МОНГОЛ УЛСЫН
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2007.09.05 Дугаар 219 Улаанбаатар хот
Боловсролын салбарын
албан хаагчдын нэмэгдэл хөлсний
хувь хэмжээг тогтоох тухай
Төрийн албаны тухай хуулийн 28.9 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн нэмэгдэл хөлсний хэмжээг 1 дүгээр, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, боловсрол, соёлын газрын арга зүйчид олгох мэргэшлийн зэргийн нэмэгдлийн хэмжээг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, холбогдох албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлуулж мөрдүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшинд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.ЭНХТҮВШИН
Засгийн газрын 2007 оны 219 дүгээр
тогтоолын 1 дүгээр хавсралт
ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН
БАГШИЙН НЭМЭГДЭЛ ХӨЛС
№ | Албан тушаал | Нэмэгдэл ажил | Үндсэн цалингаас тооцох нэмэгдэл хөлсний хувь |
1 | Ерөнхий боловсролын сургуулийн багш | Анги даах | 10 |
2 | Ерөнхий боловсролын сургуулийн багш | Кабинет, лаборатори хариуцан ажиллах | 5 |
3 | Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн заах аргын нэгдлийн ахлагч | Заах аргын нэгдэл удирдах | 5 |
--------oOo---------
Засгийн газрын 2007 оны 219 дүгээр
тогтоолын 2 дугаар хавсралт
ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ, БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗРЫН АРГА ЗҮЙЧИД ОЛГОХ МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН НЭМЭГДЭЛ
№ | Мэргэшлийн зэрэг | Үндсэн цалингаас тооцох нэмэгдэл хөлсний хувь |
1 | Заах аргач багш | 10 |
2 | Тэргүүлэх багш | 15 |
3 | Зөвлөх багш | 20 |
-------oOo-------
No comments:
Post a Comment