Friday, February 11, 2011

Гэгээн хайрын баярыг угтаж хийсэн бичлэг


Image


Ганцхан чи л надаас хайр гуйгаагүй болохоор

Гараас минь атгах гэж үдшийн болзоонд дуудаагүй болохоор

Гэрэвшингүй ширтэх харцыг минь ажаагүй болохоор

Гэнэхэн итгэлдээ би чиний нэрийг сийлчихсэн юм

Нээрээ л чи намайг дурлалын ертөнцөд уриагүй болохоор

Найрсаг зан гаргаж хоосон жүжиг тавиагүй болохоор

Нимгэн гуниг хөглөсөн төрхөө надаас нуугаагүй болохоор

Нууцхан сэтгэлдээ би чиний харцыг мөнхөлчихсөн юм

Зөвхөн чи л намайг хайрын тангод уриагүй болохоор

Зөрүүд сэтгэлд минь янагийн үгсийг хэлээгүй болохоор

Замын цэцэгсийг тасдаж гэрийн минь үүдэнд хүргээгүй болохоор

Зүрх сэтгэлээрээ би үнэн төрхөнд чинь дасчихсан юм




Аяа энэ хорвоод хавар ирчихэж, хайр дуудчихаж

Image
Хавар ирчихэж дээ хайрт минь шувууд жиргээд л

Хацар норгох нь ч нулимс биш бороо байна

Хатсан навчисны цаанаас жижигхэн нахиа харагдаж

Хөрсөн доороос яргуйн үндэс цухуйж байна

Аяны шувууд ирчихэж нуурын хөвөө туяаран байна

Анхны бороо шивэрлээ алгандаа тосоод мэндчилье

Амраг чиний зүг сэтгэл яаран тэмүүлэх чинь

Аяа энэ хорвоод хавар ирчихэж, хайр дуудчихаж

/Эрхэмцэцэг хэмээх найрагчийн шүлэг байлаа./

No comments:

Post a Comment