Үүнийг мэдэхгүй нягтлан гэж байхгүй байх гэхдээл мэдэхэд илүүдэхгүй:
9.1 Дараах орлого албан татвараас чөлөөлөгднө.
9.1.1.тусгайлсан хуульд заасны дагуу олгож байгаа тэтгэвэр тэтгэмж, нөхөн олговор, төлбөр, (тусгайлсан хуульд заасны дагуу олгож байгаа тэтгэмж, нөхөн олговор, төлбөр) гэдэгт.
Үүнд:
- Шүүхийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нэг удаагийн буцалтгүй тэтгэмж 84.3.Шүүгчийг тэтгэвэрт гарахад албан тушаалынх нь 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.
- Прокурорын байгууллагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан нэг удаагийн буцалтгүй тусламж; 35.8.Прокурорын байгууллагаас тэтгэвэрт гарахад нь прокуророор 20-оос доошгүй жил ажилласан бол түүнд албан тушаалынх нь 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.
- Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэтгэмж. 2.Цагдаагийн алба хаагч удирдлагын шийдвэрээр өөр газар шилжин алба хаах болсноос түүний эхнэр /нөхөр/ нь хөдөлмөрийн гэрээгээ цуцлахад хүрвэл түүнд нэг сараас доошгүй хугацааны дундаж цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмжийг цагдаагийн байгууллагаас олгоно.
- Нийгэмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1,2,3-т заасан тэтгэмж; . Тэтгэврийн даатгалын сангаас даатгуулагчид олгох тэтгэвэр дор дурдсан төрөлтэй байна:
- 2.2. 1/өндөр насны тэтгэвэр;
- 2.2.2/тахир дутуугийн тэтгэвэр;
- 2.2. 3/тэжээгчээ алдсаны тэтгэвэр.
- Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрийн осол, мэрэгжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3,4-т заасан тэтгэмж, нөхөн төлбөр ; 4.3/хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж; 4.4/хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр;
- Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1,2,3-т заасан тэтгэмж, 19 дүгээр ззүйлийн 1,2,3-т заасан нэг удаагийн тэтгэмж; 3.2. Цэргийн тэтгэмж дор дурдсан төрөлтэй байна: 1/хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж 2/оршуулгын тэтгэмж; 3/нэг удаагийн тэтгэмж; 4/жирэмсний болон амаржсаны тэтгэмж. /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/ 19 дүгээр зүйл. Нэг удаагийн тэтгэмжийн хэмжээ
- Цэргийн албан хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-иос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад тэдний ажиллаж байсан нөхцөл, ажлын үр дүн, амьдралын нөхцөл байдлыг харгалзан 18-36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно.
- Цэргийн албан хаагч, түүнчлэн дайчилгааны сургууль цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан шалтгаанаар амь насаа алдвал 5 жилийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан шалтгаанаар амь насаа алдвал 3 жилийн цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг тухайн албан хаагчийн сарын цалин хөлсний дунджаар, хэрэв байлдагч, түрүүч, цэргийн үүрэгтэн амь насаа алдсан бол ахлагчийн сарын цалин хөлсний дунджаар тооцож ар гэрт нэг удаа олгоно.
- Цэргийн албан хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэнд, цэргийн алба хаах насны хязгаарт хүрч халагдсан, түүнчлэн энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан шалтгаанаар нас барсан тохиолдолд түүний ажиллаж байсан нөхцөл, ажлын үр дүн, амьдралын нөхцөл байдлыг харгалзан алба хаасан 2 жил тутамд 1-2 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг нэг удаа олгоно. Энэхүү тэтгэмжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн 18 сарын цалин хөлсний нийлбэрээс илүүгүй байна.
- Энэ зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан нэг удаагийн тэтгэмж олгох журмыг Засгийн газар тогтооно.
- Нийгэмийн даатгалийн сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан тэтгэмж; 2 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн төрөл 2 дугаар зүйл. Ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх
- . Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх анх үүснэ.
- Урьд нь ажилгүйдлийн тэтгэмж авсан даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэл 6 сар төлсөн нөхцөлд тэтгэмж авах эрх нь дахин үүснэ.
- Төрийн албаний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхөн төлбөр, 30 дугаар зүйлийн 2,3,4 дэх хэсэгт заасан нэг удаагийн буцалтгүй тусламж; 29.2.Төрийн албан хаагчид дараахь нөхөх төлбөр олгоно:
- 29.2.1. албан томилолтын зардал;
- 29.2.2. албан ажлын хэрэгцээнд батлагдсан нормативын дагуу хувийн унаа албан ажилдаа хэрэглэсэн тохиолдолд хувиас гарсан зардал;
- 29.2.З. гадаад улсад болон нэг аймаг, хотоос нөгөө аймаг, хотод, түүнчлэн аймаг, хотын дотор төрийн байгууллагад ажиллахаар томилогдсон албан хаагчид уналга, ачаа тээш, зам хоногийн зардал, түүний гэр бүлийн болон асрамжинд нь байдаг хүмүүст уналга, ачаа тээшийн зардал;
- 29.2.4. хууль тогтоомжид заасан бусад нөхөх төлбөр.
- 30.2.Энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид 36 сарын албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно. /Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
- 30.З. Хуульд өөрөөр заагаагүй бол албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан төрийн жинхэнэ албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд түүний ар гэрт З жилийн албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.
- 30.4. Төрийн албан хаагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжээс гадна дараахь тохиолдолд тусламж олгож болно:
- 30.4.1. гэр бүлийг нь дэмжих;
- 30.4.2. ээлжийн амралтаараа өөрийн буюу эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутаг явах бол ирэх, очих замын зардлыг, эсхүл магадлан итгэмжэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр дотоодын сувилалд ирэх, очих замын зардлыг тухайн үед мөрдөж байгаа автомашин, төмөр замын үнэлгээгээр тооцож 2 жилд нэг удаа олгох;
- 30.4.З. гэр бүл, төрөл, садангийн хүн нас барах, өвчний улмаас хөдөлмөрийн чадваргүй болсон гэр бүлийн гишүүнээ тэтгэх;
- 30.4.4. хууль тогтоомжид заасан бусад тусламж.
- Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж;
- Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-д заасан мөнгөн тэтгэмж;
- 43.1.4.төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн боловсрол, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол 12 сарын, үүнээс сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан бол 18 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгах;
- Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-5.1.6, 5.1.10, 5 зүйлийн 1.11-ийн а,б,в-д заасан нөхөн олговор, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусламж, нөхөн олговор;
- 5.1.1.хөл, гар, шүд (үнэт металлаар хийхээс бусад)-ний протез, сонсох, харах эрхтний ортопедийн хэрэгсэл худалдан авсан болон дотоодод хийлгэсэн зардлын үнийг 5 жил тутам нэг удаа нөхөн олгох;
- 5.1.6.нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл (таксинаас бусад)-ээр орон нутгийн харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчих;/Энэ заалтад 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
- 5.1.10.Монгол Улсын гавьяат болон төрийн соёрхолт, түүнчлэн Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэнд жилд нэг удаа мөнгөн тусламж үзүүлэх; /Энэ заалтад 2007 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон /Энэ заалтын дугаарт 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
- 5.1.11.Монгол Улсын болон Хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон, төрийн соёрхолт, ахмад дайчин, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэнд энэ хуулийн 5.1.8-5.1.9-д зааснаас гадна дор дурдсан хөнгөлөлтийг үзүүлнэ: Энэ заалтын дугаарт 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
- 5.1.11.а. нийслэлээс аймагт, аймгаас нийслэлд ирэх, буцах замын зардлыг жилд нэг удаа олгох; /Энэ дэд заалтын дугаарт 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
- 5.1.11.б. дотоодын рашаан сувилалд ирэх, буцах замын зардал, эрхийн бичгийн үнийг жилд нэг удаа нөхөн олгох; /Энэ дэд заалтын дугаарт 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
- 5.1.11.в. орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа мөнгөн тусламж олгох; /Энэ дэд заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ /Энэ дэд заалтын дугаарт 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
- 7.1.Энэ хуулийн 5.1.1-5.1.5-д заасан тусламж, хөнгөлөлтийг нийгмийн халамжийн амьжиргааг дэмжих сангаас, 5.1.8-5.1.10-т заасан тусламж, хөнгөлөлтийг улсын төсвөөс тус тус санхүүжүүлнэ.
- Ой хээрийг түймрээс хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж; Ой хээрийг түймрээс хагаалах тухй хууль 11. 3. амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр, хохирогчийн авч байсан цалингийн зөрүү;
- Улс төрийн зарим албан тушаалад тэтгэмж олох тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан тэтгэмж; Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Ерөнхийлөгчийн зөвлөх, Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргыг албан тушаалаас нь чөлөөлсөн тохиолдолд тэдгээрийг цалин нь буурахааргүй ажил, албан тушаалд шилжүүлэн ажиллуулах буюу тийм ажил байхгүй бол ажил эрхлэх хүртлэх 6 сарын хугацаанд тухайн албан тушаалд байхдаа авч байсан цалинтай тэнцэх хэмжээний, хэрэв төрийн байгууллагад бага цалинтай ажил эрхэлж байгаа бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно.
- Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нөхөн олговор;
- 13.1.Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд нэг сая төгрөгийн, бусад хэлмэгдэгчид 500000 төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор олгоно. /1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./.
- Эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт заасан нөхөн төлбөр, тэтгэмж;
- 27.2. Эрүүл мэндийн ажилтан олон улсын хөл хориот өвчний голомтод ажиллаж халдвар авсны улмаас болон өвчтөнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх үүргээ гүйцэтгэх үедээ гадны шалтгаанаар амь насаа алдвал ар гэрт нь түүний 3 жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг 1 удаа, хөдөлмөрийн чадвараа түр алдах буюу тахир дутуугийн зэрэг тогтоогдвол тэтгэмж, урьд авч байсан цалин хөлсний зөрүүг тэтгэмж авч байгаа хугацаанд ажил олгогч олгоно /Энэ хэсэгт 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/.
- 27.3. Олон улсын хөл хориот өвчний голомтод болон эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх ажилд дайчлагдан ажилласан иргэн энэ хуулийн 27.2.-т заасан заалтад нэг адил хамаарна /Энэ хэсэгт 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/.
- Нийгмийн халамжийн тухай хуулийн 19, 20 дугаар зүйлд заасан тэтгэмж, нөхөн олговор;
- 19 дүгээр зүйл. Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн төрөл
- 19.1.Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмж дараахь төрөлтэй байна:
- 19.1.1./Энэ заалтыг 2007 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/;
- 19.1.2.ахмад настныг асарч буй иргэнд олгох тэтгэмж;
- 19.1.3.хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэнд олгох тэтгэмж;
- 19.1.4. /Энэ заалтыг 2006 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.
- 19.1.5. бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авсан болон асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа иргэнд олгох тэтгэмж;
- 19.1.6. Гэр бүлийн тухай хуулийн 25.5-д заасан болон хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие мах бодийн хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа иргэнд олгох тэтгэмж;
- 19.1.7. ганц бие ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа иргэнд олгох тэтгэмж. /Дээрх 19.1.5-19.1.7 дахь заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
- 191 дүгээр зүйл. Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмж авах эрх
- 191.1 Дор дурдсан иргэн нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмж авах эрхтэй:
- 191.1.1.бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авсан болон асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа;
- 191.1.2.Гэр бүлийн тухай хуулийн 25.5-д заасан болон хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие мах бодийн хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг Гэр бүлийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу гэр бүлдээ авч асрамжилж байгаа;
- 191.1.3. тэжээн тэтгэх хүүхэдгүй, төрөл, садангийн хүнгүй, ганц бие ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа;
- 191.1.4.эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч байгаагийн улмаас хөдөлмөр эрхлэдэггүй хөдөлмөрийн насны.
- 191.2.Энэ хуулийн 191.1 -д заасан иргэнийг асаргаа, сувилгааны болон гэр бүлдээ авч асрамжлах үйлчилгээний ур чадвар эзэмшүүлэх сургалтад хамруулна. Сургалтыг олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний зардлаас санхүүжүүлнэ.
- 191.3. Энэ хуулийн 191.2 -т заасан сургалтыг зохион байгуулах журам болон сургалтын хөтөлбөрийг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална. /Дээрх 191 дүгээр зүйлийг 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
- 20 дугаар зүйл. Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхэд олгох нөхцөлт мөнгөн тэтгэмж
- 20.1.Дор дурдсан эх жирэмсний 5 сартайгаас эхлэн нийт 12 сарын хугацаанд нөхцөлт мөнгөн тэтгэмж авах эрхтэй:
- 20.1.1.ядуу, нэн ядуу амьдралтай өрхийн гишүүн;
- 20.1.2.нийгмийн даатгалын сангаас олгох жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсээгүй. /Дээрх 20 дугаар зүйлийг 2007 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
- Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан тэтгэмж, 97 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхөн төлбөр;
- 42.1. Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно.
- 42.2. Бөөнөөр халах үед ажил олгогч нь ажлаас халагдсаны тэтгэмжийн хэмжээг ажилтны төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээгээр тохирч тогтооно.
- 97.1.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно:
- 97.1.1.үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа /Энэ заалтыг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/;
- 97.1.2.үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа.
- Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1,2-д заасан нэг удаагийн мөнгөн тэтгэлэг;
- 31.1.Төмөр замын байгууллагын ажилтан дор дурдсан нийгмийн баталгаагаар хангагдана:
- 31.1.1.төмөр замын байгууллагад тасралтгүй 25-аас доошгүй жил ажилласан эрэгтэй, 20-иос доошгүй жил ажилласан эмэгтэй төмөр замын байгууллагаас тэтгэвэр тогтоолгосон бол зургаан сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж авах ;
- 31.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрийн дотор төмөр замаар аялах тохиолдолд жилд хийх нэг удаагийн аяллын ирэх, очих замд галт тэргээр үнэгүй зорчих
- Монгол Улсын Хилийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2-т заасан нэг удаагийн буцалтгүй тэтгэмж, 3-т заасан тэтгэмж мөн зүйлийн 6 дахь хэсэгт заасан нэг удаагийн мөнгөн урамшуулал;
- 2. Улсын хилд хил хамгаалах албан үүргээ биечлэн гүйцэтгэж байгаа иргэн гэмт халдлагын улмаас амь насаа алдвал түүний гэр бүлд энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасан цалингийн дунджаар тооцсон таван жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгоно. /1996 оны сарын 22-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
- 3. Албан үүрэг гүйцэтгэж байгаад гэмтсэн, эрүүл мэнд нь хохирсон бол эмчилгээний зардал, тахир дутуу болсон тохиолдолд тэтгэмж, үндсэн цалингийн зөрүү, хиймэл эрхтэн хийлгэсэн зардлыг тус тус улсаас олгоно
- 6. Улсын хилд таван жилээс дээш хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагчид нэг удаагийн мөнгөн урамшууллыг тэдний сарын үндсэн цалингаас хилийн суманд 50 хувь, суурин бус газар байрладаг хилийн хороонд 35 хувь, нийслэл, аймгийн төв, улсын чанартай хотоос бусад суурин газарт байрладаг хилийн хороо, агаарын довтолгооноос хамгаалах салбарт 25 хувиар бодож нэгтгэн таван жил тутамд олгоно.
- Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж.
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 6-д заасан нөхөн төлбөр.
- 22.6.Энэ хуулийн 22.3 -т заасан иргэн нь тогтмол цалин, орлогогүй буюу тодорхой ажил эрхлээгүйгээс тэтгэвэр, тэтгэмж авч чадахгүй бол түүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээгээр нөхөн төлбөр төлнө.
- Монгол Улсын Иргэнийн цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 5, 13-т ззасан нэг удаагийн буцалтгүй тусламж, тэтгэмж.
- 28.5. Цэргийн анги, байгууллагын мэдлийн орон сууцанд амьдарч байгаа офицер, ахлагчийн орон сууцны хөлсийг 30 хүртэл хувиар хөнгөлнө. Хэрэв цэргийн анги, байгууллага офицер, ахлагчийг орон сууцаар хангаагүй бол орон сууцны үнэлгээт хөлсний 30 хүртэл хувьтай тэнцэх тусламжийг анги, байгууллага олгоно.
- 28.13. Офицер, ахлагч өөр анги, байгууллагад шилжин алба хаах болсонтой холбогдож эхнэр (нөхөр) нь хөдөлмөрийн гэрээ цуцлахад хүрсэн бол тэдэнд нэг сараас доошгүй хугацааны дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг ажиллаж байсан байгууллага нь олгоно.
- Тагнуулын байгууллагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тэтгэмж, 26 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасан тэтгэмж, нэг удаагийн тэтгэмж. 25.5.Байгууллагынхаа шийдвэрээр өөр газарт шилжин ажиллах болсноос түүний эхнэр /нөхөр/ нь эрхэлж буй ажил, хөдөлмөрийн гэрээгээ цуцлахад хүрвэл түүнд тагнуулын ажилтны нэг сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тагнуулын байгууллага олгоно
- 26.1.Тагнуулын ажилтны тэтгэвэр, тэтгэмжийн харилцааг цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль тогтоомжид зааснаар зохицуулна.
- 26.2.Гадаадын тусгай алба, байгууллага болон гэмт хэрэг үйлдэхээр зохион байгуулагдсан бүлэглэлд нэвтрэн тусгай үүрэг гүйцэтгэж байгаа тагнуулын ажилтанд тэтгэмж олгох журмыг Засгийн газар тогтооно.
- Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тэтгэмж, нэг удаагийн буцалтгүй тусламж.
- 16.5.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн нийгмийн баталгааг Тагнуулын байгууллагын тухай хуулийн 22, 23, 25, 26 дугаар зүйлийн холбогдох заалтаар зохицуулна. /Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
- Дотоодын цэргийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэтгэмж, нэг удаагийн буцалгүй тусламж.
- 14.1.Энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 1О дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан чиг үүргийг хэрэгжүүлж байгаа дотоодын цэргийн алба хаагчид Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хуулиар цагдаагийн алба хаагчдад олгосон баталгаа нэг адил хамаарна.
- Галын аюулгй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3-т заасан нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж.
- 9.3.3.амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь түүний таван жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж.
- Дипломат албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д заасан нэг удаагийн тэтгэмж.
- 20.1. Дипломат албанд ажиллагчид албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдах, эсхүл албан үүрэгтэй нь холбогдуулан амь насыг нь хөнөөсөн бол адилтгасан албан тушаалын 4 жилийн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг төрөөс ар гэрт нь төгрөгөөр тооцон нэг удаа олгоно.
- Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан тэтгэмж.
- 22.4. Комиссын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу өөр ажил эрхлэх хүртэлх зургаан сарын хугацаанд Комиссын гишүүн байсан үеийн авч байсан цалингийн хэмжээнээс буурахааргүй тэтгэмж, хэрэв бага цалинтай ажил эрхэлж байгаа бол цалингийн зөрүүг мөн хугацаанд олгоно.
- Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан нэг удаагийн буцалтгүй тусламж.
- 16.5.Туслагч, туслах ажилтан нь гүйцэтгэх байгууллага, ажилтнаас өгсөн үүргийг биелүүлэх үедээ амь нас, хөдөлмөрийн чадвараа алдсан, тахир дутуу болсон бол гүйцэтгэх ажилтанд тухайн тохиолдолд олгодогтой ижил хэмжээний нэг удаагийн буцалтгүй болон бусад тусламж авах эрхтэй бөгөөд ар гэрт нь тэжээгчээ алдсаны тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу олгоно.
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 137 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж.
- 137.1.2.албан үүргээ биелүүлж яваад амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь түүний 5 жилийн үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгох;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-5.1.4-т заасан нөхөн олгово, мөнгөн тусламж.
- 5.1.1. бүрэн хараагүй, бүрэн хэлгүй дүлий, одой иргэн болон байнгын асаргаа шаардлагатай хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа мөнгөн тусламж олгох; /Энэ заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
- 5.4.Энэ хуулийн 5.1-д заасан тусламж, хөнгөлөлтийн хэмжээ, олгох журмыг Засгийн газар батална.
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйл. Өндөр насны тэтгэврийн хэмжээ, нэмэгдэл
- Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого /цаашид "хөдөлмөрийн хөлс" гэх/-ын 45 хувиар тогтооно.
- Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлсний 1,5 хувиар бодож нэмэгдэл олгоно.
- Тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд нь 1 хувиар бодож нэмэгдүүлнэ.
- Өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээ нь Засгийн газраас тогтоосон сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /цаашид "хөдөлмөрийн баталгаат хөлс" гэх/-ний 75 хувиас, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ нь мөн хөлсний 50 хувиас тус тус багагүй байна. /Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг Монгол Улсын 1998 оны 5 дугаар сарын 7-ны хуулиар хүчингүйд болсонд тооцсон
No comments:
Post a Comment