Хорьтойдоо ямар нэгэн зүйлд тэмүүлж амьдрана гэдэг хичнээн бахдалтай билээ. Хорвоо дээр хамгийн тэнэг хүн хонхор газар тунасан ус шиг хөдөлгөөнгүй, зогсонги амьдралаар амьдардаг. Тэд одоогийнхоосоо арай дээр амьдрах юмсан гэж хүсэж эрмэлзэхээсээ илүү одоо байгаа байдлаа л хадгалж амьдръя гэсэн зогсонги зан чанар давамгайлсан хүмүүс байдаг. Гэтэл байгаадаа сэтгэл ханаад гараа хумхиад суух тусам байрандаа байх нь улам хэцүү болдог нь амьдралын жам билээ. Хүн цаг үргэлж урагшаа тэмүүлж, хичээж зүтгэн байж ядаж одоогийнхоо амьдралын төвшинг хадгалж чаддаг. Гэхдээ бас дан ганц идэж амьдрахын төлөө өөрчлөлт, шинэчлэлийг эрэлхийлж таван мэдрэхүйгээ ажиллуулна гэдэг хэтэрхий хүч барсан ажил бөгөөд бас тэгэх шаардлага ч байхгүй билээ. Өмнөө зорилго тавьж түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд хичээж зүтгэнэ гэдэг урам зоригтой бас хөгжилтэй зүйл атал тэгэж явахын хэрэг юу байх вэ. Хичээл зүтгэл, амжилт гэдэг биднээс өөр онцгой, тусгай хүмүүст л байдаг зүйл байх гэж бодож байна уу. Зорилго гэдэг заавал агуу том зүйл байх ёстой юу? Жишээлбэл гурван жилийн дотор кино ойлгох хэмжээнд англи хэлийг сурна гэсэн зорилго тавиад англи хэлний дамжаанд явж эхэлж болно. Гурван жил уйгагүй хичээж зүтгэхэд тэр зэргийн юмыг чадалгүй дээ гэж бодож болох ч яг одоо эхлэхгүй л бол гурван жил бүү хэл бүх насаа зориулаад ч хэрэгжүүлж чадахгүй байж мэдэх юм. Зорилго тавьж ажиллаваас таны хийж буй ажил үр бүтээлтэй, басхүү баяр баясгалангаар дүүрэн байх болно. Нэг л өдөр гадаад хүмүүсийн ярьж байгааг чөлөөтэй ойлгодог болж тэр үед өөрөөрөө бахархаж амжилтын амтыг мэдрэх болно. Тэгээд сэтгэлээр унаж өөрийгөө голох болгондоо амжилт олж байсан тэр үеэ эргэн дурсаж хийж бүтээх эрч хүчийг олж авч бай. Ухаалаг эмэгтэйчүүд өмнөө зорилго тавьж өдөр болгон түүнийгээ заавал биелүүүлнэ гэж өөртөө амлаж байдаг. Арван жилийн дараа, гурван жилийн дараа, нэг жилийн дараа биелүүлэх гэрийн даалгаврууд нь тэдний толгойд аль хэдийн төлөвлөгдсөн байдаг. Гурван жилийн дотор гучин сая төгрөг цуглуулах, ирэх жил зун Европ руу аялалаар явах, нэг жилийн дотор хоёр зуун ном унших ч гэх юмуу ер нь юу ч байж болно. Зөвхөн юуг, хэдий хэр хугацааны дотор гэдэг нь тодорхой байх ёстой. Яг хүссэн хугацаандаа биш юмаа гэхэд дөхүүлээд ч болов биелүүлчих боломжтой зорилго тавиад уйгагүй оролдоод үз. Оролдлого сайт оройд гарна, олиггүй муу ёроолд хоцорно гэдэг үг байдаг шүү дээ. Нэг удаа зорилгоо биелүүлж амжилтын амтыг мэдэрч чадвал уг амтыг мэдрэх гэж ахин дахин амжилт гаргасаар хийж бүтээхийн “донтон” болдог. Та ийм төрлийн донтон болох ёстой. Амжилтын амт гэдэг чухам юу болохыг мэддэг эмэгтэйчүүдэд амьдралаас уйдах, залхах зав байдаггүй. Орой унтах болгондоо “Маргааш бас ямар гайхалтай өдөр болох бол.?” гэж маргаашаа сэтгэл догдлон хүлээдэг. Хүн үхэн үхтлээ тасралтгүй зорилго тавьж түүнийгээ хэрэгжүүлдэг байх ёстой. Ялангуяа хорин настан та бүр ч илүү. Мөрөөдөл хүнийг өөрчилдөг. Биелүүлэхийг хүсч байгаа эцсийн зорилгоо бид мөрөөдөл гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл би ямар хүн болохыг хүсч байгаагаа цээжиндээ зурж, дүрсэлсэн байдаг бол тэр миний мөрөөдөл гэсэн үг. Хичнээн амаараа “би эд материалын хувьд ч, оюун санааны хувьд ч хангалуун амьдрахыг хүсч байна” гэж хэлж байгаа хэдий ч хэрэг дээрээ цээжиндээ тэр зургийг зураагүй бол мөрөөдөл байхгүй байна гэсэн үг. Мөрөөдөлтэй эмэгтэйчүүд өөрийнхөө мөрөөдөлдөө хүрэх үеийн дүр төрхийг урьд хэзээ нэгэн цагт яг тэгэж амьдарч байсан мэт нүдэнд харагдтал ярьж чаддаг. “Мөрөөдөл биелнэ” гэдэг нь өдөр бүр түүнийгээ бодож тэр мөрөөдөлдөө хувцас өмсгөж, өнгө будгаар будаж чаддаг эмэгтэйд илүү хүчинтэй үг мэт. Тийм эмэгтэйчүүдэд гаднаас нь харахад ямар нэгэн мэдэгдэхүйц зүйл байхгүй ч өөрийгөө маш онцгой гойд хүн болгох хүч байдаг. Ар гэрийн санхүүгийн байдал таагүйн улмаас сургуулиасаа жилийн чөлөө авсан А их дэлгүүрт цагийн худалдагчаар түр ажиллав. Өдөржингөө хөлөө хавагнатал зогсоогоороо ажиллана гэдэг амаргүй хэрэг байсан ч тэр бүсгүйг түүнээс илүү шаналгаж байсан зүйл нь бусад хүмүүст дорд үзэгдэх явдал байлаа. Их дэлгүүрийн худалдагч ч гэсэн дотроо зэрэг дэвтэй байдаг болохоор ямар нэгэн брэндийг төлөөлж байгаа худалдагч болон их дэлгүүрийн үндсэн худалдагч нар гадаад төрх нь хүртэл өөртөө итгэлтэй бардам, бас дэлгүүрийн зүгээс ч үзүүлж байгаа хангамж нь шал өөр байдаг байв. А шиг ажлынхаа хөлсийг өдөр өдөрт нь авч туршилтын лангуун дээр ажиллаж байгаа ажилчид хаана ч очсон дорд үзэгддэг байлаа. А –гийн хамгийн дургүй цаг нь өглөөний цугларалтын цаг байсан юм. Бүтэн өдрийн турш царайгаа нэг ч харуулдаггүй давхрын ахлагч гэх залуу нилээн олон минут өмнөө зогсоож байгаад загнаж зэмлэдэг байсан ба тэр зэмлэж байгаа үгс нь дуугүй сонсоод зогсохын аргагүй зүйлүүд байдаг байлаа. “Күнради... -ийг уншиж үзсэн хүн байна уу? Байхгүй л биздээ. Тэр зохиол дээр ингэж гардаг юм...” А өглөө бүр голдуу ахлах сургуулийн боловсролтой эмэгтэй худалдагч нарыг жагсаачихаад дорд үзэж харьцдаг түүнд “Күнради биш Күндэра тэнэг малаа...” гэж өөдөөс нь хашгирмаар байвч, арай ядан тэвчдэг байлаа. А тэр мөч болгонд өөрийгөө хүнд ингэж хэлүүлэхээр хүн биш хэмээн дахин давтан хэлж өөрийн мөрөөдөлдөө хүрсэн байх үеийн дүр зургаа толгойдоо байнга боддог байв. Бизнес удирдлагийн чиглэлээр суралцаж байсан тэрээр маркетингийн гарамгай мэргэжилтэн болохыг хүсч байлаа. Ахисаар ахисаар яваандаа мэргэжлийн удирдагч болж CEO –ийн зэрэгт хүрсэн байх нүд гялбам амьдралаа А өглөө бүрийн цугларалт дээр тоо томшгүй олон удаа сэтгэлдээ ургуулан боддог байсан юм. Хэсэг хугацааны дараа тэрээр бүх мөнгөө шавхан төлбөрөө төлж сургуульдаа дахин орсоноор өнөөх ажлаа хийхээ болилоо. Тэр цагаас хойш А ажлын байран дээрээ хэн нэгэнтэй өрсөлдөх, ажилдаа ядарч туйлдаж сөхөрч суумаар болох үедээ их дэлгүүрийн өглөөний цугларалтан дээр мөрөөддөг байсан өөрийн дүр төрхөө нэг ч удаа мартаж байсангүй. Хүсч байсан маркетингийн салбартаа амжилт гаргах болсон А хэдэн жилийн дараа том корпорацид зөвлөхөөр уригдаж ажиллах болж цалин ч өндөр авдаг боллоо. Их дэлгүүрийн салбараа хариуцаж ажиллах болсон А бизнесийн орчиноо судалж аваад залуу худалдагч охидыг илт дорд үзэн дээрэлхэж харьцдаг байсан давхрын ахлагч өнөөх залуутай ахин нүүр тулах тохиол таарлаа. Тэр залуу тоо томшгүй олон худалдагч охидын нэг байсан А –г таниагүй боловч А түүнийг маш сайн санаж байв. Тэр залуу төв офисоос ажил шалгах гэж ирсэн том дарга болох А –г дээд зэргээр хүндэлж, долоохоос наагуур харьцаж байлаа. Өдрийн хамгийн завгүй цагаар толгойгоо өндийлгөөд компьютерээ шагайж ажлаа хийж байгаа бусад нөхдөө нэг хар. Нэг албан газар, нэг өрөөнд ижил шахуу ажил хийж байгаа болохоор бүгд л нэг төвшинд амьдрах мэт харагдаж байгаа ч тэдэн дунд 10 жилийн дараа шал өөр төвшиний хүн болох хүн гарцаагүй байж л байгаа. Гаднаасаа гоц гойд юмгүй эгэл жирийн харагдаж байгаа ч дотро агуу их мөрөөдлийг тээж явдаг хэн нэг нь амжилтын оргилд гарсан байх нь лав. Мөрөөдөлтэй хүн хүссэндээ хүрч чадахгүй байлаа ч мөрөөдөлтэй байна гэдгээрээ бусдаас онцгой үнэ цэнийг өөртөө бий болгож чаддаг. Мөрөөдөлтэй хүн ижил түвшинд байгаа бусад хүмүүсээсээ өөр зүйл ярьдаг, хийж байгаа үйлдэл нь ч өөр байдаг. Тийм учраас мөрөөдөлтэй, өмнөө тавьсан зорилготой хүн ямар ч хэцүү байдалд орсон тэрнээс яаж ийгээд гарч чаддаг ба хөнгөн хуумгай алхам барагтай л бол хийдэггүй. Яаж ч унагаасан буцаад байрандаа ордог дондогмаа тоглоом шиг байдаг юм. Мөрөөдлийг ихэнхдээ бодит байдлын эсрэг тал гэж тайлбарладаг ч мөрөөдөл ба бодит байдал нь хоорондоо шалтгаант холбоотой байдаг юм. Бодит байдал болох ямар ч боломжгүй, өөрийнх нь зан чанар, хувийн онцлогт тохироогүй “хий хоосон” мөрөөдөл л биш бол мөрөөдөл заавал биелэгдэх чанартай байдаг. Бодит байдал дээр байгаа давуу тал чинь мөрөөдлөөсөө ухрахгүй байх хүч болж, мөрөөдлөөрөө эрч хүчээ сэлбэн ажилладаг учраас мөрөөдөл бодит байдал хоёр өөр хоорондоо салшгүй холбоотой байдаг. Сайхан амьдрахыг хүсч л байгаа бол яг одоо өөрийнхөө ирээдүйн зургийг сэтгэлдээ зур. Мөрөөдөл гэдэг ямар ч хэрэгцээгүй хий хоосон бодол төсөөлөл ерөөс биш.!
Friday, April 1, 2011
Thursday, March 31, 2011
Saturday, March 26, 2011
Эмүжин ″ Алдвал ч алдаг ээ миний гал халуун нас″
Aлдвал ч алдаг ээ, миний гал халуун нас
Ахиад би ямар залуу явах биш дээ
Хорин тав хүрчихлээ гэж
Гомдоллохоо болъё
Хор шар атаа хорслын цаана
Насаа нууж явъя
Дураараа л гэлцдэгсэн, идэр залуу насыг минь
Дурсамжнаас өөр юу үлдэх юм бэ?
Задгай гэзэг эрх чөлөөнөөс минь
Юундаа бишүүрхээв
Замын уртад үүнээс өөр
Хань болсон нь үгүй ээ
Оо энгэсэгээр гоёхын хэрэг байгаагүй
Одоо бол харин гоочлохын хэрэг байхгүй
Ай миний гал халуун нас
Ганцаар өнгөрөөсөн мөч болгоны төлөө
Гараан дэрлэж хоносон шөнө болгоны төлөө
Дундуур үлдсэн хундага болгоны төлөө
Дурлалаас нь татгалзсан хөвгүүдийн төлөө
Чиний өмнө, би буруутай
Ахиад би ямар залуу явах биш дээ
Хорин тав хүрчихлээ гэж
Гомдоллохоо болъё
Хор шар атаа хорслын цаана
Насаа нууж явъя
Дураараа л гэлцдэгсэн, идэр залуу насыг минь
Дурсамжнаас өөр юу үлдэх юм бэ?
Задгай гэзэг эрх чөлөөнөөс минь
Юундаа бишүүрхээв
Замын уртад үүнээс өөр
Хань болсон нь үгүй ээ
Оо энгэсэгээр гоёхын хэрэг байгаагүй
Одоо бол харин гоочлохын хэрэг байхгүй
Ай миний гал халуун нас
Ганцаар өнгөрөөсөн мөч болгоны төлөө
Гараан дэрлэж хоносон шөнө болгоны төлөө
Дундуур үлдсэн хундага болгоны төлөө
Дурлалаас нь татгалзсан хөвгүүдийн төлөө
Чиний өмнө, би буруутай
өнөөдрийн бодрол
Thursday, March 24, 2011
Бодлогын шинжилгээний салбар дахь хувьсал. /Англи хэлнээс/
Статистик анализийн анхны мэдээлэл авахад хэрэгтэй зүйл байна лээ. Мэргэжлийн бус орчуулга тул авах гээхийн ухаанаар уншаарай. Орчуулуулсан хүн маань дургүйцэхгүй биз дэ.
Бодлогын шинжилгээний салбар дахь хувьсал. 1990-ээд онд
1990 оноос тоон өгөгдлийн шинжилгээ нь асар их хэмжээний тоон өгөгдөл болон цогц загваруудыг тоон шинжилгээний аргын тусламжтайгаар шинжлэх боломжтой SPSS, SAS, STATA зэрэг статистик шинжилгээний програм хангамжууд бий болсноор илүү өргөн хэрэглэгддэг, түгээмэл болсон. Эдгээр статистикийн багцууд нь олон тооны статистик мэдээллийг тооцоолж, тэдгээрийг хувьсагчийг өөрчлөх, нарийн төвөгтэй тооцоог хялбар хийх боломжийг олгодог. Өнөөдөр, бодлогийн шинжилгээ нь статистикийн салбарын олон тооцоолол бүхий бодлогын шинжилгээний судлалын үр дүнд суурилан хөгжиж байна. Дээрх уламжлагдаж ирсэн суурь судалгаануудыг Journal of Policy Analysis and Management (JPAM) /бодлогын шинжилгээ болон удирдлагын сэтгүүл/, Policy Studies Review (PSR) /Бодлого судлалын тойм/, Review of Policy Research (RPR) /Бодлого судалгааны тойм/ болон бусад олон сэтгүүлээс харах боломжтой. Дээрх сэтгүүлүүд нь тодорхой нэг бодлогыг олон төрлийн статистик шинжилгээгээр дамжуулан судалсан арга зүйгээр дүүрэн байдаг. Энэ нь мөн Төрийн бодлого, удирдлагын холбооноос жил бүр зохион байгуулдаг хурлын үр дүн бөгөөд сүүлийн жилүүдэд позитивизм эдийн засаг, түүний судалгааны загваруудыг голлон яригдах болсон. (Durning 1999)
Түүнчлэн, тоон болон чанарын судалгааны хооронд өрсөлдөөн бий болсон бөгөөд өөрөөр хэлбэл энэ нь гадаад болон дотоод нөхцлын хооронд мөн туршилтын болон статистикийн хяналтын хоорондох өрсөлдөөн юм. (Brewer 1983; Krane 2001) Тоон болон чанарын судалгааны өрсөлдөөн нь позитивизм болон пост позитивизм онолын хооронд илүүтэй илэрдэг. 1980-аад оноос хойш зохистой позитивизм хандлага нь олон нөхцөлд шүүмжлэгдэх болсон. Тоон судалгааны арга зүйн үндэс нь нарийн төвөгтэйгээр томьёолсон загварын тодорхой зорилго бүхий таамаглалын туршилтын гажуудлыг судлах арга юм. Бодлогын шинжилгээний позитивизм зарчмын суурь үндэс нь тодорхой нэг асуудлыг техникийн талаас нь авч судлах буюу бодит баримт болон хүчин зүйлсийг салгаж авч үзэх юм. Дахин давтсан эрэл хайгуулын явцад позитивизм судалгаа нь туршлагын судалгааны загвар, шалтгааны загвар, шинжлэх ухаанч загварчлал болон үр дүнгийн тоон хэмжээг тодорхойлох загваруудыг боловсруулдаг. Хэдий тийм боловч нийгмийн жирийн биш үзэгдлүүдийг судлах явцад бид зорилгыг судалгаанаас салгаж чадахгүйн адилаар баримтыг хүчин зүйлсээс мөн салгаж ойлгох боломжгүй юм.
Арга зүйн хөтөлбөрт, оюутнуудыг туршилтын судалгааны загвар болон статистикийн арга зүйгээр цэнэглэдэг. Олон судлаачид энэ арга зүйгээр сурсан оюутнууд нь өөрсдийн эзэмшсэн арга зүйн энгийн болон нарийвчилсан суурь үндэс болон тухайн арга хэрэгслийн ашиглах нийгмийн нөхцөл байдлын талаар хангалттай ойлголт авахуйц дадлага хийж чаддаггүй гэж шүүмжилдэг. (Fischer 1998) Түүнчлэн, пост позитивизм онол нь шинжлэх ухаанч мэдлэг болон шалгуур үзүүлэлт болон хувьсагчийн талаарх гүн ухааны ойлголтын нийлбэр хувилбар болон үүссэн юм. Танин мэдэхүйн онолын хувьд зөвшилцлийн ойлголт болон ардчилсан оролцооны хослуулдаг юм.
Позитивизм болон пост позитивизм онолын сөргөлдөөн нь төдийлөн устаж арилаагүй байна. Нэг талдаа позивист судалгаа нь онцгой гаж буюу сөрөг асуудлуудыг судлахад учир дутагдалтай байдаг нь бодит зүйл юм. (Fischer 1995) Гэтэл нөгөө талд пост позитивизм судалгаа нь онцгойлон бодлогын судалгааны үйл ажиллагааны байдалд өөрийн нийтлэг зорилго, түүний гарцыг өөрийн арга зүйгээр тодорхойлж гаргаж чадсан эсэх нь эргэлзээтэй. (deLeon 1998) Хэдий тийм боловч 1990-ээд оноос эхлэн бодлогын судалгааны загвар болон үйл явцыг сайжруулах олон оролдлогууд хийгдэж байсан. Оролцооны загвар, хувь нийлүүлэгчдийн оролцоо, иргэдийн оролцоо, чанарын арга зүй болон холимог арга зүй гэх мэт бусад олон арга зүй нь холимог зарчим бүхий онолын болон арга зүйн үндэсд нааштайгаар нөлөөлсөн. (Krane 2001)
Өнөө үед позитивизм сэтгэлгээний дотоод бүтцийг зарчимыг тодорхойлсоор байгаа бөгөөд бодлогын шинжилгээний хичээлийг заадаг судлаач нар нь судалгаа, туршилт болон сайжруулалт дээр ашиглаж байна. (Durning 1999). Morcol (2001) нар нь үзэхдээ, позитивизм нь энэ нь ихээхэн дэмлэг болдог бөгөөд ялангуяа эдийн засаг, математик болон шинжлэх ухааны суурь мэдлэгтэй судлаач, эрдэмтэдийн оролцоо их чухал үүрэгтэй байгааг онцолсон байдаг. Бодлогын шинжилгээний туршилга нь 1990 оныг оролцуулаад доорхи арга зүйг багтааж байна. Үүнд: кейс судлал, өртөг үр ашгийн шинжилгээ, иш зүйн шинжилгээ, үнэлгээ, ирээдүйн шинжилгээ, түүхэн явцын шинжилгээ, хэрэгжилтийн шинжилгээ, ярилцлагын арга, хууль зүйн шинжилгээ, микро эдийн засаг, хэлэлцээрийн болон зөвшилцил, үйл ажиллагааны судалгаа, тодорхой хөтөлбөрт мэдлэг, статистик, судалгааны тооцооны арга зүй болон системийн шинжилгээ зэрэг багтана. (Radin 2000)
Viverberg (1997) үзэхдээ тоон судалгааны аргыг доорхи хэсгээс бүрдэх ёстой гэж томьёолсон байдаг. Үүнд:
1. Бүлэг нэг. Магадлалын онолын суурь, таамаглалын шинжилгээ, статистик хуваарилалт, хэрэглэгдэхүүний шинжилгээний ялгавартай байдал, ANOVA болон зэрэглэсэн шинжилгээ
2. Бүлэг хоёр. Судалгааны загвар болон судалгааны тооцооны арга зүй.
3. Бүлэг гурав. Регрессийн суурь судалгаа.
4. Бүлэг дөрөв. Регрессийн шинжилгээг хамгийн өндөр боломжийг тооцох, logit/probit, tobit –ийн аргачлал, зэрэгцээ тэгшитгэл, хүчин зүйлийн шинжилгээ, Lisrel-ийн загварын гэх мэт аргачлалуудаар үргэлжлүүлэх.
5. Бүлэг тав. Ахисан түвшний судалгааны арга зүйг ашиглах. Үүнд: Box-Jenkins, нэгж язгуур болон давхар интеграл аргачлал, параметрийн бус статистикийн арга болон жишээ загварын аргачлал юм.
Түүнчлэн эдийн засгийн шинжилгээ болон үйл ажиллагааны уламжлалт судалгаа нь бодлогын тоон судалгаанд зайлшгүй шаардлагатай учраас тусад нь нэгэн бүлэг болгон авч үзсэн. Энэ нь эдийн засгийн шинжилгээ болон үйл ажиллагааны судалгаанд макро засаг, микро эдийн засаг, өртөг үр ашгийн шинжилгээ, эдийн засгийн математик, үйл ажиллагааны судалгаа мөн хавсарга эдийн засаг нь нэмэлт ахисан түвшний судалгааны арга зүйн бүлэг болох боломжтой.
Чикагогийн Их сургуулийн Төрийн бодлогын Харрисийн сургуулийн Төрийн бодлогын мастер програмыг жишээ болгон авч үзье. Дээрх програмыг ашиглахын тулд оюутнууд Математикийн бэлтгэл, Бодлогын судалгааны статистикийн арга зүй 1, Судалгааны тооцооны арга зүй, Судалгааны санал асуулгын загвар, Бодлогын судалгааны статистикийн арга зүй 2, Хавсарах регрессийн шинжилгээ болон зарим эдийн засгийн шинжилгээний хичээлүүдийг заавал болон сонгож суралцсан байх шаардлагатай байдаг. Ингэснээр оюутнууд дээрх компьютерийн програмаар өөрсдийн эзэмшсэн арга зүйг бодит амьдрал хэрэглэж турших боломжтой болдог. (Жишээлбэл: худалдааны татварын нөлөө, ажиллах хүчний зах үээлийн ялгаварал дахин хуваарилагдах боломжит хөтөлбөрүүд).
Мөн сургалтын хөтөлбөр төлөвлөгөөнөөс харахад бодлогын шинжилгээний хичээлд эдийн засгийн шинжилгээ дийлэнх хувийг эзэлдэг нь илэрхий байна.
Статистик тоон судалгааны аргууд
Статистик нь таамаглал дэвшүүлсэн аливаа нэг үйлдлийг зөвшөөрөх болон эс зөвшөөрөх шийдвэр гаргахад туслах зорилгоор тодорхой хувьсагчуудыг харьцуулах замаар цуглуулж авсан өгөгдөлд шинжилгээ хийх арга зүйн онол юм. Дүрслэлийн статистик шинжилгээ нь бодлогын судлаач нарт тоон мэдээллийг үр дүнтэй, ойлгомжтойгоор дүгнэхэд хэрэглэгддэг. Дүгнэлтийн статистик нь тоон судалгаа арга техникийн нийтэд хүртээмжтэйгээр ерөнхийлөн, жишээ болгоход ашиглагддаг. Зөв арга техникийг сонгохын тулд бодлогын судлаач нар нь өөрийн судалгааны гол зорилго, жишээ загварын хэмжээ, тоон мэдээллийн хуваарилалт, тархац, хувьсагчдын хамааралтай болон бие даасан байдал, сонгосон хувьсагчуудыг хэмжих нэгжийн төрөл зэргийг анхаарах ёстой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг шаардлагатай тохиолдолд бусад статистикийн номнуудаас авах боломжтой. (Hair болон бусад 1998)
Нэг болон хоёр хувьсагчтэй шинжилгээ
Нэг хувьсагчтай буюу дүрслэлийн статистик нь үндсэн тоон өгөгдлийг нэгтгэж, илүү ойлгомжтой болгодог. Дүрслэлийн статистикийг тооцоолохын өмнө зарим бодлогын судлаач нар хүснэгт болон график ашиглах замаар тоон өгөгдлийн ерөнхий тоймыг гаргадаг. Жишээ нь, давтамжит олон өнцөгт график нь хандлагыг, Ogive буюу цогц давтамжит олон өнцөгт график нь стандартаас илүү эсвэл доогуур байгаа тохиолдлын хувь хэмжээг илэрхийлдэг. Баганан болон хэрчим диаграмууд нь хэсгүүдийн хоорондын ялгааг харуулах зорилготой. Хувь хэмжээг жишээлбэл, үйлчилгээ хүртсэн нийт үйлчлүүлэгчдийн сэтгэл хангалуун байсан хувь нь эзлэх хувь буюу харьцааг илэрхийлэхийн тулд тооцоолдог. Эдгээр хувь хэмжээ нь зарим тохиолдолд хэтэрхий өндөр болон хэтэрхий бага байснаар тайлбарлахад төвөгтэй байдаг бөгөөд энэ нь жишээлбэл тухайн бодлогын судлаач нь тухайн асуудлаа сайтар судлаагүй тохиолдолд гардаг байна. 5 хувийн сэтгэл ханамжгүй байдал нь анхааруулах дохио юм уу чанарын баталгаа ч байх боломжтой гэсэн үг юм.
Гол зорилго, үзэл санааг судалснаар тоон өгөгдлийн төрлийг тодорхойлдог. Дундаж хэмжээ нь хязгаарын болон онцгой утга авсан үеийн арифметик дундаж юм. Энэ нь орлого гэх мэт олон хүчин зүйлсээс хамаарах үзэгдлүүдэд ашиглагддаггүй. Медиан гэдэг нь эгнээ бүхий өгөгдлийн цогцийн гол дундаж бөгөөд энэ нь гол судалгааны утганд нөлөө үзүүлэхгүй боловч тодорхой нэг хэмжээнд нөлөөтэй байдаг. Давхцал нь [1] хамгийн олон давтагдаж буй утга бөгөөд хувьсагч болон ижил утганд мэдрэмжгүй байдаг. Судлаачид нь нэг л хоорондоо ялгаатай бүлгүүдийг хооронд нэг багцад хольсноос хоёр болон түүнээс дээш тооны давхцал гарч байгаа эсэхийг судлах ёстой. (Жишээлбэл: гуравдугаар ангийн сурагчид болон тэдний эцэг эхийн жин). Өгөгдлийн дундаж хэмжээ, медиан болон давхцалууд нь бодлогын судлаач нарт хуваарилалтын зураглалыг гаргаж өгдөг. Зохистой хэмжилтийн сонголт нь хуваарилалтаас гадна хэмжилтийн түвшин болон судалгааны зорилготой шууд холбоотой. Мөн тархалтыг хэмжих нь чухал байдаг бөгөөд энэ нь заримдаа хамаарал, тогтвортой байдал болон аюулгүй байдлыг тодорхойлдог. Жишээлбэл: шийдвэр гаргагчид нь цагдаагийн хэлтэсүүдийн урьдчилан тооцоогүй гэнэтийн байдалд хариу үйлдэл үзүүлэх хугацаа нь хамгийн бага хэлтэсийг судалж байж болох ч тухайн хэлтэсийн тогтвортой байдлыг харгалзах ёстой. Судлаач нар нь тодорхой оновчтой зураглал бий болгохын тулд өөрсдийн өгөгдлийг ялгаатай хүчин зүйлсийг нэгтгэхийн тулд хэд хэдэн дүрслэлийн статистик судалгаа хийх шаардлагатай болдог. Стандарт хазайлт нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг хэмжигдэхүүн боловч энэ нь тэгш бус хуваарилалтын үед үр дүнгүй байдаг. Өөр нэг хэмжигдэхүүн болох – Дотоод хуваагдлын хязгаар /хамгийн өндөр болон хамгийн бага ¼ ийн хоорондын зай -Inter-quartile range/ нь математик аргачлалын хувьд тооцоолоход төвөгтэй боловч тэгш бус хуваарилалтын үед үр дүнтэй арга юм.
Хоёр хувьсагчтай шинжилгээ нь нэг утга нь нөгөөдөө ямар нөлөө үзүүлж байгааг судалдаг. Энэ нь харьцааны статистик зөрүү, чиглэл болон хүчийг харуулдаг. Үйл явц нь хамааралтай болон хамааралгүй хувьсагчдын хэмжих түвшинтэй холбоотой. Хэрвээ хамааралтай болон хамааралгүй хувьсагчид нь шууд утга /нэрлэсэн болон дэс тоо/ бол санамсаргүй тохиолдлын хүснэгтийн аргыг /солбилцлын хүснэгт зохиолт/ ихэвчлэн ашигладаг. Хэрвээ хамааралгүй буюу бие даасан хувьсагч нь шууд утга, хамааралтай хувьсагч нь интервал буюу муж эсвэл харьцаа байгаа тохиолдолд дундаж хэмжээний ялгааны тест, дундаж хазайлтын шинжилгээ илүү тохиромжтой. Хэрвээ хоёр хувьсагч хоёулаа интервал эсвэл харьцаа байгаа тохиолдолд корреляци юм уу регрессийн шинжилгээг хийдэг.
Санамсаргүй тохиолдлын хүснэгтийн шинжилгээнд судлаач нь өөрийн хэмжилтийг бие даасан утгууд бүхий бүлгүүдэд хувааж, бүлэг тус бүрт хувийн жинг олсноор эцэст нь нэг бие даасан бүлэгт суурилан бусдыг харьцуулдаг. Хувь хэмжээний ялгаа нь тухайн суурь болгон сонгосон хувьсагчийг ялгаа үзүүлж байгаа үгүйг судлаачид хэлж өгдөг. (Meier and Brudney 2002). Үүний дараа квадрат тэгшитгэлийн аргыг[2] ашиглан харьцааны статистик ялгааг олж тогтооход ашигладаг бөгөөд өөрөөр хэлбэл бид сонгосон туршилтын явцад статистик зөрүү тэгтэй тэнцүү байгаа тохиолдолд тухайн хоёр хувьсагч нь хүн амд нөлөөгүй гэж үзэн хүлээн авахгүй байх боломжтой. Квадрат тэгшитгэлийн арга нь хүн амд тодорхой байдал бий болгох боломжийг судалдаг. Тэгсэн хэдий ч, энэ арга нь тодорхой жишээ болгон сонгосон хэмжээгээр тооцдог тул бие даасан байдал болон тогтвортой байдлыг тодорхойлохгүй. Хэрвээ жишээ хэмжээ N нь их, /1,500 их байлаа гэж тооцоход/, x2 нь харилцан хамаарал бага байсан ч гэсэн их байх болно. Ялангуяа өндөр тоон үзүүлэлттэй байгад үзэгдлийн тогтвортой байдлыг тодорхойлоход харилцан хамаарлын хэмжээ нь +1.0 (төгс эерэг харьцаа) болно -1.0 (төгс сөрөг харьцаа) хооронд байх нь зохимжтой. Хоёр хувьсагч хоёулаа шууд утга буюу энгийн болон дэс тоо байгаа тохиолдолд Kendall’s tau-b (шулуун хүснэгтийн үед) Kendall’s tau-с (шулуун бус хүснэгтийн үед), Sommer’s d, Goodman ба Kruskal’s gamma аргуудыг тус тус ашигладаг. Ерөнхийдөө Tau хэмжилтийн аргууд нь Sommer’s d аргуудаас илүү түгээмэл ашиглагддаг. Олон судлаачид нь tau b болон с, gamma аргуудыг хамтад нь хэрэглэдэг. Хэрвээ хувьсагчдын нэг нь эсвэл хоёулаа шууд утга байгаа тохиолдолд Goodman, Kruskal’s lambda аргыг хэрэглэдэг.
Дундажын зөрүүний шинжилгээ болон хэлбэлзлийн шинжилгээ нь учир шалтгааны хувьд ижил юм. Судлаачид нь өөрсдийн туршилтыг бие даасан буюу хамааралгүй хувьсагчдаа үндэслэн бүлгүүдэд хуваадаг. Хэрвээ тухайн хуваасан бүлгүүдийн хувьсагчийн утгууд нь харьцангуй ялгаатай боловч тухайн бүлэг доторх зөрүү нь илүү бага байхаар сонгож чадсан тохиолдолд харьцаа бий болно. (Johnson and Reynolds 2005). Статистик зөрүү тодорхойлохын тулд дундажуудын ялгааг шалгах тестийн тусламжтайгаар тооцоолж тодорхой нэг тогтоосон хэмжигдэхүүнтэй үр дүнг нь харьцуулдаг. (тухайн сонгож авсан хэмжигдэхүүн нь хэт өндөр байсан тохиолдолд тэг үр дүнд хүргэнэ.). Хэлбэлзлийн шинжилгээгээр статистик зөрүүг тооцоолоход F статистикийн аргыг ашигладаг. F гэдэг нь бүлэг хоорондын зөрүүний квадрат болон бүлгийн дундаж хоёрын харьцаа юм. F харьцааг F харьцааны хүснэгтээр илэрхийлснээр таамаглалыг бодит эсэхийг тогтооно.
Шугаман регресс эсвэл хамгийн бага талбайн энгийн регресс нь квадратын алдаа хамгийн бага байх харьцааг тодорхойлох хамгийн сайн шугаман тэгшитгэлийг олох юм. Ерөнхий томьёо бол Y=a+bX+e бөгөөд энд а нь координатын тэнхлэгтэй огтлолцох хэсэг, b нь налуу, е бол алдааны томьёолол юм.

Тус коеффицент нь Х хувьсагч нэг нэгжээр өөрчлөгдөхөд Y хувьсагч хэрхэн өөрчлөгдөхийг харуулдаг. Тэгшитгэл зөв тодорхойлох буюу тухайн нөхцөлийн судалгаанд таарах эсэхийг тооцооллын X хувьсагчийн хувьд Y таамаглахад гарах стандарт алдаагаар хэмжинэ. Үүнийг тодорхойлох өөр нэг нийтлэг арга бол тодорхойлох коеффицент r2 нь тэгээс (хамгийн бага тохирох), нэгийн (хамгийн сайн тохирох) хооронд хэлбэлзэж байх ёстой. Тодорхойлох коеффицент нь нийт Y хэлбэлзлийн тухайн тооцсон хэлбэлзлийн хоорондын харьцаа эсвэл дундажийг таамаглах нийт алдааны шугаман регрессийн шинжилгээ хийснээр буурах алдааны харьцаа юм.
[1] The mode – The value in the set that occurs most often. Мэргэжлийн хэллэгийг оноож чадаагүй тул давхцал гэж орчуулав. Орч.
[2] chi-square - a quantity equal to the summation over all variables of the quotient of the square of the difference between the observed and expected values divided by the expected value of the variable. Энэ нэрийн тухайд мөн онож нэрлэсэн эсэхэд эргэлзлээ. Орч
Sunday, March 20, 2011
Friday, March 18, 2011
Эзэнтэй шүлгүүд
За эзэнтэй шүлгүүд
Ингээд 2011 оны цэргийн баяраар эрчүүддээ зориулж бичсэн мөртүүдээ тавья. Шүлэг гэж нэрлэвэл шүлэг гомдох байх
/кк цэргийн баяраар л нэг онгод орж 4-өөс илүү мөр холбодог бололтой, гэхдээ их гунигтай юм уу сэтгэл тавгүй үед гомдлын шүлгүүд их амархан гардаг шү /
Ингээд 2011 оны цэргийн баяраар эрчүүддээ зориулж бичсэн мөртүүдээ тавья. Шүлэг гэж нэрлэвэл шүлэг гомдох байх
/кк цэргийн баяраар л нэг онгод орж 4-өөс илүү мөр холбодог бололтой, гэхдээ их гунигтай юм уу сэтгэл тавгүй үед гомдлын шүлгүүд их амархан гардаг шү /
С.Наранцогт даргад – Хэрвээ та цэрэг байсан бол
Их сургуулийн мат-ын ангийг голж
Инженерийн ангийг сонгосон сонсогч болох байсан
Их л удалгүй энхийн ажиллагаанд явж
Эргэн ирэхдээ эх орондоо гавьяа байгуулж
Энэ даргын албан тушаалаа авах байсан
Эрдэм мэдлэгтэй хурандаа болоод
Электроник технологиор батлан хамгаалахыг цэнэглэх байсан
Яадгийн зарим нь цэрэгт яваагүй л гэнэ биз
Ямар ч л байсан Би батлах хамгаалын хурандаа
Ялгуусан их армийн нэгээхэн хэсэг гэх байсаан.
Б.Жигжид - Хэрвээ та цэрэг байсан бол
Угаасаа л би цэргийн хүний удам угсаа
Ухаандаа бол нисгэгчийн үр сад
Өвөө шигээ хөх тэнгэрийг эзлэн нисээгүй
Өөрийн эх орноо хайрлах зүрхтэй нэгэн
Хэдийгээр өвөөгийн түүхийг үргэлжлүүлсэн нисэгч болж
Хүндэт самбарт зургаа тавиулж байгаагүй ч гэсэн
Зэвсэгт хүчний халуун армийн бүрэлдэхүүнд багтсан
Зоригт хөвгүүдийн нэг нь болох байсан
Таван хошуугаа дахин дахин тоолсон
Томоогүй нэгэн ахмад байх байлаа
Баргийн бүсгүйчүүлийн дээгүүр харж
Бараан өнгийн машин унасан
Хром, шинельдээ жигтэйхэн хайртай
Хэцүү нэгэн офицер байх байсаан.
Ж.Отгонбат - Хэрвээ та цэрэг байсан бол
Ер нь бол цэрэг хүн гэдэг чинь
Ерөөсөө тийм амар юм биш
Гэхдээ ах нь цэргийн хүн байсан бол
Гэмдэхгүй ямар ч байсан хошуучтайгаа л байх байсан
Салаа, рот, бригад командлахгүй ч
Санхүү, эдийн засаг хавьцаа гайгүйхэн тохижоод авах байсан
Хэдэн муусайн цэргүүд хажуудаа суулгаад
Хээрийн сургуулилтын гүйцэтгэлийг нам гаргуулах байсан
Харин өөрөө утсаар яринхан
Харь холын орны сургалтын төлөвлөгөө боловсруулж суугаа
Б.Доржготов - Хэрвээ та цэрэг байсан бол
Өө би бол тийм хүн биш
Өөрт хэрэггүй юмыг огт сонирхохгүй
Хангамж сайтай нэг цэргийн ангийн
Хатуухан даргын туслах болох байсан
Тэрүүхэн дэндээ түрүүч цолтой
Гайгүй ганган дүрэмт хувцастай
Хэн ч харсан сайхан залуу
Хилийн цэргийн офицер л болох байсан
Д.Совд - Хэрвээ та цэрэг байсан бол
Нутгийн ах нарыг харж баяссаар
Нас минь болонгуут цэрэг явна
Хилийн цэргийн дугаар ангийн
Хал цэрэг болж, бас ч гүй ахлагч болно
Генералын вагон зүүдлэн хонож
Гэмгүй нусгай цэргүүдийг дарамтлан
Хайртай хонгор бүсгүйгээ зүүдлэн
Халагдах өдрөө тоолон хүлээхсэн
Б.Лхагва-Очир - Хэрвээ та цэрэг байсан бол
Хувь заяанд би итгэдэг хүн
Хүний тавилан хүслээ дагадагийг мэддэг хүн
Тиймээс би цэргийн хүн болсон бол
Хими бактериологи гэх мэт
Хэрийн хүний чадаад байдаггүй
Хэцүү мэргэжил сонгох байсан
Өнөө цагийн шаардлагыг мэдэрч
Өрнийн орнуудтай харилцахыг санаж
Гадаад хэлний мэдлэгээ хүртэл
Гайгүй сайн дээшлүүлсэн байгаа
Тэгээд ангидаа сургагч ахлагч
Тэндээ бол дуугүй дарга
Мэргэжилдээ бол нэг номер
Маршын алхаанд харин эсрэгээр
Ийм л нэгэн цэрэг болж
Эх орондоо хүчин зүтгэнэ ээ
Х.Батсайханд Хэрвээ та цэрэг байсан бол
Өсөхөөс сурсан нийтэч зан минь
Өөрийг минь хаана ч газардуулахгүй
Шинэхэн цэрэг болж дөнгөж оччихоод
Шинэ жилийн баярыг нь зохиод өгчих байлаа
Үдэшлэг цэнгүүнийг хөтөлж, Өөрөө хэдэн мөр холбоод
Өнөө хэдэн дарга нарыг нь
Өөрийн хүн болтол уяраачих байлаа
Thursday, March 17, 2011
Subscribe to:
Posts (Atom)




