САНГИЙН САЙДЫН ТУШААЛ.
Журам шинэчлэн батлах тухай.
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 8.1.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
Нэг. “Төсвийн байгууллагад мөрдөгдөх кассын ажиллагааны журам”-г хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
Хоёр. Батлагдсан журмыг төсвийн байгууллагуудад хүргүүлж, өдөр тутмын үйл ажиллагаанд нь мөрдүүлэх зохион байгууллалтын арга хэмжээг авч, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг Төрийн сангийн газар /Х.Пүрэвсүрэн/-т даалгасугай.
Гурав. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 123 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төсвийн байгууллагад мөрдөгдөх мөнгөн кассын ажиллагааны журам”-ыг хүчингүй болгонд тооцсугай.
САЙД С.БАЯРЦОГТ
No comments:
Post a Comment