэнцвэржүүлсэн үнийг 5,983.1 ам.долларт, боловсруулсан нүүрсний тэнцвэржүүлсэн үнийг 98.8 ам.доллараар тооцож, харин зэсийн зах зээлийн үнийг 2011 онд 8,425.0 ам.доллар, боловсруулсан нүүрсний зах зээлийн үнийг 128.8 ам.доллар байна гэж үзэж, Тогтворжуулалтын санд нийт 183.1 тэрбум төгрөг төвлөрнө гэж төлөвлөсөн.
2011 оны эхний 7 сарын дунджаар нэг тонн цэвэр зэсийн дундаж үнэ дэлхийн зах зээл дээр 9,418.7 ам.долларт, нэг тонн боловсруулсан нүүрсний үнэ 186.5 ам.долларт хүрээд байна. Үнийн өсөлттэй холбоотойгоор Тогтворжуулалтын санд 2011 онд нийт 218.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрөхөөр байна.
УРСГАЛ ЗАРЛАГЫН ӨӨРЧЛӨЛТ
Төсвийн урсгал зарлагын өөрчлөлтийг ерөнхийлөн захирагчдаар авч үзвэл. Үүнд:
Ерөнхий сайдын төсвийн багц
Монгол Улсын Ерөнхий сайдын төсвийн багцын урсгал зардлыг 383.2 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгав. Үүнд:
  1. Төрийн тусгай хамгаалалтад байдаг албан тушаалтны гадаад оронд хийх айлчлалын зардал 115.4 сая төг, дотоод томилолт 9.7 сая төгрөг, тээвэр шатахуун 24.8 сая төгрөг, нийт 149.9 сая төгрөг;
  2. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн газарт Ази номхон далайн бүсийн сансрын хамтын ажиллагааны байгууллага APSCO-ын гишүүний татварт 55.3 сая төгрөг;
  3. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын тайлан гаргахад шаардагдах хөрөнгө 58.0 сая төгрөг, Бүх нийтийн үүргийн сангийн орлого нэмэгдсэнтэй уялдуулан үйл ажиллагааны зардлыг сангийн орлогын 2 хувиар тооцон 10.0 сая төгрөг;
  4. Цөмийн энергийн газрын багаж хэрэгслэлийн зардлыг 110.0 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн тодотголын төсөлд тусгав. 
Тэргүүн шадар сайдын төсвийн багц
Тэргүүн шадар сайдын төсвийн багцын урсгал зардлыг 7,240.3 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр 2011 оны төсвийн тодотголын төсөлд тусгав. Зардлын өсөлтөд дараахь арга хэмжээ, урсгал зардлууд голлон нөлөөлөв.
  1. Монгол Улсын иргэдэд цахим үнэмлэхийг 2011 оны 10 сараас 2012 оны 4 сар хүртэлх хугацаанд хэвлэн олгохтой холбогдуулан цахим үнэмлэхийн бэлдэц ялтас, чип бүхий бэлдэцийг урьдчилан захиалахад шаардлагатай 6.5 тэрбум төгрөгийг 2011 оны төсвийн тодотголын төсөлд тусгав.
  2. Улсын бүртгэлийн тухай хууль, Засгийн газрын 2011 оны 20 дугаар тогтоолын дагуу сум, дүүрэг, хороонд ажиллаж буй улсын бүртгэгчийн орон тоог Улсын бүртгэлийн ерөнхий газрын харяьанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч зарим сумдад иргэний бүртгэлийн асуудлыг давхар хариуцдаг, зарим сумдад иргэний бүртгэлийн ажилтан байхгүй зэрэг шалтгааны улмаас тэдгээр сумдад ажиллах бүртгэлийн ажилтны 264 орон тоог шинээр нэмэх шаардлагатай тухай судалгааг УБЕГ-с 2010 онд хийсэн байна. Гэвч 2011 оны байдлаар бүх сумдад иргэний бүртгэлийн асуудлыг дангаар хариуцаж буй мэргэжилтэн байхгүй тул сумдад иргэний бүртгэлийн ажилтны орон тоог шинээр нэмж УБЕГ-т харьяалуулах, тэдгээрийн 2011 оны 11-12 саруудын цалин болон урсгал зардалд нийт 453.7 сая төгрөгийг шинээр тусгах, Улаанбаатар хотын 9 дүүрэг, 152 хороонд ажиллаж буй нийт 215 ажилтны 2 сарын цалин, бусад урсгал зардалд нийт 237.7 сая төгрөгийг нийслэлийн Засаг даргын төсвийн багцаас Тэргүүн шадар сайдын төсвийн багцад шилжүүлэхээр тус тус тодотголын төсөлд тусгав.
Шадар сайдын төсвийн багц
Монгол Улсын Шадар сайдын төсвийн багцын урсгал зардлыг 14,545.7 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр, үүнээс 4,172.7 сая төгрөгийн зардлыг төсөвт байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлогоос санхүүжүүлэхээр 2011 оны төсвийн тодотголын төсөлд тусгав.
  1. Улсын нөөцийн салбар, цэг шинээр байгуулж заавал байх шаардлагатай өвс тэжээл, эм хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөцийн хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор улсын нөөц бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгөд нийт 6,751.4 сая төгрөгийг улсын төсвөөс зарцуулахаар төсөлд тусгав.
  2. Мөн Засгийн газрын 2011 оны 95 дугаар тогтоолоор нийслэлийн хэмжээнд газар хөдлөлт, гамшиг осол тохиолдсон үед 100 мянган хүнийг хангах хүнсний бараа, бусад материалын нөөц бүрдүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд дээрх нөөцийг бүрдүүлэхтэй холбогдуулан 2011 оны тодотголын төсөлд 2,175.3 сая төгрөгийг тусгав.
  3. Хаврын тариалалтын явцад түлш, шатахууны хомсдлын үед ЗГ-ын 2011 оны 165 дугаар тогтоолын дагуу улсын нөөцөөс 2050 тонн дизель түлш борлуулж, орлогоор нь нөхөн бүрдүүлэх арга хэмжээний зардалд 3,919.0 сая төгрөг тусгах
  4. Хүүхдийн төлөө үндэсний газар болон түүний харьяа байгууллагуудаас тэтгэвэрт гарахад олгох тэтгэмж, бүтцийн өөрчлөлтийн улмаас ХТҮГ-т нэмэгдэх 6 ажилтны 4 сарын цалин, зарим хэлтсүүдийн аудитын төлбөрт шаардагдах зардал, ОУХНайрамдал төвийн хоолны зардал, өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой урсгал засварын зардал (өөрийн орлогоос санхүүжих – 85,2 сая төгрөг) зэрэгт нийт 193.7 сая төгрөгийг тусгах саналтай байна.
  5. МХЕГ, ХТҮГ болон бусад байгууллагуудаас өндөр насны тэтгэвэрт гарч буй ажилтнуудад Төрийн албаны тухай хуулийн дагуу олгох тэтгэмжийн зардалд нийт  33.3 сая төгрөг.
  6. МХЕГ-ын харьяа салбаруудын цалингын санд дутагдаж буй эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд нийт 110.1 сая төгрөг. Орхон, Өмнөговь аймгууд дахь МХХ-үүдийн байрны түрээсийн зардалд 21.6 сая төгрөг, Мэргэжлийн хяналтын нэгдсэн төв лабаораторид эм урвалжийн зардлыг өөрийн орлогоос худалдан авахаар 168.5 сая төгрөг төсвийн тодотголын төсөлд нэмж тусгалаа.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багц
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцын урсгал зардлыг 682.8 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцов. Үүнд:
  1. Засгийн газрын 2011 оын 52 дугаар тогтоолын дагуу Олон улсын хөгжлийн үнэлгээний нийгэмлэгийн гишүүний татварт 625.6 мянган төгрөг,
  2. Ерөнхий сайдын 2011 оны 38 дугаар захирамжийг үндэслэн Засгийн газрын ажлын алба байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх зардалд 250.0 сая төгрөг,
  3. Тэргүүн Шадар сайд, Шадар сайдын ажлын албанд тус бүр 1 зөвлөх шинээр нэмэгдсэнтэй холбогдон цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд7.7 сая төгрөг,
  4. “Төр, засгийн үйлчилгээний автобаазын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2011 оны 233 дугаар тогтоолоор тус баазын ажиллагсдын цалин, түүнтэй холбоотой зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх болсонтой холбогдуулан 406,5 сая төгрөг,
  5. “Үндэсний хорооны ажлын алба байгуулах тухай” Засгийн газрын 2011 оны 209 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газар, Иргэний нийгмийн байгууллагууд, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны хооронд байгуулсан “Хамтын ажиллагааны гурван талт гэрээ”-ний хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих, төрийн болон төрийн бус байгууллагын ажлын уялдааг сайжруулах, нэгдсэн бодлогоор хангах чиг үүрэг бүхий Үндэсний хороо байгуулсантай холбогдуулан 13,9 сая төгрөгийг тодотголд нэмж тусгалаа.
Сангийн сайдын төсвийн багц
Сангийн сайдын төсвийн багцын урсгал зардлыг 36.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцов.
  1. Засгийн газрын нөөц санд 10,0 тэрбум төгрөг,
  2. Татварын ерөнхий газар болон орон нутгийн татварын албадын үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбогдуулан цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд 389.1 сая төгрөг,
  3. Эрчим хүчний болон шатахууны үнийн өсөлттэй уялдуулан төсөвт байгууллагын зардлыг нэмэгдүүлэхэд 5.0 тэрбум төгрөг тусгалаа.
Гадаад харилцааны сайдын төсвийн багц
Гадаад харилцааны сайдын 2011 оны төсвийн багцын урсгал зардлыг 730.2 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсөлд тусгалаа. Үүнд:
  1. Засгийн газрын 2011 оны 87 дугаар тогтоолоор БНСУ-д зохиогдох “Экспо 2012 ЁСҮ” олон улсын үзэсгэлэнд Монгол Улс оролцох болсонтой холбогдон гарах зардалд 87.8 сая төгрөг;
  2. Монгол Улс 2011-2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах болсонтой холбогдуулан ГХЯаманд “Ажлын алба байгуулах, орон тоо нэмэх тухай” Засгийн газрын 256 дугаар тогтоолыг үндэслэн уг албанд ажиллах 4 хүний 2011 оны сүүлийн 4 сарын цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд 14.6 сая төгрөг;
  3. Дипломат албаны хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 дахь хэсгийн дагуу ДТГ-т ажиллагсад болон тэдний гэр бүлийн гишүүдийг суугаа орны эрүүл мэндийн даатгалд даатгуулах ёстой. Суугаа орны эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй Бээжин, Эрээн, Хөх хотод суугаа ДТГ-т ажиллагсадын эрүүл мэндийн даатгалын зардал, мөн энэ онд Канбера, Нью- Йорк, Софи, Женев, Оттава, Брюсель зэрэг ДТГ-уудын эрүүл мэндийн даатгалын хураамж өссөнтэй холбогдуулан ДТГ-ын амь даатгалын зардалд 432 сая төгрөг;
  4. Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 183 дугаар тогтоолоор батлагдсан орон тооны ажилтны 2011 оны 6-12 сарын цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд 20.8 сая төгрөг, байрны зардалд 74.9 сая төгрөг;
  5. Гадаад харилцааны яамны мэдээлэл сурталчилгааны зардалд 100 сая төгрөг;
Хүний эрхийн үндэсний комиссын даргын төсвийн багц
Хүний эрхийн үндэснийн комиссын үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбогдуулан урсгал зардлыг 40.6 сая төгрөг нэмэгдэхээр төлөвлөлөө.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсвийн багц
2011 оны төсвийн багцын урсгал зардлыг 3.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсөлд тусгалаа. Тусгагдсан урсгал зардлуудыг авч үзвэл:
  1. Засгийн газрын 2010 оны 261 дүгээр тогтоолын дагуу Төрийн архивуудад гэрээгээр ажиллуулах 175 операторын цалингийн зардалд 267.3 сая төгрөг,
  2. Хууль зүй, дотоод хэргийн сайдын урилгаар төсвийн жилийн дундуур гадаад улс орноос ирэх зочны тоо болон гадаад хамтын ажиллагааны шугамаар айлчлах айлчлалын тоо нэмэгдсэнтэй холбоотой зардал ХЗДХЯамны гадаад томилолтын зардал 33.5 сая төгрөг,
  3. Аймаг нийслэлийн цагдаагийн газрын цалингийн санг 2011 төсвийн хязгаарт багтаан  3.4 хувиар бууруулж батлагдсанаар цалингийн санд гарсан зөрүүг олгоход 1,158.6 сая төгрөг,
  4. Цагдаагийн ерөнхий газрын харьяа газар, хэлтсүүдийн туслах үйл ажиллагааны орлогын төлөвлөгөөг 1,054.3 сая төгрөгөөр нэмэгдүүлж шаардлагатай урсгал зардлыг мөн хэмжээгээр нэмэгдүүлэх,
  5. ШШГЕГ-ын цалинд цолны болон бусад нэмэгдлүүдийн дутуу 152.8 сая төгрөгийг тусгах,
  6. “Хохирогчид нөхөх олговор олгох тухай” хуулийн дагуу 2008 оны 7 дугаар сарын 1-ний үйл явдлын улмаас хохирсон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгохоор батлагдсан хөрөнгийн эх үүсвэрийг 148.2 сая төгрөгөөр нэмэгдүүлэх,
  7. “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн 22-р зүйлд Цэргийн алба хаасан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулна гэж заасны дагуу сонсогчдын нийгмийн даатгалыг тус сургуулиас төлөх болсонтой холбогдуулан сонсогчийн нийгмийн даатгалын шимтгэлд төлөх 22.4 сая төгрөг,
  8. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөөг 36.2 сая төгрөгөөр нэмэгдүүлж урсгал зардлыг мөн 36.2 сая төгрөгөөр нэмэгдүүлэх,
  9. Цагдаагийн алба хаагчдын унааны зардалд хотын нийтийн тээвэрт олгох нөхөн олговорт 213.0 сая төгрөг,
  10. Засгийн газрын 2011 оны 229 дүгээр тогтоолын дагуу байгуулагдсан Дотоод хэргийн Их сургуульд нэмэгдсэн 61 орон тооны зардалд 454.9 сая төгрөг тус тус төсвийн тодотголд нэмж тусгалаа.
Батлан хамгаалах сайдын төсвийн багц
Батлан хамгаалах сайдын 2011 оны төсвийн багцын урсгал зардлыг 4.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсөлд тусгалаа. Тусгагдсан урсгал зардлуудыг авч үзвэл:
  1. Зэвсэгт хүчинд 2011 онд шинээр нэмэгдсэн ангиудын цалингийн сангийн дутуу эх үүсвэрт 306.9 сая төгрөг,
  2. БХИСургуулийн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөөг 1,168.0 сая төгрөгөөр нэмэгдүүлж, урсгал зардлыг мөн 1,168.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх,
  3. Монгол цэргийн музей сантехникийн засвар, барилгын урсгал засварт 90.0 сая төгрөг,
  4. 2011 оны 4 сарын 1-нээс хөдөлмөр хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр бөгөөд хугацаат цэргийн албан хаагчдын нийгмийн даатгалын шимтгэл 8.1 мянган төгрөгөөс 10.5 мянга болж өссөнөөр 87.5 сая төгрөг нэмэх шаардлагатай болсон,
  5. Сувгийн түрээсийн төлбөр 75.7 сая төгрөг,
  6. ЗХЖШтабын 338 дугаар шинэ ангийн урсгал засварт 450.0 сая төгрөг,
  7. ЗХЖШтаб агаарын довтолгооноос хамгаалах анги байгуулах зардалд 2.4 тэрбум төгрөг,
  8. Цэргийн госпиталийн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөөг 60.0 сая төгрөгөөр нэмэгдүүлж, урсгал зардлыг мөн 60.0 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлж тооцлоо.
Улсын ерөнхий прокурорын төсвийн багц
Прокурорын байгууллагад нэмэгдүүлэх шаардлагатай 16 орон тооны цалингийн сан, урсгал зардалд 68.2 сая төгрөг нэмж тусгалаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын төсвийн багц
  1. Шүүхийн тухай хуулийн дагуу Нийслэл, дүүргийн шүүхэд 9 шүүгчийн туслахын орон тоог нэмэгдүүлэхэд 12.9 сая төгрөг,
  2. 2011 онд тэтгэвэрт гарах шүүгчдийн нэг удаагийн мөнгөн тэтгэмж 119.0 сая төгрөг,
  3. Шүүх эрх мэдэл шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авахад 300.0 сая төгрөг,
  4. Засгийн газрын 2011 оны тогтоолын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагааны зардалд Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргасан 434.4 сая төгрөгийг тус тус нэмж тооцлоо.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын төсвийн багц
“2011 оны төсвийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны батлагдсан төсвийн багцад зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай 3.6тэрбум төгрөгийн урсгал зардлын дараахь өөрчлөлтүүдийг тусгалаа. Үүнд:
  1. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 215, 216 дугаар тогтоол батлагдсантай холбогдуулан Д.Намдагийн мэндэлсний 100 жилийн ой, Д.Пэрлээгийн мэндэлсний 100 жилийн ойг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх зардалд 62.0 сая төгрөг;
  2. Аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудын багш нарын цалин хөлс дутагдаж байгаагийн улмаас нэмэгдүүлэх зардал 1.0 тэрбум төгрөг;
  3. Шинээр ашиглалтад орсон ЕБС, Цэцэрлэгийн сургалтын хэрэглэгдэхүүний зардалд 400.0 сая төгрөг,
  4. Нийтийн тээврийн үйлчилгээний үнэ тариф 400.0 төгрөг болж нэмэгдсэнтэй холбогдон оюутан, сурагчдын нийтийн тээврээр үнэгүй зорчих зардлын нөхөн олговорт 2.2 тэрбум төгрөг тус тус нэмж төсөвлөгдлөө.
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын төсвийн багц
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын  2011 оны төсвийн багцын урсгал зардлыг 2.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгалаа. Үүнд:
  1. Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй Өмнөговь, Дорноговь аймгуудын хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжил төслийн төсөл хэрэгжүүлэгч нэгжийн 2011 оны үйл ажиллагааны зардлыг ЗТБХЯамны хөтөлбөр, төслийн дотоод урсгал зардлаас санхүүжүүлэх;
  2. Барилгын тухай хуулийн 6.2.1-д барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага барилгын тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих гэж заасны дагуу Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын төсөвт тусгах аймгуудын техник хяналтын зардал 800.0 сая төгрөг;
  3. Барилгын тухай хуулийн 6.2.2-т барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага барилгын норм, дүрэм, барилгын төсвийн жишиг үнэлгээ, үнийн индекс, стандарт боловсруулах ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх, 6.2.5-т барилгын норм, норматив боловсруулах сан бүрдүүлэх, зарцуулах үйл ажиллагааг зохион байгуулах гэж заасны дагуу Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын төсөвт тусгах барилгын норм, нормчлалын зардал 813.8 сая төгрөг;
  4. Барилгын тухай хуулийн 6.2.9, 13.2 -р заалт, Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоол, ЗТБХБСайдын 2010 оны 121 дүгээр тушаалыг үндэслэн барилгын зураг төслийн баримт бичигт магадлал хийх Газрын харицлаа, барилга, геодези, зураг зүйн газрын урсгал зардал 350.0 сая төгрөг;
  5. Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зардал 28.8 сая төгрөг;
  6. Газар хөдлөлтийн гамшгийн нэгдсэн төлөвлөгөө батлах тухай Засгийн газрын 2010 оны 76 дугаар тогтоолд газар хөдлөлтийн талаар шуурхай мэдээлэл хүлээн авах болон шаардлагатай бусад хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсвийн төсөлд тусгаж байхыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосны дагуу газар хөдлөлийн гамшгийн эрсдэлийг бууруулах зорилгоор газар доорхи инженерийн шугам сүлжээний мэдээллийн сан байгуулах зардал 60.0 сая төгрөг;
  7. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15.5, Засгийн газрын 2008 оны 142 дугаар тогтоолын дагуу Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын албаны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг 2 хувиар тогтоосон ба 2010 оны төсөвт даатгалын шимтгэл дутуу суусан тул Нийгмийн даатгалын ерөнхий газарт төлөх дутуу төлөлтийн зардал 3.9 сая төгрөг;
  8. Засгийн газрын 2009 оны 251 дүгээр тогтоолоор тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох, шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагааг Замын цагдаагийн газраас Авто тээврийн газарт шилжүүлж, ЗТБХБСайд, БСШУСайдын хамтарсан 2010 оны 161/229 дүгээр тушаалын дагуу мэргэшсэн жолоочийн шалгалт авах үнэмлэх олгох үйл ажиллагааг АТГазар хэрэгжүүлж байгаа ба 2010 оны төсөвт тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ, мэргэшсэн жолоочийн үнэмлэх хэвлэх зардал тусгагдаагүйн улмаас үүссэн өр, 2011 онд нэмж шаардагдах  барагдуулах зардал 95.0 сая төгрөг.
Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын төсвийн багц
Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2011 оны төсвийн багцын урсгал зардлыг 3.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгалаа. Тусгагдсан урсгал зардлуудыг авч үзвэл:
  1. Олон улсын гишүүнчлэлийн татварын зардал 21.5 сая төгрөг;
  2. Ашигт малтмалын тухай хуулийн 10.1.9-д заасны дагуу Ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тайлан хэлэлцэх, мэргэжлийн зөвлөмж өгөх, дүгнэлт гаргах үйлчилгээний зардал 48.7 сая төгрөг;
  3. Ашигт малтмалын газрын тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зардал 14.4 сая төгрөг;
  4. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2010 оны 11 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхөд үзүүлэх цахилгааны үнийн хөнгөлөлт, урамшууллын зардал 2,511.1 сая төгрөг;
  5. Эрчим хүчний газрын инженерийн техникийн хяналт, ажлын зураг зохиогчийн гүйцэтгэлийн хяналтын зардал 150.0 сая төгрөг;
  6. Дорнод аймгийн Чулуунхороот сумыг дотоодын эрчим хүчний системд холбох хүртэл хэрэглэгчдэд дарамт учруулж буй импортын эрчим хүчний үнэ тарифыг бууруулах зорилгоор импортын эрчим хүчний үнийн зөрүүг “ДБЭХС” ХКомпанид татаас хэлбэрээр олгох зардал 200.0 сая төгрөг;
  7. Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар Улаанбаатар ДЦС-5 төсөл-1-ийн хүрээнд техникийн судалгааг хийх эхний шат хэрэгжиж дууссан бөгөөд тендерийн бичиг баримт бэлдэх, Төр ба хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрийг тодорхойлох, олон улсын тендер зарлах, дүгнэх, шалгарсан оролцогчтой гэрээ байгуулах, төслийн хэрэгжилтийн санхүүжилтийн асуудал одоогоор бүрэн шийдэгдээгүй байна. Засгийн газрын 2011 оны 23 дугаар хуралдааны тэмдэглэлд Улаанбаатар ДЦС-5 төслийг Засгийн газрын 2010 оны 198 дугаар тогтоолын дагуу концессын “Барих-Ашиглах-Өмчлөх” хэлбэрийг ашиглан санхүүжүүлэх асуудлыг судалж таницуулах гэж заасны дагуу Улаанбаатар ДЦС-5 төслийн төсөл хэрэгжүүлэгч нэгжид 13 хүний орон тоо нэмэх урсгал зардал 295.0 сая төгрөг;
  8. Эрдэс баялаг, эрчим хүчний яам Засгийн газрын II байрны б хэсэгт шилжин орсонтой холбогдуулан гарч буй тогтмол зардал, төрийн өмнөөс гүйцэтгэх ажил үйлчилгээний зардал 26.1 сая төгрөг тус тус хөрөнгийг шийдвэрлэхээр тооцлоо.
Эрүүл мэндийн сайдын төсвийн багц
Эрүүл мэндийн сайдын 2011 оны төсвийн багцын урсгал зардлыг 14.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгалаа. Үүнд:
  1. 2011 оны Төсвийн хязгаарт багтаах зорилгоор Эрүүл мэндийн сайдын багцын цалингийн санг 3.5 хувь бууруулсанаас эрүүл мэндийн байгууллагуудын цалингийн сан хүрэлцэхгүй байдалд хүрсэнийг шийдвэрлэхээр дутагдаж байгаа цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд нийт 3.3 тэрбум төгрөг;
  2. Эрүүл мэндийн зарим байгууллагуудын дутагдаж байгаа тогтмол зардал, нэг удаагийн тэтгэмж, эм, урвалжийн зардалд нийт 2.2 тэрбум төгрөг;
  3. 2011 оны тодотгосон төсвөөр Эрүүл мэндийн сайдын багцын эрүүл мэндийн байгууллагуудын Эрүүл мэндийн даатгалын эх үүсвэрийг 7,7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 69,5 тэрбум төгрөгөөр санхүүжилт авахаар төлөвлөлөө. Дараах үндэслэлээр ЭМД-ын эх үүсвэрийг нэмэгдүүллээ. Үүнд:
  • Эрүүл мэндийн сайдын 2011 оны 17, 89 дүгээр тушаалаар эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих зарим эмнэлгийн орны тоог 467-оор нэмэгдүүлсэнтэй холбоотой нийт 2.2 тэрбум төгрөг,
  • 2011 оны эхний хагас жилийн Эрүүл мэндийн даатгалын сангийн батлагдсан төсөв хүрээгүйтэй холбоотойгоор зарим эрүүл мэндийн байгууллагуудын энэ оны эхний хагас жилд үзүүлсэн зарим тусламж үйлчилгээний зардлыг ЭМД-ын сангаас олгогдоогүй байсныг нөхөх,  2011 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр ЭМД-ын батлагдсан санхүүжилт нь давахаар буй эрүүл мэндийн байгууллагуудын ЭМД-ын санхүүжилтийг ХБГ-ээр нь нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор нийт 1.6 тэрбум төгрөгөөр;
  • Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7.8 дахь заалтыг хэрэгжүүлэх үүднээс аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношлогоо, эмчилгээний төвүүд, дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүд дээр урамшууллын зардал буюу гурван жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээ аваагүй даатгуулагчийг нэг удаа эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамруулах урамшууллын зардал болох нийт 3.9 тэрбум төгрөгийн зардлыг эмнэлгүүдэд эм, урвалжийн зардалд 2011 оны тодотгосон төсөвт тусгалаа.
  1. Засгийн газрын 2011 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан “Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-т А вируст гепатитын эсрэг вакциныг дархлаажуулалтад үе шаттайгаар нэвтрүүлэхээр тусгагдсан болон өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан нийт 250,0 сая төгрөгийг дархлаажуулалтын санд нэмж төлөвлөж байна.
  2. Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны 2011 оны 06 дугаар сарын 24 ний өдрийн 62 дугаар тогтоолийн 2 дахь заалт, 7 дугаар сарын 27 ний өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд тусгасаны дагуу Олимпийн наадамд бэлтгэхэд зориулан эрх авах, оноо цуглуулах тэмцээн, хамтарсан бэлтгэл цугларалт, эм, витаминжуулалт авахад шаардагдах нийт 1.5 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд оруулахаар тус тус тусгалаа.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын төсвийн багц
  1. Засгийн газрын2010оны“Иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай“ 347 дугаартогтоолд Хүний хөгжил сангаас иргэнд хишиг, хувь хүртээхажлыг зохион байгуулахтай холбогдуулан 82 орон тоо нэмж ажиллуулахтай холбогдсон зардал 598.3 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, цаашид  улсын төсөвт тусган  шийдвэрлүүлэхээр заасны дагуу төсвийн тодотголд тусгасан.
  2. Засгийн газраас энэ оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласантай холбоотойгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зардлыг 30 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэв. Уг зардлыг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ энэ оны 4 сараас 30 хувиар нэмэгдсэн, Засгийн газрын 2010 оны 79 дүгээр тогтоолоор ажлын байрны төлбөрөөс чөлөөлөгдөх иргэдийн хамрах хүрээг багасгасан зэрэгтэй холбоотойгоор нэмэгдсэн сангийн орлогоос санхүүжүүлэхээр төсөлд тусгалаа. Энэ оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр сангийн ажлын байрны төлбөрийн орлого 33.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна.
  3. Энэ оны 8 сараас эхлэн нийтийн тээврийн үнэ 400 төгрөг болж 100 төгрөгөөр нэмэгдсэнтэй холбоотой ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тээврийн зардлын нөхөн олговорыг 1.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэв.
  4. Сэргээн засалтын үндэсний төвийн эмнэлэгийн барилгын өргөтгөл ашиглалтад орсноор үйлчилгээний хүрээ өргөжиж нөхөн сэргээх эмчилгээнээс гадна зохих журмын дагуу даатгуулагчдыг хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг үзүүлэх зөвшөөрлийг авсантай холбоотой зардлыг 33.5 сая төгрөгөөр нэмэгдүүлж, уг зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр тооцлоо.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын төсвийн багц
  1. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагад 1993-1999 оны гишүүнчлэлийн татварыг төлөөгүйгээс үүссэн өрийг тус байгууллагаас удаа дараа нэхэмжилж, тухайн байгууллагатай харилцахад зарим хүндрэл гарч байгаа учраас  нэг удаагийн арга хэмжээ болгон уг өрийг бүрэн барагдуулахаар 459.4 сая төгрөгийг төсвийн тодотголд тусгасан.
  2. Байгаль хамгаалах сангаас хэрэгжүүлэх хөтөлбөр, төслийг  байгалийн болон агнуурын нөөц ашигласны төлбөрөөс санхүүжүүлэхээр төсөвлөсөн боловч уг эх үүсвэр нь бүрэн төвлөрөх боломжгүй болсон учраас сангийн өөрийн орлогын санхүүжилтийг 1.3 тэрбумаар бууруулж, энэ хэмжээгээр төсвөөс олгох хэсгийг нэмэгдүүлэв.
  3. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны үйл ажиллагааны зарим зардал хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр хүрэлцэхгүй хүндрэл гарч байгаатай холбоотойгоор урсгал зардлыг 25 сая төгрөгөөр нэмэгдүүллээ.
  4. Гэр хорооллын жорлонгоос гаралтай агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр авах арга хэмжээнд зориулан 1.5 тэрбум төгрөг тусгалаа.
 Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багц
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багцын урсгал зардлыг 366.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр, үүнээс 300.0 тэрбум төгрөгийн зардлыг бондын эх үүсвэрээр, 5.1 тэрбум төгрөгийг төсөвт байгууллагын үндсэн үйл ажиллагааны орлогоос санхүүжүүлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгалаа. Үүнд:
  1. УИХ-ын 2011 оны 30 дугаар тогтоол, Засгийн газрын 2011 оны 221 дүгээр тогтоолд тус тус зааснаар Засгийн газраас нийт 300 тэрбум төгрөгийн бонд гаргах, үүнээс хонь болон тэмээний 1-р зэргийн ноосийг үндэсний үйлдвэрлэгчид нийлүүлсэн хоршоо, мал бүхий иргэдэд урамшуулал олгоход 50 тэрбум төгрөг, ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт нийт 100 тэрбум төгрөг, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт 150 тэрбум төгрөгийг зарцуулах шийдвэр гаргасан.  Дээрх шийдвэрийн дагуу Сангийн сайдын 2011 оны 165 дугаар тушаалаар 300 тэрбум төгрөгийн Засгийн газрын бондыг энэ оны 8-10 саруудад дотоодын санхүүгийн зах зээл дээр борлуулж, зориулалтын дагуу зарцуулахаар төлөвлөсөн тул дээрх зардлуудыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад зохих журмын дагуу тусгахаар төлөвлөв.
  2. Сумдад жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор сум хөгжүүлэх сангийн эх үүсвэрт зориулж ХХААХҮС-ын 2011 оны төсвийн багцын хөрөнгө оруулалтад батлагдсан 24.0 тэрбум төгрөг нь сум бүрт байгуулагдсан сангаас эргэж төлөгдөх зээл хэлбэрээр жижиг, дунд бизнес эрхлэгчид олгогдож байгаа тул төсвийн  урсгал зарлагын зохих ангилалд шилжүүлэхээр тооцов.
  3. ХХААХҮС-ын 2011-08-29-ний 1/2563 албан тоотоор ирүүлсэн мэдээлэл, мөн Монголын Тариаланчдын холбоо ТББ-ын 2011 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 29 тоотоор ирүүлсэн саналаар 2011 оны ургацын урьдчилсан балансаар нийт 419 мянган тонн улаан буудай хураан авах, үүнээс 300 гаруй мянган тонн улаанбуудайг гурил, хүнсний үйлдвэрлэлд нийлүүлэх тухай тооцоо гарсан байна. Иймд Тариалангийн тухай хуулийн 15.1 дэх заалт, Засгийн газрын 2009 оны 350 дугаар тогтоолд тус тусзаасны дагуу хүнсний улаанбуудайн урамшуулалд өмнөх жилийн түвшинд буюу тонн тутамд 50.0 мянган төгрөгийн урамшуулал олгоход нэмж шаардагдах 2.4 тэрбум төгрөгийг төсвийн тодотголын төсөлд тусгав.
  4. Засгийн газрын 2011 оны 8 сарын 24-ны хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас 2011 оны ургацын урьдчилсан балансын талаарх мэдээллийг танилцуулсан бөгөөд тухайн өдрийн Засгийн газрын хуралдаанаас XII.9 дүгээр тэмдэглэлд (1) Буудайн үнийг тогтвортой байлгах зорилгоор Импортын буудайн гаалийн албан татварын хувь хэмжээг судлан санал боловсруулж ЗГ-ын хуралдаанд танилцуулах, (2) 2011 оны намрын ургацаас 100-гаас доошгүй мянган тонн хүнсний буудай худалдан авч улсын нөөц бүрдүүлэх, түүнд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх талаар санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нарт тус тус даалгасан.  Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1/2563 тоотоор 2011 оны ургацын урьдчилсан балансаар 420 орчим мянган тонн улаанбуудай хураан авах, үүнээс 330.0 мянган тонн буудайг хүнсний зориулалтаар нийлүүлэх тооцоолол гарч байгаа боловч Тариалан эрхлэлтийг дэмжих санд  120 мянга, гурилын үйлдвэрүүд 86.1 мянган тонн буудай худалдан авах тул борлуулагдахгүй үлдэх 128.8 мянган тонн хүнсний улаанбуудайг улсын нөөцөд худалдан авахад шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхийг саналыг тус яаманд ирүүлсэн.
Дээрх саналын дагуу 100 мянган тонн хүнсний улаанбуудайг нэмж худалдан авахад нийт 35.0 тэрбум төгрөг шаардлагатай байна. Буудай худалдан авах үнийг 2010 оны намрын ургацаас “агуулах” нөхцөлөөр нэг тонн хүнсний улаанбуудай худалдан авах жишиг үнэ буюу 350 мянган төгрөгөөр тооцож, төсвийн тодотголд нийт 35.0 тэрбум төгрөгийг хүнсний буудайн нөөц бүрдүүлэх зориулалтаар тусгав.
Улсын төсвөөс нөөц бүрдүүлсэн тохиолдолд ТЭДС-д хадгалах агуулах сав хүрэлцээгүй тул тэдгээрийг зориулалтын элеватор, агуулах бүхий хувийн аж ахуйн нэгжүүдэд гэрээгээр хадгалалуулахад жилд 2.4 тэрбум төгрөг төсвөөс нэмж гарахаар байна. Энэ зардлыг шаардлагатай тохиолдолд 2012 оны төсвийн төсөлд тусгах саналтай байна.
  1. ХХААХҮЯ, ЖДҮГ болон аймгуудын ХХААГ-ын урсгал зардлыг нэмэгдүүлэхэд55.7 сая, тэтгэвэрт гарах хүний тэтгэмж21.2 сая, урсгал зардлын өр28.5 сая төгрөг, НМЭГ-ийн орлогыг нэмэгдүүлж зардлыг өсгөх, ЖДҮГ-ийн томилолтын зардал10 сая төгрөг, Тариаланг дэмжих санд урьд оны зээлийн эргэн төлөлтөөс бүрдэх орлогоор нэмж улаанбуудай худалдан авахад зориулж нийт 5,105.6 сая төгрөгийг тодотголд тусгаж байна.
  2. Зарим урсгал зардалд батлагдсан нийт 1,940.0 саятөгрөгийг Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн дотоод эх үүсвэрээс олгох зээлийн ангилал руу шилжүүлж, зориулалтыг өөрчлөн тусгалаа.
Санхүүгийн зохицуулах хорооны даргын төсвийн багц
Санхүүгийн зохицуулах хорооны даргын төсвийн багцын урсгал зардлыг 115.1 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр 2011 оны төсвийн тодотголын төсөлд тусгав. СЗХ-ны даргын 2011-08-24-ний өдрийн 1/2542 тоотоор ирүүлсэн хүсэлтийг судлан үзээд тус байгууллагын цалингын санд дутагдаж буй зөрүү, Төрийн албаны тухай хуулийн дагуу тэтгэвэрт гарч буй ажилтанд олгох тэтгэмжийн зардал, олон улсын Даатгалын байгууллагуудын холбооноос гишүүнчлэлийн хураамж өссөн зэрэг үндэслэлээр төсвийн тодотголын төсөлд нийт 115.1 сая төгрөгийг нэмж тусгав.
 НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН
 Эрүүл мэндийн даатгалын сангийн зардал нийт дүнгээрээ 6.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна. Үүнд:
  1. Эрүүл мэндийн даатгалын сангаас улсын эмнэлэгүүдэд олгох санхүүжилтийг 7.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэв. Үүнд:
  • Эрүүл мэндийн сайдын 2011 оны 17, 89 дүгээр тушаалаар эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих улсын эмнэлэгүүдийн орны тоог нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор 2.2 тэрбум төгрөг,
  • 2011 оны эхний хагас жилийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр эрүүл мэндийн байгууллагуудад бүрэн олгогдоогүй байгаа тусламж үйлчилгээний зардлыг нөхөхөд 1.6 тэрбум төгрөг;
  • Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7.8 дахь заалтын дагуу олгох урамшууллын зардлыг эрүүл мэндийн даатгалын санд нэр заасан тусгаж байсныг өөрчлөн иргэдэд шууд үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх зорилгоор эмнэлэгүүдийн зардалд тусгах болсноор 3.9 тэрбум төгрөг.Гэхдээ энэ нь нийт дүндээ сангийн зардлыг нэмэгдүүлэхгүй хооронд шилжүүлсэн зардал болно.
 Эрүүл мэндийн сайдын 2011 оны 17, 89 дүгээр тушаалаар эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих хувийн эмнэлэгүүдийн орны тоог нэмэгдүүлсэн, мөн  эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх зөвшөөрлийг шинээр 25 эмийн санд олгосон зэрэгтэй холбоотойгоор эдгээр байгууллагуудад ЭМД-ын сангаас олгох санхүүжилтийг 1.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэв.
  1. Оны эхний хагас жилийн гүйцэтгэлийг үндэслэн 2011 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлийг тооцож үзхэд өндөр насны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар түр алдасны,оршуулгын болон ажилгүйдлийн тэтгэмж нийт 5.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байгаа бол харин тэжээгчээ алдасны тэтгэвэр, цэргийн тэтгэвэр, жирэмсэн, амаржсан эхийн тэтгэмж нийт 11.7 тэрбум төгрөгөөр буурч байгаа болно.
  2. Засгийн газрын “Иргэнд хишиг хувь хүртээхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 347 дугаар тогтоолыг гаргах явцдаа зарим бүлгийн иргэдийн ЭМД-шимтгэлийг 2007-2010 оноор нөхөн төлөхөөр тохиролцон төсөвт тусгасан байсныг зарчмын өөрчлөлт оруулж зарим бүлгийн иргэдийн 2011 оны ЭМД-ийн шимтгэлийг төлөх болсонтой холбогдон ЭМД-ын гэрчилгээг зайлшгүй нэмж хэвлэх шаардлага гарсан. Энэ дагуу маягтын зардал 74.8 сая төгрөгөөр нэмэгдсэн. Мөн түүнчлэн зарим олон хүн амтай хороонд нийгмийн даатгалтай холбогдсон нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэх болсонтой холбогдон орон тоог 7 хүнээр  нэмэгдүүлсэнтэй холбоотой цалин, шимтгэл болон үйл ажиллагааны зардлыг 46.6 сая төгрөгөөр нэмэгдүүлэв. Энэ онд Нийгмийн даатгалын Үндэсний Зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу нийгмийн даатгалын байцаагч нарыг аттестатчлах шалгалтад хамруулан байцаагчийн эрхийг шинээр олгох, баталгаажуулах  болсонтой холбогдон гарах зардал 30 сая төгрөгийг тусгалаа. Нийт 151.4 сая төгрөгийг нийгмийн даатгалын хэлтэс, газрын үйл ажиллагааны зардалд тусгалаа.
 ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТАЛААР
Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулиар нийт 627.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлагдсан.
Төсвийн орлогын эх үүсвэрээс шалтгаалан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2011 онд шинээр эхлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ болон 200.0 сая төгрөгнөөс дээш төсөвт өртөгтэй тоног төхөөрөмж худалдан авахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг яамдтай анх тохиролцсон дүнгийн 30 хувиар батлагдсан.
Эх үүсвэр дутуу батлагдсан тэдгээр төсөл, арга хэмжээний явц, хүлээгдэж буй гүйцэтгэл болон гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний дагуу хэрэгжүүлэхэд шаардагдах үлдэгдэл 70 хувийн санхүүжилтэд 197.6 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор тусгалаа.
Түүнчлэн, барилгын ажил үндсэндээ дууссан боловч техникийн болон улсын комисс ажиллаж чадаагүй, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер нь оройтсон, будилсан, зам барилгын ажлын үнийн өсөлтөөс шалтгаалан барилгын ажил төлөвлөгөөт хугацаандаа хийгдэж чадаагүй, газрын маргаан гарсан, барилгын төсөвт өртөгт ажлын тоо хэмжээ дутуу тусгагдсан, гүйцэтгэгч гэрээний үүргээ биелүүлээгүй зэрэг шалтгааны улмаас 2010 онд төсөвлөгдсөн хөрөнгөө бүрэн авч чадаагүй зарим төсөл, арга хэмжээний үлдэгдэл 6.9 тэрбум төгрөгийг энэхүү төсвийн тодотголоор шийдвэрлүүлэхээр тусгаад байна.
Шинээр батлагдсан “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай” хууль болон Монгол Улсын Их Хурлын 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 11 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос ирүүлсэн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад тэргүүн ээлжинд шаардагдах нийт 34.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчдын багцад нэмж тусгав.
Засгийн газрын 2010 оны 282 дугаар тогтоолын дагуу газар хөдлөлийн гамшгийн үед шаардагдах тоног төхөөрөмж худалдан авахад 3.3 тэрбум төгрөг, 2011 оны 120 дугаар тогтоолын дагуу Тагнуулын ерөнхий газрын төв орон нутгийн зарим алба болон хилийн отрядын дэргэдэх тагнуулын тасгийн ажлын байр, орон сууц, шаардлагатай автомашин, техник хэрэгслээр хангахад 920.0 сая төгрөг, 2009 оны ЗГ-ын хуралдааны 44 дүгээр тэмдэглэлийн дагуу зарим аймгуудын боомтуудыг бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбоход нэмж шаардагдах тоноглол худалдан авахад 90.0 сая төгрөгийн эх үүсвэрийг төсөвт шинээр тусгалаа.
Түүнчлэн, Төрийн өмчийн хорооны 2010 оны 2 дугаар тогтоолоор Цагдаа, дотоодын цэргийн 805-р ангийн галт зэвсгийн агуулахын барилгыг акталж дуудлага худалдаагаар худалдсан, шинээр агуулах барих шаардлагатай болсонтой холбогдуулан 300.0 сая төгрөгийг 2011 онд санхүүжүүлэхээр төлөвлөлөө.
Хэрэгжилтийн явц тааруу байгаа, ажил нь эхлээгүй, гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ цуцлагдсан зарим төсөл, арга хэмжээнд төсөвлөгдсөн хөрөнгийг тухайн төсвийн ерөнхийлөн захирагч нарын саналыг үндэслэн хасч, гүйцэтгэгч байгууллага өөрийн хөрөнгөөрөө төсөвт төлөвлөгдсөн хөрөнгөнөөс давуулан гүйцэтгэсэн ажил, үйлчилгээнд шилжүүлэн зохицуулалт хийлээ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд батлагдаж Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолын дагуу ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр зээл хэлбэрээр, эргэн төлөгдөх нөхцлөөр олгогдсон “Сум хөгжүүлэх сангаас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих” арга хэмжээнд төсөвлөгдсөн 24.0 тэрбум төгрөгийг, түүнчлэн, 2011 оны төсвийг УИХ-аар хэлэлцүүлэх явцад дэмжигдэн улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан “Нийслэл хот болон зарим онцгой объектыг агаарын довтолгооноос хамгаалах” арга хэмжээнд төсөвлөгдсөн 2.4 тэрбум төгрөгийг тус тус урсгал зардалд шилжүүлэх зохицуулалтыг хийв.
Засгийн газрын зарим тусгай сангийн орлого нэмэгдсэнтэй холбогдуулан нийт 2,591.9 сая төгрөгийн төсөл, арга хэмжээг сангийн эх үүсвэрээр нэмж санхүүжүүлэхээр тооцлоо. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө оруулалтаар 2011 онд 344.0 сая төгрөгийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд тус сангийн нэмэгдэж буй орлогоос 2,101.9 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд нэмж зарцуулахаар нийгмийн даатгалын сангийн төсөвт холбогдох өөрчлөлтийг оруулав. Түүнчлэн, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн нэмэлт орлого болох 500.0 сая төгрөгөөс 490.0 саяыг хөрөнгө оруулалтад зарцуулахаар тусгалаа.
БНХАУ-ын 300.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй 5 төслийн нийт гэрээний үнийн дүнгийн 15 хувийг төслийн ажил эхлэхэд Монголын тал бүрэн санхүүжүүлэхээр тохиролцсоны дагуу “Баруун бүсийн авто зам хөгжүүлэх”, “Орон сууцны хороолол”, “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах”, “Мэдээлэл, харилцаа, холбоо” төслүүдийн дотоод эх үүсвэрийн санхүүжилтэд 33.4 тэрбум төгрөгийг нэмж тусгаад байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр үйл ажиллагаа явуулахыг хориглосон, хаасан, ашиглалтад орсоноос хойш их засварын ажил огт хийгдээгүйгээс хүнд нөхцөлд орсон сургууль, цэцэрлэг болон эмнэлгийн барилгыг засварлахад 2.6 тэрбум төгрөгийг нэмж тусгаад байна.
Ийнхүү улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнд нийтдээ 287.1 тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгийг төсвийн тодотголд тусгаж, нийтдээ 914.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын тодотгосон төлөвлөгөөг санал болгож байна.
            ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН ТӨСВИЙН ӨӨРЧЛӨЛТ
 Оны эхний саруудын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны саналыг үндэслэн Хүний хөгжилд сангийн 2011 оны төсөвт өөрчлөлт оруулах хуулийн төслийг бэлтгэлээ. Хүний хөгжил сангийн төсөвт дараах өөрчлөлтүүд орохоор байна. Үүнд:
  1. Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа Мон Эн Ко ХХК тус уурхайд олборлолт явуулахаар төлөвлөсөн хэдий ч зарим шалтгааны улмаас үйл ажиллагаа эхлээгүй байгаа тул АМНАТ-ийн орлого 3.36 тэрбум төгрөгөөр буурч байна.
  2. Төр хариуцах эрүүл мэндийн шимтгэлээс гадна Засгийн газраас хэрэв малчин, ажилгүй иргэн, өдрийн ангийн оюутан гэсэн зарим бүлгийн иргэд хүсэлт гаргаж ЭМД-ийн 2006-2011 оны шимтгэлээ ХХС-гаас нөхөн төлүүлж болохоор тооцоо хийж төсөвт тусгасан хэдий ч Засгийн газраас дээрх хүмүүс зөвхөн 2011 оны шимтгэлээ нөхөн төлүүлж болохоор журамлсан тул батлагдсан төсвөөс 4 тэрбум төгрөг хасагдахаар байна.
  3. Хүн ам, өрхийн шинэчилсэн бүртгэлд иргэд бүрэн хамрагдаж амжаагүйгээс 2010 онд хүний хөгжил сангаас бэлэн мөнгөөр санхүүжүүлэх зардлын гүйцэтгэл 18.9 тэрбум төгрөгөөр бага гарч Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 35.1 дэх хэсэгт зааснаар төсвийг зарцуулах төсвийн ерөнхийлөн захирагчийн эрх санхүүгийн жил дууссанаар дуусгавар болсон тул уг 18.9 тэрбум төгрөгийг Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулиар нэмж батлуулан зарцуулах шаардлага гарсан.
  4. Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуульд оюутны сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг 165,000 оюутнаар тооцсон тусгасан ч 141,531 оюутан хүсэлтээ гаргаснаас 132,830 оюутны хүсэлт баталгаажиж  8701 оюутны хүсэлт хүлээгдэж байна.  Тиймээс төсвийн тодотголд оюутны тоог бууруулж хүсэлт гаргасан тоогоор авсан ба арга хэмжээний зардал 11.7 тэрбумаар буурахаар тооцлоо.
  5. Хүний хөгжил сангийн тухай хуулийн 17.1.2-т заасныг үндэслэн Засгийн газрын 2011 оны 264 тогтоолоор Монгол Улсын иргэн Хүний хөгжил сангаас орон сууц худалдан авсны төлбөр хэлбэрээр хишиг хувь хүртэж болохоор холбогдох журамд нэмэлт оруулсан ба энэ арга хэмжээнд 20.0 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуульд нэмж тусгалаа.
Дээрх өөрчлөлтүүдийг хийснээр Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн нийт орлого 3.36 тэрбумаар буурч, нийт зарлага 23.2 тэрбумаар өсч байна. Хүний хөгжил санд 2011 онд урьдчилгаа төлбөр хэлбэрээр 490.9 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцлоо.
НЭГДСЭН ТӨСВИЙН ҮР ДҮНГИЙН ҮЗҮҮЛЭЛТ                                                                     
Монгол Улсын 2011 оны төсвийн тодотголын өөрчлөлтүүдийг тусгахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 615.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 3,920.0 тэрбум төгрөг, нийт зарлага 828.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж нэгдсэн нийт 4,912.4 тэрбум төгрөг болж, төсвийн алдагдал 212.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэн, нэгдсэн төсвийн нийт алдагдал 992.4 тэрбум төгрөгт хүрч ДНБ-ий 9.8 хувь болохоор байна.
Төсвийн тодотголоор улсын төсвийн нийт орлого 565.2 тэрбум төгрөгөөр, нийт зарлага 808.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, улсын төсвийн нийт алдагдал 533.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.хувьд хүрэхээр байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООД ӨРИЙН ТАЛААР 
2011 оны төсвийн жилд Төрийн албан хаагчид болон иргэдэд олгох урт хугацаат орон сууцны зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор 72.0 тэрбум, төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 55.5 тэрбум нийт 127.5 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас гаргаж арилжаалахаар төлөвлөсөн. Үүнээс эхний 8 сарын байдлаар 64,965.0 сая төгрөгийн үнэт цаасыг нийтэд санал болгон Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан гаргаж арилжаалаад байгаа бөгөөд үлдсэн 7,035.0 сая төгрөгийн үнэт цаасыг энэ оны 11 дүгээр сард арилжаалахаар төлөвлөн ажиллаж байна.
Үүнээс гадна Улсын Их Хурлын 2011 оны 6 дугаар сарын 3-ны нэгдсэн чуулганаар “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоолоор нийт 300.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын газрын үнэт цаас арилжаалах эрхийг Засгийн газарт олгосон. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн “Засгийн газрын үнэт цаас гаргах тухай” 208 дугаар тогтоолыг баталсан.
Эдгээр тогтоолуудын хүрээнд 2011 оны 8 сарын байдлаар 100.0 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжаалаад байгаа ба үлдсэн 200.0 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 9-10 дугаар саруудад үе шаттайгаар гаргахаар төлөвлөөд байна.
Харин төсвийн орлогын эх үүсвэр нэмэгдэж байгаатай холбогдуулан 2011 оны батлагдсан төсөвт төлөвлөгдсөн төсвийн алдагдлыг нөхөх 55.5 тэрбум төгрөгийн Засгийн газрын бондыг 2011 оны төсвийн тодотголын төсөвт тусгаагүй болно.
ИНФЛЯЦИЙГ БУУРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР 
Энэ оны эхний хагас жилийн байдлаар, эдийн засаг тэлж, эдийн засаг дахь мөнгөнийнийлүүлэлт эхний 7 сарын байдлаар 5.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 67.2 хувиар өссөний зэрэгцээ Засгийн газраас хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хомсдолыг багасгахын үүднээс хавраас эхлэн хэрэгжүүлсэн арга хэмжээний явцад өмнөх 2010 оны эцэст 13 хувьд хүрч байсан инфляцийн түвшин буурч байсан ч хувийн хэвшлийн эрэлт нэмэгдсэн, шатахууны үнэ өссөнөөс тээврийн үйлчилгээний үнэ өсч тээврийн зардлаас үүдэж бусад бараа үйлчилгээний үнэ өсөх хандлагатай боллоо. Хэрэглээний үнийн индекс 7 сарын эцэст өмнөх оны мөн үеэс 10.1 хувь, Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индекс 11.4 хувиар тус тус өслөө.
Инфляцийг хязгаарлах зорилгоор Монголбанкнаас мөнгөний чангаруулах бодлогын арга хэмжээг он гарсаар хэд хэдэн удаа авч хэрэгжүүлсэн. Үүнд:
  1. 2 дугаар сард заавал байлгах нөөцийн хувийг 4 нэгж хувиар нэмэгдүүлсэн.
  2. 4 дүгээр сард бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлсэн.
  3. 8 дугаар сард заавал байлгах нөөцийн хувийг 2 нэгж хувиар, бодлогын хүүг 0.25 нэгж хувиар тус тус нэмэгдүүлсэн.
Гэсэн хэдий ч цаашид эдийн засагт нийлүүлэлт нэмэгдэж байгаагаас инфляци нэмэгдэх хандлага байгааг анхааруулж, түүнээс сэргийлэх арга хэмжээний талаар Монголбанксаналболовсруулжээ. Энэ саналд тусгагдсан арга хэмжээтэй холбоотойгоор Засгийн газрын зүгээс дараах ажлыг зохион байгуулж байна. Эдгээр нь 2011 оны батлагдсан төсөвт тусгагдсан бөгөөд төсвийн тодотголоор нэмэгдээгүй болно.
Нийслэл, томоохон хотуудын махны нөөц, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарах.“Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2010 оны 138 дугаар тогтоолоор махны үнийн хэт өсөлтийг сааруулах зорилгоор 2011 оноос эхлэн Улаанбаатар хотод 12.0 мянган тонн, Дархан, Эрдэнэт хотод тус бүр 1.0 мянган тонн, бусад аймгийн төвүүдэд 100 тонноос доошгүй хэмжээний мах нөөцлөн жил бүрийн хаврын улиралд борлуулах ажлыг зохион байгуулахыг аймаг, нийслэлийн засаг дарга нарт үүрэг болгосон байна.
Өнгөрсөн онд Улаанбаатар хотын Захирагчын ажлын албанаас махны үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж 2.7 тонн мах бэлтгэн нөөцөлж 2010 оны хаврын улиралд тогтоосон үнээр борлуулсан 1кг мах тутамд 500 төгрөгийн урамшуулал олгосон. Энэхүү урамшуулал/татаас/ нь Мах бэлтгэгч аж ахуйн нэгжүүдийн хувьд нөөцийн махыг хадгалахтай холбоотой агуулахын зардал өндөр, мөн эргэлтийн хөрөнгийг тодорхой хугацаагаар “царцааж” байгаа тул эргэлтийн хөрөнгийн алдагдсан боломжийн зардлыг нөхөх/жишээ нь банкнаас эргэлтийн хөрөнгө татах эх үүсвэрийн зардал г.м/ хэмжээнд байхаар тооцож төсөвт тусгав.
Дээрх жишгийг харгалзан 2011 онд Засгийн газрын 2010 оны 138 дугаар тогтоолд заасан хэмжээний нөөцийн махыг бэлтгэх, хадгалах, хаврын улиралд гэрээгээр тохирсон үнээр борлуулах аж ахуйн нэгжид урамшуулал олгоход шаардагдах хөрөнгийг Дархан-Уул аймагт 458.4 сая, Орхон аймагт 450 сая, бусад аймаг тус бүрт 50 сая төгрөг, Улаанбаатар хотод 6 тэрбум төгрөг буюу нийт 7 тэрбум 858.4 сая төгрөг байхаар тооцон орон нутгийн төсвийн төсөлд тусгасан.
Шатахууны нийлүүлэлтийн найдвартай байдлыг хангахаас гадна үнийг тогтвортой байлгахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх. Улсын Их Хурлын 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн нэгдсэн чуулганаар батлагдсан “Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулиар автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг УИХ-аас шинэчлэн баталсан. Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д “Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хувь, хэмжээг энэ хуулийн 6.1, 6.2-т заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно” гэж заасан УИХ-аас олгосон эрхийн дагуу Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ огцом хэлбэлзэх тохиолдолд  татварын хувь хэмжээг зохицуулах замаар дотоодын зах зээл дэх жижиглэн худалдаалах үнийн огцом өсөлтийг сааруулах арга хэмжээг авч байна.
Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар ахлуулсан төр, хувийн хэвшлийн ажлын хэсэг дэлхийн зах зээл дээрх түүхий газрын тосны үнийн өсөлт, ОХУ экспортын татварын өөрчлөлт болон ОХУ-ын Роснефть компаниас Монгол Улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний сар бүрийн импортын үнэд үндэслэн дотоодын зах зээл дэх жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах зорилгоор татварын зохицуулалт хийх санал боловсруулан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлж ажиллаж байна.
2011 оны төсвийг тодотгохдоо илүүдэл эрэлтийг нэмэгдүүлэх зардлыг оруулахгүй байх. Эдийн засгийн бодит салбарын өсөлтийг дэмжих зорилгоор2011 оны төсвийн тодотголоор энэ онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудыг бүрэн гүйцэд санхүүжүүлэхээр тусгасан. Мөн агаарын бохирдлыг бууруулах, ноос, ноолуурын салбарын үйлдвэрлэлийг дэмжих зэрэг улс оронд тулгамдсан асуудлыг энэ тодотголоор шийдвэрлэх юм.
2012 оны төсвийн нийт зардлыг УИХ-аас 2011 оны 7 дугаар сард баталсан төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан дүнгээс хэтрүүлэхгүй байх. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу 2012 оны төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ-аас 2011 оны 7 дугаар сард хуульчлан баталсан. Энэ хуулиар баталсан үзүүлэлтүүдийн нэг нь нэгдсэн төсвийн нийт зарлагын дүн болон түүний Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон 2012 оны төсвийн хүрээний мэдэгдлийн хуулийн дагуу2012 оны төсвийн төслийг боловсруулан өргөн барих, батлахдаа Засгийн газар болон УИХ төсвийн хүрээний мэдэгдэлд заасан үзүүлэлтүүдийг баримтлах үүрэгтэй.