Tuesday, June 12, 2012

Уран зохиолоор эргэн өвчлөхүй.


 1995 оноос өмнө гарсан Монгол романууд гэнэ. 
My score 29 буюу 14хөн хувь байна. Ийм гоё номын сантай болох юмсан. 
Таны оноо хэд вэ?


I. Ч. ЛодойдамбаАлтайд 1949, 1955
2 Б, РинченҮүрийн туяа (гурамсан) 1951, 1955. 1981. 1994
3 Д. СэнгээНэгэн нутгийнхан /Дуусгаагүй/ 1959
4. 3. БаттулгаХөх тэнгэр 1960, 1995
5. Л. ТүдэвУулын үер (хоймсон) 1960. 1965. 1971
6. Д НамдагЦаг төрийн үймээн1960, 1967. 1988
7. Ч. ЧимидХавар намар 1962, 1984
8. 3. СандагХүний ганц 1962, 1991
9. Д. ДаржааАлс холын ертөнцөд зорчсон нь (зөгнөлт) 1963
10. Л. ЧойжилсүрэнӨвсний шүүдэр /хоймсон/ 1964, 1983
11. Б РинченЗаан залуудай (хоймсон) 1964, 1966, 1995
12. Ц. ЦэдэнжавХаврын урь 1964
13 Д. МягмарНийлэх замын уулзварт1964
14. С. ДашдэндэвУлаан наран 1964 .
15. Л. ТүдэвНүүдэл 1964
16. Р. Чойном “Хүн” (шүлэглэсэн) 1964; 1990
17. С. ДашдооровГовийн өндөроймсон) 1964, 1981
18. Ц. УламбаярЗовлон жаргал (гурамсан) 1965, 1971, 1981
19. Ж. ПүрэвХөгжмийн эгшиг 1966
20. Ө. БаасанжавАлтан хараацай1967, 1991
21. Ч. ЛодойдамбаТунгалаг тамир(хоймсон) 1967. 1981
22. Д. РавданОрхоны шуугиан 1967
23. Н. БанзрагчЗам 1967
24. М. ЧимидУрцын гэрэл 1967
25. Ж. ПүрэвАянга1968
26. Б. НямааАраараа модтой Биндэръя
27. Я. Гармаа, К.ЧимидЭцгийн голомт (цог сэтгүүлд нийтлэгдсэн) 1968
28. П.ОчирАмь насны өрсөлдөөн 1968
29. Д. ДаржааНөхөд1968
30. Ц. ЦэдэнжавЕрөө голын охин 1968
31. Л. ЧойжилсүрэнМорин төвөргөөн1970
32. С. ЛочинСэтгэлийн өнгө” 1970
33. Ж. Бямба “Хорвоогийн өнгө1971, 1990
34. Б. НямааБид гурав 1971
35. Д. НайманжүдОломгүй далай 1971
36. С. ДашдэндэвҮүрийн цолмон 1971
37. Ж. ПүрэвГурван зангилаа1971
38. Б. РинченИх нүүдэл /I дэвтэр/ 1972
39. Н.ЧериязданУлиран одсон жилуүд
40. Д. ГармааЦагаан булаг1972
41. Б. НямааАрандалынхан” (хоймсон) 1973
42. Д.ЛодойДайн (гурамсан) 1973. 1977
43. Д. НаваансүрэнМинжийн хангай (хоймсон) 1973, 1982
44. Ж.ГалБолор тольны нууц (зөгнөлт) 1973
45. Ж. ДамдинБуун дуу 1973
46. С.Удвал “Их хувь заяа” 1973, 1988
47. 3.СандагааЭр бор харцага1973, 1991
48. Б.РинченСандо-Амбан /I-дэвтэр/
49. Л. ТүдэвНүүдэл суудал 1974
50. Л. ЧойжйлсүрэнЯндангийн цууриа1974
51. М. Жавган “Есөн хүсэл1975
52. Ж.ПүрэвУндрах инженер 1975
53. Л.СодовГолын тэртээх манан 1976
54.Д. МаамГазар шороо (гурамсан) 1976, 1982
55. Ж. ПүрэвАадар бороо 1977
56. М.ЕлеусизХовдын энгэр дээр 1977
57. Д. ГармааГазар тэнгэр 1977
58. Ж.БямбаИх аяныхан1977
59. Ц. Очир, Р. СайжааБага дарга 1978
60. Н. БанзрагчХошуу цагаан нутаг
61. С.ЛочинҮргэлжлэлтэй долоон өдөр1978
62. ДаржааХайр сэтгэл1978
63. ЧойжилсүрэнХаврын жавар 1979
64. Д.Маам “Гишгэх газаргүй хөл” 1979
65. СодовСаран дорх хорвоо 1979
66. ДашдэндэвЗалуу нас 1979
67. ЦэмбэлНогоон цэцэг1979
68. ЦэдэнжавТалын манхан 1979
69. С.ЛочинСүйрэл1979
70. Ш.Сүрэнжав “Дуулганд ургасан цэцэг (щүлэглэсзн) 1979
71. Н.НадмидХүлээс алдарсан нь1979
72. Д.Гармаа “Тайгын цэнхэр манан 1979
73. С.ПүрэвЭх газрын чулуу1979
74. Р.ЯдмааДөрөөн дээр1979
75. А.АмгаланХар шуурга 1980
76. Ө.БаасанжавМөнгөн хараацай 1980
77. Л. ЧойжилсүрэнГолын харгиа 1980
78.Н. БанзрагчСүүлчийн буун дуу 1980
79. Ж. ПүрэвМянган захидал1980
80. Ж. БямбаЭнэрэлгүй хорвоо 1980
81. Л. СодовШүүдэр буусан үдэш 1980
82. Ш. НацагдоржМандухай цэцэн хатан1981
83. Л.ТүдэвБНУ-ын анхдугаар он1981, 1989
84. Д. ЦэвэгмидАрдын багш 1981
85. М. ЧойжилУчрах тавилан 1981
86. Ж. ГалАймшгийн жолоо буюу догшин траннозавр (зөгнөлт) 1981 ?
87. О. ЦэндсүрэнХүний араншин 1981
88. Д. ДэмбэрэлГовийн өглөө (хоймсон) 1981
89. Н. БанзрагчХалхын гол
90. С. НадмидНийслэлийн замд
91. С. ПүрэвЦаг цагийн урсгал
92. Д. ДаржааСэтгэлийн нууц
93. 3. ДоржСүүтэй чулуу
94. 3. Сандагаа.Шалдар булдар нас1982,1983
95. Ш. ШажинбатЭлс цас (хоймсон) 1983 1985
96. Ж. ЛодойТулалдаан 1983
97. Ж. ПүрэвЗүрхний хилэн 1983
98. С. ЛочинНасны зам1983
99. С. ДашдооровДуут хонгор манхан” 1983
100. С.ЭрдэнэАмьдралын тойрог 1983
101. Н. НадмидЭр цэрэг зэр зэвсэг1984
102. Б. СосорбурамХөдөөнийхэн 1984
103. ЖамлийхааИх айл 1984
104. Н. БанзрагчДөчөөд оны жавар1984
105. Д. ЦэмбэлАмарсанаа1984
106. Ж. БямбаҮнэний хорвоо” 1984
107. Ц. ДоржготовШим мандал 1984
108. Л. ТүдэвОройгүй сүм1985
109. Д. Даржаа.Дурлал1985
110. Л. ЧойжилсүрэнНартай бороо1985, 1986
111. С. ЛочинСарны гэрэл
112. Л. ДарьсүрэнОнцгой эрх
113. Д. УрианхайХалуун зуны сүүдэр1985
114. Д. ГармааХаруул Алтай 1986
115. X. ШавдарбайӨөрийн гараар 1986
116. Ш. НацагдоржБолор толь 1986
117. О.ЦэндсүрэнХалуун салхи (гурамсан) 1986, 1991, 1993
118. Т. СултаанСүмбэр уул (хоймсон) 1986, 1991
119. М. ЧимидСэтгэлийн нууц1987
120. Б. ЦэдэндамбаАлтны мод 1987
121. Д. ЦэмбэлГурван хөх чулуу 1987
122. 3.Дорж “Эрдэнэ засгийн унага
123. Л.ЧойжилсүрэнЯлалтын намар
124. Л. ТүдэвХувьсгал танаа өчье (Монгол роман цувралаар нийтлэгдсэн) 1988
125. Т. ЮмсүрэнИрж яваа цаг /I дэвтэр/ 1988
126. Ж. ПүрэвМанан будан1988
127. Ж.ГалХорт зэрэглээний оронд1988
128. А. АмгаланТүйвээн
129. М. ЕлеусизТөөрөлдсөн
130. Л. Содов “Заяа тавилангийн орчлон” 1988
131. Ш. Ванчаарай “Нарны сургууль” 1988
132. С. ЭрдэнэЗанабазаронгол Роман цувралаар) 1989
133. Ш. Цэнд-Аюущ “Далдын хар малгайт” 1989
134. Б. ЁндонХувь заяаны яргуй 1989
135. Ж. БямбаЗаяа тавилан1989
136. Ц. ЦэдэнжавЗөвлөлтийн хүн (эссе) 1988
137. С. Пүрэв “Эргүүлэг” 1989
138. Ц.Базаррагчаа “Сургуулийн намар” 1989
139. Ш.Цэен-Ойдов “Талхны амт” 1989
140. Ц.ДоржготовТэнгэр дуугарахын өмнө1989
141. Б. Нямаа “Санаа заяа хоёр минь” (Монгол Роман цувралаар) 1989
142. С.ЛочинГал голомтонгол Роман цувралаар) 1989
143. Д.НоровУулын хөх сүүдэр 1989
144. Д.ГармааЗааны ясан өргөө 1989
145. Д.МягмарЗолиос (Цог сэтгүүлд нийтлэгдсэн) 1990
146. Б.ӨлзийсүрэнАмьдрал багш 1990
147. Д.ТармааНарны буданонгол Роман цувралаар) 1990
148. С.ПүрэвЧулуун хаалгаонгол Роман цувралаар) 1990
149. Л.Дарьсүрэн “Улаан дэнлүүний хагацалонгол Роман цувралаар) 1990
150. Г.НямааЦадиг хуучонгол Роман цувралаар) 1990
151. Н.БанзрагчУлирах цагийн аяс1990
152. БаттулгаХүүхэн заяа1990
153. Д.УрианхайУчирахуй хагацахуй1990
154. Ж.ЗанаУчрах тавилан1990
155. С. Лочин “Замын бартаа1991
156. Б.НямааБурхан өршөө 1991
157. С. Пүрэв Усны гудамж 1991
158. С. ПүрэвСүнс сүүдэр 1991
159. Ш. Цэнд-АюушХүлээх өрөөний эзэгтэй1991
160. Л. ДагвадоржБуянтын урсгал1991
161. Д. ТөрбатМогойн чуулганонгол Роман цувралаар) 1991
162. Л.ДарьсүрэнХаранхуй ангал 1991
163. Ж.ЗанаМухар гудамж онгол Роман цувралаар) 1991
164. Б. ДоржсүрэнНаранбүүвэйонгол Роман цувралаар) 1991
165. И.СаньцарТооноор тольдогч сүүлт од1991
166. И. СаньцарЦөлмөгч (адал явдалт) 1991
167. М. ТогмидХувь заяаны цадиг” (хоймсон) 1991, 1992
168. М. ЧимидТооройн сүүдэр 1991
169 Ш. ВанчаарайШагнал шийтгэл1991
170. Л. ЧойжилсүрэнТүгшүүрт хорвоогийн наран дор1991
171. Д. ГармааБурхан багшаа худалдсан нь 1991
172. Ж. ПүрэвСэтгэлийн дуулал 1991
173. Д.МаамЦагийн салхи1991
174. Д. БанзрагчГал булаг (шүлэглэсэн) 1991
175. С.НадмидХар нүдэн1991
176. Ж.Лодой, ШаарийбууХайлаарын манан1991
177. Г. БатааСүүдэр (эссе) 1991
178. Р. ЧойномГал морин цаг 1991
179. Д. ТөрбатМорин зэргэлээ(шүлэглэсэн) 1991
180. Сан.ПүрэвХараацайн төгөл 1992
181. И.Цагаанхүү Нүгэл (гурамсан) 1992, 1994
182. Д. Норов Алтан богдын шил” /I дэвтэр/ 1992
183. Ч. Алагсай Унаган тахийн дууль1992
184. Р. ГанбатАмьд явах хэрэгтэй(Цог сэтгүүлд гарсан) 1992
185. Б. ПүрэвдоржДаяанчийн хяслан1992
186. Ш. СүрэнжавХэрлэнгийн Баръяа1992
187. С.ЛочинХилэнцэт амьдралонгол Роман цувралаар) 1993
188. Л.ДарьсүрэнБогд эзний зарлиг” /тэргүүн дэвтэр/ 1993
189. Л.Чойжилсүрэн Дилав хутагт(Улаанбаатар сонинд гарсан) 1993
190. Д.ТөрбатХонин холбооонгол Роман цувралаар) Ардын совин” нэрээр
хэвлэгдсэн) 1993
191. Н. НагаанбууАйдсын мандлын нууц (зөгнөлт) 1993
192. С. ЭрдэнэХойт насандаа учирна1993
193. Н.ХаянхярвааМодун Шаньюй(хоймсон)1994
194. П. БаярсайханХотын онгон(хоймсон) 1994
195. X.ЗандраабайдийХөх чонын удам(эссе) 1994
196. Б.ЛхагвасүрэнСэлүүн орчлонгийн сиймхий 1994
197. Ж.ПүрэвСүмбэр хангай өршөөсөн
198. Ж. СумьяаГурван заяа1994
199. М.ТогмидБушуу туулай1994
200. ӨлзийсүрэнЗул 1995
201. Д. ДаржааХохь чинь 1995
202. Н. СүхбатМандлын сахиус1995
203. Д.Чинзориг Тэнгэрт тасраагүй амь1995
204. Д. Гармаа- “Үхэл өөрөө ирдэггүй1995
205. А.ГануулЗахирал алуурчинд очих ёстой 1995
206. Ж.ПүрэвБүргэд харьд үурлэдэггүй1995

Салбарын статистик эмэхтгэлүүд

нээлттэй ил тод байдлыг цахим ертөнцөөр дамжуулан мэдрүүлсэн эрин зуунд амьдарч байгаа бидэнд хэрэгтэй мэдээллээ олж авч чаддаг байх нь чухал болоод байна.

Хэрэгцээт мэдээллээр шинэчлэгдэж байдаг манай яамны сайт супер шүү хүмүүс ээ .

Боловсрол, Соёл урлаг, Шинжлэх ухааны салбарын статистик эмэхтгэлүүд онлайнаар


Sunday, June 10, 2012

Германы шигшээ

Image


Хөлбөмбөгийн холбоо байгуулагдсан он: 1900
FIFA-д элссэн он: 1904
Холбооны ерөнхийлөгч: Тео Цванцигер
Ерөнхий дасгалжуулагч: Йохам Лёв /Герман/
Багийн ахлагч: Филипп Ламм
Шигшээдээ олон тоглосон: Лотар Маттеус – 150
Олон гоол оруулсан: Герд Мюллер – 68
Одоогийн чансаа: 6
Хамгийн өндөр чансаа: 1 /1993 он/
Анхны тоглолт: Швейцарь 5:3 Герман /1908 он/
Хол зөрүүтэй ялалт: Герман 16:0 Орос /1912 он/
Хол зөрүүтэй хожигдол: Англи 9:0 Герман /1909 он/
Хоч: Германы машинууд


Хаалгач:
Мануэль Нойер, Тим Визе, Ханс-Йорг Бутт
Хамгаалагч:
Жером Боатенг, Сердар Таски, Марсель Янсен, Пер Мертезакер, Арне Фридрих, Филипп Ламм
Хагас хамгаалагч:
Хольгер Бадштубер, Марко Марин, Тони Кроос, Сами Кедира, Месут Озил, Деннис Аого, Пётр Троховски, Бастиан Швайнштайгер, Томас МюллерДовтлогч:
Штефан Кисслинг, Марио Гомес, Лукас Подольски, Какау, Мирослав Клозе

Гол тоглогчид

Мэдээж хэрэг “Челси”-гийн хагас хамгаалагч Михаэль Баллак багийн гол тоглогч. Шигшээ багийн ахлагч тэрбээр шигшээдээ 97 тоглолт хийж, олон уралдаан тэмцээнд багаа ахлан талбайд гарсан туршлагатай боловч “Челси”-гийн улирлын хамгийн сүүлийн тоглолтод гэмтсэнээр тун азгүй байдлаар дэлхийн аваргыг өнжиж буй супер оддын жагсаалтыг нэгээр нэмсэн. Харин түүний эзгүйд хурдтай хамгаалагч Филипп Ламм багаа ахлах эрхэм хүндтэй үүрэг хүлээсэн юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хамгийн олон гоол оруулсан Рональдогийн амжилтыг эвдэхийн төлөө тоглоно хэмээн ам гарсан довтлогч Мирослав Клозе мөн энэ багийн оддын нэг. Түүнчлэн дэлхийн аваргын ногоон дэвжээнд “Германы машинууд”-аас Швайнштайгер, Подольски нарт хөлбөмбөг сонирхогчид ихээхэн найдлага тавьж буй.

Амжилт


“Германы машинууд” 1954, 1974 болон 1990 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурвантаа түрүүлж, энэ амжилтаараа Бразил болон Италийн багийн дараа бичигддэг. 1930 болон 1950 оны дэлхийн аваргыг эс тооцвол тэд бүгдэд нь чамлахааргүй амжилттай оролцож байсан арвин түүхтэй баг юм.


Zoom in (real dimensions: 925 x 600)Image

Monday, June 4, 2012

Оюутнуудаа / Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг -Алийг нь өмөөрөх ёстой вэ?

Оюутнуудаа өмөөрч бичсэн шүлэг
  
Оюутнуудаа та нар хааяа ч гэсэн хайрла
Он гараад л тэд чинь яваад нь өгнө шүү дээ
Оюутан залуус үгүй бол анги танхим хоосон
Оюунлаг хүүхдүүд чинь үгүй бол улс гүрэн хоосон
Оюутан залуус нь үгүй бол заах хичээл дууссан

Нүд нь самбараа олохгүй тэнүүчилж

Чих нь яриаг чинь сонсохгүй хэсүүчилж
Хааяа нэг зүүрмэглэж суухад нь
Хараалын үг урсгаж халаасыг нь битгий хоослоо
Бүтэн тест лав гарахгүй шүү дээ наадахнаас чинь
Бүхэл шөнөжин бичсэн шипийг нь үлдээ
Хичээл гэсэн гарцтай
Хичээнэ гэсэн харцтай
А үнэлгээнд цовоожиж
F үнэлгээнд томоождог
Ядарсан хөөрхий оюутнуудаа хааяа ч гэсэн хайрла
Яаг үнэндээ тэд чинь
Яахаа мэдэхгүй яаваа
Хайрлаж дурлах насандаа
Хаягдаж хууртаж яаваа
Хазайсан газар тэдэнд чинь багшийн дэм хүч болдгийн
Халтирсан газар тэдэнд чинь таны үг эм болдгийн
Олон олон эрдэмтэн багш нарт хандаж хэлсэн үгийг минь болгоо
Өөрийн минь биеийг битгий болгоо

Оюутнуудаа та нар хааяа ч гэсэн хайрла

Он гараад л тэд чинь яваад нь өгнө шүү дээ
Оюутан залуус үгүй бол анги танхим хоосон
Оюунлаг хүүхдүүд чинь үгүй бол улс гүрэн хоосон
Оюутан залуус нь үгүй бол заах хичээл дууссан.



Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
Хэл нь тагнайгаа олохгүй тульдчиж
Хөл нь дэлхийгээ онохгүй тэмтчиж
Хааяа нэг халамцуухан ирэхэд нь
Хараалын үг урсгаж халаасыг нь битгтй хоосол оо
Янагын захиа л лав гарахгүй шүү дээ наадахаас чинь
Яахав дээ хөөрий шараа тайлах юмыг нь үлдээ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
Халуун залуу насыг нь хамт элээснээ бод оо
Хайрын галзуу дурлалд хамт элэгдсэнээ бод оо
Өөрийг чинь ээж болгосон эрийн тэнгэр юм шүү дээ
Үрийн чинь эцэг болсон хүний дээд юм шүү дээ

Хичнээн жил амьд явахыг мэдэж болдоггүй орчлонд
Хэзээ хаана жаргана гэж хэрүүлийн алим хуваах юм бэ
Хазайсан газар нь тэдэнд чинь бүүвэй ээж түшиг болдог юм
Халтирсан газар нь тэдэнд чинь бүсгүй хайр нөмөр болдог юм
Уул шиг юм гэж дандаа битгий давар
Үүл шиг нүүгээд явчихдаг юм
Ус шиг уян гэж дандаа битгий самар
Уур болоод дэгдчихдэг юм
Төгөлдөр их урмыг нь бүр хугалчихвал
Төрсөн шигээ уруугуу хараад уначихдаг юм
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
Дээл бүсэн гоёлтой
Дээрээ малгайн хиймортой
Андынхаа дэргэд цовоожиж
Аавынхаа харцанд томоождог
Янагын сэтгэлд нялхарсан эрчүүдийг
Янжинлхамууд минь өршөө
Олон олон авааль гэргий та нараасаа
Олон олон аавын хөвгүүдийг
Өмөөрч бичсэн шүлгийг минь болгоо
Өөрийн минь биеийг битгий болгоо
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
 

Tuesday, May 22, 2012

Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 2 дугаар Улаанбаатар
сарын 20ы өдөр Дугаар 56 хот
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
(МОНГОЛ СУДЛАЛЫГ)
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалын заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Монгол судлалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр”-ийг хавсралт ёсоор баталсугай.
2. “Монгол судлалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай.
3. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 2012 онд шаардагдах зардлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын төсвийн багцад багтаан санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, цаашид шаардагдах хөрөнгийг жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Д.Хаянхярваа нарт тус тус даалгасугай.
4. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг 2 жил тутам Засгийн газарт танилцуулж байхыг Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Боловсрол, соёл, шинжлэх
ухааны сайд Ё.ОТГОНБАЯР

Засгийн газрын 2012 оны 56 дугаар
тогтоолын хавсралт
МОНГОЛ СУДЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
Монгол Улс олон мянган жилийн түүхтэй монгол угсаатны гал голомт, өлгий нутаг, монгол үндэстнээс бүрдсэн тусгаар тогтносон улс гэдэг утгаараа монгол судлалын олон салбарыг эрчимтэй хөгжүүлэх өргөн боломжтой юм. Ийм ч учраас Монгол Улс олон улсын монгол судлалын төв байх ёстой гэсэн үзэл баримтлал бүрэлдэн тогтож, гадаадын монголч эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг боллоо. 1970-1990 оны үед тэр үеийн социалист орнууд төдийгүй Япон, Англи, Франц, Энэтхэг зэрэг бусад орны олон оюутан Монгол Улсад суралцан төгссөн бөгөөд тэдгээрийн олонхи нь өөр өөрийн орны монгол судлалын салбарыг манлайлж байна.
Монгол судлалын чиглэлээрх олон улсын хандлага сүүлийн 10 жилийн хугацаанд нэлээд өөрчлөгдөн гадаад орнууд дахь монгол судлалын эрч хүч буурч, Америк, ХБНГУ, Англи, ОХУ, Унгар, Япон, Болгар зэрэг орны 15 их сургууль, эрдэм шинжилгээний төвүүдийн дэргэдэх монгол судлалын үйл ажиллагаа хаагдсан байна. Түүнчлэн Дорно дахины судлалын томоохон сэтгүүлүүдэд монголын холбогдолтой өгүүлэл, баримт материал гарах нь хязгаарлагдмал болжээ. Сүүлийн 5 жилийн байдлаар өрнөдийн орнуудаас манай их, дээд сургуулиудад монгол судлалын чиглэлээр суралцаж байгаа оюутны тоо цөөрч байна.
Иймээс даяаршиж буй өнөөгийн нөхцөлд монгол судлалын асуудлыг төр ивээлдээ авч бодлогоор дэмжих, монголын түүх, соёл, хэл, зан заншил, үндэсний баялаг өв сангаа судлах, хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх, монгол судлалыг дотоод, гадаадад тогтвортой хөгжүүлэх үндэсний хэмжээний бүтэц бий болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Энэхүү шаардлагыг хангаснаар “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого“, “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал” болон “Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал”-д тусгагдсан зорилтууд хэрэгжиж Монгол Улс олон улсын монгол судлалын цөм байх байр суурийг хадгалан үлдэх нөхцөл бүрдэх юм.

Хөтөлбөрийг 2012-2016 онд хэрэгжүүлэх бөгөөд үйл ажиллагааны санхүүжилтийг улсын төсөв, гадаад орон, олон улсын байгууллага, бизнесийн байгууллагын хандив тусламж, төсөл, хөтөлбөрийн хөрөнгөөс бүрдүүлэн шийдвэрлэх болно.
Хөтөлбөр хэрэгжсэнээр нэгдүгээрт Монгол Улс олон улсын монгол судлалын төв байх бодит боломж нэмэгдэнэ, хоёрдугаарт үндэсний хэл, соёлын дархлаа бэхжиж, манай улсын гадаад нэр хүнд олон улсын хэмжээнд өснө.
Хоёр. Үндэсний хөтөлбөрийн зорилго
Монгол судлалыг хөгжүүлэх нэгдсэн бодлого, удирдлага, санхүүжилтийн тогтолцоо бий болгох, монгол судлалын үйл ажиллагаанд төр-шинжлэх ухаан- бизнесийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх, монгол судлаачдын залуу халааг бэлтгэх, мэргэшүүлэх, монгол судлалыг дотоод, гадаадад гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хөхиүлэн дэмжих орчин бүрдүүлэхэд оршино.
Гурав. Үндэсний хөтөлбөрийн зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилтыг дэвшүүлж байна:
Зорилт 1. Монгол судлалыг хөгжүүлэх нэгдсэн бодлого, удирдлага, санхүүжилтийн тогтолцоог бий болгох
3.1.1. монгол судлалын хүний нөөц, сургалт-судалгааны ажлын өнөөгийн байдалд үнэлгээ өгч цаашдын зорилтыг тодорхойлох;
3.1.2. монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, холбогдох журам, дүрмийг боловсруулан хэрэгжүүлэх;
3.1.3. монгол судлалыг хөгжүүлэх үйл ажиллагаанд зохицуулалт хийж нэгдсэн удирдлагаар хангах Монгол судлалын Үндэсний зөвлөл (МСҮЗ) байгуулах;
3.1.4. монгол судлалын үйл ажиллагааны санхүүжилтийг улсын төсөвт тусган чиглэл бүрт нээлттэй, зохистой, жигд хуваарилах;
3.1.5. монгол судлалын мэдээллийн нэгдсэн сан байгуулж, цахим хэлбэрээр өргөжүүлэх, дэлхий дахинд таниулах.
Зорилт 2. Дотоод, гадаадын монгол судлаачдын залуу халааг бэлтгэх, чадавхийг хөгжүүлэх
3.2.1. дотоод, гадаадын залуу монгол судлаачийг Монгол Улсад магистрантур, докторантурт сурахад дэмжлэг үзүүлэх, тэтгэлэг олгох;
3.2.2. залуу монгол судлаачдын олон улсын зуны сургалт зохион байгуулах, судалгааны тэтгэлэг олгох;
3.2.3. судлаач, эрдэмтдийг харилцан солилцох хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх.
Зорилт 3. Монгол судлалыг дотоод, гадаадад гүнзгийрүүлэн
хөгжүүлэх, хөхиүлэн дэмжих
3.3.1. гадаадын монгол судлаачдад Монгол Улсад суралцах, судалгаа хийхэд дэмжлэг үзүүлэх, тэтгэлэг олгох;
3.3.2. монгол судлалын олон улсын хурал, семинар, симпозиумыг дэмжих, санхүүжүүлэх.
3.3.3. гадаад дахь монгол судлалын төвийг дэмжих, сэргээх, шинээр үүсгэх чиглэлээр ажиллах, тус төвүүдэд ажиллаж байгаа монголын эрдэмтдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
3.3.4. монгол судлалын тэргүүлэх чиглэлээр дотоод, гадаадын монголч эрдэмтдийн суурь судалгааны хамтарсан төсөл, сэдэвт ажлыг хөхиүлэн дэмжих, санхүүжүүлэх;
3.3.5. гадаадын монголч эрдэмтдэд “Оны шилдэг бүтээл” шагнал хүртээх;
3.3.6. монголч эрдэмтдийн шилдэг бүтээлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, Шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний нэрэмжит шагнал, Шинжлэх ухааны академийн шагнал олгох;
3.3.7. монгол судлаачдыг гадаад, дотоодод зочин судлаачаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, санхүүжүүлэх;
3.3.8. монгол судлалын тодорхой чиглэлээр (монгол хэл, түүх, соёл) олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, хилийн чанадад таниулах, сурталчлах;
3.3.9. олон улсын монгол судлалын эрдэм шинжилгээний сэтгүүл, мэдээллийн цуврал гаргах;
3.3.10. дэлхийн монгол судлалын шилдэг бүтээлийг монгол хэлээр орчуулж, хэвлэх, түгээх;
3.3.11. гадаад орнуудын сурах бичгүүдэд Монголын түүхийн тухай бичсэн мэдээлэл цуглуулах, буруу ташаа гарсан мэдээллийг засч залруулахад чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
Зорилт 4. Монгол судлалыг хүртээмжтэй, чанартай, үр ашигтай
хөгжүүлэх орчин бий болгох
3.4.1. монгол судлалын номын сан байгуулж, баримтын хөмрөг бүрдүүлэн дотоод, гадаадын монгол судлаачдад архив, номын сангийн материалтай танилцах, судлах, ажиллах боломж олгох:
3.4.1.1. монгол судлалын талаар төрөөс баримталж байгаа бодлого, зорилтыг олон нийтэд хүргэх, сурталчлах;
3.4.1.2. монгол судлалын талаар шинээр хэвлэгдэж байгаа зохиол бүтээл, цувралын талаархи мэдээллийг нэгтгэн орчуулах, түгээх;
3.4.1.3. монгол судлалын сургалтын хөтөлбөрүүд боловсруулж, цахим хуудсанд байрлуулах, гадаадын монгол судлалын төвүүдэд мэдээлэх.
3.4.2. дотоод, гадаадын эрдэмтэн, судлаачдад мэдээллийн санг ашиглах, материалтай танилцах боломж олгож, ажиллах нөхцөлөөр хангах;
3.4.3. монгол үндэстний гарал үүсэл, түүх соёлыг дэлхий дахинд сурталчлах, үнэн зөв мэдээлэл өгөх зорилгоор гадаад орны нэр хүндтэй томоохон музей, үзэсгэлэнгийн газруудад байгаа Монголын түүх, соёлын бие даасан тасаг, танхимыг үзмэрээр баяжуулахад туслалцаа, дэмжлэг үзүүлэх;
3.4.4. гадаад, дотоодод монгол үндэстний соёлын өвийн болон шинжлэх ухаан технологийн үзэсгэлэн гаргах.
Дөрөв. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим
Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг баримтална:
4.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрх зүй, нийгэм-эдийн засаг, шинжлэх ухаан технологийн бодлоготой уялдуулан зохицуулах.
4.2. Монгол судлалын үйл ажиллагаанд олон хувилбартай, уян хатан, нээлттэй бодлого баримтлах.
4.3. Монгол судлалыг хөгжүүлэх үйл ажиллагааны өрсөлдөөн, мэдээллийн чөлөөт байдлыг хангах.
4.4. Монгол судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа дээд боловсрол, эрдэм шинжилгээний байгууллагын ажилд зарцуулах хөрөнгө, санхүүгийн нөөцийг зохистой хуваарилах.
4.5. Монгол судлалын сургалт, судалгааны байгууллагуудын хооронд үр бүтээлтэй хамтын ажиллагаа явуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх.
Тав. Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаа
5.1. Үндэсний хөтөлбөрийг 2012-2016 онд 4 жилийн хугацаатай хэрэгжүүлнэ.
Зургаа. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх
удирдлага, зохион байгуулалт
6.1. Шинжлэх ухааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дэргэд Монгол судлалын Үндэсний зөвлөл (цаашид “зөвлөл” гэх) ажиллана.
6.2. Зөвлөлийн дарга нь Шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.
6.3. Зөвлөл нь төр-эрдэм шинжилгээ-бизнесийн байгууллагын төлөөлөл болон эрдэмтдээс бүрдсэн 10 хүртэлх гишүүнтэй байх бөгөөд ажлын албатай байж болно.
6.4. Зөвлөл нь дараахь дурьдсан асуудлыг хэлэлцэж зөвлөмж гаргана:
6.4.1. Монгол судлалын өнөөгийн түвшин, цаашдын чиг хандлага;

6.4.2. Үндэсний хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх ажлыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон боловсрол, соёл, шинжлэх ухааны талаар төрөөс баримталж байгаа бодлогод нийцүүлэх асуудал;
6.4.3. монгол судлалын чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоодын дээд боловсрол, эрдэм шинжилгээний байгууллагын хамтын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, идэвхжүүлэх асуудал;
6.4.4. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан;
6.4.5. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардал, санхүүжилт, хуваарилалт;
6.4.6. монгол судлалын байгууллага, нэгжийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөгжүүлэх асуудал, түүнд төрөөс үзүүлэх дэмжлэг.
Долоо. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн
шалгуур үзүүлэлт, хяналт-шинжилгээ
Монгол судлалын Үндэсний зөвлөл нь энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасан ажлуудыг дараах шалгуурын дагуу дүгнэнэ:
7.1. Монгол судлалын үндэсний хэмжээний бүтэцтэй болж, хүний нөөцийн чадавхи нэмэгдсэн байдал.
7.2. Сургалтын хөтөлбөрүүд судлаачдын сонирхол, шаардлагад нийцсэн байдал.
7.3. Дотоод, гадаадын монгол судлаачдын тоо, чанарын өсөлт.
7.4. Эрдэм шинжилгээний ажилд хамтын бүтээлийн эзлэх хувь.
7.5. Монгол судлалыг хөгжүүлэхэд хувийн хэвшил болон мэргэжлийн байгууллагын сонирхол, оролцоог нэмэгдүүлсэн байдал.
7.6. Судалгаа, эрдэм шинжилгээний ажил, хамтарсан төслийн үр дүн, хэрэглээ болсон байдал, хүртээмж.
7.7. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг өмнөх жилүүдтэй харьцуулахад гарсан орчны өөрчлөлт, шинэчлэлт.
Найм. Үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааны санхүүжилт
8.1. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардлыг улсын төсөвт тусган санхүүжүүлнэ.
8.2. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
8.2.1. улсын төсөв;
8.2.2. олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын хандив тусламж;
8.2.3. хөтөлбөр, төслийн хөрөнгө;
8.2.4. бусад эх үүсвэр.
---oOo---