Wednesday, October 5, 2011

Steve Jobs - Rest in Peace

 Аpple Personal Computer, iPad, iPod, iPhone-ийг бүтээсэн Steve Jobs 56 насандаа өөд болжээ. 

Steve Jobs Dies: Apple Chief Created Personal Computer, iPad, iPod, iPhone (ABC News)Apple компанийг бид Макинтош компьютер, iPhone утас, iPod, iPad төхөөрөмжүүдээр нь сайн мэдэх билээ. Уг компанийн болон захирал Стив Жобс нь 1955 оны 2-р сарын 24-нд АНУ-ийн Калифорни мужийн Сан Франциско хотод мэндэлсэн бєгєєд 1976 онд анх Apple-г vvсгэн байгуулж байжээ. Дашрамд дурдахад тэрээр хамгийн анхны PC буюу Desktop компьютерийг зохиосон билээ.

Дэлхийн мэдээлэл, технологийн салбарт шинэчлэлийг авчирсан шилдэг CEO болох агуу энэ хүн бурханы оронд тайван нойрсох болтугай

R.I.P

Monday, October 3, 2011

Хүний шүлгүүд яг л миний бодрол шиг ... 2


Баярын дараах бодрол, эргэцүүлэл бүхнийг агуулсан ч юу ч бодогдохгүй тийм л өдөр
өөрөө тэрлэе гээд үгс гардаггүй ийм өдөр өрөөлийн шүлгээр өөрийгөө илэрхийлэхээс өөр санаа алга да

Хүний шүлгүүд яг л миний бодрол шиг


******************************
 Хүсэл бүхний үзүүрт
Хясал байдгийг мартаад
Хүнийх байх тусмаа 
Хөөрхөн харагдаад

Инээмсэглэх тоолонд нь
Зүрх зүсэгдээд
Ирмэх бүрт нь 
Зүүд үргэлжлээд

Урдуур хойгуур эргэлдээд
Уруулаа янаг хазлаад
Харц хальт хальт тулгараад
Хачин бодол тархи эзэмдээд

Хундага харшаад, дарс цалгилаад
Хуруунууд сэм тэмтрэлцээд
Ширээн доогуур хөлөөрөө илбээд
Ширтээд байгаа нь бусдад анзаарагдаад...

***
Харин би
Хүсэл бүхний үзүүрт
Хясал байдгийг мартаад
Хүний хүн гэдгээ түрхэн зуур умартаад
Хүүхэн хонгор чамруу инээмсэглэж л чадна.

********************************

Sunday, October 2, 2011

Шинэ үеийн боловсролын 90 жилийн ойн баярын мэнд хүргэе



Боловсролын салбарын нийт хүмүүсд онцгойлон хамт олондоо Шинэ үеийн боловсролын 90 жилийн ойн баярын мэнд хүргэе. 

Saturday, October 1, 2011

УИХ-д өргөн барьсан 2012 оны төсвийн төсөл

 Ерөнхий сайд  С.Батболдын Монгол Улсын 2012 оны төсвийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан өгсөн мэдээлэл -

Монгол Улсын Засгийн газраас 2012 оны улсын төсвийн төслийг боловсруулан хуулийн хугацаанд УИХ-д өргөн мэдүүллээ. Монгол Улсын 2012 оны төсөв нь сонгуулийн бүрэн эрхийн хугацааны  сүүлийн жилийн  төсөв гэдгээрээ онцлог болсон юм.  Иймд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн биелүүлэхэд чиглэсэн нөөц боломжоо шахуу дайчилсан төсөв гэж үзэж байна.

2012 оны эцэст нэг хүнд ногдох ДНБ 6.4 сая төгрөг буюу 5362 ам.долларт хүрнэ. 2012 оны төсвийн төслийг боловсруулахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6.4 их наяд төгрөг буюу ДНБ-ний 35.4 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 7.1 их наяд төгрөг буюу ДНБ-ний 39.5 хувь байхаар боловсрууллаа. 

Нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-ний 4.1 хувьд хүрлээ. (2011 оны төсвийн алдагдал 9.9 хувиар батлагдсан. Үүнтэй зэрэгцүүлж үзвэл 2012 оны төсвийн алдагдал 2.4 дахин буурахаар байна) 


Энэ оны төсвийн хүрээнд 4 гол зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвөлж байна  

1.Төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, орлогын тэгш хувиарлалтыг хангах,байгалийн нөөцийг иргэн бүрт үр ашигтай хүртээх,
2.Хүний хөгжилд суурилсан эдийн засгийн цогц бодлогыг хэрэгжүүлэх,
3.Төмөр зам, авто зам, цахилгаан станц зэрэг эдийн засгийн суурь дэд бүтцийг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажлыг дэмжих,
4.Хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай эх үүсвэрийг бүрдүүлэх зэрэг болно.

Мөн: Нийслэл болон орон нутгийн бие даасан байдлыг нэмэгдүүлнэ,
-“Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ,
-Байгаль орчныг хамгаалах хөрөнгийг эрс нэмэгдүүлнэ,
-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад зориулж 71,2 тэрбум төгрөгийг төсөвт тусгалаа,
-“Таван-Эрдэнэ” арга хэмжээг хэрэгжүүлж, мал аж ахуйг эдийн засгийн идэвхитэй эргэлтэнд оруулна,
-Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, ажлын байрыг олноор бий болгоход анхаарна,
-2012 онд их бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын хэмжээг ихээхэн нээмгдүүлэхээр төлөвлөлөө. 2012 онд улсын төсвөөс 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөж байна. Энэ нь 2011 оны батлагдсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс 2.4 дахин нэмэгдсэн гэсэн үг юм. 

-Ард иргэд бүтээн байгуулалтын асуудлаас гадна сонгуулийн амлалт болох 1.5 сая төгрөг болон цалин тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр төсөвт тусгагдсаныг сонирхож байгаа байх, 
-Тиймээс энэ талаар товч мэдээлэл хийе, 

Нэг. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар.
-Цалин, тэтгэвэр тэтгэмжийг 2012 онд нийтдээ 53 хувиар нэмнэ, 
-Үүний үр дүнд цалин 2008 оны түвшингээс 2 дахин нэмэгдэнэ,  
-Энэ арга хэмжээний үр дүнд төрийн албан хаагчдын дундаж цалин 200.0 мянган төгрөгөөр нэмэгдэж 600.0 мянган төгрөгт хүрнэ.
-Цалин нэмэгдүүлэх арга хэмжээг авахдаа хүн бүрийн цалинг жигд хувиар биш ялгавартай нэмэгдүүлэх зарчим баримтлана,
-Иймд төрийн албан хаагчдын цалинг эхний ээлжинд ижил мөнгөн дүнгээр буюу /80000 төгрөгөөр/, дараагийн ээлжинд ижил хувиар /буюу  23  хувиар/ нэмэгдүүлэхээр тооцлоо. 
-Энэ арга хэмжээний үр дүнд төрийн албан хаагчдын доод цалин 2008 оны түвшингээс 2.3 дахин, үндсэн мэргэжилтэн багш, эмч нарын цалин 2.0 дахин, дээд цалин 1.8 дахин нэмэгдэнэ,
-Цалин нэмэх асуудлыг Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн 3 талт үндэсний хороогоор хэлэлцүүлж, талууд нэгдсэн зөвшилцөлд хүрлээ, 
-Энэ удаад тэтгэвэр нэмэгдүүлэх асуудлыг тэтгэвэрийн шинэчлэлийн асуудалтай хамтад нь шийдэж, суурь тэтгэвэрийн тогтолцоонд шилжүүлнэ, 
-Эхний шатанд бүх хүний тэтгэврийг ижил мөнгөн дүнгээр, дараагийн шатанд тэтгэврийн хэмжээг харгалзан ялгаатай нэмэгдүүлэхээр тусгалаа. 
-Тэтгэвэрийг дунджаар 53 хувиар нэмэгдүүлж, 2008 оны түвшингээс 2 дахин өсгөнө, 

 Хоёр. Хүний хөгжил сангаас  1,500,000 төгрөг олгох талаар 
-Хүний хөгжил сангаас  1,5 сая төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар иргэдэд олгоход зарцуулах хөрөнгийг тооцож 2012 оны төсөвт тусгалаа. 
-Үүнд иргэн бүрт сар тутам олгож буй 21000 төгрөгийг 2012  оны эхний хагас жилийг дуустал  олгож, иргэн бүрт  500,0 мянган төгрөг бэлнээр олгох гэсэн зорилтоо хэрэгжүүлнэ. 
-1.000.000 төгрөгийн хувь хишгийг нийгмийн бүлгүүдэд дараах байдлаар хүртээхээр Хүний хөгжил сангийн 2012 оны төсөвт тусгалаа. Үүнд:
-Ахмад настан, хөгжлийн брэхшээлтэй нийт 334.2 мянган иргэдэд 1 сая төгрөгийг бэлэн мөнгөөр нийт 334.2 тэрбум төгрөг,
-Нийт 170 мянган оюутанд сургалтын төлбөр хэлбэрээр нийт 83.6 тэрбум төгрөг,
-Эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрт 5 мянган иргэнд 5 тэрбум төгрөг,
-Орон сууц худалдан авсны урьдчилгаа төлбөрт 100 мянган иргэнд 100 тэрбум төгрөг олгохоор төсөвлөлөө,
-Ойролцоогоор 600 мянган иргэнд 1.5 сая төгрөг бүрэн олгогдож дуусна,
-Үлдэж буй 2.2 сая иргэнд 1 сая төгрөгийг хүртээхдээ Тавантолгой болон стратегийн ордууд дээр Засгийн газар хөрвөх бонд гарган эх үүсвэрийг шийдвэрлэнэ. Хуримтлуулсан эх үүсвэрийг бэлэн мөнгө болгон хувиргаж болох сонголт бүхий хувьцааг иргэдэд олгоно

Thursday, September 29, 2011

Багачууддаа барих 100,000 бэлэг

Залуус өөрсдийн гараар багачууддаа тоглоом хийж бэлэглэн багачууддаа бүтээлч ажлаар үлгэр дууриал үзүүлэх
2011-09-01 - 2011-10-24
Үйл ажиллагааны ерөнхий зарчим нь Бүтээлч залуус 7/30 хөтөлбөрийн хүрээнд залуус 7 хоногийн 30 минутыг хүүхэд багачууддаа өөрийн гараар тоглоом хийж бэлэглэх бүтээлч ажлыг өрнүүлнэ.
"Бүтээлч залуус" клуб ажлын хэсэг


Бүтээлч залуус

 PS: Энэ их гоё санаачлага байна.

Tuesday, September 27, 2011

Ариун агаартай анхны цас

Энэ намрын анхны цас орлоо. 
Сэтгэлд хурсан уур бухимдал муу муухай бүхнийг үлдэн хөөх ариухан цагаахан цас байгаасай. 


Шинэхэн цасны шинэхэн зураг

Я с тобой



Энэ бол хайр