Хэн ч мөрөөдөлийг тань хулгайлахыг бүү зөвшөөр,
Ямар ч үе байсан хамаагүй зүрхэнийхээ үгийг сонс
Хүүг дунд ангид байхад багш нь: “том болоод юу хийх, ямар мэргэжилтэй болохыг хүсч байгаа тухай зохион бичлэг гэртээ бичиж ир” гэж гэрийн даалгавар өгчээ.
Хүү шөнөжингөө суун, нэгэн өдөр адууны аж ахуйтай болох тухай, 7 хуудас дүүрэн юм бичжээ. Тэр ч бүү хэл 200 га талбайтай аж ахуйн байр, хашаа хороо, морьд давхих талбайг ч зурсан байлаа. Маргааш өглөө нь зүрхэнийхээ үгтэй 7 хуудас зохион бичлэг ээ багшдаа өглөө. Хоёр хоногийн дараа багш зохион бичлэгүүдийг тарааж өгөхөд түүний цаасан дээр томоос том “тэг” бас “хичээлийн дараа надтай уулз” гэж бичсэн байв.
Хүү багшаасаа “яагаад би тэг авч байгаа юм ” гэж асуужээ . “чиний насанд ийм мөрөөдөл тохирохгүй, бодит байдалтай нийцэхгүй байна” гээд “чамд мөнгө байхгүй, чи нүүдэлчин айлын хүү шүү дээ. Адууны аж ахуйтай болоход чамд маш их хөрөнгө мөнгө шаардлагатай. Эхлээд чи газар авна, дараа нь сайн үүлдрийн адуу авах хэрэгтэй, үүнийг хийнэ гэдэг чинь боломжгүй. Хэрэв биелэгдэх зорилго шинээр тавьж ирэх юм бол чиний дүнг өөрчилж болох юм” гэжээ.
Хүү гэртээ ирээд баахан бодсоны эцэст аавдаа хэлэв. Тэгтэл аав нь “за хүү минь, үүнд чи өөрөө шийд гарга, энэ бол чиний хувьд маш чухал сонголт” гэлээ. Хүү хэдэн өдөр бодсоны эцэст зохион бичлэгтээ ямар ч өөрчлөлт оруулахгүйгээр багшдаа өгөнгөө “та надад өгсөн дүнгээ битгий өөрчлөөрэй, би ч бас мөрөөдлөө өөрчлөхгүй …” гэв.
Одоо тэр 200 га газартай, адууны аж ахуйтай, бас 1000 м2 талбайтай харшид амьдарч байна. Олон жилийн өмнө бичсэн тэр зохион бичлэг нь хоймрын хананд нь өлгөөстэй…
Thursday, January 21, 2010
Цахилгаан
Тэр өдөр цаг агаар их муухай байлаа. Цахилгаан цахиж, бороо хувингаар цутгах мэт орж байв. Бяцхан охин өглөө ээжийгээ дуудахад нойрноосоо сэрээд өглөөнийхөө цайг уун бусад өглөөний л адил сургууль руугаа алхахаар гарлаа. Цахилгаан хүчтэй цахилж нүргэлсэн дуу чимээ гарахад охины эх гэнэт сандран “охин минь замдаа явж байгаад айх бий дээ” гэж бодон машиндаа санд мэнд сандран суугаад охиныхоо араас гарав. Тэгээд охиноо замаар явж байхыг харлаа. Охин ойрхон ойрхон алхлан явж байв. Харин цахилгаан цахихад дороо зогсоод тэнгэр өөд харан инээмсэглэж байв. Ингэхийг нь ээж нь хараад эхэндээ ойлгосогүй. Ихэд гайхан машинтайгаа дөхөж очив. Тэгээд “Үр минь энэ аймаар бороонд ганцаараа явахдаа айсангүй юу? Цахилгаан цахихаар яагаад тэнгэр өөд хараад байгааг ээждээ хэлээч” гэв. Тэгэхэд охин: “Инээмсэглэсэн юм аа. Яагаад гэвэл Бурхан миний зургийг дээрээс авч байна” гэжээ.
Овгийн ахлагч өвгөн индиан
өвгөн индиан ач хүүтэйгээ гэрийнхээ үүдэнд суугаад цаахан талд нь ноцолдох хоёр нохойг ажиглаж байв. Нэг нь цагаан, нөгөө нь хар зүстэй бөгөөд 12 настай ач хүүг нь ухаан орох цагаас л хамт ноцолдож өсчээ. өвөө нь хажуугаасаа салгадаггүй байнга харж хамгаалдаг хоёр нохой нь байлаа. Амбаараа мануулахад нэг л нохой хангалттай байхад яагаад заавал хоёр, тэгээд бас цагаан, хар өнгөтэй байгаагийн учрыг хүү ихэд сонирхон өвөөгөөсөө асууж гэнэ.
өвгөн индиан ач хүүгийнхээ нуруу нь дээр нөхөрсөгөөр алгадаад “хүү минь энэ нь миний хувьд хоёр чухал зүйдийг илэрхийлж байгаа юм.”
“юу илэрхийлж байгаа юм ” гэж ач хүү асуухад “сайн муу чанарыг илэрхийлж байгаа юм. Яг энэ хоёр нохой шиг хүний сайн муу хоёр чанар нь үргэлж бидний дотор тэмцэлдэж байдаг юм. Энэ хоёр нохойг харахдаа үргэлж үүнийг санадаг юм. Тийм учраас үргэлж дэргэдээ байлгадаг юм” гэв. Ач хүү “ тэмцэлдэж байдаг юм бол нэг нь дийлсэн байхнээ” гэж бодоод хүү дуусдаггүй асуултаасаа дараагийхыг нь асуужээ.
Тэгээд хүү “ тэгвэл энэ тэмцэлд аль нь дийлэх вэ” гэв.
Хөгшин индиан ач хүүгээ хараад: “Чинийхээр бол аль нь дийлэх вэ?” хүү бодолхийлнэ. Харин өвгөн индиан”Би алийг нь илүү тэжээнэ тэр нь дийлнэ дээ” гэв.
Сүхээ ирлэх
Нэг ойд хоёр модчин мод бэлтгэж байв. Нэг модчин өглөө эртлэн босч ажилдаа гараад өдөр хоол унд гэлгүй өдөржин ажиллаад орой нар жаргасан хойно харьдаг байв. Харин нөгөөх нь сайхан амарч босоод, унд цайгаа ууж ажилдаа гараад орой харанхуй болохоос өмнө гэртээ харьдаг байв. Сарын дараа хоёр модчины ажилыг дүгнэхэд сүүлчийн модчин эхнийхээсээ түрүүлсэн байв. Эхний модчин уурлаж би энээс эрт босч ажилдаа гараад харанхуй шөнө хүртэл зогсолтгүй ажиллаж байхад яагаад надаас түрүүлдэг билээ гэж заргалдав. Гэтэл нөгөө модчин инээмсэглээд” Та үүнд гайхаад байх хэрэггүй. Таныг зогсолтгүй ажиллаж байхад чинь би заримдаа амарч, амрах хугацаандаа сүхээ ирлэдэг байсан юм. Хурц сүхээр илүү бага хүч зарцуулан их ажил хийдэг юм” гэжээ.
Бүтээлж шүүмжлэл
Энэтхэг оронд нэгэн алдарт зураач амьдардаг байжээ. Олон хүмүүс түүний зургийг хамгийн гайхамшигтай, ямар ч өө сэвгүй гэж хэлдэг байв. Тиймээс өнгө будагт мэргэшсэн хүн буюу “Ранга Челэри”-г товчлоод “Ранга Гуру” гэж дууддаг байв.
Түүний швийг Рачижи гэдэг байв. Рачижигийн сургалтын хугацаа дуусахад тэр төгсөлтийн нэг зураг зурж багшдаа үзүүлээд үгийг нь сонсохыг хүсчээ…
Ранга Гугу түүнд”Одоо чи зураач боллоо. Тиймээс чи зургаа ард түмэнд үзүүлж тэдний үгийг сонсох хэрэгтэй. Зургаа хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй газар аваачиж тавь” гэжээ. Тэгээд зургаа тавихдаа хажууд нь улаан будаг бийр тавиад таалагдахгүй хэсгээ улаан хэрээсээр зурж тэмдэглэхийг хүссэн бичиг тавихыг бас зөвлөжээ. Рачижи багшийнхаа хэлсэнээр хийгээд хэд хоногийн дараа ирэхэд зураг нь улаан хэрээсээр дүүрсэн байхыг хараад сэтгэл санаагаар унажээ. Багшдаа очоод өөрт нь ямар их хэцүү байгаагаа хэлэхэд багш нь” гуниглаад хэрэггүй дээ хүү минь. Харин наад зураг аа хэчээж байгаа дахин нэг зураад аваад ир гэв.” Рачижи дахин нэг удаа зураад багшдаа үзүүлэв. Багш нь “за одоо дахиад хотын төв талбайд аваачиж тавь хажууд нь мөн л будаг бийр тавь. Гэхдээ энэ удаа таалагдаагүй хэсэг ээ зсаад зур гэж бичээрэй” гэжээ. Рачижи багшийнхаа зааснаар хийв. Хэд хоногийн дараа зургаа шалгахаар очиход зурагт нь хэн ч хүрээгүй, бийр будаг нь ч хув хуурай байжээ. Үүнийг харсан Рачижи багш дээрээ зурагаа тэврэн очиж болсон явдалыг баяртайгаар ярижээ…
Ранга Гугу “Хайрт шавь Рачижи минь эхлээд би чамд хүмүүс боломж л олдох юм бол ямар аймшигтай харгис шүүмжилдэг гэдгийг харуулах гэсэн юм… Амьдралдаа зураг зурж үзээгүй хүн хүртэл чиний зургийг шүүмжилсэн… Харин дараа нь тэднээр алдаагаа засуулахыг хүсэхэд чинь өөрөөр хэлбэл бүтээлч шүүмжлэл хүсэхэд чинь хэн ч хүрч чадаагүй. Учир нь бүтээлч шүүмжлэл хийхэд боловсрол, чадвар хэрэгтэй. Хүн мэргэжилдээ сайн байх биш бүр боловсорсон байх шаардлагатай. Хөдөлмөрийнхөө үнэ цэнийг юу хийж байгаагаа мэдэхгүй хүмүүсээс хүлээгээд хэрэггүй. Тэдний хувьд чиний хийсэн ажил юу ч биш. Тиймээс чиний хөдөлмөрийг ойлгож мэдэж чадахгүй хүмүүст хэзээ ч бүтээлээ бүү үзүүл. Тэдэнтэй энэ тухай маргалдаад ч хэрэггүй ” гэжээ
Лууван, өндөг, кофе
Аав охин хоёр ярилцаж байлаа. Охин, амьдрал нь бэрхшээлээр дүүрэн байгааг, өөрт нь их хүнд хэцүү юм их тулгарч байгааг, ийм асуудалыг хэрхэн даван туулах аа мэдэхгүй байгаагаа аавдаа ярьжээ. Үүнийг сонссон аав нь”аав нь чамд нэг юм үзүүлье” гээд охиныг дагуулан гал зуухныхаа өрөөнд оржээ. Охины аав алдартай тогооч хүн байлаа. Зуухан дээр ижил хэмжээтэй устай ижил 3 сав тавьжээ. Эхний савтай усанд лууван, дараагийн савтай усанд өндөг, сүүлийн савтай усанд кофе хийж ижил гал дээр буцалгажээ. Бүгдийг нь 20 минут буцалгаад гаргав. Дараа нь ширээ дээр 2 таваг, 1 аяга авчирч тавиад тавагнуудад лууван, өндөг 2-ийг, аяганд кофе хийв. За охин минь эд нар юу вэ Лууван, өндөг, кофе Тэгвэл ямархуу болцтой байгааг нь хэлдээ. Охин лууванг сэрээгээр хатгаж үзэхэд нэлээд зөөлөрсөн, өндгийг хальслахад хэтэрхий их болж хатуурсан, харин кофег амтлахад сайхан амттай болсон байв. Ааваа та яагаад үүнийг надад үзүүлж байгаа юм вэ? Охин минь, бүгдийг нь ижил хэмжээтэй усанд, ижилхэн гал дээр, адил хугацаанд чанахад бүгд өөр өөр болсон байна. Лууван эхэндээ хатуу байсан ч буцалгасны дараа зөөлөрсөн, өндөг эхэндээ шингэн байсан ч буцалгасны дараа хатуурсан, харин атга гашуун кофе буцалгасны дараа сайхан амттай болж буцалж байхад аа ч сайхан үнэртэж байсан. Охин минь, чи эдгээрийн аль нь вэ? Бэрхшээлтэй тулгархаараа яадаг вэ? Лууван уу, өндөг үү, кофе юу? ҮҮНИЙГ УНШИЖ БАЙГАА ТА АЛЬ НЬ ВЭ? “сургамжит өгүүллэг 2” номноос…
Аль талаас нь харах вэ
Аргентиний алдарт голфчин роберт де винчинзо бас нэгэн том тэмцээний аврагаар тодорчээ. Шагналаа аваад, хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгч зургаа авхуулаад гэртээ харихаар зогсоолд тавьсан машинруугаа явж байтал нэгэн эмэгтэй дөхөж ирэн түүний амжилтанд баяр хүргээд хүүхэд нь өвчтэй үхлийн даваан дээр байгааг, бас түүнийг эмчлэх мөнгө байхгүй, тиймээс мөнгөний тусламж үзүүлнэ үү хэмээн гуйжээ. Эмэйгтэйн яриа алдарт тамирчинд маш их нөлөөлсөн тул сая тэмцээнээс авсан шагналынхаа мөнгөний нэлээд хэсгийг чек бичээд эмэгтэйд өгчээ. Ингээд эмэгтэйд” хүүгээ заавал эдгээгээд сайн хүн болгож хүмүүжүүлээрэй ” гэж үнэн сэтгэлээсээ ерөөжээ.
Дараагийн долоо хоногт клуб дээрээ хоол идэж байтал мэргэжлийн голфийн холбооны нэг ажилтан түүнд дөхөж ирээд “өнгөрсөн долоо хоногт таныг машины зогсоол дээр нэг эмэгтэйтэй юм яриж байсныг тань сонссон” гэхэд Роберт “тийм” гэж хариулав. Нөгөө ажилан “тэгвэл танд нэг муу мэдээ хэлье. Тэр эмэгтэй бол залилан мэхлэгч, ямар ч өвчтэй хүүхэд байхгүй юм байна.” Гэхэд Роберт “энэ чинь тэгээд ямар ч өвчтэй хүүхэд байхгүй гэсэн үг үү ?” “үгүй, ямар ч өвчтэй хүүхэд байхгүй” “ашгүй дээ. Энэ долоо хоногт дуулсан хамгийн сайн мэдээ байна. өвчтэй хүүхэд байхгүй юм байна шүү дээ” гээд баярлан инээмсэглэжээ.
Subscribe to:
Posts (Atom)