Wednesday, May 3, 2023

Ерөөл /туршилт 1/

Өвлийн дулаахан өдрийн үд дундын наран эмнэлгийн өрөөний хүйтэн цагаан өнгийг бүлээсгэх гэсэн мэт хурцаар гэрэлтүүлж байлаа. Олон тооны аппаратын дунд хэвтэх настай эмэгтэй гэр бүлийнхэн нь тойрон харж зогсох нь энэ нар хичнээн хурцаар гэрэлтүүлсэн ч энэ бүх хүний сэтгэлд гэгээлэг бүхнийг авчрах боломжгүй юм. Хайрт гэргий, хайртай ээжийнхээ сүүлийн амьсгал хураах мөчийг харан зогсох тэдэн дундаас хар нялхаасаа ханьсан ээнэгшсэн дассан хамгийн үнэтэй хүнээ тавьж явуулж чадахгүй гэсэн мэт гараас нь чанга атган жижиг сандал дээр суух настай эрэгтэй хором бүрт амьсгаагаа дараж чичрэн сууна. 

Эмэгтэй алгуурхан нүдээ нээж эргэн тойрноо энхрийлэн хайрлан харцаар эргүүлэн хараад хөдлөхгүй ширтсэн ханийнхаа өөдөөс инээмсэглэх мэт ширтэж байснаа чихэнд нэгэн зүйлийг удаанаар шивнэлээ. Эрэгтэй хэсэг хөдөлгөөнгүй байснаа гэнэт нэгэн зүйлийг санах мэт эхнэрээ удаан гэгч нь ширтэж, хацрыг нь , нүүрийг нь илж тиймээ чи мөн байж, мөн байна хэмээн амандаа бувтнаж эхлэхэд болоод байгаа бүхний учрыг олохгүй хүүхдүүд нь дэмий л гайхан өөд өөдөөсөө ширтэж байлаа. 

Эмэгтэйн нүднээс нулимс чимээгүйхэн урсаж, хамгийн сүүлийн удаа хайртай хүнээ харж байгаагаа мэдрэх үедээ, эцсийн хүчээ цуглуулах мэт хэсэг гүнзгий амьсгаа аваад үгээ алгуурхан боловч тодоор зөөн “Амалсандаа хүрсэн чамдаа баярлалаа, ахин намайг заавал олооорой” гэлээ. Хариуд нь хань нөхөр нь атгасан гараа чадах чинээгээрээ чангалан, нулимсаа урсгаж байхдаа, өөрийнх нь зүрх сүүлийн цусаа юулэн буйг хараахан тааварлаагүй байлаа. 

Олон жилийн өмнө яг нь ийм нэг өвлийн өдөр тэр хоёр анх удаа нэг нэгэндээ дурласан байлаа. Дурлах дурлахдаа холдож чадахааргүй хориотой дурлалд тэднийг автуулсан нь хувь заяаны тоглоомны эхлэх байсныг тухайн үед хэн нь ч таагаагүй юм. 

Тэр эрэгтэйн ажилладаг байгууллагад эмэгтэй ирснээс хойш жил гаруйн хугацаа өнгөрсөн байлаа. Өөрөөсөө нэлээн ах залууг анхнаасаа хүндлэх сэтгэлээр харьцаж байсан түүний хувьд өдөр бүр олон сайн чанарыг нь олж харах бүртээ л улам л хүндэлж биширч байна гэж бодож байснаас хэзээ ч дуусахгүй үргэлжлэх хайрын эзэндээ сэтгэл алдран буйгаа тухайн үедээ мэдээгүй юм. 

Эрэгтэйн хувьд гэр бүлтэй хүний хувьд тэр эмэгтэйтэй энгийн нэг харилцаатай боловч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хамт байх, түүнийг баярлуулах дуртай нэгэн болсон байлаа. 

Хэн хэн нь сэтгэл зүрхээрээ ойртож байсан өвлийн нэг өдрийн учрал тохиогоогүй бол энэ бүхэн хэрхэн цаашаа өрнөх байсан нь таашгүй юм. Бидний амьдрал үргэлж хийсэн сонголтын заасан замаар явахаас хойш үлдээсэн зам дээр юу болохыг бус явж буй замын төгсгөлд юу болох нь сонин юм. 

Байгууллагын зохион байгуулсан арга хэмжээний дээр тэр эрэгтэй тогтсон зуршлынхаа дагуу хамгаас түрүүнд явахаар түрүүлж гарахдаа эмэгтэй  санаатай санамсаргүй нь таахад бэрхээр тааралдаж хамтдаа гарлаа. Хэдийгээр нэг нь явж нөгөө нь үлдэж байгаа хоёр боловч шууд салаад явчихаж төвдөхгүй нааш цааш нэлээд алхаж, элдэв зүйлсийг ярилцаж байхдаа анх удаа сэтгэл дотроо “ би эндээс явмааргүй байна” гэсэн үгийг хоёулаа мэдэрсэн байлаа. 

Хэдий тийм боловч гэр бүлтэй, насаар ах хүний хувьд тэр эрэгтэй сэтгэлээ барьж, машиндаа суухаар зориглон салахад эмэгтэйн зүрх амнаасаа гарахаар тэмүүлэх мэт булгилж, чаддаг бол түүнийг шууд тэврээд авмаар хүсэлт сэтгэл биеэр нь нэг гүйж байлаа. Гэвч хүн бүхний үлгэрлэн ярьдаг гэр бүлтэй тэр л хүнийг тэврээд авбал цочоод цохиод авахад ч бэлэн гэсэн итгэлтэй байсан тул чимээгүйхэн харж зогссоор түүнийг явууллаа. 

Сар гаруйхны дараа шинэ жил болох гэж байхад сэтгэл алдарсан хоёр хуучны адил ажлын харилцаагаа хадгалж үлдэхийг хэрдээ хичээн оролдож байвч хорих тусам булгилах сэтгэл нь тэднийг дотроос нь улам ч тарчлааж байлаа. 

Хорих тусам тэмүүлдэг сэтгэлийг хараахан амсаагүй хоёр зүрх удахгүй эдгэрэх өвчнөө хүлээх мэт чимээгүй хичээсээр л шинэ жил боллоо. 

Том жижиг олон л арга хэмжээнд хамтдаа байсан хоёр энэ баяраар нэг нэгнээ харах бүртээ шатаж, орчноо мэдрэх ч тэнхэлгүй олон хүн дунд хоёулаа мэт л үдшийг тууллаа. Гэсэн хэдий ч гаднаас харахад хэн ч тэднийг хайр дурлалдаа шатаад хамаг бүхнийг мартахад бэлэн болсныг анзаарч харах аргагүй байлаа. Арга хэмжээ тарахад энэ хаалгаар гараад явахад л бүх зүйл дуусах мэт санагдаж, эрэгтэй тэр л мөчид сэтгэлийн жолоогоо түр алдсан нь энэ бүхний эхлэл байлаа. Хувцасаа өмсөөд гараад явахдаа “би явлаа” гэж түүнд очиж хэлэхдээ ямар хариулт хүлээж, юу хүсэж байгаагаа тэр өөрөө ч мэдээгүй байх. Харин бүсгүй гараад явахыг нь араас нь үдээд зогсож байхдаа ийм асуулт хүлээгээгүй тул хэсэг тээнэгэлзсэн боловч зориг гарган “ намайг хүргэж өгөөрэй” гэлээ. Эмэгтэйн энэ мөчөөс эхлэн өөрийн гаргасан шийдвэртэй үргэлж хатуу зогсоно гэсэн итгэлтэй байлаа. 

Үүнээс хойш арван хэдэн жилийг хамтдаа үдсэн тэд жил, сараар битгий хэл өдөрт хэдэнтээ салж байсан ч хэн хэнийгээ тавьж явуулж чадахгүй байсаар үхэл салгах хүртэл үргэлж хамт байсан юм. 

Үлгэр домогт гардаггүй ч, үйлийн үрийн дуунд хаяадаа дурдагддаг нууц амрагийн түүхээ хамтдаа бичиж амьдрахдаа өвчин зовлон, үхэл хагацал, өөдлөх уруудах бүхнээ хуваалцан амьдралыг туулж явлаа. Киноноос илүү хайр, номноос илүү дотно сэтгэл, төсөөллөөс илүү мэдрэмж тэр хоёрт байлаа. 

Хүн бүхэнд зарлаад явахгүй ч хэн бүхнээс нуугаад яваагүй хамтдаа өнгөрүүлсэн он жилийг эмэгтэйн үхэл гэнэт л дуусгасан юм. Гэнэтийн мэдээг хожимдсон дуулсан эрэгтэй олон жил л хүүгийнхээ төлөө тэр эмэгтэйг гомдоож ганцаардуулж ирсний тоглоом гэлтэй ганц хүүгийнх нь хуриман дээр хайртай хүнээ эмнэлгийн орон дээр түүнийг хүлээн эцсийн мөчөө шавхаж буй сонссон юм. 

Түүнд одоо хугацаа байхгүй, түүнд дахиад хайртай хүнээ харах, хамтдаа бүхнээ ярилцах, дахиад жоохон хүлээвэл амьдрал хэрхэн эргэхийг хүлээх хугацаа байхгүй гэлгийг тэр ойлгох бүрт очих газар хол, өнгөрсөнд дандаа буруу зүйл хийсэн мэт санагдаж явлаа. 

Эмнэлгийн үүдэнд ирэхэд энэ хүнийг л хүлээж байгаа мэдсэн хүмүүс цочирдох баярлах хоёрын дунд түүнийг зэвхий цагаан нөгөө л олон гуурс холбосон өрөөнд орууллаа. 

Эмэгтэйн гарт хүрэхэд түүнийг хүлээж байсан тэрээр нүдээ нээн энхрийлж хайрласан, хэмжээлшгүй баярласан харцаар харан хэсэг хэвтээд сүүлийн хүчээ нөөцлөн хэд амьсгалаад “Дараа төрөлдөө намайг түрүүлж олоорой” гэж тод боловч зөөлөн дуугаар шивнэн хэллээ. Эрэгтэй “ Заавал, амалж байна, хайртай шүү” хэмээн дахин дахин шивнэх мөчид эмэгтэй сүүлийн амьсгалаа татаж байлаа. 

Хайртай түүнийгээ алдаж явуулахдаа хамаг амьдралынх нь гэрэл гэгээ байсныг ойлгож, түүний араас хурдхан очихгүй бол айж байгаа даа, хурдхан дахин төрөхгүй бол зөрчих вий дээ гэсэн бодол тэр эрэгтэйг дотроос нь хүчилсээр удалгүй бурхны оронд араас нь явжээ….

Үүнээс хэсэгхэн хугацааны дараа хөрш хоёр айлд нэгэн зэрэг охин, хүү мэндэлж, хар багаасаа зэрэгцэн өссөөр хорвоогийн амьдралын сүүлийн мөчийг хүртэл хайрандаа жаргаж ирсэн хос хоёрыг хүмүүс битгий хэл өөрсдөө ч урьд насныхаа амлалтаар учирсныг өнөөдрийг хүртэл мэдээгүй байлаа. 


Sunday, July 14, 2013

Хэнд ч хэрэг болох санаа буюу амьдралаа хялбарчилья

 Хэрэгтэй хөөрхөн зөвлөгөөнүүд байна аа.
Эх сурвалж: www.caak.mn

Өдөр тутмын амьдралд нэлээд их асуудал тулгардаг шүү дээ. Тэгвэл энэ тулгарч буй асуудлыг хөнгөлөх зорилгоор “лайфхак” (Life-Hack) буюу амьдралыг хөнгөвчлөх арга барил үүссэн билээ. Харин одоо та бүхэнд хүргэж гэж буй лайфхакууд нь ихэвчлэн охидод зориулагдсан болно. Ингээд эдгээр зөвлөгөөнүүд таны өдөр тутмын амьдралд тань бага ч гэсэн тус болох болно гэдэгт итгэлтэй байна.




1. Гутал тань багадаад байвал: Оймс өмсөөд, гутлаа өмс. Дараа нь бариад байгаа хэсэг рүү нь сэнсээр үлээлгэ. Харин оймсоо хөртөл нь гутлаа битгий тайлаарай.

www.caak.mn

2. Бөгжнийхөө дотор талыг өнгөгүй лакаар будвал бөгжний ором гарахгүй.

www.caak.mn

3. Хөлний хуурайгаар хувцсан дээрх бөөстсөнийг түүж болно.

www.caak.mn

4. Цүнхнүүдээ хөшигний өлгүүр дээр өлгөж болох юм.

www.caak.mn

5. Үсээ боохдоо аль болохоор сул боовол зүгээр.

www.caak.mn

6. Улаан дарсны толбыг цагаан дарс арилгаж чадна. Хэрвээ та цагаан цамцан дээрээ улаан дарс асгачихвал дээрээс нь цагаан дарс асгахад толбо харагдахгүй.

www.caak.mn

7. Будгаа соронзон самбар дээр хадгалж болно.

www.caak.mn

8. Хэрвээ өмд тань өргөн байвал...

www.caak.mn

9. Дезодорантны толбыг трикогоор арилгаж болно.

www.caak.mn

10. Олон түлхүүр хэрэглэдэг бол өнгө ялгаж будаарай.

www.caak.mn

11. Хөлдүү усан үзмээр цагаан дарсыг хүйтэн болгох нь дарсны амтанд нөлөөлөхгүй.

www.caak.mn

12. Шүршүүрний малгайд гутлаа хийвэл аян замд явахад бусад хувцастай тань холилдохгүй.

www.caak.mn

13. Жижиг, сажиг төмөр зүйлсийг соронзон уяан дээр хадгалж болно.

www.caak.mn

14. Байнга өмсдөг хувцсаа нэг талд нь хийж бай. Энэ тохиолдолд өмсдөггүй хувцсаа ялгаж, шүүгээгээ цэвэрлэж болох юм.

www.caak.mn

15. Зүүлт тань орооцолдоод байвал энэ аргыг ашиглаж болно.

www.caak.mn

16. Үс арчилгааны бүтээгдэхүүнүүдээ дараах арга замаар хадгалаарай.

www.caak.mn

17. Харин гоёл чимэглэлийн зүйлээ энэ байдлаар хадгалах нь цаг завыг тань хэмнэнэ.

www.caak.mn

18. Гутлынхаа түрийг босоогоор нь байлгахын тулд сонин, сэтгүүл, картон цаас ашиглаж болно.

www.caak.mn

19. Оймсон дотроо будаа хийх нь дулаахан байдаг.

www.caak.mn

20. Трико болон ороолтоо уяад хадгалж болно.

www.caak.mn

21. Хөхний даруулганыхаа хэмжээг тодорхойлохын тулд хоёр хуруугаа ашиглаарай. Хоёр хуруу тань чөлөөтэй орж байвал таарч байгаа. Хэцүүхэн орж байвал багадаж байна гэсэн үг юм.

www.caak.mn

22. Гуталны үнэрийг дарахын тулд хүнсний сода ашиглаарай.

www.caak.mn

23. Дарсны бөглөөг зурагны жаазанд хийж тогтоосноор тэмдэглэгээний самбартай болох юм.

www.caak.mn

24. Хэцүү оёдлыг үсний индүүгээр дарж болно.

www.caak.mn

25. Хувцасны өлгүүр дээр гутлаа өлгөж болно.

www.caak.mn

26. Сормуусны будагны багсыг халуун усанд дүрснээр сормуусны будгийг түрхэхэд илүү хялбар болоход тусална.

www.caak.mn

27. Хэрвээ үсэн дээр чинь бохь наалдчихвал мөсний тусламжтай салгаарай.

www.caak.mn

Tuesday, June 18, 2013

Далайд дусал...


Төрийн бус байгууллагын лавлах -Мэргэжлийн боловсролын салбарт

Сонирхохоор юм бас байна аа.

Англи хэлний анхны 1000 үг






Татаж авахаар тавьлаа.
Microsoft Excel file тул янзлаад хэвлээд цээжлэхэд амар дөхөм болов уу.



Амжилт хүсье.

Хэлтэй бол хөлтэй бас хэрэгтэй.

Tuesday, June 11, 2013

Хаосын онол

Хаосын онол (Chaos Theory) гэдэг нь товчхондоо
– Юмс хэтэрхий нарийн төвөгтэй болчихвол, түүний ирээдүйг таамаглах боломжгүй болдог
гэсэн онол юм.

Наад захын жишээ гэвэл, "Маргаашийн цаг агаар" ч юмуу "унаж байгаа өдний хөдөлгөөн" гэх мэт нь Хаосын онолоор бол
– Хэтэрхий нарийн төвөгтэй учраас, урьдчилж хэлэх ямар ч боломжгүй юм.

Хальт сонсоод
– Үгүй байлгүй дээ
гэж бодмоор.


– Ямар ч байгалийн үзэгдэл бай, эцсийн эцэст бүгд физикийн хуулинд захирагдсан энгийн нэг багаж шиг л хөдөлгөөн хийж байгаа биз дээ? Тийм юмнууд хичнээн ээдрээтэй нарийн болдог ч бай, чадлаараа хичээгээд хөвчрөөд дайрвал, ирээдүйг нь А, Я гүй тодорхойлж болмоор л юм.
гэж бодох хүн ч гарч мэднэ.

Харин Хаосын онолоор бол
– Яаж ч хичээгээд нэмэргүй ээ
гэнэ.

Тэгэхээр юуны өмнө нарийн төвөгтэй систем гэж юу болохыг тодруулая.
Энгийн үйлдэлтэй олон багажнуудыг хооронд угсарч холбосоор улам нарийн төвөгтэй болгоод байвал сүүлдээ юу болох вэ?

Тэр систем нь
– Анхны өгөгдөлийг үл ялиг өөрчилөх төдийд, тэс өөр үр дүнд хүрдэг, тийм шинжтэй болж ирнэ (анхны өгөгдөлд хэт мэдрэмтгий).

Жишээ нь, тэгж угсарч босгосоор "цаг агаарыг төгс тооцоолдог систем" бүтээжээ гэж бодъё. Гэвч хичнээн төгс, найдвартай ажилдаг байлаа гээд, зарчимын хувьд түүнд гарцаагүй анхны өгөгдөл оруулж өгөхгүй бол болохгүй. Жишээ нь
– Өнөөдрийн 12:00 цагт Улаанбаатарт 20° байна
гэх мэт. Тийм мэдээлэл байхгүй бол угаасаа юу ч тооцоолох билээ.

Тэгтэл нөгөө систем чинь төгс юм болохоороо, гялалзтал тооцоолоод
– 7 хоногийн дараа Улаанбаатар цэлмэг байна
гэсэн хариу гаргаж гэнэ.

Тэгэхээр нь
– Өнөөдрийн 12:00 цагт Улаанбаатарт 20.0000001° байна
гэсэн, үл ялиг өөр анхны өгөгдөл оруулж үзтэл, нөгөөх чинь хэнэг ч гүй
– 7 хоногийн дараа Улаанбаатарт бороо орно
гэж хэлэх юм.

Ийм өчүүхэн зөрөөтэй өгөгдөл оруулаад байхад л шаал өөр үр дүнгүүд гарч орхино. Иймэрхүү жишээ яриа байдаг
– Рио Де Жанерод эрвээхэй далавчаа дэвэхэд, хэдэн 7 хоногийн дараа Техаст хар салхи дэгддэг.

– За тэгвэл, анхны өгөгдөлийг л точный зөв өгчих юм бол, зөв үр дүн гаргаж өгч чадна биз дээ?
гэвэл, яриа байхгүй тийм боловч,
– Хүний хэмжилт гэдэг ямар ч алдаагүй яг таг байж хэзээ ч чаддаггүй
гэдэг нэг асуудал бий.

Үнэхээр ч хүн хэзээ ч яг таг хэмжилт хийж чаддаггүй. Тэр ч бүү хэл нүднийхээ өмнөх саваа модны уртыг ч зөв хэлж чадахгүй. Бодоод үз л дээ, тэр савааг нь томруулдаг шилээр томсгоод байх тусам урт нь 2.030405828304810105948482814...м гэсээр төгсгөлгүй үргэлжлэх болж, ер яаж ч нарийвчлан хэмжээд
– ОК, болчлоо. Бүх юм жин тан
болохгүй.

Нэгэнт төгс хэмжилт хийж чадахгүй учир, хоёрын хооронд зөрөөн дээр Улаанбаатар нэг бол үүлшиж, нэг бол цэлмэж, нөгөө системийнх нь үр дүн нь баруун зүүнгүй савласан юм болно.

Тийм болохоор
– Ямар ч төгс "цаг агаарыг урьдчилан тооцоолох систем" байгаад ч, бас л бид цаг агаарыг урьдчилан хэлэх боломжгүй хэвээрээ л байх юм

– Хүн бид ертөнцийн мөн чанарыг яаж ч гүн таньж мэдсэн бай, физик хаа хүртэл хөгжсөн ч бай, ирээдүйн тухай мэдэхгүй хэвээрээ л байх болно.

Эх сурвалж: http://tomyo-bodyo.blogspot.com