Wednesday, May 3, 2023

Ерөөл /туршилт 1/

Өвлийн дулаахан өдрийн үд дундын наран эмнэлгийн өрөөний хүйтэн цагаан өнгийг бүлээсгэх гэсэн мэт хурцаар гэрэлтүүлж байлаа. Олон тооны аппаратын дунд хэвтэх настай эмэгтэй гэр бүлийнхэн нь тойрон харж зогсох нь энэ нар хичнээн хурцаар гэрэлтүүлсэн ч энэ бүх хүний сэтгэлд гэгээлэг бүхнийг авчрах боломжгүй юм. Хайрт гэргий, хайртай ээжийнхээ сүүлийн амьсгал хураах мөчийг харан зогсох тэдэн дундаас хар нялхаасаа ханьсан ээнэгшсэн дассан хамгийн үнэтэй хүнээ тавьж явуулж чадахгүй гэсэн мэт гараас нь чанга атган жижиг сандал дээр суух настай эрэгтэй хором бүрт амьсгаагаа дараж чичрэн сууна. 

Эмэгтэй алгуурхан нүдээ нээж эргэн тойрноо энхрийлэн хайрлан харцаар эргүүлэн хараад хөдлөхгүй ширтсэн ханийнхаа өөдөөс инээмсэглэх мэт ширтэж байснаа чихэнд нэгэн зүйлийг удаанаар шивнэлээ. Эрэгтэй хэсэг хөдөлгөөнгүй байснаа гэнэт нэгэн зүйлийг санах мэт эхнэрээ удаан гэгч нь ширтэж, хацрыг нь , нүүрийг нь илж тиймээ чи мөн байж, мөн байна хэмээн амандаа бувтнаж эхлэхэд болоод байгаа бүхний учрыг олохгүй хүүхдүүд нь дэмий л гайхан өөд өөдөөсөө ширтэж байлаа. 

Эмэгтэйн нүднээс нулимс чимээгүйхэн урсаж, хамгийн сүүлийн удаа хайртай хүнээ харж байгаагаа мэдрэх үедээ, эцсийн хүчээ цуглуулах мэт хэсэг гүнзгий амьсгаа аваад үгээ алгуурхан боловч тодоор зөөн “Амалсандаа хүрсэн чамдаа баярлалаа, ахин намайг заавал олооорой” гэлээ. Хариуд нь хань нөхөр нь атгасан гараа чадах чинээгээрээ чангалан, нулимсаа урсгаж байхдаа, өөрийнх нь зүрх сүүлийн цусаа юулэн буйг хараахан тааварлаагүй байлаа. 

Олон жилийн өмнө яг нь ийм нэг өвлийн өдөр тэр хоёр анх удаа нэг нэгэндээ дурласан байлаа. Дурлах дурлахдаа холдож чадахааргүй хориотой дурлалд тэднийг автуулсан нь хувь заяаны тоглоомны эхлэх байсныг тухайн үед хэн нь ч таагаагүй юм. 

Тэр эрэгтэйн ажилладаг байгууллагад эмэгтэй ирснээс хойш жил гаруйн хугацаа өнгөрсөн байлаа. Өөрөөсөө нэлээн ах залууг анхнаасаа хүндлэх сэтгэлээр харьцаж байсан түүний хувьд өдөр бүр олон сайн чанарыг нь олж харах бүртээ л улам л хүндэлж биширч байна гэж бодож байснаас хэзээ ч дуусахгүй үргэлжлэх хайрын эзэндээ сэтгэл алдран буйгаа тухайн үедээ мэдээгүй юм. 

Эрэгтэйн хувьд гэр бүлтэй хүний хувьд тэр эмэгтэйтэй энгийн нэг харилцаатай боловч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хамт байх, түүнийг баярлуулах дуртай нэгэн болсон байлаа. 

Хэн хэн нь сэтгэл зүрхээрээ ойртож байсан өвлийн нэг өдрийн учрал тохиогоогүй бол энэ бүхэн хэрхэн цаашаа өрнөх байсан нь таашгүй юм. Бидний амьдрал үргэлж хийсэн сонголтын заасан замаар явахаас хойш үлдээсэн зам дээр юу болохыг бус явж буй замын төгсгөлд юу болох нь сонин юм. 

Байгууллагын зохион байгуулсан арга хэмжээний дээр тэр эрэгтэй тогтсон зуршлынхаа дагуу хамгаас түрүүнд явахаар түрүүлж гарахдаа эмэгтэй  санаатай санамсаргүй нь таахад бэрхээр тааралдаж хамтдаа гарлаа. Хэдийгээр нэг нь явж нөгөө нь үлдэж байгаа хоёр боловч шууд салаад явчихаж төвдөхгүй нааш цааш нэлээд алхаж, элдэв зүйлсийг ярилцаж байхдаа анх удаа сэтгэл дотроо “ би эндээс явмааргүй байна” гэсэн үгийг хоёулаа мэдэрсэн байлаа. 

Хэдий тийм боловч гэр бүлтэй, насаар ах хүний хувьд тэр эрэгтэй сэтгэлээ барьж, машиндаа суухаар зориглон салахад эмэгтэйн зүрх амнаасаа гарахаар тэмүүлэх мэт булгилж, чаддаг бол түүнийг шууд тэврээд авмаар хүсэлт сэтгэл биеэр нь нэг гүйж байлаа. Гэвч хүн бүхний үлгэрлэн ярьдаг гэр бүлтэй тэр л хүнийг тэврээд авбал цочоод цохиод авахад ч бэлэн гэсэн итгэлтэй байсан тул чимээгүйхэн харж зогссоор түүнийг явууллаа. 

Сар гаруйхны дараа шинэ жил болох гэж байхад сэтгэл алдарсан хоёр хуучны адил ажлын харилцаагаа хадгалж үлдэхийг хэрдээ хичээн оролдож байвч хорих тусам булгилах сэтгэл нь тэднийг дотроос нь улам ч тарчлааж байлаа. 

Хорих тусам тэмүүлдэг сэтгэлийг хараахан амсаагүй хоёр зүрх удахгүй эдгэрэх өвчнөө хүлээх мэт чимээгүй хичээсээр л шинэ жил боллоо. 

Том жижиг олон л арга хэмжээнд хамтдаа байсан хоёр энэ баяраар нэг нэгнээ харах бүртээ шатаж, орчноо мэдрэх ч тэнхэлгүй олон хүн дунд хоёулаа мэт л үдшийг тууллаа. Гэсэн хэдий ч гаднаас харахад хэн ч тэднийг хайр дурлалдаа шатаад хамаг бүхнийг мартахад бэлэн болсныг анзаарч харах аргагүй байлаа. Арга хэмжээ тарахад энэ хаалгаар гараад явахад л бүх зүйл дуусах мэт санагдаж, эрэгтэй тэр л мөчид сэтгэлийн жолоогоо түр алдсан нь энэ бүхний эхлэл байлаа. Хувцасаа өмсөөд гараад явахдаа “би явлаа” гэж түүнд очиж хэлэхдээ ямар хариулт хүлээж, юу хүсэж байгаагаа тэр өөрөө ч мэдээгүй байх. Харин бүсгүй гараад явахыг нь араас нь үдээд зогсож байхдаа ийм асуулт хүлээгээгүй тул хэсэг тээнэгэлзсэн боловч зориг гарган “ намайг хүргэж өгөөрэй” гэлээ. Эмэгтэйн энэ мөчөөс эхлэн өөрийн гаргасан шийдвэртэй үргэлж хатуу зогсоно гэсэн итгэлтэй байлаа. 

Үүнээс хойш арван хэдэн жилийг хамтдаа үдсэн тэд жил, сараар битгий хэл өдөрт хэдэнтээ салж байсан ч хэн хэнийгээ тавьж явуулж чадахгүй байсаар үхэл салгах хүртэл үргэлж хамт байсан юм. 

Үлгэр домогт гардаггүй ч, үйлийн үрийн дуунд хаяадаа дурдагддаг нууц амрагийн түүхээ хамтдаа бичиж амьдрахдаа өвчин зовлон, үхэл хагацал, өөдлөх уруудах бүхнээ хуваалцан амьдралыг туулж явлаа. Киноноос илүү хайр, номноос илүү дотно сэтгэл, төсөөллөөс илүү мэдрэмж тэр хоёрт байлаа. 

Хүн бүхэнд зарлаад явахгүй ч хэн бүхнээс нуугаад яваагүй хамтдаа өнгөрүүлсэн он жилийг эмэгтэйн үхэл гэнэт л дуусгасан юм. Гэнэтийн мэдээг хожимдсон дуулсан эрэгтэй олон жил л хүүгийнхээ төлөө тэр эмэгтэйг гомдоож ганцаардуулж ирсний тоглоом гэлтэй ганц хүүгийнх нь хуриман дээр хайртай хүнээ эмнэлгийн орон дээр түүнийг хүлээн эцсийн мөчөө шавхаж буй сонссон юм. 

Түүнд одоо хугацаа байхгүй, түүнд дахиад хайртай хүнээ харах, хамтдаа бүхнээ ярилцах, дахиад жоохон хүлээвэл амьдрал хэрхэн эргэхийг хүлээх хугацаа байхгүй гэлгийг тэр ойлгох бүрт очих газар хол, өнгөрсөнд дандаа буруу зүйл хийсэн мэт санагдаж явлаа. 

Эмнэлгийн үүдэнд ирэхэд энэ хүнийг л хүлээж байгаа мэдсэн хүмүүс цочирдох баярлах хоёрын дунд түүнийг зэвхий цагаан нөгөө л олон гуурс холбосон өрөөнд орууллаа. 

Эмэгтэйн гарт хүрэхэд түүнийг хүлээж байсан тэрээр нүдээ нээн энхрийлж хайрласан, хэмжээлшгүй баярласан харцаар харан хэсэг хэвтээд сүүлийн хүчээ нөөцлөн хэд амьсгалаад “Дараа төрөлдөө намайг түрүүлж олоорой” гэж тод боловч зөөлөн дуугаар шивнэн хэллээ. Эрэгтэй “ Заавал, амалж байна, хайртай шүү” хэмээн дахин дахин шивнэх мөчид эмэгтэй сүүлийн амьсгалаа татаж байлаа. 

Хайртай түүнийгээ алдаж явуулахдаа хамаг амьдралынх нь гэрэл гэгээ байсныг ойлгож, түүний араас хурдхан очихгүй бол айж байгаа даа, хурдхан дахин төрөхгүй бол зөрчих вий дээ гэсэн бодол тэр эрэгтэйг дотроос нь хүчилсээр удалгүй бурхны оронд араас нь явжээ….

Үүнээс хэсэгхэн хугацааны дараа хөрш хоёр айлд нэгэн зэрэг охин, хүү мэндэлж, хар багаасаа зэрэгцэн өссөөр хорвоогийн амьдралын сүүлийн мөчийг хүртэл хайрандаа жаргаж ирсэн хос хоёрыг хүмүүс битгий хэл өөрсдөө ч урьд насныхаа амлалтаар учирсныг өнөөдрийг хүртэл мэдээгүй байлаа. 


Sunday, July 14, 2013

Хэнд ч хэрэг болох санаа буюу амьдралаа хялбарчилья

 Хэрэгтэй хөөрхөн зөвлөгөөнүүд байна аа.
Эх сурвалж: www.caak.mn

Өдөр тутмын амьдралд нэлээд их асуудал тулгардаг шүү дээ. Тэгвэл энэ тулгарч буй асуудлыг хөнгөлөх зорилгоор “лайфхак” (Life-Hack) буюу амьдралыг хөнгөвчлөх арга барил үүссэн билээ. Харин одоо та бүхэнд хүргэж гэж буй лайфхакууд нь ихэвчлэн охидод зориулагдсан болно. Ингээд эдгээр зөвлөгөөнүүд таны өдөр тутмын амьдралд тань бага ч гэсэн тус болох болно гэдэгт итгэлтэй байна.




1. Гутал тань багадаад байвал: Оймс өмсөөд, гутлаа өмс. Дараа нь бариад байгаа хэсэг рүү нь сэнсээр үлээлгэ. Харин оймсоо хөртөл нь гутлаа битгий тайлаарай.

www.caak.mn

2. Бөгжнийхөө дотор талыг өнгөгүй лакаар будвал бөгжний ором гарахгүй.

www.caak.mn

3. Хөлний хуурайгаар хувцсан дээрх бөөстсөнийг түүж болно.

www.caak.mn

4. Цүнхнүүдээ хөшигний өлгүүр дээр өлгөж болох юм.

www.caak.mn

5. Үсээ боохдоо аль болохоор сул боовол зүгээр.

www.caak.mn

6. Улаан дарсны толбыг цагаан дарс арилгаж чадна. Хэрвээ та цагаан цамцан дээрээ улаан дарс асгачихвал дээрээс нь цагаан дарс асгахад толбо харагдахгүй.

www.caak.mn

7. Будгаа соронзон самбар дээр хадгалж болно.

www.caak.mn

8. Хэрвээ өмд тань өргөн байвал...

www.caak.mn

9. Дезодорантны толбыг трикогоор арилгаж болно.

www.caak.mn

10. Олон түлхүүр хэрэглэдэг бол өнгө ялгаж будаарай.

www.caak.mn

11. Хөлдүү усан үзмээр цагаан дарсыг хүйтэн болгох нь дарсны амтанд нөлөөлөхгүй.

www.caak.mn

12. Шүршүүрний малгайд гутлаа хийвэл аян замд явахад бусад хувцастай тань холилдохгүй.

www.caak.mn

13. Жижиг, сажиг төмөр зүйлсийг соронзон уяан дээр хадгалж болно.

www.caak.mn

14. Байнга өмсдөг хувцсаа нэг талд нь хийж бай. Энэ тохиолдолд өмсдөггүй хувцсаа ялгаж, шүүгээгээ цэвэрлэж болох юм.

www.caak.mn

15. Зүүлт тань орооцолдоод байвал энэ аргыг ашиглаж болно.

www.caak.mn

16. Үс арчилгааны бүтээгдэхүүнүүдээ дараах арга замаар хадгалаарай.

www.caak.mn

17. Харин гоёл чимэглэлийн зүйлээ энэ байдлаар хадгалах нь цаг завыг тань хэмнэнэ.

www.caak.mn

18. Гутлынхаа түрийг босоогоор нь байлгахын тулд сонин, сэтгүүл, картон цаас ашиглаж болно.

www.caak.mn

19. Оймсон дотроо будаа хийх нь дулаахан байдаг.

www.caak.mn

20. Трико болон ороолтоо уяад хадгалж болно.

www.caak.mn

21. Хөхний даруулганыхаа хэмжээг тодорхойлохын тулд хоёр хуруугаа ашиглаарай. Хоёр хуруу тань чөлөөтэй орж байвал таарч байгаа. Хэцүүхэн орж байвал багадаж байна гэсэн үг юм.

www.caak.mn

22. Гуталны үнэрийг дарахын тулд хүнсний сода ашиглаарай.

www.caak.mn

23. Дарсны бөглөөг зурагны жаазанд хийж тогтоосноор тэмдэглэгээний самбартай болох юм.

www.caak.mn

24. Хэцүү оёдлыг үсний индүүгээр дарж болно.

www.caak.mn

25. Хувцасны өлгүүр дээр гутлаа өлгөж болно.

www.caak.mn

26. Сормуусны будагны багсыг халуун усанд дүрснээр сормуусны будгийг түрхэхэд илүү хялбар болоход тусална.

www.caak.mn

27. Хэрвээ үсэн дээр чинь бохь наалдчихвал мөсний тусламжтай салгаарай.

www.caak.mn

Tuesday, June 18, 2013

Далайд дусал...


Төрийн бус байгууллагын лавлах -Мэргэжлийн боловсролын салбарт

Сонирхохоор юм бас байна аа.

Англи хэлний анхны 1000 үг






Татаж авахаар тавьлаа.
Microsoft Excel file тул янзлаад хэвлээд цээжлэхэд амар дөхөм болов уу.



Амжилт хүсье.

Хэлтэй бол хөлтэй бас хэрэгтэй.

Tuesday, June 11, 2013

Хаосын онол

Хаосын онол (Chaos Theory) гэдэг нь товчхондоо
– Юмс хэтэрхий нарийн төвөгтэй болчихвол, түүний ирээдүйг таамаглах боломжгүй болдог
гэсэн онол юм.

Наад захын жишээ гэвэл, "Маргаашийн цаг агаар" ч юмуу "унаж байгаа өдний хөдөлгөөн" гэх мэт нь Хаосын онолоор бол
– Хэтэрхий нарийн төвөгтэй учраас, урьдчилж хэлэх ямар ч боломжгүй юм.

Хальт сонсоод
– Үгүй байлгүй дээ
гэж бодмоор.


– Ямар ч байгалийн үзэгдэл бай, эцсийн эцэст бүгд физикийн хуулинд захирагдсан энгийн нэг багаж шиг л хөдөлгөөн хийж байгаа биз дээ? Тийм юмнууд хичнээн ээдрээтэй нарийн болдог ч бай, чадлаараа хичээгээд хөвчрөөд дайрвал, ирээдүйг нь А, Я гүй тодорхойлж болмоор л юм.
гэж бодох хүн ч гарч мэднэ.

Харин Хаосын онолоор бол
– Яаж ч хичээгээд нэмэргүй ээ
гэнэ.

Тэгэхээр юуны өмнө нарийн төвөгтэй систем гэж юу болохыг тодруулая.
Энгийн үйлдэлтэй олон багажнуудыг хооронд угсарч холбосоор улам нарийн төвөгтэй болгоод байвал сүүлдээ юу болох вэ?

Тэр систем нь
– Анхны өгөгдөлийг үл ялиг өөрчилөх төдийд, тэс өөр үр дүнд хүрдэг, тийм шинжтэй болж ирнэ (анхны өгөгдөлд хэт мэдрэмтгий).

Жишээ нь, тэгж угсарч босгосоор "цаг агаарыг төгс тооцоолдог систем" бүтээжээ гэж бодъё. Гэвч хичнээн төгс, найдвартай ажилдаг байлаа гээд, зарчимын хувьд түүнд гарцаагүй анхны өгөгдөл оруулж өгөхгүй бол болохгүй. Жишээ нь
– Өнөөдрийн 12:00 цагт Улаанбаатарт 20° байна
гэх мэт. Тийм мэдээлэл байхгүй бол угаасаа юу ч тооцоолох билээ.

Тэгтэл нөгөө систем чинь төгс юм болохоороо, гялалзтал тооцоолоод
– 7 хоногийн дараа Улаанбаатар цэлмэг байна
гэсэн хариу гаргаж гэнэ.

Тэгэхээр нь
– Өнөөдрийн 12:00 цагт Улаанбаатарт 20.0000001° байна
гэсэн, үл ялиг өөр анхны өгөгдөл оруулж үзтэл, нөгөөх чинь хэнэг ч гүй
– 7 хоногийн дараа Улаанбаатарт бороо орно
гэж хэлэх юм.

Ийм өчүүхэн зөрөөтэй өгөгдөл оруулаад байхад л шаал өөр үр дүнгүүд гарч орхино. Иймэрхүү жишээ яриа байдаг
– Рио Де Жанерод эрвээхэй далавчаа дэвэхэд, хэдэн 7 хоногийн дараа Техаст хар салхи дэгддэг.

– За тэгвэл, анхны өгөгдөлийг л точный зөв өгчих юм бол, зөв үр дүн гаргаж өгч чадна биз дээ?
гэвэл, яриа байхгүй тийм боловч,
– Хүний хэмжилт гэдэг ямар ч алдаагүй яг таг байж хэзээ ч чаддаггүй
гэдэг нэг асуудал бий.

Үнэхээр ч хүн хэзээ ч яг таг хэмжилт хийж чаддаггүй. Тэр ч бүү хэл нүднийхээ өмнөх саваа модны уртыг ч зөв хэлж чадахгүй. Бодоод үз л дээ, тэр савааг нь томруулдаг шилээр томсгоод байх тусам урт нь 2.030405828304810105948482814...м гэсээр төгсгөлгүй үргэлжлэх болж, ер яаж ч нарийвчлан хэмжээд
– ОК, болчлоо. Бүх юм жин тан
болохгүй.

Нэгэнт төгс хэмжилт хийж чадахгүй учир, хоёрын хооронд зөрөөн дээр Улаанбаатар нэг бол үүлшиж, нэг бол цэлмэж, нөгөө системийнх нь үр дүн нь баруун зүүнгүй савласан юм болно.

Тийм болохоор
– Ямар ч төгс "цаг агаарыг урьдчилан тооцоолох систем" байгаад ч, бас л бид цаг агаарыг урьдчилан хэлэх боломжгүй хэвээрээ л байх юм

– Хүн бид ертөнцийн мөн чанарыг яаж ч гүн таньж мэдсэн бай, физик хаа хүртэл хөгжсөн ч бай, ирээдүйн тухай мэдэхгүй хэвээрээ л байх болно.

Эх сурвалж: http://tomyo-bodyo.blogspot.com

Сурган хүмүүжлийн яам болох уу

"Сурган хүмүүжүүлэх" гэдэг утгыг илэрхийлэх англи хэлний "educate" гэдэг үг нь "educe" буюу, дотор талыг нь (дотоод чадварыг) татаж гаргах гэсэн үгнээс эхтэй юм гэнэ. Үүнийг баримтжуулав уу гэмээр нэгэн судалгаа Англид хийгджээ.

Тэнд дунд сургуулийн хэсэг хүүхдийг сурлагын төвшингөөр нь А-аас D гэсэн 4 ангид хуваав. Харин үүнийгээ хүүхдүүдэд эсрэгээр нь хэлж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, А ангид хуваарьлагдсан хамгийн сурлага султай хүүхдүүд өөрсдийгөө хамгийн мундаг нь гэж бодоцгоож, сурлага сайтай D ангийн хүүхдүүд өөрсдийгөө хамгийн муу нь гэж ойлгоцгоожээ.

Тэгтэл 3 сарын дараа гайхмаар үр дүн гарсан нь, сурлага муутай A ангийнханы сурлагын төвшин үнэнгээсээ А болоод ирсэн бол, эсрэгээрээ толгой сайтай байх учиртай D ангийн сурлагын төвшин хамгийн сүүлд орсон байв.

Харин энд хамгийн эмгэнэлтэй нь, үнэндээ эхэлж хууртагдсан нь зөвхөн хүүхдүүд бус, багш нар нь ч бас эсрэг мэдээлэлтэй байжээ. Багш нар тийм "солио" байсныг огтхон ч анзааралгүй, сайн гэж бодсон ангидаа сайн зааж, муу гэж бодсон ангидаа хайнга хандсан байв.

Хөөрхий хүмүүс бид бусдад үргэлж муулуулж, үгүйсгэгдэх тусам үнэнгээсээ муудаад, хязгаарлагдмал хүрээн дотор түгжигдэж орхидог бололтой.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах тухай


Дэлхийн шилдэг их сургуульд суралцах оюутан залуучуудыг дэмжих зорилгоор Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсын иргэдийг Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах шалгуур нөхцөлийг дараах байдлаар тогтоож хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ерөнхий сайд Н.Алтанхуяг/-т чиглэл болгосугай. Үүнд:

Нэг.
 Дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийн эхний 20-д багтсан сургуульд суралцагчид хүсэлтийг нь үндэслэн суралцаж буй мэргэжлийн чиглэлийг харгалзахгүйгээр санхүүжилт олгох.

Хоёр. Дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийн 21-100-д багтсан сургуульд суралцагчид Монгол Улсын Засгийн газраас зарласан мэргэжлийн чиглэлийг харгалзан хүсэлтийг нь үндэслэн санхүүжилт олгох.

Гурав. Монгол Улсын Засгийн газар дэлхийн шилдэг их сургуулиудад суралцуулах мэргэжлийн чиглэлийг өмнөх оны эхний хагас жилд, суралцуулах хүний тоог тухайн оны 2 дугаар сард багтаан өөрийн цахим хуудас болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах.

Дөрөв. Монгол Улсын иргэдийг Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулахад шаардагдах зардлыг улсын төсөвт жил бүр тусгаж байх.

Тав.
 Дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Томсон Ройтерс байгууллагын тогтоосон зэрэглэлээр тооцох.


МОНГОЛ УЛСЫН                                             МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙЛӨГЧ                                                ЕРӨНХИЙ САЙД
            
 Ц.ЭЛБЭГДОРЖ                                                  Н.АЛТАНХУЯГ

Багшийн ажлын норм тогтоох 307/91/230

2007 оны 10 дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэлийн 2753 дугаарт бүртгэгдсэн
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД,
НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД,
САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2007 оны 08 сарын 31-ний өдөр                    Дугаар 307/91/237             Улаанбаатар хот
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн
 ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг
тооцож олгох журам батлах тухай
Хөдөлмөрийн тухай хуулийн 48.2, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйл,  8 дугаар зүйлийн 1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.  "Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2. Энэ тушаал гарсантай холбогдуулан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, зарим албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталж мөрдүүлэхийг төсвийн ерөнхий менежер нарт даалгасугай.
3. Шинжлэх ухаан, боловсрол, Хүн амын бодлого, хөдөлмөр, Сангийн сайдын хамтарсан 1995 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн "Журам батлах тухай" 126/97/114 тоот тушаалыг энэхүү тушаал батлагдсан өдрөөс, 2003 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн "Журам батлах тухай" 328/131/283 дугаар тушаалыг 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тус тус тооцсугай.
   БОЛОВСРОЛ, СОЁЛ,                 НИЙГМИЙН ХАМГААЛАЛ,       САНГИЙН САЙД
   ШИНЖЛЭХ УХААНЫ                ХӨДӨЛМӨРИЙН САЙД
   САЙД                                             
     Ө.ЭНХТҮВШИН                          Д.ДЭМБЭРЭЛ                        Н.БАЯРТСАЙХАН



Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд,
 Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд,
                                                                     Сангийн сайдын  хамтарсан 2007 оны
                                                                                     307/91/237  дугаар тушаалын хавсралт
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн
ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны
цалин хөлсийг тооцож олгох журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш (цаашид "сургууль, цэцэрлэгийн багш" гэх)-аар сургалт, хүмүүжлийн ажил гүйцэтгүүлэх, багш ба сургуулийн захирал, орлогч захирал, сургалтын менежер, хичээлийн зохицуулагч, нийгмийн ажилтан дадлагын болон байрны багш, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, туслах багш (цаашид "зарим албан тушаалтан" гэх.)-ны цалин хөлсийг тооцож олгоход энэхүү журмыг баримтална.
2. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан сургалтын төлөвлөгөө, Засгийн газраас тогтоосон бага, дунд боловсролын норм, нормативыг үндэслэн тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог захирал, эрхлэгч тогтооно.
3. Сургууль, цэцэрлэгийн багшийн ажил нь Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд заасан багшийн үүргийн хүрээнд багшийн ажлын байрны тодорхойлолтоор тодорхойлогдоно.
4. Анги дүүргэлтийг бага ангид 30-35 (багийн салбар бүлэгт 20-оос доошгүй) дунд, ахлах ангид 32-35, ахлах ангийн мэргэжлийн болон сонгон судлах хичээлийн бүлэг дүүргэлтийг 25-30, харах сонсох эрхтний хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн бүлэгт 8-12, оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн бүлэгт 10-15 хүүхэдтэй байхаар зохион байгуулна.
5. Гадаад хэл, мэдээлэл зүйн хичээлийг мэргэжлийн багшийн хүрэлцээ, сургуулийн цалингийн сангийн хэмжээ, материаллаг орчин нөхцлийг харгалзан дэд бүлгээр хичээллүүлж болно.
6. Сургуулийн захиргаа нь багштай хөдөлмөрийн гэрээ байгуулж, Төрийн албаны зөвлөл болон Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журам, дүрмийн дагуу багшийн ажлыг үнэлж дүгнэх журам боловсруулан мөрдөнө.
Хоёр. Багшийн ажлын бүтэц, норм
7. Сургууль, цэцэрлэгийн багшийн ажил нь сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын стандартыг хэрэгжүүлэх ажил болон бусад ажил гэсэн үндсэн хоёр үйл ажиллагаатай байна.
8. Стандартыг хэрэгжүүлэх ажил нь сургалтын хөтөлбөр (киррикюлим) төлөвлөн боловсруулах, сургалтын хөтөлбөрийн дагуу хичээл заах, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх гэсэн 3 үе шатны үйл ажиллагаанаас бүрдэнэ.
9. Бусад ажилд сургалтын үйл ажиллагааг дэмжих, багшийн хөгжлийг хангах, иргэд, суралцагчидтай ажиллах гэсэн 3 төрлийн үйл ажиллагаа багтана.
10.  Сургууль, цэцэрлэгийн багшийн долоо хоногийн ажлын цаг нь 40 байна.
11. Сургуулийн багш долоо хоногт 34 цагтай тэнцэх стандартыг хэрэгжүүлэх ажил, 6 цагтай тэнцэх бусад ажлыг тус тус гүйцэтгэнэ. Стандартыг хэрэгжүүлэх ажилд ногдох 34 цагийн 19 цаг нь хичээл заах цагт зориулагдана.
12. Цэцэрлэгийн багш нь долоо хоногт ажлын 40 цагтай тэнцэх стандартыг хэрэгжүүлэх ба бусад ажлыг гүйцэтгэнэ.
13. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөөний 1 цаг буюу хичээл заасан 40 минутыг ажлын 1 цагаар тооцно. Энэ хугацаа бага сургуулийн нэг ба хоёрдугаар ангид 35 минут байна. 
14. Бага, дунд боловсролын стандартад нийцүүлэн сургалтын төлөвлөгөөний дагуу хөтөлбөрөө төлөвлөн боловсруулах, уг хөтөлбөрөөр хичээл заах, түүнийгээ үнэлж сайжруулах цогц үйл ажиллагааг илэрхийлэх стандартыг хэрэгжүүлэх ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг сургалтын нэгж ажлаар хэмжинэ. Энэхүү нэгж ажил нь сургалтын төлөвлөгөөний 5 цагаар тооцогдоно. Сургалтын нэгж ажлыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан аргачлалын дагуу тооцож үнэлнэ.
15. Сургуулийн сургалтын менежер нь стандартыг хэрэгжүүлэх болон багшийн бусад ажлын гүйцэтгэлийг сар, улирлаар тооцож, сургуулийн захирлаар батлуулж санхүүд өгнө. Багшийн ажлын улирлаар гаргасан гүйцэтгэлийг багш нарын зөвлөлгөөний хурлаар хэлэлцсэний дараа сургуулийн захирал батална.
Гурав. Цалин хөлс олгох
16. Сургууль, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтны цалин хөлс нь албан тушаалын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал, урамшууллаас тус тус бүрдэнэ. Албан тушаалын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл  хөлсний хэмжээ нь боловсролын салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн цалин хөлстэй холбогдуулан Засгийн газраас баталсан тогтоолууд, холбогдох сайд нарын хамтарсан тушаал, байгууллагын дотоод журам болон хамтын гэрээ хэлэлцээрээр тогтоогдоно.
17. Сургууль, цэцэрлэгийн багшийн нэмэгдэл нь багшийн мэргэжлийн болон докторын зэргийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, орон нутгийн нэмэгдлээс,  зарим албан тушаалтны нэмэгдэл нь докторын зэргийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, орон нутгийн нэмэгдлээс тус тус бүрдэнэ.
18. Багшийн албан тушаалын үндсэн цалингаас тооцон Засгийн газрын тогтоолоор баталсан хувь хэмжээний дагуу ерөнхий боловсролын сургуулийн багшид анги даасны, Заах аргын нэгдэл удирдсаны, кабинет, лаборатори хариуцан ажилласаны нэмэгдэл хөлс олгоно.
19. Багшийн албан тушаалын үндсэн цалингаас тооцон Засгийн газрын тогтоолоор баталсан хувь хэмжээний дагуу цэцэрлэгийн багшид Заах аргын нэгдэл удирдаж ажилласаны нэмэгдэл хөлс олгоно
20. Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нь албан хаагч бүрийн хөдөлмөрийн хөлсний хэмжээг холбогдох тогтоол, журам, албан хаагчийн ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээний биелэлтийг үндэслэн тогтоож, багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн санал дүгнэлтийг тусгаж,  тушаалаараа баталгаажуулна.
21. Сум, дүүргийн Засаг дарга нь сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн хөдөлмөрийн хөлсний хэмжээг холбогдох тогтоол, журам, тэдний ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээний биелэлтийг үндэслэн тогтоож, сургууль, цэцэрлэгийн зөвлөлөөр хэлэлцүүлэн санал дүгнэлтийг тусгаж, тушаалаараа баталгаажуулна.
22. Бага ангийн III-V ангийн англи хэл, мэдээлэл зүй, биеийн тамир, хөгжим, дүрслэх урлагийн хичээлийг мэргэжлийн багшаар заалгаж болно.
23. Мэргэжлийн багшийг үндсэн ажилтнаар ажиллуулах бололцоогүй нөхцөлд тэтгэвэрт гарсан, сургуулийн бус байгууллагад ажиллаж байгаа болон ажилгүй байгаа мэргэжлийн багшийн ур чадварыг харгалзан хөлсөөр ажиллуулах гэрээгээр ажиллуулж, цагийн хөлсийг нь үндсэн багшийн цалин хөлсний хэмжээнээс хэтрэхгүй байхаар тооцож олгож болно. 
24. Багшийн илүү цагийг тооцохдоо 19 цагаас илүү заасан хичээлийн цагаар тооцно. Багшийг илүү цагаар ажиллуулсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу илүү цагийн хөлс олгоно (Жишээлбэл: Үндсэн цалинг/168 цаг х 1.5 х 19 цагаас илүү заасан хичээлийн цаг).
25. Сурагчийн улирлын амралт болон онцгойлон хүндэтгэх шалтгаанаар хичээллээгүй байсан хугацаанд багшид албан тушаалын үндсэн цалинг олгоно. Энэ хугацаанд багш өөрөө хүсвэл ээлжийн амралтаа урьдчилан эдэлж болно.
          26. Сургуулийн мэргэжлийн сургалт, бусад үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж бий болгосон бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний орлогоос үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахтай холбогдон гарах материаллаг зардлыг хасаад үлдэх хэсгээс зохих үнэлгээгээр багш, сурагч, ажиллагчдад шагнал урамшуулал бодож олгоно.
          27. Хичээлийн жилийн үргэлжлэх хугацааны бүтцийг үндэслэн багш, ажилтны ээлжийн амралтыг зохицуулна. Багш, ажилтны ээлжийн амралтын хугацааг Хөдөлмөрийн хууль, Боловсролын тухай хуулийг тус тус баримтлан тогтооно.
          28. Багш нарын ээлжийн амралтын олговорыг холбогдох хууль, журамд заасн

Monday, June 10, 2013

МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2014 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2015-2016 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ



 МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
2013 оны 05 сарын 24 өдөр    

   МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН
  2014 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ
  МЭДЭГДЭЛ, 2015-2016 ОНЫ ТӨСВИЙН
 ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ  
        1 дүгээр зүйл.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтийг дор дурдсанаар баталсугай:  
Эдийн засгийн үндсэн үзүүлэлт
Төсвийн хүрээний мэдэгдэл
Төсвийн төсөөлөл

2014 он
2015 он
2016 он

1
Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ /хувь/
14.7
11.8
14.6

2
Хэрэглээний үнийн индексийн дундаж түвшин
6.0
6.0
6.0

3
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ /тэрбум төгрөг/
7,270.0
8,210.6
9,456.9

        -Дотоодын нийт бүтээгдэхүүнд
         эзлэх хувь
35.0
32.1
30.4

4
Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ /тэрбум төгрөг/
7,686.3
8,721.8
10,079.8

         -Дотоодын нийт бүтээгдэхүүнд
          эзлэх хувь
37.0
34.1
32.4

5
Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ /хувь/
3.2
13.5
15.6

         -Дотоодын нийт бүтээгдэхүүнд
          эзлэх хувь
1.2
4.1
4.4

6
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл /тэрбум төгрөг/
-416.3
-511.2
-622.9

         -Дотоодын нийт бүтээгдэхүүнд
          эзлэх хувь
-2.0
-2.0
-2.0

7
Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ /тэрбум төгрөг/
2,299.5
2,809.8
3,246.3

         -Дотоодын нийт  бүтээгдэхүүнд
          эзлэх хувь
11.1
11.0
10.4

8
Улсын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр /тэрбум төгрөг/
8,314.0
10,198.9
11,930.4

         -Дотоодын нийт бүтээгдэхүүнд
          эзлэх хувь
40.0
39.9
38.3

9
Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ /тэрбум төгрөг/
277.7
298.8
318.8

        -Дотоодын нийт бүтээгдэхүүнд
         эзлэх хувь
1.3
1.2
1.0



   



   
                       МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                      З.ЭНХБОЛД