Sunday, June 19, 2011

БСШУ-ны сайдын 2007 оны 351 тоот тушаал "Ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай""

МОНГОЛ УЛСЫН
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ТУШААЛ

2007.10.05                                            Дугаар 351                            Улаанбаатар хот


Ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн  "Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам батлах тухай"  307/91/237 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:
1. Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг нэгдүгээр, захирлын ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг хоёрдугаар, сургалтын менежерийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг гуравдугаар, хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг дөрөвдүгээр, эрхлэгчийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг тавдугаар, арга зүйчийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг зургаадугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтод нийцүүлэн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулан баталж, тэднийг сонгон шалгаруулах, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг үнэлэхдээ үндэслэл болгон ажиллахыг холбогдох төсвийн ерөнхий менежер нарт даалгасугай.
3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бага, дунд боловсролын бодлого, зохицуулалтын газар (Г.Батболд) Боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналтын улсын алба (Б.Энхбат) болон аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга нарт тус тус үүрэг болгосугай.
4. "Ажлын байрны тодорхойлолт батлах тухай" Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2001 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 173, "Ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай"  Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 392 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
                            

САЙД                                                 Ө.ЭНХТҮВШИН



Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
2007 оны  ... сарын  ... өдрийн  .... дугаар
тушаалын нэгдүгээр хавсралт




  ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШИЙН
АЖЛЫН БАЙРНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ТОДОРХОЙЛОЛТ  

"А" ТАНИЛЦУУЛГА:
 
1.Байгууллагын нэр:

Ерөнхий боловсролын сургууль
2.Нэгжийн нэр: Заах аргын нэгдэл

 
3.Ажлын байрны нэр:

Ерөнхий боловсролын сургуулийн багш
3.1.Албан тушаалын ангилал:

Төрийн үйлчилгээний албан хаагч:
3.2.Албан тушаалын зэрэглэл:

ТҮ-

 
4.Ажлын байрыг шууд харьяалан удирдах албан тушаалын нэр:

Ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер (хичээлийн эрхлэгч)
4.1.Албан тушаалын ангилал:  Төрийн үйлчилгээний албан хаагч:
4.2.Албан тушаалын зэрэглэл:

ТҮ-
5.Ажлын байрны шууд харьяалан удирдах албан тушаал:

 
5.1.Албан тушаалын нэр

 

 
5.2.Тухайн албан тушаал эрхлэгчдийн тоо
              
 





 

"Б" ЧИГ ҮҮРЭГ:

 
1.Ажлын байрны зорилго
Цогц чадамжид суурилсан бага, дунд боловсролын стандартыг хангах түвшинд суралцагчдад боловсрол эзэмшүүлж, тэднийг сургах, хөгжүүлэх, хүмүүжүүлэх үйл явцыг шинжлэх ухааны үндэстэй удирдан чиглүүлэх
2.Ажлын байрны үндсэн зорилт
2.1.Гүйцэтгэли

йн шалгуур үзүүлэлт

 
1. Цогц чадамж (танин мэдэх, хийж бүтээх, чанартай амьдрах, хамтдаа нийгэмшин амьдрахын арга ухаан)-ид суурилсан бага, дунд боловсролын стандартыг хэрэгжүүлэх

 
Гүйцэтгэлийг дараах суурь чадвараар үнэлнэ:

·  Багшийн ёс зүйг сахих

·    Цогц чадамжид баримжаалсан үйлийн баримжааг боловсруулах

·    Агуулгыг шинжлэх ухааны хувьд алдаагүйгээр элементарчлах

·    Дидактик нэгжийг томсгох, системчлэх

·    Суралцагчдын шинэ мэдлэг эзэмших үйл ажиллагааг удирдах, дэмжих

·    Суралцагчдыг бие даалган ажиллуулах

·    Хүүхэд бүрийн бүтээлч оролцоог хангах

·    Арга, хэрэглэгдэхүүнээ сонгох

·    Хичээл хоорондын холбоог хангах

·    Туршилт тавих, хийлгүүлэх

·     Сургалтын хөтөлбөр төлөвлөх, боловсруулах

 
 
·    Хичээлээ зохион байгуулах

·    Хичээлд анализ хийх

·    Сурагчдын суралцах, хөгжих, хүмүүжих үйл явц, үр дүнг бодитой үнэлэх, оношлох, дүгнэх

·    Хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээт боловсрол шаардсан хүүхэдтэй ажиллах

·    Шаардлагатай үед сурагчдад давтлага, зөвлөгөө өгөх


2. Багшийн бусад ажлыг гүйцэтгэх

 
Гүйцэтгэлийг дараах суурь чадвараар үнэлнэ:

· Сурагчид, насанд хүрэгчидтэй ажиллах

·  Багаар ажиллах

· Харилцааны соёлтой байх

·  Сургалтаас гадуурх төрөл бүрийн үйл ажиллагааны менежмент хийх

·  Бие даан мэргэжлээ дээшлүүлэх

· Мэдээлэл ашиглах, боловсруулах, дамжуулах


3.Ажлын байрны  гол үйл ажиллагаа
3.1.Хугацаа, хуваарь

 
Ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд:

 

o Сургалтын хөтөлбөр (киррикюлим) төлөвлөн боловсруулах

o  Заах аргын нэгдлийн гишүүдтэй хамтарч ажиллах

o  Боловсролын стандарт, бүх түвшний сургалтын хөтөлбөр, сургалтын төлөвлөгөөг судлах

o  Суралцагчдынхаа суралцах хэрэгцээ, сонирхлыг судлах

o  Судлах агуулгаа сонгох, төлөвлөх, боловсруулах

o  Сургалтын хэлбэрээ сонгох, арга зүйгээ боловсруулах

o  Сургалтын хэрэглэгдэхүүнээ судлах, сонгох, бэлтгэх

o  Сурагчдын сурлага, хүмүүжлийг үнэлэх үнэлгээний даалгавар, арга, хэлбэрээ сонгох, боловсруулах

o  Явцын болон үе шатны хяналт-шинжилгээ, үнэлгээг төлөвлөх, зохион байгуулах

o Сургалтын хөтөлбөрөөр хичээл заах

o  Хичээлдээ бэлтгэх

o  Хичээлээ зохион байгуулах

o  Журнал хөтөлж, ажиглалт тэмдэглэл хийх

o Сургалтын хөтөлбөрөө үнэлж, сайжруулах

o  Бусад багш нарын болон өөрийнхөө хичээлд анализ хийх

o  Суралцагчдын хүмүүжил, төлөвшилд анализ хийх, зөвлөх

o  Сурагчдын суралцах үйл явц, үр дүнг үнэлэх, оношлох

o  Сургалтын хөтөлбөртөө анализ хийх

o  Сургалтын хөтөлбөрөө сайжруулах

o  Заах аргын нэгдлийн гишүүдтэй хамтарч ажиллах

 

Ажлын байрны 2 дугаар үндсэн зорилтын хүрээнд:

·  Сургалтын үйл ажиллагааг дэмжих

o  Анги, танхим, кабинет, сургууль орчноо тохижуулах

o  Сургалтын баримт бичиг (журнал, судалгаа, хувийн хэрэг, мэдээ) хөтлөх

o  Олимпиад, уралдаан тэмцээн зохион байгуулах, оролцох

o  Жижүүр багшаар ажиллах

·  Багшийн хөгжлийг хангах

o  Судалгаа шинжилгээний ажил хийх

o  Илтгэл, ном, гарын авлага, зөвлөмж боловсруулах

o  Мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах, бусад багш нарт зориулан сургалт, семинар зохион байгуулах

o  Мэргэжил, арга зүйгээ ажлын байран дээрээ тасралтгүй дээшлүүлэх

·  Иргэд, суралцагчдын хүмүүжил төлөвшилд хувь нэмэр оруулах

o  Дотуур байрны сурагчидтай ажиллах

o  Эцэг эх, иргэд, олон нийттэй ажиллах

o  Сургуулийн захиргааны болон сонгуульт ажил гүйцэтгэх

o  Шаардлагатай тайлан мэдээ, судалгаа гаргах

o  Урлаг, спорт, соёл хүмүүжлийн ажил зохиох, оролцох






















·    Хичээлийн жилээр

·    Улирлаар

·    Сараар

·    Долоо хоногооор






 

"В" ТАВИГДАХ ШААРДЛАГА

 
1.Ажлын байранд тавигдах шаардлага
 
1.1.Ерөнхий шаардлага:
Үзүүлэлт
Чухал шаардлагатай
Шаардлагатай
Боловсрол



Бакалавраас доошгүй зэрэгтэй байх
Мэргэжил

Багш
Мэргэшил



Боловсролын агуулгын 1-ээс дээш чиглэлээр
Туршлага



Сургуульд багшлах дадлага хийсэн байх
Ур чадвар


·  Дидактик шийдэл гаргах, боловсруулалт хийх

· Мэдээлэл боловсруулах

· Асуудал шийдвэрлэх

· МХТ ашиглах
· Бусдад нөлөөлөх, бусдыг дэмжих

·    Багаар ажиллах

·    Сэтгэхүйн барил­уудыг бүтээлчээр хэрэглэх

· Гадаад хэлээр харилцах

·    Компъютер хэрэглэх
1.2.Тусгай шаардлага:





· Багшлах эрхтэй байх

Г.ХҮЧИН ЗҮЙЛС


1.Ажлын байрны харилцах субъект


1.1.Байгууллагын дотор талд байгаа
1.2.Байгууллагын гадна талд байгаа

 
· Сурагчид

· Багш нар

· Нийгмийн ажилтан

· Хичээлийн эрхлэгч

· Сургуулийн захирал

· Бусад ажиллагчид

· Сургуулийн зөвлөлийн дарга, гишүүд
· Бусад сургуулийн багш

· Эцэг эх, асран хамгаалагч

· Боловсролын газар

· Сум, дүүргийн боловсрол хариуцсан мэргэжилтэн, байцаагч

· Орон нутгийн төрийн ба төрийн бус байгууллагын ажилтнууд

· Аж ахуйн нэгж байгууллага, иргэд


2.Албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлага


Ажлын байрны зорилго, чиг үүрэг, үйл ажиллагааг биелүүлээгүй, харицлагагүй хандсан, сургуулийн захиргаанаас өгсөн үүрэг даалгаварыг чанартай биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан, ажлын байранд тавигдсан шалгуур, шаардлагыг хангаагүй тохиолдолд үр дүнгийн гэрээ, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн хууль, бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.
3.Ажлын байрны нөөц, хэрэгсэл
3.1.Санхүүгийн


· Хөдөлмөрийн хөлс (албан тушаалын үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл)

· Хуулийн дагуу олгогдох тэтгэмж, урамшуулал, олговор
3.2.Материалын


· Багш нарын өрөө (ширээ, сандал, компьютер, техник хэрэгсэл, номын сан)

·  Бичиг хэргийн зарим хэрэгсэл

· Цай, хоолны газар
3.3.Хүний


· Шаардлагатай нөхцөлд лаборант, туслах ажилтан ажиллуулах
3.4.Бусад

4.Ажлын байрны нөхцөл
4.1.Ердийн нөхцөл


· Олон хүнтэй харилцдаг ба дуу шуугиан ихтэй

· Ажлын нөхцөл нь шохойжилттой

· Олон цагаар зогсож ажиллах шаардлагатай
4.2.Онцгой нөхцөл
·   
 

Д.БАТАЛГААЖУУЛАЛТ

 
Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын багийн ахлагч

 
Ажлын байрны тодорхойлолтыг баталсан эрх бүхий албан тушаалтан
Албан тушаалын нэр: ______________________________

______________________________

(Эцэг, эхийн нэрийн эхний үсэг, өөрийн нэр)

­­­­­­­­­­­­­­________________________

(Гарын үсэг)



200      оны  01.дүгээр сарын    -ны өдөр.
 Албан тушаалын нэр: _____________________________

_____________________________

(Эцэг, эхийн нэрийн эхний  үсэг, өөрийн нэр)

­­­­­­­­­­­­­­_______________________

(Гарын үсэг)



200       оны 01 дүгээр сарын    -ны өдөр.










 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын

2007 оны .... сарын ... өдрийн .... дугаар
тушаалын хоёрдугаар хавсралт



ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН

АЖЛЫН БАЙРНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ТОДОРХОЙЛОЛТ

 

"А" ТАНИЛЦУУЛГА

 
1.Байгууллагын нэр:

Ерөнхий боловсролын сургууль
2.Нэгжийн нэр: Захиргааны нэгж

 
3.Ажлын байрны нэр:

Ерөнхий боловсролын сургуулийн захирал
3.1.Албан тушаалын ангилал:

Төрийн үйлчилгээний албан хаагч
3.2.Албан тушаалын зэрэглэл:

ТҮ-

 
4.Ажлын байрыг шууд харьяалан удирдах албан тушаалын нэр:

Сум, дүүргийн Засаг дарга

 
4.1.Албан тушаалын ангилал: 

Улс төрийн албан тушаалтан
4.2.Албан тушаалын зэрэглэл:

 
5.Ажлын байрны шууд харьяалан удирдах албан тушаал::

 
5.1.Албан тушаалын нэр

 
5.2.Тухайн албан тушаал эрхлэгчдийн тоо
Байгууллагын бүтэц, орон тооны дагуу сургуулийн захирал томилдог албан тушаалтан       
 

 




 

"Б" ЧИГ ҮҮРЭГ:

 
1.Ажлын байрны зорилго
Ерөнхий боловсролын сургуулийн хөгжлийг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжилтийг манлайлах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх үндсэн дээр сургуулийн үйл ажиллагааг захиргааны удирдлагаар ханган багш, сурагчдад цогц чадамжид суурилсан бага, дунд боловсролын стандартыг хэрэгжүүлэхэд нь үйлчилгээ үзүүлэх


2.Ажлын байрны үндсэн зорилт
2.1.Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт

 
1. Монгол Улсын Боловсролын  тухай багц хууль, бусад хууль тогтоомж, тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх



2. Сургуулийн хэв шинжийн онцлогт нийцүүлэн бага, дунд боловсролын стандартыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах



3.Сургуулийн хүний нөөцийн хөгжлийг хангах, эрүүл, бүтээлч хамт олон төлөвшүүлэх
Гүйцэтгэлийг дараах суурь чадвараар үнэлнэ:

·    Багш, удирдах ажилтны  ёс зүйг сахих

·    Байгууллагыг төрийн захиргааны удирдлагаар хангах

·    Боловсролын талаарх төрийн бодлого, хууль тогтоомж, тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх, тайлагнах

·    Байгууллагын хөгжлийг болон үйл ажиллагааг төлөвлөх, удирдах, зохион байгуулах, зохицуулах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах

·    Тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, оновчтой, зөв шийдвэр гаргах

 
4. Сургуулийн санхүүгийн болон материаллаг нөөцийн хөгжлийг хангаж, хүүхдийг эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд сурч, хүмүүжих, амьдрах нөхцлийг бүрдүүлэх  









 
·    Хамт олныг манлайлах, багаар ажиллах

·    Багш, ажилчдыг сонгон шалгаруулах, байршуулах, тэдний мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, эрүүл, бүтээлч хамт олныг төлөвшүүлэх

·    Сургуулийн төсвийг оновчтой төлөвлөх, зориулалтын дагуу зарцуулах, хянах, тайлагнах

·    Сургуулийн хэв шинжийн онцлогт нийцүүлэн тухайн орон нутаг, хамран сургах хүрээндээ боловсролын үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах

·    Бага, дунд боловсролын стандартыг хэрэгжүүлэх, хүүхдийг эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд сурч,  хүмүүжиж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх  ажлыг зохион байгуулах

·    Суралцагчдыг хөгжүүлэх, эрүүлжүүлж чийрэгжүүлэх, хүмүүжүүлэх ажлыг зохион байгуулахад багш, сурагч, эцэг эх, иргэдэд зөвлөгөө өгөх
3.Ажлын байрны  гол үйл ажиллагаа
3.1.Хугацаа, хуваарь
Ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд:

 

·    Бага, дунд боловсролыг хөгжүүлэх төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл, үүсгэн байгуулагчийн болон сургуулийн зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх, тайлагнах

·    Холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сургуулийн үйл ажиллагааг зохицуулах шийдвэр, дүрэм, журам боловсруулан баталж, мөрдүүлэх

·    Сургууль хөгжүүлэх хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах

·    Сургалтын үйл ажиллагаатай холбогдох асуудлаар суралцагч, эцэг эх, асран хамгаалагч болон зохих байгууллагад шаардлага тавьж шийдвэрлүүлэх

·    Дотоод, гадаадын сургууль, аж ахуйн нэгж, байгууллагатай хууль тогтоомжийн дагуу гэрээ хэлцэл хийж, хамтран ажиллах

·    Сургуулийн мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бий болгох

 

Ажлын байрны 2 дугаар үндсэн зорилтын хүрээнд:

 

·    Сургалтын үйл ажиллагаанд дэвшилтэт арга хэлбэрийг турших, нэвтрүүлэх

·    Суралцагчдийн авьяас, чадвараа хөгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх

·    Сургуулийн хэв шинжийн онцлогт нийцүүлэн тухайн орон нутаг, хамран сургах хүрээндээ үзүүлэх боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, нийц, үр өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, энэ талаар санал боловсруулан холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх

·    Багш нарын зөвлөлийн шийдвэрийг үндэслэн суралцагчийг анги дэвшүүлэх, алгасуулан суралцуулах, улируулах, сургууль төгсгөх, сургуулиас хасах, чөлөөлөх

·    Бага, дунд боловсролын сургалтын агуулга, стандарт,  арга зүйн баримт бичгүүдийн хэрэгжилтийг зохион байгуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих, зөвлөн туслах

·    Сургалтын үр дүнг холбогдох байгууллагуудад тайлагнах

 

Ажлын байрны 3 дугаар үндсэн зорилтын хүрээнд:

 

·  Сургуулийн хүний нөөцийн хөгжлийн бодлого, стратегийг тодорхойлж, хөгжлийн болон үйл ажиллагааны төлөвлөлт хийх, хэрэгжилтийг зохион байгуулах

·  Багш, ажилтныг сонгон шалгаруулж ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх

·  Сургуулийг багш ажилтнаар хангах, хамт олныг төлөвшүүлэх, тэдний хөдөлмөр, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшлийг дээшлүүлэх

·  Багш ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох

·  Багш суралцагч, ажилтны хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлэх

 

Ажлын байрны 4 дүгээр үндсэн зорилтын хүрээнд:

 

·  Сургуулийн санхүүгийн болон материаллаг нөөцийг хөгжүүлэх бодлого, стратегийг тодорхойлж, хөгжлийн болон үйл ажиллагааны төлөвлөлт хийх, хэрэгжилтийг зохион байгуулах

·  Сургуулийн жил бүрийн төсөв санхүүгийн хэрэгцээ, бүрдүүлэлт, зарцуулалтыг төлөвлөх, төсөв хөрөнгийг зориулалтын дагуу үр ашиг, үр өгөөжтэй зарцуулах

·  Сургуулийн санхүү, нягтлан бодох бүртгэл, статистикийн мэдээ, тайланг хугацаанд нь үнэн зөв гаргах ажлыг зохион байгуулах

·  Сургуулийн хэв шинжийн онцлогт нийцүүлэн бага, дунд боловсролын стандартыг хэрэгжүүлэхэд шаардлагатай сургалтын материаллаг орчин, нөхцлийг бүрдүүлэх,  сайжруулах

·  Хүүхдийг эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд сурч, хүмүүжих, амьдрах нөхцлийг бүрдүүлэх, сайжруулах


















·  Урт ба дунд хугацаагаар

·  Хичээлийн жил

·    Улирал

·    Сар

·    Долоо хоногоор





















































·  Урт ба дунд хугацаагаар

·  Хичээлийн жил

·    Улирал

·    Сар

·    Долоо хоногоор










 

"В" ТАВИГДАХ ШААРДЛАГА

 
1.Ажлын байранд тавиг-дах шаард-лага
 

1.1.Ерөнхий шаардлага:
Үзүүлэлт
Чухал шаардлагатай
Шаардлагатай

Боловсрол

Бакалавраас доошгүй зэрэгтэй

Мэргэжил

Боловсролын чиглэлээр

Мэргэшил

Боловсролын менежментээр

Туршлага



Багшлах ба боловсролын удирдлагаар хослосон дадлага туршлагатай байх

Ур чадвар


· Багаар ажиллах

· Асуудал шийдвэрлэх

·  Шийдвэр гаргах

· Стратегийн ба үйл ажиллагааны төлөвлөлт хийх

· Бусдыг манлайлах

· МХТ ашиглах
· Түгээмэл гадаад хэлээр мэдээлэл ашиглах, боловсруулах, харилцах 

· Компъютерийн хэрэглээний программуудыг хэрэглэх

· Мэдээлэл боловсруулах

·    Судалгаа, шинжилгээ хийх

·    Соёлтой харилцах

1.2.Тусгай шаардлага:





· Сургуулийнхаа хэв шинжийн онцлогийн талаар зохих мэдлэг, туршлагатай байх


Г.ХҮЧИН ЗҮЙЛС



1.Ажлын байрны харилцах субъект



1.1.Байгууллагын дотор талд
1.2.Байгууллагын гадна талд

· Сургалтын менежер (хичээлийн эрхлэгч)

· Ажилтнууд

· Багш нар

· Сургуулийн зөвлөлийн дарга, гишүүд

· Сурагчид


· Боловсрол, соёлын газрын дарга, мэргэжилтэн, арга зүйчид

·  Орон нутгийн төрийн захиргааны ажилтнууд, боловсролын байцаагч

· Эцэг эх, асран хамгаалагч

· Орон нутгийн төрийн болон төрийн бус мэргэжлийн байгууллагын ажилтаннууд

· Аж ахуйн нэгж байгууллага, иргэд

2.Албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлага


Ажлын байрны зорилго, чиг үүрэг, үйл ажиллагааг биелүүлээгүй, харицлагагүй хандсан, үүсгэн байгуулагч болон аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газраас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан, ажлын байранд тавигдсан шалгуур, шаардлагыг хангаагүй тохиолдолд үр дүнгийн гэрээ, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн хууль, бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.

3.Ажлын байрны нөөц, хэрэгсэл
3.1.Санхүүгийн


· Хөдөлмөрийн хөлс (албан тушаалын үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл),  унааны зардал

· Хуулийн дагуу олгогдох тэтгэмж, урамшуулал, олговор
3.2.Материалын


· Албан тасалгаа, тавилга, компьютер, техник хэрэгсэл, ном, гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн

·  Бичгийн хэрэгсэл
3.3.Хүний


 
3.4.Бусад

4.Ажлын байрны нөхцөл
4.1.Ердийн нөхцөл
· Ердийн


4.2.Онцгой нөхцөл
·    Шаардлагатай үед нэмэлт ачаалалтай ажиллах

·    Зарим тохиолдолд сургуулийн хэв шинжийн онцлогт нийцсэн онцгой нөхцөл
 

 

Д.БАТАЛГААЖУУЛАЛТ

 

Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын багийн ахлагч:
Ажлын байрны тодорхойлолтыг баталсан эрх бүхий албан тушаалтан:

 

Албан тушаалын нэр

----------------------------------------

----------------------------------------

(Эцэг, эхийн нэрийн эхний үсэг, өөрийн нэр)

­­­­­­­­­­­­­­----------------------------------------

(Гарын үсэг)



200    оны  ...  дүгээр сарын ...   -ны өдөр
Албан тушаалын нэр

--------------------------------------------

--------------------------------------------

(Эцэг, эхийн нэрийн эхний  үсэг, өөрийн нэр)

­­­­­­­­­­­­­­-------------------------------------------

(Гарын үсэг)



200   оны  ...  дүгээр сарын  ...  -ны өдөр












Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
2007 оны  ... сарын  ... өдрийн  .... дугаар
тушаалын гуравдугаар хавсралт



ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРИЙН

 АЖЛЫН БАЙРНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ТОДОРХОЙЛОЛТ

 

"А" ТАНИЛЦУУЛГА:
 
1.Байгууллагын нэр: Ерөнхий боловсролын сургууль
2.Нэгжийн нэр: Сургалтын нэгж

 
3.Ажлын байрны нэр: Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер
3.1.Албан тушаалын ангилал:: Төрийн үйлчилгээний албан хаагч:
3.2.Албан тушаалын зэрэглэл:

ТҮ-

 
4.Ажлын байрыг шууд харьяалан удирдах албан тушаалын нэр:

Ерөнхий боловсролын сургуулийн захирал
4.1.Албан тушаалын ангилал:: Төрийн үйлчилгээний албан хаагч:
4.2.Албан тушаалын зэрэглэл:

ТҮ-

 
5.Ажлын байрны шууд харьяалан удирдах албан тушаал:

 
5.1.Албан тушаалын нэр

 

 
5.2.Тухайн албан тушаал эрхлэгчдийн тоо
ЗАН-ийн ахлагч, багш, холбогдох ажилтнууд 
 





 

"Б" ЧИГ ҮҮРЭГ:

 
1.Ажлын байрны зорилго
Цогц чадамжид суурилсан бага, дунд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг сургуулийн түвшинд хэрэгжүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар ханган тэдгээрийн хэрэгжилтийг төлөвлөх, зохион байгуулах, манлайлах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийж багшид арга зүйн үйлчилгээ үзүүлэх
2.Ажлын байрны үндсэн зорилт
2.1.Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт

 
1. Бага, дунд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөх



2. Бага, дунд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах



3. Бага, дунд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааг манлайлах



4. Бага, дунд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үнэлэх

 
Гүйцэтгэлийг дараах суурь чадвараар үнэлнэ:

·  Багш, удирдах ажилтны ёс зүйг сахих

· Байгууллагыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах

·    Бага, дунд боловсролын стандарт, сургалтын, төлөвлөгөө, үндэсний хөтөлбөрийг сургуулийн түвшинд хэрэгжүүлэх ажлыг төлөвлөх, зохион байгуулах, хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, тайлагнах

·    Сургуулийн болон хичээлийн сургалтын хөтөлбөрүүдийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, тэдгээрийн залгамж холбоог хангах

·    Сургалтын хөтөлбөр, багшийн хичээл, суралцагчдын гүйцэтгэл ба сурлагын амжилтад дидактикийн анализ хийх

·    Сургуулийн мэргэжил арга зүйн нэгжүүдийн үйл ажиллагааг зохицуулах, сургалтын үйл явцад хяналт тавих

·    Багшийн оролцоо, хөгжлийг дэмжиж манлайлах

 


 
·    Сургалтын арга, технологийн шийдэл хийх

·    Сурган хүмүүжүүлэх судалгаа явуулах, туршилт зохион байгуулах

·    Хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээт боловсрол шаардсан хүүхэдтэй ажиллах
3.Ажлын байрны  гол үйл ажиллагаа
3.1.Хугацаа, хуваарь

 
Ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд:

 

·  Сургуулийнхаа сургалтын хөтөлбөр болон хүний нөөцийн хөгжлийн талаар баримтлах бодлого, стратегийн төлөвлөгөөний төсөл боловсруулж мөрдүүлэх

·  Боловсролын стандарт, үндэсний хэмжээнд мөрдөх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд нийцүүлэн сургуулийн сургалтын төлөвлөгөөг боловсруулж мөрдүүлэх

o   Боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг судлах

o   Суралцагчдын хэрэгцээ сонирхол, сургууль, багшийнхаа бодит боломжид тулгуурласан, боловсрол эзэмшүүлэх сургалтын үйлчилгээний арга хэлбэрт нийцсэн сургалтын төлөвлөгөөнүүд боловсруулж хэрэгжүүлэх

·  ЗАН, багш нарын боловсруулах сургалтын хөтөлбөрийг төлөвлөх

·  Сургалтад хэрэглэгдэх сурах бичиг, хэрэглэгдэхүүн, сургалтын техник технологийн шийдлийн бодлогыг үндэслэх

·  Хичээлийн хуваарь, график боловсруулан сурагчдын анги бүлгийн хуваарь хийж сургалтын үйл явцын зохион байгуулалтыг төлөвлөх

·  Боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон үе шатуудыг үнэлэх график төлөвлөгөө боловсруулж мөрдүүлэх

 

Ажлын байрны 2 дугаар үндсэн зорилтын хүрээнд:

 

·  Сургуулийнхаа сургалтын хөтөлбөр болон хүний нөөцийн хөгжлийн талаар судалгаа шинжилгээний ажил зохион байгуулах

·  Сургуулийн ЗАН-ийг сургалтын хөтөлбөрийн хөгжлийн шаардлагын дагуу уян хатан бүтэцтэйгээр байгуулж ажиллуулах

·  Сургалтын хөтөлбөрүүдийг ЗАН түшиглэн боловсруулах ажлыг зохион байгуулах

·  Үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлж буй боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг турших төсөл, хөтөлбөрт хамрагдах, төсөл хэрэгжүүлэх

·  Боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг сургуулийн түвшинд хэрэгжүүлэх багш, ЗАН-ийн ахлагчдын үйл ажиллагааг арга зүйн удирдлагаар хангах

o   Сургалтын хөтөлбөр төлөвлөх, боловсруулах

o    Багшийн хичээлд анализ хийх

o   Сургалтын хөтөлбөрт анализ хийж, үнэлгээ өгөх

o   Сургалтын хэрэглэгдэхүүн сонгох, бүтээх, хэрэглэх

o   Сурагчдын гүйцэтгэлд хяналт-шинжилгээ хийх

o   Хүүхдийн хөгжлийг оношлох, үнэлэх

o   Багш, ажилтанд мэдээлэл харилцааны технологи болон зайны сургалтын арга зүйг эзэмшүүлэх

 

Ажлын байрны 3 дугаар үндсэн зорилтын хүрээнд:

 

·    Хэлэлцэж баталгаажуулсан бодлого, төлөвлөгөөний дагуу багш нарын мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, энэ үйл ажиллагааны залгамж холбоо, тасралтгүй байдлыг хангах

·    Багш нарын ажлын байран дээрээ хамтран суралцах арга хэлбэрийг сонгож хэрэгжүүлэх 

·     Сургалтын хөтөлбөрийн чанар, багшийн ур чадварын өсөлтийн хяналт-шинжилгээнд тулгуурлан тэдний идэвхи санаачлагыг дэмжих, багш нарын бүтээлч туршлагыг судлаж нэвтрүүлэх, сурталчлах, тэднийг урамшуулах ажлыг зохион байгуулах

·    Багш нарын ур чадварын уралдаан, багш, сурагчдын дунд явагдах улсын төрөлжсөн олимпиадыг зохион байгуулах, 

 

Ажлын байрны 4 дугаар үндсэн зорилтын хүрээнд:



·    Багш бүрийн стандартыг хэрэгжүүлэх ажлын явц, ба чанарт  хяналт тавих, зөвлөн туслах

·    Багшийн стандартыг хэрэгжүүлэх ажлыг зохих журам, аргачлалын дагуу үнэлэх

·    Багш нарын хичээлд сууж, тэдэнтэй хамтран хичээлийн анализ хийж, үр дүнг тооцох

·    Бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартын биелэлтийг тогтоох, улсын шалгалтын бэлтгэлийг хангах, зохион байгуулах, боловсролын үнэмлэх, гэрчилгээ захиалах, олголтод хяналт тавих

·    Сурагчдын сурлагын амжилт, боловсролын стандартын биелэлтэд зохих журмын дагуу хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг мэдээлж тайлагнах

·    Боловсролын холбогдох статистик мэдээ, тайланг зохих журмын дагуу гаргах

·    Багшийн мэргэжлийн зэрэг болон багшлах эрх олгоход санал, дүгнэлт өгөх




·    Хичээлийн жил

·    Улирал

·    Сар

·    Долоо хоногоор






 

"В" ТАВИГДАХ ШААРДЛАГА

 
 
1.1.Ерөнхий шаардлага:
Үзүүлэлт
Чухал шаардлагатай
Шаардлагатай
Боловсрол



Баклавраас доошгүй зэрэгтэй
Мэргэжил

Багш
Мэргэшил



Ерөнхий болон тусгай дидактикаар
Туршлага



5-аас доошгүй жил багшилсан байх
Ур чадвар


· Дидактик шийдэл, боловсруулалт хийх, тэдгээрт анализ хийх

· Хяналт-шинжилгээ үнэлгээ хийх

· Бусдыг манлайлах

· Асуудал шийдвэрлэх

· МХТ ашиглах
·  Бусдыг дэмжих

·    Багаар ажиллах

·    Гадаад хэлээр харилцах

·    Компъютер хэрэглэх

·    Бичиг баримт боловсруулах
1.2.Тусгай шаардлага:





· Багшлах эрхтэй байх

· Багшийн мэргэжлийн зэрэгтэй байх

 

Г.ХҮЧИН ЗҮЙЛС


1.Ажлын байрны харилцах субъект


1.1.Байгууллагын дотор талд байгаа
1.2.Байгууллагын гадна талд байгаа

 
· ЗАН-ийн ахлагчид

· Багш нар

· Сургуулийн захирал

· Бусад ажилтан

· Сурагчид




· Эцэг эх, асран хамгаалагч

· Бусад сургуулийн сургалтын менежер, багш нар

· Боловсрол, соёлын газрын дарга, арга зүйч, мэргэжилтэн, орон нутгийн боловсрол хариуцсан мэргэжилтэн, байцаагч

· Орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд

· Аж ахуйн нэгж байгууллага, иргэд
2.Албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлага


Ажлын байрны зорилго, чиг үүрэг, үйл ажиллагааг биелүүлээгүй, харицлагагүй хандсан, аймаг, нийслэлийн Боловсролын газар, сургуулийн захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан, ажлын байранд тавигдсан шалгуур, шаардлагыг хангаагүй тохиолдолд үр дүнгийн гэрээ, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн хууль, бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.
3.Ажлын байрны нөөц, хэрэгсэл
3.1.Санхүүгийн


· Хөдөлмөрийн хөлс (албан тушаалын үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл)

· Хуулийн дагуу олгогдох тэтгэмж, урамшуулал
3.2.Материалын


· Албан тасалгаа, тавилга, компьютер, техник хэрэгсэл, ном, гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн

·  Бичгийн хэрэгсэл

· Цай, хоол
3.3.Хүний

3.4.Бусад

4.Ажлын байрны нөхцөл
4.1.Ердийн нөхцөл
·    Ердийн
4.2.Онцгой нөхцөл
·    Шаардлагатай үед нэмэлт ачаалалтай ажиллах


Д.БАТАЛГААЖУУЛАЛТ

 
Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын багийн ахлагч

 
Ажлын байрны тодорхойлолтыг баталсан эрх бүхий албан тушаалтан

 
Албан тушаалын нэр: ______________________________

______________________________

(Эцэг, эхийн нэрийн эхний үсэг, өөрийн нэр)

­­­­­­­­­­­­­­________________________

(Гарын үсэг)



200      оны  01.дүгээр сарын    -ны өдөр.
Албан тушаалын нэр: _____________________________

_____________________________

(Эцэг, эхийн нэрийн эхний  үсэг, өөрийн нэр)

­­­­­­­­­­­­­­_______________________

(Гарын үсэг)



200       оны 01 дүгээр сарын    -ны өдөр.











Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
2007 оны  ... сарын  ... өдрийн  .... дугаар
тушаалын дөрөвдүгээр хавсралт




ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШИЙН АЖЛЫН БАЙРНЫ

ҮЛГЭРЧИЛСЭН ТОДОРХОЙЛОЛТ

 
"А" ТАНИЛЦУУЛГА:

 
1.Байгууллагын нэр: Хүүхдийн цэцэрлэг
2.Нэгжийн нэр:

 
3.Ажлын байрны нэр:

Хүүхдийн цэцэрлэгийн багш
3.1.Албан тушаалын ангилал:: Төрийн үйлчилгээний албан хаагч
3.2.Албан тушаалын зэрэглэл:

ТҮ-

 
4.Ажлын байрыг шууд харьяалан удирдах албан тушаалын нэр:

Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч
4.1.Албан тушаалын ангилал: : Төрийн үйлчилгээний албан хаагч
4.2.Албан тушаалын зэрэглэл:

ТҮ-

 
5.Ажлын байрны шууд харьяалан удирдах албан тушаал:

 
5.1.Албан тушаалын нэр

 

 
5.2.Тухайн албан тушаал эрхлэгчдийн тоо
         Туслах багш     
 

 





 

"Б" ЧИГ ҮҮРЭГ:

 
1.Ажлын байрны зорилго
Цогц чадамжид суурилсан сургуулийн өмнөх боловсролын стандартыг хангах түвшинд суралцагчдад боловсрол эзэмшүүлж, тэднийг сургах, хөгжүүлэх, хүмүүжүүлэх үйл явцыг шинжлэх ухааны үндэстэй удирдан чиглүүлэх
2.Ажлын байрны үндсэн зорилт
2.1.Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт

 
1. Цогц чадамж (танин мэдэх, хийж бүтээх, чанартай амьдрах, хамтдаа нийгэмшин амьдрахын арга ухаан)-ид суурилсан сургуулийн өмнөх  боловсролын стандартыг хэрэгжүүлэх

 
Гүйцэтгэлийг дараах суурь чадвараар үнэлнэ:

·    Багшийн ёс зүйг сахих

·    Сургалтын хөтөлбөр төлөвлөх, боловсруулах

·    Хичээл бэлтгэх, зохион байгуулах

·    Хичээл, үйл ажиллагааны хоорондын холбоог хангах

·    Бага насны хүүхдийг хөгжүүлэх, эрүүлжүүлж чийрэгжүүлэх, хүмүүжүүлэх ажлыг зохион байгуулах

·    Бага насны хүүхдэд хүрээлэн буй орчин, юмс үзэгдлийн талаар анхны мэдэгдэхүүнтэй болох, чадвар, дадал, хэвшил эзэмшүүлэх

·    Хүүхэд бүртэй ажиллах, тэдний бүтээлч, идэвхтэй оролцоог хангах

·    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах

·    Хүүхдийн хөгжлийг ажиглах, тэмдэглэл хөтлөх
2. Багшийн бусад ажлыг гүйцэтгэх


Гүйцэтгэлийг дараах суурь чадвараар үнэлнэ:

·  Хүүхдийг хөгжүүлэхэд чиглэсэн сургалтын бус үйл ажиллагаанд оролцох

· Хүүхдийн эцэг эхэд зөвлөгөө өгөх, тэдэнтэй ажиллах
 
· Хувилбарт сургалтыг зохион байгуулах

· Бие даан мэргэжлээ дээшлүүлэх

· Багаар ажиллах
3.Ажлын байрны  гол үйл ажиллагаа
3.1.Хугацаа, хуваарь

 
Ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд:

 

·  Сургалтын хөтөлбөр төлөвлөн боловсруулах

o  Бусад багштай хамтран сургалтын хөтөлбөрөө төлөвлөх, боловсруулах

o  Боловсролын стандарт, бүх түвшний сургалтын хөтөлбөр,  төлөвлөгөөг судлах

o  Хүүхдийн хэрэгцээ, сонирхлыг судлах

o  Судлах агуулгаа сонгох, төлөвлөх, боловсруулах, хэрэгжүүлэх

o  Сургалтын хэлбэрээ сонгох, арга зүйгээ боловсруулах

o  Сургалтын хэрэглэгдэхүүнээ судлах, сонгох, бэлтгэх, ашиглах

o  Хүүхдийн хөгжлийг ажиглаж, тэмдэглэл хөтлөх, эцэг эхэд нь  мэдээлэх

·  Сургалтын хөтөлбөрөөр хичээл зохион байгуулах

o  Хичээлдээ бэлдэх

o  Хичээлээ зохион байгуулах

o  Ажиглалт, тэмдэглэл хөтлөх

·  Сургалтын хөтөлбөрөө үнэлж сайжруулах

o  Сургалтын хөтөлбөрөө сайжруулах

o  Сургалтын хөтөлбөртөө анализ хийх

o  Бусад багш нарын болон өөрийнхөө хичээлд анализ хийх

o  Хүүхдийн хөгжлийг оношлох, үнэлэх, тэмдэглэх 

o  Заах аргын нэгдлийн гишүүдтэй хамтарч ажиллах

 

Ажлын байрны 2 дугаар үндсэн зорилтын хүрээнд:

 

·  Сургалтын үйл ажиллагааг дэмжих

o  Бүлэг даах 

o  Бүлгийн танхимыг тохижуулж, сургалтын орчныг сайжруулах

o  Сургалтын баримт бичиг (хүүхдийн судалгаа, ажиглалтын дэвтэр, эцэг эхтэй ажиллах дэвтэр) хөтлөх 

o  Дугуйлан удирдах

·  Багшийн хөгжлийг хангах

o  Судалгаа, шинжилгээний ажил хийх

o  Мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах, бусад багш нарт зориулсан сургалт, семинар зохион байгуулах

o  Мэргэжил, арга зүйгээ ажлын байран дээрээ дээшлүүлэх

o  Илтгэл, ном, гарын авлага, зөвлөмж боловсруулах

·  Эцэг эх, иргэд, олон нийттэй ажиллах

o  Цэцэрлэгт хамрагдаагүй хүүхэдтэй ажиллах

o  Эцэг эх, иргэд, олон нийттэй хамтарч ажиллах

o  Цэцэрлэгийн  захиргааны болон сонгуульт ажил гүйцэтгэх

o  Урлаг, спорт, соёл, хүмүүжлийн ажил зохион байгуулах




·    Хичээлийн жил

·    Улирал

·    Сар

·    Долоо хоногоор






 

 

 

 

"В" ТАВИГДАХ ШААРДЛАГА

 
 
1.1.Ерөнхий шаардлага:
Үзүүлэлт
Чухал шаардлагатай
Шаардлагатай
Боловсрол



Баклавраас доошгүй боловсролын зэрэгтэй
Мэргэжил

Багш
Мэргэшил



Бага насны хүүхдийн хөгжил, сургуулийн өмнөх боловсролоор
Туршлага



Багшлах дадлага хийсэн байх
Ур чадвар


·  Дидактик шийдэл, боловсруулалт хийх

· Мэдээлэл боловсруулах

· Асуудал шийдвэрлэх

· МХТ ашиглах.
·  Бүтээлч арга барил

·    Багаар ажиллах

·    Компъютер хэрэглэх
1.2.Тусгай шаардлага:



· Багшлах эрхтэй байх

 

Г.ХҮЧИН ЗҮЙЛС


1.Ажлын байрны харилцах субъект


1.1.Байгууллагын дотор талд байгаа
1.2.Байгууллагын гадна талд байгаа

 
· Хүүхэд

· Багш нар

· Арга зүйч

· Цэцэрлэгийн  эрхлэгч

· Бусад ажилчин

· Цэцэрлэгийн зөвлөлийн дарга, гишүүд
· Эцэг эх, асран хамгаалагч

· Бусад цэцэрлэг, сургуулийн багш

· Боловсрол, соёлын газрын дарга, арга зүйч, мэргэжилтэн, дүүргийн боловсролын мэргэжилтэн, байцаагч

· Орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд

· Аж ахуйн нэгж байгууллага, иргэд
2.Албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлага


Ажлын байрны зорилго, чиг үүрэг, үйл ажиллагааг биелүүлээгүй, харицлагагүй хандсан, цэцэрлэгийн  захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг чанартай биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан, ажлын байранд тавигдсан шалгуур, шаардлагыг хангаагүй тохиолдолд үр дүнгийн гэрээ, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн хууль, бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.
3.Ажлын байрны нөөц, хэрэгсэл
3.1.Санхүүгийн


· Хөдөлмөрийн хөлс (албан тушаалын үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл)

· Хуулийн дагуу олгогдох тэтгэмж, урамшуулал
3.2.Материалын


· Ширээ, сандал, компьютер, техник хэрэгсэл, ном, гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн

·  Бичгийн хэрэгсэл

· Цай, хоол
3.3.Хүний
·    Туслах багштай байх
3.4.Бусад

4.Ажлын байрны нөхцөл
4.1.Ердийн нөхцөл


·    Олон хүүхэдтэй, олон цагаар ажиллаж, олон хүнтэй харилцана.
4.2.Онцгой нөхцөл
·    Шаардлагатай үед нэмэлт ачаалалтай ажиллах
 

Д.БАТАЛГААЖУУЛАЛТ

 
Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын багийн ахлагч

 
Ажлын байрны тодорхойлолтыг баталсан эрх бүхий албан тушаалтан

 
Албан тушаалын нэр: ______________________________

______________________________

(Эцэг, эхийн нэрийн эхний үсэг, өөрийн нэр)

­­­­­­­­­­­­­­________________________

(Гарын үсэг)



200      оны  01.дүгээр сарын    -ны өдөр.
Албан тушаалын нэр: _____________________________

_____________________________

(Эцэг, эхийн нэрийн эхний  үсэг, өөрийн нэр)

­­­­­­­­­­­­­­_______________________

(Гарын үсэг)



200       оны 01 дүгээр сарын    -ны өдөр.











Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
2007 оны  ... сарын  ... өдрийн .... дугаар
тушаалын тавдугаар хавсралт

 

 

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧИЙН

АЖЛЫН БАЙРНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ТОДОРХОЙЛОЛТ

 

"А" ТАНИЛЦУУЛГА:

 
1.Байгууллагын нэр:

Хүүхдийн цэцэрлэг
2.Нэгжийн нэр:

 
3.Ажлын байрны нэр:

Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч
3.1.Албан тушаалын ангилал: : Төрийн үйлчилгээний албан хаагч
3.2.Албан тушаалын зэрэглэл:

ТҮ-

 
4.Ажлын байрыг шууд харьяалан удирдах албан тушаалын нэр:

Сум, дүүргийн Засаг дарга
4.1.Албан тушаалын ангилал: : Улс төрийн албан тушаалтан
4.2.Албан тушаалын зэрэглэл:

 
5.Ажлын байрны шууд харьяалан удирдах албан тушаал:

 
5.1.Албан тушаалын нэр

 

 
5.2.Тухайн албан тушаал эрхлэгчдийн тоо
Байгууллагын бүтэц, орон тооны дагуу цэцэрлэгийн эрхлэгчийн томилдог албан тушаалтан                
 

 





 

"Б" ЧИГ ҮҮРЭГ:

 
1.Ажлын байрны зорилго
Хүүхдийн цэцэрлэгийн хөгжлийг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжилтийг манлайлах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх үндсэн дээр цэцэрлэгийн үйл ажиллагааг захиргааны удирдлагаар ханган багш, хүүхдүүдэд цогц чадамжид суурилсан сургуулийн өмнөх боловсролын стандартыг хэрэгжүүлэхэд нь үйлчилгээ үзүүлэх
2.Ажлын байрны үндсэн зорилт
2.1.Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт

 
1.Монгол Улсын Боловсролын  тухай багц хууль болон холбогдох  хууль, тогтоомж, тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх



2.Сургуулийн өмнөх боловсролын стандартыг хэрэгжүүлэх, хүүхдийг эрүүл, таатай орчинд сургаж  хүмүүжүүлэх ажлыг зохион байгуулах



3.Багш, ажилчдын мэдлэг  мэргэшлийг дээшлүүлэх, тэдний  нийгмийн асуудлыг шийдвэрлэх


Гүйцэтгэлийг дараах суурь чадвараар үнэлнэ:

 

·    Багш, удирдах ажилтны ёс зүйг сахих

·    Байгууллагыг төрийн захиргааны удирдлагаар хангах

·    Боловсролын талаарх бодлого, хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

·    Байгууллагын хөгжлийг төлөвлөх, удирдан зохион байгуулах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх

·    Байгууллагын төсвийг төлөвлөх, зарцуулах, тайлагнах

·    Сургалтын хөтөлбөр төлөвлөх, боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах, багш нарт мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх

 
4. Цэцэрлэгийн төсвийг  оновчтой төсөвлөх, зөв зарцуулах, хянах



 
·    Багш нарын хичээл бэлтгэх, зохион байгуулах үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдах, зөвлөн туслах

·    Бүлгүүдийн хичээл, үйл ажиллагааны болон сургууль, цэцэрлэгийн сургалтын залгамж холбоог хангах




 
·    Бага насны хүүхдийг хөгжүүлэх, эрүүлжүүлж чийрэгжүүлэх, хүмүүжүүлэх ажлыг зохион байгуулахад багш нарт туслах, зөвлөх

·    Бага насны хүүхдийн хүрээлэн буй орчин, юмс үзэгдлийн талаар анхны мэдэгдэхүүн, чадвар, дадал, хэвшил эзэмшсэн байдлыг үнэлэх

·    Багш, эцэг эхэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн зөвлөгөө өгөх

·    Багш хүүхдийн хөгжлийг ажиглаж, хөтөлсөн  тэмдэглэлд хяналт тавих

·    Багш, эцэг эхэд зөвлөгөө өгөх

·     Багийг удирдан манлайлах, хамтарч  ажиллах

·     Сургалтаас гадуурх төрөл бүрийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах

·    Багш нарын мэргэжлээ дээшлүүлэх бололцоог хангах, сургалт зохион байгуулах, зөвлөн туслах
3.Ажлын байрны  гол үйл ажиллагаа
3.1.Хугацаа, хуваарь

 
Ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд:



· Боловсролын талаарх  төрийн бодлого, хууль  тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион  байгуулах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх, тайлагнах

· Цэцэрлэгийг хөгжүүлэх  хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг   зохион  байгуулах, дүгнэх, тайлагнах

· Хамран сургах тойргийн хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах

· Статистик мэдээ тайланг хугацаанд нь гаргах, тайлагнах ажлыг зохион байгуулах



Ажлын байрны 2 дугаар үндсэн зорилтын хүрээнд:

 

·  Сургалтын хөтөлбөр төлөвлөх боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах, багш нарт туслах

o  Заах аргын нэгдлийг удирдах, гишүүдтэй хамтарч ажиллах

o  Боловсролын стандарт, бүх түвшний сургалтын хөтөлбөр,  төлөвлөгөөг багш нараар судлуулах, хяналт тавих

o  Хүүхдийн хэрэгцээ, сонирхолд нийцсэн сургалт зохион байгуулж байгаа эсэхэд хяналт тавих

o  Судлах агуулгыг сонгох, төлөвлөх, боловсруулахад багш нарт туслах, зөвлөх

o  Сургалтын хэлбэрээ сонгох, арга зүйгээ боловсруулахад багш нарт  дэмжлэг үзүүлэх

o  Сургалтын хэрэглэгдэхүүнээ судлах, сонгох, бэлтгэх, ашиглаж байгаад хяналт тавих,

o  Хүүхдийн хөгжлийг ажиглаж, тэмдэглэж байгаад хяналт тавих, зөвлөх

·  Багшийн хичээлийн зохион байгуулалтад хяналт тавих, зөвлөх

·  Хичээлээ бэлтгэх, зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх

·  Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг  үнэлэх, сайжруулахад туслах

o  Сургалтын хөтөлбөрийг сайжруулах ажлыг зохион байгуулах

o  Сургалтын хөтөлбөрт анализ хийх, дүгнэх ажлыг зохион байгуулах

o  Заах аргын нэгдлийг удирдах, гишүүдтэй хамтарч ажиллах

·  Сургалтын үйл ажиллагааг дэмжих

o  Цэцэрлэгийн  сургалтын орчныг бүрдүүлэхэд арга зүйн удирдлагаар хангах, зөвлөх

o  Сургалтын баримт бичиг (хүүхдийн судалгаа, ажиглалтын дэвтэр, эцэг эхтэй ажиллах дэвтэр)-ийн хөтлөлтөд хяналт тавих 

·  Багшийн хөгжлийг хангах

o  Судалгаа шинжилгээний ажил хийх

o  Илтгэл, ном, гарын авлага, зөвлөмж боловсруулах

o  Мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах, багш нарт сургалт, семинар зохион байгуулах

o  Мэргэжил, арга зүйгээ ажлын байран дээрээ тасралтгүй дээшлүүлэх

·  Иргэд, олон нийттэй ажиллах

o  Тойргийн хүүхдийг цэцэрлэгт хамруулах ажлыг зохион байгуулах

o  Эцэг эх, иргэд, олон нийттэй ажиллах

o  Цэцэрлэгийн  захиргааны болон сонгуульт ажил гүйцэтгэх

o  Шаардлагатай тайлан мэдээ, судалгаа гаргах

o  Урлаг, спорт, соёл, хүмүүжлийн ажил зохион байгуулах



Ажлын байрны 3 дугаар үндсэн зорилтын хүрээнд:

 

·  Цэцэрлэгийн   багшлах боловсон хүчин,  мэргэжлийн  ажилчдаар  хангах, хамт олныг  төлөвшүүлэх, тэдний нийгмийн  асуудлыг шийдвэрлэх, мэдлэг, мэргэжлийг нь дээшлүүлэхэд анхаарч урт, богино хугацааны  сургалтад хамруулах, багш нар, тогооч, туслах багш нарын  сургалт  зохион байгуулах

·  Багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох

·  Багш, ажилтны хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх



Ажлын байрны 4 дүгээр үндсэн зорилтын хүрээнд:

 

·  Цэцэрлэгийн  төсөв, санхүүгийн үйл ажиллагааг  төлөвлөх,  төсвийн  хөрөнгийг  зориулалтын дагуу үр ашигтай захиран зарцуулах, сургалтын таатай орчинг  бүрдүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх

·  Сургалтын таатай эрүүл орчинг бүрдүүлэх, хүүхдүүдэд  эрүүл  ахуйн мэдлэг,  чадвар олгох, өөртөө болон бусдад үйлчлэх  хөдөлмөрийн энгийн  үйл ажиллагааг  төлөвлөж зохион байгуулах

·  Цэцэрлэгийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн тайланг үнэн зөв гаргах ажлыг зохион байгуулах






·    Хичээлийн жил

·    Улирал

·    Сар

·    Долоо хоногоор






 

"В" ТАВИГДАХ ШААРДЛАГА

 
 
1.1.Ерөнхий шаардлага:
Үзүүлэлт
Чухал шаардлагатай
Шаардлагатай
Боловсрол



Баклавр, магистрын  зэрэгтэй байх
Мэргэжил

Багш
Мэргэшил



СӨБ, боловсролын менежментээр
Туршлага



Багшлах ба боловсролын удирдлагаар хослосон дадлага туршлагатай байх
Ур чадвар


· Багаар ажиллах

· Асуудал шийдвэрлэх

·  Шийдвэр гаргах

· Стратегийн ба үйл ажиллагааны төлөвлөлт хийх

· Бусдыг манлайлах

· МХТ ашиглах
· Түгээмэл гадаад хэлээр мэдээлэл ашиглах, боловсруулах, харилцах 

· Компъютерийн хэрэглээний программуудыг хэрэглэх

· Мэдээлэл боловсруулах

·    Судалгаа, хийх

·    Соёлтой харилцах
1.2.Тусгай шаардлага:





Цэцэрлэгийн хэв шинжийн онцлогийн талаар зохих мэдлэг, туршлагатай байх

 

Г.ХҮЧИН ЗҮЙЛС


1.Ажлын байрны харилцах субъект


1.1.Байгууллагын дотор талд байгаа
1.2.Байгууллагын гадна талд байгаа
· Бага насны хүүхэд

· Багш нар

· Бусад ажилчин

· Цэцэрлэгийн зөвлөлийн дарга, гишүүд
· Багш, ажилчид

· Эцэг эх, асран хамгаалагч

· Орон нутгийн төрийн захиргааны болон мэргжлийн  байгууллагын ажилтнууд

· Боловсрол, соёлын газрын ажилтнууд

· Гадаад, дотоодын аж ахуйн нэгж байгууллага, иргэд
2.Албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлага


Ажлын байрны зорилго, чиг үүрэг, үйл ажиллагааг биелүүлээгүй, харицлагагүй хандсан, үүсгэн байгуулагч, Боловсрол, соёлын газраас өгсөн үүрэг даалгаврыг чанартай биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан, ажлын байранд тавигдсан шалгуур, шаардлагыг хангаагүй тохиолдолд үр дүнгийн гэрээ, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн хууль, бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.
3.Ажлын байрны нөөц, хэрэгсэл
3.1.Санхүүгийн


· Жилийн хөдөлмөрийн хөлс (албан тушаалын цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл)

· Хуулийн дагуу олгогдох тэтгэмж, урамшуулал
3.2.Материалын


· Ширээ, сандал, компьютер болон холбогдох техник хэрэгсэл, ном, гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн

·  Бичгийн хэрэгсэл

· Цай, хоол
3.3.Хүний
· Цэцэрлэгийн багш, ажилчид
3.4.Бусад

4.Ажлын байрны нөхцөл
4.1.Ердийн нөхцөл


· Ердийн


4.2.Онцгой нөхцөл
·    Шаардлагатай үед нэмэлт ачаалалтай ажиллах
 

Д.БАТАЛГААЖУУЛАЛТ

 
Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын багийн ахлагч

 
Ажлын байрны тодорхойлолтыг баталсан эрх бүхий албан тушаалтан

 
Албан тушаалын нэр: ______________________________

______________________________

(Эцэг, эхийн нэрийн эхний үсэг, өөрийн нэр)

­­­­­­­­­­­­­­________________________

(Гарын үсэг)



200      оны  01.дүгээр сарын    -ны өдөр.
Албан тушаалын нэр: _____________________________

_____________________________

(Эцэг, эхийн нэрийн эхний  үсэг, өөрийн нэр)

­­­­­­­­­­­­­­_______________________

(Гарын үсэг)



200       оны 01 дүгээр сарын    -ны өдөр.












Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
2007 оны  ... сарын  ... өдрийн  .... дугаар
тушаалын зургаадугаар  хавсралт

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН АРГА ЗҮЙЧИЙН

АЖЛЫН БАЙРНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ТОДОРХОЙЛОЛТ


"А" ТАНИЛЦУУЛГА:

 
1.Байгууллагын нэр:

Хүүхдийн цэцэрлэг
2.Нэгжийн нэр:

 
3.Ажлын байрны нэр:

Хүүхдийн цэцэрлэгийн арга зүйч
3.1.Албан тушаалын ангилал:: Төрийн үйлчилгээний албан хаагч
3.2.Албан тушаалын зэрэглэл:

ТҮ-
4.Ажлын байрыг шууд харьяалан удирдах албан тушаалын нэр:

Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч
4.1.Албан тушаалын ангилал: : Төрийн үйлчилгээний  албан хаагч
4.2.Албан тушаалын зэрэглэл:

ТҮ-
5.Ажлын байрны шууд харьяалан удирдах албан тушаал:

 
5.1.Албан тушаалын нэр

 

 
5.2.Тухайн албан тушаал эрхлэгчдийн тоо
               Багш
 





 

"Б" ЧИГ ҮҮРЭГ:

 
1.Ажлын байрны зорилго
Цогц чадамжид суурилсан сургуулийн өмнөх боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг цэцэрлэгийн түвшинд хэрэгжүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар ханган тэдгээрийн хэрэгжилтийг төлөвлөх, зохион байгуулах, манлайлах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийж багшид арга зүйн үйлчилгээ үзүүлэх
2.Ажлын байрны үндсэн зорилт
2.1.Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт

 
1. Сургуулийн өмнөх  боловсролын стандартыг хэрэгжүүлэх
Гүйцэтгэлийг дараах суурь чадвараар үнэлнэ:

·    Багш, удирдах ажилтны  ёс зүйг сахих

·    Байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах

·    Сургалтын хөтөлбөр төлөвлөх, боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах, багшид мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх

·    Багш нарын хичээл бэлтгэх, зохион байгуулах үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдах, зөвлөн туслах

·    Бүлгүүдийн хичээл, үйл ажиллагааны болон сургууль, цэцэрлэгийн сургалтын залгамж холбоог хангах

·    Бага насны хүүхдийг хөгжүүлэх, эрүүлжүүлж чийрэгжүүлэх, хүмүүжүүлэх ажлыг зохион байгуулахад арга зүйч, багш нарт туслах, зөвлөх

·    Бага насны хүүхдийн хүрээлэн буй орчин, юмс үзэгдлийн талаар анхны мэдэгдэхүүн, чадвар, дадал, хэвшил эзэмшсэн байдлыг үнэлэх

·    Багш, эцэг эхэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн зөвлөгөө өгөх

·    Багш хүүхдийн хөгжлийг ажиглаж, хөтөлсөн  тэмдэглэлд хяналт тавих
2. Багшийн бусад ажлыг гүйцэтгэх

 
Гүйцэтгэлийг дараах суурь чадвараар үнэлнэ:

·  Багш, эцэг эхэд зөвлөгөө өгөх

·  Ажилчдаа удирдан манлайлах, хамтарч  ажиллах

·  Сургалтаас гадуурх төрөл бүрийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах

·  Багш нарын мэргэжлээ дээшлүүлэх бололцоог хангах, сургалт семинар зохион байгуулах, зөвлөн туслах


3.Ажлын байрны  гол үйл ажиллагаа
3.1.Хугацаа, хуваарь

 
Ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд:

 

·  Сургалтын хөтөлбөр төлөвлөх боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах, багш нарт туслах

o  Заах аргын нэгдлийг удирдах, хамтарч ажиллах

o  Боловсролын стандарт, бүх түвшний сургалтын хөтөлбөр,  төлөвлөгөөг багш нараар судлуулах, хяналт тавих

o  Хүүхдийн хэрэгцээ, сонирхолд нийцсэн сургалт зохион байгуулж байгаа эсэхэд хяналт тавих

o  Судлах агуулгыг сонгох, төлөвлөх, боловсруулахад багш нарт туслах, зөвлөх

o  Сургалтын хэлбэрээ сонгох, арга зүйгээ боловсруулахад багш нарт  дэмжлэг үзүүлэх

o  Сургалтын хэрэглэгдэхүүнээ судлах, сонгох, бэлтгэх, ашиглаж байгаад хяналт тавих,

o  Хүүхдийн хөгжлийг ажиглаж, тэмдэглэж байгаад хяналт тавих, зөвлөх

·  Сургалтын хөтөлбөрөөр хичээл зохион байгуулахад хяналт тавих, зөвлөх

·  Хичээлээ бэлтгэх, зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх

·  Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх, сайжруулахад туслах

o  Сургалтын хөтөлбөрийг сайжруулах ажлыг удирдан зохион байгуулах

o  Сургалтын хөтөлбөрт анализ хийх, дүгнэх ажлыг зохион байгуулах

o  Заах аргын нэгдлийг удирдах, хамтарч ажиллах

 

Ажлын байрны 2 дугаар үндсэн зорилтын хүрээнд:

 

·  Сургалтын үйл ажиллагааг дэмжих

o  Цэцэрлэгийн  сургалтын орчныг бүрдүүлэхэд арга зүйн удирдлагаар хангах, зөвлөх, хөрөнгө санхүү, хүний нөөцийг зөв хуваарилах

o  Сургалтын баримт бичиг (хүүхдийн судалгаа, ажиглалтын дэвтэр, эцэг эхтэй ажиллах дэвтэр)-ийн хөтлөлтөд хяналт тавих 

·  Багшийн хөгжлийг хангах

o  Судалгаа шинжилгээний ажил хийх

o  Илтгэл, ном, гарын авлага, зөвлөмж боловсруулах

o  Мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах, багш нарт сургалт, семинар зохион байгуулах

o  Мэргэжил, арга зүйгээ ажлын байран дээрээ тасралтгүй дээшлүүлэх

·  Иргэд, олон нийттэй ажиллах

o  Тойргийн хүүхдийг цэцэрлэгт хамруулах ажлыг зохион байгуулах

o  Эцэг эх, иргэд, олон нийттэй ажиллах

o  Цэцэрлэгийн  захиргааны болон сонгуульт ажил гүйцэтгэх

o  Шаардлагатай тайлан мэдээ, судалгаа гаргах

o  Урлаг, спорт, соёл, хүмүүжлийн ажил зохион байгуулах




·    Хичээлийн жил

·    Улирал

·    Сар

·    Долоо хоногоор






 

"В" ТАВИГДАХ ШААРДЛАГА

 
1.Ажлын байранд тавигдах шаардлага
 
1.1.Ерөнхий шаардлага:
Үзүүлэлт
Чухал шаардлагатай
Шаардлагатай
Боловсрол



Магистраас доошгүй боловсролын зэрэгтэй
Мэргэжил



Багш
Мэргэшил



Ерөнхий болон тусгай дидактикаар
Туршлага



Багшлах дадлага туршлагатай байх
Ур чадвар


· Дидактик шийдэл, боловсруулалт хийх, тэдгээрт анализ хийх

· Хяналт-шинжилгээ үнэлгээ хийх

· Бусдыг манлайлах

· Асуудал шийдвэрлэх

· МХТ ашиглах
·  Бусдыг дэмжих

·    Багаар ажиллах

·    Гадаад хэлээр харилцах

·    Компъютер хэрэглэх

·    Бичиг баримт боловсруулах
1.2.Тусгай шаардлага:





· Багшлах эрхтэй байх

· Багшийн мэргэжлийн зэрэгтэй байх

 

Г.ХҮЧИН ЗҮЙЛС


1.Ажлын байрны харилцах субъект


1.1.Байгууллагын дотор талд байгаа
1.2.Байгууллагын гадна талд байгаа

 
· Багш нар

· Бага насны хүүхэд

· Цэцэрлэгийн  эрхлэгч

· Бусад ажилчин

· Цэцэрлэгийн зөвлөлийн дарга гишүүд
· Багш, туслах багш

· Эцэг эх, асран хамгаалагч

· Боловсрол, соёлын газрын дарга, арга зүйч, мэргэжилтэн, байцаагч

· Орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд

· Аж ахуйн нэгж байгууллага, иргэд


2.Албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлага


Ажлын байрны зорилго, чиг үүрэг, үйл ажиллагааг биелүүлээгүй, харицлагагүй хандсан, цэцэрлэгийн  захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг чанартай биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан, ажлын байранд тавигдсан шалгуур, шаардлагыг хангаагүй тохиолдолд хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн хууль, бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.
3.Ажлын байрны нөөц, хэрэгсэл
3.1.Санхүүгийн


· Хөдөлмөрийн хөлс (албан тушаалын цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл)

· Хуулийн дагуу олгогдох тэтгэмж, урамшуулал
3.2.Материалын


· Ширээ, сандал, компьютер, техник хэрэгсэл, ном, гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн

·  Бичгийн хэрэгсэл

· Цай, хоол
3.3.Хүний


· Цэцэрлэгийн багш нар
3.4.Бусад

4.Ажлын байрны нөхцөл
4.1.Ердийн нөхцөл


· Ердийн


4.2.Онцгой нөхцөл
·    Шаардлагатай үед нэмэлт ачаалалтай ажиллах
 

 

 

Д.БАТАЛГААЖУУЛАЛТ

 
Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын багийн ахлагч

 
Ажлын байрны тодорхойлолтыг баталсан эрх бүхий албан тушаалтан

 
Албан тушаалын нэр:

______________________________

______________________________

(Эцэг, эхийн нэрийн эхний үсэг, өөрийн нэр)

­­­­­­­­­­­­­­________________________

(Гарын үсэг)



200      оны  01.дүгээр сарын    -ны өдөр.
Албан тушаалын нэр:

_____________________________

_____________________________

(Эцэг, эхийн нэрийн эхний  үсэг, өөрийн нэр)

­­­­­­­­­­­­­­_______________________

(Гарын үсэг)



200       оны 01 дүгээр сарын    -ны өдөр.








Thursday, June 9, 2011

БСШУ-ны сайд, НХХ-ийн сайд, Сангийн сайдын 2007 оны 307/91/237 дугаар хамтарсан тушаал

2007 оны 10 дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэлийн 2753 дугаарт бүртгэгдсэн
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД,
НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД,
САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2007 оны 08 сарын 31-ний өдөр                    Дугаар 307/91/237             Улаанбаатар хот
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн
 ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг
тооцож олгох журам батлах тухай
Хөдөлмөрийн тухай хуулийн 48.2, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйл,  8 дугаар зүйлийн 1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.  "Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2. Энэ тушаал гарсантай холбогдуулан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, зарим албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталж мөрдүүлэхийг төсвийн ерөнхий менежер нарт даалгасугай.
3. Шинжлэх ухаан, боловсрол, Хүн амын бодлого, хөдөлмөр, Сангийн сайдын хамтарсан 1995 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн "Журам батлах тухай" 126/97/114 тоот тушаалыг энэхүү тушаал батлагдсан өдрөөс, 2003 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн "Журам батлах тухай" 328/131/283 дугаар тушаалыг 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тус тус тооцсугай.
   БОЛОВСРОЛ, СОЁЛ,                 НИЙГМИЙН ХАМГААЛАЛ,       САНГИЙН САЙД
   ШИНЖЛЭХ УХААНЫ                ХӨДӨЛМӨРИЙН САЙД
   САЙД                                             
     Ө.ЭНХТҮВШИН                          Д.ДЭМБЭРЭЛ                        Н.БАЯРТСАЙХАН

                                                                      

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд,
 Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд,
                                                                     Сангийн сайдын  хамтарсан 2007 оны
                                                                                     307/91/237  дугаар тушаалын хавсралт
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн
ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны
цалин хөлсийг тооцож олгох журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш (цаашид "сургууль, цэцэрлэгийн багш" гэх)-аар сургалт, хүмүүжлийн ажил гүйцэтгүүлэх, багш ба сургуулийн захирал, орлогч захирал, сургалтын менежер, хичээлийн зохицуулагч, нийгмийн ажилтан дадлагын болон байрны багш, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, туслах багш (цаашид "зарим албан тушаалтан" гэх.)-ны цалин хөлсийг тооцож олгоход энэхүү журмыг баримтална.
2. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан сургалтын төлөвлөгөө, Засгийн газраас тогтоосон бага, дунд боловсролын норм, нормативыг үндэслэн тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог захирал, эрхлэгч тогтооно.
3. Сургууль, цэцэрлэгийн багшийн ажил нь Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд заасан багшийн үүргийн хүрээнд багшийн ажлын байрны тодорхойлолтоор тодорхойлогдоно.
4. Анги дүүргэлтийг бага ангид 30-35 (багийн салбар бүлэгт 20-оос доошгүй) дунд, ахлах ангид 32-35, ахлах ангийн мэргэжлийн болон сонгон судлах хичээлийн бүлэг дүүргэлтийг 25-30, харах сонсох эрхтний хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн бүлэгт 8-12, оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн бүлэгт 10-15 хүүхэдтэй байхаар зохион байгуулна.
5. Гадаад хэл, мэдээлэл зүйн хичээлийг мэргэжлийн багшийн хүрэлцээ, сургуулийн цалингийн сангийн хэмжээ, материаллаг орчин нөхцлийг харгалзан дэд бүлгээр хичээллүүлж болно.
6. Сургуулийн захиргаа нь багштай хөдөлмөрийн гэрээ байгуулж, Төрийн албаны зөвлөл болон Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журам, дүрмийн дагуу багшийн ажлыг үнэлж дүгнэх журам боловсруулан мөрдөнө.
Хоёр. Багшийн ажлын бүтэц, норм
7. Сургууль, цэцэрлэгийн багшийн ажил нь сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын стандартыг хэрэгжүүлэх ажил болон бусад ажил гэсэн үндсэн хоёр үйл ажиллагаатай байна.
8. Стандартыг хэрэгжүүлэх ажил нь сургалтын хөтөлбөр (киррикюлим) төлөвлөн боловсруулах, сургалтын хөтөлбөрийн дагуу хичээл заах, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх гэсэн 3 үе шатны үйл ажиллагаанаас бүрдэнэ.
9. Бусад ажилд сургалтын үйл ажиллагааг дэмжих, багшийн хөгжлийг хангах, иргэд, суралцагчидтай ажиллах гэсэн 3 төрлийн үйл ажиллагаа багтана.
10.  Сургууль, цэцэрлэгийн багшийн долоо хоногийн ажлын цаг нь 40 байна.
11. Сургуулийн багш долоо хоногт 34 цагтай тэнцэх стандартыг хэрэгжүүлэх ажил, 6 цагтай тэнцэх бусад ажлыг тус тус гүйцэтгэнэ. Стандартыг хэрэгжүүлэх ажилд ногдох 34 цагийн 19 цаг нь хичээл заах цагт зориулагдана.
12. Цэцэрлэгийн багш нь долоо хоногт ажлын 40 цагтай тэнцэх стандартыг хэрэгжүүлэх ба бусад ажлыг гүйцэтгэнэ.
13. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөөний 1 цаг буюу хичээл заасан 40 минутыг ажлын 1 цагаар тооцно. Энэ хугацаа бага сургуулийн нэг ба хоёрдугаар ангид 35 минут байна. 
14. Бага, дунд боловсролын стандартад нийцүүлэн сургалтын төлөвлөгөөний дагуу хөтөлбөрөө төлөвлөн боловсруулах, уг хөтөлбөрөөр хичээл заах, түүнийгээ үнэлж сайжруулах цогц үйл ажиллагааг илэрхийлэх стандартыг хэрэгжүүлэх ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг сургалтын нэгж ажлаар хэмжинэ. Энэхүү нэгж ажил нь сургалтын төлөвлөгөөний 5 цагаар тооцогдоно. Сургалтын нэгж ажлыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан аргачлалын дагуу тооцож үнэлнэ.
15. Сургуулийн сургалтын менежер нь стандартыг хэрэгжүүлэх болон багшийн бусад ажлын гүйцэтгэлийг сар, улирлаар тооцож, сургуулийн захирлаар батлуулж санхүүд өгнө. Багшийн ажлын улирлаар гаргасан гүйцэтгэлийг багш нарын зөвлөлгөөний хурлаар хэлэлцсэний дараа сургуулийн захирал батална.
Гурав. Цалин хөлс олгох
16. Сургууль, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтны цалин хөлс нь албан тушаалын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал, урамшууллаас тус тус бүрдэнэ. Албан тушаалын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл  хөлсний хэмжээ нь боловсролын салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн цалин хөлстэй холбогдуулан Засгийн газраас баталсан тогтоолууд, холбогдох сайд нарын хамтарсан тушаал, байгууллагын дотоод журам болон хамтын гэрээ хэлэлцээрээр тогтоогдоно.
17. Сургууль, цэцэрлэгийн багшийн нэмэгдэл нь багшийн мэргэжлийн болон докторын зэргийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, орон нутгийн нэмэгдлээс,  зарим албан тушаалтны нэмэгдэл нь докторын зэргийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, орон нутгийн нэмэгдлээс тус тус бүрдэнэ.
18. Багшийн албан тушаалын үндсэн цалингаас тооцон Засгийн газрын тогтоолоор баталсан хувь хэмжээний дагуу ерөнхий боловсролын сургуулийн багшид анги даасны, Заах аргын нэгдэл удирдсаны, кабинет, лаборатори хариуцан ажилласаны нэмэгдэл хөлс олгоно.
19. Багшийн албан тушаалын үндсэн цалингаас тооцон Засгийн газрын тогтоолоор баталсан хувь хэмжээний дагуу цэцэрлэгийн багшид Заах аргын нэгдэл удирдаж ажилласаны нэмэгдэл хөлс олгоно
20. Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нь албан хаагч бүрийн хөдөлмөрийн хөлсний хэмжээг холбогдох тогтоол, журам, албан хаагчийн ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээний биелэлтийг үндэслэн тогтоож, багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн санал дүгнэлтийг тусгаж,  тушаалаараа баталгаажуулна.
21. Сум, дүүргийн Засаг дарга нь сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн хөдөлмөрийн хөлсний хэмжээг холбогдох тогтоол, журам, тэдний ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээний биелэлтийг үндэслэн тогтоож, сургууль, цэцэрлэгийн зөвлөлөөр хэлэлцүүлэн санал дүгнэлтийг тусгаж, тушаалаараа баталгаажуулна.
22. Бага ангийн III-V ангийн англи хэл, мэдээлэл зүй, биеийн тамир, хөгжим, дүрслэх урлагийн хичээлийг мэргэжлийн багшаар заалгаж болно.
23. Мэргэжлийн багшийг үндсэн ажилтнаар ажиллуулах бололцоогүй нөхцөлд тэтгэвэрт гарсан, сургуулийн бус байгууллагад ажиллаж байгаа болон ажилгүй байгаа мэргэжлийн багшийн ур чадварыг харгалзан хөлсөөр ажиллуулах гэрээгээр ажиллуулж, цагийн хөлсийг нь үндсэн багшийн цалин хөлсний хэмжээнээс хэтрэхгүй байхаар тооцож олгож болно. 
24. Багшийн илүү цагийг тооцохдоо 19 цагаас илүү заасан хичээлийн цагаар тооцно. Багшийг илүү цагаар ажиллуулсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу илүү цагийн хөлс олгоно (Жишээлбэл: Үндсэн цалинг/168 цаг х 1.5 х 19 цагаас илүү заасан хичээлийн цаг).
25. Сурагчийн улирлын амралт болон онцгойлон хүндэтгэх шалтгаанаар хичээллээгүй байсан хугацаанд багшид албан тушаалын үндсэн цалинг олгоно. Энэ хугацаанд багш өөрөө хүсвэл ээлжийн амралтаа урьдчилан эдэлж болно.
          26. Сургуулийн мэргэжлийн сургалт, бусад үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж бий болгосон бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний орлогоос үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахтай холбогдон гарах материаллаг зардлыг хасаад үлдэх хэсгээс зохих үнэлгээгээр багш, сурагч, ажиллагчдад шагнал урамшуулал бодож олгоно.
          27. Хичээлийн жилийн үргэлжлэх хугацааны бүтцийг үндэслэн багш, ажилтны ээлжийн амралтыг зохицуулна. Багш, ажилтны ээлжийн амралтын хугацааг Хөдөлмөрийн хууль, Боловсролын тухай хуулийг тус тус баримтлан тогтооно.
          28. Багш нарын ээлжийн амралтын олговорыг холбогдох хууль, журамд зааснаар тооцож олгоно.

“Хөрөнгө оруулалтыг үр өгөөжийг дээшлүүлэх асуудал”

энэ семинарын талаар дэлгэрэнгүй мэдээлэл байна уу?

 “Хөрөнгө оруулалтыг үр өгөөжийг дээшлүүлэх асуудал” сэдэвт онол-практикийн бага хурал боллоо

Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалт 2000 онд 29.6 тэрбум, 2005 онд 59.3 тэрбум төгрөг байсан бол 2011 онд 627.7 тэрбум төгрөг болж нэмэгдлээ.
Цаашид Монгол Улсын эдийн засгийн хөгжил хурдасч, Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэхийн сацуу төсвийн хөрөнгө оруулалт ихээхэн хэмжээгээр нэмэгдэх хандлагатай болж байгаа юм.
Иймд өсөн нэмэгдэж буй хөрөнгийн урсгалыг зөв зохицуулах, татвар төлөгчдийн хөрөнгийг үр өгөөжтэй, үр ашигтай зүйлд зарцуулах асуудал төсөв зохиоход оролцдог бүх шатны байгууллагууд, Засгийн газрын болон хууль тогтоох байгууллагын гишүүдийн хувьд анхаарлаа хандуулах асуудлын нэг болоод байгаа билээ.
Иймд Сангийн яамнаас санаачлан энэ оны 5 дугаар сарын 27-ны өдөр “Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх асуудал” сэдэвт онол-практикийн бага хурлыг Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгууллаа.

Хуралд УИХ-ын гишүүн Ч.Улаан, Р.Буд, Г.Тлейхан, Ховд аймгийн Засаг дарга, Дорнод, Орхон аймгийн Засаг даргын орлогч, бүх яамдын Санхүү, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан нэгжийн дарга нар, Эрчим хүчний газар, Авто замын газар томоохон хөрөнгө оруулалттай агентлагийн дарга, бүх яамгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Олон Улсын Валютийн сан, Дэлхийн банкны төлөөлөл оролцов.
Онол-практикийн бага хуралд оролцсон 90 орчим төлөөлөгчдөөс хөрөнгө оруулалтын үр өгөөжийг хэрхэн дээшлүүлэх чиглэлээр 13 илтгэл тавигдаж, тэдгээрт хөндөгдсөн асуудлын талаар хэлэлцүүлэг явуулах хэлбэрээр хуралдаан зохион байгуулагдсан бөгөөд хуралдааныг хөндлөнгийн, төрийн бус байгууллагын төлөөллөөр удирдан явуулсан нь ихээхэн онцлогтой, үр дүнтэй болсон юм.
Хуралдааны ач холбогдлыг хуралд оролцсон бүх гишүүд үнэлж байсны дээр төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг сайжруулах, хяналтын механизмыг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтын төслийн хэрэгжилтэд саад учруулж байгаа, үр дүнг нь бууруулж байгаа болон тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, олон үнэтэй санал гаргасан бөгөөд дараах Зөвлөмжийг гаргасан юм.

“Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх асуудал”
сэдэвт онол-практикийн бага хурлаас гаргасан
ЗӨВЛӨМЖ

Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангах, Үндэсний хөгжлийн цогц бодлого, урт болон дунд хугацаанд дэвшүүлсэн хөгжлийн зорилтуудыг ханган биелүүлэхэд хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх асуудал чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглээд дараах ЗӨВЛӨМЖ-ийг гаргаж байна. Үүнд:
Нэг. Хөрөнгө оруулалтын удирдлага, эрхзүйн шинэчлэлийн асуудлаар:
    1. Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд зураг төсөл, ТЭЗҮ-гүй, үр ашигтай эсэх нь тодорхой бус төсөл, арга хэмжээг цөөнгүй тоогоор тусган баталж байгаа нь татвар төлөгчдийн хөрөнгийн үр ашиг, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг бууруулах үндсэн нөхцөл болж байгааг төсөв зохиох бүх шатны байгууллагын албан тушаалтнууд, Засгийн газрын болон хууль тогтоох байгууллагын гишүүд анхааралдаа авах;
    2. Авто зам, эрчим хүч, барилгын зураг төсөл боловсруулах эрх бүхий байгууллагуудын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, тэдгээрийг аттестатчилах, зураг төсөл боловсруулахдаа ноцтой алдаа гаргасан байгууллагад тусгай зөвшөөрөлтэй нь холбон хариуцлага тооцдог болох эрхзүйн орчинг бүрдүүлэх;
    3. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай Засгийн газрын 2010 оны 343 дугаар тогтоолын дагуу “Хот байгуулалт, барилгын зураг төслийн институт” Улсын үйлдвэрийн газрыг байгуулан тус газраар төсвийн хөрөнгөөр баригдах барилга, авто зам, эрчим хүчний барилга байгууламжийн ТЭЗҮ, зураг төслийг боловсруулах, хяналт тавиулж магадлал хийлгүүлж байх;
    4. Цаашид дээрх улсын үйлдвэрийн газрыг бэхжүүлж, үйл ажиллагааг өргөжүүлж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн хэлбэрээр ажиллуулах боломжийг судлах, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр баригдах барилга, байгууламжийн зураг төсвийг уг агентлагаар боловсруулж, магадлал хийлгэдэг болох тогтолцоог бүрдүүлэх;
    5. Төслийн урьдчилсан судалгаа, үр ашгийн судалгаа тооцоо хийх, барилгын зураг төсөв боловсруулах, магадлал хийх чиглэлээр их дээд сургуулиудад суралцаж буй оюутнуудын тоог нэмэгдүүлэх, сургалтын чанар, хөтөлбөрт онцгой анхаарч, тэднийг мэргэшүүлэх талаар цогц төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх;
    6. Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн үндэслэлийг сайжруулах, төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулахад төрийн байгууллагуудын давхардлыг арилгах, чиг үүргийг тодорхой болгох, ажлын уялдааг холбоог сайжруулах,
    7. Төсвийн төлөвлөлтийг дунд хугацаанд баримтлах улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлттэй нягт уялдуулах, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
    8. Барилга, авто зам, эрчим хүчний барилга угсралтын болон их засварын ажлын норм, норматив, стандартыг олон улсын түвшинд хүргэх, шинэчлэн боловсронгуй болгох, авто зам, эрчим хүчний салбарын техник хяналтын зардлыг төсөвт төвлөрүүлэх орлогод тооцож төрийн санд буцаан хураадаг байдлыг өөрчилж, хяналтын болон нормчлолын сангийн зардлыг зориулалтын дагуу зарцуулах, гэрээгээр гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний механизмыг төгөлдөржүүлэх;
    9. Боловсрол, эрүүл мэнд зэрэг зарим салбарт төсвийн хөрөнгөөр хийгдсэн барилгын ажилд барьцаа хөрөнгө авч үлддэггүйгээс барилгын баталгаат засварын хугацаанд төсвийн хөрөнгөнд гардаг эрсдэлийг бууруулах чиглэлээр эрхзүйн орчинг өөрчлөх;
    10. Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг тооцоход шаардагдах суурь мэдээллийн хамралт, чанарыг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтын талаарх ойлголт, хамрах хүрээ, тодорхойлолтыг нэгдмэл болгон www.iltod.gov.mn веб хуудсанд байршуулах;

Хоёр. Салбарын хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт, чанар, үр ашгийг дээшлүүлэх шаардлага, шийдвэрлэх асуудлаар:
    1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газраас дэвшүүлсэн  хөгжлийн томоохон зорилтот хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэх хөрөнгө оруулалтын төслүүдийг улсын төсөв, төр, хувийн хэвшлийн түншлэл, Хөгжлийн банкны эх үүсвэрээр зохистой шийдвэрлэх;
    2. Авто зам, эрчим хүч, барилгын ажлын чанарт тавих бүх шатны хяналтыг сайжруулах, барилгын материал, хийц, бүтээцийн сорил шинжилгээний лабораториудыг өргөжүүлэх, тоног төхөөрөмжийг сайжруулах, мэргэжлийн шинжилгээ дүгнэлтийг үндэслэн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байх,
    3. Авто зам, эрчим хүч, барилгын чанарт тавих мэргэжсэн хөндлөнгийн зөвлөх үйлчилгээг бий болгох;
    4. Татвар төлөгчдийн хөрөнгөөр чанаргүй ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, төсөвт хохирол учруулсан барилгын болон зураг төсвийн байгууллагуудад тооцох хариуцлагыг чангатгаж, шинээр батлагдан гарах “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу тодорхой хугацаанд дахин тендерт оролцуулахгүй байх зарчим баримтлах;
    5. Төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн мэдээг онлайнаар нийтэд мэдээлдэг болох;
    6. Салбарын мэргэжилтнүүдийн хөрөнгө оруулалтын төсөлд үнэлгээ хийх чадавхийг сайжруулах, орон нутаг дахь хөрөнгө оруулалт хариуцсан ажилтнуудыг мэргэшүүлэх, сургалтад хамруулах;

Гурав. Бүс орон нутагт хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын үр дүнг дээшлүүлэх шаардлага, боломжууд асуудлаар:
    1. Орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалтыг хөгжлийн индекс, бодлоготой уялдуулан бүс нутгийн хэмжээнд төлөвлөлт хийдэг болох, төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулахдаа аймаг, нийслэлийн саналыг харгалзан авч үзэж байх, төсвийн төлөвлөлт дэх орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх;
    2. Төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үр ашгийг дээшлүүлэхэд орон нутгийн засаг захиргааны хяналтыг сайжруулж, үүрэг хариуцлагыг өндөржүүлэх;
    3. Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан ажилтнууд аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хоёр өөр чиг үүрэг бүхий нэгжид харъяалагдаж байгаад дүгнэлт хийж, ажлын байрыг нь зөв тодорхойлж, нэг мөр болгох.
Дөрөв. Зөвлөмжийн биелэлтийн талаар:
    1. Энэхүү Зөвлөмжид тусгагдсан асуудлын талаар холбогдох байгууллага, албан тушаалтнууд тодорхой арга хэмжээ авч, хэрэгжилтийг Сангийн яам нэгтгэн хагас жил тутам олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж байх;


“Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх асуудал”
сэдэвт онол практикийн бага хуралд оролцогсод

Улаанбаатар хот

2011-05-27

Эх сурвалж: www,iltod.gov.mn