Saturday, June 8, 2013

Эйнштейний 10 хичээл гэнэ дээ... сурах арга барил гэдэг зүйл судлаад бвал төстэй юм аа






1. Сониуч зандаа хөтлөгд
“Надад ямар нэг онцгой чадвар байхгүй дээ. Би зөвхөн туйлын сониуч зантай л хүн.”

Ямар зүйл чиний хорхойг хүргэж, сониуч занг чинь өдөөдөг вэ? Тэр л сонирхсон зүйлдээ үнэн сэтгэлээ зориулах хэрэгтэй. Тэр л сонирхож буй зүйлээ алдалгүй гүйцэж барих чинь чиний амжилтын нууц юм шүү дээ.

2. Цөхрөшгүй зан гэдэг бол үнэлж баршгүй эрдэнэ

“Би тийм сод ухаантай биш, би зөвхөн тулгарсан асуудлуудад илүү удаан хугацаа зарцуулдгаараа л танаас ялгарах байх.”

Яст мэлхий цөхрөлтгүй мөлхсөөр байгаад барианд ордог шүү дээ. Та харин тэсвэртэйгээр бүхнийг давж, зорьсон зогсоолдоо хүрч чаддаг уу? Шуудангийн маркийг бодоод үздээ. Түүний үнэ цэн нь дугтуйн дээр наасан үеэс эхлэн зорьсон газраа очин захидлыг задлах хүртэл байдаг. Шуудангийн марк шиг байцгаая, эхэлсэн уралдаанаа заавал дуусгая!

3. Одоо цагт анхаарлаа хандуул

“Үзэсгэлэнт бүсгүйг үнсэж байхдаа ч алдаа гаргалгүй жолоо барьж буй залуу бол, үнэндээ үнсэлтэнд тэгтлээ анхаарал хандуулаагүй л гэсэн үг.”

Чи юуг ч хийж болно, харин бүгдийг хийж чадахгүй. Одоо цагтаа л бүх анхаарлаа төвлөрүүл. Яг одоо хийж буй зүйлдээ л бүх ухаанаа дайчил. Ухаанаа төвлөрүүлэх эсэхээс л амжилт, алдаа хоёрын ялгаа гардаг даа.

4. Төсөөлөл хамгийн хүчтэй

“Төсөөлөл дотор бүгд бий. Энэ бол ирээдүйн одоо цаг юм. Төсөөлөл бол мэдлэгээс ч илүү чухал шүү.”

Та төсөөлөлдөө хэр их автдаг вэ? Эйнштэйн төсөөлөл бол мэдлэгээс ч чухал гэж хэлсэн байна. Оюун ухааны мөн чанар нь хэр их зүйл мэддэгээс бус, харин хэрхэн амжилттай төсөөлж чаддагаас л хамаардаг гэж Эйнштэйн мөн хэлсэн байна. Тиймээс төсөөллийн булчингаа хөгжүүлцгээе!

5. Алдаа гарга

“Хэзээ ч алдаа гаргаж үзээгүй хүн бол хэзээ ч шинэ зүйл туршиж үзээгүй гэсэн үг.”

Алдаа гаргахаас хэзээ ч бүү ай. Алдаа гэдэг бол хараахан уналт, бүтэлгүйтэл биш. Алдаанууд чинь чамайг илүү ухаажуулж, илүү сайжруулж байдаг. Ямар нэгэн том амжилтанд хүрэхийн тулд хүмүүс доод тал нь 3 удаа алдаа гаргадаг гэнэ.

6. Одоо цагт амьдар

“Би хэзээ ч ирээдүйн тухай боддоггүй. Тэртээ тэргүй тэр удахгүй л хүрээд ирнэ шүүдээ.”

Чиний ирээдүйн эхлэх цэг бол яг одоо чиний байгаа “одоо цаг” чинь шүүдээ. Одоо цагийг өчигдөр юмуу маргаашаар сольж чадахгүй. Тэгэхээр бүхий л бодол санаагаа одоо цагт төвлөрүүлэх нь хамгийн чухал. Энэ бол бодитоор оршиж буй цорын ганц эд зүйл, цорын ганц цаг хугацаа.


7. Үнэ цэнийг бүтээ

“Хичээл зүтгэл чинь амжилт авчирснаас үнэт зүйл үлдээх нь илүү чухал.”

Зөвхөн амжилт, нэр алдрын төлөө цагаа бүү үр. Үүний оронд үнэт зүйл бүтээхэд цагаа зарцуул. Хэрэв чи үнэ цэнэтэй нэгэн болчихвол, амжилт араас нь хүрээд л ирнэ. Өөрт байгаа авьяас давуу талаа олох хэрэгтэй. Дараагаар нь эдгээр давуу талуудаа бусдад хэрэг болохуйцаар хэрхэн ашиглах талаар суралц.

8. Өөр үр дүн үзнэ гэж бүү найд

“Нэг зүйлийг дахин дахин хийж өөр өөр үр дүнд хүрэхээр оролдох нь жинхэнэ тэнэглэл.”

Чи нэг л зүйлийг өдөр бүр хийснээр өөр үр дүнд хүрч чадахгүй. Тогтсон ажлын хуваариар өдөр бүр нэг л зүйлээ хийдэг хүн гэнэт өөр үр дүн үзнэ гэж байх уу? Хэрэв амьдралаа өөрчлье гэж бодож байгаа бол чи өөрөө өөрчлөгдөх ёстой. Чиний бодох өнцөг, ажиллах өнцөг өөрчлөгдөж байж л амьдрал чинь өөрчлөгдөнө.

9. Мэдлэг бол туршлагаас ирдэг

“Мэдээлэл бол хараахан мэдлэг биш. Мэдлэгийн цорын ганц эх үүсвэр нь туршлага л байдаг.”

Мэдлэг бол туршлагаас л ирдэг. Ямар нэг асуудлын талаар чи хэн нэгэнтэй хэлэлцэж болно л доо, гэхдээ тэрхүү хэлэлцүүлэг нь зөвхөн онолын талын ойлголт л өгнө. Тухайн асуудлыг “мэдье” гэж бодож байгаа бол туршлага хуримтлуулах хэрэгтэй. Олон тодорхойгүй мэдээлэл дунд хайран цагаа үрэх хэрэггүй. Газар дээр нь очиж танилцаад, ажиллах хэрэгтэй. Ингэснээр чи маш үнэ цэнэтэй мэдлэгтэй болоод авлаа гэсэн үг.


10. Дүрмийг нь сур, тэгээд илүү сайн тогло

“Чи тоглоомын дүрмийг л сурах хэрэгтэй. Дараагаар нь чи хэнээс илүү тоглох хэрэгтэй”

Бүх зүйлсийг хураангуйлаад чиний хийх ёстой хоёрхон зүйл байна гээд төсөөлье. Тэгвэл хамгийн эхний зүйл нь чи тоглох гэж буй тоглоомынхоо дүрмийг сайн сурах хэрэгтэй. Энэ хамгийн чухал. Дараагаар нь харин хэнээс ч илүү тоглохыг чармайх хэрэгтэй. Хэрэв чи хоёуланг нь хийж чадвал, амжилт чинийх

No comments:

Post a Comment