МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар 294
Зардлын дундаж норматив
батлах тухай
Боловсролын тухай хуулийн 40.2, 40.3, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 25.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 1 дүгээр хавсралт, ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 2 дугаар хавсралт, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 3 дугаар хавсралт, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн анхан шатны ангийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 4 дүгээр хавсралтын ёсоор тус тус баталж 2009 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдсүгэй.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зардлын дундаж норматив батлах тухай" Засгийн газрын 2007 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 184 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Боловсрол, соёл, шинжлэх
ухааны сайд Н.БОЛОРМАА
No comments:
Post a Comment