Saturday, March 17, 2012

2012 оны цэргийн баярын мэндчилгээ

Газрын сайхан залуусаа
Ардын дуунд мөнхөрсөн бүсгүйчүүлтэй адилтган зүйрлэлээ.

С.Наранцогт
Тууштай зарчим зангаар
Түмний мөнгөнд ханддаг
Хүний үрсийн төлөө
Хоёргүй сэтгэлийг баримталсан
Газрын дарга таныгаа
Амраг хайртдаа чин сэтгэлийг барьж
Арван жилийг ардаа орхисон
Ардын дууны Алгирмаатай
Андууралгүй зүйрлэюу


Ж.Отгонбат
Айлын эхнэрээс ч дутахгүй
Ажилсаг, аж ахуйч аашинд нь
Хэрийн бүсгүйгээс дутахгүй
Хямгач цэвэрхэн зантайд нь
Дэгжин залуу Отгонбат таныг
Ханан хээтэй алчуурыг
Ханцуйнаасаа салгадаггүй
Дунд голын сайхан бүсгүй
Дунжидмаатай зүйрлэюу.

Д.Совд
Гандан уулын цэцгийг
Гандана чинээ санасангүй
Гаршиж дадсан ажлаасаа
Гажина чинээ санасангүй ээ

Уулын маань улаан цэцгийг
Унана ч гэж ай санасангүй дээ хө
Улсдаа хэрэгтэй албан хаагчийг
Явна чинээ санасангүй дэ

Ардын дууны Хандармаа
Арлын орны оюутан
Ажлын газрын ханхүүдээ
Амжилтын дээдийг л хүсье дэ



Б.Лхагва-Очир
Дуу хуурын өлгий болсон
Дундговь нутгийн ууган хүү
Хошуу нутаг алгасан сурч
Худалдан авах ажиллагааг эзэмшсэн
 Хорин хэдхэн настай
Хонгор хүү Б.Лхагва-Очир таныг
            Арван хошуу дамжин
            Айлын бэр болсон
Алиа Сэндэр бүсгүйтэй
Адилтган зүйрлэюу

Б.Жигжид
АДБ-ийн төслийн олон бүсгүйчүүл
Аашны чинь хөөрхөнд арга ч үгүй даслаа даа хө
Нүүдлийн гэр цэцэрлэгийн бүсгүйчүүл нь

Нүдний чинь хөөрхөнд арга ч үгүй даслаа даа хө
Төсөл хариуцсан Б.Жигжид таныг
Ардын дуунд алдараа мөнхөлсөн
Аавын хүүгийн сэтгэлийг булаасан
Аргагүй амрагтай зүйрлүүлэн санаюу
Ааш гаргаж уурлаж болохгүй шүү


Б.Доржготов
Хөндийн тоосыг хөдөлгөөд байдаг нь хө
Хүлэг унаатай Готов уу даа хө
Хүмүүний сэтгэлийг хөдөлгөөд байдаг нь хө
Хүүхэн Нанаагийн минь хоёр нүдээ хө
Талын тоосыг татуулаад байдаг нь хө
Тэргээ унасан Готов уу да хө
Тануусын сэтгэлийг хөдөлгөөд байдаг нь хө
Танай сайхан Наанаа юу даа хө

No comments:

Post a Comment