Thursday, January 21, 2010

Жинхэнэ дурлал

Нэгэн залуу хархүү нэг бүсгүйн араас удаан гүйжээ. бүсгүй тэсэлгүй эргээж хараад:

-Яагаад намайг ингэж удаан дагаад байгаа юм бэ гэсэнд

Залуу: Би чамд хайртай. Бүр дэндүү их хайртай.

Бүсгүй: Эгч минь миний араас ирж байгаа.Тэр надаас илүү хөөрхөн. Би чамайг тоохгүй, чи түүн дээр оч.

Залуу эргээд харсан чинь ард нь царай муутай бсгүй ирж байгааг хараал нөгөө залуу уурлан:
-яагаад надад худлаа хэлэв? Бүсгүй хариуд,

Харин чи яагаад худлаа хэлэв?  Хэрэв үнэхээр надад хайртай бол чи эргэж харахгүй байх байсан юм. Яагаад гэвэл нүд чинь надаас өөр хүнийг харах ёсгүй гэжээ.

Гайхамшигт дурлалын түүх

Ноён Менделсон тун царай муутай хүн байлаа.Маш намхан,бас эвгүй бөгтөр нуруутай хүн байлаа.Ноён Менделсон нэг өдөр Гамбург хотын худалдаачинтай уулзахаар гэрт нь очжээ.Тэр худалдаачин Фримтжэ гэдэг маш үзэсгэлэнтэй охинтой юм байжээ.Мэндэлсон тэр залуу бүсгүйд ухаангүй дурлажээ.Гэвч үзэсгэлэнт охин Менделсоноос айж цочирдон,хайрын сэтгэлийг нь хүлээн авах нь бүү хэл,өөдөөс нь эгцэлж ч харахыг ч хүсэхгүй байлаа.

Салахын алдад Менделсох дээд давхарт байдаг охины өрөөний үүдэнд очин бүх зоригоо чангалж байгаад түүнтэй ярилцах эцсийн болмжоо ашиглан ярилцахаар шийджээ.

Залуу бүсгүйн гоо үзэсгэлэнд автсан Менделсон өөрийгөө диваажинд байгаа мэтээр төсөөлж байлаа.Гэвч бүсгүй түүн рүү эгцэлж харахгүй хэвээр байсанд Менделсоны урам нь хугарчээ.Маш их хүч гарган хичээж ярьсан ярианыхаа төгсгөлд Менделсон охиноос нэг асуулт асуув:

- Гэрлэлтийг ариун гэгээн үйл гэдэгт итгэдэг үү?

Бүсгүй, "Мэдээж" гэж хариулсан боловч бас л толгойгоо өндиилгөсөнгүй.

Бүсгүй түүнээс "Харин та өөрөө итгэдэг үү?" гэж асуув.

Менделсон огтхон ч тээнэгэлзээгүй "Тэгэлгүй яахав" гээд үргэлжлүүлэн "Эрэгтэй хүүхэд төрөхөд Бурхан надад,чиний эхнэр бөгтөр нуруутай байх болно гэсэн юм.Тэр үед би бурханд,эмэгтэй хүн бөгтөр байх нь түүнд маш хүнд байх болно.Харин миний эхнэрийн оронд намайг бөгтөр болгож.Түүнийг минь хамгийн үзэсгэлэн гоо бүсгүй болгооч дээ" гэж гуйсан юм" гэжээ.

Мендолсоны энэ үгийг сонссон Фримтжэ толгойгоо өргөн түүн рүү харцаа чиглүүлэв.Залуу бүсгүй Менделсоны гарыг барин хайрын сэтгэлийг хүлээн авлаа.Ингээд түүний хайртай бүсгүй ньболжээ.

      Энэ түүх бол үлгэр биш,Германы алдарт зохиолч Менделсоны эмээ,өвөө хоёрын хайрын түүх юм.

Сахиусан тэнгэр

Дэлхийруу явахаар дугаарлан зогсох олон хүүхдийн нэг нь Бурханаас ийн асуужээ:

-      Намайг одоо дэлхий рүү явуулах гэж байна.Гэтэл би ийм жиигхэн,тэгээд бас ямар ч хүчгүй юм чинь тэнд яаж амьдрах юм бэ? гэхэд Бурхан

-     Чи санаа зоволтгүй.Би бүх сахиусан тэнгэрүүдээс нэгийг нь чинийх болгож сонгосон.Тэр чамайг тэнд хүлээж байх ба өдөр болгон чамд сайхан дуудуулж өгнө.Энэ маягаар чи түүний хайрыг мэдэрч аз жаргалаар дүүрэн өдөр хоногуудыг тэнд өнгөрөөх болно.

-     Аа, тэгвэл хүмүүс надад ямар нэгэн юм хэлэхэд би хэлийг нь мэдэхгүй юм чинь яаж ойлгох юм бэ?

-     Чиний сахиусан тэнгэр чамд энэ ертөнц дээр хэрхэн сонсож яаж ярихыг зааж өгнө.

-     Гэвч дэлхий дээр маш олон муу хүмүүс байдаг гэдгийг надад хэлсэн.Намайг хэн хамгаалах юм бэ?

-     Сахиусан тэнгэр чинь чиний амьдралын төлөө өөрийгөө ч зориулахад бэлэн байж чамайг ертөнц дээрх бүх муу зүйлээс авран хамгаална гэх тэрхэн агшинд Диваажинд маш нам гүм болж тэр хүүгийн ээлж ч болсон байлаа.Нэгэнт явах цаг ирснийг ухаарсан хүү эцсийн асуултаа асуусан нь:

-      Бурхан минь,би одоо явах нь ээ.Миний сахиусан тэнгэрийн нэрийг бушуухан хэлээч гэхэд Бурхан:

-            Хүү минь,түүний нэр тийм ч чухалбиш,харин чи түүнийг "Ээжээ" гэж дуудаж болно гэжээ.

Эх сурвалж:"Сургамжит өгүүллэгүүд" ном

Гутрангуйн гайхамшиг

Ник галт тэрэгний депод ажилладаг, ажилсаг, хүчтэй, сайн ажилчин байлаа. Найзуудтайгаа ойлголцдог, хүмүүстэй элэгсэг харьцдаг, ажлаа үнэн сэтгэлээсээ хийдэг нэгэн байсан учир хүн бүр түүнд сайн байдаг байлаа. Түүний нэг сул тал нь гэвэл бүх ютыг муу талаас нь хардаг бүх юмыг болохгүй бүтэхгүй гэж байнга болгоомжлол айдас дунд байдаг байв. Ямар нэгэн ажил хийхээсээ өмнө ч юм уу аль эсвэл ямар нэгэн зүйл тохиолдоход хамгийн муу үр дагаврыг нь боддог нэгэн байлаа. Өөрөөр хэлбэл дэнд хүртлээ устай аягыг ‘Аяганы тал нь хоосон байна’ гэж хэлдэг хүн байлаа. Зуны нэгэн өдөр депогийн засварчид ажилчид даргынхаа төрсөн өдөрт очихоор эрт ажлаасаа тарж явцгаажээ. Энэ үед нэг хөргөгчтэй вагонд засвар хийж байсан Ник санамсаргүй вагоны хаалгыг дотроос нь хаажээ. Хаалга дотросоо онгойдоггүй учир Никийн толгойд шууд л хөлдөж үхэх аюул орж ирэх нь тэр Ник хаалгаа дотроос нь хичнээн балбасан ч хэн ч сонссонгүй. Сонссон нэг нь байнгын иймэрхүү чимээнд байдаг болхоороо тоосонгүй. Ник ч үнэхээр айжээ. Эндээс гарахгүй бол хөлдөж үхнэ нэж бодсоор байв. Вагон дотор байсан уранхай цаасан хайрцаган дотор орж хэвтээд чичирч эхлэв. Нэг цаасны өнцөг дээр эхнэр хүүхэддээ сүүлчийн бодлоо бичиж эхлэв. ‘Их хүйтэн байна. Бие минь бадайрч мэдрэхээ болилоо. Унтаж чадвал их л сайн байхсан. Энэ миний сүүлчинй үг байж магадгүй.’ Өглөө болж ажилчид цугларч вагоны хаалгыг нээгээд Никийн хөлдсөн цогцосыг олжээ. Задлан шинжилгээгээр хөлдөж үхсэн нь тодорхойлогджээ. Гэвч хачирхалтай нь тэр орой вагоны хөргөгч ажиллаагүй байжээ. Вагоны доторх дулаан +18 градус байсан бөгөөд агаар ч хагалттай байжээ. Никийн айдас, түгшүүр, юм болгоныг муу талаас нь дэндүү их боддог нь түүнд үхэл авч иржээ. Тэрээр байнга хөлдөж үхнэ гэж бодсоор ийм юм болжээ.

Уучлах гэдэг ухааных

Дунд сургуулийн нэг багш сурагчиддаа нэгэн туршилтанд оролцохыг хусч байгаа эсэхийг нь асуулаа. Мэдээж энэ нь "амьдралын гэсэн тодотголтой байсан нь хүүхдүүдийн сонирхлыг ихэд татсан учраас тэд ч дуртай нь аргагүй зөвшөөрөв Тэгтэл багш нь дараагийн өдөр хүүхэд тус бүрийг 5кг төмс. 1 гялгар уутан тор авчрах даалгавар өгөхөд хүүхдүүд багшийнхаа чухам яах гээд байгааг нь огт ойлгоогүй ч маргааш нь хүүхэд тус бүрийн ширээн дээр төмс болон гялгар уутнууд бэлэн болсон байв.
Багш анги руугаа ороод өөр РҮҮ нь асуусан нүдээр харах сурагчиддаа "За одоо та нар өнөөдрийг хүртэл үзэн ядаж байсан юмуу дургүи хүмүүсийнхээ нэрийг нэг нэг төмсөн дээр бичээд тор руугаа хий" гэж хэлэв. Ийн хэлээд удаа ч үгүй байтал зарим хүүхдийн торондхэдхэн төмс орсон баихад заримынх нь бүр дүүрэн болсон харагдана. Ингээд бүх хүүхдүуд торондоо төмсев 1 хийж дууссаны дараа багш нь "Одоо та нар төмстэй тороо хаа явсан газраа авч яв Унтахдаа орныхоо хажууд тавь. автобусанд суухдаа. тэр ч байтугай хичээлдээ ирэхдээ хүртэл авч аваарай* гэж хэлэв. Энэ өдрөөс хойш долоо хоног өнгөрөв. Ингээд тогтсон хугацаа болж багшийг ангид оров уу үгүй юу л 'Багшаа иим хүид ачааг үргэлж барьж | явах надад хэцүү баина. багшаа төмснүүд ялзарч эхэлсэн. Би залхаж ядарч байна* гэх зэрэг үргэлжилсэн их юмдол тавьжээ. Гэтэл багш нь инээмсэглэн байж: "Аливаа хүнийг уучлахгүй байх нь тэднийгбус өөрийгөө шийтгэж байдаг юм гэдгийг та нар ойлгосон гэж бодож байна. Ингэснээрээ бид өертөө л хүнд ачаа үүрдэг Ер нь эцэст I нь хэлэхэд бусдыг уучилна гэдэг бол чиний өөрөө өөртөө хииж байгаа сайн зүйл юм' гэж хэллээ.
Сургамжит өгүүллэгүүд...

Ухаан

      Эрт урдьын цагт Энэтхэгийн нэг ус тугээгч хувинтай дамнуургаарус зєєдєг байжээ. Харин 2 хувингийн нэг нь цоорхой бєгєєд усных нь тал асгархад хурдэг байв. Энэ байдлаасаа цоорхой хувин их ичэд ичиж, харин бvтэн хувин нь єєрєєрєє бахархдаг байв. Иймэрхvv байдлаараа бvтэн 2 жил vргэлжилж, эцэст нь цоорхой хувин тэсч чадалгvй: -Эзэнтэн минь би єєрєєсєє ихэд ичиж байна. Мєн танаасаа уучлалт гуйхыг хvсч байна гэжээ. - Яагаад? гэж усчин асуухад: - Яагаад гэвэл би авч ирэх ёстой усныхаа дєнгєж талыг нь авчирдаг. Тэгээд та миний ийм байдлаас болж авах ёстой мєнгєє бvгдийг нь авч чаддаггvй шvv дээ гэхэд усчин хариуд нь: -Чи буцах замдаа замын хажуу талын цэцгvvдийг хараарай гэв. Цєєрхєй хувин буцахдаа замаа хартал vнэхээр сайхан цэцгvvд ургсан байлаа. Гэсэн хэдий ч хурэх газраа ирэхэд бас л тал устай байсан тул усчнаас дахин уучлал гуйв. Тэгэхэд усчин цоорхой хувингаасаа: " Замын хажууд зєвхєн чиний талд л цэцгvvд ургасан, харин нєгєє хувингын талд цэцэг ургаагvй байгааг ажиглав уу? гэж асуугаад: - Yvний учир нь чамайг цоорхой болохоор замын хажуугаар цэцгийн vр суулгасан юм. Ус аваад буцах замдаа чи тэднийг усалж сайхан цэцгvvд ургуулсан. 2 жилийн турш би энэхvv цэцгvvдийг тvvж эзнийхээ гэрт тавьдаг байсан. Хэрвээ энэ сайхан цэцгvvд байгаагvй бол тvvний гэрт аз жаргал авч ирэхгvй байсан шvv дээ, хэмээн єгvvлжээ.

Thursday, December 3, 2009

Өдрийн тэмдэглэл - 1

Өнөөдөр их баяртай байна гэхдээ бас цаанаа нэг цээж хөндүүрэлсэн.
Image

Бяцхан түүх:

Өглөө 8 цагт автобусны буудлын түцнээс ундаа авдаг баатар зогсож байсан чинь нэг жоохон охин уйлаад зогсож байхын. Тэгсэн түц-ний ах "Наад охин чинь төөрчиж хэлсэн утаснууд нь холбогдохгүй байна. Автобус олоод суулгачих гэнээ."
тэгсэн нөгөө охин маань сургуулиа хаана гэдгийг мэддэггүй. Гэр нь Дарь эх.

Тэхээр нь ажил дээрээ дагуулаад орж ирээд л сурагласан чинь Дарь эхийн сургууль гэнэ. Би тэр лүү нь явбал өөрөө төөрчдийм бгаз дэ. Тэгээд л бөөн ийш тийшээ утасдаж байж багшид нь хүлээлгэж өгсөн.

Хөөрхөн охин уйлаад халтар бас хөлдөх гэж байсан. Тиймээс залуусаа гудамжинд явахдаа заримдаа гоё сайхан охидыг биш бяцхан жижигхэн охидууд бас хааяа нэг харж байгаарай. Танд өчүүхэн бага мэт санагдах тэр л зүйл хэн нэгний хувьд амьдралд нөлөөлөх чухал зүйл байхыг бид мэдку.

Би тэр охиныг насанд хүрсэн хойноо уйлаад зогсож буй хүүхдийн хажуугаар хараагүй мэт өнгөрөх хөлдүү зүрхтэй иргэн болохгүй гэдэгт итгэж байгаа.

Харин сэтгэл өвтгөсөн зүйл нь ээж эгчийх нь утас бүгд холбогдохгүй, тэр цэцэг шиг жоохон охиныг ганцааранг нь автобусанд суулгаад явуулчихаж байгаа бөх зүрхэнд гайхаж байна. Нэг их сайн амьдралтай биш л хүүхэд байсан. Эсвэл хүн амьдрал хэцүүдээд ирэхээр юу чухал юу чухал биш ээ ялгадаггүй, хайнга болчихдог юм уу?

Амьдрал хэцүү юм уу Монголын амьдрал хэцүү юм уу ...

Гэхдээ хүн амьдралд их жоохон зүйлээр гэрэл гэгээ нэмж болно ш дэ. Өглөө тэр охин энд нэг цаг байхад хүн бүр бэлэг өгөөд л хоол цай хийгээд л гүй ээ мөн их хөл боллоо. Хүүхэд үзээгүйм шиг л кк.

Амьдрана гэдэг өөрөө сайхаан