Saturday, March 5, 2011

Таньсангүй /орос хэлнээс/ 2009-01-23

Таньсангүй

Бүсгүйг ахин хараад түүний зүрх урагдах шиг л боллоо. Мартсан, мартчихсан ш дэ, би түүнийг мартсан ... гэж түүний толгойд эргэлдэж байвч хүсэл сэтгэлээ хуурч тэр чадахгүй байлаа. Хуучин хүсэл тэмүүлэл нь түүний бүх сэтгэл зүрхэнд асч бүх биеийг зөөлөн дулаан мөрөөдөл нөмрөн авлаа. Урагшаа нэг хойшоо нэг алхаж байвч хувь тавилангаас зугатах боломжгүй юм. Залуу түүн дээр очин “Сайн уу!?”
Тэд бүтэн 3 жил уулзалдаагүй, харин бүсгүй сургуулийн он жилүүдэд түүнд ухаангүй дурласан тэр зориг муутай, эв дүйгүй, даруухан жаал хүүг таних болов уу? Мэдээж тэрээр одоо насанд хүрч зоримон шийдэмгий болсон. Харин түүнд боломж байгаа болов уу?
Бүсгүй ганцаараа биш. Найзуудын хамт ирсэн байв. Түүн дээр очоод нүд рүү нь харж тэр л танил дотно харцыг мэдрэнэ. Эхлээд мэдээж гайхах л байх да – гэвч дараа нь санаад танина. Магадгүй найз нараа дуудаад хэлсэн нь дээр байх. Эсвэл шууд очоод “Сайн уу Наташа, арван жилийн хуучин танилаа санаж байна уу гэж асуугаад бүжгэнд урьчы.Яах вэ? За зүгээр дуугай л ганцаараа очий.

- Сайхан бүсгүй минь таныг бүжгэнд урьж болох уу?!

Бүсгүй намайг хэн билээ гэсэн шиг гайхан харлаа. Таньсан болов уу?

- Дуртайяа.

Үгүй ээ, таньсангүй. Удаан хугацаанд байгаагүй тэр минь миний дэргэд байлаа. Түүнийхээ гарыг атгаж байхдаа ийм сайхан мэдрэмж төрдөг байсныг би одоо хүртэл мартаагүй байсан. Энхрийхэн дотно...

Бүжгийн талбайд иртлээ би түүний танил дотно царайнаас харцаа салгаж чадахгүй байлаа. Тэр миний чимээгүй байдал, өөрийг нь нэвт харах харцыг минь ойлгохгүй байв. Харин би жижигхэн өөрчлөлт бүрийг алдахгүй мэдэхийг хүсч харсаар байлаа. Тэр илүү хөөрхөн илүү эмэгтэйлэг болжээ. Бурхан минь, тэр ямар үзэсгэлэнтэй юм бэ.
- Та үргэлж ийм дуугай байдаг уу?

Бүсгүйг чимээгүй байдал залхааж би харин өөрийгөө тэгж их өөрчлөгдсөн гэдэгт итгэж чадсангүй.
- Үгүй дэ, таны үзэсгэлэн гоо намайг сохроож, би үг яриагаа мартжээ.

- Сонирхолтой юм, би хүний нүдийг сохолдог алмаз биш шүү дээ.

- Та андуурч байна. Та бол хайрлаж хамгаалж байх ёстой үнэт эрдэнэс шүү дээ. .

Бүсгүй жуумалзсанаа намайг сэжиг бүхий харлаа. Гэвч юу ч хариулсангүй. Харин би намайг жаргалтай болгож, сэтг_эл зүрхийг минь бүлээцүүлдэг байсан тэр л инээмсэглэлийг түүнээс хүсч байсан юм. Она слегка улыбнулась, потом посмотрела подозритель Бид намайг жаргалтай болгож, түүнийг гайхшруулж байсан тэр л чимээгүй бүжгийг үргэлжлүүлсээр байлаа.
- Та энд анх удаа ирж байна уу?

-Тиймээ, найзууд маань намайг цагийг сайхан өнгөрүүлэх болно гэж амласаар авчирсан юм. Тэдний зөв байжээ, энд үнэхээр сайхан юм.

Гэнэт миний дотор байсан нэг хэсэг тэсэрч би түүнд аль эрт хэлэхийг хүсч байсан зүйлээ хэллээ. .

- Таны нүд гэрэл гэгээ, амьдралын сайн сайхныг багтаасан үнэхээр үзэсгэлэнтэй юм. Жирийн хэн нэгэнд ийм нүд байна гэж итгэхийн аргагүй.

-Тэгээд таныхаар би хэн юм бэ?

- Охин тэнгэр!

Тэр бага зэрэг ичингүйрсэн мэт инээмсэглэснээ дахиад бид чимээгүй болцгоов. Гэнэт хөгжим зогсоход миний зүрх ч хамт зогсох шиг санагдлаа.

- За, би явья да. Баярлалаа. Ингэхэд чи миний нэрийг хэн гэдгийг ч асуухгүй юм уу?!

- Би чиний нэрийг мэднэ ээ, Наташа,, Үргэлж мэддэг байсан бас хэзээ ч мартахгүй..

Тэр намайг анхааралтай ширтэж яг л уншиж байгаа мэт санагдла. Би харин дотроо “одоо л намайг танина да, яг одоо л ...”Гэвч тийм зүйл болсонгүй.
- Баяртай гэж тэрээр найзууд руу эргэх замдаа хэллээ. Харин би түүний араас харсаар хоцров. Зүрх аймшигтай ихээр өвдөж толгойд “ Тэр намайг таньсангүй, тэр намайг мартжээ” гэсэн ганцхан бодол эргэлсээр....

Төгсөв.

Аугаа их Ялалт танаа зориулав 2009-05-05

Ко Дню Великой Победы посвящается
Аугаа их Ялалтад энэ бичлэгээ зориулья /орчуулга шүү. сонирхох нэг нь сонирхоно биз. Гоё блогтой байсан бол илүү гоё болох байлаа/
Image
Фронтоос ирсэн захидал

Image
60 илүү жил хадгалагдсан хуучин цаасны нугалаас дэндүү элэгджээ. Бэх нь бүдгэрсэн, шуудангийн маркийн өнгө нь цайсан фронтын захиа. Олон олон гэр бүл өнөөг хүртэл фронтоос ирсэн тэрхүү захидлыг нандигнан хадгалдаг. Гурвалжин захидал бүр өөрийн гунигтай баяртай түүх өгүүлнэ. Гунигт явдлын өмнө хайртай хүүгийнх нь бичсэн захидал мэдэгдлээс хоцорч ирэх тохиолдол байдаг байлаа. Харин ээжүүд, эхнэрүүд гашуудлын мэдээ андууран ирсэн хэмээн итгэж хэдэн арван он жилээр ч хүлээсэн нь бий.
Image
Эх орны дайны фронтын захидлууд өөрөө агуу их хүч юм. Түүнд дайны хүйтэн үнэр, хүнд хэцүү он цагууд, цэргийн зөөлөн сэтгэл, Ялалтад итгэх итгэл шингээстэй:.
Дайны он жилүүдэд фронтын болон ар талын шуудангийн хэвлэхүүд уран сайхны үзэмжид дугтуй, ил захидал цаасны зураг хэвлэлд ихэд анхаардаг байлаа.
Энэ нь дайны он жилүүдийн уран сайхны нэгэн төрөл болсон бөгөөд дайсны өөдөөс сум сөрөх цэрэг эрсэд эзлэн түрэмгийлэгчтэй хийх өршөөлгүй дайнд уриалдаг байлаа.
Image
16 настай Соня Степина анхлан математикийн хуучин багш Михаил Еськинд фронт руу захиа бичиж, өөрийн сэтгэлийг нээх итгэлгүй байлаа. Хамт суралцаж байсан нөхдөөс хэд хэдэн захиа авч сургийг нь сонсоны эцэст Соня бяцхан зурвас фронт руу илгээхдээ: «Михаил Петрович таны хичээлийг үргэлж санадаг шүү. Таныг хичээлээ зааж байхдаа хоолойгоо хэрхэн засч бас бага зэрэг чичирхийлдэг тухайг ч мөн…» гэж бичжээ.
Удалгүй сумангийн удирдагч Михаил Еськин Соняд хариу захидал бичжээ. «Би чиний захиаг маш баяртайгаар хүлээн авч уншлаа. Энд хүмүүс ах дүү, ойр дотныхноосоо захидал аваад ямар их баярладагийг чи лав төсөөлөхгүй дээ.».Захидал байнга бичдэг боллоо. Нэгэн удаа Михаил Соняд « бага зэрэг шалбарсан одоо эмнэлэгт эмчлүүлж байна», гэж бичихэд бүсгүй «Хэрвээ надад далавч байсан бол би нисээд л очих сон …» гэж харуусан бичжээ. Тэд нэг нэгэдээ дурласан юм.
Энэ мэтээр захидал тэдний дунд 3 жил ниссэн юм. 1944 онд тэд гэрлэжээ.
Image
Дайнд явхаас өмнө, бэлтгэл фронтод байх хугацаанд олон хүмүүс хоорондоо хаягаа солилцдог байжээ. дайн мянга мянган гэр бүлийг салгасан юм. Фронтоос болон ар талаас дотнын хүнээ олох ганц итгэл найдвар нь шуудан байсан юм. Өдөр бүр мянга мянган захидал, мэндчилгээ, сонин сэтгүүл фронт руу явж, түүнээс дутахгүй тооны захидал фронтоос улс орны өнцөг булан, хот тосгон руу чиглэдэг байлаа.
Image
Дайчидын захидал элдэв чимэг маяггүй, ихэвчлэн тэдний санааг зовоож буй тэр л зүйлийн тухай байдаг байлаа. Тэр л он жилүүдийн цэргүүдийг захиаг унших их хэцүү, хамар шархирч, нүдний нулимс гардаг юм аа. слезы. Василий Иванович Волков Алтай хотод өөрийн гэр бүлээ үлдээсэн бөгөөд тэдэндээ бичсэн захидалдаа «Хамгаас хайрт Маня! Хайртай хүүхдүүд Зоя, Коля и Валядаа мэнд хүргэе. Би амьд эрүүл байна. Манечка хүүхдүүдээ сайн харж хандаарай. Зоягийн эрүүл мэндэд анхаарал хандуулаарай. Тэр минь бие султай ш дээ. Сүү л уулгаж байвал сайн да».
Image
Дайн хэний ч өршөөдөггүй. Энэ гэр бүлд ч мөн харгис хандсан юм. Дайны жилүүдэд Василий Волковын хоёр ах нь нас барж, түүний дүү Мария нь Ленинград хотын хүүхдийн цэцэрлэгт ажилдаг байсан бөгөөд нэгэн удаа хүүхдүүдийг зөөж явсан машин дэлбэрч, тэнд харсан аймшигт дүр зургаасаа болж шаналан, хүнд өвдөж 1947 онд өөд болжээ. Түүний эхнэрийн ах дүү нар ч мөн дайнд амь үрэгджээ. Харин ахлах дэслэгч Василий Волков өөрөө 1943 онд эрэлхэгээр амь үрэгджээ. Эхнэр Маня Волковын амьдрал тун хүнд хэцүү болсон бөгөөд тухайн үед Зоя 10, валч 7, Коля 3 настай байжээ.
Zoom in (real dimensions: 590 x 916)Image
Өнөөдөр ч Орост эзнийг нь одоо болтол олж чадаагүй захиаг хадгалаагүй архив музей гэж бараг үгүй. дэлхийн хоёрдугаар дайн түүнд оролцогчдын амьдралын түүхэн үйл явдал бөгөөд түүнийг цуглуулах, эзнийг нь олох ажлыг өнөөг хүртэл чухалчлан үздэг. Учир нь тэрхүү захидалд цэрэг эрийн сэтгэлийн үгч шингээстэй байгаа билээ.
мөн тэдгээрийг цуглуулдаг хүмүүс ч бий. Тэдний нэг нь 60 гаруй жил цуглуулж буй Москвагийн иргэн. чөлөөндөө гарсан ахмад Юлий Соломонович Лурье юм. Түүний цуглуулгын анхны захидал бол Юлиягийн гэр бүлд 1941 онд эцгээс нь ирсэн захидал юм. Тэр үед Юлия өсвөр насны хүүхэд байжээ. Түүний цуглуулганд эгэл цэргээс маршал хурандаагийн хүртэл захидал бий. Тэнд байлдагч Виталий Ярошевский ээждээ бичсэн захидалдаа «хэрвээ амь эрсэдвэл эх орныхоо төлөө, таныхаа төлөө шүү» гэжээ. Петр Сорокин 1941 онд сураггүй алга болсон бөгөөд түүнийхээ өмнөхөн төрөл төрөгсөддөө хэдхэн захиа бичжээ. энэ бол сүүлийн захидлуудын нэгнийх нь мөрүүд
«Сайн байна уу ээж ээ! Миний төлөө санаа зоволтгүй… Би бэхлэлтийн цаад талд гарсан. Удахгүй Кронштадтэд хүрнэ. Тэндээс танд даашинз хийх торго заавал явуулна аа» гэжээ. Гэвч тэр амжаагүй юм.
Image
60 гаруй удаагийн нислэг үйлдсэн агаарын нисэх багийн даргын захидал эхнэр болон бяцхан хүү Алексейгийх нь үлдсэн хотод үргэлж ирдэг байлаа. Түүний захиа бүрээс эхнэрээ хайрлах үнэнч хайр, гэр бүлийнхээ төлөөх зовнил нь мэдрэгдэж байлаа. «Хонгорхон охин минь , – хэмээн Алексей эхнэртээ Новочеркасск хотоос бичихдээ – хагацалд өөрийгөө бэлтгээрэй. Өмнө 1942 он ирлээ. Миний л адилаар уулзах итгэл найдвараар амьдраарай.». Дараагийн захидлаа тэрээр Москвагийн орчимоос бичсэн юм. «Сайн байна уу, Верусинька, хонгор хүү Эдинька! Верушечка, гуниглах хэрэггүй. Өвөлдөө бэлтгээрэй. Хүүхдээ дулаан бээлий худалдан авч, шуба оёж өгөөрэй. та нартаа хайртай шүү . Алексей». Хамгийн сүүлчийн захиа нь 1941 оны 10 сарын эхээр гэр бүлд нь ирсэн юм. Түүнийг Алексей амь үрэгдэхээсээ хэдхэн хоногийн өмнө бичсэн байлаа. Тэрээр Зөвлөлт Холбоот улсын баатар цолоор нэхэн шагнагдсан юм.

Ялалт хүртэл амьд явхыг 1942 онд амь үрэгдсэн Николай Дронов ч бас мөрөөдөж байсан юм. «…Чөлөөт цаг бага байна. Олон зүйлсэд суралцах шаардлага гарч байна. Гэвч уйтгарлах шалтгаан алга. Бид ялах болно. Ээж, аав эмээ та нар миний төлөө санаа зоволтгүй. Битгий уйлаарай. Бүх зүйл сайн байна. Та бүгдийн хүү Коля».
Image
Фронтод гэрээ санадаггүй хүн гэж нэг ч үгүй. Бараг бүх л захидал ойр дотныхон, гэр бүлдээ хандсан үгээр эхэлдэг нь санамсаргүй биш юм: «хонгорхон ээж ээ», «миний дотнын», «энхрийхэн хүүхдүүд минь», «хайрт Маша минь» гэх мэт. Цэргүүдийн захидалд дайны тухай цухас дурдсан байдаг. Гэр бүлдээ тэд шүлэг, зураг, соин хэвлэмэл хуудсын хайчилбар явуулдаг байлаа. Захиагаа тэд дайны талбар дээрээс бичдэг учраас тулаан хаана болж байгаа талаар «Пруссийгаас бичиж байна», «Одерт тулалдаж байхдаа», «Беларусийн мэнд хүргэе» гэх мэтчилэн бичсэн байх нь олонтоо таардаг.
Image
Ялалт хүртэл ахлагч Наталья Черняк тулалдаж байсан юм. Өөрийн ээждээ бичсэн захидалдаа тэрээр «Хонгорхон ээж минь! Өнөөдөр манай хэсэг дээр том баяр боллоо. манай суманг хүндэт одон медалаар шагнагдлаа. Ээжээ, бидэнд шинэ гутал тавьж өгсөн. Миний 36 размер. Намайг ямар баяртай байгааг та төсөөлж байна уу. Одоо шөнийн 3 цаг болж байна. Жижүүрт гарч байхдаа танд энэхүү захиаг бичиж байна. Чөлөөт цагаараа Маяковский уншдаг. Би мартах дөхлөө. Та надад Штраусын «Хаврын уянга», «Дунайн гүнд» болон украйн орос дуунуудын ноотыг явуулаарай. Энэ манай хөгжмийн хамтлагт хэрэгтэй байна. .
Image
Москвагийн иргэн Зенькогийн гэр бүлд Фадея Фадеевичийн фронтууд удаан хадгалагдсан юм. дараа нь тэдгээр захиаг музейд өгчээ. Тэрээр ялалтаас хэдхэн хоногийн өмнө амь эрсэдсэн юм. Эхнэр Анна болон хүүхдүүддээ захидал бичдэг байлаа. Харин эхнэр нь дайны он жилүүдэд хотоос хөдөөгийн тосгон руу шилжин ирж суурьшин хоёр хүүхдийн хамт амьдарч, хамтралын дарга болтлоо дэвшин ажиллажээ.
Image
Хүнд хэцүү он жилүүд. Эмэгтэйд энэ бүхнийг даван туулахад зөвхөн нөхрийх нь захидал тусалж байжээ. Тэрээр эхнэр, хүүхдээ уралын жаварыг хэрхэн давж гарна да хэмээн санаа нь зовдог байлаа. «Та нар дулаан өвлийн бээлий авсан гэдгийг сонсоход үнэхээр сайхан байна. Хүүхдүүдээ дааруулахгүйн тулд чихтэй малгай оёж өгөх хэрэгтэй шүү. Анечка, өөртөө санаа тавихаа битгий мартаарай». Эхнэр хүүхдээ энэ бүх зовлонгоос ангид байлгах гэсэн түүний асар их хүсэл мэдрэгдэж байсан юм. Хүүхдүүд нь тэр мөчийг эргэн дурсахдаа "Ээж маань захидлаа уншихдаа нэг уйлж, нэг инээдэг байсан. Тэр л захидлууд түүнд эрч хүчийг өгдөг байлаа" гэжээ.
Хамтралд хүн хүч, техник хүрэлцэхгүй, үр тариа дутагддаг байлаа. Нийслэлийн томоохон институтын инженер түүнд хөдөөгийн хамтралын амьдралд дасахад хэцүү байлаа. Гэвч түүний ар талд хичээгүйлэн хөдөлмөрлөж буй тухай нөхөр нь захидалдаа «Аня, чиний захидлаас танай хамтралын удирдлагууд чамд сайнаар ханддагийг би мэдэрлээ. Чамаараа их бахарлаж, баярлаж байна. Чиний амжилт бол бидний амжилт».
Zoom in (real dimensions: 590 x 816)Image
Дайны жилүүдийн олон ил захидлууд зөвхөн зурагтай бус Сталины илтгэлийн ишлэлийг багтаасан байдаг байлаа. Многие военные открытки сопровождались не только картинками, но и официальной цитатой Сталина: «Бид өөрийн газар нутгаа Гитлерын бохироос цэвэрлэх ёстой, цэвэрлэх ч болно». Ялалт ойртох тусам хүмүүс захидал, мэндчилгээндээ «Би эцсийн хүчээ шавхан дайсныг ялах болно …», «…эвдрэн сүйдсэн газрынхаа өшөөг авна», «германуудтай тооцоо бодно гэдэгтээ итгэлтэй байна», «Ээжээ, араатнууд биднээс зугатаж байна, бид тэдний шүдийг хугалсан»…
Image
Дугтуй хүрэлцдэггүй байлаа. Фронтоос гурвалжин хэлбэрийн захидал ирдэг байв.Түүнийг үнэгүй илгээдэг байжээ. Гурвалжин гэдэг нь энгийн дэвтрийн цаасын баруун, зүүн, дараа нь баруун тийш нугалсан хэлбэр юм. Илүү гарсан цаасыг нь гурвалжингийн дотор талд нь оруулан нугалдаг байв.
Image
Image
Аль эрт хүмүүсийн хоорондын захидал хувийн байхаа больсон байлаа. Энэ бол түүх юм. Рославль хотын түүхийн музейд фронтын захиан томоохон цуглуулга байдаг юм. Николай Иевлев дайн эхлэхээс 3 долоо хоногийн өмнө гэртээ бичсэн захидалдаа «Ээж ээ, миний талаар санаа зоволтгүй. Бүх зүйл сайн байна. Цэцэрлэгийг минь арчлах хүн байхгүй байгаа нь харамсалтай байна. мөн ч сайхан алим ургадагсан. Манай цэргийн сургуулалт хийдэг газарт их үзэсгэлэнтэй ой байдаг юм. Өглөөд бол тэнд буга ч харж болдог. ».
Image
Леонид Головлев бараг хоёр жил өөрийн гэр бүлээ олж чадахгүй байсан юм. Гагцхүү 1943 онд ойр дотныхон нь түүний захидлыг хүлээн авсан юм. «Та нарынхаа хувь тавиланг мэдэхгүй, санаа их зовж байлаа. Та нар бүслэлтийг хэрхэн давж гарсаныг төсөөлж ч чадахгүй байна. Одоо бүх зүйл сайхан болно гэдэгт одоо найдаж байна. Өөрийнхөө тухай юу ч хэлэх вэ дэ ?Тулалдаад, Амь мэнд эрүүл саруул байна». Леонид 1944 онд сураггүй алга болсон юм.
Николай Фескины захидал эцгийн хайраар дүүрэн байлаа. Ар талд түүний эхнэр Евдокия гурван хүүхдийн хамт үлдсэн юм. Фронтын захидлын хэсгээс дурьдахад л : «…ЦТа нарыгаа олон дахин үнсэе. Харахыг маш их хүсэж байна. Хүүхдүүд минь – Валя, Витя бяцхан Мирочкагаа аав нь зүүдэлдэг юм».
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Энэ нар үүрд мөнх мандаж байг
Тэнгэр маань мөнх цэлмэг байг
Ээж минь үүрд мөнх дэргэд минь байг
Тэгээд би хамт байж байг :razz: буруу байж магадгүй Гэхдээ энэ дэлхий энх тайван байх болтугай

Wednesday, March 2, 2011

2010-2011 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨХ ШАЛГАЛТЫН ЖУРАМ

БСШУЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвийн захирлын
2010 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 49 дүгээр тушаалын хавсралт

2010-2011 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨХ ШАЛГАЛТЫН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.    Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх хэв шинжийн ерөнхий боловсролын сургуулийн бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартын хэрэгжилтийн түвшин тогтоох зорилгоор үнэлгээ /цаашид "Төгсөх шалгалт" гэх/-г зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.    Төгсөх шалгалтын зорилго нь бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартын хэрэгжилтийн түвшин тогтоох нөхцөлийг бүрдүүлж, суралцагчийн мэдлэг, чадварыг бодитойгоор үнэлэхэд оршино.

1.3.    Төгсөх шалгалтыг зохион байгуулж явуулах үйл ажиллагаа нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 361 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт "Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлэх, дүгнэх журам", мөн сайдын 2010 оны 517 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт болон энэхүү журам үүнд нийцүүлэн гаргасан төгсөх шалгалтын дэг, төгсөх шалгалтын ажлын удирдамж, шалгуулагчийн бичгийн ажлыг засах, үнэлэх аргачлалаар зохицуулагдана.

 1.4.    Төгсөх шалгалтын үндсэн зарчим.

1.4.1.    Төгсөх шалгалтын агуулга нь бага, суурь, бүрэн дунд боловсролын стандарт, агуулгын үлгэрчилсэн хүрээнд нийцсэн байх.

1.4.2.    Төгсөх шалгалт авах хэлбэр нь тодорхой, суралцагчийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон, тэдний сонгох эрхийг хүндэтгэсэн байх.

1.4.3.    Төгсөх шалгалтын даалгавар нь туршигдсан, найдвартай байх.

1.4.4.    Төгсөх шалгалтын явц, үр дүнгийн талаарх мэдээлэл нийтэд ил тод байх.

1.4.5.    Төгсөх шалгалтын сэдэв, даалгаврын нууцлал баталгаатай байх.

Хоёр. Төгсөх шалгалтын шалгуулагч ба зохион байгуулагч

2.1.    Төгсөх шалгалтын шалгуулагч

2.1.1.    Ерөнхий боловсролын сургууль (цаашад "сургууль" гэх)-ийн V, IX, XI ангийн төгсөгч.

2.1.2.    Мэргэжлийн боловсрол олгох сургалтыг бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх сургалттай хослуулан явуулдаг Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын бүрэн дунд боловсролын агуулга эзэмшсэн суралцагч.

2.1.3.    Албан бус болон орой, эчнээ, экстернат сургалтаар харгалзах түвшний боловсрол эзэмшсэн иргэд.

2.1.4.    Тусгай хэрэгцээт болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боловсрол олгох сургууль (цаашид сургууль гэх)-ийн V, IX, XI ангийн төгсөгч.

2.1.5.    Өмнөх жилийн суурь, бүрэн дунд боловсролын "хангалтгүй" буюу "0-59" гэсэн үнэлгээ бүхий суурь,  бүрэн дунд боловсролын үнэмлэхтэй иргэд тухайн хичээлийн жилийн эхэнд энэ тухай хүсэлт өргөдлөө оршин байгаа газарт нь боловсролын үйлчилгээ үзүүлдэг ерөнхий боловсролын сургуулиар дамжуулан аймаг, нийслэлийн Боловсрол соёлын газар /хэлтэс/-т гаргаж, зөвшөөрсөн шийдвэр гарсан тохиолдолд төгсөх шалгалтад орж болно.

2.2.    Төгсөх шалгалтыг зохион байгуулагч

2.2.1.    Улсын хэмжээнд төгсөх шалгалтыг зохион байгуулалт, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах Төгсөх шалгалтын төв комисс /цаашид төв комисс гэх/-ыг БҮТ-ийн захирлын тушаалаар томилно. Төв комисс нь орон тооны бус 7 гишүүнтэй байна.

2.2.2.    Нийслэл болон хөдөө орон нутагт шалгалтыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах төгсөх шалгалтын салбар комисс /цаашид салбар комисс гэх/-ыг тухайн аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын даргын тушаалаар боловсрол, соёлын газрын мэргэжилтэн, бүх шатны боловсролын төрийн захиргааны ажилтан, ерөнхий боловсролын сургуулийн захирал, багш зэрэг хариуцлага хүлээх чадвартай мэргэжлийн хүмүүсийг оролцуулан томилно. Салбар комисс орон тооны бус 7 гишүүнтэй байна.

2.2.3.    Сургууль дээр төгсөх шалгалтыг зохион байгуулж явуулах төгсөх шалгалтын сургуулийн комисс /цаашид сургуулийн комисс гэх/-ыг сум, дүүргийн Засаг даргын захирамжаар салбар комиссоос томилогдсон төлөөлөгчөөр ахлуулан, орон нутгийн төрийн захиргааны байгууллагын төлөөлөл, захирал (сургалтын менежер), багш нарыг оролцуулан томилно. Сургуулийн комисс орон тооны бус 5 гишүүнтэй байна.

2.2.4.    Төв болон салбар комиссын зохион байгуулалт, ажлын чиг үүрэг төгсөх шалгалтын ажлын удирдамжаар зохицуулагдана.

2.2.5.    Сургуулийн комиссын ажлын чиг үүрэг төгсөх шалгалтын ажлын удирдамж, төгсөх шалгалтын дэгээр зохицуулагдана.
Гурав. Төгсөх шалгалтын агуулга, хэлбэр

3.1.    Төгсөх шалгалтыг дараах агуулгаар авна.

3.1.1.    Бага боловсрол эзэмшигч монгол хэл, математик, англи хэлний хичээлийн агуулгаар 3 шалгалт өгнө.

3.1.2.    Суурь боловсрол эзэмшигч монгол хэл-монгол бичиг /нэгдмэл агуулга/, математик, физик, химийн хичээлийн агуулгаар 4 шалгалт өгнө.

3.1.3.    Бүрэн дунд боловсрол эзэмшигч монгол хэл-уран зохиол /нэгдмэл агуулга/, математик, сонгон судалсан хичээлийн агуулга /англи хэл, орос хэл, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг/-аар 3 шалгалт өгнө.

3.2.    Шалгуулагч гадаад хэлний хичээлээс бусад хичээлийн шалгалтыг монгол хэлээр өгнө.

3.3.    Төгсөх шалгалтыг тест сорилоор авна.

Дөрөв. Төгсөх шалгалтын бэлтгэл

4.1.    Сургууль бүр хичээлийн жилийн I хагас жилд багтаан тухайн оны V, IX, XI ангийн суралцагчдын тоо болон XI ангийн суралцагчийн сонгосон хичээлийн агуулгын чиглэлийг Боловсрол, соёлын газарт, Боловсрол соёлын газар мэдээг нэгтгэн 2011 оны 2 дугаар сарын 15-ны дотор Боловсролын үнэлгээний төвд ирүүлнэ.

4.1.1.    Шалгуулагчдын талаарх мэдээллийг тусгайлан өгөгдсөн загварын дагуу цахим болон баталгаажсан цаасан хэлбэрээр тус тус хүргүүлнэ.

4.1.2.    Боловсролын үнэлгээний төвд нэгдсэн мэдээг өгснөөс хойш шалгалт өгөх шалгуулагчдын тоо, XI анги төгсөгчийн хичээл сонголтыг өөрчлөхгүй.

4.2.    Шалгалтын сэдэв, даалгаврыг боловсруулах ажлыг Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэнтэй хамтран зохион байгуулна.

4.3.    Шалгалтын материал /шалгалтын загвар дэвтэр, хариултын хуудасны эх, сорилын түлхүүр, шалгалтын дүн мэдээг нэгтгэх маягт зэрэг/-ыг битүүмжлэх, салбар комисст хүргүүлэх, түүнтэй холбоотой нууцлалыг төв комисс хариуцна.

4.4.    Аймаг, нийслэл (сум, дүүрэг)-д хүргэгдсэн төгсөх шалгалтын материалыг хувилах, тараах, түүнтэй холбогдох нууцлал, найдвартай байдлыг салбар болон сургуулийн комисс хариуцна.

4.5.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай сургуулийн шалгуулагчийн шалгалтын материалыг сургалтын онцлогт тохируулан төв комисс тусгайлан бэлтгэж, хүргүүлнэ.

4.6.    Салбар болон сургуулийн комисс нь төв комиссоос өгсөн шалгуулагчдын талаарх мэдээллийн дагуу шалгалт авах анги, танхимыг бэлтгэнэ.

Тав. Төгсөх шалгалтын хугацаа, зохион байгуулалт

5.1.    Төгсөх шалгалтыг дараах хуваарийн дагуу зохион байгуулна.

5.1.1.    Бага боловсрол /Y анги/-ын төгсөх шалгалт.

2011 оны 5 дугаар сарын 16-ний өдөр
09:00 -10:00  Монгол хэл
2011 оны 5 дугаар сарын 18-ний өдөр
09:00 -10:00  Математик
2011 оны5дугаар сарын 20-ний өдөр
09:00 -10:00  Англи хэл

5.1.2.    Суурь боловсрол /IX анги/-ын төгсөх шалгалт.

2011 оны 5 дугаар сарын 23-ний өдөр
09:00-10:30  Монгол хэл-монгол бичиг /нэгдмэл агуулга/
2011 оны 5 дугаар сарын 25-ний өдөр
09:00-10:30  Математик
2011 оны 5 дугаар сарын 27-ний өдөр
09:00-10:30  Физик
2011 оны 5 дугаар сарын 29-ний өдөр
09:00-10:30  Хими

5.1.3.    Бүрэн дунд боловсрол /XI анги/ төгсөх шалгалт.

2011 оны 5 дугаар сарын 24-ний өдөр
09:00-10:30  Монгол хэл-уран зохиол /нэгдмэл агуулга/
2011 оны 5 дугаар сарын 26-ний өдөр
09:00-10:30  Математик
2011 оны 5 дугаар сарын 28-ний өдөр
09:00-10:30  Сонгосон агуулга /сонгон судалсан аль нэг хичээл/

5.2.    Зохион байгуулалт.

5.2.1.    Төгсөх шалгалт нь жилд нэг удаа явагдах ба Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг эхэлж, дуусна.

5.2.2.    Төгсөх шалгалтыг тогтоосон хугацаанд өдөрт нэг шалгалт авах бөгөөд журмын 5.1.1, 5.1.2, 5.1.3 дахь заалтаар зохицуулагдана.

5.2.3.    Бага боловсролын төгсөх ангийн шалгалтын үргэлжлэх хугацаа 60 минут, суурь, бүрэн дунд боловсролын шалгалтын үргэлжлэх хугацаа 90 минут байна.

5.2.4.    Төгсөх шалгалттай болон төгсөх шалгалтгүй хичээлүүдэд жилийн эцсийн дүнгээр хангалтгүй буюу "F" үнэлгээ авсан суралцагчийг төгсөх шалгалтад оруулна.

5.2.5.    Хүндэтгэн үзэх шалтгаан (шалгалтын үед улсын төрөлжсөн олимпиадыг зохион байгуулах хорооны шийдвэрээр олон улсын олимпиадад оролцож байгаа болон мөн эцэг эх нас барах, өөрөө эмнэлгийн яаралтай тусламж авах, байгалийн гамшиг тохиолдох гэх мэт)-аар төгсөх шалгалтад ороогүй суралцагчийн шалтгаан нь баримтаар нотлогдсон тохиолдолд төгсөх шалгалттай хичээлийн жилийн эцсийн үнэлгээ (хувь)-г төгсөх шалгалтын үнэлгээ болгон тооцно.

5.2.6.    Шалгуулагч биеийн эрүүл мэндийн байдлаас болон бусад шалтгаанаар шалгалтын анги танхимыг орхин гарсан тохиолдолд шалгуулагчийн гарах хүртлээ гүйцэтгэсэн даалгаврыг үнэлж зохих оноог өгнө.

Зургаа. Шалгалтын материал засах, дүн гаргах, мэдээлэх

6.1.    Шалгуулагчийн бичгийн ажлыг засах, үнэлэх аргачлалыг Боловсролын үнэлгээний төв шалгалтын материалын хамт хүргүүлж, сургуулийн комисс мөрдөж ажиллана.

6.1.1.    Сургуулийн комисс нь шалгалтын материалыг засаж дүн, оноог шалгуулагч, олон нийтэд тухайн өдөрт багтаан мэдээлнэ.

6.1.2.    Салбар комисс нь шалгалтын дүн мэдээ, түүнд хийсэн хяналт-шинжилгээний материалын хамт сүүлийн шалгалт дууссанаас хойш 5 хоногийн дотор төв комисст ирүүлнэ.

6.1.3.    Аймаг, нийслэлийн салбар комиссоос ирүүлсэн шалгалтын үнэлгээг төв комисс нэгтгэнэ.

6.1.4.    Төв комисс нь шалгалтын дүн, мэдээгээ БҮТ-д хүлээлгэн өгөх бөгөөд БҮТ бага, суурь,

             бүрэн дунд боловсролын стандартын хэрэгжилтийн дунджийг аймаг, нийслэл болон улсын хэмжээнд нэгтгэн гаргаж, тайланг БСШУЯ, Боловсролын хүрээлэнд хүргүүлнэ

Долоо. Өргөдөл, гомдол хүлээн авах, шийдвэрлэх

7.1.    Шалгуулагч болон тэдний эцэг, эх, асран хамгаалагч, багш нар шалгалтын дүн, оноотой санал нийлэхгүй байгаа болон даалгаврын хариулттай холбоотой өргөдлөө сургуулийн комисст бичгээр

          гаргана. Сургуулийн комисс иргэдээс гаргасан өргөдөл гомдлыг 24 цагийн дотор шийдвэрлэж, хариуг бичгээр өгнө.

7.2.    Иргэд сургуулийн комиссоос гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд харъяа салбар комисст гомдол гаргаж болно.

7.2.1.    Сургуулийн комисс энэ тохиолдолд тухайн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн тухай протокол хөтөлж, шалгуулагчийн шалгалтын дэвтэр, хариултын хуудсыг хувилж, хавсарган салбар комисст хүргүүлнэ.

7.2.2.    Салбар комиссоос гаргасан шийдвэр эцсийнх байна.

7.3.    Сургуулийн комисс нь шалгуулагчийн буруутай үйлдлээс шалтгаалсан өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй бөгөөд шалтгаанаа тодорхой заагаагүй болон буцах хаяггүй, бага насны хүмүүс буюу шүүхийн шийдвэрээр эрхийн бүрэн чадамжгүйд тооцогдсон этгээд эцэг эх, асран хамгаалагчаараа төлөөлүүлээгүй бол өргөдлийг хүлээн авахгүй.

Friday, February 11, 2011

Гэгээн хайрын баярыг угтаж хийсэн бичлэг


Image


Ганцхан чи л надаас хайр гуйгаагүй болохоор

Гараас минь атгах гэж үдшийн болзоонд дуудаагүй болохоор

Гэрэвшингүй ширтэх харцыг минь ажаагүй болохоор

Гэнэхэн итгэлдээ би чиний нэрийг сийлчихсэн юм

Нээрээ л чи намайг дурлалын ертөнцөд уриагүй болохоор

Найрсаг зан гаргаж хоосон жүжиг тавиагүй болохоор

Нимгэн гуниг хөглөсөн төрхөө надаас нуугаагүй болохоор

Нууцхан сэтгэлдээ би чиний харцыг мөнхөлчихсөн юм

Зөвхөн чи л намайг хайрын тангод уриагүй болохоор

Зөрүүд сэтгэлд минь янагийн үгсийг хэлээгүй болохоор

Замын цэцэгсийг тасдаж гэрийн минь үүдэнд хүргээгүй болохоор

Зүрх сэтгэлээрээ би үнэн төрхөнд чинь дасчихсан юм




Аяа энэ хорвоод хавар ирчихэж, хайр дуудчихаж

Image
Хавар ирчихэж дээ хайрт минь шувууд жиргээд л

Хацар норгох нь ч нулимс биш бороо байна

Хатсан навчисны цаанаас жижигхэн нахиа харагдаж

Хөрсөн доороос яргуйн үндэс цухуйж байна

Аяны шувууд ирчихэж нуурын хөвөө туяаран байна

Анхны бороо шивэрлээ алгандаа тосоод мэндчилье

Амраг чиний зүг сэтгэл яаран тэмүүлэх чинь

Аяа энэ хорвоод хавар ирчихэж, хайр дуудчихаж

/Эрхэмцэцэг хэмээх найрагчийн шүлэг байлаа./

Thursday, February 3, 2011

Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоол

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

1995 оны 6 дугаар сарын 14-ний өдөр                                                                                                                                                                     Улаанбаатар хот
Дугаар 96

Төрийн албаны тухай Монгол Улсын хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, 4-т болон 7, 8-дзаасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1 ."Төрийн захиргааны албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-ыг 1 дүгээр хавсралтын, "Төрийн захиргааны албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам"-ыг 2 дугаар хавсралтын, "Төрийн албан хаагчид эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл олгох журам"-ыг З дугаар хавсралтын, "Төрийн үйлчилгээний албаны албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам"-ыг 4 дүгээр хавсралтын, "Төрийн үйлчилгээний албаны албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох нийтлэг журам"-ыг 5 дугаар хавсралтын, "Төрийн албан хаагчид шагнал, урамшил олгох журам"-ыг 6 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2.Төрийн үйлчилгээний албаны зарим албан хаагчид олгох нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээг 7 дугаар хавсралтын ёсоор баталсугай. /ЗГ-ын 1998 оны 52 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
3. Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох бүх төрлийн нэмэгдлийн нийт хэмжээ нь:
-төрийн захиргааны болон тусгай албаны албан хаагчийн хувьд түүний албан тушаалын сарын сарын цалин, бүх төрлийн нэмэгдэлийн дүнгийн;
-төрийн үйлчилгээний албаны албан хаагчийн хувьд түүний албан тушаалын сарын цалин, нэмэгдэл хөлсний дүнгийн тус тус 40 хувиас хэтрэхгүй байхаар тогтоосугай. /Засгийн газрын 1996 оны 90 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/
4.Төрийн албан хаагчид олгосон нэмэгдлүүдийг тэдний ээлжийн амралтын цалин, жирэмсний ба амаржсаны болон хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацааны тэтгэмж олгоход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний бүрэлдэхүүнд оруулан тооцож байсугай.
5.Төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулсны үндсэн дээр тэдэнд нэмэгдэл олгох тухай журмуудыг мөрдөж ажиллахыг сайд, тусгай газрын дарга, бүх шатны Засаг дарга, төрийн өмчийн болон төсөвт байгууллагын эрх баригч нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                                       П.ЖАСРАЙ
Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд                                                         Э.ГОМБОЖАВ
Сангийн сайд                                                                                             Э.БЯМБАЖАВ

Засгийн газрын 1995 оны 96 дугаар
тогт оолын 1 дүгээр хавсралт

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД АЛБАН АЖЛЫН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
1.Төрийн  захиргааны  албан хаагчид төрийн бодлого боловсруулах, түүнийг  хэрэгжүүлэх  ажлыг  зохион байгуулах, хяналт тавих нэн хариуцлагатай үүргийг гүйцэтгэснийх нь төлөө тухайн албан тушаалыг  хашиж байх  хугацаанд нь албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгоход энэ журмыг мөрдөнө.
2.Төрийн захиргааны  албан  тушаалын ангилал, зэрэглэлийн тэргүүн түшмэл,  эрхэлсэн  түшмэл,  ахлах түшмэлд хамаарагдах албан тушаалтанд онцгой нөхцөлийн нэмэгдлийг олгоно.
З.Төрийн захиргааны албан хаагчид олгох албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг  тухайн  албан  хаагчийн  албан тушаалын сарын цалингийн 0 хувиар бодож олгоно /Энэ заалтад Засгийн газрын 2007 оны 239 дүгээр тогтоолор өөрчлөлт орсон/.
4.Төрийн захиргааны албан хаагчид олгох албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн байгууллагын төсвөөс олгоно.
5.Албан  ажлын  онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох бэлтгэлийг хангасны үндсэн  дээр  энэ  журмыг  1996  оны  1 дүгээр сарын 1-нээс мөрдөнө.

Засгийн газрын 1995 оны 96 дугаар
тогтоолын 2-р хавсралт

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД ТӨРИЙН АЛБА ХААСАН ХУГАЦААНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
1.Төрийн  захиргааны  албан  хаагчдыг  тогтвор суурьшилтай ажиллуулах, төрийн мэргэшсэн албыг бэхжүүлэх зорилгоор төрийн албан  хаагчид  төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгоход энэ журмыг мөрдөнө.
2.Төрийн  алба  хаасан хугацааны нэмэгдлийг тухайн ажилтны төрийн байгууллагад ажилласан хугацааг харгалзан түүний албан тушаалын  сарын үндсэн  цалингаас  дор  дурдсан  хувиар бодож олгоно:
Төрийн алба  хаасан хугацаа (жилээр)                                            Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээ (хувиар)                                               
5-10 5
11-15 10
16-20 15
21-25 20
26 ба түүнээс дээш 25
З.Төрийн  захиргааны  албан  хаагчийн  төрийн  алба хаасан хугацаанд дараахь хугацааг оруулж тооцно.Үүнд:
а)төрийн албанд ажилласан;
б)төрийн албанд ажиллаж байх хугацааныхаа дундуур мэргэжил, мэргэшлээ   дээшлүүлэх,  дахин  мэргэших, шинээр мэргэжил  эзэмших дамжаа болон магистрантур, аспирантур, докторонтурт суралцсан;
в)төрийн  албанд ажиллах хугацаандаа жирэмсэн, амаржсан болон хууль  тогтоомжийн  дагуу  нэмэгдэл  чөлөөтэй  байсан;
г)төрийн байгууллагын дотоод дүрэмд заасны дагуу чөлөөтэй  байсан;
д)төрийн  албанд  ажиллах  үедээ ажлаас үндэслэлгүйгээр халагдсаны улмаас  ажилгүй  байсан болон энэ тухай хэргийг нь шүүхээс хэрэгсэхгүй болгосон, цагаатгагдсан хүмүүсийн мөрдөгдсөн  ба ял эдэлсэн (өршөөлөөр суллагдсан хүмүүс үүнд хамаарахгүй).
4.Төрийн алба хаасан хугацааг байгууллагын боловсон хүчний асуудал эрхэлсэн нэгж буюу ажилтан тодорхойлж, тухайн байгууллагын  эрх баригчийн тушаалаар нэмэгдэл олгох хувийг тогтоож байна.
5.Төрийн  албанд  ажилласан хугацааг тогтоох үндсэн баримт нь хөдөлмөрийн буюу нийгмийн даатгалын дэвтэр болно.
6.Төрийн  алба хаасан хугацааны нэмэгдэлд шаардагдах зардлыг байгууллага жил бүрийнхээ төсөвт тусгаж олгоно.
7.Энэ  журмыг  төрийн  албан  хаагчийн төрийн байгууллагад ажилласан хугацааг нарийвчлан тогтоож, нэмэгдэл олгох бэлтгэл ажлыг  хангасны  үндсэн  дээр 1996  оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөнө.

----оОо----


Засгийн газрын 1995 оны 96 дугаар
тогтоолын 3-р хавсралт

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ЭРДМИЙН ЗЭРЭГ, ЦОЛНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ

1.Төрийн  албыг  оюуны өндөр мэдлэгтэй, ажлын баялаг туршлагатай боловсон  хүчнээр бэхжүүлэх, төрийн албан хаагчид эрдэм боловсролоо  ямагт дээшлүүлж байх сонирхлыг хөхүүлэн дэмжих зорилгоор төрийн албан  хаагчид эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл олгоход энэ журмыг мөрдөнө.
2.Их,дээд сургууль,коллеж,тусгай мэргэжлийн дунд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд сургалт, эрдэм шинжилгээ,  туршилтын ажил эрхэлдэг, эрдэм шинжилгээний байгууллагад болон судалгаа шинжилгээ, туршилтын   үндсэн үйлдвэрлэл  дээр ажиллаж  байгаа  эрдмийн зэрэг, цолтой төрийн албан  хаагчид албан тушаалын сарын цалингаас  дор  дурдсан  хувиар бодож сар бүр нэмэгдэл олгож байна:
Эрдмийн зэрэг, цол                                             


Албан тушаалын сарын цалингаас бодох хувь                                                 
Доктор зэрэгтэй бол 20
Профессор цолтой бол 10
Дэд доктор зэрэгтэй бол
15
Дэд профессор цолтой бол 5
З.Эрдмийн  зэрэг,  цолны  нэмэгдлийг нэг хүнд давхардуулан олгож болно.
4.Энэ  журмын 2-т зааснаас бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа докторын зэрэгтэй төрийн албан хаагчид албан тушаалын  сарын  цалингийн  15 хувиар, дэд докторын зэрэгтэй төрийн албан хаагчид албан тушаалын сарын цалингийн 10 хувиар тус тус тооцож нэмэгдэл олгоно.
Харин профессор, дэд профессор цолны нэмэгдлийг зөвхөн энэ журмын  2-т  дурдсан ажил, үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид олгоно.
5.Эрдмийн  зэрэг, цолны  нэмэгдлийг  тухайн албан хаагчийн албан тушаалын үндсэн ажил үүрэг эрхлэн гүйцэтгэсэн хугацаанд нь бодож олгоно.
6.Эрдмийн   зэрэг, цолны нэмэгдлийг тухайн байгууллага жил бүрийнхээ төсөвт тусгаж олгоно.
---OOO---

Засгийн газрын 1995 оны 96 дугаар
тогтоолын 4-р хавсралт
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ АЛБАН ХААГЧИД УР ЧАДВАРЫН НЭМЭГДЭЛ ОЛГОХ НИЙТЛЭГ ЖУРАМ
1.Төрийн  үйлчилгээний  албаны  албан  хаагчид ур чадварын нэмэгдэл олгоход энэхүү нийтлэг журмыг мөрдөнө.
2.Эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг буюу бусдаас илүү дэвшилтэт арга барилаар ажиллаж өндөр амжилт гаргасан,  эсвэл  гоц авьяастай  ажилтанд  ур  чадварын  нэмэгдэл олгоно.
З.Ур чадварын нэмэгдлийн доод хэмжээ нь тухайн албан хаагчийн  албан тушаалын сарын цалингийн 10 хувь байна.
4.Ур  чадварын  нэмэгдлийг  олгох, олгож байгаа нэмэгдлийн хэмжээг нэмэгдүүлэх,  бууруулах,  хасах  асуудлыг энэ журмын 2; 8-д  заасан шалгуурыг үндэслэн тухайн байгууллагын эрх баригчийн тушаалаар шийдвэрлэнэ.
5.Ур  чадварын нэмэгдлийг зөвхөн тухайн албан тушаалыг эрхэлж буй хугацаанд,жинхэнэ ажилласан цагт ноогдох албан тушаалын  цалингаас  тооцож сар тутам олгоно. Ажлын үр дүн буурсан нөхцөлд ур чадварын нэмэгдлийг олгохгүй.
6.Ур  чадварын нэмэгдлийг тухайн салбар, байгууллагын үндсэн  үйл ажиллагааг эрхлэн явуулдаг мэргэжлийн албан хаагчид олгоно.
7.Ур  чадварын нэмэгдэлд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төсвөөс санхүүжүүлэх  бөгөөд  хэмжээ  нь  тухайн байгууллагын нийт цалингийн сангийн 0,2 хувиас хэтрэхгүй байна. (1995 оны 186 дугаар тогтоолоор хүчингүй болгосон)
8.Ур  чадварын нэмэгдэл олгох салбар, мэргэжлийн онцлогийг харгалзсан шалгуур үзүүлэлтийг Сангийн яам, Хүн амын бодлого, хөдөлмөрийн яамтай хамтран төрийн захиргааны тухайн төв  байгууллага баталж мөрдүүлнэ.
9.Энэ  журмыг бэлтгэл ажлыг  хангасны үндсэн дээр 1995 оны 10 дугаар сарын 1-нээс мөрдөнө.


----OOO----

Засгийн газрын 1995 оны 96 дугаар
тогтоолын 5-р хавсралт

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ АЛБАН ХААГЧИД МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ НИЙТЛЭГ ЖУРАМ
1.Төрийн  үйлчилгээний   албаны  албан  хаагчийн   ажил гүйцэтгэх чадвар,   мэргэшлийн   түвшинг дээшлүүлэх зорилгоор мэргэшлийн  зэргийн нэмэгдлийг  олгоход  энэ  нийтлэг  журмыг баримтална.
2.Энэ  журмыг  үндэслэн  төрийн үйлчилгээний албаны тухайн салбарын ажлын онцлогийг харгалзан мэргэшлийн  зэрэг,  зэргийн нэмэгдэл  олгох шалгуур үзүүлэлтийг тогтоосон журмыг харьяалах төрийн  захиргааны  төв байгууллага Хүн амын бодлого, хөдөлмөрийн  яам, Сангийн яамтай хамтран батална.Энэ журмыг баримтлан төрийн  албан хаагчид мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох асуудлыг  тухайн байгууллагын эрх баригчийн тушаалаар шийдвэрлэнэ.
З.Мэргэшлийн  зэргийн  сарын нэмэгдлийн доод   хэмжээг  төрийн албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн хэмжээнээс дор дурдсан хувиар тогтооно:
Мэргэшлийн зэрэг   Мэргэшлийн зэргийн нэмэгдлийн хэмжээ /хувиар/
I 15
П 10
Ш 5
4.Төрийн үйлчилгээний  албаны  албан хаагчийн мэргэшлийн зэргийг 5 жил тутам шинэчлэн тогтоож байна.
5.Төрийн  үйлчилгээний  албаны  албан  хаагчид  мэргэшлийн зэргийн нэмэгдлийг  зөвхөн  тухайн мэргэжлээрээ ажиллаж байгаа хугацаанд нь олгоно.
6.Мэргэшлийн  зэргийн нэмэгдэлд зарцуулах хөрөнгийн хэмжээ нь  тухайн байгууллагын  нийт  цалингийн  сангийн  З,5 хувиас хэтрэхгүй байна. (Засгийн газрын 1995 оны 186 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/)            
7.Эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл авдаг төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдлийг давхардуулан  олгохгүй.
8.Энэ  журмыг шинээр нэвтрүүлэх салбарт бэлтгэл хангах ажлыг 1995  оны 10 дугаар сард багтаан зохион байгуулж, мөн оны 11 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөнө.

----OOO----

Засгийн газрын 1995 оны 96
дугаар тогтоолын 6-р хавсралт

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ШАГНАЛ, УРАМШИЛ ОЛГОХ ЖУРАМ
1.Төрийн  албан  хаагчийн  ажлын  үр  дүн, бүтээлч байдлыг тогтмол дүгнэж,  сайн ажилласан хүмүүсийг хөхүүлэн дэмжих зорилгоор  "Төрийн албаны  тухай  хууль"-ийн  З1  дүгээр зүйлд заасан шагнал, урамшлыг олгоход энэхүү журмыг баримтална.
2.Албан  тушаалын  үүргээ  бүрэн  биелүүлж,  өндөр  амжилт гаргасан төрийн  албан  хаагчид ажлын үр дүнг нь үнэлж төрийн байгууллагын захиргаа, эрх бүхий албан тушаалтан дараахь шагналаар  шагнаж урамшуулна:
а)мөнгөн шагналаар шагнах;
б)эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах;
в)улирлын  ажлын  дүнгээр  болон  онцгой чухал буюу онц түвэгтэй албан  даалгавар  биелүүлсний  төлөө  мөнгөн урамшил олгох;
г)ажлын  үр  дүн,  гаргасан  амжилтыг нь нийтэд мэдээлж алдаршуулах,  хүндэт  дэвтэрт бичих, жуух, баярын бичгээр шагнах,  тэргүүний ажилтан цол олгох;
д)дээд  шатны байгууллагын шагналд тодорхойлох.
З.Сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын  үндсэн болон  дэд бүтцэд ордог тусгай газрын дарга, сайд нар эрхэлсэн  ажилдаа онцгой идэвх, санаачилга гаргаж бусдаас илүү үр бүтээлтэй  ажиллаж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан төрийн албан хаагчийг мөнгөн шагналаар шагнаж болно.
4.Энэ  журмын  З дугаар зүйлд заасан албан тушаалтны олгох мөнгөн шагнал дор дурдсан хэмжээтэй байна:
а)сум,  дүүргийн  Засаг  дарга 15 хүртэл албан хаагчийг тус бүр 25000 хүртэл төгрөгөөр;
б)аймгийн  Засаг дарга 12 хүртэл албан хаагчийг тус бүр 50000 хүртэл төгрөгөөр;
в) нийслэлийн Засаг дарга 20 хүртэл албан хаагчийг тус бүр 100000 хүртэл төгрөгөөр;
г)Засгийн  газрын  үндсэн болон дэд бүтцэд ордог тусгай газрын дарга нар 10 хүртэл албан хаагчийг 100000 хүртэл төгрөгөөр;
д)Монгол  Улсын  сайд  10 хүртэл албан хаагчийг тус бүр 150000 хүртэл төгрөгөөр.
5.Төрийн байгууллагын захиргаа нь мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачилга гарган  албан үүргээ тогтмол чанартай сайн  биелүүлж,  ажлын өндөр  амжилт  гаргасан,  албаны болон төрийн  албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг  эрхэмлэн дээдэлж,  мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлж байгаа төрийн албан хаагчид улирлын ажлын нь үр дүнгээр албан тушаалын  сарын  цалингийн  40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал олгож болно.Албан хаагчийг тийнхүү шагнаж урамшуулах   үзүүлэлт, журмыг төрийн тухайн байгууллага боловсруулж хэрэгжүүлнэ.
6.Төрийн байгууллагад тогтвор суурьшил, үр бүтээлтэй, олон жил  (10-аас доошгүй жил) ажилласан төрийн албан хаагчид насны ой,тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан болон гэр бүл болоход нь байгууллагын  захиргаанаас 50000 хүртэл төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дурсгаж болно.
7.Төрийн албан хаагчийн ажлын амжилтыг нь үнэлж төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын хүндэт дэвтэрт бичих буюу жуух болон баярын бичгээр шагнан урамшуулж, Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдэг олгоно. Хүндэт дэвтэрт бичигдсэн, жуух, баярын бичгээр шагнагдсан болон салбарын тэргүүний ажилтан цол авсан хүмүүст олгох мөнгөн шагналын хэмжээг Засгийн газар тогтооно.
8.Байгалийн  гамшиг  (газар  хөдлөх, усны үер болох зэрэг) болсон, үйлдвэрлэлийн  осол,  техникийн  ноцтой аваарь сүйрэл гарсан,  халдварт өвчин  тахал  хэлбэрээр гарсан үед хор уршгийг  нь арилгах зэрэг нэн түвэгтэй албан даалгаврыг иргэний эр зориг  гарган  гүйцэтгэсэн,  түүнчлэн улс орны болон салбарын хэмжээний  тулгамдсан  зорилтыг шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой   төсөл, хөтөлбөр, эрдэм шинжилгээний бүтээл боловсруулж түүнийг  гардан  хэрэгжүүлж  бодитой  үр  дүн гаргасан, урлаг, соёлын гарамгай бүтээл туурвисан төрийн албан хаагчдад  250000 хүртэл төгрөгийн урамшлыг төрийн төв байгууллага, аймаг, нийслэлийн  Засаг даргын саналыг үндэслэн Засгийн газрын шийдвэрээр олгоно.
9.Энэ журмын 4, 8 дугаар зүйлд заасан болон тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдгийг дагалдах мөнгөн шагналд зарцуулах хөрөнгийг улсын төсвөөс, 5, 6 дугаар зүйлд заасан шагналд зарцуулах хөрөнгийг тухайн байгууллагын төсвийн хэмнэлт, өөрийн орлогоос тус тус гаргана.

----OOO---

/Засгийн газрын 1995 оны 93, 1997 оны  52 дугаар тогтоолоор орсон өөрчлөлтийш тусгав/

Monday, January 31, 2011

Сар шинийн мэнд дэвшүүлье

Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй
Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурамсан баяр
XVII жарны Илжиг хэмээх төмөр туулай жилийн
Сар шинийн мэнд дэвшүүлье
Хамаг бурхад авран нигүүлсч
Хотол түмнээрээ амгалан жаргаж
Ам цагаан хулгана жилдээ
Ач буян нь арван зүгтээ дэлгэрч
Аз хийморь дүүрэн байхыг ерөөе
Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй
САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ 



Зурхайн зурлагад морлин ирж буй XVII жараны "Илжиг"хэмээх Төмөр Туулай жилийн өнгө, ерөнхий төлөв байдалийн буужээ. Үхэр нь цагаан толгойтой, ногоон омруутай. Эвэр, сүүл,чих,ходоод,дөрвөн шийр нь бас ногоон. Амаа хамхиад сүүлээ баруун тийш нь шарван яваа бөгөөд үхэр хариулаач нь өвгөн хүн байна. Үхэр хариулаач нь шар дээлтэй, улаан бүстэй, олсон шилбүүр барьж явна. Чихнийх ньараар үс ньхийсч, баруун гутлаа өмсч, зүүн гутлаа бүсэндээ хавчуулж, үхрийнхээ зүүн талд алхаж явна.
Үхрийн бие ньногоон өнгө зонхилсон тул энэ жил салхи ихтэй байх ба цэцэг ногоо дэлгэрнэ. Үхрийн толгой цагаан учир жилийн эхэн болон дөрвөн улирлын эхээр бороо цастай. Омруу ньногоон тул жилийн эхээр салхи ихтэй байхын шинж юм. Дөрвөн шийр нь ногоон байгаа нь жилийн сүүлээр салхи ихтэй байх ажээ.
Үхэр хариулаач нь өвгөн хүн байгаа нь өвгөдөд амгалан, залууст ширүүн, нялхаст машид ширүүн байх нигууртай. Өвөлдөө хүйтэн салхитай, хүн малын өвчин их гарах нь олонтаахэмээн зурхайн зурлагад буужээ.
Шинийн 1-ний өглөөзүгмөрөө гаргах
(ус суудалд суусан хүмүүс хар нохойн ам таарсан тул гарах зүгийг солисон) 
Суудап
Зүгмөрөө гаргах
Цээр гаргах /тарни
Төрсөн он
Гал
Зуүн урд зүг гарч урд зугээс ирнэ
Ум               базар
паддагийний хум мамабнзъяа суухай
Эр
1923,1931,1939,1947,1955,1963.1971,1979.1987,1995,2003,2011
Эм
1919,1927.1935,1943,1951,1959.1967,1975,1983,1991,1999,2007
Шороо
Баруун зуг грач баруун урдаас ирнэ
Ум бадмадагийний хум  мама  бизъяа
суухай
Эр
1922,1930.1938,1946.1954.1962.1970,1978.1986.1994.2002.2010
Эм
1920,1928.1936,1944.1952.1960,1968,1976,1984,1992,2000,2008
Төмөр
Баруун урд зуг гарч баруунаас ирнэ
Ум            радиаа
дагийний хум мама бизъяасуухай
Эр
1921,1929,1937,1945,1953,1961,1969,1977,1985,1993.2001.2009
Эм
Огторгуй
Зуун хойд зүггарч баруун хойноос ирнэ
Ум раднаа дагийний хум  мама  бизъяасухай
Эр
1920,1928,1936,1944,1952,1960.1968,1976,1984,1992,2000.2008
Эм
1922.1930.1938.1946,1954,1962.1970,1978,1986,1994,2002.2010
Ус
Урд зуг гарч зуун урд зугээс ирнэ
Ум пагмадагийний хум мама  бизъяа
суухай
Эр
1919,1927.1935,1943.1951,1959.1967,1975,1983,1991,1999.2007
Эм
1923.1931.1939.1947.1955,1963.1971.1979,1987,1995,2003,2011
Уул
Баруун хойд зуг гарч зуун хойноос ирнэ
Ум будда дагийний хуммамабизъяа
суухай
Эр
1918,1926.1934.1942.1950,1958.1966.1974,1982,1990.1998.2006
Эм
1916.1924,1932,1940.1948.1956.1964.1972,1980,1988,1996.2004
Мод
Хойд зуг гарч зуун зугээс ирнэ
Ум базардагийний хум     мама  бизъяасуухай
Эр
1917.1925.1933,1941,1949,1957,1965(f^)l981,1989,1997,2005
Эм
Хий
Урд зуг гарч зуун урдаас ирнэ
Ум базар пад дагийнийхум мамабмзъяа суухай
Эр
1916,1924,1932,1940,1948.1956.1964,1972,1980,1988.1996.2004
Эм
1918,1926,1934
 Эх сурвалж: www.asunews.mn