Saturday, March 26, 2011

Эмүжин ″ Алдвал ч алдаг ээ миний гал халуун нас″

Aлдвал ч алдаг ээ, миний гал халуун нас
Ахиад би ямар залуу явах биш дээ
Хорин тав хүрчихлээ гэж
Гомдоллохоо болъё
Хор шар атаа хорслын цаана
Насаа нууж явъя
Дураараа л гэлцдэгсэн, идэр залуу насыг минь
Дурсамжнаас өөр юу үлдэх юм бэ?
Задгай гэзэг эрх чөлөөнөөс минь
Юундаа бишүүрхээв
Замын уртад үүнээс өөр
Хань болсон нь үгүй ээ
Оо энгэсэгээр гоёхын хэрэг байгаагүй
Одоо бол харин гоочлохын хэрэг байхгүй
Ай миний гал халуун нас
Ганцаар өнгөрөөсөн мөч болгоны төлөө
Гараан дэрлэж хоносон шөнө болгоны төлөө
Дундуур үлдсэн хундага болгоны төлөө
Дурлалаас нь татгалзсан хөвгүүдийн төлөө
Чиний өмнө, би буруутай

өнөөдрийн бодрол

Thursday, March 24, 2011

Бодлогын шинжилгээний салбар дахь хувьсал. /Англи хэлнээс/


Статистик анализийн анхны мэдээлэл авахад хэрэгтэй зүйл байна лээ. Мэргэжлийн бус орчуулга тул авах гээхийн ухаанаар уншаарай. Орчуулуулсан хүн маань дургүйцэхгүй биз дэ. 

Бодлогын шинжилгээний салбар дахь хувьсал. 1990-ээд онд

1990 оноос тоон өгөгдлийн шинжилгээ нь асар их хэмжээний тоон өгөгдөл болон цогц загваруудыг тоон шинжилгээний аргын тусламжтайгаар шинжлэх боломжтой SPSS, SAS, STATA зэрэг статистик шинжилгээний програм хангамжууд бий болсноор илүү өргөн хэрэглэгддэг, түгээмэл болсон. Эдгээр статистикийн багцууд нь олон тооны статистик мэдээллийг тооцоолж, тэдгээрийг хувьсагчийг өөрчлөх, нарийн төвөгтэй тооцоог хялбар хийх боломжийг олгодог. Өнөөдөр, бодлогийн шинжилгээ нь статистикийн салбарын олон тооцоолол бүхий бодлогын шинжилгээний судлалын үр дүнд суурилан хөгжиж байна. Дээрх уламжлагдаж ирсэн суурь судалгаануудыг Journal of Policy Analysis and Management (JPAM) /бодлогын шинжилгээ болон удирдлагын сэтгүүл/, Policy Studies Review (PSR) /Бодлого судлалын тойм/, Review of Policy Research (RPR) /Бодлого судалгааны тойм/ болон бусад олон сэтгүүлээс харах боломжтой. Дээрх сэтгүүлүүд нь тодорхой нэг бодлогыг олон төрлийн статистик шинжилгээгээр дамжуулан судалсан арга зүйгээр дүүрэн байдаг. Энэ нь мөн Төрийн бодлого, удирдлагын холбооноос жил бүр зохион байгуулдаг хурлын үр дүн бөгөөд сүүлийн жилүүдэд позитивизм эдийн засаг, түүний судалгааны загваруудыг голлон яригдах болсон. (Durning 1999)


Түүнчлэн, тоон болон чанарын судалгааны хооронд өрсөлдөөн бий болсон бөгөөд өөрөөр хэлбэл энэ нь гадаад болон дотоод нөхцлын хооронд мөн туршилтын болон статистикийн хяналтын хоорондох өрсөлдөөн юм. (Brewer 1983; Krane 2001) Тоон болон чанарын судалгааны өрсөлдөөн нь позитивизм болон пост позитивизм  онолын хооронд илүүтэй илэрдэг. 1980-аад оноос хойш зохистой позитивизм хандлага нь  олон нөхцөлд шүүмжлэгдэх болсон. Тоон судалгааны арга зүйн үндэс нь нарийн төвөгтэйгээр томьёолсон загварын тодорхой зорилго бүхий таамаглалын туршилтын гажуудлыг судлах арга юм. Бодлогын шинжилгээний позитивизм зарчмын суурь үндэс нь тодорхой нэг асуудлыг техникийн талаас нь авч судлах буюу  бодит баримт болон хүчин зүйлсийг салгаж авч үзэх юм. Дахин давтсан эрэл хайгуулын явцад позитивизм судалгаа нь туршлагын судалгааны загвар, шалтгааны загвар, шинжлэх ухаанч загварчлал болон үр дүнгийн тоон хэмжээг тодорхойлох загваруудыг боловсруулдаг. Хэдий тийм боловч нийгмийн жирийн биш үзэгдлүүдийг судлах явцад бид зорилгыг судалгаанаас салгаж чадахгүйн адилаар баримтыг хүчин зүйлсээс мөн салгаж ойлгох боломжгүй юм.
Арга зүйн хөтөлбөрт, оюутнуудыг туршилтын судалгааны загвар болон статистикийн арга зүйгээр цэнэглэдэг. Олон судлаачид энэ арга зүйгээр сурсан оюутнууд нь өөрсдийн эзэмшсэн арга зүйн энгийн болон нарийвчилсан суурь үндэс болон тухайн арга хэрэгслийн ашиглах нийгмийн нөхцөл байдлын талаар хангалттай ойлголт авахуйц дадлага хийж чаддаггүй гэж шүүмжилдэг. (Fischer 1998) Түүнчлэн, пост позитивизм онол нь шинжлэх ухаанч мэдлэг болон шалгуур үзүүлэлт болон хувьсагчийн талаарх гүн ухааны ойлголтын нийлбэр хувилбар болон үүссэн юм. Танин мэдэхүйн онолын хувьд зөвшилцлийн ойлголт болон ардчилсан оролцооны хослуулдаг юм.
Позитивизм болон пост позитивизм онолын сөргөлдөөн нь төдийлөн устаж арилаагүй байна. Нэг талдаа позивист судалгаа нь онцгой гаж буюу сөрөг асуудлуудыг судлахад учир дутагдалтай байдаг нь бодит зүйл юм. (Fischer 1995) Гэтэл нөгөө талд пост позитивизм судалгаа нь онцгойлон бодлогын судалгааны үйл ажиллагааны байдалд өөрийн нийтлэг зорилго, түүний гарцыг өөрийн арга зүйгээр тодорхойлж гаргаж чадсан эсэх нь эргэлзээтэй. (deLeon 1998) Хэдий тийм боловч 1990-ээд оноос эхлэн бодлогын судалгааны загвар болон үйл явцыг сайжруулах олон оролдлогууд хийгдэж байсан. Оролцооны загвар, хувь нийлүүлэгчдийн оролцоо, иргэдийн оролцоо, чанарын арга зүй болон холимог арга зүй гэх мэт бусад олон арга зүй нь холимог зарчим бүхий онолын болон арга зүйн үндэсд нааштайгаар нөлөөлсөн. (Krane 2001)
Өнөө үед позитивизм сэтгэлгээний дотоод бүтцийг зарчимыг тодорхойлсоор байгаа бөгөөд бодлогын шинжилгээний хичээлийг заадаг судлаач нар нь судалгаа, туршилт болон сайжруулалт дээр ашиглаж байна. (Durning 1999). Morcol (2001) нар нь үзэхдээ, позитивизм нь энэ нь ихээхэн дэмлэг болдог бөгөөд ялангуяа эдийн засаг, математик болон шинжлэх ухааны суурь мэдлэгтэй судлаач, эрдэмтэдийн оролцоо их чухал үүрэгтэй байгааг онцолсон байдаг. Бодлогын шинжилгээний туршилга нь 1990 оныг оролцуулаад доорхи арга зүйг багтааж байна. Үүнд: кейс судлал, өртөг үр ашгийн шинжилгээ, иш зүйн шинжилгээ, үнэлгээ, ирээдүйн шинжилгээ, түүхэн явцын шинжилгээ, хэрэгжилтийн шинжилгээ, ярилцлагын арга, хууль зүйн шинжилгээ, микро эдийн засаг, хэлэлцээрийн болон зөвшилцил, үйл ажиллагааны судалгаа, тодорхой хөтөлбөрт мэдлэг, статистик, судалгааны тооцооны арга зүй болон системийн шинжилгээ зэрэг багтана. (Radin 2000)
Viverberg (1997) үзэхдээ тоон судалгааны аргыг доорхи хэсгээс бүрдэх ёстой гэж томьёолсон байдаг. Үүнд:
1.    Бүлэг нэг. Магадлалын онолын суурь, таамаглалын шинжилгээ, статистик хуваарилалт, хэрэглэгдэхүүний шинжилгээний ялгавартай байдал, ANOVA болон зэрэглэсэн шинжилгээ
2.    Бүлэг хоёр. Судалгааны загвар болон  судалгааны тооцооны арга зүй.
3.    Бүлэг гурав. Регрессийн суурь судалгаа.
4.    Бүлэг дөрөв. Регрессийн шинжилгээг хамгийн өндөр боломжийг тооцох, logit/probit, tobit –ийн аргачлал, зэрэгцээ тэгшитгэл, хүчин зүйлийн шинжилгээ, Lisrel-ийн загварын гэх мэт аргачлалуудаар үргэлжлүүлэх.
5.    Бүлэг тав. Ахисан түвшний судалгааны арга зүйг ашиглах. Үүнд: Box-Jenkins, нэгж язгуур болон давхар интеграл аргачлал, параметрийн бус статистикийн арга болон   жишээ загварын аргачлал юм.
Түүнчлэн эдийн засгийн шинжилгээ болон үйл ажиллагааны уламжлалт судалгаа нь бодлогын тоон судалгаанд зайлшгүй шаардлагатай учраас тусад нь нэгэн бүлэг болгон авч үзсэн. Энэ нь эдийн засгийн шинжилгээ болон үйл ажиллагааны судалгаанд макро засаг, микро эдийн засаг, өртөг үр ашгийн шинжилгээ, эдийн засгийн математик, үйл ажиллагааны судалгаа мөн хавсарга эдийн засаг нь нэмэлт ахисан түвшний судалгааны арга зүйн бүлэг болох боломжтой.
Чикагогийн Их сургуулийн Төрийн бодлогын Харрисийн сургуулийн Төрийн бодлогын мастер програмыг жишээ болгон авч үзье. Дээрх програмыг ашиглахын тулд оюутнууд Математикийн бэлтгэл, Бодлогын судалгааны статистикийн арга зүй 1, Судалгааны тооцооны арга зүй, Судалгааны санал асуулгын загвар, Бодлогын судалгааны статистикийн арга зүй 2, Хавсарах регрессийн шинжилгээ болон зарим эдийн засгийн шинжилгээний хичээлүүдийг заавал болон сонгож суралцсан байх шаардлагатай байдаг. Ингэснээр оюутнууд дээрх компьютерийн програмаар өөрсдийн эзэмшсэн арга зүйг бодит амьдрал хэрэглэж турших боломжтой болдог. (Жишээлбэл: худалдааны татварын нөлөө, ажиллах хүчний зах үээлийн ялгаварал дахин хуваарилагдах боломжит хөтөлбөрүүд).
Мөн сургалтын хөтөлбөр төлөвлөгөөнөөс харахад бодлогын шинжилгээний хичээлд эдийн засгийн шинжилгээ дийлэнх хувийг эзэлдэг нь илэрхий байна.
Статистик тоон судалгааны аргууд
Статистик нь таамаглал дэвшүүлсэн аливаа нэг үйлдлийг зөвшөөрөх болон эс зөвшөөрөх шийдвэр гаргахад туслах зорилгоор тодорхой хувьсагчуудыг харьцуулах замаар цуглуулж авсан өгөгдөлд шинжилгээ хийх арга зүйн онол юм.  Дүрслэлийн статистик шинжилгээ нь бодлогын судлаач нарт тоон мэдээллийг үр дүнтэй, ойлгомжтойгоор дүгнэхэд хэрэглэгддэг. Дүгнэлтийн статистик нь тоон судалгаа арга техникийн нийтэд хүртээмжтэйгээр ерөнхийлөн, жишээ болгоход ашиглагддаг. Зөв арга техникийг сонгохын тулд бодлогын судлаач нар нь өөрийн судалгааны гол зорилго, жишээ загварын хэмжээ, тоон мэдээллийн хуваарилалт, тархац, хувьсагчдын хамааралтай болон бие даасан байдал, сонгосон хувьсагчуудыг хэмжих нэгжийн төрөл зэргийг анхаарах ёстой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг шаардлагатай тохиолдолд бусад статистикийн номнуудаас авах боломжтой.  (Hair болон бусад 1998)
Нэг болон хоёр хувьсагчтэй шинжилгээ
Нэг хувьсагчтай буюу дүрслэлийн статистик нь үндсэн тоон өгөгдлийг нэгтгэж, илүү ойлгомжтой болгодог. Дүрслэлийн статистикийг тооцоолохын өмнө зарим бодлогын судлаач нар хүснэгт болон график ашиглах замаар тоон өгөгдлийн ерөнхий тоймыг гаргадаг. Жишээ нь, давтамжит олон өнцөгт график нь хандлагыг, Ogive буюу цогц давтамжит олон өнцөгт график нь стандартаас илүү эсвэл доогуур байгаа тохиолдлын хувь хэмжээг илэрхийлдэг. Баганан болон хэрчим диаграмууд нь хэсгүүдийн хоорондын ялгааг харуулах зорилготой. Хувь хэмжээг  жишээлбэл, үйлчилгээ хүртсэн нийт үйлчлүүлэгчдийн сэтгэл хангалуун байсан хувь нь эзлэх хувь буюу харьцааг илэрхийлэхийн тулд тооцоолдог. Эдгээр хувь хэмжээ нь зарим тохиолдолд хэтэрхий өндөр болон хэтэрхий бага байснаар тайлбарлахад төвөгтэй байдаг бөгөөд энэ нь жишээлбэл тухайн бодлогын судлаач нь тухайн асуудлаа сайтар судлаагүй тохиолдолд гардаг байна. 5 хувийн сэтгэл ханамжгүй байдал нь анхааруулах дохио юм уу чанарын баталгаа ч байх боломжтой гэсэн үг юм.
Гол зорилго, үзэл санааг судалснаар тоон өгөгдлийн төрлийг тодорхойлдог. Дундаж хэмжээ нь хязгаарын болон онцгой утга авсан үеийн арифметик дундаж юм. Энэ нь орлого гэх мэт олон хүчин зүйлсээс хамаарах үзэгдлүүдэд ашиглагддаггүй. Медиан гэдэг нь эгнээ бүхий өгөгдлийн цогцийн гол дундаж бөгөөд  энэ нь гол судалгааны утганд нөлөө үзүүлэхгүй боловч тодорхой нэг хэмжээнд нөлөөтэй байдаг. Давхцал нь [1] хамгийн олон давтагдаж буй утга бөгөөд хувьсагч болон ижил утганд мэдрэмжгүй байдаг. Судлаачид нь нэг л хоорондоо ялгаатай бүлгүүдийг хооронд нэг багцад хольсноос хоёр болон түүнээс  дээш тооны давхцал гарч байгаа эсэхийг судлах ёстой. (Жишээлбэл: гуравдугаар ангийн сурагчид болон тэдний эцэг эхийн жин). Өгөгдлийн дундаж хэмжээ, медиан болон давхцалууд нь бодлогын судлаач нарт хуваарилалтын зураглалыг гаргаж өгдөг. Зохистой хэмжилтийн сонголт нь хуваарилалтаас гадна хэмжилтийн түвшин болон судалгааны зорилготой шууд холбоотой. Мөн тархалтыг хэмжих нь чухал байдаг бөгөөд энэ нь заримдаа хамаарал, тогтвортой байдал болон аюулгүй байдлыг тодорхойлдог. Жишээлбэл: шийдвэр гаргагчид нь цагдаагийн хэлтэсүүдийн урьдчилан тооцоогүй гэнэтийн байдалд хариу үйлдэл үзүүлэх хугацаа нь хамгийн бага хэлтэсийг судалж байж болох ч тухайн хэлтэсийн тогтвортой байдлыг харгалзах ёстой. Судлаач нар нь тодорхой оновчтой зураглал бий болгохын тулд өөрсдийн өгөгдлийг ялгаатай хүчин зүйлсийг нэгтгэхийн тулд хэд хэдэн дүрслэлийн статистик судалгаа хийх шаардлагатай болдог. Стандарт хазайлт нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг хэмжигдэхүүн боловч энэ нь тэгш бус хуваарилалтын үед үр дүнгүй байдаг. Өөр нэг хэмжигдэхүүн болох – Дотоод хуваагдлын хязгаар /хамгийн өндөр болон хамгийн бага ¼ ийн хоорондын зай -Inter-quartile range/ нь математик аргачлалын хувьд тооцоолоход төвөгтэй боловч тэгш бус хуваарилалтын үед үр дүнтэй арга юм.
Хоёр хувьсагчтай шинжилгээ нь нэг утга нь нөгөөдөө ямар нөлөө үзүүлж байгааг судалдаг. Энэ нь харьцааны статистик зөрүү, чиглэл болон хүчийг харуулдаг. Үйл явц нь хамааралтай болон хамааралгүй хувьсагчдын хэмжих түвшинтэй холбоотой. Хэрвээ хамааралтай болон хамааралгүй хувьсагчид нь шууд утга /нэрлэсэн болон дэс тоо/ бол  санамсаргүй тохиолдлын хүснэгтийн аргыг /солбилцлын хүснэгт зохиолт/ ихэвчлэн ашигладаг. Хэрвээ хамааралгүй буюу бие даасан хувьсагч нь шууд утга, хамааралтай хувьсагч нь интервал буюу муж эсвэл харьцаа байгаа тохиолдолд дундаж хэмжээний ялгааны тест, дундаж хазайлтын шинжилгээ илүү тохиромжтой. Хэрвээ хоёр хувьсагч хоёулаа интервал эсвэл харьцаа байгаа тохиолдолд корреляци юм уу регрессийн шинжилгээг хийдэг.
Санамсаргүй тохиолдлын хүснэгтийн шинжилгээнд судлаач нь өөрийн хэмжилтийг бие даасан утгууд бүхий бүлгүүдэд хувааж, бүлэг тус бүрт хувийн жинг олсноор эцэст нь нэг бие даасан бүлэгт суурилан бусдыг харьцуулдаг. Хувь хэмжээний ялгаа нь тухайн суурь болгон сонгосон хувьсагчийг ялгаа үзүүлж байгаа үгүйг судлаачид хэлж өгдөг. (Meier and Brudney 2002). Үүний дараа квадрат тэгшитгэлийн аргыг[2] ашиглан харьцааны статистик ялгааг олж тогтооход ашигладаг бөгөөд өөрөөр хэлбэл бид сонгосон туршилтын явцад статистик зөрүү тэгтэй тэнцүү байгаа тохиолдолд тухайн хоёр хувьсагч нь хүн амд нөлөөгүй гэж үзэн хүлээн авахгүй байх боломжтой.  Квадрат тэгшитгэлийн арга нь хүн амд тодорхой байдал бий болгох боломжийг судалдаг. Тэгсэн хэдий ч, энэ арга нь тодорхой жишээ болгон сонгосон хэмжээгээр тооцдог тул бие даасан байдал болон тогтвортой байдлыг тодорхойлохгүй. Хэрвээ жишээ хэмжээ N нь их, /1,500 их байлаа гэж тооцоход/, x2 нь харилцан хамаарал бага байсан ч гэсэн их байх болно. Ялангуяа өндөр тоон үзүүлэлттэй байгад үзэгдлийн тогтвортой байдлыг тодорхойлоход харилцан хамаарлын хэмжээ нь +1.0 (төгс эерэг харьцаа) болно -1.0 (төгс сөрөг харьцаа) хооронд байх нь зохимжтой. Хоёр хувьсагч хоёулаа шууд утга буюу энгийн болон дэс тоо байгаа тохиолдолд Kendall’s tau-b (шулуун хүснэгтийн үед) Kendall’s tau-с (шулуун бус хүснэгтийн үед), Sommer’s d, Goodman ба Kruskal’s gamma аргуудыг тус тус ашигладаг. Ерөнхийдөө Tau хэмжилтийн аргууд нь Sommer’s d аргуудаас илүү түгээмэл ашиглагддаг. Олон судлаачид нь tau b болон с, gamma аргуудыг хамтад нь хэрэглэдэг. Хэрвээ хувьсагчдын нэг нь эсвэл хоёулаа шууд утга байгаа тохиолдолд Goodman, Kruskal’s lambda аргыг хэрэглэдэг.
Дундажын зөрүүний шинжилгээ болон хэлбэлзлийн шинжилгээ нь учир шалтгааны хувьд ижил юм.  Судлаачид нь өөрсдийн туршилтыг бие даасан буюу хамааралгүй хувьсагчдаа үндэслэн бүлгүүдэд хуваадаг. Хэрвээ тухайн хуваасан бүлгүүдийн хувьсагчийн утгууд нь харьцангуй ялгаатай боловч тухайн бүлэг доторх зөрүү нь илүү бага байхаар сонгож чадсан тохиолдолд харьцаа бий болно. (Johnson and Reynolds 2005). Статистик зөрүү тодорхойлохын тулд дундажуудын ялгааг шалгах тестийн тусламжтайгаар тооцоолж тодорхой нэг тогтоосон хэмжигдэхүүнтэй үр дүнг нь харьцуулдаг. (тухайн сонгож авсан хэмжигдэхүүн нь хэт өндөр байсан тохиолдолд тэг үр дүнд хүргэнэ.). Хэлбэлзлийн шинжилгээгээр статистик зөрүүг тооцоолоход F статистикийн аргыг ашигладаг. F гэдэг нь бүлэг хоорондын зөрүүний квадрат болон бүлгийн дундаж хоёрын харьцаа юм. F харьцааг F харьцааны хүснэгтээр илэрхийлснээр таамаглалыг бодит эсэхийг тогтооно.
Шугаман регресс эсвэл хамгийн бага талбайн энгийн регресс нь квадратын алдаа хамгийн бага байх харьцааг тодорхойлох хамгийн сайн шугаман тэгшитгэлийг олох юм. Ерөнхий томьёо бол Y=a+bX+e бөгөөд энд а нь координатын тэнхлэгтэй огтлолцох хэсэг, b нь налуу, е бол алдааны томьёолол юм.

Тус коеффицент нь Х хувьсагч нэг нэгжээр өөрчлөгдөхөд Y хувьсагч хэрхэн өөрчлөгдөхийг харуулдаг. Тэгшитгэл зөв тодорхойлох буюу тухайн нөхцөлийн судалгаанд таарах эсэхийг тооцооллын X  хувьсагчийн хувьд Y таамаглахад гарах стандарт алдаагаар хэмжинэ. Үүнийг тодорхойлох өөр нэг нийтлэг арга бол тодорхойлох коеффицент r2 нь  тэгээс (хамгийн бага тохирох), нэгийн (хамгийн сайн тохирох) хооронд хэлбэлзэж байх ёстой. Тодорхойлох коеффицент нь нийт Y хэлбэлзлийн тухайн тооцсон хэлбэлзлийн хоорондын харьцаа эсвэл дундажийг таамаглах нийт алдааны шугаман регрессийн шинжилгээ хийснээр буурах алдааны харьцаа юм.


[1] The mode The value in the set that occurs most often. Мэргэжлийн хэллэгийг оноож чадаагүй тул давхцал гэж орчуулав. Орч.
[2] chi-square - a quantity equal to the summation over all variables of the quotient of the square of the difference between the observed and expected values divided by the expected value of the variable. Энэ нэрийн тухайд мөн онож нэрлэсэн эсэхэд эргэлзлээ. Орч

Friday, March 18, 2011

Эзэнтэй шүлгүүд

За эзэнтэй шүлгүүд

Ингээд 2011 оны цэргийн баяраар эрчүүддээ зориулж бичсэн мөртүүдээ тавья. Шүлэг гэж нэрлэвэл шүлэг гомдох байх
 /кк цэргийн баяраар л нэг онгод орж 4-өөс илүү мөр холбодог бололтой, гэхдээ их гунигтай юм уу сэтгэл тавгүй үед гомдлын шүлгүүд их амархан гардаг шү /


С.Наранцогт даргад Хэрвээ та цэрэг байсан бол
Их сургуулийн мат-ын ангийг голж
Инженерийн ангийг сонгосон сонсогч болох байсан
Их л удалгүй энхийн ажиллагаанд явж
Эргэн ирэхдээ эх орондоо гавьяа байгуулж
Энэ даргын албан тушаалаа авах байсан
Эрдэм мэдлэгтэй хурандаа болоод
Электроник технологиор батлан хамгаалахыг цэнэглэх байсан
Яадгийн зарим нь цэрэгт яваагүй л гэнэ биз
Ямар ч л байсан Би батлах хамгаалын хурандаа
Ялгуусан их армийн нэгээхэн хэсэг гэх байсаан.


Б.Жигжид - Хэрвээ та цэрэг байсан бол
Угаасаа л би цэргийн хүний удам угсаа
Ухаандаа бол нисгэгчийн үр сад
Өвөө шигээ хөх тэнгэрийг эзлэн нисээгүй
Өөрийн эх орноо хайрлах зүрхтэй нэгэн
Хэдийгээр өвөөгийн түүхийг үргэлжлүүлсэн нисэгч болж
Хүндэт самбарт зургаа тавиулж байгаагүй ч гэсэн
Зэвсэгт хүчний халуун армийн бүрэлдэхүүнд багтсан
Зоригт хөвгүүдийн нэг нь болох байсан
Таван хошуугаа дахин дахин тоолсон
Томоогүй нэгэн ахмад байх байлаа
Баргийн бүсгүйчүүлийн дээгүүр харж
Бараан өнгийн машин унасан
Хром, шинельдээ жигтэйхэн хайртай
Хэцүү нэгэн офицер байх байсаан.
Ж.Отгонбат - Хэрвээ та цэрэг байсан бол
Ер нь бол цэрэг хүн гэдэг чинь
Ерөөсөө тийм амар юм биш
Гэхдээ ах нь цэргийн хүн байсан бол
Гэмдэхгүй ямар ч байсан хошуучтайгаа л байх байсан
Салаа, рот, бригад командлахгүй ч
Санхүү, эдийн засаг хавьцаа гайгүйхэн тохижоод авах байсан
Хэдэн муусайн цэргүүд хажуудаа суулгаад
Хээрийн сургуулилтын гүйцэтгэлийг нам гаргуулах байсан
Харин өөрөө утсаар яринхан
Харь холын орны сургалтын төлөвлөгөө боловсруулж суугаа

Б.Доржготов - Хэрвээ та цэрэг байсан бол
Өө би бол тийм хүн биш
Өөрт хэрэггүй юмыг огт сонирхохгүй
Хангамж сайтай нэг цэргийн ангийн
Хатуухан  даргын туслах болох байсан
Тэрүүхэн дэндээ түрүүч цолтой
Гайгүй ганган дүрэмт хувцастай
Хэн ч харсан сайхан залуу
Хилийн цэргийн офицер л болох байсан

Д.Совд - Хэрвээ та цэрэг байсан бол
Нутгийн ах нарыг харж баяссаар
Нас минь болонгуут цэрэг явна
Хилийн цэргийн дугаар ангийн
Хал цэрэг болж, бас ч гүй ахлагч болно
Генералын вагон зүүдлэн хонож
Гэмгүй нусгай цэргүүдийг дарамтлан
Хайртай хонгор бүсгүйгээ зүүдлэн
Халагдах өдрөө тоолон хүлээхсэн

Б.Лхагва-Очир - Хэрвээ та цэрэг байсан бол
Хувь заяанд би итгэдэг хүн
Хүний тавилан хүслээ дагадагийг мэддэг хүн
Тиймээс би цэргийн хүн болсон бол
Хими бактериологи гэх мэт
Хэрийн хүний чадаад байдаггүй
Хэцүү мэргэжил сонгох байсан
Өнөө цагийн шаардлагыг мэдэрч
Өрнийн орнуудтай харилцахыг санаж
Гадаад хэлний мэдлэгээ хүртэл
Гайгүй сайн дээшлүүлсэн байгаа
Тэгээд ангидаа сургагч ахлагч
Тэндээ бол дуугүй дарга
Мэргэжилдээ бол нэг номер
Маршын алхаанд харин эсрэгээр
Ийм л нэгэн цэрэг болж
Эх орондоо хүчин зүтгэнэ ээ

Х.Батсайханд Хэрвээ та цэрэг байсан бол
Өсөхөөс сурсан нийтэч зан минь
Өөрийг минь хаана ч газардуулахгүй
Шинэхэн цэрэг болж дөнгөж оччихоод
Шинэ жилийн баярыг нь зохиод өгчих байлаа
Үдэшлэг цэнгүүнийг хөтөлж, Өөрөө хэдэн мөр холбоод
Өнөө хэдэн дарга нарыг нь
Өөрийн хүн болтол уяраачих байлаа




Monday, March 14, 2011

Эх дэлхийн цаг хөдөлгөөнд нэгдэцгээе



 
“ЭХ ДЭЛХИЙН ЦАГ - 2010”
2011 оны 3 сарын 26-ны Бямба гараг, 20.30-21.30
Дэлхийн 90 орчим улс орны 4000 гаруй хот, суурингууд уур амьсгалын эсрэг тэмцэхэд эв нэгдлээ илэрхийлнэ
Дэлхийн уур амьсгалын систем бүхэлдээ өөрчлөлтөнд орж, байгалийн онц үзэгдлийн давтамж ихэсч байгаа нь дэлхийн дулаарлаас үүдэлтэй билээ. Дулаарлын хүчин зүйлс нь үйлдвэрлэл үүн дотор эрчим хүчний үйлдвэрлэл, уул уурхай, мал аж ахуй, хог хаягдал, авто машинаас гарч буй хүлэмжийн хий юм.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж, олон нийтийг нэгдэхийг уриалж байгаа билээ.
Иймд энэ оны 3-р сарын 26-ны өдрийн 20 цаг 30 минутаас эхлэн нэг цагийн турш олон нийтэд гэрлээ унтраахыг уриалж байна. Энэхүү уриалгад нэгдснээр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад бага ч гэсэн хувь нэмэр оруулах боломжтой. “Эх Дэлхийн Цаг”-ийн гол зорилго нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, харин уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршино.
Анх 2007 онд Австралийн Сидней хотоос гараагаа эхэлсэн “Эх Дэлхийн Цаг”-т нийтдээ 2.2 сая айл өрх, албан байгууллагууд хамрагдан нэг цагийн турш гэрлээ унтраан оролцож байсан бол 2008 оноос энэхүү уриалга нь дэлхийг хамарсан хөдөлгөөн болон өргөжиж, 2009 онд 88 орны 4000 хотын 800 сая хүнийг хамруулж чаджээ.
Дэлхийн алдартай газарууд болох Сан Франциско дахь Голден гэйт гүүр, Ромийн Колоссейм театр, Сидней дэхь Дуурийн ордон болон Тайм талбайд байрладаг Кока Кола-ын сурталчилгааны самбар энэхүү уриалгыг дэмжиж буйгаа илэрхийлж нэг цагийн турш гэрлээ унтрааж байв.

Энэхүү мэдээг уншиж буй иргэн Та уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг эв нэгдлээ илэрхийлж ГЭРЛЭЭ ганцхан цагийн турш УНТРААГААРАЙ.

Сургааль гэнэ ээ

Арчилбал эдэд тустай
Аргилбал эзэнд тустай
Булгийн ус оргивч хүйтэн
Буруу санаат инээвч худал
Далай ч гэсэн давсаар дутна
Дагина ч гэсэн эрээр дутна
Муу явахад нөхөр хол
Сайн явахад садан ойр
Нэр олох насных
Нэр хугарах өдрийнх
Өнгө хөөсөн хүн самгаатай
Өвс хөөсөн мал эзэнгүй
Тэнгэрийн муухай хүнийг зовооно
Тэнэгийн мунхаг өөрийг зовооно
Хүчтэйгээрээ ноён байдаггүй
Хүсэлтэйгээрээ баян болдоггүй
Шиврээ бороо дээлэнд харш
Шивнүүр үг нөхөрт харш
Байгуулаагүй төрд баатар эр хэрэгтэй
Байгуулсан төрд багшлах мэргэн хэрэгтэй
Өлссөн цагт өлөн бугын эвэр зөөлөн
Цадсан цагт цагаан хурган сүүл хатуу
Олиггүй хүн архи дарсанд
Олс дээс ус бороонд
Уул өндөр ч хөтөлтэй
Ус гүнзгий ч гарамтай
Хүний хүү муу бол эцгийн нэрийг гутаана
Хүлэг унаа муу бол сүргийн нэрийг гутаана
Муу хүүхний маяг их
Мухар үхрийн сажиг их
Нэгэн гэр баяжвал зуун гэрт тус болно
Нэгэн хошуу баяжвал зуун хошуунд тус болно
Нэгэн гэр дотроо эвтэй бол тэр гэр өөдлөхийн шинж
Нэгэн улс дотроо эвтэй бол тэр улс тогтон хөгжихийн шинж мөн
Сургууль хүнийг эрдмээр хүмүүжүүлнэ
Гэр орон хүнийг амьдралаар хүмүүжүүлнэ
Албан газар хүнийг хөдөлмөрөөр хүмүүжүүлнэ
Түвшин айл төр түших хүү төрүүлнэ
Төвөг ихтэй айл төр самууруулах хамаатан төрүүлнэ
Хүн гэрийн дотор, төрийн доор амьдарна


Иймэрхүү сургааль байх жишээтэй. Авах гээхийн ухаан оршихуй л байхгүй бол зарим нь ухаантны амнаас гарсан гэхэд бэрх юм. 

Monday, March 7, 2011

Мартын 8-ны мэнд хүргэе

 Хорвоогийн сайхан бүсгүйчүүлдээ баярын мэнд хүргэе.

Эргээд 6 настай жаахан охин болмоор…


Эргээд
Эрхэлж инээсэн 6 настай охин болмоор байна

Бие барьсан нимгэн цамцны оронд
Багынхаа чихэрний толботой, жижигхэн даашинзаа өмсмөөр
Хуруундаа зүүсэн алт мөнгөн бэлзгээ аваад
Хуванцар шүрээр хэлхсэн ягаан бугуйвчаа зүүмээр
Сайхан бүсгүй болсноо таван хором мартаад
Саваагүй зангийнхаа нуугдсан хэлтэрхийг сэргээж аваад
Савлуур дээр тоглож байгаад өндөрт хөөрөх бүртээ
Сар луу нисч байна хэмээн дахиж мөрөөдмөөр
Тусд оржээ охин минь гэж ээждээ магтуулмаар
Томоожих болоогүй юу гэж аавдаа зэмлүүлмээр
Бичиг цаасны ажлыг түр хойш нь тавиад
Бяцхан хүүхэлдэйндээ хувцас эсгэж өмсүүлмээр
Эргээд
Эрхэлж инээсэн 6 настай охин болмоор байна

Sunday, March 6, 2011

Зорилгодоо хүрсэн мэлхий

(Зорилгодоо хүрэхийн тулд замдаа саад болж байгаа хэн нэгнийг битгий тоо. Тэдний үг, саад, муу санаанд битгий авт, зөвхөн зорилгодоо л хүр.)
Нэгэн өдөр мэлхийнүүд тэмцээн явуулжээ. Маш өндөр цамхагийн оройд гарах зорилготой ажээ. Маш олон мэлхий болон найз нөхөд нь цуглажээ. Ингээд уралдаан эхэллээ. Үзэж буй мэлхийнүүд хэн нэг нь цамхагийн оройд гарч чадна гэж үнэхээр бодохгүй байлаа. Иймд тэд -Хөөрхий амьтад, хэзээ ч гарч чадахгүй гэцгээж байлаа. Уралдаанд оролцож буй мэлхийнүүд дээр нь гарч чадахгүй нь гэсээр нэг нэгээрээ бууж эхэллээ. Үзэж буй мэлхийнүүд -Хөөрхий амьтад, хэзээ ч гарч чадахгүй нь дээ гэж хашгирцгааж байв. Эцэст нь ганц мэлхийнээс бусад нь бууж өгчээ. харин хамгийн сүүлд үлдсэн мэлхий цамхагийн орой дээр гарч чадсан бөгөөд бусад нй түүнийг яаж ингэж гарч чадсаныг гайхав. Нэг нь тэр мэлхий рүү ойртон -Чи яаж амжилтанд хүрэв ээ? гэж асуужээ. Гэтэл нөгөө цамхаг дээр гарч чадсан мэлхий таг дүлий байжээ.

Жигнэмэгийн хулгайч

Онгоцны буудал дээр нэг эмэгтэй өөрийн хуваарьт хөлгийг хүлээн сууж байлаа. Онгоц нисэх хүртэл нэлээд урт хугацаа байлаа. Тиймээс онгоцны буудлын дэлгүүрээс нэг жигнэмэг нэг ном худалдаж авав. Ингээд өөртөө нэг суудал олж аваад номоо шимтэн уншихын зэрэгцээ хааяа нэг гараа сунган жигнэмэгээ нэг нэгээр нь авч идэж байлаа. Хэдийгээр хамаг анхаарлаа номондоо төвлөрүүлсэн байсан ч хажууд нь ирж суусан нэг залуу өөрийнх нь жигнэмэгээс хээв нэг аван идээд байгааг анзаарахгүй байх арга байсангүй.

Залуу хээв нэг идээд байхаар нь бүр дүргүй нь хүрч эхлэв. гэж бодож байлаа. Эмэгтэй жигнэмэг рүү гээ гараа явуулах тоолонд залуу ч гэсэн ичих ч гүй гараа сунгаж байлаа. Тэр хоёр ийнхүү уралдаж идсээр байгаад ганц жигнэмэг үлдэв. Бүсгүй , одоо энэ яах бол гэж бодож ч амжаагүй байтал нөгөө айхтар залуу гараа сунгаад үлдсэн ганц жигнэмэгийг аван дундуур нь хоёр хуваагаад талыг нь эмэгтэйд өгөв. Залуугын энэ байдалд хүүхний уур маш их хүрсэн ч арай хийж биеэ барилаа.
Яг энэ үед эмэгтэйн явах чиглэлийн онгоц зорчигчдоо дуудан зарлаж эхлэв. Эмэгтэй залуугаас салахын түүс болон баярлаж хурдхан босон цүнх номоо аван босчээ. руу эргэж ч харсангүй . Ингээд онгоцондоо ороод сандал дээрээ тухлан суугаад цүнх рүүгээ гараа явуулснаа дуу алдав. Учир нь онгоцны буудал дээрээс авсан жигнэмэг нь цүнхэнд нь байж байлаа. гэж өөрийн эрхгүй дуу алдав. Залуу жигнэмэгийг нь дураараа авч идсэн эмэгтэйд юу ч хэлээгүйгээр барахгүй сүүлийн жигнэмэгийг хүртэл хуваажээ.

Амьдралын хуудас

хэрэв таны амьдрал ном байсан бол номын сангийнхаа хаана нь тавих вэ? түүхэн номын дунд уу? эсвэл гүн ухаан, роман, яруу найраг, өдрийн тэмдэглэлийнхээ дунд тавих уу? Нүдэнд ил харагдах газар тавих байсан уу? эсвэл хэчнээн гярхай хүн байсан ч олж үзэхээргүй тийм газар байлгах уу? Амьдралынхаа номыг байнга унших байсан уу?, эсвэл хаа нэгтээ гаргаад тоосыг нь арчих байсан уу? Аль эсвэл таг мартаад ссэтгэлийнхээ хамгийн гүнд шидэх байсан уу? Номоо уншихаар аваад дуустал унших уу? эсвэл тэр дороо хаагаад орхих уу?

Хамгийн гунигтай эсвэл хамгийн аз жаргалтай мөчийг, бүр *Амьдралын анхны* гэсэн гарчигтай хуудсыг тань хүмүүс огт тоож уншихгүй байвал та яах вэ? Таны хувьд хамгийн хүнд үеийг тань инээж хөхрөн, хамгийн аз жаргалтай ёед тань уйтгарлан, хамгийн сонирхолтой мөсийг тань ойлголгүй уншиж өнгөрүүлсэн уншигчидад хандан юу хэлэх вэ?
Номыг агуулгаар нь бус, зузаан нимгэнийг нь тооцдог хүмүүс хэчнээн их сэтгэлээр унах бол оо? Том жижиг үсгийг анхаарагчид ялангуяа богино өгүүлбэрт дургүй хүмүүст тэрхүү өгүүлбэр гуниг төрүүлсэн үг, үсэг болохгүй гэж үү? Эцсийг нь үзэх гэж тэсэн ядан буй хүмүүсийн хүслийг унших үед нь анхаарч болох уу?
Таны амьдрал нэг бүтээл байсан бол та аль бүлэгт нь илүү дурлах байсан бэ? Аль хуудсыг урж хаях, аль мөрийг ахин ахин уншиж доогуур нь зурж, аль өгүүлбэрийг дахин дахин амьдруулахыг хүсэх байсан бол оо? Хэрэв таны амьдрал ном байгаад таны амьдралын тухай өгүүлдэг байсан бол танд таалагдах байсан уу?
Хоёр дахь, гурав дахь хэвлэл гээд ар араасаа хэвлэх байсан уу? Эсвэл хэрэггүй, жирийн нэг эд мэт номын шүүгээндээ орхих байсан уу? Амьдралынхаа номын хавтсыг чухалчлан үзэх үү? Хуудсыг нь хамгийн чанартай цаасаар хийх байсан уу? Олсон цаасыг үнэтэйд тооцох байсан уу?
Хавтсанд нь ямар зураг тавих байсан бэ? Номын тань хавтсанд бичиг баримтын зураг тавигдах уу, инээж буй, бодолхийлж буй, уйлж буй, бөгтийгөөд алхаж буй хөрөг зураг тань байх уу?
Та номондоо ямар нэг өгөх вэ? *Миний ажил үйлс*, *Дурсамж*, *Миний сайн тал*, *Миний алдаа*, *Амьдрал ямар богино юм бэ*, *Хайр дурлал, үзэн ядалт* гэсэн нэртэй байх уу?
Хамгийн гол нь таны ном бусад номоос юугаараа өөр байх вэ? Та юуг голчлон бичиж, юуг түлхүү өгүүлж, ямар зүйлийг үл хэрэгсэн орхих байсан бэ? Уншигчдад хэр их зүйлийг зааж сургах байсан бэ? Хамгийн сайхан хэсэг нь юу байх бэ? Эхлэл, өрнөл, төгсгөл, бүгд эсвэл аль нь ч сонирхолгүй байх байсан уу? Ямар аргаар, ямар үгээр зохиолоо бичих вэ? Аль эсвэл бүх намтраа энгийн үгээр бичих байсан уу?
Таны амьдрал ном байсан бол танд таалагдах уу? Таны хамгийн чухал ном байх байсан уу? Ярих, бичих, мөрөөдөхдөө тэмдэглиж авах байсан уу? Аль эсвэл амьдралаа анзааралгүй өнгөрч, хүлээн зөвшөөрөлгүй марртах байсан уу?
Амьдрал тань ном байсан бол та амьдралаа нэгтгэн дүгнэх байсан уу, эсвэл дугаар нь үл мэдэгдэх цуврал номын нэг байх байсан уу?
Хэрэв таны амьдрал ном байсан бол…

Сайныг сийлж үлдээ

Энэ түүх хоёр дотно найзын тухай өгүүлдэг юм. Энэ хоёр найз аян замд
явахдаа нэг удаа ам мурийн муудалцаж нэг нь нөгөөгөө алгаджээ.
Алгадуулсан найзынх нь хацар тун их өвдсөн боловч тэрээр юу ч хэлэлгүй
элсэн дээр ингэж бичжээ. *Өнөөдөр миний хамгийн сайн найз намайг
алгадсан.*

Хоёр найз явсаар цөлийн дундах нэгэн баян бүрдэд иржээ. Тэгээд тэнд
усанд орж амрахаар шийджээ. Усанд сэлж байтал алгадуулсан найз нь
намагт шигджээ. Намаг түүнийг хүчтэй сорон доошилж байлаа. Үүнийг
харсан найз нь маш хурдан сэлж ирэн намгаас найзыгаа татаж гарган
аварчээ. Аврагдсан найз нь намгаас гарсаны дараа нэг том хадан дээр *
Намайг миний хамгийн сайн найз аварлаа.* гэж бичжээ.
Найзыгаа алгадаж дараа нь аварсан найз нь * Чамайг алгадахад минь элсэн дээр бичсэн хэрнээ, аврахад минь яагаад хадан дээр сийлж байгаа юм бэ* гэж асуухад нь нөгөөх нь. *Хэн нэгэн бидэнд муу зүйл хийхэд бид түүнийг сэтгэлдээ элсэн дээр бичих хэрэгтэй. Учир нь уучлах салхинд амархан арилаг. харин хэн нэгэн танд сайн зүйл хийх юм бол чулуун дээр сийлэх хэрэгтэй. Ямар ч салхи бүү хийсгэн алга болгог гэсэндээ.*хэмээн өгүүлжээ.

Saturday, March 5, 2011

Гран при /орос хэлнээс/

Гран при

Анна и Сергей Литвинов


Хэрвээ концертын төгөлдөр хуур минь цонхоор багтдаг байсан бол тэр аль хэдийн гадаах зам дээр хэвтэж байх байсан биз ээ. Засмал хар зам дээр төгөдөр хуурын цагаан товчлуурууд, алтан утастайгаа таран хэвтэнэ. Харин эвдэрхий төгөлдөр хуурын сэг дээр нөгөөх хөөрхийлөлтэй бяцхан сурагч охинв Хөөрхий тэр охин тэгээд бас ухаан муутай. Иймэрхүү зураглал бий болох нь. ҮНЭХЭЭР ЗАЛХАЖ БАЙНА?

Лена Сальникова хөгжим гэхээр л бөөлжис нь цутгах болсноор удаж байгаа билээ. Харин түүнийг аав нь анх удаа хөгжмийн сургуульд хүргэж ирж байсан нь үнэхээр аймшгийн кино шиг л санагддаг байлаа. Хэрвээ өөрөө чаддаг сан бол аль хэдийн хар хурдаараа гүйн гарч зугатах байсан боловч эцэг нь түүний гараас атгажээ. Эцэг нь түүний гараас нь хөтлөөд “Охин минь чи юунаас айгаа вэ? 15 жилийн дараа хөгжмийн сургуулийг төгсөнө тэгээд их сургууль консерваторыг – тэгээд чи үнэхээр сайхан амьдралтай болох болно. Чи төсөөл л дөө. Бүх хүмүүс ажил хийж байхад харин чи тоглож байх болно”
7хон настай Леночкад тэр үед аавых нь хэлсэн үг үнэхээр таалагдаж байлаа. Ер нь 90-ээд оны эхэн үеийн тэр охины амьдралд тоглоом гэдэг гомдмоор бага байсан билээ. Ээжийнх нь царай үргэлж л нэг хэвийн гунигтай, аав нь ч мөн адил баргар байдаг байв. Гэтэл тун саяхан л аав нь хүүхэлдэйн театрт Петрушкагийн дуугаар ярьж чаддаг байлаа. Дараа нь Хотобыч өвөө, Малвина .... Харин одоо театр байсан барилгад тавилгын дэлгүүр нээгдсэн бөгөөд аавыг нь ажлаас нь халж, харин Ленаг хүүхэлдэйгээр биш хөгжмийн зэмсгээр тоглохыг шаардаж байна.
Хөгжмөөр тоглоно гэдэг нь зарчмын хувьд сонирхолтой ш дээ. Чимээгүй байсан төгөлдөр хуурын дэргэд очоод товчнуудад нь хүрэхэд тэр уйлна, хөгжилдөн, уур хилэнд автана... ганц зовлон нь авьяас чадвараас илүү сайн гэр бүлээс гаралтай хүүхдүүд чухал байлаа. Хэрвээ хөөрхий Леночкагийн аав нь сайн гэр бүл гэдгийг зуны байшиндаа том том номын сантай айлуудыг ойлгодог байсан бол Леночка :хэн мөнгөтэй байна тэр л хамгийн хайр тутам нь буюу фаворит: гэдгийг тун удалгүй ухаарсан юм. Түүнийг үргэлж “сэхээтэн” хэмээх хочилж ангийн бусад хүүхдүүд “Волга” эсвэл “Мерседес” ээр ирдэг байхад түүнийг метрогоор ирдэг хэмээн ярилцаж доог тохуу болгодог байлаа. Хэрвээ түүнд Женка Котиковын авьяас чадвар байсан бол энэ бүх доог тохууг үгүй хийх байлаа. Хэдийгээр тэр асрамжийн газар өссөн ч түүнийг багш нар байнга л “нүдэж” байдаг байлаа. Учир нь түүнд бол бурханы өгсөн хишиг бий. Харин Ленад зөвхөн авьяас бий боловч түүнийг нь нээх хэрэгтэй шүү дээ.
Тиймээс Лена гаммыг өдөр бүр зогсоо чөлөөгүй нүддэг бөгөөд түүнээс нь болж хөршүүд нь тэднийхийг сэргийлэхэд мэдүүлж, харин хөрш Толик нь тагтан дээрээсээ нохой шиг л байнга архирч байв. Гэвч түүний хөдөлмөрийн үр шим төдийлөн гардаггүй байлаа. Ерөнхийдөө бол тэр уралдаан тэмцээнд бэлтгэх үндсэн бүрэлдэхүүнд орж Женка Котиков оролцоогүй үед л явдаг байлаа. Яваад гран при авчирмаар байв ч чадахгүй 2 юм уу 3 байр л оногддог байв.
Ангийх нь хүүхдүүд уралдаан тэмцээнд авьяас чадалтай нь түрүүлдэггүй, харин хэн нэгнийх нь эцэг эх шүүгчидтэй “тохирдог” талаар чимээгүйхэн шивнэлддэг байв. Харин аав нь энэ бүхэнд итгэдэггүй байв. Хэрвээ тэдний сургууль Женка Котиковыг л сайн бэлтгэвэл бусад бүх сургуулийн дээр гарна гэж хэлдэг байлаа. Хэрвээ тэгж чадвал орги жинч худалдан авч Их театрт орох үгүйдээ гэхэд “Моцарт и Сальвар” эсвэл “Жизель” тоглож болох боловч мөнхийн л нөгөө гамма, сольфеджио, хөгжмийн давтлага...Жинхэнэ уйтгар гуниг.
Харин цонхны цаана огт өөр ертөнц. Кафе ресторанууд ар араасаа нээгдэж, нэр хаяг нь хүртэл хүний сонирхолыг эрхгүй татна. Тэдний нэг нь “Гэр бүлийн ресторан” хэмээх хаягаа хоолны цэсийн хамт гудамжинд тавьсан байлаа. Магадгүй хүмүүс түүний хэзээ ч иэж үзээгүй “Шинэхэн руколлатай пицца” идэхээр тэнд ирдэг биз ээ. Рукколла.. энэ нь юу байдаг юм бол доо хэмээн Ленкаг бодон когсож байхад:
-Руколлад дуртай юу?
Эрэгтэй, насанд хүрсэн хүний бүдүүн хоолой... Лена эргэж хараад л –түүнийг амьдрал ингээд дууслаа гэдгийг ойлгосон юм. Жирийн л нэг залуу: пүүз, жинс, цэнхэр нүд цайвар үс... Тэр өмнө нь түүнтэй төстэй ч залууг харж байсангүй. Энэ бол түүний хувь тавилан заяаны хань буюу түүний нөгөө тал нь.
- Намайг Вадим гэдэг хэмээн залуу хичтэй хүйтэн гараа өглөө.
Леночка тэр үед аавынхаа “ Хэзээ ч гудамжинд хүнтэй танилцаж болохгүй. Одо чинь ямар цаг билээ! хэмээх сургаалыг санан өөрийн гарыг түүний гарт өглөө. Ингээд л бүх зүйл тааж тааварлашгүйгээр хурдан өрнөлөө. Тэр оройдоо л вадим тэр хоёр анх удаа үнсэлцэж, 7 хоногийн дараа хайрын үгсээр чимэглэсэн сарнайг баглаа авлаа. Харин сарын дараа аавынхаа “бүсгүй хүний нэр төр” хэмээх зүйлийг дуусгавар болголоо. Гэвч тэр руколлатай пиццаг идээгүй билээ.
Эцэг эх нь шоконд оров.
-Чи харахгүй байна гэж үү? Энэ Вадим чинь толгойг чинь эргүүлж байна гэж ээж нь хашгирлаа.
-Чи дөнгөж 16тай чи хүн таних болоогүй байна хэмээн аав нь хүч нэмэв.
Харин Лена Вадимд өчүүхэн ч эргэлзэхгүй байлаа. Хэдийгээр хөрш Толик жинхэнэ Мерседестэй ч гэлээ түүнийг Вадимтай минь зүйрлэхийн ч аргагүй. Эсвэл Женка Котиковтой – хэдий тэр суутан ч гэлээ уйтгартай, батгатай амьтан. Харин Вадим бол насанд хүрсэн, биеэ даасан мөн түүнд зориулан шүлэг бичиж, хэнээс ч илүү хайрладаг шүү дээ.
Ленад уралдаант шалгалтанд бэлтгэх ч зав байхгүй болов. Тэгээд ч хөгжмийн сургууль гэдэг бол жинхэнэ гуниг-түүний оронд Вадимд өглөөний хоолыг нь бэлтгэх илүү сонирхолтой байлаа. Харин түүнийг Вадим үдэшлэгт дагуулан явж сүйт бүсгүйгээ хэмээн танилцуулах –Жинхэнэ кайф! Төгсөх ангид Ленатай бусад сүйт бүсгүйчүүлтэй тохиолддог нэгэн зүйл тохиолдлоо. Тэр жирэмсэн болжээ. Эмийн сангаас жирэмсний тест гэгч содон зүйлийг худалдан аваад зааврыг нь англи хэлнээс орчуулав. Ингээд 10 минутын дараа Вадимд хоёр зураасаа харууллаа.
-Энэ юу гэсэн үг вэ? Хэмээн Вадим сэжиглэнгүй хоолойгоор асуув.
-Юу юу гэж... болчихож хэмээн Лена түгдчихэд:
-За боль доо
-Би өөрөө ч таамаглаж л байсан л даа. Хэмээн Лена онгирч –шампанс аваагүй нь л тоогүй юм боллоо. Тэмдэглэхгүй юу.
Тэр аз жаргалтай байлаа. Тэд Вадимтай ижл цэнхэр нүд, хайр татам уруултай хүүтэй болох нь.
-Чи чинь солиорчихоо юэ гэх Вадимын муухай дуу түүний мөрөөдлийг зогсоолоо. –Чи энд ямар мангар юм нь болоод байгааг ойлгохгүй байна уу? Ажил ч гүй, мөнгө ч үгүй, чи дөнгөж 16 настай. Би энд ямар ч хамаагүй шүү. Абортын мөнгийг л чамд олж өгье. Тэгээд цааш нь яахаа өөрөө мэдээрэй!
Тэгээд л яваад өглөө. Тэр бүх хайр, цэцгийн баглаа, сайхан хайрын шүлгүүдийг дуустал тэр уйллаа. Ингээд Лена өөртөө урвагч Вадим бол одоо байхгүй хэмээн хатуу шийдлээ. Өөрөө л учраа олох нь. Харин түүнд хамгийн “хөгийн” эмч тааралдаж, эцэг эх рүү нь утсаар ярин “6 сартай жирэмслэлт...хэрвээ одоо аборт хийлгэх юм бол дахин охиноосоо ач зээ хүлээх хэрэггүй” гэж сануулав. Гэрт аймшигтай хэрүүл боллоо. Ээж нь уурандаа өөрийн хайртай ваараа хана руу шидэж, аавын гар анх удаа хайртай охиныхоо хацар дээр буулаа. Ингээд тэд шийдвэрээ гаргалаа “нэгэнт ийм зүйл болсон хойно гаргах л болж. Өөрөө буруутай”
Цааш нь: Лена дөнгөж л 17 той харин тэр хөхүүл хүүхэдтэй байлаа. Ганц азтай зүйл нь тэр сургуулиа төгсөж амжлаа.
- Урмыг минь хугаллаа даа Сальникова хэмээн түүний мэргэжлийн багш салахдаа хэлэв –Хичнээн итгэж найдаж байлаа. Уг нь гран при ч ойрхон байсан шүү дээ.
Шинэ амьдралынхаа эхний жилд Лена хөгжмийн зэмсэгээ онгойлгосон ч гүй өнгөрлөө. Дараагийн жил хүү нь бага зэрэг том болоход тэрээр үргэлжлүүлэх суралцах зориг гаргалаа. Гэхдээ мэдээж гоц авьяастнуудын биш жирийн нэг хөгжмийн дээд. Нөгөө л хуучин гаммын хичээлүүд үргэлжилж байвч Гран при гэсэн өчүүхэн найдвар түүний зүрхэнд оршсоор л байлаа. Гэвч тэр мөрөөдлийг хүүхэд нь байнга өвдөх, ээж аав хоёрынх нь энэ зах зээлийн нийгэм, юмны үнэ өсч амьдрах аргагүй байхад хүүхэдтэй ажилгүй хүүхэн хамт байна гэсэн өдөр тутмын үглээ яншаа нь унтрааж байлаа. Ингээд л түүний цаашдын амьдрал тодорхой боллоо. Хүүхдүүдэд хичээл заах, нэгэн хэвийн аяыг хэдэн зуу дахин давтуулж, тэднийг хөгөө олдог болтол нь тэвчих бас дээрээс нь нот хуулан бичих ажилтай тийм нэг хөгжмийн багш болон хувирав.
Хуучин ангийнхан ньИх театр, Спиваков, Ла Скала гээд л том том газруудад ажиллаж харин Женя Котиков дэвэн дэлхий хэссэн хүн болж бараа сураг нь телевизээр сонсогдох болов. Тэр бүү хэл хуучин хөрш Толик нь ч хүршгүй нэгэн болсон бөгөөд өөрийн сүлжээ дэлгүүр, шатахуун түгээх станцуудтай, чимээгүйхэн дүүрэгт амьдарч, 600 унадаг болжээ.
23 насны төрсөн өдөр бусдаасаа илүү хүнд болж өнгөрлөө. Өглөөний эхлэн 5 цагийн хичээл, цайны газарт түргэхэн идсэн үдийн хоол, үргэлжлүүлэн оюутнуудын концертын бэлтгэл өрнөлөө. Бүр нэг ч хүн баяр хүргэсэнгүй. Ингээд ажлын цаг дууссаны дараа түүний тэвчээр барагдан харанхуй буланд байх шатны дор орон чадлаараа хашгиран уйллаа. Ингээд л бүх зүйлийн төгсгөл гэж үү. Түүний үлдсэн бүх амьдрал өнөөдрийх шиг өнгөрөх гэж үү дээ.
Лена уйлан залбирлаа “Бурхан минь Юуны төлөө энэ бүхэн бэ? Яагаад намайг ингэж байгаа юм бэ? Хэрвээ бүхнийг дахин эхнээс нь эхлэх боломжтой байсан бол? Цэвэрхэн цагаан хуудаснаас амьдралаа эхлэх юмсан. Энэ тэнэг хөгжимгүйгээр! Вадимгүй! Гран пригийн хоосон мөрөөдөлгүй! Энэ бүх тэнэглэлгүйгээр! Бурхан минь туслаач ????

Түүний уйлах дуун концертын танхимд цуурайтан зүрх нь яг л одоо дэлбэрэх гэж буй мэт цээжин дотор хорсон өвтгөнө. Энэ түнэр харанхуйд түүний энэ зовлонг зогсоох хэн ч байсангүй.
Шөнө болсон хойно энд бүх хүн өөр өөрийн амьдрал руу явсан байх бөгөөд зөвхөн хаа нэгтээ Клементийг тоглож буй мэт бүдэг санагдах боловч үнэхээр тоглоод байна уу эсвэл дүйнгэтэн, эрүүл ухаанаа алдаж буй тархины хий дэмйирэл үү гэдгийг ялгах аргагүй байлаа. Гэвч нэг л зүйл тодорхой. Хариу өгөх хэн ч алга.
За за гуниглаж дууслаа. Өөрийгөө барьж гэр лүүгээ утасдах хэрэгтэй. Хүүгээ хэр байгааг асуух хэрэгтэй байна, тэгээд ч ээж аль хэдийн уурандаа дэвхцэж байгаа биз.
Тэр цүнх дотроо гараа хийв – гар утас нь алга ! Хаячихлаа гэж үү? Эсвэл давтлагын танхимд орхичихсон юм болов уу? Тэгвэл тэгээд л алга болсонд тооцож болно. Тэгээд хөл дээрээ бостол тэр өөрийнхөө гуталтай биш харин хөлд нь хүүхдийн инээдэмтэй гэмээр ботинк байлаа. Бүр хөл нь жижигхэн болчихсон ч юм шиг 33 размер тэрнээс илүүгүй бас дээрээс нь цагаан трикотой харагдаж байлаа. За гүйцээ. Би солиорчихож... хэмээн Елена бодосноо айж байлаа.
Гэнэт тэр охины айсан дуу сонслоо – бүдэгхэн боловч нэг л танил хоолой:
-Ленька! Сальникова! Чи хаана байна аа!
Ниночка! Түүний сургуулийн найз охиныг тэгж нэрлэдэг байлаа. Гэхдээ тэр яагаад энд байгаа билээ? Хамаатан саднаа даган АНУ руу цагаачласнаас хойш бараг 5 жил болж байна ш дээ?
-Ленка! Гараад ир л дээ? Би айгаад байна.
Лена гайхан өөрийн гарыг харлаа. Гар нь ч мөн адил бяцхан болчихож. Бас тэгээд бараан цэнхэр өнгийн сургуулийн форм тэр өмссөн байлаа. ЭМЧ!!!
Сэтгэл мэдрэлийн эмнэглэг рүү утасдах хэрэгтэй. Түүний өмнө үнэхээр түүний багын найз Ниночка зогсож байлаа. Яг л бага ангид байсан тэр л хэвээрээ. Мөн нөгөө л хачин сөөнгө дуугаараа харааж байлаа:
-Сальникова! чи бол өөдгүй амьтан. Юундаа нуугдаад гарч ирэхгүй байгаа юм бэ? Хамгийн ухаантай нь гэж өөрийгөө бодоо юу?
-Би ... би ... гэж гайхаж балмагдсан Лена бувтнаж байснаа:
-Нина одоо хэдэн он бэ?
- Мянга ... есөн.. зуун.. ерөн он гэж автомат цээжилсэн зүйлээ хэлж буй мэт л хариулснаа сэжиглэнгүй харж:
-Чи яасан бэ? Ленька?
-Тэгээд бид хоёр сургуульд сурч байгаа юу? Хэддүгээр ангид?
-Хоёрын А. Сальникова чи дэмийрчихээ юу? гэж Ниночка найз нь асуулаа.


Долоо хоног өнгөрөхөд Лена Сальникова өөрийн өнгөрсөн амьдралд дасч эхэллээ. Элдэв бичээс сараачсан сурагчийн парт, мэргэжилийн хичээлээр дарах сургууль, жетоноор явах метро гээд л ... харин иогурт, сникерс идмээр санагдаж байвч ээж нь урьдын адил өглөөний цайнд кааш хийж харин аав нь түүнд нууцаар хааяа нэг бөөрөнхий хиам авч өгнө. Ингээд харахад энэ сайхан сэтгэлтэй халамжтай ээж, аав хоёр наймхан жилийн дараа түүнийг хоолны сав, хүүхэдтэйгээ хамт түүний хүзүүн дээр суусан хэрэггүй амьтан хэмээн үглэнэ гэхэд итгэмгүй санагдаж байлаа.
Сургуульд сурах нь хөгжилтэй байлаа : тооны хичээл,Пушкины шүлгүүд. Хөгжмийн хичээлд полька, Бетхоюений “Элизид” зориулсан хөгжмийг давтах бөгөөд багш нар дахин түүнд гран при авах боломж бий хэмээн ярилцана.15 жилийн дараа Зөвлөлт Холбоот улсад ядуу хүн байхгүй болно хэмээн итгэх ангийнхантайгаа ер нь үеийн хүүхдүүдтэй харьцах төвөгтэй байлаа. (том хүний хараал л хэлчихгүй л байх юмсан) Бас өөрийн бодлоо нуух хэрэгтэй. Учир нь ээж нь аль хэдийн –Охин минь чиний царай яагаад хөгшин хүн шиг баргар явах болов? гээд асуугаад амжчихсан. Ер нь тэгээд ирээдүйн бүх зүйлийн талаар, инфляци хийгээд өөрийнхөө хэзээ ч гран при авч чадахгүйг мэдэж амьдрана гэдэг хачин байлаа. Хэдийгээр тэр 2-р ангидаа Дворжакийг тоглож байгаа ч гэлээ Женя Котиков одоо аль хэдийн сэтгэлээсээ, яруу тод авьяаслаг тоглоод эхэлчихсэн билээ. Авьас байхгүй ажээ. Байгаь эхтэй маргах хэрэг юу байна? Хэрвээ хөгжимд авьяас байхгүй бол хэрэггүй.
Тэгээд нэгэн орой ээж нь ядарчихсан, аав нь гунигтай байх тэр л мөчид Лена:
-Би дахин хөгжим тоглохгүй хэмээн зарлалаа.
-Чи өвдчихөө юу? Охин минь? Гэж айсан эцэг нь асуухал:
-Тэгээд чи юу хийх болж байна? Оёдлын техникумд явах юм уу гэж ээж нь хүйтэн асуулаа
-Үгүй дээ, би эрүүл байна ааваа, Юун техникум надад өөр төлөвлөгөө байна аа.
-Ямар? Хэмээн ээж нь ёжтойгоор асуухад:
-Нэгдүгээрт би газрын теннис тогломоор байна. Гэхдээ бүр мэргэжлийн түвшинд. Хэрвээ бүтэхгүй бол их сургуульд орно оо. Эдийн засгийн юм уу Санхүүгийн.
-Чи теннис гэв үү? Санхүү гэдэг чинь уйтгартайй. Ер нь тэгээд спорт чинь тэнэг хүмүүст зориулсан зүйл ш дээ гэж аавыг хэлэхэд:
-Тэгээд ч спортынхон копейкийн л цалин авдаг ш дээ. Нягтлангууд бол бүр түүнэс ч дор.
Та нарт ямар Мария Шараповагийн тухай, түүний сая сая доллар эсвэл банкины цалин хэд болохыг ярьж өгөлтэй ч биш дээ. Гэвч тэр ярьсангүй, харин түүний оронд:
-Би аль хэдийн Спартакийн элсэлтэнд тэнцсэн. Рауза Исланова намайг дасгалжуулахаар болгосон. Бас намайг хэлний сургуульд оруулаад өг тэгэхгүй бол удахгүй л хэлгүй амьдрахад ч хэцүү болно ш дээ. Аав нь зөөлнөөр :
-Тэгээд хөгжмөө яах болж байна? Чамд хайран биш байна гэж үү? Би чамайг тоглоосой гэж хүсч байсан ш дээ. Ленагийн гэнэт дургүй хүрсэн ч аавыгаа тайвшруулахыг хичээж:
-Аав минь би тэртээ тэргүй тоглох болно оо. Гэхдээ гранпригийн төлөө биш харин зөвхөн өөртөө эсвэл хүлээн авалт дээр
Хаана гэнээ? Гэж ээж нь гайхлаа.
Баячуул дээдёийн хийдэг үдэшлэгийн талаар ээждээ ярих гэснээ дахин хэлээ хазаж:
-За ээж миний тэрнийг анхаарах хэрэггүй дээ.
Ингээд дахин 15 жил өнгөрлөө. Эдгээр жилүүд хуучнаасаа –тэр бүх зовлон гуниг уйтгах ганцаардалаас ямар олон зүйлээр ялгаатай байна вэ? Шинэ Лена огт өөрөөр амьдарч байлаа. Үнэндээ шинэ теннисний од тэр болж чадсангүй, хэдэн жилийн дараа л дасгалжуулагч нь түүнд Сальникова дэлхийн шилдэгт орж чадахгүй гэдгийг хэлсэн юм. Өдөр тутмын байнгийн хичээл сургуулилтаа тэр орхисон ч долоо хоногт 2-3 явдаг байв. Яахав сүүлд нь хэрэг болно!
Лена англи хэл, математикийг эрчимтэй сурч, бүр эртнээс хэрэгтэй танилын хүрээ тогтоож байлаа – эртнээс ирээдүйн олигорхуудтай танилцах нь хэрэгтэй шүү дээ. Хэдийгээр тэр одоогоор Потанин, Дерапаскид хүрч чадахгүй ч гэлээ хөрш Толик бол хэдэн жилийн дараа ямар өндөрлөгт хүрэхээ өөрөө ч таамаглаагүй байгаа билээ. Харин сонгодог хөгжмийн хаан Женька Котиковтой тэр сүй тавиад амжлаа. Хэдийгээр тэр бүх дэлхийг гайхшруулах ч гэлээ түүний жилд сая дахин хийдэг давтлага бөгөөд уйтгартай зан араншинг тэвчих хэрэгтэй хэрэгтэй гэж үү?. Мөн сургуульд байхаасаа банкны үйл ажиллагаа, мөнгөний ханш уналтыг мэдэн байсан болохоор ашигтай наймааг хийдэг болллоо. Эхлээд ангийн баян хүүхдүүдээс мөнгө зээлж, дараа нь өөрийн мөнгөөр тоглодог болсноор сүүлдээ хамгийн сүүлийн үеийн Европ брендээр гангарах болов.
Аав нь харин байнга л санаа нь зовдог байв. Түүнийг мөнгө эвдэж байна хэмээн тэр боддог байлаа. Харин ээж нь түүний амжилтаар бахархдаг байлаа. Харин тэр ээждээ хөхний хэлбэрийг засахын оронд одоо Москвад хэдий ганц хоёрхон байгаа ч гэсэн фитнесс клубд явж дэглэм барих нь хэрэгтэй гэж зөвлөдөг байлаа. Мөн тэд япон болон цагаан хоолтны зэрэг тэр үедээ л олны танил болоогүй газруудаар ордог байв.
Өмнөх амьдралдаа хөгийн Вадимтай уулзаж байсан “гэр бүлийн ресторан” ы ойролцоо Лена нэгэн удаа очлоо. Тэр л өдөр Лена түүнтэй танилцсан юм. Харин энэ өдөр мөн л Вадим түүн рүү дөхөж ирлээ. Лена ахин түүнийг харлаа. Тэгээд тэр гайхлаа –энэ хуурамч нүдтэй сахлаа муухан авсан залууд тэр өөрийгөө, өөрийн амьдралаа, хүүгээ өгсөн гэж үү? Вадим зөвхөн түүнийг атаархсан харцаар хараад л өнгөрлөө. Энэ өөртөө итгэлтэй, ганган хувцасласан бүсгүй өөрийг нь тоохгүй гэдгийг тэр ойлгож байлаа. Харин Ленад энэхүү хөгийн амьтны хуурах охиныг бодон харамсаж байлаа. Ямар азаар хуучны алдааг засаж болдог юм бэ?
Лена Сальникова өөрт заяасан 15 жилийг зүгээр үрсэнгүй ээ. Өөрийн шинэ 20 насандаа тэрээр Москвагийн анхны баян бүсгүйчүүлийн нэг болон орлоо. Банкны эзэн, амжилттай бизнесмен Анатолий Осташенкогийн гэргий, ухаантай мэдрэмжтэй бүсгүй болсон байлаа.
Тэрээр өөрийн төрсөн өдрийг Толиктой хамт тэмдэглэх төлөвлөгөө гаргасан байлаа. Эхлээд Их театрт жүжиг үзэх, дараа нь том биш 40 хүнтэй хүлээн авалт Метрополид зохион байгуулах. Харин шөнийн 2 цагт нөхөр нь бүтэн онгоц хөлслөн дараагийн өдрийг малдивт угтахыг хүсэж байлаа. Тиймээс Лена өмсөх хувцас зүүлт гоёл, мэртэй ярилцах үгээ хүртэл бэлдэж байдаа. Учир нь энэ бол түүний олон жилийн хөдөлмөр хичээл зүтгэлийн үр дүн уяир үдэшлэг дээр зүгээр нэг хоосон толгойт болж харагдахыг хүсэхгүй байлаа. Бэлэгний хувьд түүний нөхөр Толик нь дахиад л хэтрүүлсэн байлаа. Том бриллиантан шигтгээтэй ээмэг зүүлт нь бараг л энгэрийн зүүлт шиг байлаа. Үнэтэй ч ямар мэдрэмж байсангүй. Харин түүний стилистийн сонгосон нарийн хар даашинз, үсчиний хийж өгсөн дээш нь шуусан үсний засалт нь тэрхүү аварга том хэлбэргүй бриллиантад гайгүй тохирч байлаа. Массажын дараа Лена үнэхээр л гайхамшигтай харагдаж байлаа. Толик түүнийг хараад дээд зэрэглэлийн хоол харсан муур шиг л мушилзаж эхлэхэд Лена
-Хонгор минь Малдив хүртэл хүлээ. Тэгэхгүй бол торго амархан үрчийдэг юм шүү хэмээн сануулав.
-Онгоц хүртэл гэж түүнийг Толик залруулав.
Онгоцны үйлчлэгч нартаа агаарт өрнүүлдэг онгоцны орон дээрх нөхрийнхөө явдлуудыг Лена таамаглаж байсан боловч тоосонгүй ээ.
-Бриллиант чамд сайхан зохижээ.
-Баярлалаа Чи минь хамгийн сайн нь шүү
Нөхрийгөө өөрийнх нь хэлсэн үгэнд баярлах байх гэж хүлээсэн боловч тэгсэнгүй. Түүний нүд гунигтай хэвээрээ л тогтож харин аяархан дуугаар:
-Лимузин орцны үүдэн байгаа гэж шивнэлээ.
Хэрвээ Лена залуухан найз бүсгүй нь байсан бол жоохон хүлээлгэх байлаа. Гэвч 30 насандаа дөхөж буй Лена нөхөртөө гараа шууд л өгөн хаалга зүглэлээ. Гантиг шатаар бууж байх зуураа Лена түүнээс:
-Чамд ямар нэг таагүй зүйл тохиолдоо юу?
-Нэг тиймэрхүү зүйл болсон.... Гэхдээ хамаагүй ээ Өнөөдөр чиний баяр шүү дээ.
Энэ бүхэн л дутаж гэнэ дээ. Өнгөрсөн жил тэр Швейцарьт гурван сар ганцаараа өнгөрүүлсэн билээ. Банк руугаа дугаарыг нь тодорхойлох боломжгүй утсаар ярин хэний мэдэхгүй нэгэн ордонд уйдаж үхэх дөхсөн.
-Бас л нэг багтай амьтан бизнесийг минь оролдоод байгаа гэж нөхөр нь амандаа түргэн хэлэв.
Гадаа гарч ирээд Лена гайхаж балмагдсандаа ухаан алдах дөхөв. Яг л цасан дээрх алмаз шиг зөөлөн ягаан өнгийн лимузин тэднийг хүлээж байлаа. Тэрээр баярласандаа нөхрөө тэврэхээр эргэн хартал түүний царай хувхай цайж эхлэв. Толик түүнийг өөр лүүгээ татах тэрхэн агшинд эргэн тойрныг сэрээсэн аймшигт буун дуу хадлаа. Нөхрийнх нь гоёлын “Бриони” даган цус урсахад Лена зөвхөн зугтаж буй нөхрийнхөө алуурчиныг бус харин өөрийг нь чиглэсэн гар бууг олж харж амжив.
-Үгүй ээ ...................... хэмээн гайхан өөртөө шивнэлээ.
Тэгээд бүх зүйл хэрэггүй байсан гэж үү дээ? Түүний өөрийн бодож олж, бий болгосон шинэ амьдрал нь төрсөн өдрөөр нь ямар нэг шатахуун түгээх станцаас болон юу ч үгүй боллоо гэж үү? ... Лена амьсгаадан амьгүй болсон нөхрийнхөө цогцос, ямар ч хэрэггүй ягаан өнгөтэй лимузиныг эргэн нэг харлаа. Дараа нь түүний нүдний өмнө өнгөрсөн амьдралын зураглалууд үзэгдэн өнгөрөхөд яагаад ч юм аль эрт түүний булшилсан амьдралын дүр зургууд байлаа: мэргэжилийн хичээл...Вадимын түрэмгий үнсэлтүүд...нярай хүүхдийн ор гээд. Бүх юм харанхуйд уусан шингэв. Түүний гайхалтай хурц өнгөтэй том бриллиантууд ч энэхүү харанхуйг нэвтэн гэрэлтүүлж чадахгүй байлаа.
Харанхуйд хамгийн эхэнд нэвтэлсэн зүйл тоос байлааа. Дараа нь яагаад ч юм нэлээд хол сонсогдох төгөлдөр хуурын даралтын чимээ... Клементийн сонат хэмээн ой ухаанд нь бүдэгхэн бууж ирлээ. Гэтэл дараа нь гар утасны хонх
Чанга, чийртэй боловч нэг л танил ая. Ингээд л Лена нүдээ нээж болно гэдгээ ойлголоо. Гараа цүнх рүү оруулах. Гар утсаа гаргах. Утасны дуудлага хүлээн авах товчийг дарах. Энэ бүх Лена сурсны дагуу л хийлээ.
-Ээж ээ! Утасны харилцуурт айсан дуу цуурайтлаа.
-Ми-Ша! Ам нь хөдлөлгүй Лена шивнэгнэв.
Хүү минь. Өнгөрсөн амьдралын минь мартагдсан хүү зургаахан настай Мишенька минь.
-Ээж ээ! Хүү дахин давтаж хэлээд –Та хэзээ ирэх юм бэ? Би таныг санаад байна.
Хоолойд нь ямар нэг юм тээглэнэ. Нүдийг нь нулимс бүрхэж байлаа. Хүүгийх нь дууны оронд цухалдуу ээжийнх нь дуу харилцуурт хадлаа.
-Хичнээн тэнэх юм бэ? Аль хэдийн 9 болчихоод байна. Гэрт талхны үйрмэг ч алга, тэгээд энэ хүү чинь коридорын обой юу ч үгүй эрээчээд хаячихлаа ..
-Та өөрийнхөө зээг хэлж байна уу? Хэмээн Еленаг хэлэхэд:
-Юу уу...
-Таны зээ чинь обой муухай болгож хэмээн Лена давтаад –Тэгээд яасан юм бэ? Тэр чинь хүүхэд, тэгэх нь мэдээж ш дээ. Талхандаа та өөрөө гарчих далимд нь зээгээ салхилуул л даа. Би цагийн дараа очно. Нээрээ төрсөн өдрийн мэнд хүргэхээ мартав аа.
Тэр утсаа унтраалаа. Дараа нь эргэн тойрноо дахин нэг тойруулан харав. Ямар ч алдаагүй – нөгөө нэг шатны доорхи хонгил. Үдшийн харанхуй. Лена өөрөө харин дахин 23 настай хөгжмийн багш. Нөгөө л бүтэлгүй амьдралтай.
Одоо тэгээд яах вэ? –уйлж хашгиран хувь тавилангаа зүхэх үү? Дахиад баян тансаг амьдралыг мөрөөдөх үү? Тэр нэг удаа байж үзсэн ч харамсалтайгаар төгссөн шүү дээ.
Лена хөл дээрээ хөнгөхөн босч ирлээ. Ганц бие? Азгүй? Бүгдэд мартагдсан? Тэгээд юу гэж ! Түүнд гайхалтай хүү нь бий шүү дээ. Бас ээж аав хоёр нь- ааштай л байна биз гэхдээ л хайртай. Бас мэргэжил. Мөн царай зүс. Ухаан байна ш дээ.
Тийм ээ, бриллиантууд харин өнгөрсөн амьдралд нь үлдлээ. Гэвч одоо шийдээд энэ амьдралыг төвхнүүлэх хэрэгтэй юм биш үү?! Бас боломж олвол Толикийг аврах ч хэрэгтэй юм уу? Үнэндээ гран при энэ нь нөгөө ч амьдралд нь байсангүй ээ. .. Байхгүй л байна биз! Дөнгөж 23 нас- өчнөөн зүйлийг амжина ш дээ.
Ингээд Лена тэр булангаас гарч ирлээ