Tuesday, April 9, 2013

Ажил хэрэгч хувцаслалт



Удирдлагын академид сурч байхдаа хамгийн амархан бөгөөд хурдан хийж байсан илтгэлээ орууллаа. Ажил хэрэгч буюу ажлын байрандаа танд өмсөх болон өмсөхгүй хувцас гэж чухал зүйл бололтой. 


Энэ илтгэлийг хамтран хийсэн хүмүүстэй их дотны найзууд байсан нь бас их сонин кк.


Ингээд эцэст ажил хэрэгч хувцаслалтанд гардаг алдаа: 

 
Дэлхийн томоохон компани, агенниагууд ажилтнуудаа сонгож авахдаа ихээхэн болгоомжтой ханддаг болоод байна. Офиссын ажилтан, термин албан хаагчдад тавьдаг шаардлага ч єєрчлєгдєж эхэлжээ. 1990 -ээд онд гадаад vзэмжийг голлон хардаг байв. Гоо сайхан царай зvстэй, мєн содом стильтэй хvмvvс амархан тушаал амархан ахидаг байж. Тэгвэл одоо хvнийг ажилд авах шалгуур нь мэргэжлийн єндєр тєвшин, мэдлэг боловсрол болсон байна. Гэхдээ гадаад єнгє vзэмждээ анхаарал тавихгvй бол та мэргэжилдээ мянга сайн байгаад ч ажилд орж чадахгvй байж мэднэ. Ингээд таны ч ажил албанд орох, ахих дэвшихэд тань саад болдог гол алдаа юу байдгийг хэлж єгье.
Эмэгтэйчvvдийн алдаа
Висконсин мужийн Лоуренскийн их сургуулийн эрдэмтэд дараахь дvгнэлтийг гаргасан байна. Хэрвээ эмэгтэй хvн албан тушаал ахихыг хvсч байгаа бол албаны маягийн костюм, намхан єсгийтэй туфль ємсєх ёстой. Богино банзал, задгай энгэртэй палааж, хэт чамин vсний хавчаар таны албан тушаалын тань хvсэл мєрєєдлийг баллаж мэднэ. Оюутнуудад ажил хэрэгч маягаар хувцасласан, мєн секс стилиэр хувцасласан хоёр бvсгvйг vзvvлсэн байна тэд єєрсдийн туршлага, чєлєєт цагаараа хийдэг зvйлийн тухай ярьжээ.

Видео хуурцгийг vзсэний дараа оюутнуудаас" Аль бvсгvйг єєрийн дарга байгаасай гэж хvсч байна вэ?" гэж асуухад ажил хэрэгч хувцастай бvсгvйг нэгэн дуугаар сонгосон байна. Харин секс стильтэй бvсгvйг санал асуултад оролцсон бvсгvйчvvд ч, эрчvvдийн аль нь ч тоогоогvй байна.

Засч янзлаагvй vс
Єглєє болгон vсчинд орж бай гэж хэн ч зєвлєхгvй нь мэдээж. Гэхдээ нохой ноолчихсон таар шиг vс гэзэг албан газрын ажилтанд хэзээ ч зохихгvй.

Том ээмэг, элдэв чимэг зvvлт
Ажил олгогчид ажил дээр нь хэт чамин гоёл зvvж ирэхийг ташаадаггvй чихнээс унжих том ээмэг, гарын хуруу болгонд гялтганах бєгж тэдэнд тэдэнд хэзээ ч таатай сэтгэгдэл тєрvvлдэггvй.

Задгай энгэр заам
Та сайхан хєх, цээжтэй, тvvгээрээ бахархдаг байж болно. Гэвч энгэрийн ухлаадас нь хэт гvн эсвэл хєх ил гаргасан товчгvй цамц ажилд тань муугаар нєлєєлж болзошгvй. Дарга тань таныг сайн ажилтан гэхээсээ илvv єєр маягаар ойлгож хvлээж авч болзошгvй.

Шивээс
Гарын бугуй, чих, хvзvv хоолойдоо шивээс хийлгэх нь албаны стильд огт зохицохгvй vнэхээр шивээс хийлгэмээр байгаа бол далд, хувцасны ард нууж болох газар хийлгээрэй. Мєн хамар, уруул, хэл, хvйс, хємсєг гэх мэт газраа ээмэг зvvлт хийх, чихээ олон давхар цоолуулж ээмэг зvvх нь буурь суурьтай ажил эрхэлж буй хvнд огт байж болохгvй зvйл шvv.

Хумс
Хумсаа хэт урт ургуулах, элдэв єнгє маяг гаргаж будуулах зэрэг огт тохирохгvй. Хумсны хирээ огт арилгаагvй байвал бvр ч аймшигтай юм болно. Сайхан арчилсан цэвэрхэн гар хуруу нь соёлтой хvний шинж юм.

 






Богино банзал
Офиссын ажилтны хувьд банзлын урт нь сандал дээр суухад євдгийг далдалж байх ёстой. Хэрэв эрчvvдийн дур хvслийг татахыг хvсч байгаа бол гоёмсог, сонгодог дизайн бvхий цамц, ганган гоё туфль ємсч яагаад болохгvй гэж.

Биед таарсан хувцас
Та гайхалтай сайхан ажилтан байж болно. Таныг ухаанаар чинь хvндэлдэг байж болно. Харин хэт томдсон цамц, элэгдэж хуучирсан ємд, vрчийж муудсан пиджак ємсєєд ажилдаа ирвэл таныг хэн ч хvндлэхээ байна. Ийм хувцсаа зуслангийн байшиндаа орхих, эсвэл хєдєє явахдаа ємсєєрэй.

Эрээн мяраан оймс
Барууны ихэнх газрын дvрэмд гуя, хєлєє ил гаргаж хувцаслахыг хориглосон байдаг. Мєн хэт тод хээ угалзтай урт оймс, богино банзал,торон трико ємсєхийг бvр хориглодог байна. Хэт эрээн урт оймс, богино банзал, хэт єндєр єсгийтэй туфлийг энгийн хамт олны дунд ч ємсєх нь зохимжгvй байдаг.

Хєлд таараагvй гутал
Євєл, зун, хавар, намрын гутал єєр байх мэдээж. Туфль хэт єндєр єсгийтэй байх ёстой. Тэгээд ч ажлын 8-9 цагийг єндєр єсгийтэй гутал ємсч єнгєрєєх нь хэцvvгээс гадна, эрvvл мэндэд ч муу. Углааш болон биеийн тамирын шаахай бас офисст зохицдоггvй гэдгийг санаж яваарай.

Хэт хурц vнэртэн
Vнэртнээ сонгохдоо тун их анхаарай єдрийн болон оройн уулзалтын vнэртнvvд єєр єєр байдаг. Тэрчлэн ажил хэргийн уулзалтын vнэртэн ч гэж бий. Гол нь vнэр нь хэт хурц биш байх ёстой. Хэт хурц vнэртэн халуун орчиңд єєрийн тань болон ойр орчныхны толгойг євтгєж мэднэ шvv.

Эрчvvдийн алдаа
-Сахал vсэндээ баригдсан байх нь офиссын ажилтны дvр тєрхєд огт нийцдэггvй.
-Хэт их элдэв зvvлт чимэг зvvсний хэрэггvй. Эрчvvдийн хувьд цаг, хуримын бєгж /байдаг бол/-нєєс єєр чимэг зvvхийг зєвлємєєргvй байна.
-Хумсаа аваагvй, цэвэрлээгvй байж болохгvй. Хумс нь ургасан, завсар нь хир даг болсон байхыг дарга нар таашаадаггvй байна.
- Хурц єнгийн оймс ємсч болохгvй. Оймсны урт хєлєє ачиж суухад хєлийн шилбэ ил гарахааргvй байх ёстой єнгєний хувьд костюмынхаа єнгєтэй зохицсон байх ёстой. Мєн ямар материалаар хийсэн байх нь чухал байдаг. Тод єнгєтэй костюм дээр спортын болон хэт тод єнгийн оймс ємсдєггvй.
-Гутал, шаахай, ємдний тэлээ зэрэг нь єнгє материалын чанарын хувьд бие биедээ зохицсон байх учиртай.
- Эрээн зангианаас зайлсхий. Офиссын ажилтан нь ихэвчлэн 5-6 см-ийн єргєнтэй, эсвэл нэг єнгийн эсвэл сонгодог стилийн хээ хуар бvхий торгон зангиа зvvдэг ёстой.

 

No comments:

Post a Comment