Тэгвэл танд илүү хялбар дөхөм болгох үүднээс дараах хэрэгтэй дүрэм, үгнүүдийг орууллаа.
All, Every, Whole
All-ыг everyone, everybody гэсэн үгтэй утга нэг байдлаар ашигладаггүй. Харин заримдаа everything үгтэй утга нэг байдлаар ашиглах нь байдаг.
All –г зөвхөн, ганц гэсэн утгатай өгүүлбэрт ашигладаг.
Жишээ нь:
Everybody enjoyed the party. ( All enjoyed гэвэл буруу болно)
All I have eaten today is a sandwich. ( зөвхөн сэндвич идсэн)
Every/ everyone/ everybody, everything үгнүүдийн ард дандаа ганц тоо байна.
Жишээ нь:
Every seat in the theatre was taken.
Whole –г ихэнхдээ нэр үгийн хамт ашигладаг. Мөн whole ийн өмнө the/my/her зэргийг ашигладаг.
Whole ийг тоологдох боломжгүй зүйлдээр ашигладаггүй.
Жишээ нь:
Have you read the whole book?
All the money ( the whole money гэвэл буруу болно).
Every-г ямар нэг зүйл хэр зэрэг давтамжтай, хэр ойр болдогийг хэлэхэд ашигладаг. Харин цаг хугацаатай холбоотой өгүүлбэрт all,whole-н аль алиныг нь хэрэглэж болно.
Жишээ нь:
We go out every Friday night.
We spent all day/the whole day on the beach.
Hard/ hardly
Hard/hardly 2 эрс өөр утгатай үгнүүд. Hard нь хэцүү гэсэн утгатай. Харин hardly нь бараг тэгдэггүй, бараг үгүй гэсэн утгатай. Нardly-г ихэнхдээ can/could/ any/ anyone/ anything/ anywhere –тэй хамт ашигладаг.
Жишээ нь:
My leg was hurting me. I could hardly walk(Би бараг явж чадахгүй байсан)
How much money have you got? Hardly any. (Надад бараг юу ч алга)
So/such
So нь нэр үггүй тэмдэг нэртэй хамт ашиглана. Харин such-г нэр үгтэй тэмдэг нэрээр ашигладаг.
I did not enjoy the book. The story was so stupid.
I did not enjoy the book. The story was such a stupid story.
Мөн So-г дайвар үгтэй хамт хэрэглэж болдог.
He’s so difficult to understand because he speaks so quickly.
Мөн дараах ялгаанууд бий.
So long, such a long time
So far, such a long way
So many, so much, such a lot of
Quite/rather
Quite гэдэг нь ихээс арай бага бөгөөд багаас арай илүү гэсэн утгатай. Quite нь a/an – н өмнө орох ба мөн зарим нэг үйл үгтэй хамт ордог.
Жишээ нь:
I quite like tennis, but it is not my favorite sport.
Rather нь quite-тэй адил утгатай боловч ихэнхдээ сөрөг, утга илэрхийлэх ба сөрөг үгнүүдтэй хамт ашигладагддаг.
What was the examination like? Rather difficult, I am afraid.
Мөн quite нь completely үгтэй адил утга илэрхийлдэг.
Are you sure? Yes, quite sure. ( completely sure)
No comments:
Post a Comment