Sunday, September 12, 2010

Санкт Петербургийн Эрмитаж музейн цуглуулга 1-р хэсэг

Францын гүн ухаантан Поль Валери-гийн нэгэн цагт  “Ураг зураг гэдэг бол тухайн зүйлсийг тухайн үедээ ямар байсан яг тэр чигээр нь дурласан харцаар харж буй мэтээр харуулж чаддаг урлаг юм” гэж хэлсэн байдаг.
Иймээс бид нийгэм, үр хүүхдээ урлагийн бүтээлээр дамжуулан соёлтой, ухаалаг, туйлбартай хүн болгон хүмүүжүүлэх боломжтой.Хүний хүмүүжил соёлд нөлөөлөхгүй ч гэлээ сайхан зураг харах нь сэтгэлийн алжаал, оюуны цангааг гаргах таатай зүйл билээ.
Ингээд өөрийн блогтой дэлхийн алдартай музей, галарейн цуглуулгаас эхлээд өөрт таалагддаг ч төдийлөн нэр алдарт хүрээгүй ч уран бүтээлчийн гэгээлэг ертөнцөөр аялуулах болно.

Цуглуулга 1. Эрмитажийн музей  



Эрмитажийн музей нь дэлхийн урлагийн 3 сая орчим бүтээлийг агуулсан агуу цуглуулга юм.  Энэ музей нь дундад зууны сүүл үеэс манай үеийг хүртэлх гайхалтай бүтээлүүдийг цуглуулж чадсан тийм л цуглуулгатай бөгөөд зургуудыг нь харахад тухайн үеийн амьдрал орчин нүдний өмнө амилах шиг л санагддаг юм.
Дэлхийн өнцөг булан бүрийн алдарт зураачдын бийрээр бүтсэн 4000 гаруй гайхалтай бүтээлүүд багтсан байдаг нь өнөө цагийн жинхэнэ баялаг гэж хэлж болно.
Эрмитаж урлагийн бүтээл сонирхогчид үнэлэгчдийн өмнө баруун европын баялаг, тансаг бүтээл, Фландр болон Голландын зураачдын амь мэт бүтээл, XVII — XVIII зууны үеийн Англи, Испанийн мастеруудын дотоод ертөнц, зүрх сэтгэлийн халуун дулааныг мэдрүүлсэн бүтээлүүдээ дэлгэдэг.
Түүн дотор Сэргэн мандалтын эхэн үеийн Италийн сэтгэл хөдөлгөм мэдрэмжтэй бүтээлүүд хүний сэтгэлд үлддэг. Тухайн үеийн сонгодог стиль өнгө хослолыг тод харуулсан бүтээлийг тухайн үеийн алдарт зураачид бүтээсэн байдаг.

Бүтээлүүдийг өөр дээр нь дарж тод томоор хараарай.
 

Бүтээлийн нэрс: /Орос хэл дээр нь үлдээв/
1. Аахен, Ганс фон — Святое Семейство 2. Алексеев, Федор — Иллюминация на Соборной площади в честь коронации императора Александра I
3. Алексеев, Федор — Интерьер храма Воскресения Христова в Новом Иерусалиме
4. Алексеев, Федор — Колокольня Ивана Великого
5. Алексеев, Федор — Новый Иерусалим. Собор Воскресения Христова
6. Алексеев, Федор — Собор Василия Блаженного и Спасские ворота
7. Алексеев, Федор — Троице-Сергиева лавра. Вид на Успенский собор, колокольню и Трапезную палату
8. Алексеев, Федор — Троице-Сергиева лавра
9. Алексеев, Федор — Страстная площадь
10. Алексеев, Федор — Панорамный вид Царицыно
11. Алексеев, Федор — Панорамный вид Коломенского
12. Алексеев, Федор — Праздник иконы Казанской Божьей Матери на Красной Площади
13. Алексеев, Федор — Боярская площадка в Московском Кремле
14. Алексеев, Федор — Вид на Теремной дворец и собор Спаса на Бору
15. Алексеев, Федор — Вид на Воскресенские ворота и Неглинный мост от Тверской улицы
16. Алексеев, Федор — Вид на Воспитательный дом
17. Алексеев, Федор — Вид в Кремле на Сенат, Арсенал и Никольские ворота
18. Алексеев, Федор — Вид Москвы от Троицких ворот Кремля
19. Алексеев, Федор — Вид Москвы
20. Алексеев, Федор — Вид церкви Никола Большой Крест на Ильинке
21. Алексеев, Федор — Вид церкви Гребневской Богоматери и Владимирских ворот Китай-города
22. Алексеев, Федор — Вид храма Василия Блаженного от Москворецкой улицы
23. Алексеев, Федор — Военный госпиталь в Лефротове
24. Аллан, Уильям — Мужской портрет
25. Аллан, Уильям — Башкиры
26. Аллегрен, Этьен — Пейзаж с Моисеем, спасенным из воды
27. Аллори, Алессандро — Аллегория Христианской церкви
28. Аллори, Алессандро — Портрет Элеоноры Толедской
29. Али-Кули ибн Мухаммад — Европейский пейзаж
30. Аликс, Ив — Сцена в суде
31. Алслоот, Денис ван — Зимний пейзаж с фигурами
32. Алст, Виллем ван — Закуска
33. Альбани, Франческо — Крещение Христа
34. Альбани, Франческо — Святые жены у гроба Христа
35. Альбани, Франческо — Похищение Европы
36. Альбани, Франческо — Благовещение
37. Альбертинелли, Мариотто — Поклонение младенцу Христу
38. Альканьис, Мигель де — Распятие
39. Альтдорфер, Альтбрехт — Мария с благословляющим младенцем
40. Ака Бала — Портрет мужчины с книгой
41. Анжелис К. де — Вилла Реале в Неаполе
42. Аноним Лекюрье — Портрет мужчины с рыжей бородой
43. Ангели, Генрих фон — Портрет Франца Иосифа I
44. Ангели, Генрих фон — Портрет великой княгини Марии Федоровны
45. Анджели, Джузеппе — Урок астрономии
46. Анджелико, фра Беато — Мадонна с младенцем, св. Домиником и св. Фомой Аквинским
47. Андо Хиросигэ — Лист Местность Наито Синдзюку в Ёцуя
48. Андо Хиросигэ — Лист Селения Минова, Канасуги и Микавасима
49. Андо Хиросигэ — Лист Сосна-луна в Уэно
50. Андо Хиросигэ — Лист Улица в районе Ситая

 
















































Sunday, June 27, 2010

Дурлалын үлгэр

Энэ дэлхий дээр хүн төрөлхтөн үүсч бий болохоос өмнө хүний сайн, муу зан чанарууд юу хийхээ мэдэхгүй дэмий сэлгүүцдэг байжээ. Нэгэн өдөр хэн нэгэн нуугдаж тоглох санал гаргасанд бүгд зөвшөөрсөн байна. Гэтэл солиот би олъё гэсэнд түүнийг хайж олоход хэн ч хүсээгүй учир бүгд зөвшөөрчээ.Солиот модонд нүүрээ наан тоолж эхлэхэд: Гэнэн зан модны ард, Зориг хамгийн өндөр модонд, Хайр тэнгисийн мандалд, Шударга кактусын талбайд нуугдахад, Худал хуурмаг чулууны ард нуугдана гэчихээд нэг уулын ард нуугджээ. Солиот 86,87,88,89... гээд тоолсоор байв. Гэтэл дурлал ганцаархнаа нуугдаагүй үлджээ. 91,92,93.... дурлал сандран гүйсээр сарнайн цэцгийн талбайд нуугджээ. ....98,99,100

 
Солиот тоолж дуусаад эргэж хараад хамгийн түрүүнд Залхуу занг олов. Тэр модны доор унтаж хоцорсон байлаа. Дараа нь Шударгыг кактусын талбайгаас, модны араас Гэнэн занг гэсээр дурлалаас бусад бүгдийг нь олов. Дурлалыг олоогүйдээ галзууртлаа уурлаж, бүх газрыг нэгжсэн боловч түүнийг олсонгүй. Атаач зан дурлалд атаархан сарнай цэцгийн талбайд нуугдсан гэж солиотын чихэнд сэмхэн шивнэжээ. Солиот гартаа жад бариад тийшээ гүйж, дурлалыг хармагц уурлаж, түүн рүү шидтэл нүдийг нь оночихов. Тэгээд үнэхээр их харамсаж “Би юу хийчих нь энэ вэ?” яах вэ? гэж сандрахад нь: Дурлал “ Нэгэнт чи миний нүдийг эргүүлж өгч чадахгүйгээс хойш амьдралын минь туршид хөтөч минь бол” гэжээ. Тэр цагаас хойш дурласан хүн сохор юм шиг болж, юу ч хийхээс буцахгүй солиотой болдог болжээ.