Ингээд 2009 он Арвайхээр хот
Хэдхэн хоног адал явдал, амжилтгүй ажлаар дүүрэн байсан аяллын тэмдэглэлээсээ энд тавий.
Өвөрхангай аймгийн Арвайхээр хот /одоо сум гэдэг болцон бил үү
өглөө 6 өнгөрөөд гарсан чинь орой ажил тархаас өмнө арай гэж амжиж байнаа лээ. 400 гарам км зам тэрний 60 орчим км нь шороон замтай. Тэр шороон зам бол жинкэн там. Хуучны тариан талбай байсан газар болхоор шороон манарсан ондуул сондуул газар.
Тэр УИХ-ын гишүүн Дамба-очир
энэ нөхөр бололтой хэдэн жилийн өмнө тэр зүгийн замын тендерийг аваад замыг нь тэр чигт нь хуулж там болгоцон. Дараа нь тэр ажлыг хятадуудад зарсан тэд нар нь хийж дуусгалгүй, мөнгө нь дуусаа. харин саяхан хэдэн төгрөг батлуулсан сурагтай байсан. Тийм бололтой замыг нь тавьж байна лээ.
Нөгөө Хустайн нуруу, Наадмын морь үздэг зам ш дэ
ер нь нэг их зураг авж амжаагүй. Хол газар хурдан авхын түүс л байсан. Эрдэнэсантын цаана ганцхан тогоруу зогсож байсан. машин хажуугаар нь өнгөрөхөд огт үргэхгүй байна лэ. Тэгээд хосыг нь машин дайрцын бол уу гэж таамагласан.
Тогоруу их үнэнч амьтан. нэгийгээ үхэх юм бол насаараа ганцаараа явдаг.
Суух хүнээсээ "Чи намайг тогоруу шиг хайрлаж чадах уу" гэж асуумаар
Арвайхээр хот нь уг нь зам газар байрладаг хүнээсээ олон бензин клонктой газар. Гэвч олигтой хөгжил гэж юм байхгүй бусад аймгийн төвүүдийн адил.
дундаа модтой хоёр урсгалтай төв замаар хотын төв гудамж хязгаарлагдана.
Төв талбай
Хөдөөгийн байдал шалдир булдир Цагийн байдал ороо бусгаа ... гэж
хотоор бол драгон. Яг захынхаа дэргэд. Том автобусууд явдаг юм бна лэ.
хэхэ за нэг иймэрхүү хот байсан да. Төсвийн мөнгөөр болон замын улсыг хоол, буудал, бензинээр амьдардаг газар. төвөөс 16 км яваад Арвайхээр моринд зориулсан цогцолбор байдын бна лэ. тэр нь их хөөрхөн. Бас хажуугын гэр гуанзууд хамаагүй дээр хоолтой
харихдаа захаар орсон чинь юм нь мангар үнэтэй. Сүү литр нь 1000 төгрөг байсан. Ухаан алдах дөхсөн. Гомдлын мөр гэж л жоохон цагаан идээ авсан
очих замд Эрэдэнсантаас цааш уул нурууд ч харагдахгүй утаатай байна лэ. Нөгөө Булганы түймрээс болсон уу яасан. Харин буцах замд янзтай бороо орооод үнэн найс байсан.
заза нэг ийм ажил бүтэл муутай, өнчин ганц тогоруутай таарсан нэгэн бүсгүйн трип бла
No comments:
Post a Comment