"Сурган хүмүүжүүлэх" гэдэг утгыг илэрхийлэх англи хэлний "educate" гэдэг үг нь "educe" буюу, дотор талыг нь (дотоод чадварыг) татаж гаргах гэсэн үгнээс эхтэй юм гэнэ. Үүнийг баримтжуулав уу гэмээр нэгэн судалгаа Англид хийгджээ.
Тэнд дунд сургуулийн хэсэг хүүхдийг сурлагын төвшингөөр нь А-аас D гэсэн 4 ангид хуваав. Харин үүнийгээ хүүхдүүдэд эсрэгээр нь хэлж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, А ангид хуваарьлагдсан хамгийн сурлага султай хүүхдүүд өөрсдийгөө хамгийн мундаг нь гэж бодоцгоож, сурлага сайтай D ангийн хүүхдүүд өөрсдийгөө хамгийн муу нь гэж ойлгоцгоожээ.
Тэгтэл 3 сарын дараа гайхмаар үр дүн гарсан нь, сурлага муутай A ангийнханы сурлагын төвшин үнэнгээсээ А болоод ирсэн бол, эсрэгээрээ толгой сайтай байх учиртай D ангийн сурлагын төвшин хамгийн сүүлд орсон байв.
Харин энд хамгийн эмгэнэлтэй нь, үнэндээ эхэлж хууртагдсан нь зөвхөн хүүхдүүд бус, багш нар нь ч бас эсрэг мэдээлэлтэй байжээ. Багш нар тийм "солио" байсныг огтхон ч анзааралгүй, сайн гэж бодсон ангидаа сайн зааж, муу гэж бодсон ангидаа хайнга хандсан байв.
Хөөрхий хүмүүс бид бусдад үргэлж муулуулж, үгүйсгэгдэх тусам үнэнгээсээ муудаад, хязгаарлагдмал хүрээн дотор түгжигдэж орхидог бололтой.
No comments:
Post a Comment