СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭР
ГАДААДАД МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ СУРАЛЦУУЛНА
ГАДААДАД МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ СУРАЛЦУУЛНА
"Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам"-ын дагуу гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт суралцах иргэдийг шалгаруулж, Сургалтын төрийн сангийн зээлээр суралцуулна.
Эх сурвалж: www.mecs.gov.mn
Уралдаант шалгалтад тухайн зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавр /докторын сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүс магистр/-аас доошгүй боловсролтой, дипломын сурлагын голч дүн нь 3,25 түүнээс дээш байх, мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан, судалгаа шинжилгээний ажлын туршлагатай, тухайн сургуулийн гадаад хэлний шаардлагыг бүрэн хангасан, гадаад улсын нэр хүндтэй шилдэг их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элссэн, сургуулийн албан ёсны урилгатай хүмүүс /цаашид "шалгуулагч" гэнэ/-ийг оруулна.
А. Бүртгэл
Уралдаант шалгалтад оролцох хүсэлтэй иргэдийг 2011 оны 12 дугаар сарын 12-наас 16-ны өдрүүдэд 9:00-16:00 цагийн хооронд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Төв номын сангийн 305 номерын өрөөнд бүртгэнэ. Бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг өөрийн биеэр авчирна. Үүнд:
1. Өргөдөл (Маягтыг татаж авах (60 KB) );
2. Олон улсын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элсүүлсэн тухай сургуулиас ирүүлсэн албан захидал (энэ санхүүжилтэд хамруулах гадаадын шилдэг их сургуулиудын нэрсийг дараах хаягаар орж харна уу:
× QS World University Rankings - http://www.topuniversities.com/university-rankings/world-university-rankings/2010/results
× Academic ranking of world universities - http://www.arwu.org/ARWU2010.jsp
× Global Universities rankings - http://www.globaluniversitiesranking.org/index.php?option= com_content&view=frontpage&Itemid=65)
3. Өөрийн судалгааны ажлын товч реферат (Уг рефератыг 2000-аас илүүгүй үгэнд багтаан бичсэн байх бөгөөд судалгаа хийж буй чиглэл, эзэмшсэн арга зүй, хүрсэн гол үр дүнгээ илэрхийлсэн байна);
4. Докторантурт суралцах хүмүүс эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (сурталчилгааны чанартай бүтээл хамаарахгүй);
5. Ажил байдлын тодорхойлолт (Хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллага, судалгаа шинжилгээний ажлыг нь сайн мэдэх эрдэмтнээс ажиллаж байсан болон цаашид суралцах бэлтгэл, туршлага, зан төлөвийн онцлогийг нь тодорхойлсон тодорхойлолт, захидлыг битүүмжлэн ирүүлнэ. Тодорхойлолт, захидал бичсэн хүний хаяг, утас тодорхой байх шаардлагатай);
6. Бакалавр, магистр /докторын сургалтад хамрагдах хүсэлтэй шалгуулагчдад хамаарна/-ын диплом, дүнгийн жагсаалт, тэдгээрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
7. Гадаадын их сургуулийн шаардлага хангасан оноо бүхий хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн тухай баримтын (TOEFL, IELTS гэх мэт) эхийг хуулбарын хамт;
8. Шалгалтын хураамж 35000 төгрөг.
Материал дутуу, шаардлага хангахгүй иргэнийг бүртгэхгүй.
Б. Шалгаруулалт
Их сургууль, эрдэм шинжилгээний болон мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн шалгалтын комисс нь уралдаант шалгалтыг зохион байгуулна. Уралдаант шалгалтыг ярилцлага хийх, реферат хамгаалуулах хэлбэрээр авна. Шалгалтын агуулга нь шалгуулагчийн өндөр хөгжилтэй орны их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтанд шууд суралцах бэлтгэл хэрхэн хангагдсан, мэргэжлийн ерөнхий мэдлэгийн болон судалгааны ажлын түвшин, нийтлүүлсэн бүтээл, судалгааны ажлын онолын болон практик ач холбогдолын талаар үнэлгээ өгөхөд оршино.
Шалгалтыг 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 14:00 цагаас ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн байранд зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Шалгалтад оролцогч иргэний үнэмлэхтэй ирнэ. Иргэний үнэмлэхгүй иргэнийг шалгалтад оруулахгүй. Уралдаант шалгалтын дүнг 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 18:00 цагт зарлана.
Шалгуулагчдын оноог мэргэжлийн чиглэл тус бүрээр жагсааж, 60-аас дээш оноо авсан хүмүүс дундаас хамгийн өндөр оноо авсан 76 хүнийг Сургалтын төрийн сангийн зээлээр суралцуулахаар шалгаруулна. Шалгуулагчдын оноо тэнцвэл бакалавр, магистр /докторын сургалтад хамрагдах хүсэлтэй шалгуулагчдад хамаарна/-ын дипломын голч дүнг харгалзана. Дипломын голч дүн тэнцвэл хэвлүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлийн тоо, чанарыг харгалзана.
Шалгалтад тэнцсэн иргэнийг суралцуулах шийдвэрийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд гаргана. Гадаадад суралцагч нь захиалагч байгууллагатай гэрээ байгуулна. Гэрээнд захиалагч нь сургалтын явцад хяналт тавих, суралцагчийг хугацаанд нь амжилттай төгсгөх, буцаан ирүүлэх, ажлын байраар баталгаатай хангах, зээлийг эргэн төлүүлэх тухай болон захиалагч, суралцагчийн харилцан хүлээх бусад эрх, үүргийг тодорхой тусгасан байна.
В. Суралцах чиглэл, түвшин, захиалагч
Дор дурдсан мэргэжлийн чиглэл, суралцах түвшин, хяналтын тооны дагуу сонгон шалгаруулалтыг явуулна:

№ | Мэргэжлийн чиглэл | Хүний тоо | Захиалагч | |
Магистр | Доктор | |||
Байгалийн ухаан, байгаль орчин | ||||
1 | Математик | 1 | МУИС | |
2 | Хэрэглээний математик | 1 | ||
3 | Газарзүй | 1 | 1 | |
4 | Геологи | 1 | ||
5 | Биотехнологи, микробиологи | 1 | ||
6 | Цаг уур | 1 | ||
7 | Газар хөдлөл судлал | 1 | 1 | ШУА |
8 | Материал судлал | 1 | ||
9 | Биофизик | 1 | ||
10 | Сэргээгдэх эрчим хүч | 1 | ||
11 | Био-нанохими | 1 | ||
12 | Өндөр молекулт полисахаридын хими | 1 | ||
13 | Байгалийн нэгдлийн хими | 1 | ||
14 | Металл органик нэгдлийн синтез | 1 | ||
15 | Байгаль орчны мэдээллийн систем | 1 | ||
16 | Голын сав газрын загварчлал | 1 | ||
17 | Ойн экологи | 1 | ||
18 | Ландшафтын экологи | 1 | ||
19 | Нийгэм-эдийн засгийн газар зүй | 1 | ||
20 | Хөрс судлал | 1 | ||
21 | Газар зүйн мэдээллийн систем | 1 | ||
22 | Ургамлын биотехнологи | 2 | ||
23 | Генетик-молекул биологи | 1 | ||
24 | Геомикробиологи | 1 | ||
25 | Структур геологи | 1 | ||
26 | Ашигт малтмалын геологи | 1 | ||
27 | Тектоник, металлоген | 1 | ||
28 | Ургамал хамгаалах биологийн арга | 1 | МХЕГ | |
29 | Геологи | 1 | ||
30 | Металлург | 1 | ||
31 | Геологи хайгуул /JORC/ | 1 | ||
32 | Экологи, байгаль хамгаалал | 1 | ||
33 | Ургамал хамгаалал, хорио | 1 | ||
34 | Геофизик | 1 | ШУТИС | |
35 | Ураны хайгуул | 1 | ||
36 | Тандан судалгаа | 1 | ||
37 | Хайгуулын аргачлал | 1 | ||
38 | Байгалийн хий | 1 | ||
39 | Геологи | 1 | ||
40 | Структур геологи | 1 | ||
41 | Палеонтологи | 1 | ||
42 | Уурхайн геологи | 1 | ||
Байгалийн ухааны дүн | 22 | 23 | 45 | |
Инженер технологи | ||||
43 | Төмөр замын инженер | 2 | ЗТБХБЯ | |
44 | Зам, гүүрийн инженер | 1 | ||
45 | Эрчим хүчний инженер | 1 | ||
46 | Аэродром | 1 | ||
47 | Аэронавигаци | 1 | ||
48 | Газрын кадастр | 1 | ||
49 | Барилгын инженер | 1 | ||
50 | Тээврийн логистек | 1 | ||
51 | Автомашин үйлдвэрлэл, технологи | 1 | ||
52 | Авто зам, гүүрийн инженер | 2 | ||
53 | Авто зам, гүүрийн стандарт норм | 1 | ||
54 | Эмнэлгийн тоног төхөөрөмж | 1 | ЭМЯ | |
55 | Био-информатик, компьютерийн ухаан | 1 | МУИС | |
56 | Программ хангамж, хиймэл оюун | 1 | ||
57 | Компьютер хэл шинжлэл | 1 | ||
58 | Наноэлектроник | 1 | ||
59 | Электроник автоматжуулалт | 1 | ||
60 | Сүлжээний болон мэдээллийн аюулгүй байдал | 1 | ||
61 | Уул уурхайн баяжуулалт | 1 | ЭБЭХЯ | |
62 | Далд уурхайн технологи | 1 | ||
63 | Металлурги инженер | 1 | ||
64 | Газрын тосны өрөмдлөгийн инженер | 1 | ||
65 | Нүүрсний гүн боловсруулалт | 1 | ||
66 | Электроник | 1 | ШУА | |
67 | Нүүрсний боловсруулалтын технологи | 1 | ||
68 | Хүнсний микробиологи | 1 | ||
69 | Микробиологи, биотехнологи | 1 | ||
70 | Ферметацийн технологи | 1 | ||
71 | Жимс, жимсгэний агрономч | 1 | ХХААХҮЯ | |
72 | Хүлэмжийн аж ахуй | 1 | ||
73 | Үр тариа, тэжээлийн агроном | 1 | ||
74 | Ургамал хамгаалал, хөрс судлал | 1 | ||
75 | ХАА-н техник, тоног төхөөрөмжийн инженер | 1 | ||
76 | Хүнсний эрүүл ахуй | 1 | ||
77 | Хүнсний биотехнологи | 1 | ||
78 | Сав, баглаа боддлын үйлдвэрлэлийн технологи | 1 | ||
79 | Ээрэх үйлдвэрлэлийн технологи | 1 | ||
80 | Ноолууран бүтээгдэхүүний гүйцэтгэн боловсруулалт | 1 | ||
81 | Загвар зохион бүтээх, дизайн | 1 | ||
82 | Хими технологи | 1 | ||
83 | Сүлжмэлийн технологи | 1 | ||
84 | Сүлжмэлийн гүйцэтгэн боловсруулалт, будаг химийн боловсруулалт | 1 | ||
85 | Хувцасны загвар зохион бүтээлт | 1 | ||
86 | Хөнгөн үйлдвэрлэлийн автоматжуулалт | 1 | ||
87 | Арьс ширний технолгич инженер | 1 | ||
88 | Арьс ширний механикч инженер | 1 | ||
89 | Арьс ширний химич инженер | 1 | ||
90 | Хүнсний биотехнологи | 1 | МХЕГ | |
91 | Уурхайн тоног төхөөрөмжийн механик | 1 | ||
92 | Хими технологи | 1 | ||
93 | Дулаан хангамж | 1 | ||
94 | Цахилгаан хангамж | 1 | ||
95 | Ноос, ноолуурын технологи | 1 | ||
96 | Хүнсний эрүүл ахуй | 1 | ||
97 | Хими технологи | 1 | ||
98 | Хүнсний химийн шинжилгээ | 1 | ||
99 | Барилгын инженер | 1 | ШУТИС | |
100 | Архитектур | 1 | 1 | |
101 | Автозамын барилга | 1 | 1 | |
102 | Хүрээлэн буй орчны инженер | 1 | 1 | |
103 | Газрын тосны өрөмдлөг, олборлолт | 1 | ||
104 | Хайгуулын өрөмдлөг | 1 | ||
105 | Ховор металлын хүдрийн баяжуулалт, боловсруулалт | 1 | 1 | |
106 | Цацраг идэвхит элементийн боловсруулалт | 1 | ||
107 | Гидрометаллург | 1 | 1 | |
108 | Өнгөт металлург | 1 | 1 | |
109 | Нүүрсний гүн боловсруулалт | 1 | 1 | |
110 | Дулааны инженер | 1 | ||
111 | CAD/CAE/CAM | 1 | 1 | |
112 | Инженерийн тооцон бодох ухаан | 1 | 1 | |
113 | Машины орчуулга | 1 | 1 | |
114 | Компьютер хэл шинжлэл | 1 | ||
115 | Хоол зүй шим судлал | 1 | 1 | |
116 | Хөргөлтийн систем | 1 | 1 | |
117 | Хүнсний машин аппарат | 1 | 1 | |
118 | Хүнсний биотехнологи | 1 | 1 | |
119 | Хүнсний аюулгүй байдлын судалгаа | 1 | ||
120 | Мэдээллийн технологи | 1 | 1 | |
121 | Холбооны инженер | 1 | 1 | |
122 | Электроник | 1 | 1 | |
123 | Программ хөгжүүлэх технологи | 1 | ||
124 | Хөдөлгөөнт холбооны технологи | 1 | ||
125 | Үйлдвэрлэлийн дизайн | 1 | ||
126 | Арьс ширэн эдлэлийн дизайн | 1 | ||
127 | Арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологи | 1 | ||
128 | Хувцасны дизайн | 1 | ||
129 | Оёдлын үйлдвэрлэлийн технологи | 1 | ||
130 | Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи | 1 | 1 | |
131 | Нэхмэлийн үйлдвэрлэлийн химийн технологи | 1 | 1 | |
132 | Нэхмэл эдлэлийн дизайн | 1 | ||
133 | Хэвлэлийн үйлдвэрлэлийн технологи | 1 | ||
134 | Хөнгөн үйлдвэрийн автоматжуулалт | 1 | 1 | |
135 | Хэвлэлийн график дизайн | 1 | ||
136 | Компьютерийн график дизайн | 1 | ||
137 | Уул химийн технологи | 1 | 1 | |
138 | Шингэний механик | 1 | ||
139 | Металл боловсруулалт, технологи | 1 | ||
Инженер технологийн дүн | 76 | 44 | 120 | |
Анагаах ухаан | ||||
140 | Хүүхдийн анагаах ухаан | 1 | ЭМЯ | |
141 | Спортын анагаах ухаан | 1 | ||
142 | Молекул биологи | 1 | ЭМШУИС | |
143 | Микробиологи | 1 | ||
144 | Удам зүй | 1 | ||
145 | Зүрх судасны эмгэг судлал | 1 | ||
146 | Халдвар судлал | 1 | ||
147 | Гэмтэл согог | 1 | ||
148 | Орчны эрүүл ахуй | 1 | ||
149 | Мэдрэлийн эмгэг судлал | 1 | ||
Анагаах ухааны дүн | 5 | 5 | 10 | |
Нийгмийн ухаан | ||||
150 | Хууль, эрх зүй | 1 | МУЕТГ | |
151 | Хүний эрх | 1 | ||
152 | Хөдөлмөрийн эрх зүй | 1 | НХХЯ | |
153 | Хүний нөөцийн менежмент, цалин хөлс | 1 | ||
154 | Төрийн удирдлага | 1 | ЗГХЭГ | |
155 | Иргэний эрх зүй | 1 | ||
156 | Газрын менежмент | 1 | ЗТБХБЯ | |
157 | Төмөр замын удирдлага, зохион байгуулалт | 1 | ||
158 | Тээврийн зохицуулалт, зохион байгуулалт | 1 | ||
159 | Эмнэлгийн тусламж үйлчилгээний удирдлага зохион байгуулалт | 1 | ЭМЯ | |
160 | Боловсролын үнэлгээ | 1 | МУБИС | |
161 | СӨН-ны хүүхдийн сэтгэл судлал, хэл яриаг хөгжүүлэх аргазүйн чиглэл | 1 | ||
162 | Урлагийн сэтгэл судлал | 1 | СУИС | |
163 | Номын сан судлал | 1 | ||
164 | Боловсрол судлал /киррикюлим/ | 1 | МУИС | |
165 | Улс төр судлал | 1 | ||
166 | Сэтгэл судлал | 1 | ||
167 | ОУЭЗ, худалдаа, бүс нутгийн интеграци, гадаадын хөрөнгө оруулалт | 1 | ||
168 | Англи хэл, заах арга | 1 | ||
169 | Эх бичиг судлал | 1 | ||
170 | Орон судлал | 1 | ||
171 | Хэл шинжлэл | 1 | ||
172 | Татварын бүртгэл | 1 | СЯ | |
173 | Уул уурхайн эрх зүйч | 1 | ||
174 | Криминалистикийн шинжээч | 1 | ХЗДХЯ | |
175 | Эрчим хүчний төлөвлөлт, стратеги | 1 | ЭБЭХЯ | |
176 | Нийгэм-эдийн засгийн газар зүй | 1 | ШУА | |
177 | Хэл шинжлэл | 1 | ||
178 | Социологи | 1 | ||
179 | Буддын судлал | 1 | ||
180 | Боловсролын стратеги удирдлага, хяналт шинжилгээ, үнэлгээ | 1 | МХЕГ | |
181 | Соёлын өвийн үнэлгээ | 1 | ||
182 | Аялал жуулчлал, зочид буудлын менежмент | 1 | БОАЖЯ | |
183 | Эко туризм, тогтвортой аялал жуулчлал, байгалийн нөөцийн эдийн засаг | 1 | ||
184 | Эрдэс баялгийн эдийн засаг | 1 | 1 | ШУТИС |
185 | Тээврийн зохион байгуулалт | 1 | ||
186 | Логистик менежмент | 1 | ||
187 | Урлаг судлал | 1 | СУИС | |
188 | Хөгжим судлал | 1 | ||
189 | Бизнесийн удирдлага | 1 | МШХХТГ | |
190 | Бизнесийн удирдлага | 1 | ХХААХҮЯ | |
Нийгмийн ухааны дүн | 17 | 25 | 42 | |
НИЙТ ДҮН | 120 | 97 | 217 |
No comments:
Post a Comment