1. "Энэхүү гайхлыг анх Энэтхэгчүүд олж мэдсэн гэнэ шүү. Энэ дэлхийн хаана ч ямар ч компьютер ашиглаад хэн ч CON нэртэй фолдэр үүсгэж чадахгүй гэнээ. Энэ инээдтэй сонин тохиолдлыг Microsoft -ын бүхэл бүтэн баг тайлбарлаж чадаагүй гэнээ. Үүнийг та ч гэсэн оролдоод үзээрэй" гэнээ.
Энэтхэгүүд олсон гэнээ. Тэгвэл би дахиад хэдийг шинээр олох уу? Та хэзээ ч CON, NUL, COM1, COM2, COM3, LPT1, LPT2, LPT3 гэж фолдер үүсгэж чадахгүй... Ичихгүй бол шинэ алдаа оллоо гэж Microsоft руу илгээгээд мөнгө нэхээрэй.
Харин одоо Microsoft ийн гавалууд тайлбарлаж чадахгүй байгаа уг алдарт харь гаригийханы бэлэгийг би тайлбарлая.
Эхлээд нэгэн зүйлсийг мэдэх нь зөв болуу. Таны ашиглаж буй Windows үйлдлийн систем наанаа GUI буюу График интерфэйстэй (хүмүүс ажиллахад амарчлах гэж) боловч цаанаа DOS мэтийн shell дээр ажиллаж байдаг. Жишээ нь та PC гээ унтраах даа Start > Shutdown гэдэг байх. Энийг Windows биелүүлэхдээ shutdown -s -f -t 00 гэсэн коммандыг shell дээр хийдэг. Итгэхгүй бол Start > Run дээр cmd.exe гэж бичин DOS SHell ийг гаргаж ирээд дээрх коммандыг бичээд үз.
Тэгвэл CON фолдер дээрхтэй яаж холбогдох вэ. Маш энгийнээр хэлбэл Dos ийн Copy буюу хуулах командад Con гэсэн параметр оролцдог. Тийм учираас хэрвээ ийм фолдер үүсвэл түүнийг хуулах үед алдаа гарна. Тэгээд л Con фолдер үүсгэхийг хүчээр хориглосон. Уг BUG буюу Windows ийн алдаа WIndows98 аас засарсан тул тэрнээс өмнөх хувилбар дээр CON фолдер үүсгэж болно.
Гэхдээ би Windows98 хойш бүрэн засагдсан гэж хэлж чадахгүй. Учир нь би хүссэн үедээ CON фолдер үүсгэж чадна.
Үүсгэх:

- DOS руу ор. (Start > Run дээр cmd.exe гэж бичээд Enter дар)
- MD \\.\C:\CON гэж бичээд ENTER дар. (MD буюу Make director нь фолдер үүсгэх комманд)
Буцаагаад устгах:
- RD \\.\C:\CON гэж бич. (Remove Director нь фолдер устгах комманд)
2.Windows үйлдлийн системтэй хүмүүс доорхыг туршаад үзээрэй.
- Эхлээд хоосон notepad файл нээгээд
- Түүндээ Bush hid the facts гэсэн үгийг бичээд
- Ямар ч хамаагүй дуртай нэрээрээ хадгалах хэрэгэй
- Үүнийхээ дараа уг файлаа хаагаад буцаагаад нээх хэрэгтэй.
Харж байна уу ? Үүнийг хэн ч тайлбарлаж чадахгүй.
Энэ алдаа бол ямар нэгэн text editor дээр 4, 3, 3, 5 үсэгнээс бүрдсэн 4 үг бичихэд гардаг. Тэрнээс биш дан ганц Bush hid the facts гэж бичихэд биш. Итгэхгүй бол "Bill can not dance", "John has the parts", "this app can break", "Feel the new power", "Love bug bit fayaz" гэх мэт 4 3 3 5 үсэгтэй дурын хослолуудаа бичээд үз.
Тэгвэл энэ алдаа юунаас болдог вэ? Text editor ууд файлаа хадгалахдаа ANSI болон UNICODE оор Encode хийдэг. Тэр үед нь хоосон зайны буюу &160 тэмдэгт орох үед байт шилжүүлэг гэх зүйлд нь алдаа орж тэмдэгт бүрт харгалзаж код нь шал өөр UNICODE оор солигдон хадгалагддаг. Энэ талаар эндээсдэлгэрэнгүй мэдэж болно.

3. "Энэ мөн их л хачирхалтай, сонин тохиолдол шүү. Нөгөөл Microsoft -ын бүхэл бүтэн баг бүүр Bill Gates өөрөө ороод тайлбарлаж чадаагүй гэнэ шүү.
Энэхүү гайхлыг анхлан Бразилчууд олж мэджээ. Үүнийг ч бас туршаад үззэрэй.
Эхлээд Microsoft Word програмаа нээгээд
=rand (200, 99) гэж бичээд ENTER дарах хэрэгтэй.
Харсан биз дээ. Мөн ч сонин шүү !" гэнээ.
=rand (200, 99) гэж бичээд ENTER дарах хэрэгтэй.
Харсан биз дээ. Мөн ч сонин шүү !" гэнээ.
Энэ ч бас инээдтэй л зүйл. Office ийн програмуудыг мэддэг хэн ч энийг тайлбарлаж чадах байх. Word нь хэрэглэгчийн ажиллаагааг хөнгөвчилөх олон тооны функцыг агуулж байдаг. Дээрх функц бол докумэнтийг тэмдэгтээр дүүргэж зорилготой функц. Тэгээ л болоо. Хүн гайхаад алмайраад байх юм алга.
No comments:
Post a Comment