Аугаа их ялалтын байрын өдөр бол зөвхөн ОХУ төдийгүй дэлхий нийт нацист дарангуйллыг ялсан өдөр гэж би хувьдаа ойлгодог. Иймээс ялангуяа холбоотон байсан орнуудын ард түмэн энэ баярын өдрийг энх тайвны өдөр хэмээн ойлгож хүндэтгэн үзэх ёстой. Хэдийгээр өчигдөр баярын жагсаалыг үзэж чадаагүй ч, сонирхон уншсан мэдээгээ товчлон орчуулж тавьлаа.
Эх дэлхий амгалан байг.
2009 оны баярт зориулсан орчуулгаОрчуулга:
Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 66 жилийн баярт зориулсан цэргийн баярын жагсаал Москва хотын Улаан талбайд болж өнгөрлөө
Өнгөрсөн жилийн буюу 65 жилийн ойд зориулсан баярын жагсаалтай харьцуулахад энэ жилийн баярын жагсаал цомхон болсон бөгөөд 2010 онд 161 техник хэрэгсэл оролцож байсан бол энэ жил 106 оролцсон бөгөөд тэнгэр зөвхөн 5 хан нисдэг тэрэг нислээ. Харин өнгөрсөн жил 127 онгоц, нисдэг тэрэг оролцож байсан түүхтэй. Харин өмнөх жилийн сүрт жагсаалд 10,5 мянган орос, мянга гаруй гадаад цэрэг дайчид оролцсон бол энэ жил энэ тоо 20 мянга хүртэл өссөн байна. Тэд мөн анх удай баярын хувцастай бус энгийн цэргийн хувцас, беретэн малгайтайгаа оролцсон байна.
Парадыг сүүлийн хэдэн жил удирдаж буй генерал хурандаа Валерий Герасимов удирдсан. Урьд нь энэ хүн Москвагийн тойргийн цэргийн удирдагч байсан бөгөөд нийгэм солигдсоны дараа ОХУ-ын цэргийн хүчний жанжин штабын удирдагчаар томилогдсон юм.
Баярын жагсаалыг ОХУ-ын батлах хамгаалахын сайд РФ Анатолий Сердюков хүлээн авч байна.
ОХУ-ын төрийн далбаа болон Ялалтын тугийг авчирсны дараа генерал хурандаа Герасимов батлан хамгаалахын сайдад жагсаалт оролцоход цэрэг дайчид бэлэн болсон тухай илтгэв. Сайд зэвсэгт хүчний ерөнхий командлагч, ОХУ-ын ерөнхийлөг Дмитрий Медведевт жагсаал бэлэн болсныг илтгэсэн. Үүний дараа Ерөнхийлөгч зэвсэгт хүчин болон ахмад дайчидад хандан үг хэллээ.
Эх орноо хамгаалах эрхэм үүрэг
Эх орныхоо төлөө дайтаж, түүний нацизмаас аварсан энэхүү ариун ялалтын баярын өдрийг ОХУ-ын ерөнхийлөгч "ард түмний эр зориг, нэр төрийн өдөр" хэмээн нэрлэв. "Бидний үүрэг бол энэ Ялалтын үр дүнд бий болсон эх орноо хайрлан хамгаалах юм.
Ерөнхийлөгчийн хэлснээр "Өнөө цагийн Орос улсын залуус нь өөрийн эцэг эх, эмээ өвөө нарынхаа энэхүү гавьяаны гэрч болох зүйлсийг цуглуулан баримтжуулж, нандигнан хадгалж байна. Энэ нь дараа дараагийн үеийн оросын ард түмэн Аугаа их Ялалтын баатруудын гэгээн дурсамжийг хүндэтгэн дурсахыг илтгэж байна. Шинэ үе Ялалтын энэ баярыг хамтдаа тэмдэглэж байгаа ард түмний хоорондын нөхөрлөл, хамтын ажиллагааг улам бэхжүүлнэ гэдэгт итгэж байна.
Ерөнхийлөгч болон бусад зочин улс орнуудын удирдагчид дайны дурсгал ялалтын бэлэг тэмдэг болсон Георгиевийн туузыг энгэртээ зүүсэн байлаа. .
"Бид дайны хүнд хэцүүг туулж, цөөн хэдэн жилийн дотор аж үйлдвэр, хөдөө аж ахуйн сэргээн босгож, сансарт нисч, боловсрол, соёл, шинжлэх ухааны өндөр амжилт байгуулж эх орноо хөгжүүлж чадсан тэр хүмүүсээр бахархаж байна.
Өнөөдөр ОХУ дэлхий дахинд энх тайван, тогтвортой байдлыг тогтоох үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулж байна."
Ерөнхийлөгч мөн цаашид ч ОХУ зэвсэгт хүчний цэрэг дайчдын хангамжийг сайжруулах, батлан хамгаалах салбарыг шинэчлэх, орчин үеийн техникээр хангагдаж байх тал дээр анхаарч ажиллана гэдгээ мэдэгдлээ.
Ерөнхийлөгч Медведев ахмад дайчид юуны төлөө байлдаж тэдний нөхөд амиа өгснөө хатуу мэдэж байсан гэдгийг онцлон хэлээд "Ямар ч тохиолдолд алдаж болохгүй зүйл гэж байдаг бөгөөд энэ хүний ард түмний эрх чөлөө, эх орны нэр төр болон айл гэрийн амар амгалан юм. Энэ бүхэн биднийг нэгэн бүхэл, хүчтэй ард түмэн болгодог юм"
"Баярын мэнд хүргэе! Аугаа их Ялалтын баярын мэнд хүргэе! Ялсан ард түмэнд баяр хүрге! Ура!" Дайчид Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид гурвантаа Ура - гаар хариулснаар ОХУ-ын төрийн дуулал эгшиглэв.
Баярын жагсаал
ОХУ-ын төрийн далбаа, ялалтын туг, ОХУ-ын зэвсэгт хүчний туг, фронтод байлдаж байсан тугыг залах цэргүүдийн араас бөмбөрийн жагсаал явснаар баярын жагсаал эхэллээ.
Баярын жагсаалын нэг хөдөлгөөн 10 эгнээ, эгнээ бүртээ 20 хүнтэй байдаг.
Улаан талбайд болсон энэхүү жагсаалд ойролцоогоор 20 мянган цэрэг дайчид оролцсон байна. Энэхүү баярын жагсаалд анх удаа оролцогчид "Цифра" буюу "Пиксель" нэртэй шинэ хувцас, ногоон беретэн малгайтай оролцсон. /орч : дээрээсээ их хөгжилтэй харагддаг малгай байна лээ/. Агаарын нисэх хүчний малгай цэнхэр, усан цэргийнхний малгай хар өнгөтэй. хуурай газрынханы малгай ногоон, сансрын цэргийн малгай оливын өнгөтэй бөгөөд десантууд болон энгийн цэргийн малгай уламжлалт хөх өнгөтэй байсан. Ялалтын баярын жагсаалд анх удаа сансрын цэргийн 200 шилдэг офицерууд оролцсон. Өмнөх жагсаалуудад зөвхөн курсантууд болон цэргийн сургуулийн сансрын ангийн сурагчид оролцож байсан. юм. Улаан талбайд 106 ширхэг байлдааны техник хэрэгсэл оролцсон. /орч: Оросууд сүүлийн үеийн шилдэг техникуудээ явуулсангүй, хуучин техникууд гаргалаа гэж дургүйцэл байна лээ/
"Бук-М2". (ЗРС) "С-400" "Триумф" ОХУ-ыг агаараас хамгаалагч техникүүд
"Тополь-М", "Искандер-М", "Смерч", "Панцирь-С", иргэний болон дайны обьектуудыг хамгаалагч
Талбайг гэмтээхгүйн тулд дайн байлдааны техникүүдэд тусгай резинэн дугуй өмсгөсөн гэнэ. Үүний дараа тэнгэрт 5 нисдэг тэрэг гарч ирсэн. ОХУ-ын болон Ялалтын бусад зэвсэгт хүчний тугийг хийсгэн явсан бөгөөд өмнөх өдөр болсон сургуулилтаар 7 нисдэг тэрэг нисч байсны 2 нь нөөцний тэрэг байсан. /орч: Агаарын үүлийг тусгайлан зайлуулсан байсан гэх бөгөөд тийм их ажил болчихоод 5-хан нисдэг тэрэг гэж үү/
Бүх ард түмний хайртай марш дуу болох "Прощание славянки" дууг батлан хамгаалахын оркестр тоглосноор энэхүү баярын жагсаалын арга хэмжээг төгсгөсөн. Энэхүү дууг цэргийн хөгжмийн удирдаач хурандаа Василий Агапкин бичсэн бөгөөд 2012 онд марш дууны бичсэний 100 жилийн ой болох гэнэ.
No comments:
Post a Comment